| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0159/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/442 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/442
2025 02 10 2025/ШЦТ/442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Б.Мөнхтулга,
хохирогч Д.Х, түүний өмгөөлөгч М.Батмөнх,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Цэвээнжав нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогт *********холбогдох эрүүгийн “*******” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*овогт **/РД: */,
Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *дүүргийн *дугаар хороо *-*тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургуулийн 03 дугаар хэсэг 14 дүгээр гудамжны 12 тоотод үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хохирогч Д.*нүүрэн тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Б.*нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Х.Цэвээнжав нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар, хохирогчийн өмгөөлөгч М.Батмөнх нь хохирогч Д.*зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Б.* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургуулийн 03 дугаар хэсэг 14 дүгээр гудамжны 12 тоотод үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хохирогч Д.*нүүрэн тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Д.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хадам дүүгийн хамтаар гэртээ толгой хуйхалж байхдаа ганц шил архи уугаад байж байхад Б.*хадам дүүг дагуулаад ганц шил “Хараа” нэртэй архи авна гэж хэлээд Энхжаргалын хамтаар дэлгүүр орж ирэхдээ “Хараа” нэртэй 0,75 граммын архи авч ирснийг бид хоёр хувааж уусан юм. Тэгээд байж байтал “Улныхан” гээд доромжлоод байсан. Тэгээд би тэр архинаас хоёр удаа уугаад байж байхад намайг доромжлоод байхаар нь би “Чи идэхгүй бол больчих” гэж хэлээд түлхэж авахад гарч яваад буцаж орж ирэхэд миний нүүрэн тус газарт цохиж авахаар нь би барьж аваад газарт унахад миний нүүрэн тус газарт гараараа цохиод байсан юм...” /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Гэрч Ш.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирэхэд миний нөхөр гэрийн гадна толгой шийр хуйхлаад архи уугаад сууж байсан юм. Тэгээд би гэртээ ороод байж байхад гэрт миний нөхөр /Д.*/ Б.*хоёр гэрт орж ирээд байж байгаад би гал тогоонд орж хоол хийх гээд байж байхад миний нөхөр нэлээн согтсон байдалтай том том дуугараад байж байхаар нь би “Цаашаа ор” гээд хэлтэл Б.*цаашаа дагуулж явах гэхэд миний нөхөр Б.*цохиод авсан юм. Тухайн үед үйл явдал хурдан болоод өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *дугаартай шинжээчийн “...Д.*биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, баруун шуу, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
Хохирогч Д.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хамрынхаа хагалгаанд орчихвол өөр нэхэмжлэх зүйлгүй. Би тухайн үед хонины толгой хуйхалж байтал орж ирээд намайг хэл амаар доромжилсон. Сэтгэл санааны хохирлоо гаргуулах хүсэлттэй байна...” гэх,
Шүүгдэгч Б.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Д.*намайг дуудаад “Нэг шил архи аваад ирээч” гэсэн. Тэгээд намайг очход хадам дүүтэйгээ нэг шил архи хувааж уусан байсан ба дуусаад дахин архинд явсан. Дүү нь гэр рүүгээ орох гээд явсан чинь араас нь орилж байгаад гэртээ орж ирснээ эхнэрээ зодох гээд байсан. Тэгээд би “Боль” гэж хэлэхэд эхлээд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэгүүд болон хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тушаалын дагуу батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хоёрдугаар зэрэгт хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч **/РД: *, *дүүргийн *дугаар хороо, сургуулийн *дугаар хэсэг *тоот/-д олгуулж,
Иргэний хуульд зааснаар хохирогч Д.*гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.*3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч **/РД:*, * дүүргийн **дугаар хороо, сургуулийн *дугаар хэсэг *тоот/-д олгуулж, хохирогч Д.*гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД