2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/458

 

  

                                                           

 

 

 

   

 

   2025        02        11                                   2025/ШЦТ/458

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч А.Марал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, түүний өмгөөлөгч Д.Мягмарсүрэн,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан,

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогт **холбогдох эрүүгийн “***” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**овогт **/РД:*/,

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн *дүүргийн Ерөнхий Боловсролын “**” цогцолбор сургуульд **багш, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт *дүүргийн *дугаар хороо “*” хороолол * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.*нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, “Everyday” худалдааны төвийн хойд замд “Hyundai Sonata NF” маркийн *-*УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх  тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тзэврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар унадаг дугуй унаж гарч явсан Д.*мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

  Гэм буруутайд тооцох тухайд:

  Шүүгдэгч Ц.*өмгөөлөгч Х.Даваахүү нь шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож, хэргийг прокурот буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх байр суурьтайгаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Мягмарсүрэн нь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ц.*нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, “Everyday” худалдааны төвийн хойд замд “Hyundai Sonata NF” маркийн *******УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө; мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх  тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тзэврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар унадаг дугуй унаж гарч явсан Д.*мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дугаар тал/,

Насанд хүрээгүй хохирогч Д.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед хичээлээ тараад ангийнхаа их цэвэрлэгээг хийж дуусаад сургуулиасаа 4 найзын хамт гараад доошоо төв зам руу алхсан. Тэгээд “Жуков”-ын автобусны буудал өнгөрөөд би нэг дугуй унаад "Everyday" худалдааны төвийн хойд гарцаар урагшаа дугуйтай гарах үед манай нэг найз дугуйтай түрүүлээд гарсан байсан. Тэгэхэд 2 болон 3 дугаар эгнээний машинууд зам тавиад өгсөн байсан. Тэгээд би урагшаа зам гарч байхад нэг машин гэнэт нэгдүгээр эгнээнээс гарч ирээд намайг мөргөсөн. Тэгээд би юу болсон тухай мэдэхгүй ухаан алдсан байсан. Нөгөө машины ах 3 метрийн зайд зогсоод машинаасаа буугаад тэр жолооч ах “Гарцаар аятайхан гараач” гэж хэлээд явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед миний хүү *нь сургуулиасаа тараад гэр рүүгээ явж байсан. Тэгээд миний хүү яг тэр өдөр найзынхаа дугуйг унаад найзуудтайгаа хамт явж байсан. Тэгээд "Everyday" худалдааны төвийн хойд замын явган хүний гарц дээр унадаг дугуйтайгаа гарцаар нэвтэрч байх үед хоёр болон гуравдугаар эгнээний машинууд явган зорчигч нарт зам тавьж өгөөд зогссон байсан юм байна. Тэгээд нэг дүгээр эгнээнд автобус байна уу гэж харсан чинь автобус байхгүй болохоор нь шууд гарцаар урагшаагаа гарсан байсан. Тэгээд нэгдүгээр эгнээнд явж байсан нэг машин манай хүүг ирээд мөргөсөн байсан. Тэгээд миний хүүгийн өмнө нэг найз нь түрүүлээд зам хөндлөн урагшаа гарсан байсан. Тэгээд манай хүү араас нь дагаад зам гарч байсан. Гомдолтой байна. Нэгдүгээр эгнээгээр явж байх үедээ хүүхэд мөргөж унагаачхаад машинаасаа бууж ирж машинаа тойрч харчхаад, манай хүүхдийг загначхаад хэргийн газрыг орхиод явсан байсан. Маш их гомдолтой байна. Хүүхдийнхээ эмчилгээний зардлыг одоохондоо би өөрөө гаргаж байгаа. Нөгөө мөргөсөн хүнээс эмчилгээний зардал гаргуулж аваагүй байгаа. Цаашдаа эмчилгээний зардал болон эвдэрсэн унадаг дугуйны зардлын баримтуудын дагуу нэхэмжпэл гаргана...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч О.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед сургууль дээрээ очиж их цэвэрлэгээ хийсэн. Тэгээд бид нар цэвэрлэгээгээ дуусгачихаад 20 цагийн үед сургуулиасаа гараад сургуулийнхаа урд жаахан тоглож байгаад бүгдээрээ гэр гэр рүүгээ харих гээд явж байсан. Тэгээд бид нар бүгд нэг зүгт байдаг болохоор хамтдаа төв зам руу уруудаад явсан. Тэгээд би тухайн үед өөрийнхөө дугуйтайгаа явж байхад *“Би жаахан дугуйг чинь унаад явчихъя” гээд гуйсан. Тэгээд би *дугуйгаа өгөөд *, ***-*2 дугуй унаад урд гараад явсан. Тэгээд яг төв замын хажууд ирээд байж байхад *-*дугуйгаа унаад зам хөндлөн явган хүний гарцаар урагшаа чиглэлдээ гараад явчихсан. Тэгсэн *дугуйгаа унаад *-*хойноос зам хөндлөн гарч байх үед зүүн талаас нь нэг машин гэнэт гарч ирээд *мөргөсөн. Тэгээд мөргөсөн машины жолооч зогсоод машинаасаа бууж ирэхгүй суугаад байсан. Тэгсэн ойр орчмын хүмүүс хаалга цонхыг нь тогшиход жолооч бууж ирсэн. Тэгээд бууж ирээд бид нарыг “Та нар яасан гэнэт гарч ирдэг юм бэ?” гээд бас хараалын үг хэлчхээд явчихсан. Тэгээд бид нар Дашнямын аав ээжид нь хэлсэн. Миний дугуйны 2 дугуй нь сэнсэрчихсэн, араа нь солигдохгүй байгаа. *аав нь миний дугуйг янзлуулж өгөхгүйгээр надад шинээр Хятадаас захиалж өгнө гэсэн. Тэгээд одоогийн байдлаар захиалга өгчихсөн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Ш.*2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *дугаартай Д.*биед бүсэлхийн 5-р нугалмын хугарал, бүсэлхийн 4/5-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн *дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,

2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хохирогч О.*нас тоолсон тухай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 46 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэхэмжилж байгаа зүйлийг өмгөөлөгчөөр дамжуулж хэлсэн. Урьд нь байцаагчид эх баримтуудыг хавсаргаж өгсөн. Нийт дүн нь 5,609,796.8 төгрөг бөгөөд шинжилгээ, эм тарианы мөнгө, 08 дугаар сарын цалин гээд гомдолтой байна. Бид нар руу нэг ч удаа залгаагүй. Нэг дугаар залгасан байсныг дараа нь зөрүүлээд залгаад үзэхэд шүүгдэгч залгасан байсан. Манай хүү тухайн өдөр ухаан алдчихсан байсан. Мөргүүлсэн газраа намайг иртэл найзуудтайгаа хүлээгээд байж байсан. Миний хүүгээс уучлалт гуйгаагүй, өнөөдрийг хүртэл над руу нэг ч удаа яриагүй, байцаагчаас дугаар аваад ярьж болох байсан. Өнөөдрийг хүртэл эмчилгээний зардлыг өөрсдөө гаргаад явж байна...” гэх,

Шүүгдэгч Ц.*шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагт “Жуков”-ын “Everyday” дээр эхлээд дугуйтай хүүхэд гарсан. 1,2 дугаар эгнээ машинтай байсан. Гарцаар гарах гэж байхад гэнэт хүүхэд гарч ирсэн. Бууж ирээд “Яасан бэ? Зүгээр үү?” гэхэд тэр хүүхэд дугуйгаа түрээд замын нөгөө талд гарсан. Урд талын нэг хүн “Яараад байна” гэсэн. Нөгөө хүүхэд замын нөгөө талд гарсан бөгөөд нөгөө талаас 2 хүүхэд гарч ирсэн. Би аваараа дарж зогсоод “Эмнэлэг оръё” гэж хэлэх завдалгүй “Ална шүү пизда минь” гээд явсан. Хойноос нь очоод “Байж бай л даа” гэхэд цаашаа яваад өгсөн. Машинд байсан хүн “Наад хүүхэд чинь яваад өглөө зүгээр явъя” гэсэн. Тэр “Everyday” дэлгүүрийн бичлэг байгаа. 13 руу эргээд байж байхад цагдаа залгаад та ингэсэн байна гэж хэлсэн. Нөгөө хүүхдийг хайхад олоогүй. “Хаана очих уу?” гэхэд Замын цагдаа дээр ир гээд нөгөө хүнээ 13 дугаар хороололд буулгаад явсан...” гэх, мөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Ц.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч болон хохирогчийн зүгээс хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар тайлбар, мэдүүлгээ өгсөн, шинжээч томилж шинжилгээ хийгдсэн зэрэг болон бусад нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтаар үнэлэх боломжтой байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*гаргасан шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх санал, дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгиийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийг журамлан шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт бичлэн биелүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа * дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Ц.*нийт 14,189,796 төгрөгийг гаргуулж, үүнээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар нэхэмжилсэн 5,609,796 төгрөг, мөн насанд хүрээгүй хохирогч Д.*сэтгэцэд учирсан хор уршиг нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тушаалын дагуу батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу гуравдугаар зэрэгт хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **/РД:*, *дүүргийн *дугаар хороо, “*” *орон сууц гудамж *тоот/-д олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **овогт *****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч Ц.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгиийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийг журамлан шүүгдэгч Ц.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

шүүгдэгч нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ц.*нийт 14,189,796 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **/РД:*, Баянзүрх дүүргийн *дугаар хороо, “*” *орон сууц гудамж *тоот/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.АРИУНБОЛД