| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2019/03965/И |
| Дугаар | 101/ШШ2019/03379 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2019/03379
| *******019 оны 1******* сарын 0******* өдөр | Дугаар 101/ШШ*******019/0**************79 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б. Б ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Н ХХК -д холбогдох
Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн *******1,70*******,800 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бын төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь *******018.09.14-ний өдөр Н ХХК-ний барьж ашиглалтад оруулж буй А******* ******* ******* орон сууцны хотхоны *******-р байрны 1-р орцны 9 давхрын ******* тоот орон сууцны зориулалттай 7*******.88 м.кв талбай бүхий ******* өрөөг Орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа *******1,70*******,800 төгрөг төлсөн боловч одоог болтол байшин ашиглалтад ороогүй байшин баригдахгүй нь тодорхой болсон тул урьдчилгаагаар өгсөн *******1,70*******,800 төгрөгийгН ХХК-иас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч нь *******018.9.14-нд гэрээ байгуулсан. Улмаар урьдчилгаа *******1 70******* 800 төгрөг төлсөн боловч барилга баригдаагүй. Иймд гэрээг цуцалж төлсөн төлбөрийг гаргуулж өгнө үү. Гэрээгээр *******019 оны *******-р улирал ашиглалтад оруулна гэж заасан гэв.
Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Ө.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Манай компаниас үл шалтгаалж компанийн санхүүжилтийг банк татаж авсан. Улмаар энэ асуудлыг цагдаа дээр шалгуулж байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Уг төслөөр барилга нь *******0*******0 онд баригдаж эхлээд *******0*******1 онд ашиглалтад орно. Санхүүгийн хүндрэлтэй байхад гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд зааснаар захиалагч гэрээг цуцалбал 10 хувь суутгагдах ёстой гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөр болох *******1,70*******,800 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
ХариуцагчН ХХК нь төслийн ажил явагдаж байгаа, хэрэв захиалагч гэрээг цуцалбал 10 хувийн суутгал тооцохоор гэрээнд заасан, санхүүгийн хүндрэлтэй үед гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж *******гаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид *******018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулагдах үед барилгын ажил эхлээгүй, одоо суурийн ажлаас бусад ажил хийгдээгүй байгаа гэх тайлбараас үзэхэд энэ нь Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байна. Уг гэрээгээр А******* амгалан-******* орон сууцны хотхоны ******* байрны 1-р орцны 9 давхрын ******* тоот орон сууцны зориулалттай 7*******.88 мкв талбай бүхий ******* өрөө орон сууцыг захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь борлуулагч буюу хариуцагчид ажлын хөлсөнд нийт 105,676,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 4-6 дугаар тал/ Улмаар нэхэмжлэгч нь урьдчилгаанд *******1,70*******,800 төгрөг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны *******018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн журналын дугаар 18091468*******100*******007*******4, 18091468*******100**************9881 гэсэн ******* ширхэг баримтын хуулбараар тогтоогдсон. /хэргийн 9 дүгээр тал/ Энэ үйл баримтын талаар хэн аль нь *******гаагүй.
Гэрээний *******.6-д зааснаар хариуцагч нь *******019 оны 08 дугаар сарын *******5-ны өдөр гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байна. Гэвч уг барилга баригдаагүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан суурийг ухсан байдалтай байгаа гэх тайлбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн **************5 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзнэ.
Нэгэнт нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.1-д зааснаар хариуцагч нь гэрээний гүйцэтгэл буюу урьдчилгаа төлбөр болох *******1,70*******,800 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.
Харин хариуцагчийн төлөөлөгч нь захиалагч буюу нэхэмжлэгчийн санаачлагаар гэрээг цуцалсан тохиолдолд төлсөн төлбөрөөс 10 хувийн суутгал тооцох ёстой гэж тайлбарласан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэхүү асуудлын талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1, *******05 дугаар зүйлийн *******05.1-д зааснаар хариуцагч Н ХХК-иас *******1,70*******,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******16,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******16,464 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД