2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/489

 

   

                                                           

 

 

 

 

                               

                 2025        02         13                                     2025/ШЦТ/489

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Б.Оргилболд,

хохирогч П.*-*,

шүүгдэгч Б.*нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт **холбогдох эрүүгийн “*****” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*овогт **, /РД: */,

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр *аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, охин, хадам эхийн хамт *дүүрэг, *дугаар хороо, *дугаар байр *тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” захын авто машины зогсоол дээр хохирогч П.*-*“Машинаа зогсоол дээр байрлуулах гэж байхад машинаа тавилаа” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар заамдалцан ноцолдож, гарыг нь мушгисны улмаас хохирогч П.*-*эрүүл мэндэд зүүн бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн хацар, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

Шүүгдэгч Б.*Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч Б.*нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.*нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” захын авто машины зогсоол дээр хохирогч П.*-*“Машинаа зогсоол дээр байрлуулах гэж байхад машинаа тавилаа” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар заамдалцан ноцолдож, гарыг нь мушгисны улмаас хохирогч П.*-*эрүүл мэндэд зүүн бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн хацар, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч П.*-*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” захын автомашины зогсоол дээр машинаа тавих гээд зогсоол хайж байгаад нэг удаа бүтэн тойроод явж байтал зүүн гар талын төв хаалганы хажууд нэг зогсоол байсан. Би тэнд өөрийн унаж байсан машинаа тухайн зогсоол дээр байрлуулах гэтэл үл таних залуу байрлуулаад хэрүүл хийсэн тэгээд “Одоо би яах юм бэ?” гэж хэлсэн. Би машинийхаа хойно байхад үл таних залуу хэл амаар доромжпоод миний хийж байгаа ажлаар минь хүртэл доромжпоод байхаар нь нөгөө үл таних залуугийн унаж байсан машины хойд хэсэг рүү цохисон. Тэгээд би явж байхад хойноос жийгээд намайг машины урд хэсэгт боосон. Би хүчээр босож аваад залууг дараад дээр нь суусан. Тэгээд би дээр нь 15 минут орчим суусан. Би хүний утсаар гуйж дүүгээ дуудаад, манай дүү *-*ирээд би гараа тавьсан. Нөгөө залуу миний гарыг мушгисан. Манай дүү хүчээр аваад явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. /Сэтгэл санааны хохирол тогтоолгох/ Би тийм юманд үзүүлэхгүй. Тухайн үед зүүн талын гарыг мушгисан. Миний санаж байгаагаар 270,000 төгрөг болсон. Гэхдээ би баримтаа бэлдэж байгаад прокурор эсхүл шүүхийн шатанд гаргаж өгнө...” /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *дугаартай шинжээчийн “...П.*-*биед зүүн бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн хацар, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

“Дамно” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын *-ны өдрийн “...Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг 250,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-40 дүгээр тал/,

Гэрч Н.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...*-*УБП улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшил, өмчлөлөөс гараад удаж байна. Надад хамаагүй болсон, гэхдээ миний нэр дээр байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/,

Гэрч Э.*-*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би “Саруул” маркет дотор ногооны захиалга аваад байж байхад П.*-*ах над руу залгаад “Гараад ирээ нэг юм надаас салдаггүй " гэж хэлээд тасалсан. Тэгээд би гараад очтол “Саруул” захын урд талын машины зогсоол дээр П.*-*ах нөгөө хүнээ доороо хийсэн заамдалцаад, дээр нь сууж байсан. Тэгээд би очоод салгах гэхэд доороос нь зулгаачхаад тавихгүй байсан. Тэгээд хажуу талаас нь хүмүүс “Боль” гэж байгаад тавиулаад босцгоосон. Тэгээд нөгөө П.*-*зууралдаж байсан хүн өөрийнхөө цагаан өнгийн “Приүс-30” маркийн машиндаа суучхаад камерын залуу бид хоёрын зүг рүү үрүүлээ дарж байгаад хүчтэй хаазлаад ирэхээр нь бултаад би “Чи чинь өвчтэй юм уу? хүн дайрлаа шүү дээ" гэж хэлээд машинаасаа буухгүй болохоор нь би машиных нь салхины шил рүү нэг удаа хүчтэй цохисон. Би машины наад талын баганатай хэсэг рүү нь цохисон, тэгтэл салхины шил нь цуураад хагарчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/,

Сэжигтэн Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 хороо нутаг дэвсгэрт байрлах “Саруул” захын зогсоол дээр машин тавих гээд зогсоол хайж байсан нэг удаа бүтэн тойроод явж байтал зүүн гар талын төв хаалганы хажууд нэг зогсоол байсан, тэгээд орох гэж байтал нэг үл таних залуу машин тавсан. Тэгээд нөгөө үл эрэгтэй хандаж “Чи ямар шир юм бэ?” гэж хэлээд маргалдсан. Тэгээд намайг заамдалцаад газар унагаасан би бараг 15 минут доор нь хэвтэж байсан. Тэгээд өөр үл таних залуу ирээд салгасан. Би үл таних залуугийн биед халдсан, миний биед үл таних залуу халдсан. Гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

Хохирогч П.*-*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ажилгүй байсан үеийн хохирол буюу нийт 1,084,500 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх,

Шүүгдэгч Б.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэгүүд болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.  

            Шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн *дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*баримтаар нэхэмжилсэн 1,084,500 төгрөгийг гаргуулан хохирогч **-*/РД:*, *-*дүүргийн *дугаар хороо, *дугаар байр, *тоот/-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

              4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*1,084,500 төгрөгийг гаргуулан хохирогч *Энх-*/РД:*, *-*дүүргийн *дугаар хороо, *дугаар байр, *тоот/-д олгосугай.

             5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        П.АРИУНБОЛД