Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2020/00075/И |
Дугаар | 130/ШШ2020/00176 |
Огноо | 2020-02-18 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2020/00176
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, шүүгч Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар баг Б, 000 тоотод оршин суудаг, утас:, РД:Б овогт Сгийн Нн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суудаг, утас:, РД:Б овогт З Нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч З.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, иргэдийн төлөөлөгч З.А, хэлмэрч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол болох 2780048 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн ******* дугаар хэргийн хохирогч юм. Хариуцагч З.Н нь Тоёото виста маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж намайг дайрсны улмаас миний 2 сартай хүүхэд М.А нас барсан, мөн миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Уг гэмт хэргийн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар надад 5864443 төгрөгийн бодит хохирол, 30000000 төгрөгийн сэтгэл санааны хохирол нийт 35864443 төгрөгийн хохирол тодорхойлогдсон ба үүнээс хариуцагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 5864443 төгрөгийг, сэтгэл санааны хохирлоос зөвхөн 2000000 төгрөг нийт 7864443 төгрөгийн хохирол төлж өгсөн. Дээрх шийтгэх тогтоолоор цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш дахин олон удаа эмчилгээ хийлгэсэн ба одоогийн байдлаар материаллаг хохирлын хэмжээ 2780048 төгрөг болж байна. Иймд хариуцагч З.Нгаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл гарсан гэм хорын хохирол болох 2780038 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд: хариуцагч З.Нгийн хувийн Тоёото виста маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2018.07.21ний өдрийн 18 цагийн орчим зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч С.Нн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 2 сартай охин М.Аын амь насыг хохироож Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм. С.Н надад холбогдох хэргийг Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай Шийтгэх тогтоол-оор ял шийтгүүлж, тухайн үед хохирогч нарт учирсан бодит хохирол 5249450 төгрөгийг төлж барагдуулсан байгаа болно. Энэ нь Шийтгэх тогтоол-ын 8,9 дүгээр заалтаар нотлогдож байна. З.Н миний үйлдсэн авто ослын гэмт хэргийн улмаас хохирогч С.Нн биед учирсан гэмтлийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: а/Хохирогч С.Нн биед баруун талын гарын тохой, зүүн талын өвдөг, баруун талын өвдөг, баруун талын ташааны хэсэгт бор өнгийн тав тогтсон, зулгарсан зулгаралт, тархи лоргисон, зүүн талын 8,9,10,11-р хавирга бага зэрэг зөрсөн далд хугарал, зүүн талын уушгины няцрал, цээжний хөндийд хий хуурсан, аарцаг бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. b/ Дээрх гэмтэл Хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. с/гэмтлийн хүнд зэрэгт хамааран гэж дүгнэсэн байдаг. Энэхүү шинжээчийн дүгнэлт-ийг хохирогч С.Н хүлээн зөвшөөрсөн, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгээгүй, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлох шаардлагагүй учир хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаар үнэлэх хууль ёсны нотлох баримт юм. Гэтэл нэхэмжлэгч С.Н нь Ну хувийн эмнэлэгт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвчний түүх №34 нээлгэж 2019 оны 01 дүгээр сарын 18-наас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний хооронд хамрын таславчийг засах, хамрын хуучин муруйлтыг засах 2 шаттай мэс засал хийлгэсний төлбөрт бэлэн мөнгөний баримтаар төлсөн мөнгө болох 1460000 төгрөг (эмч Д.Бны баримт) ор хоног 180000 төгрөг буюу бүгд 1640000 төгрөгний хохирол нь хариуцагч З.Н миний авто ослын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас С.Нн хамрын таславч засах, муруйлтыг засах мэс засалд зарцуулсан гэх 1640000 төгрөгний хохирол надад холбогдолгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна. Хариуцагч З.Н миний гэмт үйлдэл, авто ослын гэмтлийн улмаас нэхэмжлэгч (хохирогч) С.Н биед тохой болон хоёр хөлний өвдөг, ташааны хэсгээр зулгаралт бий болж , тархины доргилт, зүүн талын 8,9,10,11 дэх хавирга далд хугаралд өртсөн зэрэг гэмтэл буй болсон нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар болон Шинжээчийн дүгнэлт, 2018 оны 07 дугаар сарын 21-нээс (осол болсон өдөр) 2018 оны 07 дугаар сарын 31-ний хооронд Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай 1092 дугаартай өвчний түүх зэрэг нотлох баримтаар батлагдан. Мөн нэхэмжлэгч С.Нн өөрийн нотлох баримтаар хавсаргасан Амбулаториор эмчлүүлсэн карт-аар давхар нотлогдож байна. С.Нн уг гэмтэл нь бүрэн эдгэрсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн М эмнэлгийн Томографын шинжилгээ-ний дүгнэлт (эмч Мөнх-Од) зэргээр нотлогдож байна. (Нэхэмжлэгч нотлох баримтаар өгсөн байна). С.Н нь Цээжний хөндийн томографын шинжилгээгээр (2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр) бөөрний тэвшинцэр өргөссөн, бөөрөнд тархмал уйланхайлт өөрчлөлт өвчтэй болох нь нотлогдсон байна. Нотлох баримтаар өгсөн өвчтөн илгээх хуудас-аар Улаанбаатар хотод онош тодорхойлоход урьд ослын улмаас гэмтэл авсан гэх нурууны хэсэгт ямар нэгэн голомтод өөрчлөлтгүй буюу эрүүл гэж тарсан байна. Нэхэмжлэгч С.Н нь Х Б ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 403300 төгрөгний Нислэгийн гэх төлбөрийн баримт хавсаргасан боловч уг төлбөрийн баримтад хүний нэр байхгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Харин 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн С.Н гэсэн нислэгийн билетийн хавсралтад хавсаргасан бөгөөд мөнгөний дүн 225000 төгрөг гэж тусгасан байх юм. Ц ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нийтийн тээврийн зөрчих тасалбар 85000 төгрөг төлсөн баримтыг хавсаргасан байна. С.Н нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн З.Н миний буруутай үйл ажиллагааны улмаас учирсан авто ослын гэм хэргийн хорш уршиг болох нуруу, хавирга, хэвлийн хэсгийн гэмтлүүд нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар бүрэн эдгэрсэн болох нь Нн нотлох баримтаар өгсөн Томограф шинжилгээний дүгнэлт-ээр тогтоогдсон байна. Мөн Улаанбаатар хотод УКНЭ-ийн Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас-т ерөнхий эмч А, эмчлэгч эмч Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан оношт С.Нг Поликистоз (олон уйланхантай) гэсэн онош тавьж буцаасан нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Цээжний хөндийн компьютерт томографын шинжилгээний дүгнэлтэд заасан хоёр талын бөөрний тэвшинцэр их өргөссөн,...бөөрөнд тархмал уйланхайт өөрчлөлт тодорхойлогдоно гэсэн оношт тохирч байна. Энэ нь олдмол өвчин учраас улианхайд шинжилгээ хийлгэсэн түүний эмчлүүлсэн явдал З.Н миний гэм бурууд огт хамааралгүй юм. Улаанбаатар хотод хараа нүдний эмнэлгээс харааны шил, рамны хамт 66000 төгрөгөөр худалдан авсан нь З.Н надад огт хамааралгүй гэж үзэж байна. Тухайлбал: нэхэмжлэгч С.Нн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хараа нүдний хараа зүйн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн оношоор: С.Н нь 2017 онд осолд өртөхөөс нэг жилийн өмнө нүдний хараа шалгахад: R/е =1,5; L -1,0 байсан ба шил зүүдэг байсан гэж тодорхойлсон нь С.Нн хараа ослоос өмнө (-) хэмтэй, шил зүүдэг болохыг нотолж байна. Иймд нүдний шилний 66000 төгрөгийг би хариуцах учиргүй юм. С.Нн Өлзий ден ХХК -ны эмийн сангаас худалдан авсан гэх нотлох баримтаар өгсөн эмүүд нь бөөрний өвчнийг анагаах чиглэлийн эм тариа байх тул авто ослын хор уршиг, хохиролд холбогдох зардал гэж үзэхгүй байна. Мөн эмчийн жоргүй авч хэрэглэсэн эмийг нэхэмжилсэн нь үндэсгүй юм. Иймд, Нэхэмжлэгч С.Нн нэхэмжлэлийн шаардлага болон холбогдох нотлох баримтууд нь 3.Нд надад холбогдох 2018 оны эрүүгийн 1813002390165 дугаартай хэрэгт огт хамааралгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: З.Нг гэм буруутай гэж тооцсон шийдвэр гарснаас хойш 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл миний эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилж байна. Тухайн үед намайг эмнэлэгт хэвтэж байхад буюу осол гарсны маргааш нь энэ хүмүүс эмнэлэгт ирсэн. Би осол болох үед нүүрээрээ унасан байсан тул хамрандаа гэмтэл авсан байсан. Тухайн үед намайг хэвлийн томографт харсан тул хамрын гэмтэл гарч ирээгүй. Би 10 дугаар сард Улаанбаатар хотод очиж толгойгоо томографт үзүүлэхэд чих хамар хамрын эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Би тухайн үед яагаад хамраа үзүүл гэсэн бол, юу болсон бол гэж гайхсан. 1 дүгээр эмнэлгийн эмч надад хамрандаа гэмтэлтэй байна, гайгүй байгаа дээр нь хагалгаа хийлгэ, хүндэрвэл гамрит болно, толгойн архаг өвчтэй болно гэж хэлсэн. Би 10 дугаар сард 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд оръё гэсэн ч 12 дугаар сарын сүүлээр хагалгаанд орох боломжтой гэж хэлсэн. Би хувийн эмнэлэгт хэвтээд хагалгааны эмч нь хагалгаа болохоос нэг өдрийн өмнө намайг үзээд миний хугарсан хавирга эдгэрээгүй байсан тул наркозны дараа чамайг нааш цааш зөөх тул хавиргад чинь эрсдэлтэй хагалгаанд орж болохгүй гэсэн тул нэг хоногт эмнэлэгт хэвтээд гарсан. Тухайн үед мөрдөгч өдөр бүр над руу залгаад хэргийг хугацаа дуусч байна, хурдан ир гэж хэлдэг байсан. Би мөрдөгчид би эмнэлэгт хэвтэж байна, хагалгаанд орох болсон гэж хэлж байсан. Би эмнэлгээс гарсны дараа мөрдөгч руу залгаад миний хагалгаа хойшлогдчихлоо, би маргааш очихоор болсон гэдгээ хэлсэн. Би 11 дүгээр сарын 01-ний өдөр өглөө ирээд үдээс хойш мөрдөгчтэй очиж уулзаад би дулаарахаар хавиргаа эдгэрсний дараа хагалгаанд орохоор болсон гэдгээ хэлэхэд надад хагалгааны зардлыг хагалгаанд орсны дараа нэхэмжлээрэй, одоо хагалгаанд шаардлагатай гэх зардал тодорхойгүй тул мөнгө нэхэмжлэх боломжгүй гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу явж хагалгаанд орох гэж байхад хагалгаа хийх эмч Б аймагт ирж таараад хагалгаанд орсон. Би 01 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлэгт хэвтээд хагалгаа хийлгэсэн. Намайг хагалгаа хийлгэсний маргааш Нгийн ар гэрийнх нь ирсэн. Нгийн ээж нь нэг хүний хамт ирсэн ба би учир байдлыг тайлбарлахад уучлалт гуйсан. Би Нгийн ээжийг хэнтэй хамт ирснийг санахгүй байна. Би уг нь шүүх хуралдаанд оролцохгүй гэж А.С өмгөөлөгчид итгэмжлэл өгсөн байсан. Би өмгөөлөгч А.Стай уулзахад хариуцагч тал хамрын гэмтэл нь бидэнд ямар ч хамаагүй гэх хариу тайлбар өгсөн гэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож байна. Би хэлэх үгээ бэлдэж чадаагүй шүүх хуралдаанд оролцож байна. Би 01 дүгээр сарын 10-ныг хүртэл эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би хамрандаа 2 удаа хагалгаанд орсон. Би наркозгүй мэдээ алдуулагчтай хагалгаанд орсон. Нэг хагалгаа нь 2 цаг, 2 дахь хагалгаа 2 цаг 30 минут үргэлжилсэн. Би 2 удаа хагалгаанд орж байхад хариуцагч нарыг бидэнд хамаагүй гэж байгааг ойлгохгүй байна. Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл эмчилгээний зардал 2.780.048 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч З.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний хүүхэд Н үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Н нь та нарт уучлалт өгнө гэсэн тул цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлж өг гэж хэлсэн нь үнэн. Н 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Н эмнэлэгт хэвтээд хамрандаа хагалгаа хийлгээд 01 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгээс гарсан гэсэн. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 02 дугаар сарын 12-ны өдөр болсон ба тэр үед нотлох баримт байна уу гэж асуухад байхгүй гэж хэлж байсан. Тухайн үед гэмтэл аваад хагалгаанд орсон нь үнэн байсан бол төлж өгөх байсан. Н группт байдаг ба 0-6 настай 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй. Н осол гарах үед толгойдоо хүнд гэмтэл авсан. Н нь 1 жилд 2-3 татаж унадаг байсан бол одоо 7 хоногт 2-3 удаа татаж унадаг болсон. Надад Нг эмчлүүлэх мөнгө байхгүй тул эмчлүүлж чадахгүй байна. Би зүрхний өвчтэй ба миний даралт ихэсдэг, чих муутай хүн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хариу тайлбартаа тодорхой бичсэн. Хохирогч С.Нн биед баруун талын гарын тохой, зүүн талын өвдөг, баруун талын өвдөг, баруун талын ташааны хэсэгт бор өнгийн тав тогтсон, зулгарсан зулгаралт, тархи доргилт, зүүн талын 8; 9; 10; 11 -р хавирганы бага зэрэг зөрсөн далд хугарал, зүүн талын уушгины няцрал, цээжний хөндийд хий хуурсан, аарцаг бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байдаг. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг хохирогч С.Н хүлээн зөвшөөрсөн ба нэмэлт болон дахин шинжилгээ хийлгээгүй, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 -д зааснаар дахин нотлох шаардлагагүй учир хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаар үнэлэх хууль ёсны нотлох баримт юм. Гэтэл нэхэмжлэгч С.Н нь Най Мед хувийн эмнэлэгт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвчтөний түүх №34 нээлгэж, 2019 оны 01 дүгээр сарын 18-аас 2019 оны 01 дүгээр сарын 24 -ний хооронд хамрын таславчийг засах, хамрын хуучин муруйлтыг засах 2 шаттай мэс засал хийлгэсний төлбөрт бэлэн мөнгөний баримтаар төлсөн мөнгө болох 1.460.000 төгрөг (эмч Д. Бны баримт) ор хоног 180.000 төгрөг буюу бүгд 1.640.000 (нэг сая зургаан зуун дөчин мянган) төгрөгийн хохирол нь хариуцагч 3.Нгийн авто ослын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас С.Нийн хамрын таславч засах, муруйлтыг засах мэс засалд зарцуулсан гэх 1.640.000 төгрөгийн хохирол холбогдолгүй болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27 -ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна. Нгийн гэмт үйлдэл, авто ослын гэмтлийн улмаас нэхэмжлэгч С.Н биед тохой болон хоёр хөлийн өвдөг, ташааны хэсгээр зулгаралт бий болж, тархины доргилт, зүүн талын 8; 9; 10; 11 дэх хавирга далд хугаралд өртсөн зэрэг гэмтэл буй болсон нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар болон шинжээчийн дүгнэлтээс (осол болсон өдөр) 2018 оны 07 дугаар сарын 31-ний хооронд Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай 1092 дугаартай өвчний түүх зэрэг нотлох баримтаар батлагдана. Мөн нэхэмжлэгч С.Нн өөрийн нотлох баримтаар гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгсдийн картаар давхар нотлогдож байна. С.Нн уг гэмтэл нь бүрэн эдгэрсэн байсан болох нь 2018 оны 10-р сарын 02-ны өдрийн М эмнэлгийн томографын шинжилгээ-ний дүгнэлт зэргээр нотлогдож байна. С.Н нь Цээжний хөндийн томографын шинжилгээгээр бөөрний тэвшинцэр өргөссөн, бөөрөнд тархмал уйланхайт өөрчлөлт өвчтэй болох нь нотлогдсон байна. Нотлох баримтаар өгсөн өвчтөн илгээх хуудсаар Улаанбаатар хотод онош тодорхойлоход урьд ослын улмаас гэмтэл авсан гэх нурууны хэсэгт ямар нэгэн голомтод өөрчлөлтгүй буюу эрүүл гэж тарсан байна. Нэхэмжлэгч С.Н нь Х Б ХХКийн 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 403.300 төгрөгийн Нислэгийн гэх төлбөрийн баримт хавсаргасан боловч уг төлбөрийн баримтад хүний нэр байхгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Харин 2019 оны 10 дугаар сарын 12 -ны өдрийн С.Н гэсэн нислэгийн билетийн хавсралт хавсаргасан бөгөөд мөнгөний дүн 225.000 төгрөг гэж тусгасан байна. Ц ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нийтийн тээврийн зорчих тасалбар 85.000 төгрөг төлсөн баримтыг хавсаргасан байна. С. Н нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3.Нгийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан авто ослын гэмт хэргийн хор уршиг болох нуруу, хавирга, хэвлийн хэсгийн гэмтлүүд нь 2018 оны 10 дугаар сарын 02 -ны өдрийн байдлаар бүрэн эдгэрсэн болох нь Нийн нотлох баримтаар өгсөн томограф шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон байна. Мөн Улаанбаатар хотод УКНЭ -ийн Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас-т Ерөнхий эмч А, эмчлэгч эмч Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан оношт С.Нг Поликистоз (олон уйланхайтай) гэсэн онош тавьж буцаасан нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн цээжний хөндийн компьютерт томографын шинжилгээний дүгнэлтэд заасан хоёр талын бөөрний тэвшинцэр их өргөссөн,... бөөрөнд тархмал уйланхайт өөрчлөлт тодорхойлогдоно гэсэн оношт тохирч байна. Энэ нь олдмол өвчин учраас улинхайд шинжилгээ хийлгэсэн, түүнийг эмчлүүлсэн явдал 3.Н миний гэм бурууд огт хамааралгүй юм. Нн Улаанбаатар хотод Хараа" нүдний эмнэлгээс харааны шил, рамын хамт 66.000 төгрөгөөр худалдан авсан нь 3.Нд огт хамаагүй гэж үзэж байна. Тухайлбал: Нэхэмжлэгч С.Нн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн: Хараа нүдний Хараа зүйн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн оношоор: С.Н нь 2017 онд буюу осолд өртөхөөс нэг жилийн өмнө нүдний хараа шалгахад: R/е =1,5; L -1,0 байсан ба шил зүүдэг байсан гэж тодорхойлсон нь С.Нн хараа ослоос өмнө (-) хэмтэй, шил зүүдэг болохыг нотолж байна. Иймд нүдний шилний 66.000 төгрөгийг хариуцах учиргүй юм. С.Нн Ө ХХК -ны эмийн сангаас худалдан авсан гэх нотлох баримтаар өгсөн эмүүд нь бөөрний өвчнийг анагаах чиглэлийн эм тариа байх тул авто ослын хор уршиг, хохиролд холбогдох зардал гэж үзэхгүй байна. Мөн эмчийн жоргүй авч хэрэглэсэн эмийг нэхэмжилсэн нь үндэсгүй юм. Иймд Нэхэмжлэгч С.Нн нэхэмжлэлийн шаардлага болон холбогдох нотлох баримтууд нь 3.Нд холбогдох 2018 оны эрүүгийн 1813002390165 дугаартай хэрэгт огт хамааралгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч З.Н нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед Тоёота виста маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож М.Аын амь насыг хохироосон, хохирогч С.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд болох нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №04 дугаартай магадлалаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч З.Н нь гэмт хэрийг улмаас нэхэмжлэгч (хохирогч) С.Нт учирсан бодит хохирол 3249450 төгрөг, сэтгэл санааны хохирол гэж өөрийн санаачилгаар 2000000 төгрөг бүгд 5249450 төгрөг төлсөн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Энэхүү шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д ....хохирогч С.Н нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж заасан байна.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаартай Шинжээчийн дүгнэлт[1]-эд: 1.Иргэн С.Нн биед баруун талын гарын тохой, зүүн талын өвдөг, баруун талын өвдөг, баруун талын ташааны хэсэгт бор өнгийн тав тогтсон, зулгарсан зулгаралт, тархи доргисон, зүүн талын 8,9,10,11-р хавирга бага зэрэг зөрсөн далд хугарал, зүүн талын уушгины няцрал, цээжний хөндийд хий хурсан, аарцаг бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлдлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна тус тус заасан байна.
Нэхэмжлэгч С.Н нь Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Х онгоцны тийз[2], Ц ХХК-ний хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн тасалбар[3] болон хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байгаа боловч хариуцагч З.Нйг гэм буруутайд тооцсон авто ослын улмаас нэхэмжлэгч С.Нн эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсан гэдэг нь нотлогдохгүй байна. Үүнд:
1) Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс олгосон 2019 оны 10 дүгээр сарын 25-ны өдрийн №3784 дугаартай Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас[4]-нд:...С.Нн онош Нугасны мэдрэлийн язгуурын үрэвсэл...гэж илгээсэн байхад, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Улаанбаатар хотын эмнэлгээс олгосон №200408 дугаартай Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас[5]-нд:...С.Нн онош Бөөр уйланхайтах (0,6:2) гэж буцаасан байна.
Мөн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн С.Нн М эмнэлгийн Цээжний хөндийн компьютерт томографын шинжилгээ[6]-ний дүгнэлтэд: 2 уушгины пренхимд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. 2 талын плервийн хөндийд сул хий, шингэн тодорхойлогдохгүй. Голтын болон цээжний хөндийн лимфийн булчирхайнууд томроогүй. Голтын эрхтэний байрлал хэлбэр хэмжээ хэвийн. Зүүн талын нугалмын хажуугийн шугамаар 8-11-р хавирганууд зөрүү ихтэй хуучин хугаралттай, суганы шугамаар 6-7-р хавирганууд зөрүүгүй хуучин хугаралтай. Өвчүү, баруун талын хавирга, эгэм, дал яс болон сээрний нугалмуудад гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй. Топограммд багтсан 2 талын бөөрний тэвшинцэр их хэмжээгээр өргөссөн ба бөөрний паренхимийн эд бага тодорхойлогдох ба бөөрөнд тархмал уйланхайт өөрчлөлтүүд тодорхойлогдоно... гэсэн байна.
Энэхүү нэхэмжлэгч С.Нн бөөрөнд уйланхайтай гэсэн онош болон түүнийгээ эмчлүүлсэн явдал нь хариуцагч З.Нйг гэм бураатайд тооцсон авто осолтой ямар нэгэн байдлаар хамааралтай болох нь нотлогдохгүй байна.
2) Нэхэмжлэгч С.Н нь хамрын таславчийг засах, хамрын хуучин муруйлтыг засах 2 шаттай мэс засал хийлгэхэд нийтдээ 1640000 төгрөг зарцуулсан гэдэг нь Нур-Алтай Мед хувийн эмнэлэгт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нээлгэсэн Өвчтөний түүх №34, мөн Мэс засал/мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мөн эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт, Нур алтаймед НӨАТ-ийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа боловч энэхүү хамрын таславч гэмтсэн болон хамар муруйсан гэдэг нь дээрх авто ослын улмаас бий болсон гэдгийг нотлох баримт байхгүй байна.
Мөн Health-Aid үүдэн эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн С.Нн Толгойн компьютерт томографын шинжилгээгээ[7]-нд ...хамрын таславч дунд хэсгээр зүүн тийш муруйлттай... гэсэн боловч хэзээнээс муруйлт үүссэн эсэх нь болон юунаас болсон талаар дурдаагүй байна.
Нэхэмжлэгч С.Н нь осол гарсан үед нүүр хамар хэсгээр газар мөргөж унасан байсан гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын үед өгсөн гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаартай Шинжээчийн дүгнэлт[8]-эд нэхэмжлэгч С.Нн толгойн нүүрэн хэсэгт ямар нэгэн гэмтэл үүссэн эсэх, болон зовиур байгаа эсэх талаар (С.Нн биед хийсэн бодит үзлэг болон хэсэг газрын үзлэгт) тусгагдаагүй байна.
Хавтаст С.Нн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хамрын мэс заслын зөвшөөрөл[9]-д өвчний мэдээлэл гэдэгт:...хамар битүүрэн зовиургүй, авто осолд орсон гэж тэмдэглэн бичсэн боловч үүнийг авто ослын улмаас учирсан гэмтэл гэж тогтоосон акт гэж дүгнэх боломжгүй.
3) Нэхэмжлэгч С.Н Хараа нүдний эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Захиалгын хуудас[10]-аар харааны шил рамтай захиалан 66000 төгрөг төлсөн нь нотлогдож байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан С.Нн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт[11]-нд Хараа нүдний Хараа зүйн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн үзлэгт: С.Н нь 2017 онд R/е =1,50; L/е -1,00 шил зүүдэг байсан гэж тэмдэглэн бичсэн нь нэхэмжлэгч С.Н осолд өртөхөөс нэг жилийн өмнө харааны шил зүүдэг байсан нь нотлогдож байна. Үүгээр С.Нн ослын улмаас харааны шил зүүдэг болсон гэдэг нь үгүйсгэгдэж байгаа ба авто ослын улмаас С.Нн хараа муудсан гэснийг нотлох баримт байхгүй байна.
4) Нэхэмжлэгч С.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Сонгдо эмнэлэг-т шинжилгээнд 69500 төгрөг[12], мөн И эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үйлчилгээнд 155000 төгрөг[13] тус тус төлсөн гэх баримтад С.Нн нэр бичигдээгүй, мөн тухайн эмнэлгээс ямар үйлчилгээ авсан эсэх нь хөдлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн С.Нн нотлох баримтаар өгсөн Ө ХХК-ны 1-р эмнэлгийн эмийн сангаас, мөн А эмийн сан, Б аймаг дахь М эмийн сангаас эм авсан гэх баримтууд байгаа боловч тухайн эмүүд нь эмчийн жоргүй, өвчний түүхэд бичигдээгүй учраас гэм хорын хохиролд тооцох боломжгүй болно.
5) Нэхэмжлэгч С.Нн №1092 дугаартай Өвчний түүх, мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Микробиологийн шинжилгээ №18256, мөн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн шинжилгээний хариу зэрэг нь дээрх хариуцагч З.Нйг гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гарахаас өмнөх материалууд байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
Иймд хариуцагч З.Нгийн гэм буруу болон нэхэмжлэгч (хохирогч) С.Нн дээрх учирсан гэх гэм хорын хохирол болох 2780048 төгрөгний хооронд шалтгаант холбоо байгаа болох нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь гэм хэргийн улмаас учирсан хохирлын тухай нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 509 дүгээр зүйлийн 509.1-ийг тус тус баримтлан хариуцагч Б сарик овогт Зн Нгаас гэм хорын хохирол бүгд 2780048 (хоёр сая долоон зуун наян мянга дөчин найман) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б Х овогт Сгийн Нн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ
Б.МАНГИЛИК
[1] Хавтаст хэргийн 64-66 дугаар талд;
[2] Хавтаст хэргийн 20 дугаар талд;
[3]Хавтаст хэргийн 21 тугаар талд;
[4] Хавтаст хэргийн 19 дүгээр талд;
[5] Хавтаст хэргийн 18 дугаар талд;
[6] Хавтаст хэргийн 51 дүгээр талд;
[7] Хавтаст хэргийн 52 дугаар талд;
[8] Хавтаст хэргийн 64-65 дугаар талд;
[9] Хавтаст хэргийн 81-82 дугаар талд;
[10] Хавтаст хэргийн 26 дугаар талд;
[11] Хавтаст хэргийн 24 дугаар талд;
[12] Хавтаст хэргийн 27 дугаар талд;
[13] Хавтаст хэргийн 30 дугаар талд: