Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/01246

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/01246

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  дугаар байранд байрлах А Ө СӨХ /гэрчилгээний дугаар: /-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Ч.Т /регистрийн дугаар: /-т холбогдох

 

9*******,3******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А Ө СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус холбооны үйл ажиллагааны санхүүжилт, зардлыг холбооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталсан 2014 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 14/01 тоот тогтоол, хавсралт 1-д зааснаар тооцоход холбооны гишүүн Ч.Т нь сард холбооны засварын үйл ажиллагаанд 79******* төгрөг, цэвэрлэгээнд 4500 төгрөг, жижүүрийн хөлс 3900 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгааны төлбөрт 900 төгрөг, баримтын үнэ 100 төгрөг, нийт 1 сард 17,3******* төгрөг төлөх ёстой боловч 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд нийт 54 сарын төлбөр 9*******,3******* төгрөгийг төлөөгүй байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар, орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заалал тухайн холбооны гишүүн байна.

Хуульд зааснаар нэхэмжлэлийг хангаж 9*******,3******* төгрөгийг Ч.Т аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус байранд 2011 оноос оршин суусан. Энэ хугацаанд 2014 оны 8 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрийг төлж байсан. Гэвч үүнээс хойш хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд эд материал, сэтгэл санааны хохирол удаа дараа амссаны эцэст бидний эрх ашгийг СӨХ хамгаалахгүй юм байна гэж үзсэний үндсэн дээр СӨХ-ны төлбөрийг төлөхөө больсон.

Ингэж хохирохдоо, байрны зогсоол дээр байсан Альфард машины урд салхины шилийг дээрээс юм шидэж хагалсан байсан. Үүнийг камер шүүж шийдэх гэсэн боловч ажилладаг камер байхгүй байснаас бид хохироод л үлдсэн.

2 давхарт амьдардаг болохоор тоглоомын талбайд хөл бөмбөг тоглож байсан хүүхдүүдийн өгшиглөсөн бөмбөг 2017 оны 10, 2018 оны 6 дугаар сард цонх хагажл мөн л өөрсдөө шиллэсэн. Тоглоомын талбай ямар ч хяналтгүй, зуны цагт цонхны доор согтуу хүмүүс цугларч архи уух, шуугилдах зэрэг ая тух алдуулсан нөхцөл байнга үүсч байдаг.

Подъездны цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол биш, 2 давхрын пункэрт шээс, баас үнэртэж бохир заваан байдаг. Орцны хаалга байнга онгорхой дулаан алдалт ихтэй байдаг. Орны цонх өвөл түгжээ байхгүй, онгойж үүднээс хүйтэн жавар орж ирдэгийг өөрсдөө хадаж түгжээ хийдэг байсан. Дээрээс ус алдаж ханаар нэвчиж орж ирж байр муухай болсон засварыг өөрсдөө хийж байсан.

СӨХ-тэй хийсэн гэрээ байхгүй ба бид албан ёсоор СӨХ-д элсэж гарын үсэг зурж баталгаажсан зүйл байдаггүй.

Дээрх хохирлыг барагдуулах, дахин давтуулахгүй байх талаар СӨХ ямар ч арга хэмжээ авч өгдөггүй. Иймд төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А Ө СӨХ нь хариуцагч Ч.Т т холбогдуулан, СӨХ-ны төлбөрт 9*******,3******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлйн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Ч.Т нь А Ө СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суугч болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон, тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар талууд маргаагүй тул дээрх орон сууцны үйлчилгээний төлбөр, СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулаагүй тул СӨХ-ны төлбөр төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2014 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 14/01 дугаартай тогтоол, хавсралт 1-д зааснаар хариуцагч Ч.Т нь сард холбооны засварын үйл ажиллагаанд 79******* төгрөг, цэвэрлэгээнд 4500 төгрөг, жижүүрийн хөлс 3900 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгааны төлбөрт 900 төгрөг, баримтын үнэ 100 төгрөг, нэг сард нийт 17,3******* төгрөг төлөхөөр байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3.тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч нь дурьдаж буй хугацаанд хамаарах төлбөрийг хариуацгчаас шаардаж байсан эсэхээ шүүхэд нотлоогүй тул 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртлэх хугацааны 623,268 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 311,045 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ч.Т аас 623,268 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А Ө СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 311,045 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 19,*******8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А Ө СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА