| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/04024/И |
| Дугаар | 101/ШШ2019/00954 |
| Огноо | 2019-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2019/00954
| 2019 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2019/00954 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, А.Б /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч тоотод оршин суух, Ө.Б /регистрийн дугаар: /-д холбогдох,
Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, П******* ******* хотхон, Н******* ******* ******* чөлөө гудамж, ******* тоотод байрлах 102,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,
А.Баяртбатыг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, П******* ******* хотхон, Н******* ******* ******* чөлөө гудамж, ******* тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч Ө.Б , хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд барилгын засвар, засал чимэглэлийн Д******* эверест ХХК-ийг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2008 онд иргэн Ө.Б тай танилцан 2008 оноос эхлэн хамтран амьдарч байна. Хамтран амьдрах хугацаандаа хоёр хүү, нэг охинтой болж, өөрийн компанийн олсон орлогоор нийтдээ 2 орон сууц, нэг зуслангийн байшинтай болж тэдгээр үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсны орлого болон компанийн ашиг орлогоор Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, П******* ******* хотхон, Н******* ******* ******* чөлөө гудамж, ******* тоот тоотод байрлах 102,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг Хаан банкны зээлээр худалдан авсан. Уг орон сууцыг худалдан авахад А.Б миний бие хамтран зээлдэгчээр орж өөрийн компанийн орлого болон бусад орлогоороо зээлийн төлбөр төлж байснаас гадна Ө.Б ыг өөрийн компанид менежерээр ажиллуулан түүний эзэмшлийн Хаан банкны тоот данс руу компанийн орлогоос мөнгө шилжүүлэн орон сууцны лизингийн төлбөрийг төлүүлж байсан. Мөн А.Б миний бие орон сууцыг зээлээр худалдан авахад хамтран зээлдэгчээр орохдоо орлого хэрхэн бүрдүүлж байсан баримтыг Хаан банкны зээлийн хувийн хэрэгт хавсаргасан байгаа болно.
А.Б миний бие шүүхэд хандалгүйгээр орон сууцны хамтран өмчлөгч болох боломж байсан хэдий ч Ө.Б ыг компанийн менежерээр ажиллуулахаа больсноос хойш бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан үүсч, намайг байрны өмчлөгчөөр бүртгүүлэхээс Ө.Б татгалзаж өнөөдрийг хүрсэн учраас эд хөрөнгийн эрхээ хамгаалах зорилгоор шүүхэд хандаж байна.
А.Б намайг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, П******* ******* хотхон, Н******* ******* ******* чөлөө гудамж, ******* тоотод байрлах 102,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ө.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний бие, А.Б*******тай 2008 онд танилцсан. Бид өөрсдийн гэсэн орон сууцгүй тул миний эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15-ын 4 дүгээр байрны 16 тоотод амьдарч эхэлсэн. Энд амьдрах хугацаанд 2009 оны 7 дугаар сарын 06-нд охин А, 2010 оны 9 дүгээр сарын 12-нд хүү Э, бага хүү Т 2012 оны 10 дугаар сарын 06-нд төрсөн.
Бид аавынд хамтдаа амьдрахад хэцүү байсан тул миний аав, ээж 2 биднийг тусдаа амьдар гээд 2011 онд аав О.Ө маань өөрийнхөө өмч болох Дамбадаржаа дахь хашаа байшинг 11 сая төгрөгөөр зарж, орон сууцны урьдчилгаа болгож 11,000,000 төгрөг өгсөн. Улмаар миний ээж Д.Д биднийг орон сууц худалдан авахад тусалж, өөрсдийн эрхэлдэг гутлын бизнесийн орлогоо судлуулж, намайг хамтран бизнес эрхэлдэг гэдгээр миний нэр дээр Хас банкнаас 40,000,000 төгрөгийн зээл гаргуулж, нийтдээ 50,000,000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, тоот 2 өрөө байрыг авч өгсөн. Миний бие уг 2 өрөө байраа 2012 оны 9 дүгээр сард 80,000,000 төгрөгөөр зарж банкны зээлээ өгч, үлдэгдэл 40,000,000 төгрөгөө 107,000,000 төгрөгийн үнэ бүхий Жас тоотын 3 өрөө байрны урьдчилгаанд байршуулж, мөн миний ээжийн өмч болох Сандэй худалдааны төвийн тоот гутлын лангууны орлогыг судлуулж Хаан банкнаас орон сууцны зээл авсан. Мөн байраа өөрийн хүргэн дүү болох Очирбатад 137,000,000 төгрөгөөр зарж борлуулсан. Өмнөх байраа зарж борлуулаад олсон 137,000,000 төгрөгөөс одоо амьдарч байгаа Баянүзрх дүүргийн 26 дугаар ороо ******* тоот 4 өрөө орон сууцны урьдчилгаа мөнгө болох 100,000,000 төгрөгийн 75,000,000 төгрөгийг өгсөн. Иймэрхүү байдлаар миний аав, ээжийн туслалцаатайгаар одоогийн амьдарч байгаа орон сууцыг зээлээр худалдан аваад байгаа болно. Мөн энэ байрны төлбөрт Яргайтад байсан зуслангийн байшингаа 95,000,000 төгрөгөөр зарж, энэ мөнгөнөөс 86,000,000 төгрөгийн орон сууцны төлбөрт Хаан банканд төлсөн. 2013 онд Яргайтад зуслангийн зориулалттай газрыг 12,000,000 төгрөгөөр худалдан авсан, энэ газрыг авахын тулд би өөрийн эзэмшлийн приус-20 маркийн автомашиныг зарсан. Уг газар дээрээ зуслангийн байшинг барьсан ба уг байшинг барихад миний өөрийн хөрөнгөөс гадна тухайн үед миний ээж бизнесийн зээл авч өгч 25,000,000 төгрөг өгч байсан. Мөн 2012 онд анх компани байгуулахад дүрмийн сан болох 1,000,000 төгрөгийг миний ээж Д өгч байсан. Анх компани үүсгэн байгуулснаас хойш миний би Б өөрийн үндсэн мэргэжлийн дагуу бүх ажлыг гардан хийж хамтран байгуулсан болно.
Бидний хооронд хамтын амьдралын хугацаанд байнга л үл ойлголцол үүсдэг байсан ба сүүлийн нэг жил улам даамжраад хэрүүл маргаантай байдаг болоод байна. А.Б зөвхөн өөрийн хөрөнгөөр байр орон сууцтай болсон юм шиг бичиж болохгүй. Энэ байрыг Хаан банкны зээлээр авахын тулд өөрийн ээж Дгийн Сандэй плаза худалдааны төвд явуулдаг бизнесийн орлогыг судлуулж байж, би өөрөө үндсэн зээлдэгч болсон тул уг байрны өмчлөгчөөр дангаар бүртгэгдсэн болно.
Би энэ байрандаа 3 хүүхдийн хамт тайван амгалан амьдармаар байна. А.Б нь байрны өмчлөгчөөр бүртгүүлье гэж надад нэг ч ярьж байгаагүй, ноднин жил байрны төлбөрт 2,500,000 төгрөг төлдөг байхад 2, 3 сараар гэр орондоо байхгүй гадуур явдаг байсан.
Миний хувьд А.Б*******ын эрх ашгийг хохироогоогүй, тэрээр нэхэмжлэлдээ үндэслэлгүй, худал зүйлүүдийг бичсэн байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, П******* ******* хотхон, Н******* ******* ******* чөлөө гудамж, ******* тоотод байрлах 102,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2015 онд Хаан банкны зээлээр худалдан авч өмчлөгч болсон билээ. Энэ байрандаа өөрийн бага насны 3 хүүхэд, хамтран амьдрагч А.Б*******ын хамт амьдардаг ба сүүлийн үед А.Б нь намайг гэр орноос хөөж гаргаад, үр хүүхдүүдтэй маань уулзуулахгүй байна. А.Б нь уг байрны өмчлөгч миний эрхийг зөрчиж, өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдрах, эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа тул түүнийг өөрийн өмчлөлийн байрнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд А.Б*******ыг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, П******* ******* хотхон, Н******* ******* ******* чөлөө гудамж, ******* тоот орон сууцнаас албадан гаргах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: А.Б миний бие 2008 онд Ө.Б тай танилцаж өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа бөгөөд бидний дундаас бага хүү Б.Т/одоо 6 настай/, дунд хүү Б.Э/одоо 8 настай/, охин Б.А/одоо 9 настай/ нар мэндэлсэн. Анх танилцаад хамтран амьдарч байх эхэн үед Ө.Б нь зан төлөвийн хувьд харилцан ойлголцож байсан бол 2015 оноос эхлэн хамтран амьдрагч А.Б намайг байнгын сэтгэл санааны, биеийн болон эдийн засгийн хүчирхийлэлд оруулж, тэрхүү хүчирхийллийн давтамж нь өдөр болгон шахуу болж, хүчирхийлэл үйлддэг зан үйл нь улам бүр даамжирсаар өнөөдрийг хүрсэн.
А.Б миний бие Ө.Б ын хүчирхийлэлд өртөж тэвчиж чадахаа болиод 2015 оны 11 сарын 03-ны өдөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө авч үйлчлүүлж байсан, ямар хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байсан талаарх мэдээллийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгчийн үйл явцын тэмдэглэлд тодорхой тусгасан байгаа.
Ө.Б ын хүчирхийллийн улмаас салах хүсэлтэй байсан ч хүүхдээ бодоод өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа.Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгчид хэлсэн.
Ө.Б ын хамтран амьдрагчаа хүчирхийлдэг байдал улам даамжирсаар бүүр сүүлдээ хүүхдүүдээ байнга зодож, эрх чөлөөнд нь халдахаас гадна үр хүүхдүүддээ анхаарал халам ж тавихаа больж биеийн, сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэл үйлдэж хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчих болсон. Ө.Б ын дээрх үйлдэл байнга давтагдах болсон учраас А.Б миний бие удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгч байсан: 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 21.41.37-д өөрийн тоот дугаарын утаснаас эхнэр хүүхэд дарамтлаад хөөгөөд байна, 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 13.35.42-т эхнэр хүүхдүүд зодоод байна гэсэн дуудлага өгч байсан.
2018 оны 08 сарын 02-ны өдөр А.Б миний бие Ө.Б хүү Б.Эыг зодсон гэсэн агуулга бүхий гомдлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж уг гомдлын дагуу Ө.Б д холбогдох зөрчлийн хэрэг нээгдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдан Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 1824 тоот шийтгэвэр, 2019 оны 01 сарын 08-ны 03 тоот магадлал зэргээр Ө.Б нь хүү Б.Эыг зодсон гэх үйлдэл нь нотлогдож гэм буруутайд тооцогдсон.
Ө.Б нь хүүхдүүддээ биеийн, сэтгэл санааны хүчирхийлэлд сард 2 удаа оруулдаг болох нь Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Баянзүрх дүүргийн 133 ду аар сургуулийн нийгмийн ажилтны ярилцлагын тэмдэглэл, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нийгмийн ажилтны гэр бүлийн нөхцөл байдлын талаар хийс ш ярилцлагын тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэлд ...Ө.Б нь хамгийн сүүлд 2018 оны 08 сарын 07-ны өдөр гэрээсээ явсан, хааяа архи уудаг, архи уугаагүй үедээ ч хүүхдүүдээ нөхрөө гарт таарсан зүйлээрээ цохиж шидэж хэл амаар доромжилдог гэсэн дүгнэлт хийсэн.
Бага хүү Б.Т маань энэ жилд 1 дүгээр ангид ороход Ө.Б ын зүгээс ямар ч анхаарал тавиагүй бөгөөд дээрх хурлын тэмдэглэлд дурьдсан өдөр буюу 2018 оны 08 сарын 07-ны өдөр гэрээсээ яваад ахин эргэж ирээгүй, хүүгийнхээ хичээлийн шин э жилийн баярт оролцоогүй. Хүү маань үл хайхрах хүчирхийлэлд өртсөн.
2018 оны 09 сарын 12-ны өдөр болсон том хүү Б.Эынхаа төрсөн өдрийн баяр, мөн 2018 оны 10 сарын 06-ны өдөр болсон бага хүү Б.Тын төрсөн өдөрт ирэлгүй тэднийг бас л үл хайхрах хүчирхийлэлд оруулж байсан.
Ө.Б ын өмчлөх эрхэд халдаж гэрээсээ хөөж өмчлөгчийн эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, 2018 оны 08 сарын 02-ны өдөр том хүү Б.Эыг зодсон гэсэн үндэслэлээр цагдаад өгснөөс гэртээ ирэхгүй байсан.
А.Б миний бие Ө.Б ын өмчлөх эрхэд халдсан гэх нөхцөл байдал ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа.
Дээрх нөхцөл байдльн үндэслэн Ө.Б ын 2019 оны 02 сарын 18-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байранд А.Б тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ нотлоод энэ байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Бид нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ байрны улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн. Энэ байр Ө.Б ын өмч гэдэг нь энэ баримтаар нотлогдож байгаа. Энэ хоёр хүн хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оноос хойш тодорхой хэдэн үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөөд явж байсан. 2012 оны 09 сарын 27-ны өдрийн орон сууц худалдан авах гэрээгээр 29 мкв байрыг бусдад шилжүүлсэн гэрээ байдаг. Энэ гэрээний нэг талд А.Б хамтран өмчлөгчөөр оролцсон. Уг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдгээ нотолдог. 2013 оны 12 сарын 27-ны өдрийн орон сууц худалдан авах гэрээгээр 135.565.000 төгрөгөөр бусдад худалдсан байдаг. Уг байрыг худалдсан мөнгөнөөс 2014 оны 11 сарын 24-ний өдөр Голомт банкаар дамжуулан Эрчим сүлжээ ХХК-ийн данс руу 70.725.000 төгрөгийг А.Б*******аас байрны захиалга, урьдчилгаа гэдэг гүйлгээ хийгдэж энэ мөнгө шилжсэн. Энэ мөнгө бол Парк сайдын байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн гэдгийг нотолж байгаа. Дараа нь А.Б өөрийнхөө үүсгэн байгуулсан Д******* эверест ХХК-ийн дансаар дамжуулан 30.000.000 төгрөг төлсөн байдаг. Д******* ХХК-ний ажил гүйцэтгэх гэрээгээр Парк сайд байрны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2015 оны 04 сарын 28 өдөр зээл авахад А.Б хамтран зээлдэгчээр оролцож байсан. Ингэж хамтран зээлдэгчээр оролцохдоо өөрийн үүсгэн байгуулсан Д******* сервис ХХК-ийн үндсэн хөрөнгө, 2013, 2014, 2015 онуудын тайлан, өөрийн компанийн хийж байсан ажлуудын гэрээ, гэрээний санхүүжилтийн график зэргийг банкны зээлийн материалд өгсөн. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэхээр Хаан банкнаас тодорхой зээл авахын тулд А.Б хамтран зээлдэгчээр орохдоо компанийнхаа болон өөрийнхөө орлогоо нотолж байсан гэдгийг харуулна. А.Б нь орон сууцны зээлийн төлбөрийг төлөөд явж байсан. Энэ талаар хэрэгт авагдсан баримтаар харагдана. Ө.Б нь Хаан банкны өөрийнхөө эзэмшлийн тоод данс руу иргэн А.Б гэдэг утгаар, Д******* эверест компанийн хийж байсан ажлын хөлж зэргийг шилжүүлсэн байдаг. 2013 оноос Парк сайд байрны урьдчилгаа мөнгө нь Ө.Б ын дансаар орж ирсэн. Энэ нь үндсэндээ Д******* эверест ХХК-ийн санхүүгийн бүх асуудал менежерийн дансаар орж ирдэг байсан гэдэг нь нотлогдож байгаа. Бидний нэхэмжлэлийн шаардлагын гол хууль зүйн үндэслэл нь юу вэ гэхээр Иргэний хуулийн 84.1, 84.2, 89.1, 89.3, 90.1-д заасны дагуу А.Б*******ын тухайд өмнө нь авсан 2 үл хөдлөх эд хөрөнгө, Парк сайдын байранд гэрээ хэлцэл хийгээд хамтран өмчлөгч, шударга эзэмшигч болж байгаа. Парк сайд байрны тухайд өмнөх хоёр байрны мөнгийг төлөөд түүнээс үүдсэн орлогоос энэ байрны урьдчилгааг нь төлөөд явж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Банкнаас зээл авахад хамтран зээлдэгчийн орлого чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь өөрийнх нь байгуулсан компанийн ашиг орлогоор нотлогдож байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг компани нь ашиг орлоготой байсан уу, үгүй юу, санхүүгийн тайлан зэрэг нь энэ хэрэгт шууд хамааралтай зүйл биш. А.Б тухайн үед ийм ажил хийж байсан. Ийм гэрээ хэлцэл хийсэн гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Үндэслэлээ сая тайлбарлаж байна. Энэ хууль зүйн үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл гэж харагдахгүй байна. Тийм учраас үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Хаан банкны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн Д******* эверест компанийн танилцуулгыг хэрэгт өгсөн байна. Парк сайдын байрны төлбөрт энэ компанийн данснаас гарсан мөнгө орсон гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Өөрөө хэдий ингэж тайлбарлаж байгаа ч гэсэн Ө.Б нь тухайн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж байна. Компани үйл ажиллагаа явуулж л байгаа юм чинь нэг ч төгрөгийн зардал гарахгүй байна гэж байхгүй шүү дээ. Үйл ажиллагааны зардалд гарсан зардлаа банкны зээлд төлсөн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан Хаан банкны орон сууцны зээлийн гэрээ байгаа. Энэ орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг 2015 оны 4 сарын 28-ны өдөр хийгдсэн байдаг. Энэ гэрээний 2.1, 2.7, 2.8.2 маш тодорхой заасан байгаа. Сая гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн. Тийм учраас Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар барьцаалуулагчийн барьцааны эрх дуусгавар болоогүй байхад барьцааны зүйлийг хэн нэгний өмчлөлд шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм байн. Мөн Иргэний хуулийн 101.6-д өмчлөх эрхийг баталгаажуулж өгсөн байдаг. Өмчлөх эрх Ө.Б байгаа. Нөгөө талаас улсын бүртгэлд өмчлөгчөөр Ө.Б бүртгэгдсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шаардах эрхийн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйл байгаа. Өмчлөгчийн өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзэх юм бол уг зөрчигдсөн эрхээ арилгуулахаар эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Энэ хоёр хүний гэр бүлийн тааламжгүй харилцаа өнөөдөр яригдахгүй байх. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар гэр бүлийн хүчирхийлэл байдаг гэж хэлж байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд аргагүй эрхэнд үр хүүхдүүдээ орхиод 8 сард гэрээсээ явсан байдаг. Түүнээс хойш хүүхдүүдтэйгээ л харилцаатай байсан. 2 сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагын тусламжтайгаар гэртээ орсон байдаг. Тэгэхээр өмчлөгчийг өөрийн орон сууцандаа ая тухтай тайван амьдрах эрхийг зөрчиж байгаа учраас нэхэмжлэгчийг байрнаас албадан гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Банкны барьцаанд байгаа тохиолдолд өмчлөлийг шилжүүлэх боломж байхгүй. Шүүхээс хамтран өмчлөгчөөр тогтооё гэдэг шийдвэр гардаг. Шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх газраас явуулж эхэлдэг. Гэтэл тэр байр банкны барьцаанд байна уу үгүй юу хамаагүй. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байсаар байтал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг та нар биелүүлэх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллага Хаан банкны зөвшөөрлийг авахгүйгээр шууд Улсын бүртгэлд хандаад тэнд нь бүртгэл хийгддэггүй. Манайх эхлээд заавал барьцаанаас чөлөөлдөг. Тэндээс манай эрх ашиг хөндөгдөөд эхэлдэг. Талууд өөрсдөө тохиролцоод энэ хөрөнгийн хэмжээнд дүйцэхүйц барьцаа оронд нь барьцаалаад энэ үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж аваад асуудлаа шийдэх боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ө.Б д холбогдуулан, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь орон сууцнаас нэхэмжлэгчийг албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргаж байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Эрчимт сүлжээ зам ХХК болон А.Б нарын хооронд байгуулагдсан, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн В-15 дугаартай Орон сууц захиалах гэрээ, Хаан банк ХХК болон Ө.Баржаргал, А.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/2584 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ, Хаан банкнаас уг зээлийг хүсч бүрдүүлсэн материалууд болох зээл хүссэн А.Б*******, Ө.Баяжаргал нарын хүсэлт, хүсэлт гаргагч тус бүрийн анкет, зээл хүсэгч А.Б*******, Ө.Баяжаргал нарын төрүүлсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүдийн хуулбар, А.Б*******ын үүсэг байгуулсан Д*******-эверест ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тус компанийн эрхийг шилжүүлэх тухай үүсгэн байгуулагчдын хурлын 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б14/33 дугаартай тогтоол, ...Д******* констракшн ХХК-ийн охин компани болох хувьцааны 49 хувийг эзэмшдэг Д******* эверест ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажлуудын гэрээнд заасан санхүүжилтийн бүх орлого нь А.Б*******ынх мөн болно. Зээл олгоход татгалзах зүйлгүй байна гэх Д******* констракшн ХХК-ийн 2015 ны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15/198 дугаартай, Хаан банкинд хүргүүлсэн албан бичиг, Д******* эверест ХХК-ийн санхүүгийн тайлан, ажил гүйцэтгэх тухай гэрээнүүд, А.Б*******аас байрны захиалга 30,000,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрчимт сүлжээ зам ХХК-д төлсөн баримт, хариуцагч Ө.Б 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 70,725,000 төгрөгийг Б*******ын байрны захиалгын урьдчилгаа гэсэн утгаар Эрчимт сүлжээ зам ХХК-д төлсөн баримт зэргээс үзэхэд, нэхэмжлэгч А.Б*******, хариуцагч Ө.Б нар хамтран амьдарч ахуйдаа Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, П******* ******* хотхон, Н******* ******* ******* чөлөө гудамж, ******* тоотод байрлах 102,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдаж авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч А.Б*******ыг тухайн орон сууцыг хамтран өмчлөх эрхгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, н*******, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна., 101 дүгээр зүйлийн 101.1.-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч А.Б*******ыг улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, П******* ******* хотхон, Н******* ******* ******* чөлөө гудамж, ******* тоотод байрлах 102,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.Б дээрх орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй болох нь дээр дурдсанаар тогтоогдсон тул уг орон сууцнаас албадан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч А.Б*******ыг улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, П******* ******* хотхон, Н******* ******* ******* чөлөө гудамж, ******* тоотод байрлах 102,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцнаас нэхэмжлэгчийг албадан гаргуулах тухай хариуцагч Ө.Б ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 875,450 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 875,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Н*******ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА