| 2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2017/01767 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Э даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ..... регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах А.Б ХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Монгол улсын иргэн .... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38б байр 78 тоотод оршин суух У.У, Хариуцагч: Монгол улсын иргэн ..... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38б байр 78 тоотод оршин суух Ц.Б, Хариуцагч: Монгол улсын иргэн ...... регистрийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 5 дугаар баг, Уртбулаг, 5 дугаар хороолол, 17 дугаар байр, 43 тоотод оршин суух Ц.С нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 38.941.185,20 төгрөг, зээлийн хүү 17.431.347,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477.355,14 төгрөг нийт 56.849.887,49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 38б дугаар байрны 78 тоот орон сууцнаас хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн У.У, Ц.Б, Ц.С нарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15/31 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, хэрэглээний зээлийн зориулалтаар 42.800.000 төгрөгийн зээлийг олгосон. Гэвч У.У, Ц.Б, Ц.С нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн төлбөр хугацаа хэтэрч өнөөдрийн байдлаар үндсэн зээл 38.941.185,20 төгрөг, зээлийн хүү 17.431.347,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477.355,14 төгрөг нийт 56.849.887,49 төгрөгийн өртэй болоод байна. Иймд У.У, Ц.Б, Ц.С нартай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 222, 225 дугаар зүйлүүдийг үндэслэн цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 56.849.887,49 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 38б дугаар байрны 78 тоот хаягт байршилтай Ү-2204012796 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэв. Хариуцагч Ц.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 56.849.887,49 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өмнө Аригбанктай тохиролцсон 50.000.000 төгрөгийг зөвшөөрч байгаа, хугацаа хэрэгтэй байна гэжээ. Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус банкинд барьцаанд тавигдсан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 38б дугаар байрны 78 тоот 1 өрөө байр нь миний төрсөн дүү болох Ц.Сгийн нэр дээр байдаг. Уг байрыг миний нөхөр байсан У.У нь бизнес хийх зорилгоор Аригбанк-нд барьцаанд тавьсан юм. У.У болон миний бие Ц.Б нар нь хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд дүү бид 2 энэхүү төлбөрийг төлөх боломжгүй. Иймд энэхүү төлбөрийг У.Уаар төлүүлэх хүсэлтэй байна гэжээ. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч А.БХХК нь хариуцагч У.У, Ц.Б, Ц.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 38.941.185,20 төгрөг, зээлийн хүү 17.431.347,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477.355,14 төгрөг нийт 56.849.887,49 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 38б дугаар байрны 78 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч У.У нэхэмжлэлийн шаардлагаас 50.000.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй талаарх тайлбарыг, хариуцагч Ц.Б, У.Соёлмаа нар үүргийг хариуцагч У.Ут хариуцуулах тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Шүүхээс, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. А.БХХК нь У.У, Ц.Б, Ц.С нартай 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15/31 тоот зээлийн гэрээ, 15/31 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 42.800.000 төгрөгийг, сарын жилийн 36 хувийн хүүтэй, 36 сарын хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Ц.Сгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204012796 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 38б дугаар байрны 78 тоот 18 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна./х.х-ийн 6-10 дугаар тал/ Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлэн байгуулжээ. Зээлдэгч У.У, Ц.Б, Ц.С нарын хүсэлтийг үндэслэн талууд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15/31 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж зээлийн үлдэгдэл, төлөгдөөгүй үлдсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 45.164.721,12 төгрөгийн төлбөрийг хойшлуулан төлүүлэхээр болсонтой холбогдуулан зээл, зээлийн хүү буцаан төлөх хуваарь-т өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан 15/31А дугаартай гэрээ, зээл, зээлийн хүү буцаан төлөх хуваарь зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 11 дүгээр тал/ Зээлдэгч У.У, Ц.Б, Ц.С нар 2016 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А.БХХК-ийн мэдэгдэл, зээлийн дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 15-18 дугаар тал/ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн бол банк санаачлан гэрээг цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч А.Бзээлдэгчидтэй байгуулсан гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Хариуцагч нар хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар үндсэн зээл 38.941.185,20 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 17.431.347,15 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний 477.355,14 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч Ц.С, Ц.Б нарыг уг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзалыг үндэслэлгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д .Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах үндэслэлтэй. Хариуцагч бөгөөд хариуцагч Ц.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч У.У нарт шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хариуцагч У.У нь эмнэлэгт эмчлүүлж байгаа талаарх хүсэлтийг шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол-ын хамт ирүүлсэн боловч уг баримтаар хариуцагч шүүхэд биечлэн хүрэлцэн ирэх боломжгүй хүндээр өвчилсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагч У.У, Ц.Б нарын урьд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.У, Ц.Б, Ц.С нараас 56.849.887,49 /тавин зургаан сая найман зуун дөчин есөн мянга найман зуун наян долоон төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.БХХК-нд олгосугай. 2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг тус тус баримтлан үүрэг гүйцэтгэгч У.У, Ц.Б, Ц.С нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ц.Сгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204012796 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 38б дугаар байрны 78 тоот 18 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.БХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442.199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.У, Ц.Б, Ц.С нараас 442.199 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.БХХК-нд олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ | | |