2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/797

 

 

 

                                                                                                                     

                                         

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Халиунаа /томилолтоор/,

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Б.Ганзориг /цахимаар/

шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан /цахимаар/

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч  Д.Ариун-Эрдэнэ /цахимаар/

иргэний нэхэмжлэгч ********, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал /цахимаар/, С.Ялалт нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

  Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос ******** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.1 дүгээр  зүйлийн 3, 3.2 дугаар  зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, ****** холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2237 00066 0025 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн **** оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын ******** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******,*******,***********

2. Монгол Улсын иргэн ********** оны ****** дугаар сарын ****-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хуягт техникийн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ****** дугаар хорооны ******* тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй гэх, **********,********

3. Монгол Улсын иргэн ****** оны 02 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, ******** сумын ********** тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******,******,*********

4. Монгол Улсын иргэн ********оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ******* дугаар хорооны ****** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, *********,************,*****

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч ********** нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон хэрэгт үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй....” гэв.

шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...****** гэдэг хүнийг би танихгүй. Би 2019 онд тархины хагалгаанд ороод ажил хийхгүй гэртээ байсан. Намайг гэртээ байхад хэнийх нь мэдэгдэхгүй автомашин авч ирж тавьсан. Хоёр жилийн дараа хүмүүс ирээд аваад явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тухайн хашаанд 2018 онд айл болоод амьдарч байсан. Манаач гэх боловч цалин авч үзээгүй. Зочид буудалд нь ажилладаг байсан боловч цалин авч байгаагүй...” гэв.

 

Эрүүгийн 2237000660025 дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч БНХАУ-ын иргэн *******-ийн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь),  гэрч ******** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 172 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 208-209, 212 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь тал),гэрч ********** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дахь тал),иргэний нэхэмжлэгч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал), яллагдагч ******* мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 111-115 дахь тал), яллагдагч ******..” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 82-85 дахь тал),

яллагдагч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дэх тал),яллагдагч ***** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 216 дахь тал),Volvo маркийн YV2ASWOC68B53113В арлын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 45-49 дэх тал),Вендо ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  ХВ 23 дугаартай  авто машин техникийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 13-16 дахь тал),Вендо ХХК-ийн  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ХВ23 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь тал),гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 02 дахь тал),тээврийн хэрэгсэлд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 09 дэх тал),хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 25-28 дахь тал),

хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал),тээврийн хэрэгслийг ****** хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (1 дүгээр хавтаст хэргийн 34-39 дэх тал), гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хүлээн авагч нь ***** (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал), ******-ийн Таван богд ХХК-иас 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг 219,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай нэхэмжлэх, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн  баримт (1 дүгээр хавтаст хэргийн 53-55, 63-66 дахь тал), ***** дансанд нийт 39,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал),****** IPHONE 10маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар  хавтаст хэргийн 216 дахь тал),эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар  хавтаст хэргийн 220-221 дэх тал),хохирлын  тооцоо (2 дугаар  хавтаст хэргийн 222 дахь тал), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл (2 дугаар  хавтаст хэргийн 201, 205-206 дахь тал)

   иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт: (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал, 85-97 дахь тал) ******* дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг,

   иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал: Volvo маркийн авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр  хавтаст хэргийн 45-49 дэх тал), Вендо ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Toyota Land-200 маркийн тээврийн хэрэгслийг 197,425,000 төгрөгөөр  үнэлсэн тайлан (2 дугаар  хавтаст хэргийн 13-16 дахь тал), Вендо ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Volvo FH12 маркийн тээврийн хэрэгслийг 52.250.000 төгрөгөөр үнэлсэн тайлан (2 дугаар  хавтаст хэргийн 28-30 дахь тал),           

   шүүгдэгч ****** өмгөөлөгч Б.Гэрэл-Очир: гэмт хэргийн  талаарх, гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 02 дахь тал), Ховд аймаг дахь цагдаагийн газрын Ланд 200 маркийн автомашиныг эрэн сурвалжилж орон нутгийн цагдаагийн газарт хүргүүлсэн албан тоот (1 дүгээр  хавтаст хэргийн 15 дахь тал), “*******” ХХК-ийн хашаанд хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр  хавтаст хэргийн 25-28 дахь тал), Volvo маркийн авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр  хавтаст хэргийн 45-49 дэх тал),

   шүүгдэгч ******** өмгөөлөгч Б.Ганзориг: гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 244 дэх тал), гэрч ****** мэдүүлэг  (1 дүгээр  хавтаст хэргийн 04 дэх тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр  хавтаст хэргийн 173 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 170 дахь тал),****** гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 189, 193 дахь тал), ****** гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 193 дахь тал), ***** гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 200-201 дэх тал), Вендо ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Toyota Land-200 маркийн тээврийн хэрэгслийг 197,425,000 төгрөгөөр  үнэлсэн тайлан (2 дугаар  хавтаст хэргийн 13-16 дахь тал), яллагдагч ***** дахин авсан мэдүүлэг (2 дугаар  хавтаст хэргийн 218 дахь тал), хохирлын тооцоо (2 дугаар  хавтаст хэргийн 222 дахь тал), Ланд 200 автомашиныг  хүлээн авсан тухай хохирогчийн хүсэлт (2 дугаар  хавтаст хэргийн 221 дэх тал), гэрч ****** мэдүүлэг (2 дугаар  хавтаст хэргийн 213 дахь тал),

шүүгдэгч ******* өмгөөлөгч Ж.Мөнхнасан: гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (2 дугаар  хавтаст хэргийн 215 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (2 дугаар  хавтаст хэргийн 232 -233 дахь тал), гэрч ******йн мэдүүлэг (2 дугаар  хавтаст хэргийн 232 -233 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эрүүл мэндийн талаарх 5 хуудас  тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд,

 шүүгдэгч ****** өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ: **** дансны хуулга (1 дүгээр  хавтаст хэргийн 85-100 дахь тал), Б****** дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр  хавтаст хэргийн 102-107 дахь тал), ******* депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал), ***** депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр  хавтаст хэргийн 109 дэх тал), ***** Хаан банкны дансны хуулга (1 дүгээр  хавтаст хэргийн 110, 113 дахь тал), ****** дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр  хавтаст хэргийн 131-145 дахь тал),иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 170 дахь тал),****** гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 193 дахь тал), гэрч ****** гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 200 -202 дахь тал),гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 204-205 дахь тал),гэрч ***** мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 208-209 дэх тал), гэрч ***** мэдүүлэг (1 дүгээр  хавтаст хэргийн 219-220 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 231-233 дахь тал), шинээр гаргаж өгсөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа нийт 2 хуудас баримт, хувийн байдалтай холбоотой баримтуудыг тус тус шинжлэн судлав

 

Шүүгдэгч  нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2237000660025 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хуралдаанд шүүгдэгч ****** нар нь гэм  буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж, тэдний өмгөөлөгч нар нь хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас, шүүгдэгч ********* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, тэдний өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь нэхэмжилсэн хохирол гаргуулах, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ********* нар нь бүлэглэн Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах “Булган өгөөж” буудлын ***** 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр итгэмжлэн хариуцуулсан БНХАУ-ын иргэн ******-ийн эзэмшлийн land-200 маркийн  тээврийн хэрэгслийн завшиж, хаалгыг хүн хөлсөлж онгойлгуулан, түлхүүр тааруулан асааж, Улаанбаатар хотод авчирч өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон, шүүгдэгч *********** нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 197,425,000 төгрөгийн үнэлгээ бүхий 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс доогуур үнээр буюу 140,000,000 төгрөгөөр  түүнийг авсан, ашигласан түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн  үйл  баримт тогтоогдлоо.

 

Дээрхи үйл баримт нь  мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ****** “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн хохирогч ****** --ийн 2017 онд Монгол улс буюу Ховд аймгийн нутаг дэвсгэрт Күек энержи корпорэйшн ХХК-нд хөрөнгө оруулж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч ажлаа эхлэх гэж байхдаа Монгол улсад ирээд компанидаа Таван богд ХХК-иас 219.000.000 /хоёр зуун арван есөн сая/ төгрөгөөр худалдаж аваад орчуулагчаар монголоор ******гэж дууддаг залуу уг тээврийн хэрэгслийг жолооддог байсан. Жолооч ****** инженер Guo chunzhi бид гурав Бүгд Найрамдах хятад ард улс руу явах гээд Ховд аймгийн Булган суманд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ирээд "*****” зочид буудалд хоноод тэр үедээ хил хооронд автобус жолооддог нэрийг нь мэдэхгүй хятад хүнтэй тохиролцоод түүний машинд суугаад 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Булган боомтоор гарсан явахдаа буцаад удахгүй хүрээд ирнэ гэж бодоод буудлын хашаанд машинаа үлдээгээд явсан. Түүнээс хойш Монгол улсад ирээгүй короно вирус гараад хил хаагаад компанийн үйл ажиллагаа эхлэлгүй гурван жил болсон. Би Булган сумаас явахдаа надтай танилцаад байсан хятад хүн тухайн зочид буудалд байнга буудаг хүн таньдаг гээд байсан тэр хүн буудлын манаачид захиад үлдээлээ гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсад ирээд Улаанбаатар хотод байж байгаад машинаа хөдөлгөхгүй 3 жил болсон болохоор 4 дугуй авах гээд хэмжээг нь 10 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирал ****** дамжуулаад авах гэхэд машиныг аваад явсан гэж мэдсэн. Би хил гарахдаа 2 түлхүүрийг нь аваад явсан хэн нэгэнд авч явах талаар зөвшөөрсөн зүйл байхгүй надтай хамт гарсан хүмүүсээс машиныхаа талаар асуусан бүгд мэдэхгүй гэж байна лээ. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Таван богд ХХК-иас 219.000.000 /хоёр зуун арван есөн сая/ төгрөгөөр худалдаж авч байсан. Би тухайн үед компанийнхаа нэр дээр өөрийн 100 хувийн мөнгөө гаргаж худалдаж авч байсан..." гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** “...2019 оны 10 дугаар сард Көүк энержи корпорэйшн ХХК-ий захирал ****** нь Ярантын хилээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руугаа явахад Ховд аймгийн Булган сумын "Булган Өгөөж” ХХК-ны хашаанд манай компанийн эзэмшлийн land-200 маркийн тээврийн хэрэгсэл үлдээгээд явсан. Тухайн үед ****** нь буцаж орж ирэх байсан ч коронагийн халдварт өвчин гарсан тул Бүгд Найрамдах Хятад Ард Улс хөл хорионд орж 3 жил гарам болоод 2022 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед Ховд аймгийн Булган суманд үлдээсэн land-200 маркийн хэрэгсэлд шинэ дугуй тавих гээд Булган суманд байдаг ******** гэх хүний "Булган-Өгөөж” ХХК-ийн хашаанд байгаа land-200 маркийн тээврийн хэрэгслийн дугуйны хэмжээг хараад өг гэж утсаар яриад явуулахад уг хашаанд тийм тээврийн хэрэгсэл байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд уг буудлын манаачтай ярьж машин яасан талаар асуухад 2 хятад хүн ирээд бид нар энэ машины эзэн байгаа юм машинаа аваад явлаа гэж хэлээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд Булган сумын Цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн эрүүгийн цагдаагийн албанд хандсан...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ****** “...******* над руу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 99023767 дугаараас холбогдоод манай компанийн хөрөнгө оруулагч Жан гэх хүн 2019 онд баруун хилээр гарч явахдаа Булган суманд Land-200 маркийн тээврийн хэрэгсэл орхиж явахад 2022 оны 09 дүгээр сард Монгол Улсад орж ирээд тээврийн хэрэгслээ авах гэхэд тухайн тээврийн хэрэгсэл нь хулгайлагдсан юм шиг байна газар дээр нь очиж үзээд учрыг нь олоод өгөөч гэхээр нь би Булган суманд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирээд "Булган Өгөөж” зочид буудлыг ажиллуулдаг ******, шар ***** хоёр хүнтэй уулзаад энэ талаар асуухад 2022 оны зун зочид буудлын манаач Хашаа гэх хүний эхнэр гэртээ байх үед нь гурван хүн ирээд тухайн автомашинд аккумлятор авч ирж тавиад түлхүүр тааруулж аваад явсан хоёр хүн хоорондоо хятадаар ярьж байсан гэж надад хэлсэн..." гэсэн  мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 172 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч **** “... Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Булган суманд очиж landcruiser маркийн тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулсан. Тухайн үед би Өвөрхангай аймгийн хайрхан дулаан суманд байж байхад "Таван богд” ХХК-нд цуг ажиллаж байсан Манал над руу утсаар Булган суманд түлхүүргүй Land -200 машин байна түлхүүрийг нь таниулаад өгөөч мөнгө төгрөгийг нь өгнө, машины эзэн түлхүүрээ гээчихсэн гэнэ чи тус болоод түлхүүрийг нь тааруулаад өгөөч би хотоос гарах гэж байна, замаараа чамайг аваад цааш явъя гэсэн тэгээд Манал хажуудаа 2 залуутай Өвөрхангай аймагт ирж мөн "Таван богд" ХХК-нд цуг ажиллаж байсан ****** аваад над дээр ирсэн. Бид нар цааш яваад Говь-Алтай аймгаас нэг залуу аваад бид нар зургуулаа болсон. Булган суманд 2023 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 3-4 давхар зочид буудлын залгаа хойд талын хашаанд Land-200 маркийн авто машины хаалга нь цоожтой байсан машины хаалгыг зориулалтын багажаар Манал онгойлгож би шөнө 01 цаг 46 минутын үед машины түлхүүрийг тааруулж асаасан. Тэндээс ******* бид гурав хотоос ирсэн машинтайгаа буцаад явсан. Манал надад машины эзнээс гурав хувааж 2.800.000 / хоёр сая найман зуун төгрөг өгсөн. Урьдчилгаа болох 1.000.000 / нэг сая / төгрөгийг Манал өөрийн дансаар авсан байсан. Хотоос ирээд машин байрлаж байгаа хашааны гадна зогсоход хотос ирсэн 2 залуу, мөн Говь-Алтай аймгаас суусан нэг залуу энэ гурван залуугийн нэг утсаар яриад хашааны дотор талаас хүн ирж хаалга онгойлгож өгсөн. Би хаалга онгойлгож өгсөн хүнийг буудлын манаач гэж ойлгосон..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ********* “...надтай цуг "Таван богд ХХК-нд ажилладаг байсан ***** гэх залуу над руу утсаар яриад түлхүүрээ алга болгосон land-200 байна, чи асаагаад өгөөч, үнэ хөлсийг нь өгнө, машины эзэнд чиний дугаарыг чинь өгчихсөн шүү гэсэн. Тэгээд машины эзэн гэх залуу над руу ***** дугаарын утаснаас залгаад би түлхүүрээ алга болгочихсон юм аа. Машин хөдөө байгаа очоод асаагаад өгөөч гэсэн тэгээд, үнэ хөлсөө 3.800.000 / гурван сая найман зуун мянга/ төгрөгөөр тохирсон. Би таньдаг дүү ***** яриад бид хоёр машины түлхүүрийг тааруулж өгөхөөр болсон. Машины эзэн намайг машинтайгаа явчхаач түлшийг хийж өгнө гэсэн. Тэгээд би дүүгийнхээ приус-41 маркийн машиныг аваад машины эзэн гэх залуу хажуудаа нэг залуутай миний машинд суугаад Өвөрхангай аймгаас таньдаг дүү *******г гуйгаад дагуулж явсан. Хайрхандулаан сумаас ******** суулгаад Говь-Алтай ороход машины эзэн гэх залуу нэг хүн суулгасан. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Булган суманд очоод буудлын хашаанд байх Land-200 маркийн машиныг асааж өгөөд ****, бид гурав буцаад хот явсан. Буудлын хашаанаас дотроос ахимаг насны эрэгтэй хүн гарч ирээд хашааны хаалгыг онгойлгож өгсөн. Машины эзэн гэх залуу утсаар яриад хашааны хаалгыг дотроос нь онгойлгуулсан. Машин цоожтой байсан тул би онгойлгох багажаар онгойлгож, түлхүүрийг ****** тааруулсан. Машиныг асаахад харуул өвгөн тухайн гэрт байсан бөгөөд гарч ирээд Говь-Алтай аймгаас суусан хүнтэй хашаан дотор юм яриад байсан гэхдээ бид хэд дээр болон машин дээр ирээгүй..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 208-209, 212 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ****** "... ****** дугаарын утаснаас залгаж хаана байна юу хийж байна Ховд аймаг цуг явчхаад ирэх үү гэхээр нь тэгье гээд хамт явахаар болоод байж байтал 3,4 дүгээр хорооллын Өргөө кино театрын баруун талд зогсож байтал цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирж аваад Ховд аймгийн чиглэлд гарсан. Явах замдаа Говь-Алтай аймгийн төвөөс ****** танил ах ****** аваад цааш явж байгаад Ховд аймгийн Үенч сум ороод дэлгүүртээ буудалд хоносон. Өглөө 09 цагийн орчимд Булган суманд ирээд урдаа 2-3 давхар обьекттой хашааны хаалгыг ******* онгойлгоод орсон дотор нь хар өнгийн land-200 тээврийн хэрэгслийг ******* асаагаад байж байтал урд хэсэгт байрлах эсгий гэрээс 50 орчим насны эмэгтэй гарч ирээд ******** уулзаад буцсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ****** “...2022  оны 05 дугаар сард Манал нь манай хамт  ажилладаг найз ***** хотоос 3-уулаа ирсэн. Хамт ирсэн 2 залууг танихгүй, зүс харва танина.Өвөрхангай аймгаас 4-үүлээ явууд замдаа Хайрхан дулаан сумаас ****** авч 5-уулаа явсан. Говь-Алтай аймгийн төвөөс нэг танихгүй залуу авч яваад цааш 6-уулаа Ховд  аймгийн Булган суманд  өгсөн. Тэнд очоод маналтай хамт Улаанбаатар хотоос ирсэн танихгүй 2 залуу машины түлхүүрээ хаясан гээд Манад ******* 2 хар өнгийн Ланд круйзер 200 маркийн автомашинд түлхүүр тааруулж  өгсөн ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дахь тал),

иргэний нэхэмжлэгч ****** “...би хүнсний үйлдвэр худалдааны зориулалтаар Өгөөмөржет ХХК-ийн зориулалтаар ажилладаг. Сүүлийн 3 жилд ачааны автомашины худалдааны чиглэлээр ажиллаж байна. 2022 оны хавар найз болох Улаанбаатар хөдөө 2049 оны бага гүйлттэй бензин В-8 маркийн чирэгч толгой аваад зөрүү тохирно 170,000,000 төгрөг гэж байна  гэхээр нь гайгүй үнэтэй юм байна авбал авъя машиныг нь үзэж харж байгаад болно гэж хэлсэн. 2022  оны 06 дугаар сарын эхээр  ******* уулзахад хар өнгийн Ланд -200 авчихсан  байсан. 500,000 төгрөг өгөөд явуулчихлаа  түлхүүрээ өгсөнгүй мөнгө бэлэн авна гээд байхаар нь би 15,000,000 төгрөгийг найз Б****** зээлж аваад очоод мөнгөө машиндаа тавьчихсан байхад ****** саарал өнгийн карина маркийн автомашинтай  ирээд би ******* машиныхаа түлхүүрийг өгөөд мөнгийг өгчхөөрэй  гэж хэлээд хашаан дотор хүмүүст машин үзүүлээд явж байгаад ирэхэд ******** 2 явчихсан. * мөнгийг нь****** өгөөд  явуулчихлаа гэж байсан. Түүний дараа 66,000,000 төгрөгийг ***** ****** нарын данс руу цувуулж хийсэн баримт байгаа. ***** машины мөнгө шилжүүлэхэд 12,500,000 төгрөг ****** шилжүүлээгүй  аваад  үлдсэн  байна лээ учрыг нь  асуухад  тээврийн  хэрэгслийн нэр шилжсэн хойно  шилжүүлье  гэж бодоод  аваад үлдсэн  гэж хэлж байна лээ. Би ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг 170,000,000 төгрөгөөр бодож Bolvo толгойгоо 80,000,000 төгрөгөөр тооцож өгсөн.  volvo толгой миний эзэмшлийнх манай компанийн нэр дээр хилээр орж ирсэн. Volvo  толгойн тухайн үедээ 85,000,000 төгрөг гэж байсан ба би тухайн volvo толгойг монгол мөнгөөр 64,850,000 төгрөг шилжүүлж байсан гаалийн татвар 3,985,615 төгрөг, түлшний зардал 11,700,000 төгрөг, жолоочийн хөлс 8,000,000 төгрөг нийт 82,550,000 төгрөг  орчим  төгрөгөөр орж  ирсэн...”гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ******* “... Би 2021 оны 11 дүгээр сард Цагаан хад гэх газарт явж байгаад ****** танилцаад тусгаарлалтад хамт ороод бид хоёр 14 хоног нэг гэрт орсон. Би ******* Булган суманд нэг машин байгаа эзэн нь цаазлуулсан гэсэн сурагтай байна лээ гэж хэлсэн. 2020 оны намар хүргэн ах ******* ээж нас барсан ажил явдлаар Булган суманд очсон. Хүргэн ахын гэрийн гадна нэг хар өнгийн 200 маркийн машин байсныг хараад, энэ юун машин вэ гэж асуухад хятад иргэн байрлуулчхаад гарч явсан тэрнээс хойш ирэхгүй байгаа юм. Яагаад ирэхгүй байгаа юм вэ гэхэд манай эгч ******* цаазаар авхуулсан сурагтай байгаа гэж хэлсэн. ****** тэр машиныг авъя гээд байсан. Би тэнд 3 сар орчим болж байгаад 2022 оны цагаан сараар Говь-Алтай аймагт гэртээ ирсэн. ****** бид хоёр утсаар яриад тэр Land-200 маркийн машиныг яаж авах талаар ярилцаж байгаад би эгч ***** руу өөрийнхөө ******* дугаарын утсаар холбогдож наад машиныг ажилгүй 3 сар хэвтсэн банкны зээл хэцүү байна гэж ярихад загнаж, уурлаад байсан. 2022 оны цагаан сар өнгөрөөж хот ороод ***** бид хоёр Том машин сонирхоод 22 товчоонд явж байгаад ******* тааралдаж ярьж байгаад ****** бид хоёр нөгөө машин оролцуулчихвал гэж ярьж байтал ***** тэр чинь юу юм вэ гэж асуухаар Ховд аймгийн Булган суманд landcruiser -200 маркийн машин байгаа гэж хэлсэн. Ямар учиртай машин юм вэ гэхээр хятад нь хил гараад 2-3 жил болж байна эзэнгүй машин гэж хэлэхэд тийм юм зөндөө байдаг аваад ир, зураг нь байна уу гэхээр би Булган суманд ирэхдээ зургийг нь дарж авч байсан. Тэр зургаа үзүүлээд машины дугаарыг нь харуулахад би найзтайгаа ярьж байгаад тухайн машиныг шүүлгэж үзүүлье гэж хэлсэн. Бид нарт ахын дүү аваад ир, айх зүйл байхгүй гэсэн Монгол айлын амьдрал дээшилж байвал, авъя гэж ******* хэлсэн байсан. Дараа нь ***** ******* луу ярьж би нөгөө машиныг шүүлгэлээ үйл ажиллагаа явуулдаггүй “Х тайлан гаргадаг компанийн нэр дээр байдаг юм байна гэж хэлсэн байсан. ****** надад хэлээд аваад ир гэж байна гэж хэлсэн. Түлхүүр тааруулж авах уу гэж ярьж байгаад 2022 оны 04 дүгээр сард ***** түлхүүр тааруулах хүн аваад замдаа Говь-Алтайгаас намайг аваад бид хэд Булган суманд ирээд түлхүүр тааруулах гээд ирэхэд машиныг харчхаад би чадахгүй юм байна гэхээр буцаад явсан. Тэрнээс хойш 2022 оны 05 дугаар сарын дундуур ****** надад Таван богдын түлхүүрчин аваад гарч ирж байна гэж хэлээд замдаа Говь-Алтайд манай гэрт ирээд намайг аваад миний машины аккумляторыг аваад бид нар Булган суманд шөнө 02 цагийн орчимд байх цаг хараагүй ирсэн. Хашааны хаалгыг би онгойлгож ороод түлхүүр багаж авч буугаад машины хаалгыг багажаар онгойлгож ороод түлхүүр тааруулж асааж, орхиод гараад явсан. Бид нар Үенч суманд очиж түлхүүр тааруулсан,  хаалга онгойлгосон 3 хүн цааш яваад ********,******* найз бид гурав үлдээд хоноод маргааш нь буудлын эгч Булган сум руу бараандаа явахаар тэр машинд суугаад ирж, ******* найзтайгаа машин авахаар явсан. ***** би найзаасаа 1.500.000 төгрөг гуйж аваад зогсоолын мөнгө өгч явуулаад үлдэж, буудлын эгчийн ачааг ачилцаж үлдээд тэр хүнтэй хамт Үенч сум орж замд гүүрэн дээр буугаад **** ирэхээр машинд суугаад бид гурав Улаанбаатар хот орж ****** хашаанд машиныг тавиад ****** холбогдож 140.000.000 /нэг зуун дөчин сая / төгрөгөөр худалдахаар тохирлоо 70.000.000 / далан сая/ төгрөгт Volvo маркийн машин өгч. 70.000.000 /далан сая төгрөгийг бэлнээр өгөхөөр боллоо гээд явсан. Бид хоёр landcruiser -200 маркийн машиныг 22-ын товчоонд ****** хашаанд авч очиход үзэж харчхаад одоо мөнгө алга машинаа тавьчих гэхээр тийм байхгүй гэсэн чинь за тэгвэл түлхүүрээ аваад явчих гээд 500.000 төгрөг, ****** бид хоёрт өгсөн. Тэрнээс хойш мөнгө төгрөгийг **** авч байсан. Би landcruiser - 200 маркийн машин зарсан мөнгөнөөс 3.000.000 /гурван сая/ төгрөг авсан. Volvo маркийн машиныг ****** бид хоёр аваад ***** хашаанд тавьсан, түлхүүр нь ****** байгаа. Авсан 500.000 төгрөгөөс тухайн үед ***** 100.000 төгрөг авсан би 400.000 төгрөг авч явсан. Маргааш нь ***** буудалд ир гэхээр нь очоод буудлын мөнгө, архи, такси гээд хуваагаад зарцуулсан. Бид нар ****** бичиг баримтгүй машин өгнө гэсэн учир номерыг нь аваад шидчихсэн юм. Бичиг баримтыг би шатаачихсан юм. Бид нар баригдсаны дараа ****** хорооллын эцсийн Тэсийн колонк дээр уулзахад ***** гар утсанд ****** харилцаж байсан дуу бичлэг зэрэг зүйлүүд байсныг бүгдийг нь ****** устгуулсан. **** бид нарт намайг оролцоогүй болгочих, landcruiser-200 маркийн машиныг хулгайлж авч тавьсан худалдаж чадаагүй гэж хэлээрэй гэсэн. Дансаар ирээд гражид шилжүүлсэн мөнгийг хуурай ах дүү учраас хоорондоо шилжүүлж, зээлж авдаг болчихно гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад ирээд хэлэхэд ******хурандаа утсаараа залгаж спикер дээр нь тавьж ярихад наад машиныг худалдаж авсан гэж хэлсэн юм. ***** бид нарт 30.000 /гучин мянга/ төгрөгийн бензин хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 111-115 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ***** “...Би 2021 оны 10 дугаар сард Өмнө-говь аймгийн "Цагаан хад” гэх газарт нүүрсний тээврийн жолооч хийхээр очиж тэнд тусгаарлалтад дөрвөн хүн орсон. ******** Ховд аймгийн Булган суманд манай эгч дээр нэг landcruiser -200 маркийн машин байгаа эзэмшигч нь хятад иргэн ба 3-4 хоноод ирж авна гэж хэлж яваад 2-3 жил ирээгүй цаазлуулсан гэнэ. Тухайн машиныг буудлын эзэн дүүдээ авч өгөх гэж байгаа юм байна түүнээс урьдаж авах хэрэгтэй чи тэр түлхүүр тааруулах мөнгө цаас урсгал зардлаа гаргачих, зараад мөнгийг нь авъя манай эгч зөвшөөрч байгаа хүргэн ах шийрэгнээд байгаа гэж хэлээд ****** гэх хүн рүү чатаар видео хийж үзүүлээд landcruiser-200 маркийн машины байрыг сольж тавьсан байна гэж үзүүлсэн ****** 2021 оны 04 дүгээр сард байх надад landcruiser -200 маркийн цааш дамжуулахгүй, найдвартай авах хүн байна уу гэж асуугаад байсан. Тэр үеэр би Оросоос Volvo маркийн машин жолоодож ирсэн учир сайхан машин байна гэж хэлсэн чинь ******* тэгвэл Volvo маркийн машин оролцуулаад заръя авах  хүн байна уу хоёулаа тээвэрлэлтэд явъя гэж хэлсэн. Машиныг 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр худалдаад гурав хувааж авъя 50.000.000 / тавин сая / төгрөгийг тухайн машиныг харж байгаа ах, эгч хоёрт хувааж өгнө гэж хэлсэн. Тэгээд би том машин үзэж явж байгаа 22-ийн авто зогсоолд ****** гэх хүнтэй тааралдаад Говь-Алтай аймгаас нэг ах яриад байна Ховд аймгийн Булган суманд landcruiser -200 маркийн машин байгаа юм. Эзэн нь хятад иргэн байж байгаад цаазлуулсан гэнэ, 2019 оны арын гупер нь сэтэрсэн шинэ тэрэг байгаа юм байна та сонирхох уу гэж хэлсэн. Тэгтэл ****** ямар загварын хэдэн оны хэний нэр дээр байдаг юм гэж хэлэхээр нь ***** хэлэхэд орой над руу залгаад Булган сум руу гараад явж байна. Очиж үзээд хэлье гээд явсан. Маргааш нь машиныг онгойлгож авсан гээд гэрчилгээний зураг салоны зураг зэргийг чатаар дамжуулахад ******* татварын явуулсан юм. Би ****** луу ерөнхий газрын дарга ахынхан найз байгаа юм би асуучхаад хэлье тухайн машин компани нь Монгол Улсад татварын өртэй бол болохгүй маргааш хариу өгье гэж хэлсэн. Тэгээд 2 хоноод ******* залгаад болох юм байна тухайн компани нь татварын өргүй, Х тайлангаар явдаг юм байна. Ховд аймгийн харьяат **** гэдэг хүн үүсгэн байгуулагчаар явдаг юм гэж хэлсэн. Энэ тухай ****** хэлэхэд надад түлхүүр чинь олоод хүрээд ир гэхээр би facebook-ээс түлхүүр тааруулдаг хүн олоод нааш явж Говь-Алтай аймгаас ******* аваад Ховд хүргэн ах *****а гэх хүн хаалга тайлж өгсөн.  Булган суманд ирэхэд Хашаанд оронгуут ***** ах нөгөө нэг онгойлгосон төмөр утас хаана байна гэж асуухад ****** түүгээр хаалгыг нь онгойлгоод өгөхөд түлхүүрчин асаах гэсэн боловч чадаагүй. Тэгээд буцаад явсан. Тэгээд намайг Улаанбаатар хотод байж байхад ******* яриад энэ Таван богд ХХК-иас авсан машин байна. Тэндээс хүн олж уулзаач гэж хэлсэн. Таван богд ХХК-ны дээр очиж түлхүүрийг гээсэн машин байна түлхүүр тааруулдаг хүний утас өгчих гэхэд дугаараа үлдээчих гэхээр 9******дугаар үлдээсэн. Маргааш нь түлхүүрчин гэх хүн ярихаар Ховд аймгийн Булган суманд түлхүүрийг хаясан машин байна гэхэд 3.8 сая төгрөг гэхээр тохиролцож түлхүүр тааруулах хүн өөрсдийнхөө машиинтай явна гэхээр 2022 оны 05 дугаар сарын дунд үеэр гарч түлхүүрчин бензин хийж өгөөд машинтайгаа ирэхээр би, ******* гэх найзаа дагуулж гарсан. Замдаа Өвөрхангайгаас нэг хүн аваад, Говь-Алтай ****** аваад нэг аккумлятор авсан. ********* анх Улаанбаатар хотоос гарах гэж байхад яриад чи Ховд аймгийн Булган суманд шөнө хагасалж очно гэж тооцож ирээрэй гэж хэлсэн. Бид нар Үенч суманд 00 цагийн үед ирэхэд ****** хугацаа хожоё эгч арай эрт байна, хүмүүс амраагүй байна, ядаж 2 цаг өнгөрөөгөөд ир гэж хэлсэн. Үенч суманд *******гэх хүний буудалд байрлаад бид нар Ховд аймгийн Булган суманд ирж буудлын хашаанд ирэхэд цаанаас нэг хүн хаалга онгойлгож өгсөн. Ямар хүн гэдгийг одоо санахгүй байна ***** замын турш эгчтэйгээ яриад ирсэн юм. Хашаанд ороод машины хаалгыг онгойлгож 10-15 минут болоод машинаа асаагаад орхиод буцаад Үенч сум ороод ******,******** бид гурав буудалд бууж үлдээд түлхүүр тааруулсан хүмүүс ****** эгч тухайн өдөр буудлын ресевшн хийж байна гэж утсаар ярьж байсан. Маргааш Үенчид хоносон буудлын эзэн ****** гэх хүний машинаар Булган суманд 10-11 цагийн үед ирээд ****** надад  намайг орвол хүмүүс танина. Та хоёр очиж машин аваад гараад ир эгч угаасаа мэдэж байгаа. Чи энэ мөнгийг эгчид зогсоолын мөнгө гэж хэлж өгөөд одоо ороод авч болох уу гэж асуугаарай гэж эгчийнхээ 95-аар эхэлсэн утасны дугаарыг өгөөд явуулсан. Би ******* өгсөн дугаар луу ярихад өчигдөр оройныхоо орж ирсэн хаалгаар ороод ир гэж хэлээд *****,******** өөрөө гэрээс гараад ирсэн. Зогсоолын мөнгө өгөөд машинаа аваад явсан. ********** ******** хамт яваад Ховд аймгийн Үенч сумын гүүр гараад Үенч сум руу салдаг уулзвар дээр буугаад үлдсэн байсан. Тэндээс ****** аваад замдаа гэрт нь очсон. Тэндээс яваад Улаанбаатар хотод очиж машинаа манай гражид тавиад  ******** луу яриад 150.000.000 төгрөг / нэг зуун тавин сая/ гэхэд арай чанга байна гэхээр 140.000.000 / нэг зуун дөчин саяд тохирч Volvo машиныг 70.000.000 /далан сая төгрөгөөр бодож, наймаа хийгээд 70.000.000 / далан сая / төгрөгийг бэлнээр өгөхөөр болсон. Тэгээд машинаа авч очиход одоо бэлэн мөнгө гарах боломжгүй байна. Машинаа орхиод явчих гэхээр түлхүүрээ аваад 500.000 / таван зуун мянга/ төгрөг аваад явсан. Маргааш ирээд бэлнээр 14.500.000 / арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг бэлнээр авсан. Тэрнээс хойш миний данс руу 10.000.000 / арван сая / төгрөг хийсэн. Явцын дунд мөнгө нэхээд 2.000.000 / хоёр сая / 500.000 / таван зуун мянга 1.000.000 / нэг сая / төгрөгөөр өгч байсан. Ойролцоогоор дөчин хэдэн сая төгрөг авсан. (2 дугаар хавтаст хэргийн 82-85 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ******* “...2019 оны намар манайх Ховд аймгийн Булган сумын ******багийн нутаг дэвсгэрт "Булган Өгөөж” зочид буудлын хашаанд байхад манайд шөнө 2 залуу орж ирсэн. Сар өдрийг нь мэдэхгүй байна. Тэр хоёр залуугийн нэгийг нь танина ****** гэх өвөр Монгол залуу надад танай хашаанд машин тавилаа гэж хэлсэн. Би гараад харахад нэлээн хэдэн 5-6 залуу байсан. Хар өнгийн машин байсан би маркийг нь мэдэхгүй, landcruiser-200 маркийн машин гэж хэлж байсан. Тэр машин манай хашаанд байж байсан 2-3 жил бид нар хучаад байж байсан Тэгтэл склад буулгахад чирээд урагш хөдөлгөөд тавьсан. Тэрнээс хойш байж байгаад 2022 оны хавар 2 хүн ирээд эзэн нь байгаа юм гээд аваад явсан. Нэг залуу сонин хэлтэй байхаар өвөр монгол хятад залуу гэж бодож байсан юм. Нэг залуу хаалгаар нь шагайгаад машинаа авна гэхээр араас нь гарсан юм. Надад цаасанд боосон зүйл өгөөд баярлалаа гээд явсан гэрт орж харахад 1.500.000 төгрөг өгсөн байсан юм..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ******* "... 2022 оны 03 дугаар сард би Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах том оврын авто машин зардаг зогсоолд зогсож байхад ******** хажуудаа 3-4 залуутай ирээд машин үзэж сонирхож явж байгаад надад дээр ирээд ахаа хөдөө нэг landcruiser-200 маркийн машин байгаа, зөрүү тохироод наймаа хийж болох уу гэхээр нь болно гэж хэлсэн тэгээд явсан. Тэгээд ************ 2022 оны 05 дугаар сард надтай ирж уулзаад landcruiser -200 маркийн машинаа аваад ирлээ энэ машиныг 170.000.000 төгрөгт бодож байна. 80.000.000 / наян сая төгрөгт цагаан өнгийн Volvo толгой аваад үлдсэнийг мөнгийг нь авна гэж хэлээд удалгүй маргааш нь байх, сайн санахгүй байна, landcruiser -200 маркийн хар өнгийн машин авч ирсэн. Тэгээд надаас Volvo маркийн тээврийн хэрэгслийг гаалийн бичигтэй нь хамт аваад дээр нь 15.500.000 / арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг бэлнээр авсан. landcruiser-200 маркийн машины бичиг баримтыг хил гааль онгойхоор нь шилжүүлж өгнө тэрнээс хойш тохирсон мөнгөө цувуулаад төлөөд явж байсан. Нэрийг нь шилжүүлж байж үлдэгдэл мөнгөө өгнө гэж ярьж байсан. Намайг байхгүй үед ********* рүү яриад мөнгө хийлгэж аваад байсан байна лээ. ******* сүүл рүүгээ машинаа буцаая гэж яриад байхаар нь сэжигтэй санагдаад мөнгөө өгөөгүй. Тэгтэл 2022 оны 11 дүгээр сард эрүүгийн цагдаагаас яриад машинаа авч ирж өг, хулгайн машин гэхээр аваачиж өгсөн юм. ***** дансаар болон бэлнээр 54.500.000 / тавин дөрвөн сая таван зуун төгрөг өгсөн. landcruiser -200 маркийн машин 185.000.000-190.000.000 мянга/ орчим байсан байх бага гүйлттэй гэхээр авч байгаа юм..." гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал),

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 216 дахь тал),

Volvo маркийн YV2ASWOC68B53113В арлын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 45-49 дэх тал),

Вендо ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  ХВ 23 дугаартай  авто машин техникийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 13-16 дахь тал),

Вендо ХХК-ийн  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ХВ23 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь тал),

гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 02 дахь тал),

тээврийн хэрэгсэлд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 09 дэх тал),

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 25-28 дахь тал),

хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал),

тээврийн хэрэгслийг ******* хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (1 дүгээр хавтаст хэргийн 34-39 дэх тал),

 гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хүлээн авагч нь ****** (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал),

JIANG MINGYONG-ийн таван богд ХХК-иас 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг 219,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай нэхэмжлэх, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн  баримт (1 дүгээр хавтаст хэргийн 53-55, 63-66 дахь тал),

******* дансанд нийт 39,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал),

****** IPHONE 10маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар  хавтаст хэргийн 216 дахь тал),

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар  хавтаст хэргийн 220-221 дэх тал),

хохирлын  тооцоо (2 дугаар  хавтаст хэргийн 222 дахь тал),

эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл (2 дугаар  хавтаст хэргийн 201, 205-206 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

 

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж, хэрэгждэг онцлогтой.

 

Эд хөрөнгө бусдын эзэмшил, ашиглалтад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээлгэхийг ойлгоно.

БНХАУ-ын иргэн ******* нь Ховд аймгийн Булган боомтын хилээр гарч явахдаа  2019  оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг “Булган өгөөж зочид буудлын” хашаанд байрлуулж, тус зочид буудлын  хашаанд монгол гэрт амьдардаг  ******* захиж үлдээсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ****** нь тухайн цаг хугацаанд энэ хэргийн хохирогч БНХАУ-ын иргэн ********-ийн 20200VX petrol маркийн тээврийн хэрэгсэл буюу өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн  дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн  хариуцах үүрэг хүлээсэн хийгээд түүний хувьд тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад өгөх, худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байсан болох нь  хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч ********* нартай бүлэглэж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын итгэмжлэн хариуцуулсан 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг  ******, ******* нарт өгч явуулсан байх бөгөөд шүүгдэгч ******* нар нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмчийн адил захиран зарцуулж гуравдагч этгээдэд зарж борлуулсан идэвхтэй үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн  шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нар нь “завших” гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, хохирогч БНХАУ-ын иргэн *******-ийн 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулж, ******* нь гэмт хэрэг үйлдэхэд Б******** нартай нэгдэж, хохирогч БНХАУ-ын иргэн ********-ийн эзэмшлийн 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завшсан, ********* нар нь өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийн улмаас БНХАУ-ын иргэн ********-д хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Хэдийгээр шүүгдэгч  ***** нь гэм буруутай үйлдлээ зөвшөөрөхгүй, “...намайг гэртээ байхад хэнийх нь мэдэгдэхгүй автомашин авч ирж тавьсан. Хоёр жилийн дараа хүмүүс ирээд аваад явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэг боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг цагаатгах үндэслэл болох боломжгүй юм.

 

 Прокуророос шүүгдэгч ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  нь үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”  гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус тодорхойлсон бөгөөд шүүгдэгч ********, Г******* нар нь завших гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гүйцэтгэсэн, ******а нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, хамтран гүйцэтгэсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид  тусгайлан заасантай нийцсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн хуулийн  2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч ********** нарын хууль бус үйлдлийн улмаас БНХАУ-ын иргэн ****** нь 197,425,000 төгрөгийн үнэлгээтэй 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслээ алдаж хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан "их хэмжээний хохирол" учирсанд тооцох үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд  заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинж нь аливаа этгээдийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан байдлаар илэрнэ.

 

Шүүгдэгч ********* нь 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг "X" тайлан гаргадаг компанийн нэр дээр байгаа гэдгийг лавтай сайн мэдэж, ******* нарыг хууль бусаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшнаас доогуур үнээр буюу 140.000.000 /нэг зуун дөчин сая / төгрөгөөр үнэлж, 70.000.000 / далан сая төгрөгт нь ****** эзэмшлийн Volvo маркийн тээврийн хэрэгслийг оруулан тооцож, шүүгдэгч ******* дансаар 54.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар  зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******, ********,********* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан байх тул Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

 

Шүүгдэгч ******* өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан  гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа тул шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэж  өгнө үү.. гэх хүсэлтийг гаргасан бөгөөд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл өгсөн баримт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдсон няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу цагаатгаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ****,*****

******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 197,425,000 төгрөгийн үнэлгээ бүхий  20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс доогуур үнээр буюу 140,000,000 төгрөгөөр  түүнийг авсан, ашигласан түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн үйлдэл нь “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

            Иймд Ховд аймгийн прокурорын газраас *****,******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 3, 3.2 дугаар  зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан түүнийг хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, тус тус тодорхойлон заасан.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт..бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн 2237000660025 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон БНХАУ-ын иргэн ****** нь Вендо ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  ХВ 23 дугаартай  авто машин техникийн үнэлгээний тайланг (2 дугаар хавтаст хэргийн 13-16 дахь тал)-аар 197,425,000 төгрөгийн үнэлгээ бүхий  20200VX petrol маркийн тээврийн хэрэгслээ  алдаж  хохирсон нь тогтоогдсон бөгөөд  тээврийн хэрэгслийг ****** хураан авч (1 дүгээр хавтаст хэргийн 34-39 дэх тал), хохирогч БНХАУ-ын иргэн ********, түүний  хууль ёсны төлөөлөгч нарт биетээр хүлээлгэн  өгсөн  болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч ******* нь 54,000,000 төгрөгийг ******* дамжуулан дансаар 39,000,000 төгрөг, бэлнээр 15,000,000 төгрөгийг ****** өгснөөс 12,000,000 төгрөгийг буцааж авсан, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг шүүгдэгч ********* нараас хувь тэнцүүлэн тус бүр 14,000,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ****** олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ******* эзэмшлийн Volvo маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч ******* олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь  зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан тул 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийн хашааны зогсоолын төлбөр гэж ****** бэлнээр өгсөн 1,500,000 төгрөгийг гаргуулан хураан авч, улсын орлогод оруулж,шүүгдэгч ****** энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч  нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлөх ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч шүүгдэгч ***** болон түүний өмгөөлөгч **** нар нь “...14,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлж  барагдуулахаар тохиролцсон...”, шүүгдэгч ****** болон түүний өмгөөлөгч **** нар “...хохирол төлөөгүй...”, шүүгдэгч ****** түүний өмгөөлөгч *********** нар “...хохирол төлөөгүй...” гэх тайлбарыг тус тус гаргасан болохыг  дурдав.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ****,********** нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ****** “...10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгч ***** “...30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгч *** “...20,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах...”, шүүгдэгч ****** “....Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаагаар гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял..” тус тус оногдуулах,

 

шүүгдэгч ****** өмгөөлөгч Б.Гэрэл-Очир“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх...”, шүүгдэгч ****** өмгөөлөгч Б.Ганзориг “...10,000,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж  өгнө үү...”, шүүгдэгч ****** өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ “...хамгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж  өгнө үү....”, шүүгдэгч ******* өмгөөлөгч Ж.Мөнхнасан  “...хамгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү... ”, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт  “...****** торгох ял оногдуулж өгнө үү..., шүүгдэгч ******** нарт ”....торгуулийн ял тохирохгүй байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаас сонгон оногдуулахаар, 18.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялаас  сонгон оногдуулахаар хуульчилсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан бодит хохирол болох 20200VX petrol маркийн тээврийн хэрэгслийг хохирогчид биетээр хүлээлгэн өгч хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн нөхцөл байдал, хохирол учруулснаас үүссэн үр дагавар хор уршиг болох иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хувийн байдал (эрүүл мэндийн байдал), улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  шүүгдэгч ***** 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***** 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус  шийтгэж, шүүгдэгч Б********,******** нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч ******* 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд, шүүгдэгч ******нарт тус бүрт оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хэрэглэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч ******** хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Энэ хэрэгт Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Volvo FH 2008108, гүйлт /км/ 110023,20YV2ASW0C68B53113888 12777cc аралтай, цагаан өнгийн автомат кроптой, дизель, даац 18000 кг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч ******* олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэрэгт хавсарган үлдээж, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч *********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.1 дүгээр  зүйлийн 3, 3.2 дугаар  зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан түүнийг хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******** 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч ******* 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч ******* 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаас чөлөөлсүгэй.

           

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд, шүүгдэгч ****** нарт тус бүрт оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг тус бүр1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тус тус тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус зааснаар  шүүгдэгч ********* нараас тус бүр 14,000,000 (арван дөрөв сая) төгрөг нийт 42,000,000 (дөчин хоёр сая) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч **** олгож, шүүгдэгч **** энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар  зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулан хураан авч улсын  орлогод оруулсугай.

 

  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн ***** эзэмшлийн Volvo FH 2008108, гүйлт /км/ 110023, 20YV2ASW0C68B53113888 12777cc аралтай, цагаан өнгийн автомат кроптой, дизель, даац 18000 кг тээврийн хэрэгслийг  битүүмжлэлээс чөлөөлж, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч **** олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэрэгт хавсарган үлдээж,  шүүгдэгч нар нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.

 

10. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***********,***,******** нарт авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа  гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХЦЭЦЭГ