Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар    109/ШШ2022/0105

 

                                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Ц.С, М.О

Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын Улсын ахлах байцаагч Н.Ст холбогдох “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/15, 17/02/16, 17/02/17 тоот актуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, тус сумын Засаг дарга асан Ц.С, сумын Санхүү албаны дарга М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, Э.М, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын Улсын ахлах байцаагч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Ц.С, М.О  нар нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/15, 17/02/16, 17/02/17 тоот актыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2.  Нэхэмжлэгч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Н, Ц.С, М.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/02/15, 17/02/16, 17/02/17  тоот актуудыг эс зөвшөөрч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Дотоод аудитын дүрмийн 11.1-д зааснаар холбогдох албан тушаалд гомдол гаргасан. Тус гомдолд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 122 тоот албан бичгээр хариу ирүүлснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. дэх хэсэгт зааснаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна.  ... Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/15, тоот актаар “...Шахмал түлшний үйлдвэр байгуулахаар, Ихтамир сумын Засаг даргын захирамжаар “С” компанитай 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 80.0 сая төгрөгийн өртөгтэй гэрээг шууд байгуулан ... 70.0 сая төгрөгийг тус компанид олгосон боловч тухайн үйлдвэр 5 жил болоход ажлаагүй, тоног төхөөрөмж нь гадаа муудсан байгаа нь нэн чухал хөрөнгө оруулалт биш хэрэгцээ шаардлагагүй үхмэл хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрч байна ...” гэж үзэж 70.000.000 төгрөгийн,  17/02/16 “... тоот актаар “Сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах үйлдвэр байгуулахаар Ихтамир сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн а/118 захирамжаар “Жижиг дунд бизнесийг дэмжих “Т” ХХК-тай 9980.0 мянган төгрөгийн өртөгтэй гэрээг шууд байгуулсан 9972.3 мянган төгрөгийг тус компанид олгосон боловч тухайн үйлдвэр 3 жил болоход ажлаагүй байгаа нь нэн чухал хөрөнгө оруулалт биш хэрэгцээ шаардлагагүй үхмэл хөрөнгө бэлтэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрч байна...” гэж үзэж 9.972.300 төгрөгийн, 17/02/17 тоот актаар “... Тэжээлийн тоног төхөөрөмж худалдан авах үйлдвэр байгуулахаар Ихтамир сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн а/131 захирамжаар “C” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 8007.3 сая төгрөгийн өртөгтэй гэрээг шууд байгуулан 8000.0 сая төгрөгийг тус компанид олгосон боловч тухайн үйлдвэр 5 жил болоход ажиглаагүй байгаа нь нэн чухал хөрөнгө оруулалт биш хэрэгцээ шаардлагагүй үхмэл хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрч байна”  гэж үзэж 8.000.000  төгрөгийн төлбөрийг тус тус тогтоон, дээрх төлбөрийг Ихтамир сумын Засаг дарга асан Ц.С, Засаг даргын тамгын газрын дарга Д.Н, Санхүү албаны дарга М.О нараар тус тус хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/15, 17/02/16, 17/02/17 тоот актуудаар “Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1. дэх хэсэг төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 60.3.6. дахь хэсэг орон нутгийн иргэдийн саналыг аваагүй ... “ажлыг санхүүжүүлэхийг хориглосон заалт, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 9.4 дэх заалтуудыг тус тус зөрчжээ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, төлбөр төлүүлэхээр хууль бусаар акт тогтоож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосны дараа шийдвэр буюу захиргааны актыг гаргах ёстой. Гэтэл Архангай аймгийн Санхүүгийн хяналт , дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С 17/02/15 , 17/02/16 , 17/02/17 тоот актуудыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Түүнчлэн 17/02/15, 17/02/16, 17/02/17 тоот актууд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2.-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн заалтыг үндэслэл болгожээ. Иймд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/15, 17/02/16, 17/02/17  тоот актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон нутгийн хөгжлийн санд дурдагдсан ажлууд нь тухайн үедээ иргэдийн саналаар эрэмбэлэгдсэн, үр ашгийг нь тооцсон, сумын иргэдийн төлөөлөгчдийн шат шатны хурлаар батлагдсан ажлууд байсан. Нэгдүгээрт шахмал түлшний үйлдвэр байгуулж үр ашгийг нь тооцсон. Манай сум ой ихтэй, аймаг, сумын суурьшлын бүс нутагтай ойрхон учраас ойгоо хамгаалах нь зүйтэй. Тиймээс байгальд ээлтэй эко түлш бэлтгэх нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаар манай сумын бэлчээрийн нөөцийн 30-60 хувь нь аргалаар бүрхэгдсэн байдаг. Тэр аргалыг түлш болгож ашиглах боломжтой бол бэлчээрийн нөхцөл байдал сэргээгдэх боломжтой гэдэг үүднээс шахмал түлшний үйлдвэр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар эрэмбэлэгдэж хийгдсэн. Энэ үйлдвэрийн үр ашиг нь болохоор нэгдүгээр эко түлшийг хэрэглэгчдэд хүргэх, хоёрдугаарт эко түлшний нөөц байгаа учраас энэ үр ашгийг хүртсэний дараа хүссэн хэмжээгээр эко түлшийг нийлүүлдэг сум болоход боломжтой гэсний үндсэн дээр энэ үйлдвэрийн үр ашиг нь тооцогдож дэмжигдсэн. Хоёрдугаарт сүү баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэгтгэх асуудлаар хамтарч бэлтгэхээр сүүний тогоо, цөцгий ялгах 1 машиныг 9 сая төгрөгөөр бэлтгэхээр “Т” хоршоотой шууд гэрээн байгуулсан. Энэ нь иргэдийн саналаар эрэмбэлэгдсэн. Энэ үйлдвэрийг хэрэгжүүлснээр бид бүхэн болон манай сум сүү, цагаан идээ үйлдвэрлэгдэг учраас сүү боловсруулах мөн сумын сүү цагаан идээний брэнд бүтээгдэхүүнийг бий болгож савлаж зах зээлд нийлүүлэх үе шаттай гэж үзсэний улмаас сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар ач холбогдлыг нь үнэлж байгуулахаар эрэмбэлсэн. Энэ үйлдвэрийн ашгийг гэрээндээ тусгасан. 2018 онд манайх самар их хэмжээгээр унаж давсан орлого ихтэй байсан. Давсан орлого ихтэй байсан учраас энэ байдлаа юунд зарцуулах вэ гэдэг талаар хэлэлцэхдээ шахмал түлшний үйлдвэрийг сумандаа барьж байгуулъя гэсэн. 2018 онд эрэмбэлэгдээгүй байсныг орон нутгийнхаа хөрөнгө оруулалтын давсан орлогоор шийдвэрлүүлэх байсан. Орон нутгийн сангаар хийгдэх ажлын санал авахад Засаг дарга энэ ажил нь миний бодлого зорилгод тусгагдсан байгаа гэдгийг саналын хуудасны ард бичиж мэдээлсэн. Эргэж санал өгөхдөө 2019 оны хөрөнгө оруулалтаар шахмал түлшний үйлдвэр байгуулах нь зүйтэй гэдэг саналыг иргэд өгсөн. Ийм учраас 2019 онд эрэмбэлэгдсэн. Манай суманд үйлдвэр байхгүй, ямар ч үйлдвэр хөгждөггүй, амьжиргааны түвшин доогуур, ажилгүй байргүй сум юм. Эдгээр үйлдвэрлэлийг бий болгосноор байгаль цаг уур, байгаль орчны доройтолтой тэмцэнэ. Ашиглаагүй гэдэг талаар тухайн үе ажиллаагүй байсан учраас ашиглаагүй ажиллаагүй гэдгийг тайлбарласан. санхүүжилтийг олгохгүй дараа дараагийн төсөвт санхүүжилтийг суулгаж явдаг байсан. Хамгийн сүүлд 40 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Өмнө жил 2 шатны ажлын хэсэг хүлээж аваад Хятад улсаас тоног төхөөрөмж нийлүүлсэн. Хятад улсын нэг компанитай хамтарч ажилладаг. Тэр компанийн хүмүүсийг авчирч энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ажиллуулж санхүүжилтээ ав гэдэг шаардлага тавьсан. Тэгээд тухайн компанийн хүмүүс ирж Засаг даргын Тамгын газрын дарга өөр шатны ажлын хэсэг хүлээж аваад түлш үйлдвэрлэхэд санхүүжилт олгосон. Мөн сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжид бас эхний жил бүртгэл нь гацаастай байсан. Засаг даргын Тамгын газарт тайлан болоод албан шаардлага ирсэн. 2 газрын хөрөнгө оруулалтаар хамтарсан тоног төхөөрөмж бэлдсэн. Улсын Их хурлын гишүүний санаачилгаар сав баглаа боодлын үйлдвэрийн төхөөрөмжийг бэлдэж, манайхаас сүү үйлдвэрлэх тогоо бэлдье гэхэд нөгөө газар нь баримт материалыг ирүүлээгүй учраас энэ хүсэлтийг аваагүй гэж тайлбарлаж дараа нь манай нягтлан авч байсан. Сав баглаа боодлын үйлдвэрт 2 газар хамтарсан байсан учраас газар дээр нь хэрэгжүүлэгч нь гацаах тохиолдол байдаг байсан. Хүн бүр сүүний үйлдвэрийг авч ашиглах санал гаргаж байсан. Засаг даргын зөвлөлөөр ашиглагчийг тогтооё ашиглагчтай гэрээ хийе гээд Засаг даргын Тамгын газраас ашиглагчийг тогтоож гэрээ хийхээр очтол манай бүрэн хэмжээгээр нь ашиглана гэж байсан. Энэ төсөл нь энэ онд хаагдахад манайд бүрэн хүлээлгэж өгөөд төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн тоног төхөөрөмжөө хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан ажил байгаа юм гэв.

4. Нэхэмжлэгч Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх 3 үйлдвэрийг байгуулахдаа багийн иргэдийн нийтийн  хурлаас иргэдийн дундаас гарсан санал эрэмбэлэгдсэн. Түүнээс бол актад дурдсанаар ард нийтийн саналыг асуугаагүй баригдсан зүйл байхгүй. Хоёрдугаарт Санхүү аудит хяналт шалгалт хийгдэх явцад энэ 3 үйлдвэрийн талаар бидэнтэй уулзаж, бидэнтэй санал, бодлоо хуваалцсан зүйл байгаагүй. Акт тавихдаа энэ үйлдвэрийг ажиллуулах боломж байна уу ямар журмаар байгуулагдсан багийн иргэдийн хурлын санал, асуулга аваагүй учраас актыг үндэслэлгүй гэж үзэж байна.” Шалгалт явуулах удирдамжийг цахимаар явуулж мэдэгдээгүй. Шалгалт очихоос 2 хоногийн өмнө утсаар танай байгууллагад очно гэдгийг хэлсэн. Ирэхдээ энэ дагуу шалгалт хийнэ гэдэг удирдамжаа танилцуулсан. Зар мэдээний хувьд манай эрх зүйч өөрөө тавьсан. Хяналт шалгалт ирсэн байна, ард иргэдээс санал, хүсэлт гомдолтой байх юм холбогдож гомдлоо гаргаарай гэдэг зарыг тавьсан. Сонсох ажиллагааны хуудас өгсөн гэж хэллээ. Үүнийг албан ёсоор авчирч өгөөгүй. Авчирсан өгсөн хүн эрх зүйчид өгч эрх зүйч өгөхөө мартсан байна. Ийм бичиг баримтууд явуулсан гэж хэлээд өгсөн. Үүнд  сонсох ажиллагаа явуулж байна тайлбар өгөөрэй гэсэн зүйл байгаагүй. Шалгалт хийсэн дүнгийн хуудас, 3 акттай явуулсан байсан. Дүнгийн хурлаар бензин оператор, өвч тэжээлтэй холбоотой акт тавигдсан байсан. Энэ асуудал хариуцаж ажилласан хариуцлагагүй байдлаас болсон учраас мэргэжилтэнтэйгээ уулзаж чиний хариуцлагагүй байдлаас болсон байна шүү гэдгийг хэлээд энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн. Дүнгийн хурлаар энэ энэ үйлдвэрт акт тавина гэж хэлээгүй. Бид очиж байгаад энэ 3 асуудлаар ярилцаж байгаад шийдвэрээ гаргана гэж хэлсэн учраас бидэнд сонсох ажиллаагаа явуулсан гэдэг нь худлаа юм. Мөн үйлдвэр ажиллаагүй гэж хэллээ. Энэ талаар хардаж байна. Учир нь энэ үйлдвэр яагаад ажиллахгүй байгаа талаар асууж үүнд акт тавилаа гэж албан ёсоор хэлээгүй. Энэ 3 үйлдвэрийн талаар асуухад ийм учиртай гэдгийг хэлж байсан болохоос биш ингэсэн тэгсэн гэдэг сонсох ажиллагаа явуулаагүй.” гэв.

5. Нэхэмжлэгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргаар 2016-2020 онд хүртэл 4 жилийн хугацаанд ажилласан. Манай суманд 2-3 хувиараа эрхлэх аж ахуй байдаг. Түүнээс өөр үйлдвэрлэл байхгүй. Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа сум орон нутагт хэрэгтэй зүйл бүтээх үүднээс 3 жижиг үйлдвэр байгуулсан юм. Миний хувьд хийхээс бүү ай хийсэн зүйлгүй амьдрахаас ай гэдэг үгийг эрхэмлэдэг. Тиймээс орон нутагт хэрэгтэй зүйлийг хийе гэж бодсоны үндсэн дээр үйлдвэр байгуулсан. Тэжээлийн үйлдвэр нь байгальд ээлтэй, дэлхийн дулаарал явагдаж халуун байгаа учраас энэ хүчил төрөгчийн хийгээс хамгаалахын тулд шахмал түлшийг бий болгосноор хүн ардын эрүүл мэнд болоод малын бэлчээр байгаль дэлхийд ээлтэй гэсэн үүднээс байгуулсан. Одоо харахад босоо мод унагахаа больсон. Бид унаага модоо авчирч зүсэж хэрэглээд үрдэс болгож, бэлчээрийг дарчхаад байгаа үхрийн баасны хаягдлаар үйлдвэр бий болгож ард түмэндээ хөнгөлөлттэй үнээр өгөх юм бол үр өгөөжтэй юм гэх үүднээс хийсэн. Сумын Засаг дарга өөрөө мэдээд хийх ажил байдаггүй. Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж эрэмбэлүүлж бүх багийн эрэмбийг хэлэлцэж олон хүний эрэмбээр ажлыг гүйцэтгэдэг. Сумын иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж батлуулаад баталж өгсөн төсөвт нь дааруулж сумын Засаг даргад гүйцэтгэдэг. Энэ дагуу үүргээ биелүүлсэн гэж байгаа. Тэжээлийн үйлдвэрийн хувьд манай малчдын хамгийн том асуудал нь ган зуд болсон үед өвс тэжээл үнэд ордог, сумынхаа Засаг даргад хүртэл тэжээл, өвс авах шаардлагыг тавьдаг. Тиймээс өөрсдөө ногоон тэжээлээ тарья гэсэн үүднээс тэжээлийн үйлдвэрийг байгуулсан. Энэ тэжээлийн үйлдвэрийг боломжийн бизнес эрхэлдэг хүмүүст хүлээлгэж өгсөн. Мөн цагаан идээний үйлдвэр байгаа. Үүнд нэмж хэлэхэд манай сумынхан сургууль, цэцэрлэгт сүүгээ өгдөг. Тэгэхээр сав баглаа боодолгүй бол авахгүй шүү гэдэг. Тийм учраас тэр дагуу стандартын дагуу савлаж өгөх юм бол үр өгөөжээ өгөх юм. 2017 онд манай сумаас гарсан гишүүн Өвөрмонгол улс руу цагаан идээний сурталчилгаа хийхээр явахад манай цагаан идээ сав баглаа боодолгүй болохоор гааль дээрээс буцаж идээгээ аваад ирж байсан. Тиймээс бид энэ байдлаас санаа авсан. Цаашдаа цагаан идээ сав баглаа боодолгүйгээр явахгүйн байна. Энэ ариутгагдаг тогтоог авч ариутгаад сав баглаатай болгоод өгөх юм бол манай малчдад цаашдаа хэрэгтэй юм гэдэг утгаар 3 үйлдвэрийг ард иргэд рүүгээ чиглүүлж хийсэн. Би 40 гаруй жил төрийн албанд ажиллахад үнэнч шударгаар ажиллаж ирсэн. Өнөөдөр тэтгэвэртээ гарсан хирнээ энд зогсож байгаадаа сэтгэл санаагаар унаж, зарим шөнө нойр хүрэхгүй, даралт ихсэж, зүрх савлах асуудал гарч байгаа. Сараа байцаагч хийх ажлаа хийсэн. Миний нэг гомдож байгаа зүйл нь намайг нэг дуудаад та энэ үйлдвэрийг хариуцаж байсан байна. Ийм асуудал гараад байна гээд надад хэлсэн бол би гомдохгүй байсан. Тамгын газрынхан мэдсэн ч арай акт тогтоочихгүй байх гэж бодоод хэлээгүй гэсэн. Хийсэн юмтай хүн хэлүүлэх муу, сайн үгтэй байдаг. Хэлүүлэх муу, сайн зүйлгүй хүн хийсэн юмгүй байдаг гэсэн үг байдаг. Тиймээс хийсэн юмтай учраас энд зогсож байх гэж бодож байна. Шахмал түлшний үйлдвэрийг Ш гуайд хариуцуулсан. Энэ хүн өөрөө хөрөө арам ажиллуулдаг. Энэ хүнд хэлж өөрөө зөвшөөрсөн учраас үйлдвэрийг хариуцуулсан. Энэ хүн үйлдвэрийг ажиллуулж байгаад 2020 оны 10 дугаар сард харвасан. Энэ хүнийг эрүүл саруул бие сайтай байхад нь энэ ажлыг хүлээлгэж өгчхөөд бие нь муудсан хойно авъя гэж очих надад эвгүй байсан. Бие нь муу байхад эргэж очиход нөгөө ажлаа хийнээ даргаа гээд хэлж байсан. Тийм учраас өдий хүртэл авч чадаагүй. 2018 онд төсөв батлахад 2018 оны жилийн эцсийн төсвийг баталдаг. Тэр ажил нь 2019 онд хэрэгждэг. Тийм учраас бид бүхэн 2018 онд 30.000.000 төгрөг төсөвлөсөн. Тэр нь 2019 онд хэрэгжиж иртэл бутлагч нь болохгүй жижигдсэн учраас бутлагчаа соль гэсэн үүднээс санхүүжилтийг шилжүүлээгүй. Тэгээд 2019 онд 50.000.000 төгрөг суулгасан. Сум бага төсөвтэй учраас их хэмжээний төсөвтэй бол жил дамнуулж хийдэг. Ингээд бутлагчийг сольж 2019 онд баригдаж 2020 онд ашигласан. Өмнөх тайлбартаа яагаад ажиллаагүй талаар хэлсэн 2020 оны 10 дугаар сард хариуцсан хүн нь харваж үүнээс хойш ажиллаагүй. Мөн дэлхий даяар ковид-19, мөн шүлхий өвчин гарсны улмаас ажиллаагүй. Дөнгөж эхэлж байгаа үйлдвэр байтугай хөл дээрээ зогссон үйлдвэр хүртэл зогсож байсныг мэдэж байгаа байх. Мөн манай нягтланг хүчээр гарын үсэг зуруулсан гэж ярьж байна. Санхүүгийн алба гэдэг нь бүх баримт бичиг бүрдэж бүрэн болсон үед ажил хүлээлцсэн үед нягтлан гарын үсэг зурдаг. Түүнээс бол нягтланг хүчээр гарын үсэг зуруулах ямар ч эрхтэй хүн байхгүй. Тухайн үүрэг хүлээсэн учраас гарын үсэг зурсан. Ялангуяа баримт бүрдээгүй тохиолдолд мөнгийг олгодоггүй, баримт бүрэн бүрдсэн тохиолдолд санхүүжилт олгогдог.  Үхмэл хөрөнгө гэсэнд үхмэл хөрөнгө биш гэдэг тайлбар өгөөд байгаа. Түүнээс бол ямар ч ашиглах боломжгүй болсон хөрөнгийг үхмэл хөрөнгө гэнэ. Мөн тэжээлийн үйлдвэрийг үзээгүй гэж тайлбарлалаа. Тэжээлийн үйлдвэрийг шүүхээс үзлэг хийхэд үзүүлсэн. Уг нь гол эзэн гээд байгаа намайг дуудаад тэр үйлдвэрүүд чинь хаана байгаа юм бэ гээд дагуулаад явсан бол би хариуцуулж өгсөн хүмүүстэйгээ уулзаж арай өөрөөр хандах байсан. Тийм учраас намайг дуудаад уулзахгүй яасан юм бэ гэдэгт гомдолтой байгаа. Надад Н.С байцаагч хэлээгүй, уулзаагүй. Сонсох ажиллагаа хийсэн гээд байх юм. Надтай уулзаагүй хирнээ яаж сонсох ажиллагаа хийснийг мэдэхгүй байна. Шалгалт хийж үхмэл хөрөнгө мөн үү биш үү гэдгийг бодолцож ярилцаж, хийсэн хүмүүстэй нь уулзах байтал 1, 2 хүний үгээр орж акт тавьж болохгүй байх. Хариуцсан хүмүүстэй нь уулзаж сонсох ажиллагаа явуулах байсан. Ажиллаагүйн тухайд 2020 оноос ковид гарсныг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж зүтгээгүй. Үхмэл хөрөнгө биш, хүний үгээр биш ямар үр ашигтай байна вэ гэдгийг биднийг цуглуулж байгаад хэлсэн бол арай өөр байдлаар шийдвэрлэх байсан болов уу гэж харж байна.” гэв.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15, 16 ,17 тоот актуудыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас дээрх актад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Ямар учраас эдгээр актуудыг хүчингүй гэж үзэж байгаа вэ гэхээр улсын ахлах байцаагчийн 17/02/15 тоот актаар шахмал түлшний үйлдвэртэй холбоотой 70 сая төгрөгийн акт тавигдсан. Тавьсан үндэслэл нь үйлдвэр байгуулахаар “С” ХХК-тай гэрээ байгуулсан боловч 5 жил болоход ашиглаагүй, тоног төхөөрөмж гадаа муудсан байгаа нь нэн шаардлагатай хөрөнгө оруулалт биш, үхмэл хөрөнгө бэлтгэн нийлүүлсэн зөрчил илэрсэн байна. Энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6, мөн орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэлт хийсэн. Харин 16 тоот актаар сав баглаа боодлын үйлдвэртэй холбоотой 9.972.300 төгрөгийн акт тогтоосон. Акт тогтоохдоо мөн адил 3 жил болоход тухайн үйлдвэр нь ажиллаагүй нэн шаардлагатай хөрөнгө биш байна. Хэрэгцээгүй хөрөнгө нийлүүлж үхмэл хөрөнгө бий болгосон гэж акт тавьсан. 17 тоот актаар мөн ялгаагүй тэжээлийн тоног төхөөрөмж худалдан авах үйлдвэртэй холбоотой акт тавигдсан. Энэ үйлдвэрээ мөн дурдахдаа 5 жил болоход ашиглаагүй нэн шаардлагатай хөрөнгө оруулалт биш. Мөн энэ 3 үйлдвэрт акт тавьсан үндэслэл нь орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, төсвийн хөрөнгийг зохистой ашиглаагүй гэдэг байдлаар акт тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр улсын байцаагч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15, 16, 17 тоот актуудыг гаргахдаа эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, иргэн Ц.С, М.О нарт Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй. Энэ талаар ч гэсэн нэхэмжлэгч Ц.С дурдаж байна. Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа тухайн шийдвэртээ хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Н.С нь дээрх дээрх актуудыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Үйлдвэрийг гаднаас нь өнгөц байдлаар хараад гаднаас нь ашиглах боломжгүй болсон гадаа муудсан, зэвэрсэн байна. Ямар учраас үхмэл хөрөнгө гэж үзэж байгаа, үхмэл хөрөнгө гэдэг нь ямар ямар нөхцөл байдлаар тогтоогдсон гэдгийг шалгаж тогтоох ёстой. Шүүхээс үзлэг хийсэн, гэтэл үхмэл хөрөнгө гэж үзээд байгаа тэжээлийн үйлдвэр нь бүрэн үйл ажиллагаа явуулах боломжтой харагдаж байгаа. Өмнө нь ч явуулж байсан, хэсэг зуур хугацаанд ажиллаагүй болохоос биш одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулах боломжтой цаашид ч явуулах боломжтой гэдэг нь туршилтаар харагдаж байна. Гэтэл хариуцагч талаас юу гэж үздэг вэ гэхээр зөвхөн өнгөц байдлаар дүгнэж ямар ч судалгаа шинжилгээгүйгээр үхмэл хөрөнгө гэж тогтоосон. Гэтэл үхмэл хөрөнгө гэдэг нь цаашид ашиглагдах боломжгүй хөрөнгийг хэлдэг. Туршилт хийхэд халалтын явцад шарлалт үүсэхгүй байсан. Энэ байдал нь тухайн тоног төхөөрөмж ажиллаж байсан гэдэг нөхцөл бүрэн харагдаж байгаа. Тухайн үйлдвэр нь 2018, 2019 онд санхүүжүүлэхээр төлөвлөж 2020 оноос эхлэн хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Ковид цар тахлын үед хяналтын постуудаар шаардлагатай аж ахуйн нэгж иргэдийг шахмал түлшээр хангаж байсан. Энэ нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Үүнээс гадна тухайн үйлдвэрийг хариуцан ажиллаж байсан Ш гуай 3 удаа тархины харвалт өвчний улмаас байнгын хэвтэн эмчлүүлж үйлдвэрээ хэвийн хэмжээнд үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон. Магадгүй энэ хүн эмчилгээ хийлгэж бие нь эрүүлжиж үйлдвэрээ хэвийн хэмжээнд явуулах бүрэн боломжтой гэж харж байсан хэдий ч биеийн байдал муудсан. Энэ баримтаар 2020 оны сүүлээс эхлээд Архангай аймгийн Ихтамир сумын хүрээнд хөл хорио тогтоосон нөхцөл байдлыг гаргаж өгсөн. Энэ баримтаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж үйлдвэрийг ажиллаагүй гэх хугацаанд 10 гаруй удаа хатуу хөл хорио тогтоосон нөхцөл байдал байдаг. Хатуу хөл хориогоор ямар ч үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулахгүй, иргэдийг гэрээс нь гаргахгүй ийм байдлаар 10 гаруй удаа хатуу хөл хорио тогтоосон захирамж хавтаст хэргийн материалд авагдсан. Ийм нөхцөл байдал нь дөнгөж үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа үед хэвийн ажиллана гэдэг нь маш хэцүү. Хатуу хөл хорио зогсож 7-8 хонож байтал дахин хөл хорио тогтоодог. Энэ нөхцөл байдалд тухайн эхэлж байгаа байгууллага байтугай хөлөө олсон байгууллагын хувьд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал байхад дөнгөж шинээр байгуулагдсан 3 үйлдвэрийн хувьд хэвийн хэмжээнд ажиллах нөхцөл боломж байгаагүй. Архангай аймгийн Ихтамир сумын хувьд тухайн байгууллагуудыг ажиллаж байх хугацаанд шүлхий өвчин их гарсан. Шүлхий өвчний улмаас тогтоосон захирамжуудыг харахаар сүү цагаан идээ боловсруулах иргэдээс сүү цагаан идээ авах үйл ажиллагааг хязгаарласан нөхцөл байдал харагдаж байгаа. Ийм үед хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байхгүй байсан. Одоо ч гэсэн гэрч Б өөрийн Фейсбүүк хаягтаа энэ 3 үйлдвэр цаашдаа ажиллахгүй гэж ард иргэдийг турхирсан байдлаар пост оруулдаг. Энэ нөхцөл байдлаас харах юм бол энэ хүний гомдол санал үндэслэлтэй байна уу гомдол саналдаа үндэслэлтэй талаар нотлох баримт хавсаргасан юм уу гэдгийг тогтоохгүйгээр улсын байцаагч шалгалт хийсэн. Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн үйлдвэрүүд нь эхний 3-т дээгүүр эрэмбэлэгдсэн. Энэ 3 үйлдвэрийг иргэдийн хурлаар оруулж батлуулаад бий болгосон ажил байгаа. Энэ байдал нь гэрч О-ийн мэдүүлгээс харагддаг. Шахмал түлшний үйлдвэр нь дан илүүдэл хэрэглэхгүй болсон аргал, үрдэс, самрын яс эдгээр зүйлүүдийг хэрэглэдэг. Үнэрийн хувьд хүний биед харшил өгөхгүй, сөрөг нөлөөгүй. Энэ нь тухайн орон нутагт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт мөн. Тухайн аргалыг түүж бэлчээрийн нөхцөл байдал сайжирч хэн ч ашиглахгүй байгаа аргалыг ашигласнаар хууль бусаар мод бэлтгэх нөхцөл маш ихээр буурч байгаа. Мөн малчдын нэмэлт орлогыг сайжруулж сүү, цагаан идээг боловсруулж, сав баглаа боодолтой болгох, тухайн сум орон нутгийн нэр хүндээс эхлээд гаднаас хүн ирдэг орон нутгаа сурталчлах болдог мэдээж сав баглаа боодолтой өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг өгөх нь сум орон нутгийн нэр хүндээс шалтгаалж цаашид асар их өгөөжтэй үйлдвэрүүд болж байгаа. Үхмэл хөрөнгө гэдэг нь ямар ч хэрэгцээгүй болсон цаашид ашиглах боломжгүй хөрөнгийг үхмэл хөрөнгө гэж үзэж байгаа. Гэтэл энэ 3 хөрөнгөд тийм нөхцөл байдал тогтоогдсон зүйл байхгүй байгаа. Цаашид хэвийн ажиллах боломжтой юу гэвэл боломжтой. Хариуцаж авсан эзэнтэй байна. Төсвийн хөрөнгийг 8.9 саяаар үр ашиггүй зарцууллаа гээд акт тавьж байна. Магадгүй акт тавихгүй цаашид ажиллах юм бол үүнээс илүү хөрөнгийг сум орон нутагтаа оруулах боломжтой. Магадгүй акт тавигдаж явагдах юм бол энэ хөрөнгийг цаашид хэн ч ашиглах боломжгүй, үр төлбөрийн байдалд орж үхмэл хөрөнгө болох боломжтой. Акт тавьснаараа эдгээр хөрөнгийг сум орон нутагтаа ашиглах нөхцөл боломжийг хааж үхмэл хөрөнгийг энэ акт өөрөө бэлтгэх нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байгаа. Тийм учраас улсын байцаагчийн 15, 16, 17 тоот акт анх гаргахаасаа эхлээд нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчиж гаргасан, мөн хуулийн зүйл заалтыг тухайн үйлдвэрүүд нь зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Тийм учраас актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчид болон өмгөөлөгч М.Бтэй санал нэг байна. Нэхэмжлэгч талаас улсын байцаагчийн дээрх 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15, 16, 17 тоот актуудыг гаргасан байдаг. Акт гаргахдаа 5 субъектэд хариуцуулсан байдаг. Харин хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хариуцуулах субъект нь 3 субъект байдаг. Энэ 3 субъект өнөөдөр нэхэмжлэгч гэсэн нэр томьёогоор оролцож байна. Улсын байцаагчийн актад 5 субъектэд хариуцуулчхаад 3 субъект байгаа гэдэг нь тодорхой бус байна. Энэ өөрөө захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн зөрчил байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Уг актыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд урьдчилсан шийдвэрлэх журмаар тухайн албаны даргад гомдлоо гаргасан. Уг гомдлыг Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга нь хангаагүй байгаа учраас дараагийн шат болох шүүхэд хандаж гаргах эрх зүйн орчинтой. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тухайн актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд Захиргааны байгууллага буюу энэ улсын байцаагч нь тодорхой хэмжээний ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх ёстой байдаг. Хяналт шалгалтын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг огт хийгээгүй. Хяналт, шалгалтын удирдамж хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй. Хяналт шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэж 1 хувийг нь шалгуулах этгээдэд өгөх байтал ерөөсөө ийм асуудал байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4, 5 дугаар зүйлүүдэд заасан үүргээ биелүүлж ажиллагаа хийгээгүй байна. Процесс ажиллагааг хангалтгүй хийж гүйцэтгэсэн байна гэж харахаар байна. Тухайн захиргааны байгууллагын 3 акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулсан нөхцөл байдал байна. Мөн тухайн үйл ажиллагааг явуулаагүй байгаа гол үндэслэл нь мэдээж Монгол улс болоод дэлхий нийтээр тархсан цар тахалтай холбоотой нөхцөл байдал холбоотой гэж үзэж байгаа. Уг нөхцөл байдалтай холбоотой асуудлаар 2-3 жил дахин дахин маш олон удаа хөл хорио тогтоож хувийн хэвшлийн ажилчид албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх байтугай төрийн байгууллагын үйл ажиллагаа хүртэл салгардаж хязгаарлалт орсон нөхцөл байдал байгаа. Эдгээр нөхцөл байдалд захиргааны байгууллага акт гаргахдаа харгалзан үзээгүй байна. 2020 онд албан шаардлага гарсны дараа сав баглаа боодлын үйлдвэр нь ирээд нэгдсэн хяналт бүртгэлдээ орж ирсэн байгаа нь тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр гүйцэтгэл нь хангагдсан албан шаардлага гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т захиргааны актыг гаргах ажиллагааг өргөдөл гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг захиргааны актад заавал тусгах ёстой. Гэтэл улсын байцаагчийн уг 3 актад өргөдөл гомдлын дагуу ирж шалгагдсан боловч ямар хүнээс ямар өргөдөл гомдол мэдээлэл ирсэн нь тухайн актад дурдагдаагүй байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх гэсэн байна. Захиргааны актыг хэрхэн яаж мэдэгдэх талаар тодорхой заасан байхад тухайн 3 актыг нэхэмжлэгч талд яаж мэдэгдсэн нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар эдгээр хүмүүс рүү хүнээр дамжуулж явуулаад нөгөө хүн нь 2-3 хоногийн өгсөн зүйлийг яриад байгаа. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актад хаяглагдсан этгээдэд хуульд заасны дагуу мэдэгдэнэ. Ингэж мэдэгдэх ажиллагаагаа заавал баримтжуулах, эсхүл өөрт нь гардуулж өгөх эсхүл утас, факс, цахимаар хаягаар мэдэгдэж баримтжуулсан байх ёстой гэж заасан. Тухайн захиргааны актыг гардаж авснаасаа хойш урьдчилан шийдвэрлүүлэх журмаараа гомдол гаргах эсхүл шүүхэд гомдол гаргах эрхийг нь хангаагүй гэж харж байна. Хариуцагч этгээд  актыг хүлээн авсан дариудаа манай албаны даргад гомдол гаргасан дараа нь шүүхэд гомдол гаргасан гэдэг асуудал яригдаад байгаа. Нэгэнт нэхэмжлэгч талаас өөрийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна үүнийг зөвшөөрөхгүй байна гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиараа шүүхэд хандах ёстой. Ингэж хандахгүй байгаа нь хуульд заасан эрхээ эдэлж үүргээ биелүүлж байгаа нөхцөл байдал байхад заавал шүүхэд хандахгүйгээр учир зүгээ олох ёстой гэж зүйл яриад байх шиг байсан. Тэгэхээр энэ ажиллагаа хуульд заасны дагуу хийгдэж байгаа. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан нийтлэг үндэслэл журам байгаа. Уг үндэслэл журмын 5.1, 5.7, 5.9 дэх заалтыг зөрчсөн байна. Тийм учраас хууль журмыг зөрчсөн байна.” гэв.

 

            8. Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын Улсын ахлах байцаагч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийг танилцуулан Төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт товч мэдээлэл хийж, хяналт шалгалтад байлцах шаардлагатай ажилтан албан хаагч нарыг ажил албаа зохицуулан хамтран ажилласан. Тухайн сумын мэдээллийн самбарт аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байга болон санал хүсэлт хүлээн авах талаар дурдсан зарлал бичиж байршуулсан. Шалгалтаар Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтануудыг байлцуулан хяналт шалгалтыг явуулж салбарын хууль тогтоомж, дүрэм журам, удирдамжид заагдсан асуудлыг хамруулан шалгаж тухай бүр менежер, санхүү  бүртгэлийн ажилтан нарт зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдалд акт тогтоож буцаан төлүүлэх талаар танилцуулсан.  2020-2021 онд Орон нутгын хөгжлийн сан, Орон нутгийн хөрөнгө оруулалт, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудыг газар дээр нь очиж үзэхэд 3 үйлдвэр ажилаагүй “ тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үзүүлэх зүйлгүй, шахмал түлшний үйлдэрийн төсвийн 70.000.000 сая төгрөгөөр худалдан авсан тоног төхөөрөмж нь ажиллаагүй байсан. Манай албанд 2021 оны 10сард гомдол ирж тус суманд хяналт хийж орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлыг шалгаж хугацаатай албан шаардлага хүргүүлсэн боловч хэрэгжилтийг хангаж ажиллаагүй. Шалгалтаар 6 актаар 90.65 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоож аймаг, орон нутгийн төсвийн орлогод хураан барагдуулах, албан шаардлагаар 161.6 сая төгрөгийн зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч ажиллаа. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 60 дугаар зүйлийн 60.3.6.-д “орон нутгийн иргэдийн саналыг аваагүй...”, ажлыг санхүүжүүлэхийг хориглосон заалт, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар  тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 9.4. “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төлбөр, төсөл, арга хэмжээний  төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт, бүртгэл болон энэ журмын хэрэгжилтэд төв, орон нутгийн хууль, хяналт, дотоод ба хөндлөнгийн аудитын байгууллага, аймаг, нийсэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороо болон иргэд, иргэний нийгмийн байгуулагууд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны “Дүрэм батлах тухай” 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоод аудитынг дүрэм” болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хяналт тавина” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.” гэжээ.

 

9. Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын Улсын ахлах байцаагч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын гаргасан 15, 16, 17 тоот актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Аймгийн Засаг даргаар батлуулсан нэгдсэн удирдамж гардаг. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Засаг дарга М.Бр батлуулсан Хяналт шалгалт дотоод аудитын удирдамж гарсан байгаа. Энэ удирдамжийг батлуулж бид өөрсдийн сайтад тавьсан байгаа. Цахим болсон учраас иргэд мэдээллийг нээлттэй авах боломжтой. Мөн Хяналт шалгалт хийх удирдамжаа урьдчилж танилцаагүй гэж байна. Бид хяналт шалгалт хийх удирдамжаа 2022 онд хийх төлөвлөгөөг гаргасны дараа бүх байгууллагад хяналт шалгалт хийх удирдамжаа цахимаар хүргүүлсэн байсан. Энэ удирдамжид заасан асуудлаа шалгаагүй өөр асуудал шалгасан гэлээ. Бид Ихтамир суманд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Ингээд 8 хоногийн дотор хяналт шалгалтаа хийж гүйцэтгэсэн. Шахмал түлшний үйлдвэр нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Засаг даргын захирамжаар гэрээ байгуулж Засаг дарга Ц.С баталж Д.Н гэрээг байгуулсан байдаг. Ингээд 2018 онд 30.000.000 төгрөгийг шууд олгосон. Ингээд энэ үйлдвэрээ байгуулна хүлээж авна гээд 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна гэсэн гэрээ байгуулсан байна лээ. Үйлдвэр байгуулна гэж 70.80 сая төгрөг өгсөн хирнээ тоног төхөөрөмж авчирсан. Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны дарга тухайн үед нь хянаж үзэж санхүүжилт нь дараа оныход тусгая гэхэд ерөөсөө нөхцөл хангахгүй байна гэдгээр өөрсдөө дотоод хяналт тавьж байсан юм билээ. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй ажлууд тодорхой иргэдийн санал хүсэлтээр эрэмбэлэгдэх ёстой байдаг. Хуульд ингэж заасан. Эрэмбэлэгдсэн эрэмбэлэгдээгүй нь нээх чухал биш. Хэрэв үйлдвэрээ явуулж үр ашиг өгөөжөө хүртээд одоо ажиллаж байгаа бол өөр. Ингэхдээ шахмал түлшний үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр, тэжээлийн үйлдвэр огт ажиллаагүй байна гээд хугацаа зааж өгөөд үнэхээр ажиллах юм бол ашиглалтад оруул гэсэн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн боловч түүнд ажил зохион байгуулж түүнийг ажиллуулах талаар арга хэмжээ авч ажиллаагүй байсан. Тэр хүнтэй ашиглалтын гэрээ байгуулж ямар үр ашигтай яаж ажиллах үр ашгийг тооцох ёстой байсан. Тэгэхэд үр ашгийг нь тооцсон нэгээхэн ч бичиг баримт надад үзүүлээгүй. Санхүү албаны дарга М.Огийн гаргасан тайлбар бичиг нь байна. Үүнд эдгээр үйлдвэрүүд нь тодорхой үр ашиг өгөөгүй гэдгийг тодорхой дурдсан байгаа. Тайлбартаа 2019 оноос эхлэн 2020 он хүртэл хэрэгжилтийг хангалтгүй гэж үзэн санхүүжилт олгоогүй байсан гэсэн байна. Үүнийг аяндаа нотлох баримт шинжлэн судлахад харах байх. Сав баглаа боодлын үйлдвэрт тоног төхөөрөмжийн ажил удааширсан одоо хүртэл ашиглалд оруулаагүй байгаа. Харин өмнөх онын шийдвэрийн дагуу 5 сараас гэрээ байгуулах төлөвтэй байгаа гэж хэлсэн. Ийм тайлбар гаргасан. Тэжээлийн үйлдвэрийн тухайд “Сор хишиг” ХХК-тай гэрээ байгуулж тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бэлтгэсэн. Уг тоног төхөөрөмжийг тамгын газрын хөрөнгөд тусгасан ба уг тоног төхөөрөмжийг ашиглаагүй байгаа гэсэн санхүү албаны даргын гаргаж өгсөн тодруулга байгаа. Өөр олон ажил байсан ч энэ 3 үйлдвэрийг голчлон авч үзсэн болохоос биш мал хээлдүүлэх 4 сая төгрөг авсан. Ямар ч үр ашиггүй зүйл байсан. Актыг тогтоохдоо шууд хувааж төл гэсэн шаардлага тавиагүй. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тогтоосон актдаа 10 дугаар сарын 25-ны дотор хэн буруутай этгээдийг хоорондоо ярилцаж хэн буруутай этгээдээр нь төсвийн захирагчид учраас олж тогтоож тэр этгээдээр төлүүлэх хугацааг 10 дугаар сарын 25-ны өдөр дотор гэж актад заасан. Хэрэв 10 дугаар сарын 25-ны дотор энэ төсвийн хөрөнгийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй тохиолдолд тухайн үеийн төсөв захирагч Ц.С, гарын үсэг зурсан Д.Н, ерөнхий хяналт тавих М.О нараар төлүүлнэ гэх актыг тогтоосон. Түүнээс бол өнөөдөр төл гэсэн актыг тогтоогоогүй гэдгийг харах хэрэгтэй. Үнэхээр энэ үйлдвэрүүд газар дээрээ ажиллаж байгаа юм уу үгүй гэдгийг үзсэн. Түүнээс бол бид тоног төхөөрөмжийг хараад яах юм. Үнэхээр үйлдвэр нь ажиллаж үр ашигтай байна уу эцсийн зорилго төсвийн үр ашгийг тооцсон байна уу гэдгийг үзэх болохоос биш тоног төхөөрөмжийг хараад энэ нь эвдэрсэн, хуучирсан, зэвэрсэн байна гэж хэлээгүй. 2018 онд 30.000.000 төгрөгийн урьдчилгаа олгож 2019 онд 50.000.000 төгрөгийг олгоно гэсэн гэрээ байгуулсан. 2019 онд шахмал түлшний үнийн 50.000.000 төгрөгийг олгоно гэсэн гэрээ байгуулсан. Энэ шахмал түлшний үйлдвэр гэдэг нь тухайн үед хэрэгтэй хэрэггүйг эрэмбэлж гаргасан байж болно. Мөн сонсох ажиллагаа явуулаагүй гэж хэлж байна. Сонсох ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэж байгаа. Ийм зөрчил дутагдал илэрлээ энэ үйлдвэр хэдэн сар ажиллаагүй байна гэдгийг шалгалтын явцад хэлж манайх эцэслэж дүнгээ гаргахдаа ч хэлсэн. Бид дүнгийн хурлын протоколоо нарийн бичгээр хөтлүүлсэн. Үүнийг дараа нь ажлын нотлох баримтаас харах боломжтой байх. Манай аймгийн өмгөөлөгч нарын баримталж байгаа ганц алдаа нь хичнээн төсөв хөрөнгийг цаана нь завшиж үр ашиггүй болсон байхад ганц сонсох ажиллагаа явуулаагүй гэдгээр актыг хүчингүй болгуулах практик тогтчихоод байгаа. Сонсох ажиллагааг тухайн хүнд нь мэдэгдэж зохион байгуулсан гэж үзэж байгаа. Яагаад зохион байгуулсан бэ гэхээр бүх нийтийн хяналт шалгалтын дүнгийн хурлыг хийхдээ тамгын газрын ажилтан албан хаагч тухайн үед ажиллаж байсан Засаг дарга нарт ийм зөрчилтэй асуудал байгаа учраас зөвлөлөөр хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэнэ гэж хэлсэн. Үүнийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. Мөн төлөөлөгчөөр дамжуулсан санал авах ажиллагааг хийсэн. Бид актаа зөвлөлийн хурлаар оруулж ийм ийм асуудал байгаа гэдгийг зөвлөлийн хурлын тэмдэглэлд оруулсан байгаа. Сонсох ажиллагааны тэмдэглэл хүргүүлсэн хуудас байгаа. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг авч яваад буцааж өгөхгүй зөндөө удсан. Энэ хугацаанд энэ хүмүүс хангалттай сонсож мэдэж танилцсан. Ингээд санал, бодлоо бичиж явуулах хугацаа өгсөн. Тэр үед тайлбараа өгөхгүй шууд л энэ актаа хүчингүй болго гэж шүүхэд өгсөн. Сонсох ажиллагааг хангалттай явуулсан гэж үзэж байна. Төлөөлөгчөөр дамжуулж акт, сонсох ажиллагааны тэмдэглэлээ хүргүүлсэн байгаа. Энэ 3 үйлдвэр гурвуулаа ажиллаагүй үр ашиггүй байна гэдгээр акт тогтоосон. 2018 оноос хойш үйлдвэрлэлээ гэж бодоход өдөрт тонн 200 түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна лээ. Гэтэл ингэж үйлдвэрлэсэн юм уу үгүй юм уу нотлох баримт нэг ч байхгүй. Үнэхээр үр ашгаа өгч үйлдвэрлэлээ явуулж сумынхаа ард иргэдийг хангаж агаарын бохирдлоо арилгаж сумаа хангахаас гадна аймгийг хангах зорилгодоо хүрсэн байвал шагшин магтаж үр ашигтай үйлдвэр байна. Цаашид дэмжиж ажиллуулъя гэдэг саналыг өгөх байсан. Гэтэл эцсийн үр дүн үр ашиг нь харагдаагүй учраас акт тогтоосон. Мөн сав баглаа боодлын үйлдвэрийг данс бүртгэлд тусгаагүй. Ямар зорилготой тусгаагүй байгааг мэдэхгүй. Тухай бүр данс тооцоог нягтлан бодох бүртгэлд тусгаж тайлан тооцоог хийх ёстой. Гэтэл энэ байдлыг хийгээгүй, 2020 оны 03 дугаар сард тийм албан шаардлага хүргүүлсэн харагдаж байсан.” гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

2. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

 

3. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Ц.С, М.О нар нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

4. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх тухайд, нэхэмжлэгч Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Ц.С, М.О нар нь 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргад гомдол гаргаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Д.Гр  2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар албан бичгээр “...Улсын байцаагч хуулиар тусгайлан олгогдсон эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчид тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх тул улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/15, 17/02/16, 17/02/17 дугаартай акт нь үндэслэлтэй байна.” гэжээ. /хх-ийн  93/

 

5. Нэхэмжлэгч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт зааснаар Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн  2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/15, 17/02/16, 17/02/17 дугаартай актуудыг хүчингүй болгуулахаар хандаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргаас хариу өгснөөр гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн.

 

6. Шүүх Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Ц.С, М.О нараас Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын улсын ахлах байцаагч Н.Ст холбогдуулан гаргасан 2022 оны 8 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хянаад, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШЗ2022/0304 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан.

 

7. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, зөрчигдсөн эрх, түүнчлэн  маргаан бүхий захиргааны акт болох 17/02/15, 17/02/16, 17/02/17 дугаартай актуудыг хэзээ мэдсэн, хэзээ гардаж авсан эсэхийг тодруулсан бөгөөд  2022 оны 7 дугаар сарын 21-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ тодруулж ирүүлжээ.

 

8. Ийнхүү Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. дахь хэсэгт заасны дагуу Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Ц.С, М.О нар нь маргаан бүхий захиргааны акт болох 17/02/15, 17/02/16, 17/02/17 дугаартай актуудыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэсэн байна.

 

9. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, Тус шүүхэд  Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, тус сумын Засаг дарга асан Ц.С, сумын Санхүү албаны дарга М.О нар нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны Улсын ахлах байцаагч Н.Ст холбогдуулан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны Улсын ахлах байцаагчийн  2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/15, 17/02/16,  17/02/17 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

 

10. Архангай аймгийн Засаг даргаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022 онд хэрэгжүүлэх дотоод аудит, хяналт шалтгалтын нэгдсэн удирдамжийг батлаж, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөг баталжээ.  /1хх-ийн 100-106/

 

11. Улмаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай “Ихтамир сумын төсөвт албан байгууллагуудад аудит, хяналт шалгалт хийх тухай” аудит, хяналт шалгалтын удирамж гаргаж, тус аймгийн Ихтамир сумын төсөвт албан байгууллагуудын 2020-2021 оны үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аудит, хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах, санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж, хяналт шалгалтыг хийжээ. /1хх-ийн 107-109/

 

12. Тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас баталсан удирамжийн дагуу дараах маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан байна. Үүнд;

 

13. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/15 дугаар актаар Монгол Улсын Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлыг тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Засшийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм, Сангийн сайдын2016 оны 107 дугаар тушаалаар баталсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартад заагдсан улсын байцаагийн эрх үүргийн хүрээнд Ихтамир сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгахад “Шахмал түлшний үйлдвэр” байгуулахаар Ихтамир сумын Засаг даргын захирамжаар “С” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ТХА-0101-18/02 дугаар бүхий 80,000,000 /наян сая/ төгрөгний өртөгтэй  гэрээг шууд байгуулан 30,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №00004 тоот төлбөрийн хүсэлтээр 20.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0009 тоот төлбөрийн хүсэлтээр 20.000.000 төгрөг нийт 70.000.000 төгрөгийг тус компанид олгосон боловч тухайн үйлдвэр 5 жил болоход ажлаагүй, тоног төхөөрөмж нь гадаа муудсан байгаа нь нэн чухал хөрөнгө оруулалт биш хэрэгцээ шаардлагагүй үхмэл хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрсэн. Улмаар төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж үхмэл хөрөнгө болгосон тул дээрх 70.000.000 төгрөгийг Төсвийн орлогын Төрийн сан дахь *********** тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөхийг Ихтамир сумын Засаг дарга асан Ц.С, Засаг дарга Б.Ц, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Санхүү албаны дарга М.О, нягтлан бодогч Т.От нарт хариуцуулж, тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд Ихтамир сумын Засаг дарга асан Ц.С, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Санхүү албаны дарга М.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр;

 

14. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/16 дугаар актаар Монгол Улсын Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Засшийн газрын 20151 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм, Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар баталсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартад заагдсан улсын байцаагийн эрх үүргийн хүрээнд Ихтамир сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгахад “Сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” үйлдвэр байгуулахаар Ихтамир сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/118 захирамжааар “Т”  ХХк-тай /ШГА-02 дугаар бүхий 9.980.000 төгрөгийн өртөгтэй гэрээг шууд байгуулан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №0006 төлбөрийн хүсэлтээр 9.972.300 төгрөгийг тус компанид олгосон боловч тухайн үйлдвэр 3 жил болоход ажлаагүй байгаа нь нэн чухал хөрөнгө оруулалт биш хэрэгцээ шаардлаггүй үхмэл хөрөнгө бэлтгэн  төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрч байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 60 дугаар зүйлийн 60.3.6.-д “орон нутгийн иргэдийн саналыг аваагүй ...” ажлыг санхүүжүүлэхийг хориглосон заалт, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 9.4. “орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр,  төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэлт, тайлагналт, бүртгэл болон энэ журмын хэрэгжилтэд төв, орон нутгийн хууль хяналт, дотоод ба хөндлөнгийн аудитын байгууллага, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороо болон иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны “Дүрэм батлах тухай” 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоод аудитын дүрэм” болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хяналт тавина” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2.-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, 103 дугаар зүйлийн 103.2.-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар баталсан “орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 11.1. “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 11.1.-д “ орон нутгийн хөрөнгийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл,  зарцуулалт,  тайлагналт, бүртгэл, хяналт болон эцсийн үр дүнг тухайн шатны  төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн хариуцна, 11.2.-д “орон нутгийн хөгжлийн сангийн төсөв боловсруулах, батлах, зарцуулах,  тайлагнах, бүртгэх, хяналт тавих, зохион байгуулахад хууль тогтоомж зөрчсөн бол тухайн байгууллага албан тушаалтанд Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 7.5.-д “Санхүүгиийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ гэсэн заалтыг тус тус үндэслэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, үхмэл хөрөнгө болгосон гэж 9.972.300 төгрөгийг Төсвийн орлогийн төрийн сангийн банкин дахь ************ тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлөхийг Ихтамир сумын Засаг дарга асан Ц.С, Засаг дарга Б.Ц, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Санхүү албаны дарга М.О, нягтлан бодогч Т.От нарт хариуцуулж, тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд Ихтамир сумын Засаг дарга асан Ц.С, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Санхүү албаны дарга М.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр;

 

15. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/17 дугаар актаар Монгол Улсын Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлыг тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Засшийн газрын 20151 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм, Сангийн сайдын2016 оны 107 дугаар тушаалаар баталсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартад заагдсан улсын байцаагийн эрх үүргийн хүрээнд Ихтамир сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгахад “Тэжээлийн тоног төхөөрөмж худалдан авах” үйлдвэр байгуулахаар Ихтамир сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/131 захирамжаар “С” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр /ТХА-0101-18/02/ дугаар бүхий 8.007.300 төгрөгний өртөгтэй гэрээг шууд байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №01 төлбөрийн хүсэлтээр 8.000.000 төгрөгийг тус компанид олгосон боловч тухайн үйлдвэр 5 жил болоход ажиллаагүй, тоног төхөөрөмж  нь гадаа муудсан байгаа нь нэн чухал хөрөнгө оруулалт биш хэрэгцээ шаардлагагүй үхмэл хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрсэн гэж дээрх 8.000.000 төгрөгийг Төсвийн орлогийн төрийн сангийн банкин дахь **************** тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлөхийг Ихтамир сумын Засаг дарга асан Ц.С, Засаг дарга Б.Цэ, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Санхүү албаны дарга М.О, нягтлан бодогч Т.О нарт хариуцуулж, тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд Ихтамир сумын Засаг дарга асан Ц.С, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, Санхүү албаны дарга М.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тус тус актуудыг гаргажээ.

 

16. Нэхэмжлэгч нараас тухайн актуудыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосны дараа шийдвэрээ  гаргах ёстой. Гэтэл Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С 17/02/15, 17/02/16, 17/02/17 тоот актуудыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, дээрх актуудыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч нарт Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулах ёстой... Мөн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас бидний гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ бидэнд урьдчилан мэдэгдэж, ажиллагаанд байлцуулахгүй Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан гомдлыг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Түүнчлэн 17/02/15, 17/02/16, 17/02/17 тоот актууд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “Аж ахуй нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн заалтыг үндэслэл болгож, нэхэмжлэгч бид холбогдох хууль, дүрэм, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж ирсэн бөгөөд хууль бусаар орлого олж, бусдад хохирол учруулаагүй болно гэж,

 

17. Хариуцагч, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 - д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах , Төсвийн тухай хуулийн 60.3.6 дахь заалт “орон нутгийн иргэдийн саналыг аваагүй ... “ажлыг санхүүжүүлэхийг хориглосон заалт, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар баталсан " Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 9.4 “Орон  нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт, бүртгэл болон энэ журмын хэрэгжилтэд төв, орон нутгийн хууль, хяналт, дотоод ба хөндлөнгийн аудитын байгууллага, аймаг , нийслэл сум, дүүргийн ИТХ-ын дэргэдэх хороо болон иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын

тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны “Дүрэм батлах тухай” 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дотоод аудитын дүрэм” болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хяналт тавина” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлийг шүүхэд гаргаж хариу тайлбартаа дурджээ. /х.х-н 26-27/

 

18. Шүүхээс маргаан бүхий Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/15 дугаар актын тухайд,

 

19. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/15 дугаар актаар Ихтамир сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгахад “Шахмал түлшний үйлдвэр” байгуулахаар Ихтамир сумын Засаг даргын захирамжаар “С” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ТХА-0101-18/02 дугаар бүхий 80,000,000 /наян сая/ төгрөгний өртөгтэй  гэрээг шууд байгуулан 30,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №00004 тоот төлбөрийн хүсэлтээр 20.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0009 тоот төлбөрийн хүсэлтээр 20.000.000 төгрөг нийт 70.000.000 төгрөгийг тус компанид олгосон ..” гэжээ.

 

20. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1., 5.1.2., 5.1.4., 7 дугаар зүйийн 7.1., 28 дугаар зүйл, 46 дугаар зүйл, 47 дугаар зүйлд зааны дагуу уг гэрээ байгуулахдаа 2018 онд Орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Шахмал түлшний үйлдвэр”-ийн тоног төхөөрөмж болон үйлдвэр байгуулах эрх бүхий компаниудаас үнийн санал авч, ТХА 180101-02 дугаартай тендерийн урилгыг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зарлан явуулж, зохих үнэлгээг хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

21. Улмаар уг тендерт “С” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ, банкуудын тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолт, санхүүгийн тайлан,  тоног төхөөрөмж худалдан авах үнийн санал, тухайн тоног төхөөрөмжүүдийн таницуулга зэрэг баримтуудаа Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн, тухайн тендерт нэг  компани буюу “С” ХХК нь холбогдох материалуудаа өгчээ. /2-р хх-ийн 1-30/

 

22. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. дэх хэсгийн 31.1.1, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйл, Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын Дөрөв. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх чиг үүрэг 4.1., Найм. ОНСХ-ийн зарцуулалт 8.3.-д заасны дагуу  Ороны нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, тоног төхөөрөмж худалдан авах, ажиллагааг сумын түвшинд зохион байгуулна гэж зааснаар Шахмал түлшний жижиг үйлдвэрийн тоног төхөрөөмж нийлүүлэх ажлыг “С” ХХК-д Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1. дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсан үгийг шууд утгыг харахад тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ. 

 

23. Учир нь, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 350 дугаар зүйлийн 350.1., 351 дүгээр зүйлийн 351.1. дэх хэсэгт тус тус зааснаар захиалагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газар нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч “С” ХХК-тай шахмал түлшний тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэхээр захилагчийн эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангах, ямар нэгэн доголдолгүй шилжүүлэх ажил гүйцэтгэгч дууссаны дараа захилагчид шилжүүлэхээр хэлэлцэн тохирч гэрээнд заасан хугацаандаа хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг захиалагч зөвшөөрч тус тус үүрэг хүлээсэн байна. /1-р хх-ийн 135-137/

 

24. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын захирамжаар Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газар нь “С” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлыг гүйцэтгэх” ТХА-01-01-18/02 дугаартай гэрээг байгуулахдаа 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдөр дуусгахаар гэрээний нөхцөлд тусгаж, гэрээний 1.19-д урьдчилгаа төлбөрийн дүн нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 290-р журмын дагуу олгоно. Орон нутгийн хөрөнгөөр 2018 онд санхүүжигдэх 30,000,000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр олгох ба ажлын гүйцэтгэлийн дараа үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2019 оны төсөвт суулган олгоно.” гэж заасан нь Иргэний хуулийн 196 дугар зүйлийн 196.1. дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлэх зохицуулалттай гэрээ байгуулжээ.

 

25. Түүнчлэн уг гэрээний нэмэлт нөхцлийн 4.-т “Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээнсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний хугацааг түр хугацаагаар хойшлуулж болно.”, 6-д “Захилагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил гологдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээнэ.” гэж тус тус зааснаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр,  2020 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж хүлээн авах ажлын хэсгүүдийн хурлын тэмдэглэл, ажил хүлээн авах тухайн санал, дүгнэлт зэргээс үзэхэд шахмал түлшний жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэлийг шалгаж, гэрээнээс үүссэн үүргийн биелүүлэлтийг хянаж байжээ.

 

26. Энэ талаар тус аймгийн Ихтамир сумын Засаг дарга нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/168 албан бичиг, 2020 оны 6 дугаар сарын 04-ниы өдрийн 01/194 албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 011 албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/173 албан бичгээр шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэх, үйл ажиллагааг жигдүүлэн ажиллуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч улсын байцаагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ нэхэмжлэгч нар тухайн бүр хянаж байсанг зөвшөөрч, үгүйсгээгүй болно. /1-р хх-ийн 213-217/

 

27. Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам” -ын хоёрын 2.8., Наймийн 8.2., Есийн 9.9.3.-д заасныг нэхэмжлэгч талууд зөрчөөгүй байна.

 

28. Тодруулбал, нэхэмжлэгч талууд болох Арханай аймгийн Их тамир сумын Засаг даргын тамгын газраас “С" ХХК-тай тоног төхөөрөмж нийлүүлэх буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байхад хариуцагч тал тоног төхөөрөмжийг ашиглаж үйлдвэр байгуулж, үйл ажиллагаа явуулаагүй буюу “.. 5 жил болоход ажлаагүй, хэрэгцээ шаардлагагүй үхмэл хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан..”  зөрчил гаргасан гэж үзэж 17/02/15 дугаартай улсын байцаагчийн захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй байна.

 

29. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч талууд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн /2006 он/  18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсгийн 18.1.2. б/, л/, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсгийн 29.1.1. а/, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1. дэх хэсгийн 64.1.1., Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын хоёрын 2.8., Зургаагийн 6.8.; Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын Хоёрын 2.9.,  Гуравын 3.4.-д тус тус зааснаар Ихтамир сумын Засаг даргаас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орон нутгийн төсвийг батлуулахдаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох аргачлал, журамд нийцүүлэн хийх, худалдаан авах ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах үүргээ хэрэгжүүлж ажилласан байна.  /1-р хх-н 239-245, 2-р хх-ийн 1-31, 64-88, 243-244 /

 

30. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасны дагуу  захиалагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газар нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч “С” ХХК-тай шахмал түлшний тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээ дуусгавар болгон байна.

 

31. Улмаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан Шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцан хамтран ажиллах гэрээг Монгол бэлчээрийн менежментийн  холбоотой байгуулж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2028 оны 8 дугаар сарын 10-ны хүртэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1. дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээг байгуулжээ. / 2-р хх-ийн 219-220/

 

32. Гэрч Д.Ёийн шүүхэд өгсөн мэдүүлэгт дурдсан “... Тухайн шахмал түлшийг түлж үзэхэд дажгүй боломжийн илч сайтай, цогтой нунтаг үнс гарах нь бага, янз бүрийн үнэр байхгүй байсан. Дараа нь 5, 6 шуудай шахмал түлш худалдан авч түлсэн. Ш гэдэг хүн нь 2, 3 удаа даралт харвасан. Бие нь тааруу байгаа.”.” гэж, 

 

33. Гэрч С.Эын шүүхэд өгсөн мэдүүлэгт  дурдсан “... 2019 оны 7 дугаар сараас хүйт ортол ажилласан. Тэгээд 2020 онд ажиллаж байгаад манай дарга даралт харваад тэгээд үйл ажиллагаа зогссон. Мөн ковид-19 вирус гараад зогссон. ... Тухайн үед 2,3 тонн түлш үйлдвэрлэсэн байх. Ер нь бүрэн ажиллавал өгөөжтэй байсан.” гэж,

 

            34. Гэрч Б.Оийн шүүхэд өгсөн мэдүүлэгт дурдсан “..Ч.Ш манай хадам талын хүн 2019, 2020 онд харвалт өгөөд хагалгаанд ороод биеийн байдал муу байсан. 2021, 2022 онд дахин харвалт өгөөд биеийн байдал улам муу болсон.” гэх мэдүүлэгүүдээр уг шахмал түлшний тоног төхөөрөмжийг ажиллуулсан байсан бөгөөд уг тоног төхөөрөмжийг 2018, 2019 онд санхүүжүүлэхээр төлөвлөгдөж, 2020 онд тоног төхөөрөмжийг бүрэн бэлтгэн нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсанг нэхэмжлэгч талуудын тайлбар, гэрчүүдийг мэдүүлэгээр нотлогдон тогтоогдлоо.

 

            35. Түүнчлэн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.2., 32 дугаар зүйлийн 32.1., 34 дүгээр зүйлийн 34.2. дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулахдаа үзлэг хийж, тухайн тоног төхөөрөмж ажиллаж  байгаад туршилт хийлгэх ажиллагааг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хийж нотолгооны хэрэгслээр тухайн шахмал түлшийг эд мөрийн баримтаар авсан бөгөөд, маргааны бүхий шахмал түлшний тоног төхөөрөмж нь ажиллаж байсанг гэрэл зураг, дүрсний бичлэгийг баримтжуулан хэрэгт авагдсан болно. /1-р хх-ийн 127-166, 2-р хх-ийн 54-59, 3-р хх-ийн 17-21/

 

36. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/16 дугаар актын тухайд.

37. Хариуцагч “...Ихтамир сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгахад “Сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” үйлдвэр байгуулахаар Ихтамир сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/118 захирамжаар “Т”  ХХК-тай /ШГА-02/ дугаар бүхий 9.980.000 төгрөгийн өртөгтэй гэрээг шууд байгуулан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №0006 төлбөрийн хүсэлтээр 9.972.300 төгрөгийг тус компанид олгосон боловч тухайн үйлдвэр 3 жил болоход ажлаагүй байгаа нь нэн чухал хөрөнгө оруулалт биш хэрэгцээ шаардлаггүй үхмэл хөрөнгө оруулалт биш хэрэгцээ шаардлаггүй үхмэл хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрсэн..” гэжээ.

 

38. Орон нутгийн хөрөнгийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцэтгэгч сонгон шалгаруулах 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн  хурлаар “Жижиг дунд бизнесийг дэмжих Тэр бумтан төв” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 175/

 

39. Ихтамир сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/118 дугаар “Гэрээг шууд байгуулах тухай” захирамжаар Жижиг дунд бизнесийг дэмжих “Тэр бумтан” төвтэй  “Сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” /ШГА-02/ гэрээг байгуулжээ. /1-р хх-ийн 176-180/

 

40. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Тоног төхөөрөмж ашиглалтад хүлээж авах  4 дүгээр актаар “Сав баглаа боодлын жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмж”-ийг Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын  мэдэлд шилжүүлэхээр 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр багтаан уг тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр тохиролцсон байна.

 

41.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. дэх хэсгийн 31.1.1, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйл, Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын Дөрөв. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх чиг үүрэг 4.1., Найм. ОНСХ-ийн зарцуулалт 8.3.-д заасны дагуу  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, тоног төхөөрөмж худалдан авах, ажиллагааг сумын түвшинд зохион байгуулна гэж зааснаар Сав баглаа боодлын жижиг үйлдвэрийн тоног төхөрөөмж нийлүүлэх ажлыг “Т”- тэй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.  /1-р хх-ийн 171-174/

 

42. Түүнчлэн Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1., 248 дугаар зүйлийн 248.1. дэх хэсэгт зааснаар захилагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газар нь ажил гүйцэтгэгч Жижиг дунд бизнесийг дэмжих Тэр бумтан төвтэй сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авах, захиалагчийн эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангах, ямар нэгэн доголдолгүй шилжүүлэх ажил гүйцэтгэгч дууссаны дараа захилагчид шилжүүлэхээр хэлэлцэн тохирч гэрээнд заасан хугацаандаа урьдчилгаа төлбөрийн дүнг Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 290 дүгээр журмын дагуу олгоноор тус тус харилцан тохиролцжээ.

 

43. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн /2006 он/  18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсгийн 18.1.2. б/, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсгийн 29.1.1. а/, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1. дэх хэсгийн 64.1.1., Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын хоёрын 2.8., Зургаагийн 6.8.; Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын Хоёрын 2.9.,  Гуравын 3.4.-д тус тус зааснаар Ихтамир сумын Засаг даргаас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орон нутгийн төсвийг батлуулахдаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох аргачлал, журамд нийцүүлэн хийх, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах үүргээ хэрэгжүүлж ажилласан байна. 1-р хх-н 239-245, 2-р хх-ийн 243-248/

 

44. Түүнчлэн тус аймгийн Ихтамир сумын Засаг дарга 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/155 дугаар албан бичгээр  “..танай төрийн бус байгууллагын  сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн компаниас мэргэжилтэн ирж угсарч, суурилуулж ажиллахад бэлэн болгож хүлээлгэн өгсөн тул хэвийн үйл ажиллагааг ханган ажиллуулна уу.” гэж тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар мэдэгдэж байсан байна. /1-р хх-ийн 218/

 

45. Улмаар Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газар нь ажил гүйцэтгэгч Жижиг дунд бизнесийг дэмжих Тэр бумтан төвтэй сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээ дуусгавар болж, үргэлжүүлэн сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхрөөмийн ашиглалтыг хариуцан хамтран ажиллах гэрээг “Ү” ХХК-тай байгуулж, тухайн тоног төхөөрөмжийг хүлээн өгсөн байна. /2-р хх-ийн 109, 111/

 

46. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.2., 32 дугаар зүйлийн 32.1., 34 дүгээр зүйлийн 34.2. дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулахдаа үзлэг хийж, гэрэл зургийг баримтжуулан хэрэгт авагдсан болно. /1-р хх-ийн 168-180, 222-229, 2-р хх-ийн 30-53/

 

47. Гэрч Б.С шүүх өгсөн мэдүүлэгтээ: “Би Ихтамир суманд сүү цагаан идээний үйлдвэрлэл эрхэлж байгаа... энэ тоног төхөөрөмжүүдийг сум орон нутгаас хүсэлт тавьж 2022 оны 6 сараас гэрээ байгуулж хүлээн авсан.. үйлдвэрийг цаашид авч явах бүрэн боломжтой ..” гэжээ. /2-р хх-ийн 106-107/

 

48. Улмаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газрын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхрөөмийн ашиглалтыг хариуцан хамтран ажиллах гэрээг “Ү” ХХК-тай байгуулж, 2022 оны 6 дугаар сарын 20 ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 20-ны хүртэл ашиглалтын гэрээ байгуулжээ. / 2-р хх-ийн 108, 110/

 

49. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод  аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02/17 дугаар актын тухайд,

 

50. Хариуцагч “ Архангай аймгийн Ихтамир сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгахад “Тэжээлийн тоног төхөөрөмж худалдан авах” үйлдвэр байгуулахаар Ихтамир сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/131 захирамжаар “С” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр /ТХА-0101-18/02/ дугаар бүхий 8.007.300 төгрөгний өртөгтэй гэрээг шууд байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №01 төлбөрийн хүсэлтээр 8.000.000 төгрөгийг тус компанид олгосон боловч тухайн үйлдвэр 5 жил болоход ажиллаагүй, тоног төхөөрөмж  нь гадаа муудсан байгаа нь нэн чухал хөрөнгө оруулалт биш хэрэгцээ шаардлагагүй үхмэл хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрсэн..” гэжээ.

 

51. Ихтамир сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн А/131  дүгээр “Гэрээг шууд байгуулах эрх олгох  тухай” захирамжаар “С” ХХК-тай  Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжигдэх “Тэжээлийн тоног төхөөрөмж нийлүүлэх”  ажлын гүйцэтгэгчээр “С ХХК-ийг  сонгон санхүүжилтийн 8007300 төгрөгөөр баталж, гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулан хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Д.Н/, Санхүү албаны дарга /М.О/ нарт даалгажээ.

 

52. Улмаар Ихтамир сумын Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  ТХА-0101-18/02 дугаартай  “С” ХХК-тай “Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар тэжээлийн тоног төхөөрөмж нийлүүлэх угсрах ажлын гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ. /хх-ийн 184-185/

 

53. Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн /2006 он/  18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсгийн 18.1.2. б/, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсгийн 29.1.1. а/, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1. дэх хэсгийн 64.1.1., Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын хоёрын 2.8., Зургаагийн 6.8.; Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын Хоёрын 2.9.,  Гуравын 3.4.-д тус тус зааснаар Ихтамир сумын Засаг даргаас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орон нутгийн төсвийг батлуулахдаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох аргачлал, журамд нийцүүлэн хийх, худалдаан авах ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажилласан байна.  /1-р хх-н 182-188, 232-234, 239-245, 2-р хх-н 64-88, 243-248 /

 

54. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга, “С” ХХК-ний хооронд байгуулсан тэжээлийн тоног төхөөрөмжий нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд захилагчид тухайн тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэтгэгч өгснөөр уг гэрээ дуусгавар болсон байна.

 

55. Улмаар Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцан хамтран ажиллах гэрээг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр түрээслэгч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга, түрээслэгч иргэн Р.Эрдэнэцогтой 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 2023 оны 6 дугаар сарын 17-ныг хүртэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 320 дугаар зүйлийн 320.1. дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө болон тэжээлийн тоног төхөөрөмжийг харилцан тохиролцож  Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  /2-р хх-ийн 94-95/

 

56. Гэрч Р.Э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “..Би Ихтамир сумын ЗДТГ-тай тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалтын гэрээ байгуулсан.. Тэжээлийн үйлдвэрийг ажиллуулж үзсэн.. ногоон тэжээл, улиасны навч, адууны хомоолоор тэжээл гаргаж туршиж үзсэн. .. үйл ажиллагаа болон үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой .. Улирлын чанартай .. Ихтамир сумын ногоон тэжээлээр бүрэн хангах боломжтой..”  гэжээ. /2-р хх-ийн 91-93/

 

 

 

57. Түүнчлэн нэхэмжлэгч талууд дээрх гурван тоног төхөөрөмжөө бүрэн ажиллуулж чадаагүй цаг хугацаа алдсан, коронавирус гарч сум орон нутагт хөл хорио тогтоож байсан болон малын гоц халдварт өвч гарч байсан талаар холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлсэн бөгөөд маргаан бүхий гурван тоног төхөөрөмжөө бүрэн ажиллуулах боломжгүй байсан байна.

 

58. Учир нь, Коронавируст халдвар /Ковид-19/- ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.  Хуулийн зорилтоос үзэхэд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид "цар тахал" гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, Мал амьтаны эрүүл мэндийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3., “..  Хорио цээрийн дэглэм тогтоох өвчин гарсан болон хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалтад багтсан халдварт өвчин гарсан үед энэ хуулийн 16.1.1-16.1.3-т заасан бүсийн хилийн зааг, хязгаарлалтын дэглэмийг тогтоох, цуцлахдаа энэ хуулийн 17.2-т заасан зохицуулалтыг мөрдөнө.” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. дэх хэсэгт.” Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах мэргэжлийн багийг малын эмчээр ахлуулан тухайн сум, нийслэлийн Засаг дарга томилно.” гэж тус тус зааснаар 2020-2021 онуудад Ковид-19-ын тархалт ихтэй, мал амьтаны гоц халдварт өвчин гарч байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзлээ

 

59. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. /2-р хх-ийн 156/

 

60. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/837 дугаартай захирамжаар “Коронавирус / -19/ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, мөн  аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/848 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдалд ажиллах, хязгаарлалтыг сунгах тухай” захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/866 дугаартай захирамжаар “Хатуу хөл хорио тогтоох тухай” захирамжинд “.. Ихтамир сумын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож.., гэж,  мөн аймгийн онцгой комиссийн 2020 оны 12 дугаар сарын 248 дугаар албан бичиг, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Коронавирусын халдвар батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/153 дугаар захирамжинд “..Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ..Ихтамир сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан .. нийт албан хаагчдийн 70 хувийг гэрээсээ цахимаар ажиллуулах..” гэж тус тус дурдснаар тухайн цаг үед Ковид-19-ын талаар сумуудад тусгайлан хязгаарлалт тогтоож, бүхий нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хязгаарлалт тогтоосон талаар мэдэгдэж байсан байна. /2р хх-ийн 145-160, 163-164, 165, /

 

61.Түүнчлэн Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргаас тус суманд Коронавирустай тэмцэх талаар авч байсан захирамуудаас дурдахад, тус сумын Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Шуурай штаб байгуулах тухай” А/18 захирамж, 2020 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн “Шинэ коронавирусын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” А/19 захирамж, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Зохион байгуулалтын ара хэмжээ авах тухай” А/20 захирамж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/24 дүгээр захирамж, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлэх бэлэн байдлын зэрэгт ажиллах зарим арга хэмжээг авах тухай” А/06 дугаар захирамж, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/14 дүгээр захирамж, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Ковтд-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх сар шинийн баяраар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/16 дугаар захирамж, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Аймгийн төвд коронавирусын халдвар батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/31 дүгээр захирамж, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/35 дугаар захирамж, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авах зарим арга хэмжэний тухай” А/37 дугаар захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн “Хатуу хөл хорио тогтоох тухай” А/41 дүгээр захирамж, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Коронавируст халдвартай тэмцэх арга хэмжээний тухай” А/115 дугаар захирамжинд ..сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй ажиллах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгаж байсан байна. /2-р хх-нийн 167-204/

 

 62. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргаас тус суманд Мал амьтаны гоц хадварт өвчинтэй тэмцэх талаах авч байсан захирамжуудаас дурдахад, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн  “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” А/50 дугаартай захирамж, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 27-ны  өдрийн  А/63 дугаар “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” захирамжаар тус сумын Бот багийн Сөртийн Таахай гэх газарт малын гоц халдварт галзуу өвчин гарсан тул 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон гэж, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 20-ны  өдрийн  А/76 дугаар “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” захирамжаар тус сумын Бот багийн 2 давааны ард гэх газарт малын гоц халдварт галзуу өвчин гарсан тул 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон гэж, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 20-ны  өдрийн  2021 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/150 “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжаар тус сумын Эрдэнэтолгой багийн Нарангийн өлөнт гэх газарт мал амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн гэж хязгаарлалтын дэглэм тогтоосон гэж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/163 дугаар захирамж, 2021 оы 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/175 дугаар захирамж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” А/196 дугаар захирамж, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/210 дугаар захирамж зэргээр тухай Ихтамир суманд болон багуудад Мал амьтаны гоц хадварт шүлхий өвчин, малын галзуу гоц халдварт өвчин тус тус гарч байсан болох нь дээрх баримтуудаар болон нэхэмжлэгч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдож байна. /2-р хх-ийн 205-232/

 

63. Хариуцагч болон улсын ахлах байцаагчийн 17/02/15 актаар “.. Шахмал түлшний үйлдвэр нь 2018 оноос хойш  5 жил болоход огт ажиллаагүй..” гэж,  17/0216 актаар “.. Сав баглаа боодлын үйлдэр 3 жил болоход ажиллаагүй..” гэж, 17/02/17 актаар “.. тэжээлийн тухайн үйлдвэр 5 жил болоход ажиллаагүй..” гэж тус тус дүгнэж актаа гаргасан үндэслэл муутай болжээ. 

 

64. Учир нь, Шахмал түлшний үйлдэр байгуулахаар тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 8 дугаар сарын 13-наас 2020 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл, Сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээг 2019 оны 8 дугаар сарын 26-наас 2020 оны 01 дүгээр сарын 04-нийг хүртэл, тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 2018 оны 10 дугаар сарын 24-нд хүртэл тус тус байгуулсан байхад хариуцагч улсын ахлах байцаагч дээрх ажил гүйцэтгэх, худалдан авах гэрээний хугацаагаар тухайн тоног төхөөрөмж, үйлдвэрийг ажиллаагүй гэж маргаан бүхий актуудаа гаргасан нь үндэслэлгүй байна.

 

65. Тодруулбал, дээрх гурван тоног төхөөрөмжийг худалдан авсан өдрөөс нь биш харин хэзээ, ашиглалт оруулах байсан, ямар хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан, тухайн он, сар, өдрөөс эхлэж ажиллаагүй байсан болон Коронавирус, мал амьтаны гоц халдварт өвчин гарсан цаг хугацааг нарийвчлан шалгах, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоож, хяналт, шалгалтаа хийх үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

 

66. Улмаар дээрх актанд дурдсанаар, “..төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж үхмэл хөрөнгө болгосон..” .. гэж тайлбарлаж, энэ талаар хэргийн оролцогч нар мэтгэлцсэн болно.

 

67. Шүүхээс тухайн тоног төхөөрөмжүүд нь үхмэл хөрөнгө гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь, үхмэл хөрөнгө гэдэг ямар ч хэрэгцээгүй болсон хөрөнгийг хэлэх бөгөөд дээрх гурван тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллах боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

68.  Түүнчлэн хариуцагч нь “..Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6.-д “орон нутгийн иргэдийн саналыг аваагүй..” гэх үндэслэлийн актуудаа дурдсан нь үндэслэлгүй болжээ.

 

69. Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 2006 он/  18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсгийн 18.1.2. б/, л/,29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсгийн 29.1.1., Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2. дахь хэсэгт зааснаар маргаан бүхий шахмал түлш, сав баглаа боодол /сүү, цагаан идээ/, тэжээлийн  тоног төхөөрөмжийг авч үйлдвэрлэлийг бий болгох, сум орон нутагтаа ажлын байрыг бий болгох, малчидад ногоон тэжээл, сүүний үйлдвэр зэрэг нь тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, малчид, орон нутгийн иргэдийн саналыг авч байсан  нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгүүдээр тогтоогдож байна.  /2-р хх-ийн  65-88/

 

70. Гэрч Б.Он шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “..Шахмал түлшний үйлдвэр Тайхар багийн ИНХ-аас иргэдээс гаргасан саналаар дээгүүр эрэмблэгдсэн. ..уг үйлдвэрүүд нь ажиллавал сум орон нутагт хэрэгтэй.. гэжээ. 2-р хх-ийн 135-138/

 

71. Гэрч Д.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “.. Сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр .. сав баглаа боодлын тоног төхөөрөмж, ... тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, сүү цагаан идээ боловруулах үйлдвэр гэх мэт ажлууд хийгдсэн ..”. гэжээ. /1-р хх-ийн 51,

 

72. Хууль зүйн үндэслэлийн тухайд, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1.-д “ хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчдэн үйлдвэрлэж байгаа болон,, бараа, бүтээгдэхүүн үзүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаарлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг;,  31.1.2.-т "хяналт шалгалтын арга, хэлбэр" гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, ..үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, .. дээж авч шинжлэх, турших, .. гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг; гэж тодорхойлосон байна.

 

73. Мөн хуулийн 4 дүгээр зүйл. Төрийн хяналт шалгалтын зарчим. 4.1.Төрийн хяналт шалгалт /цаашид “хяналт галгалт- гэх/ хийхэд дараахь зарчмыг баримтална: 4.1.2.  хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх; 4.1.4.шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах; гэж заасан.

 

74. Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9. дэх хэсэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.9.8.-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах; гэж,

10.9.10.улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, ..., хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй; гэж,

10.9.11.-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, 10.12.2. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх; гэж,

75. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 1.1.-д “Энэхүү дүрэм нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч бүрийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт, дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтарч ажиллахтай холбогдох харилцааг зохицуулна.”,  5.2.1. төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих; 6.1.6.-д “өмнө хийсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх”, 6.3.6.-д “санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх” гэж,

76. Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 107 дугаар тушаалаар баталсан  Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 1, 2.1, 2.3, 2.4, 2.5, 3.1.1, 3.3 /02/, 05/ 3.4, /09/, 13,  6.2 дэх  заалтууд болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэгт заасан зарчмуудыг тус тус зөрчжээ. 

77. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн хяналт шалтгалтын ахлах байцаагч нь санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, хяналт шалгалтын явцад аливаа албан тушаалтан санхүүгийн алдаа, зөрчил дутагдал гаргасан талаар дүгнэлт гаргаж, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх явцдаа хяналт шалгалтын ажлын нотолгоо, шалтгааныг тогтоох , тогтоосон нотлох баримтууд нь үнэн зөв, хөлдөшгүй байх  үйл ажиллагааны нээлттэй, ил тод байх, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх, шалгуулагч этгээдэд адил тэгш хандах үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүргээ биелээгүй, гэрээний эрх зүйн үндэслэлүүдийг ялгаж тогтоохгүйгээр актуудаа гаргасан байна.

 

78. Түүнчлэн маргаан бүхий актуудаа нэхэмжлэгч нарт гардуулж, танилцуулаагүй, нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, тайлбарлаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8., 5.9., 5.10., 5.11.,5.16, 10 дугаар зүйлийн 10.9. дэх хэсгийн 10.9.11. дэх заалт, Засгийн газрын 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 5.2.1., 7.5-д заасныг зөрчсөн байна.

 

79. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч нь шалгуулагч этгээд нарт шалгалтын тэмдэглэлтэй танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй, улсын байцаагчийн 17/02/15, 17/02/16, 17/02/17 тоот актаа ажлын 5 хоногт танилцуулаагүй, тухайн актууд гарсан талаар мэдэгдээгүй, хурлын тэмдэглэл гаргаагүй болох нь хэргийн оролцогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /1-р хх-ийн 206, 207, 2-р хх-ийн 35-49/

 

80. Түүнчлэн актуудыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба /улсын байцаагч нар/-наас захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Сд мэдэгдэл хүргүүлээгүй, шалгалтийн явцад Ц.Сг дуудаж ирүүлээгүй, тайлбар, санал гаргах нөхцөл боломжоор хангаагүй байна.

 

81. Хяналт, шалгалтаа явуулахдаа оролцогчийг сонсох ажиллагааг гагцхүү захиргааны актыг гаргасан захиргааны  байгууллага /албан тушаалтан/ явуулах үүрэгтэй, маргаан бүхий актуудаа шалгуулагч этгээд нарт гардуулаагүй бөгөөд өөр бусад этгээдээр гүйцэтгүүлэх талаар эрх хэмжээ олгоогүй байхад тухайн улсын байцаагчийн акт, мэдэглэлээ Архангай аймгийн Ихтамир сумын эрх зүйчээр хүргүүлсэн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн хариуцагчийн тайлбараар тогтоогдсон болно.

 

82. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах; 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2. дахь хэсэгт Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх,  27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.4.утсаар санал авах, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж тус тус заасан бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд бүрэн зөв  тодорхойлж, тэдгээрт тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байна.

83. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30 өдрийн 17/02/15, 17/02/16, 1702/17 актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

84. Шүүх хуралдаанд хариуцагчаас өгсөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  06/99 АРА-2020/02/-СТА албан шаардлагын 1-т “ Гүйцэтгэгч байгууллагатай хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №ШГА-02 тоот дугаартай гэрээний дагуу шилжүүлсэн 9,972,3 мянган төгрөгийн санхүүжилтээр бэлтгэсэн тоног төхөөрөмжийг бүртгэл тайланд бүрэн тусгах.” гэжээ. Энэхүү шаардлагад дурдсан тоног төхөөрөмжийг бүртгэлд бүртгүүлсэн, шаарлагыг биелүүлсэн байгаа талаар нэхэмжлэгч талууд шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хариуцагч тал үүнд маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.2., 5 дугаар зүйлийн 5.11., 10 дугаар зүйлийн 10.9. дэх хэсгийн 10.9.11., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.5., 4.2.6., дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/15, 17/02/16, 1702/17 актуудыг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Сээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ОДОНТУЯА