| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/00985/И |
| Дугаар | 101/ШШ2018/01345 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2018/01345
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2018/0*******45 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
p
Нэхэмжлэгч: Б.Бы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С
Хариуцагч: С.Мнарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 28,850,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нар үүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б миний бие Д.Стэй 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01 тоот зээлийн гэрээг байгуулж 20,000,000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 01 тоот зээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүү, өдрийн хувийн алдангитайгаар тус тус байгуулж энэхүү гэрээнүүдээ нотариатаар баталгаажуулсан болно. Зээлийн баталгаа болгож Д.Сийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн тоот дугаартай 75.5 мкв орон сууцыг зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч Д.С нь 2014 оны 02 дугаар сарын 14-нөөс 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тогтмол сар бүрийн хүү 900,000 төгрөг төлж байсан болно. Зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01 тоот гэрээгээр мөн 201******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээгээр тус, тус сунгасан бөгөөд зээлдэгч Д.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул аргагүйн эрхэнд шүүхэд хандахад хүрээд байна. Зээлдэгч Д.С нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 30,000,000 төгрөгийн зээлийн хүү 900,000 төгрөгийг төлөхгүй байх тул өнөөдрийг хүртэлх хүү, алдангийг үндсэн зээлийн хамт доорхи байдлаар нэхэмжилж байна.
1. 2015 оны 8 дугаар сарын 28-наас 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 25 сарын хүү 22,500,000 төгрөг /25 сар х 900,000 төгрөг/
2. 2015 оны 8 дугаар сарын 28-наас 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 25 сарын алданги болох 1,350,000 төгрөг /25сар х 54,000 төгрөг/
3. Үндсэн зээл 30,000,000 төгрөг гэж үзээд нийтдээ 53,850,000 төгрөгийг нэхэмжлэх эрх үүсэж байна. Зээлдэгч Д.С нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 25,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо шүүхээр нэхэмжлэвэл зохих төлбөр 28,850,000 төгрөг гэж үзлээ. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Д.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн хүүгээ төлөхгүй байх тул Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг үндэслэн зээлийг нэн даруй буцаан шаардахаар шүүхэд хандсан болно. Зээлийн гэрээг Д.Стэй байгуулсан боловч эхнэр нь зээлийн хүүгээ төлдөг байсан тул хамтран хариуцагчаар татсан болно.
2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сар бүрийн хүү болох *******00,000 төгрөгийг төлж байсан, мөн 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 10,000,000 төгрөгийн гэрээний дагуу сар бүрийн хүүд 300,000 төгрөгийг төлж байсан. Ингээд сар болгоны хүүг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тогтмол төлж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хүүг огт төлөөгүй байдаг. 2015 оны 02, 3, 4, 5, *******, 7, 8 дугаар сард тус бүр 900,000 төгрөгийг төлсөн байдаг. Эдгээр зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Энэ тал дээр хариуцагч маргахгүй байгаа. Харин сүүлд байгуулсан гэх 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 01 тоот гэрээ, 201******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд энэ 2 гэрээг нэгэнт Д.С 30,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд мөн хүүгээ багасгая гэж ярилцаагүй, 3 хувийн хүүтэй үргэлжлүүлээд төлье, гэрээний нөхцөлд заагдсан алданги төлье гээд хүсэл зоригоо илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя, өөр хэлцлийг халхавчилсан гэх зэрэг сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй тул тооцооллыг хийж үзээд нэхэмжлэгч маань 28,850,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүү төлөөгүй *******00,000 төгрөг, бусад хүү нь цаг хугацаандаа төлөгдсөн. Тэрнээс хойш алга болсон гэж тооцохоор 20,000,000 төгрөгийн үндсэн зээл дээр *******00,000 төгрөгийн хүү, алдангийн 50 хувиас хэтрэхгүй учраас 20,*******00,000 төгрөг, үүний 50 хувь гэхээр 10,300,000 төгрөг, нийт 30,900,000 төгрөг болж байна. 10,000,000 төгрөгийн зээлийн хувьд хүүд 2015 он 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1 сарын хүү төлөөгүй тул 10,300,000 төгрөг, алданги 50 хувиараа тооцохоор 5,150,000 төгрөг, нийт 15,450,000 төгрөг, ингээд нийт 4*******,350,000 төгрөг төлөх ёстойгоос 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 25,000,000 төгрөгийг хасаад 21,350,000 төгрөг ба мөн үүнээс өмнөх зээлийн гэрээ сунгагдаагүй гэж үзэж үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төлөгдсөн хүүгийн төлбөр нийт 5,700,000 төгрөгийг зээлээс хасагдана гэж бодож байна. Ингээд хасаад тооцохоор 15,*******50,000 төгрөг гарч байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 28,850,000 төгрөг нэхэмжилсэнийг багасгаж, 15,*******50,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.С, С.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б болон шүүх хуралдаанд гаргасан т:
Хариуцагчийн зүгээс Б.Бы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* овогтой С нь ******* овогтой Б*******аас 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 01 тоот зээлийн гэрээгээр 10 сая төгрөгийг тус тус зээлж аваад эхнэр С.Мгийн эмчилгээний зардалд БНСУ-руу явж зарцуулсан байдаг. Д.Сийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд сар бүр тогтмол 900,000 төгрөгийг төлж үүргээ биелүүлж байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс ч мөн төлж барагдуулж байсан. Б.Бтай байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацаа 2015 оны 01, 3 дугаар саруудад тус тус дууссан байна. Харин Д.Сийн хууль мэдэхгүй байдлыг далимдуулан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 сарын дараа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01 тоот, мөн 201******* оны 11 дүгээр сарын 17-нд дугааргүй тус бүр 30,000,000 төгрөг гэсэн зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан бөгөөд энэ гэрээнүүдийн дагуу 2015 оны 01 дүгээр сар, 201******* оны 11 дүгээр саруудад тус тус 30,000,000 төгрөгүүдийг бэлэн хүлээж аваагүй болно. Зээлдүүлэгч Б.Б нь мөнгө хүлээлгэж өгөөгүй, бодит бус зээлийн гэрээн дээр хоёр удаа гарын үсэг зуруулахдаа Сөө чи үндсэн мөнгөө төлж барагдуулж дуусаагүй байгаа тул анхны зээлийн гэрээг нэгтгээд баталгаажуулж байна гэж хэлэн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг. Энэ үйлдлээ зээлийн гэрээг тус тус сунгасан гэж нэхэмжлэл дээрээ тайлбарлажээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зээлдүүлэгч тал гэрээг сунгасан эсэх талаархи бичмэл нотлох баримт, тухайлбал зээлийн гэрээг сунгах хүсэлт, хүсэлтийг тухайн цаг хугацаанд шийдвэрлэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй нотлоогүй байгаа нь бичгээр байгуулах шаардлага бүхий гэрээг сунгасан гэж тооцох үндэслэл байхгүй байгааг анхааралдаа авна уу. Үүнээс гадна анх байгуулсан 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний *******.4-т Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл харилцан тохиролцсоны үндсэн дээр, бичгээр үйлдэж гэрээнд хавсаргана. Ийнхүү оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байна гэж тодорхой дурьдсан байна. Гэтэл зээл авагч Д.Сийг төөрөгдөлд оруулж өгөөгүй бодитоор мөнгө зээлүүлээгүй зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж, улмаар хүү, алданги тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн санаа агуулж байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Д.Сийн зүгээс 2015 оны 3 дугаар сарын 08-нд сүүлчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 5 удаа 900,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 03-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт нийт 25,000,000 төгрөг төлсөн байдаг. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцэлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус тодорхой заасан байдаг. Хариуцагч Д.Сийн хувьд зээлээ хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй нь эхнэрийнх нь эмчилгээний зардалд энэ зээлээс гадна их хэмжээний мөнгө зарцуулж, өөрөө эхнэрээ асран сувилж ажил хийж чадахгүй байсантай холбоотой юм. Зээлийн гэрээг сунгаагүй, мөнгө шилжүүлээгүй байж баталгаажуулж байна гэж гарын үсэг зуруулсан 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 30,000,000 төгрөг, 201******* оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 30,000,000 төгрөгийн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнээс хүү, алданги бодож бараг үндсэн зээлтэйгээ адил мөнгөн дүн нэхэж байгаа.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Д.С, С.М нарт олбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,850,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 15,*******50,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж багасгасан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Б.Б, Д.С нар нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 01 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр, эдгээр гэрээнүүдийн 2.1.4-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр харилцан тохирсон, нийтдээ 30,000,000 төгрөгийг Б.Б нь Д.Сөд хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн харилцаа үүссэн, зээлийн гэрээ байгуулагджээ.
Д.С нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд заасан тохирсон хугацааны дагуу үндсэн зээлд 20,000,000 төгрөг, хүүд сар бүр *******00,000 төгрөг буюу 7,200,000 төгрөгийг,
2014 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд заасан тохирсон хугацааны дагуу үндсэн зээлд 10,000,000 төгрөг, хүүд сар бүр 300,000 төгрөг буюу 3,*******00,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд энэхүү гэрээнүүдийн дагуу сар бүрийн хүү төлөх үүргээ биелүүлсэн, харин 2015 оны 01 дүгээр сард төлөгдөх 900,000 /*******00,000+300,000/ төгрөгийн хүү болон үндсэн зээлээс төлөлт хийгээгүй болох нь Голомт банкны орлогын мэдүүлэгүүд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хоёр зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, харин 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 30,000,000 төгрөгийн, 201******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдэд зохигчдын хэн алин нь гарын үсэг зурж баталгаажуулсан боловч бодитоор зээл олгогдоогүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хийгдээгүй, түүнчлэн 2014 онд хийгдсэн дээрх 2 зээлийн гэрээний сунгалт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дуусахад үндсэн зээл 20,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард төлөгдөх хүү *******00,000 төгрөг, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 20,*******00,000 төгрөг,
2014 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хугаца 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр дуусахад үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард төлөгдөх хүү 300,000 төгрөг, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,300,000 төгрөг байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алдангийн талаар тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******-д заасан зохицуулалтад нийцэж байх бөгөөд эхний зээлийн гэрээний хугацаа дуусахад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 20,*******00,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 10,300,000 төгрөг, дараагийн зээлийн гэрээний хугацаа дуусахад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,300,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 5,150,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.
Ийнхүү 2 гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч Д.С нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийтдээ хүүд 5,700,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бд төлсөн болох нь Голомт банкны орлогын мэдүүлэгийн баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд зээлийн гэрээнүүдийн хугацаа сунгагдаагүй тул уг хүүд төлсөн 5,700,000 төгрөгийг нийт төлөх зээлийн үүргээс хасч тооцох нь зүйтэй юм.
Хариуцагч Д.С нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.Бд 25,000,000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тусгай хугацааг заасан бөгөөд дээр дурьдсанчилан хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний хугацаа дууссанаас хойш үндсэн зээл, хүүг төлж байсан байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд үндсэн зээл 20,000,000+10,000,000 төгрөг, хүү *******00,000+300,000 төгрөг, алданги 10,300,000+5,150,000 төгрөг, нийт 4*******,350,000 төгрөгөөс сүүлд хүүд төлсөн 5,700,000 төгрөг, зээлд төлсөн 25,000,000 төгрөгийг тус тус хасч тооцоход 15,*******50,000 төгрөгийг 2 зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Б.Бд төлөхөөр байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлага үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.М нарын хооронд зээлийн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Мд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******373/, ******* *******гийн гудамж, дүгээр байрны тоот, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 75,5 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.С нь 20******* оны 8 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01 дугаартай Барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан энэхүү барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 15******* дугаар зүйлийн 15*******.1, 15*******.2-т зааснаар хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.*******-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бы хариуцагч Д.Сөд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Сөөс зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 15,*******50,000 /арван таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгч Б.Бы хариуцагч С.Мд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Д.С нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******373/, ******* *******гийн гудамж, дүгээр байрны тоот, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 75,5 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээ, хариуцагч Д.Сөөс 23*******,200 , нэхэмжлэгч Б.Бд .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ