2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/509

 

 

 

 

 

 

 

 

 

2025       02          14                                   2025/ШЦТ/509

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч О.А,

шүүгдэгч Д.Б, Д.Д, тэдний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Гансүх,

шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А, Д.Б, Ч.Ч, Д.Д, А.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2202 00482 0445  дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, ******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

****** овогт О-ы А /регистрийн дугаар: ********/,

 

2. Монгол Улсын иргэн, 2005 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ***** тоотод оршин суудаг гэх боловч Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

****** овогт Д-мын Б /регистрийн дугаар: *********/,

 

3. Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д тогооч ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

********** овогт Ч-ын Ч /регистрийн дугаар: **********/,

 

4. Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *********** дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ******* тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ********** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

******** овогт Д-гийн Д /регистрийн дугаар: *********/,

 

5. Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *********** коллежид суралцдаг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, *********** тоотод оршин суух,

Урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор дуусгавар болсон.

******** овогт А-ийн М /регистрийн дугаар: **********/,

 

6. Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ресторанд зөөгч ажилтай гэх, *********** их сургуульд суралцдаг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *********** тоотод оршин суух,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/258 дугаартай шийттэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

******** овогт Д-ын Б /регистрийн дугаар: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үл таних хүнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламж бүхий цэвэр жин нь 575,2011 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Шүүгдэгч Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б, Д.Б нар нь үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр БӨ хотхоны **** дугаар байрны орчим ******улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinoi)-ын агууламж бүхий цэвэр жин нь 575,2011 грамм “өвс” гэх нэршилтэй сзтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар байрны гадна ******улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд тус тус НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий цэвэр жин нь 546,2011 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Шүүгдэгч Д.Д нь ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөрдөн байцах албаны 301 тоот өрөөнд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий цэвэр жин нь 29,0 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А, Д.Б, Ч.Ч, Д.Д, А.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2202 00482 0445  дугаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдер гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 12 хуудас/,

2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /1 хх-ийн 16-17 хуудас/,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдер ******улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 18-26 хуудас/,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д.Дий биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...5 дугаар багана буюу ТНС (мариухан) Илэрсэн” тэмдэглэл /1 хх-ийн 27 хуудас/,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 28-32 хуудас/,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдер Д.Бгийн биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх-ийн 33 хуудас/,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д.Бын биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх-ийн 35 хуудас/,

2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 106 хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3992 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 112-120 хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3993 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 123-125 хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3991 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 129-130 хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3989 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 133-135 хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3990 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 138-140 хуудас/,

Сэжигтэн Д.Дий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 119 хуудас/,

Яллагдагч Д.Дий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 217 хуудас/,

Сэжигтэн Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 124 хуудас/,

Сэжигтэн А.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 129 хуудас/,

Сэжигтэн О.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 134 хуудас/,

Сэжигтэн Ч.Чийн мөрдөн шалгах ажилаагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 138 хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч Ч.Чийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 147-151 хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 152-155 хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А.Мийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 156-160 хуудас/, 

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Дий мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 161-165 хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Аын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 166-170 хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн 2202 00482 0445   дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Э.Гантулга шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “... шүүгдэгч Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлзнд үл таних хүнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламж бүхий цэвзр жин нь 575,2011 грамм “евс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Шүүгдэгч Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б, Д.Б нар нь үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр БӨхотхоны *** дугаар байрны орчим ******улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinoi)-ын агууламж бүхий цэвэр жин нь 575,2011 грамм “өвс” гэх нэршилтэй сзтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар байрны гадна ******улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд тус тус НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий цэвэр жин нь 546,2011 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Шүүгдэгч Д.Д нь ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөрдөн байцах албаны 301 тоот өрөөнд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий цэвэр жин нь 29,0 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай…” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүгдэгч Д.Б, Д.Д нарын өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Ер нь бол манай хоёр үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Машинд хадгалсан нотлох баримт байдаггүй бөгөөд цүнхэндээ болон биедээ хадгалж байсан нь үнэн. Машин бол хэрэглээ тэр тусмаа тээвэрлэлт хийх гэж л авдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад, 2.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар машиндаа хадгалаагүй, биедээ хадгалсан байна гэдэгт байр суурь нэг байна. Энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн хувьд шүүгдэгч нарын асуултанд хариулсан байдлаар машинд бус биедээ хадгалж байсан нь тогтоогддог...” гэх,

 

Шүүгдэгч А.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүгдэгч А.Мийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...А.Мийн тал дээр гэм буруу дээр маргахгүй байгаа учраас тусгайлан гаргах саналгүй...” гэх,

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба мөрдөн шалгах ажиллагаанаас л эхэлж гэм буруугаа ойлгосон байдаг. Манай үйлчлүүлэгчийн хувьд хууль хэрэглээний тухайд хэлэх зүйл байна. Энэ нь юу вэ гэвэл манай үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо үргэлжилсэн шинжтэй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Цэнхэр эрээн ууттай өвсийг 8 дугаар сарын 10-11-ний өдрөөр худалдаалах зорилгогүй машинд хадгалсан гэж байна. Машин ашиглаад хадгалсан үйл баримт байдаггүй бөгөөд түр хугацаагаар байсан нь үнэн гэхдээ тэрийг машины тусламжтай авч явах, хадгалах санаа зорилго байхгүй байна. Цүнхтэй юмаа тээр шаагаад машины арагшаа хийгээд мартсан ч юм уу, яасан ч юм түр орхичихсон. Маргааш нь эдгээр хүмүүс гэр гэр рүүгээ яваад Д.Дий ээж Д.Бг дагуулж зах яваад юм аваад ард байсан цүнхийг урагш нь шидчихсэн нөхцөл байдал байдаг. Ер нь яллах дүгнэлтийг уншихад олон гэмт хэрэг үйлдсэн юм шиг уншигдаад байдаг. Үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэж журамлаж болохгүй байх аа. Энэ талаас нь хууль хэрэглээний хувьд зөв талаас нь дүгнэж болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бол оролцоог нь ялгамжтайгаар авч үлдэнэ гэж заасан байна. Цүнхэнд өвс байсан эсэхийг мэдсэн эсэх нь тодорхойгүй, жолоо барьж байсан учраас мэдээгүй байсан. Сорход бол ууттай юмыг бүгдийг нь задлаагүй, хажуу талд нь байсан бэлэн юм гаргаж ирээд сорсон нөхцөл байдал байна. Оролцооных нь хувьд санаа, зорилго, авч явч байгаа эсэхээ мэдээгүй байх тул ялгамжтай хандмаар байна. Энэ нөхцөл байдлыг харгалзаад үзвэл манай үйлчлүүлэгчтэй холбож үзэх эсэх нь эргэлзээтэй байна. Иймд хэргийн шинж байдлын оролцоо нь тогтоогдоогүй гэж үзэх юм бол өөрийнхөө хувьд өмгөөлөгч хувьд манай үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх,

Шүүгдэгч Ч.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүгдэгч Ч.Чийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Анхнаасаа шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд байр сууриа тодорхой болгосон байгаа...” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд болох 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдер ******улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д.Д, Д.Б, Д.Б нарын биеэс биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн “1" гэж дугаарласан ургамал мэт зүйл “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “AN5292465” гэсэн серийн дугаартай 20 тегрегийн мөнгөн дэвсгэрт “3” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан ургамал мэт зүйл, '‘6” гэж дугаарласан зиплок гялгар улаан хүрэн өнгийн наалдамхай зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна., 2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tatrahydrocannabinol) илэрч байна., ....Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tatrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно., ...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2,0185 грамм, цэвэр жин нь 0,7162 грамм...., “2” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16,5 грамм, цэвэр жин нь 8,6 грамм...,“3” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 424,3 грамм, цэвэр жин нь 404,0 грамм...,”4” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 146.5 грамм, цэвэр жин нь 132,0 грамм..., “5” гэж дугаарласан ургамал зүйлийн гялгар ууттай жин нь 2,2062 грамм, цэвэр жин нь 0,8849 грамм...” гэх 3992 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol) илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 32,2 грамм, цэвэр жин нь 29,0 грамм гэх 3993 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Д УК01273197 08/11” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илрэв...” гэх 3991 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Б УГ01242610 08/11” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илрэв...” гэх 3989 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Б УТ05250951 08:11” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илрэв...” гэх 3990 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Д.Дий сэжигтнээр өгсөн “...Бгийн машинд суугаад өмнөх орой нь гэр лүү нь бөөндөө явахдаа ар чихэлдээд байсан учир цүнхээ арын багаж хэсэгт хийсэн байсан. Тэгээд маргааш нь аваагүй байж байгаад цагдаад баригдсан юм шиг байсан., ...Бид хэд өвс гэх зүйлийг авчхаад задалж үзсэн зүйл байгаагүй. Тэр бид хэдэд өгсөн залуу Ч.Чийн цүнхэнд хийсэн. Тэгээд тэр чигээрээ явцгааж Амгаланд улаан контенорын тэнд Ч өөрөө задалж гаргаж ирсэн юм., ...Би тухайн үед гэрээсээ гарч ирээд Бгийн машинд арын суудал дээр суугаад ээжийгээ хүлээж байсан. Тэр үед арын суудал дээр ууттай өвс байсан. Энгийн хувцастай цагдаа нар урд сууж байсан Б, Б нарыг барих үед сандарсандаа аваад өөрийн өмсөж явсан цамцныхаа урд талын карманд хийсэн байсан юм...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Д.Дий “...би урд өмнө сэжигтний мэдүүлэг дээр дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа учир нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Сэжигтэн Д.Бгийн “...Би ч юм анзааралгүй утсаа оролдож байхад ийм юм байгаа шдээ гээд Ч цүнхнээсээ нэг зүйл гаргаж ирээд тамхи шиг асаагаад сорсон. Би тэрнээс нь сонирхоод ганц сорсон. Тэгтэл олигтой сорогдохгүй байхаар нь дараагийн хүнд дамжуулаад л өгсөн., ...Тэгээд удалгүй энгийн хувцастай цагдаа нар ирж Б, Д бид гурвыг барьсан юм. Би гайхаад байж байтал миний машины арын багажнаас хар өнгийн Чийн цүнх дотроос гялгар ууттай өвс, жолоочийн хаалганы бариул дотор мөнгөлөг цаастай юм, жолоочийн хажуу талын суудал дээрээс гялгар ууттай өвс, голын хайрцаг дотор хуйлсан мөнгө байсныг анзаараагүй хураалгасан юм...” гэх мэдүүлэг,

Сэжигтэн А.Мийн “...Б ирсэн байсан учир Д, Ч, Б бид дөрөв машинд нь орж суугаад байж байгаад тамхи татахаар машинаас нь буугаад улаан контенер луу очсон. Улаан контенор дээр очоод бид хэд тамхи татсан. Тамхи татаад байж байсан чинь Ч нөгөө цүнхнээсээ өвсийг гаргаж ирээд тамхи шиг татаж болдог юм байх даа гээд асаагаад сорсон. Яг тэр үед А гарч ирээд хажууд нь зогсоход Ч нөгөө сорж байсан өвсөө өгөөд бид хэд дамжуулаад сонирхоод нэг нэг л сорсон байх. Тэгээд муухай юм байна, олигтой сорогдохгүй юм байна, наад чинь муухай юм байна хая хая гэж ярьцгаагаад Бгийн гэр лүү явахаар болоод бүгдээрээ Бгийн машинд чихэж суугаад хөдөлсөн., ...өмнөх орой нь Бгийн гэрт очихдоо л машин дотроо цүнхээ үлдээж хонуулсан байсан., ...Тухайн үед Д нь цагдаад баригдахын өмнө сандарсандаа машины суудал дээр байсан өвснөөс аваад кармандаа хийсэн байсан гэж байсан...” гэх мэдүүлэг,

Сэжигтэн О.Аын “...Машинаас бүгд буугаад тойроод зогсоцгоож байсан. Би очоод харахад тамхи шиг ороосон зүйл татаад байж байсан. Намайг очингуут Ч май гээд нөгөө татаж байсан цаасанд ороосон тамхиа өгсөн. Би тэрнийг нь нэг сорчхоод Бд өгсөн., ...Бгийн гэр лүү орохдоо уг цүнхтэй өвсийг хэн ч авч ороогүй машин дотор арын багаж хэсэгт л хийгээд үлдээсэн байсан. Бгийн гэр лүү явахаар машинд суухад Ч цүнхээ арын багаж хэсэг рүү хийсэн байсан...” гэх мэдүүлэг,

Сэжигтэн Ч.Чийн “...Би Бг машинтайгаа түхайн үед ирэхэд нь машинд нь цүнхээ оруулаад тавьсан байсан. Нэг нь л Бгийн машинаас цүнх авчраад цүнх дотроос нөгөө гялгар ууттай өвсийг уудалж үзээд цаасанд ороолттой тамхи шиг зүйл гаргаж ирээд асаагаад бөөндөө дамжуулаад сорцгоосон., ...Бгийн гэрт хүн байхгүй гэсэн учир бөөндөө гэр лүү нь явсан. Гэр лүү нь орохдоо би цүнхээ Бгийн машинд үлдээсэн байсан. Бид хэд арын суудал дээр дөрвүүлээ суусан байсан учир цүнхээ арын багаж руу шидээд хийсэн байсан., ...Би ч бас цүнхэнд өвс байгаа учраас үүрч явахаар дургүйцээд бас хажуугаар нь халуун байсан учир цүнх үүрч явахаар тээр шаагаад Бгийн машин ирэнгүүт нь машины арын багаж хэсэг рүү хийчхээд байсан юм...” гэх мэдүүлэг,

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч Ч.Ч, Д.Б, А.М, Д.Д, О.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд,

 

Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б нар нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор сагсан бөмбөг тоглож байхдаа үл таних хүнээс цэвэр жин нь 575,2011 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг харилцан төгрөг нийлүүлэн худалдан авч, Д.Б нь ******улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслээр ирж, Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б, Д.Б нар нь уг бодисоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн байрны төмөр замын хажуу талын улаан контенорын хажууд татаж хэрэглэсэн.

 

Улмаар Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б, Д.Б нар уг бодисоо хар өнгийн цүнхэн дотор болон ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тал, мөн эсрэг талын хаалга, голын хайрцаг, суудал дээр байршуулсан, Д.Д нь биедээ авч явж байсныг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэгжлэгээр илрүүлсэн үйл баримт тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан. 

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан хуульд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгох”-оор тодорхойлжээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно” гэж, мөн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Хувь хүмүүс зохих ёсоор зөвшөөрөл авсны дагуу эмчилгээний буюу эрдэм шинжилгээний чиг үүргийг хэрэгжүүлэхээр II, III, IV жагсаалтад орсон бодисыг хууль ёсоор олж авах, хэрэглэх, олгох буюу хангаж болохоос бусад тохиолдолд эдгээр бодисыг зөвхөн эмчийн жороор хувь хүмүүсийн хэрэглээнд нийлүүлэх буюу олгохыг талууд шаардана...” гэж тус тус зохицуулсан.

 

            Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, энэ төрлийн эм, бэлдмэлийг хууль ёсны зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор онцгой тохиолдолд хэрэглэхэд зориулж эмчийн жороор эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад арга, байдлаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

 

            Тогтоогдсон үйл баримт болох 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ******улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хар өнгийн цүнхэн дотор болон жолооч тал, мөн эсрэг талын хаалга, голын хайрцаг, суудал дээр, мөн Д.Дий биеэс илрүүлсэн өвс гэх нэршилтэй бодисууд нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй 575,2011 грамм цэвэр жинтэй бодис болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

 

            Энэхүү бодисыг шүүгдэгч Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б нар нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор сагсан бөмбөг тоглож байхдаа үл таних хүнээс төгрөг нийлүүлэн худалдан авсан талаар тэд мэдүүлж, мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, нэг үйл баримтыг нотолж байгаа нь Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б нар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан байна.

 

Дээрх үйл явдал болсны дараа мөн цаг хугацаанд шүүгдэгч Д.Б нь ирж, өвс гэх нэршилтэй бодисыг Д.Б, Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б нар хамт хэрэглэж, улмаар ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн доторх хаалга, голын хайрцаг, суудал, цүнх дотор байрлуулсан, мөн биедээ авч явж байсан нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

Харин гэмт хэрэг гарсан байдлын хувьд, шүүгдэгч нар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бусдаас олж аван цүнх болон ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги дотор 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд байлгаж байсныг мөрдөх байгууллагаас таслан зогсоосон байх бөгөөд улсын яллагч энэхүү баримтыг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлийн шинжтэй гэж үзэхийн зэрэгцээ гэмт хэрэг гарсан газрыг БӨ хотхоны 416 дугаар байрны орчим, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар байрны гадна, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Мөрдөн байцаах албаны 301 тоот өрөөнд тус тус хадгалсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, хоорондоо харилцан хамааралгүй, нэг цаг хугацаанд болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг үргэлжилсэн үйлдлээр агуулаагүй байна.

Тодруулах нь, Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б нар нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор сагсан бөмбөг тоглож байхдаа үл таних хүнээс цэвэр жин нь 575,2011 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, улмаар Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б, Д.Б нар уг бодисоо ******улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл дотор болон биедээ 2022 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд хадгалсан гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарын “өвс” гэх нэршилтэй бодисыг олж авсан арга, сэдэлт, зорилгын хувьд өөрсдөө хэрэглэхээр олж авсан, хадгалсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэх байдал тогтоогдоогүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжилгээгээр сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан зэрэг нь давхар нотолжээ.

 

Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлэх, хүн өөрийгөө удирдан жолоодох чадвар муудах, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах үйлчилгээ үзүүлэх бодис болохын зэрэгцээ хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, улмаар хүний удмын санд нөхөж баршгүй гэм хортой юм.

 

Иймд шүүгдэгч Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Э.Гантулга шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч О.А, шүүгдэгч Ч.Ч, шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Д.Д нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан гэдгийг харгалзаж түүнд оногдуулах 2 жил 3 сарын хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 1 жил 6 сар 15 хоногийн хугацаагаар тотгоох саналтай байна. Шүүгдэгч Д.Б нь өмнө нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл эдэлж байсан гэдгийг харгалзаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.М нь өмнө нь энэ зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан гэдгийг харгалзаж 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй, цагдан хоригдсон хоноггүй...” тухай дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.А эрүүгийн хариуцлагын талаар: “...Би өөрийн гэхэд буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би аав дүүгийн хамт амьдардаг бөгөөд манай аав нурууны өвчтэй мөн манай дүү эрх зүйгээр сурдаг бөгөөд сургалтын төлбөрийнхөө 50 хувийг олоогүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлагын талаар: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлагын талаар: “...Би олон улсын Улаанбаатар сургуулийн 4 дүгээр курсэд сурдаг төгсөөд нийгэмдээ нэмэртээ хүн болмоо байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч Д.Б, Д.Д нарын өмгөөлөгч Н.Намжилцогт шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар: “...Манай хоёр үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны үеэс хэргийн талаар тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн. Энэ хоёр үйлчлүүлэгч маань саваагүй зан, хэнэггүй байдлаасаа болоод ийм хэрэгт холбогдсон гэж үзэж байна. Өмнө нь ямарваа нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Мөн өвс буюу тухайн мансуурах төрлийн бодисноос хамааралтай болсон хүмүүс биш ба өөрсдийн гаргасан үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Н.Д бол одоо энэ жил төгсөх ба төгсөх курсийн оюутан юм. Ер нь бол эрүүгийн хуулийн боломж бол байна. Тэнсэн харгалзах шаардлагыг хангаж байхад эрх зүйн байдлыг нь дээрдүүлж уг Б.Тэнгис өмгөөлөгчийн гаргасан саналыг хэрэглэж өгнө үү. Гэхдээ эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа үйлдэл оролцоог харгалзах нь зүйтэй н.Б нь мөнгө өгснөөрөө хамжигчаар буруутгадаг. Хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байгааг харгалзаж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, давхар мансууруулах төрлийн бодис хэрэглэхийг хориглохоор тогтоож өгнө үү...” гэх,

Шүүгдэгч А.М эрүүгийн хариуцлагын талаар: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч А.Мийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч А.Мийн тухайд улсын яллагчийн зүгээс 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай санал гаргаж байна. Манай үйлчлүүлэгчийн хувийн байдал нөгөө хэдийнхээ хажууд хамгийн муу байдалтай байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзсэн. Өмнөх шийтгэх тогтоолоор 346 хоног, шагналын 20 хоног зэрэг, өмнөх ял эдэлж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар зөрчил гаргаж байгаагүй. Манай үйлчлүүлэгч хувь хүнийхээ хувийн байдлын хувьд ам бүл 5 айлын том хүүхэд байгаа юм. Нэг дүү нь буюу бага дүү нь аутизмтай байнгын асаргаа, хамгаалалт шаардлагатай байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзаж заавал нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч А.Мийн хувьд хорих ял бус зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Нутаг дэвсгэрийн тухайд Баянзүрх дүүргээс гаргахгүйгээр тогтоож өгнө үү...” гэх,

Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлагын талаар: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар: “...Гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг зөвшөөр байгаа. Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Мөрдөн байцаалтын явцад ч гэсэн хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлж ирсэн. Прокурор ер нь бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь хяналт тавьсан хүний хувьд санал нийлэхгүй зүйл байна. Тэгэхээр ер нь прокурорын саналыг хувьд өмнө нь ял шийтгэгдэж байсан учраас ялгамжтай ялын санал гаргаж байх шиг байна. Манай үйлчлүүлэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг яагаад харж үзэхгүй байгааг хэлмээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар 1 гэмт хэрэгт 1 ял шийтгэл оногдуулна гэх зарчмыг зөрчиж ялын санал гаргаж байгаа мэт санагдаж байна. Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно. Ялыг бусдаас нь ялгамжтай гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэргийн үйл баримтыг үнэн, зөвөөр мэдүүлж, байгалын хориглосон өвсийг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байгаа эсэхийг харгалзаж үзэх ёстой. Тэгэхээр энэ хүсэлт, зоригийн шинж байгаа эсэхийг харгалзаж үзэх хэрэгтэй. Хувийн байдлын хувьд харж үзэх зүйл бас байна. Сурч байсан, ажиллаж байсан, биеэ авч явах байдлын талаар дүгнэх ёстой. Энэ байдлуудыг харгалзаж үзнэ үү. Энэ хүүхдийн хувьд шинжлэх ухаан технологийн сургуулийн 4 дүгээр курсад суралцдаг ба бүлл хот пот гэх ресторанд 2-3 шат дараалал дэвшээд ажиллаж байгаа. Үнэ цэнэтэй ажилтан гэж тодорхойлсон байдаг ба хөдөлмөрийн алдар тэмдэгээр шагнуулсан юм. Энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тусгай зохицуулалтын талаар харгалзаж үзнэ үү. Мөн манай үйлчлүүлэгчийн найз охин нь жирэмсэн, гайгүй, Д хүүхэд юм. Манай үйлчлүүлэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч Ч.Ч эрүүгийн хариуцлагын талаар: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх,

Шүүгдэгч Ч.Чийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар: “...Гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй байсан. Улсын яллагчаас хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэж санал гаргаж байх шиг байна. Миний үйлчлүүлэгч өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож, гэм буруутайд тооцогдож байгаагүй. Хэдийгээр хууль тогтоогч нараас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай зүйл анги юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх зүйлийн 1.2-т зааснаар, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хугацаа тогтоогоод тэнсэн харгалзах боломжтой. Энэ хүүхдүүд нь бүгдээрээ 19-23 насны залуучууд бөгөөд дөнгөж амьдрал нь эхэлж айна. Энэ залуучуудын амьдрах нөхцөл байдалд нь луучуудын амьдрах нөхцөл байдалд нь хууль зүйн дүгнэлт хийж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль зүйн дүгнэлт анхан шатны шүүхээс хийх боломжтой байгааг анхаарч үзнэ үү...” тайлбарыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Д, Ч.Ч, О.А, А.М, Д.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодис олж авч хадгалсан болон тэдний нас, эрхэлж буй ажил, суралцаж буй байдал зэрэг хувийн байдлуудыг, мөн тэдний гэмт хэрэг үйлдэж хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, ялыг ялгамжтай оногдуулах нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан зиплок ууттай мөнгөлөг цаастай өвс гэх зүйл 0,6182 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс гэх зүйл 8,3 грамм, №3 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай түүн дотор саарал гялгар уутанд хийсэн өвс гэх зүйл 403,6 грамм, №4 гэж дугаарласан улаан өнгийн гялгар ууттай өвс гэх зүйл 131,9 грамм, №5 гэж дугаарласан зиплок ууттай нунтаг өвс гэх зүйл 0,7629 грамм, №6 гэж дугаарласан зиплок ууттай улаан хүрэн өнгийн нялцгай зүйл 33,7 грамм, гялгар ууттай ХТТГ өвс гэх бичиглэлтэй 27,9 грамм зэрэг бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Мөн шүүгдэгч Х.Б нь 2005 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, хэрэг учрал болсон 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 17 нас 3 сар 1 хоногтой байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдсон ба шүүгдэгч А.Мийн өмнөх эрүүгийн хариуцлага нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор дууссан болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гарах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч О.А, Д.Б, Ч.Ч, Д.Д, А.М, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******** овогт О-ы А, ************* овогт Д-мын Б, ********** овогт Ч-рын Ч, ******** овогт Д-йн Д, ******* овогт А-ийн М, ********** овогт Д-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, Д.Д, А.М, Ч.Ч, Д.Б нарт тус бүр хоёр /2/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд нэг /1/ жил зургаа /6/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, нийт биечлэн эдлэх ялыг нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өөрсдийн оршин суух буюу шүүгдэгч Д.Б, Ч.Ч, Д.Д, А.М, Д.Б нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч О.Аыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглох, тэднийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газар болон суралцаж буй сургуулийн хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт хураан авч Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан зиплок ууттай мөнгөлөг цаастай өвс гэх зүйл 0,6182 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс гэх зүйл 8,3 грамм, №3 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай түүн дотор саарал гялгар уутанд хийсэн өвс гэх зүйл 403,6 грамм, №4 гэж дугаарласан улаан өнгийн гялгар ууттай өвс гэх зүйл 131,9 грамм, №5 гэж дугаарласан зиплок ууттай нунтаг өвс гэх зүйл 0,7629 грамм, №6 гэж дугаарласан зиплок ууттай улаан хүрэн өнгийн нялцгай зүйл 33,7 грамм, гялгар ууттай ХТТГ өвс гэх бичиглэлтэй 27,9 грамм зэрэг ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.А, Ч.Ч, Д.Д, А.М, Д.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР