Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2021/00025/И |
Дугаар | 136/ШШ2021/00315 |
Огноо | 2021-12-09 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 136/ШШ2021/00315
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... байрлах С ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......-ийн байранд байрлах ....ХХК /РД:..../,
Хариуцагч: ....тоотод байрлах Г ХХК /РД:....../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ......ХХК-ний нэхэмжлэлтэй, ......ХХК, ГХХК нарт холбогдох 1.С ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-үүд/"-ний гэрээ, мөн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээнүүдийн дагуу нийт 11885 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт илүү төлсөн 340 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг С ХХК-аас гаргуулах, 2.СХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээ, СХХК, ГХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелийн 4095 метр шилэн кабель нь СХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох, 3.СХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, СХХК, ГХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээнүүдийн 4095 метр шилэн кабельд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 4.Дээрх хүчин төгөлдөр бус 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 54,034,846 /тавин дөрвөн сая гучин дөрвөн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийг С ХХК-с буцаан гаргуулах, хүчин төгөлдөр бус 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 23,551,304 /хорин гурван сая таван зуун тавин нэгэн мянга гурван зуун дөрөв/ төгрөгийг ГХХК-аас буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, Б.Ц, Ш.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ө.С,
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Л, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа.
Нэхэмжлэгч СХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын үндэслэл: СХХК нь 2017 онд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-үүд суманд А үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор шилэн кабел түрээслэхээр С ХХК, ГХХК-тай харилцан тохиролцож дараах гэрээнүүдийг байгуулсан байдаг. 1.Замын-Үүд суманд А гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор С ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээг байгуулж, тус гэрээний Хавсралт №10-т заасан нийт 4840 метр шилэн кабелийг сарын 3,000,000 төгрөгөөр 1 /нэг/ жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон ба тус гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд шилэн кабелийн түрээсийн төлбөрт "......ХХК-д 68,990,000 /жаран найман сая есөн зуун ерэн мянга/ төгрөг төлсөн. 2019 онд түрээсийн гэрээний хугацаа дуусахад С ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/407 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ" /3амын-үүд/-ний гэрээг дахин байгуулж, тус гэрээний Хавсралт №13-т заасан нийт 4650 метр шилэн кабелийг сарын 2,800,000 төгрөгөөр 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон ба тус гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 30,800,000 /гучин сая найман зуун мянга/ төгрөг төлсөн. 2.Сайншанд суманд А гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор С ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээг байгуулж, тус гэрээний Хавсралт №10-т заасан нийт 7045 метр шилэн кабелийг сарын 4,100,000 төгрөгөөр 1 /нэг/ жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон ба тус гэрээний дагуу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд шилэн кабелийн түрээсийн төлбөрт 90,150,000 /ерэн сая нэг зуун тавин мянга/ төлсөн. 2019 онд С ХХК нь гэрээний эрх, үүргээ ГХХК-д шилжүүлсний дагуу ГХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээг байгуулж, тус гэрээний Хавсралт №13-т заасан нийт 6895 метр шилэн кабелийг сарын 4,000,000 төгрөгөөр 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 /хоёр/ жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон ба тус гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд шилэн кабелийн түрээсийн төлбөрт нийт 35,598,000 /гучин таван сая таван зуун ерэн найман мянга/ төгрөг төлсөн. Ийнхүү СХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 11855 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт нийт 225,538,000 /хоёр зуун хорин таван сая таван зуун гучин найман мянга/ С ХХК, ГХХК-дад төлсөн байдаг. Гэтэл 2017.07.01-ний ХА-499/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ" гэрээний дагуу 2017.07.01-2019.06.17-ны өдөр хүртэл хугацаанд түрээслээгүй 190 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт 4,600,000, 2017.8.01-ний АҮ- 672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээний дагуу 2017.08.01-2019.06.17-ны өдөр хүртэл хугацаанд түрээслээгүй 150 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт 2,200,000 нийт түрээслээгүй 340 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт нийт 6,800,000 илүү төлсөн байна.
Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын үндэслэл: СХХК нь 2017 онд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-үүд суманд А үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор өөрийн хөрөнгөөр нийт 9020 метр шилэн кабелийг 19,640,000 төгрөгөөр худалдан авч, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд хүргэж, улмаар компанийн ажилтнууд өөрсдөө болон туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, шилэн кабелын ажлыг холбох, суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Улмаар 2020 оны 04 дүгээр сард СХХК-ийн толгой компани болох "Скайтел" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитаас Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд 2017 онд А үйлчилгээг нэвтрүүлсэн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд СХХК-ийн Гүйцэтгэх захирлаас томилогдсон дотоод хяналт шалгалтын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2020 оны 04 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд газар дээр нь очиж ажиллан А сүлжээ орсон байруудад орц хоорондын шилэн кабелийг нэг бүрчлэн хэмжилт хийхэд Сайншанд суманд суурилуулсан 6660 метр шилэн кабелиас нийт 4095 метр дутсаныг тогтоосон болно. Энэ талаар С ХХК, ГХХК-дад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/3726 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч С ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02/28 тоот албан бичгээр ......ХХК-д түрээсэлж буй нийт 11500 метр шилэн кабелийг өөрсдийн хөрөнгөөр худалдан авсан гэж үздэг болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус үндэслэн СХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ- 672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, СХХК, ГХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелийн 4095 метр шилэн кабель нь СХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын үндэслэл: СХХК нь 4095 метр шилэн кабелийг өөрийн өмч болохыг мэдэх боломжгүйгээр С ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, ГХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээг тус тус байгуулсан байдаг. Учир нь 2017 онд Сайншанд суманд А сүлжээ оруулах ажлын хүрээнд С ХХК нь СХХК-ийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан нийт 6660 метр 12 корын шилэн кабелийг СХХК-ийн ажилтантай үгсэн тохиролцон худалдан авч, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авсны үндсэн дээр дээрх гэрээнүүдийг хууль бусаар байгуулсан байна. Энэ нь тус компаниас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн тайлбараар нотлогддог. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу СХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ- 672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, СХХК, ГХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээнүүдийн 4095 метр шилэн кабельд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн дөрөвдүгээр шаардлагын үндэслэл: С ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээний дагуу нийт 7045 метр шилэн кабелийг 2017.8.01-2019.6.17 хүртэл хугацаанд түрээсэлж, түрээсийн төлбөрт 90,150,000 /ерэн сая нэг зуун тавин мянга/-г С ХХК-нд төлсөн ба үүнээс 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 54,034,846.25 үндэслэлгүйгээр төлөгдсөн. С ХХК нь гэрээний эрх, үүргээ ГХХК-д шилжүүлсний дагуу ГХХК- тай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу нийт 6895 метр шилэн кабелийг 2019.06.01-2020.03.16-ны өдөр хүртэл хугацаанд түрээсэлж, түрээсийн төлбөрт 35,598,000 төгрөгөөр "Голденшанд" ХХК-нд төлсөн ба үүнээс 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 23,551,304.46 төгрөг үндэслэлгүйгээр төлөгдсөн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус үндэслэн дээрх хүчин төгөлдөр бус гэрээнүүдийн дагуу үндэслэлгүйгээр олж авсан 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 54,034,846.25 төгрөгийг С ХХК-аас, мөн хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 23,551,304.46 төгрөгийг ГХХК-аас тус тус буцаан гаргуулж, СХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ....ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “”А корпараци” ХХК-аас Дорноговь аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20/2667 тоот албан бичгийн дагуу гаргасан нэхэмжлэлтэй танилцсаны дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ны ХА-499/17 тоот гэрээгээр байгуулсан “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Замын-үүд/-ний гэрээний хавсралт 10, 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн АҮ-672/17 тоот Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/-ний гэрээнүүдийн хавсралт 13-ны дагуу заагдсан байршлуудын тулгалтаар дамжин өнгөрсөн байршлуудыг үндсэн гэрээнээс хасах болсон тул Замын-Үүд салбарын 10, 25 дугаар байрны 190 метр, Сайншанд салбарын 56 дугаар байрны 150 метр буюу нийт 340 метр шилэн кабельд ногдох түрээсийн төлбөр болох 6,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот, СХХК ба “Сор уул" ХХК-ны хооронд байгуулсан "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/-ний гэрээ, СХХК ба ГХХК-ний хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс ашиглалт үйлчилгээ /Сайншанд/-ний гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелиас 4095 метр шилэн кабель нь СХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох гэсэн шаардлагын хувьд манай компанийн зүгээс бүх шаардлагатай шилэн кабелийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулан СХХК-д түрээсэлж ажилладаг бөгөөд нутаг орныхоо иргэдэд СХХК-ийн гурвалсан үйлчилгээг сүлжээний тасалдалгүй чанарын түвшинд хүргэж байгаа ба 4095 метр шилэн кабелийг СХХК-ийн өмчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн 3 ба 4 дүгээр шаардлагын хувьд бид албан ёсоор шаардлагатай нэмэлт мэдээллээр бүрэн хангах боломжтой ба нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад заагдсан өмчийн маргааныг тодорхой болсны дараа хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хүндэтгэн үзэх болно гэдгээ үүгээр илэрхийлж байна.” гэжээ.
Хариуцагч ГХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: СХХК-ний нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага нь ГХХК-тай хамааралгүй ба нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хувьд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс ашиглалт үйлчилгээ /Сайншанд/ гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелийн 4095 метр шилэн кабель нь СХХК-ний өмч болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. СХХК нэхэмжлэлдээ Сайншанд суманд суурилуулсан 6660 метр шилэн кабелиас 4095 метр дутсаныг тогтоосон, тиймээс “......ХХК болон ГХХК-ний түрээслүүлж байгаа кабель нь СХХК-ний өмч гэж үзэж байгаа агуулгатай нэхэмжлэл гаргажээ. ....ХХК нь уг кабелийг өөрийн хөрөнгө болох талаарх албан бичгээ СХХК-д хүргүүлж байсан байна. Иймд ГХХК нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Нэхэмжлэгч СХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: СХХК нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ Сор Уул” ХХК, ГХХК нарын эсрэг нэхэмжлэл гаргасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримт болон бусад баримтыг үндэслэн өмчлөгчөөр тогтоолгох шилэн кабелийн хэмжээ 4095 метр бус 5063 метр болох нь тогтоогдлоо. Тиймээс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагад дурдсан 4095 метр шилэн кабел нь СХХК-ний хууль ёсны өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 968 метрээр ихэсгэж, 5063 метр шилэн кабел болгож, нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын хүрээнд 5063 метр болгон ихэсгэж, дөрөвдүгээр шаардлагын хүрээнд хариуцагч “Сор Уул” ХХК-аас буцаан гаргуулах төлбөрийг 12,773,072.58 төгрөгөөр ихэсгэж, 66,807,918.58 төгрөг, хариуцагч ГХХК-аас буцаан гаргуулах төлбөрийг 5,567,195.26 төгрөгөөр ихэсгэж 29,118,499.26 төгрөг болгон хариуцагч нараас нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч ....ХХК, ГХХК нарын төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХХК-аас 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа удаа дараа тайлбараар илэрхийлсэн. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага 4095 метр шилэн кабель нь СХХК-ний шилэн кабель байна, энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 5063 метр шилэн кабель болгосон нь СХХК-ний кабель байсан, үүнийг мэдэхгүй ....ХХК-аас, ГХХК-аас түрээсэлж байсан байна гэдэг байдлаар манай өмч гэдэг юм. СХХК-ний өмч, яагаад гэвэл адилхан “Монкабель системс” ХХК-аас авсан, шошго нь адилхан байсан учраас манай кабель байна гэдэг байдлаар хандаж байна. Хариуцагч талаас энэ кабелиа нотлохоор нотлох баримтуудаа хэрэгт хавсаргасан, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй харин “Монкабель системс” ХХК-аас яагаад өөрийнхөө өмч гэж үзэж байгаа талаар тайлбартаа дурдсан байсан. Энэ нь 2020 оны 04 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Дорноговь аймагт ирж ажилласан ажлын тайлан, 2017 оны 07 дугаар сарын 05, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Золотой Штамп” ХХК кабель мөн гэдэг байдлаар хандаж байна. Манай талаас нэг компаниас авсан кабель байна гэдэг байдлаар хандаж, учир нь гэрч Х.Шинийннэгэний мэдүүлэг, мөн тайлан нь Батбаяр гэдэг инженерийн тайлан юм уу, 2021 оны тайлан юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Мөн 117 дугаар талд авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 27-30-ны хооронд хийсэн ажлын тайланд өмч гэснийг тусгасан тайлан байхгүй, мөн Х.Шинийннэгэний мэдүүлгийг үндэслэн түрээсэлж байгаа кабель нь манай кабель мөн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагаас үндэслэж Иргэний хэргийн 56 дугаар зүйлд зааснаар хууль бус хүчин төгөлдөр гэдгийг тогтоолгох гэж байгаа шаардлага нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХХК нь Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад 2017 оны 06 дугаар сараас эхлэн А гурвалсан үйлчилгээг хүргэх, сүлжээ байгуулах ажлыг анх эхлүүлсэн. Тухайн үеийн “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-аас компанийн нэр дээр техникийн нөхцөл авсан нь бүрэн нотлогдож байна. Техникийн нөхцөлийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр хандаж авсан. Чиглэлийн дагуу, мөн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд туслан гүйцэтгэгчээр Нью оптик, ЭБҮТОП, Нопсан, Промон гэсэн 5 компанитай гэрээ байгуулж сүлжээ оруулах ажлыг гүйцэтгүүлсэн. Тухайн ажлыг Батбаяр, Х.Шинийннэгэн гэсэн ажилтнууд хариуцаж явсан. Манай талаас Батбаяр инженер 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сайншанд суманд очиж ажилласан. Батбаяр инженер маань хамгийн анх гэрээ байгуулсан Нью оптик, Нопсан, Промон гурван туслан гүйцэтгэгч компаниудаа авч очиж 3-5 хүний бүрэлдэхүүнтэй шилэн кабель суурилуулах ажлыг хариуцан гүйцэтгүүлж байсан. Сайншанд суманд 2017 онд ....ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу, гэрээний хавсралтад нийтдээ 33 чиглэлийн байрны шилэн кабель байдаг. Батбаяр инженер Сайншанд сумын 1 дүгээр баг Нарлаг шанд хотхон буюу 55, 56, 58 дугаар байр, мөн Далай шанд СӨХ-д харьяалагдах 13, 14, 11, 17 дугаар байруудад байр хоорондын шилэн кабель, сүлжээг бүрэн нэвтрүүлж эдгээр байруудын орц хоорондын шилэн кабелийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэж дурдсан. 31, 32 дугаар байруудад зөвхөн дотоод шилэн кабелиудыг туслан гүйцэтгэгчийн хамт хийж дуусгасан. Батбаяр инженер очиж нэр дурдсан байруудад нийт 2000 орчим метр шилэн кабель татсан гэж мэдүүлж байгаа. Мөн Батбаяр инженерийг Сайншанд суманд ажиллаж байх хугацаанд ....ХХК гэсэн нэртэй компани огт байгаагүй. Ийм нэртэй компанийн хүн ажиллаж байгаа талаар сонсогдоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн. Х.Шинийннэгэн өөрөө туслан гүйцэтгэгч компаниудаа хариуцаж ажиллаж байсан хүний хувьд 33 чиглэлийн 25 чиглэл нь манай компанийн өмч гэдгийг нэрлэн заасан. Манай компанийн өмч гэж үзэж байгаа чухал баримт газар дээр нь очиж шалгасан ажлын тайлан байгаа. Энэ тайланг нотлох баримтын хүрээнд бүхэлд нь шинжлэн судалсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн асуулт хариултад хариулсан хариултаар дараах зүйл тодорхой боллоо. МТМК ХХК-аас худалдаж авсан 1800 метр шилэн кабель, “Монкабель системс” ХХК-аас худалдаж авсан 2000 метр буюу үндсэндээ 3800 метр шилэн кабелийг Замын-Үүд суманд ашигласан гэсэн тайлбар гаргаж байна. Сайншанд суманд ашигласан гэх “Монкабель системс” ХХК-аас худалдаж авсан 2225 метр шилэн кабель, 2600 метр шилэн кабель, мөн нэр бүхий 3 иргэнээс худалдаж авсан нийт кабелиудыг Сайншанд суманд зарцуулсан гэж хэлж байгаа боловч 2017 оноос хойш түрээсийн гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 33 чиглэлийн байр хоорондын кабелийг хэрхэн яаж ашигласан, зарцуулалтын тайлан, нэрлэж заах нотлох баримт байхгүй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрлөө тийм учраас удаа дараа 5063 метр шилэн кабелийг хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож тогтоогдож байна гэж үзэж байна. Хариуцагч компани манайд түрээсэлж байгаа чиглэл тус бүрээр өөрийн худалдаж авсан гэх нэр дурдсан кабелиудыг хэрхэн яаж, чиглэл тус бүр дээр яаж зарцуулсныг нотлох үүрэгтэй, үүнийг нотлогдоогүй гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр заалтуудыг үндэслэсэн учир нь гэрчийн мэдүүлгээр нэр бүхий иргэдээс түр хугацаанд хүлээж авсан кабелиуд байна. Иймд анхнаасаа СХХК-ний өмчийг ....ХХК нь хууран мэхэлсэн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шинжлэн судалсан, нотлох баримт нь хариуцагч талаас худалдаж авсан гэх кабелиудын 2 баримт нь төлбөр төлсөн, гүйлгээний утга дээрээ ....ХХК-ний баримт, нэг нь Лундаажанцан гэх хүний баримт байгааг анхааралдаа авч үзэх нь зүйтэй байна. Тухайлбал 2225 метр “Монкабель системс” ХХК-аас худалдаж авсан гэх баримт дээрх мөнгө төлсөн хүн нь иргэн Лундаажанцан байна. Өөрөөр хэлбэл ....ХХК-ний өмч биш болох нь нотлогдож байна. Хувь хүний мөнгөөр худалдаж авсан. Төлбөр шилжүүлсэн цаг хугацаа нь манай ажил 2017 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд дууссан гэж байна. Манай инженерүүдийн тайлбарт уг хугацаанд дууссан гэсэн тайлбар байдаг. Хамгийн гол нь түрээсийн гэрээний хугацаанд байгаа гэдэг нь харагдаж байна. 2017 оны 08 дугаар сарын 15-ний өдөр, 12 дугаар сард гэх мэтчилэн иргэн хүнээс худалдаж авсан гэх баримт нь мөн оны 12 дугаар сард худалдаж авсан гэх баримт байна. “Монкабель системс” ХХК-аас худалдаж авсан гэх баримт дээрх төлбөр төлсөн гэдэг Лундаажанцан, төлбөр хүлээн авагч нь “Монкабель системс” ХХК гэж байна. Үүнээс харахад 2600 метр шилэн кабелиуд ....ХХК-ний өмч гэдэгт эргэлзээ үүсэж байна. Ийм нотлох баримтуудаар ......ХХК-ний манайд түрээсэлж байгаа 33 чиглэлийн аль аль чиглэл нь өөрийнх нь өмч гэдгийг нотолж чадахгүй байна. Манай компанийн өнгөрсөн хугацаанд 5063 метр шилэн кабель буюу өөрөө өөрийнхөө өмчлөлийг түрээсэлж байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХХК нь худалдан авсан баримтад 9020 метр шилэн кабель худалдаж авч баримтад Дорноговь аймгийн Сайншанд суманд зарцуулна гэж тусгасан байсан. Эдгээр нь Сайншанд суманд А үйлчилгээг ашигласан байна гэж нотлогдож байна. Нөгөөтэйгүүр энэхүү кабелийн зарцуулалтад 6660 метр шилэн кабелийг зарцуулсантай маргахгүй. Мөн үүний цаана 4095 метр шилэн кабель зарцуулсанд маргахгүй гэж тайлбарлаж байна. 4095 метр 12 корын шилэн кабель бол байр хооронд зарцуулагдсан гэж Х.Шинийннэгэн мэдүүлсэн. Мөн гүйцэтгэгч компанийн өмчлөлийг тусгайлсан шошго бүхий зургаар хавсаргасан. Түрээсийн гэрээг хийхдээ зөвхөн орц хооронд хийгдсэн кабель нь СХХК-ийн кабель байр хоорондох шилэн кабель нь ....ХХК-ийн кабель байна гэж андуураад тухайн үед мэдэхгүйгээр гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл хэлцэл хийхдээ нуун дарагдуулсан гэж үзэж байна. Маргаан бүхий 5063 метрийг хэлцэл хийхэд саад учруулах нөхцөл байдлыг ....ХХК нуун дарагдуулсан гэж үзэж байна. Учир нь ....ХХК-аас дээрх 5063 метр шилэн кабелийг одоо ч өөрийн өмчлөл гэж байгаа. Хэлцэл хийхэд саад учруулаагүй буюу СХХК өөрийн өмч гэж мэдэж байсан бол ....ХХК-тай гэрээ хийхгүй байсан. М.Нарангэрэл гэдэг хүнээс кабель авсан талаар Лундаажанцан мэдүүлж байсан. Хавтаст хэргийн 103 дугаар талд кабель авсан талаар мэдүүлсэн байна. Дараа нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ мэдэхгүй, санахгүй байна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нарангэрэл гэдэг хүнээс 1443 метр шилэн кабель худалдаж авсан, тухайн үед 2,400 төгрөгөөр авсан гэж мэдүүлсэн. 2,400 төгрөгөөр тооцож үзэхэд 3,4000,000 төгрөг болохоор байна. Энэ мөнгийг төлсөн гэх баримт байхгүй хэрэгт авагдаагүй. Х.Шинийннэгэн би кабель зараагүй ....ХХК-д А корпораци" ХХК-ийн кабель шүү гэж өгсөн гэж мэдүүлж байна. Тухайн үеийн ханшаар Х.Шинийннэгэнээс авч байсан гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримт байхгүй. Холболтын үйл ажиллагаанд тусалсантай холбоотойгоор мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлсэн. Чулуунхүү гэдэг хүнээс шилэн кабель худалдаж авсан гэж мэдүүлж байгаа боловч мөнгөний баримт байхгүй. НӨАТ-ын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн үе хэрвээ худалдаж авсан бол энэ талаарх татварын тайлан, санхүүгийн баримт байхгүй худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Худалдаж авсан гэх баримтуудыг нь тооцож үзэхэд 4825 метр шилэн кабелийг ....ХХК нотолж чадаж байгаа. 3800 метр шилэн кабельтай холбоотойг Замын-Үүд суманд хийсэн гэж хэлдэг. Бусад иргэнээс худалдаж авсан шилэн кабелиудаар нотолж чадаагүй. Баримтаар, гэрчийн мэдүүлгээр, нөхцөл байдлыг ....ХХК-ийн зүгээс үгүйсгэсэн байдлаар хандаж байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд цаг хугацааны зөрүүтэй байна. 06, 07 дугаар сард ажил гүйцэтгэж кабель худалдаж авсан бол 08 дугаар сард нэхэмжлэх ирүүлэх байсан. Хэдийгээр зээлсэн байсан ч 06, 07 дугаар саруудад баримт гарах ёстой. Гэтэл 08 дугаар сард хүргүүлсэн баримтууд 2 дугаар хавтас хэрэгт авагдсан байна. Тухайн үедээ зээлээр өгсөн бол нэхэмжлэхээ өгнө. Ийм үндэслэлгүй баримтууд гаргаж ирчихээд бид нар Сайншанд суманд шилэн кабель татсан гэж байгаа боловч хийж гүйцэтгэсэн санхүүгийн тайлан байхгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс СХХК-ний 5063 метр шилэн кабелийг агаарын орон зайд буюу байр хоорондын шилэн кабельд ашиглагдаж татагдсан нь үндэслэлтэй байна гэж үзэх боломжтой байна. Хууль хэрэглээний талаар мэдсэн нөхцөл байдал гэдэг хуулийн тусгайлсан зохицуулалтыг заасан байна. СХХК хэзээ мэдсэн бэ гэхээр манайх өөрсдийнхөө кабелийг түрээсэлж байгаа мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдсэн. Мэдэгдсэн үедээ дотоод хяналт шалгалт хийж ....ХХК-д мэдэгдсэн. ....ХХК тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй тул хуулийн хугацаанд буюу мэдсэнээс хойш 1 жилийн дотор түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэв түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байвал хүчин төгөлдөр бусад хэсэгт ногдох түрээсийн төлбөр мөнгийг гаргуулах. Үндэслэлгүй хөрөнгөжсөн ....ХХК-ний хувьд Иргэний хуулийн 56, 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Лшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тодорхой тайлбарлаж хариулсан боловч буруу ойлгож байна. “Монкабель системс” ХХК-аас авсан Сайншандад зарцуулагдсан, бүгдээрээ СХХК-ийн өмч гэж ч яриад байна. Тийм зүйл биш, тодорхой хэмжээнд санаж байгаагаараа ярьсан. Яаж ч 4095 метр шилэн кабелийг хүлээн зөвшөөрөөхгүй байхад дахин 5063 метр болгон нэмэгдүүлж байна. Шилэн кабелиудыг дэд бүтэц байгуулахад зарцуулсан нь үнэн. Тухайн үед техникийн ажилтнууд, манай ажилтнууд ч байсан. Хэтэрхий нэг талыг барьж байна. Гэрчийн мэдүүлэг нотлох баримт болохгүй байна. 2017 оноос хойш гэрээ байгуулж хамтран ажиллахдаа ямар нэгэн байдлаар санхүүгийн алдагдалд оруулсан зүйл байхгүй гэдгийн хэлмээр байна. Нэхэмжлэгч талын дүгнэлтийг үгүйсгэж байна.” гэв.
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХХК 9020 шилэн кабель байсныг үгүйсгэхгүй, үүнээс 6660 метр нь Сайншандад ирсэн гэдгийг үгүйсгэхгүй, Харин дутсан гэх 4095 метр, 5063 метр шилэн кабель нь ....ХХК-ний татсан, түрээсэлсэн кабель мөн үү, биш үү гэдэгт маргаж байна. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ байнга хэлж байгаа. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагад тайлбар өгч байна. Нэхэмжлэлийн 3, 4 дүгээр шаардлага нь нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагаас хамаарч байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримуудаас үзэхэд Чулуунхүү, Нарангэрэл, Х.Шинийннэгэнээс МТМК ХХК-аас худалдаж авсан, “Монкабель системс” ХХК-аас авсан, хуулга худалдаж авсан баримтуудаа СХХК-ийг өг гэхээр нь өгч байсан юм шиг байна лээ. Энэ нь компанийн нууцтай холбоотой асуудал. Худалдан авсан кабелиа та нар юунд зарцуулснаа тайлбарлаж чадахгүй байгаа учраас наад кабель чинь манай кабель гэдэг байдлаар хандаж болохгүй. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тайлангаас уншихад Х.Шинийннэгэн, Батбаяр нь ч юм уу сүлжээ оруулах асуудалд маш хайнга хандсан, учир дутагдалтай хандсан. Энэ шалгалтаар 4095 метр шилэн кабель дутсан гэдэг асуудал үүссэн. ....ХХК-тай хамтарч сүлжээ оруулах ажлыг хийсэн Х.Шинийннэгэн гэдэг хүний тайлан байна уу. Энэ хүний тайланд ....ХХК-д өгсөн 1200 метр шилэн кабелиа юу гэж тусгасан юм. Х.Шинийннэгэн гэдэг хүнд ийм эрх байгаа юм уу, би ....ХХК-д компанид СХХК-ийн шилэн кабелийг зараагүй талаар тусгасан юм уу, Би хавтаст хэргийн материалд Х.Шинийннэгэний тайлан байна уу, гэдгийг л сонирхож байна, хавтаст хэрэгт тийм тайлан байхгүй. Х.Шинийннэгэн 1200 метр шилэн кабель Лундаажанцанд өгсөн. Лундаажанцан би СХХК-аас биш Х.Шинийннэгэн гэдэг хүнээс худалдаж авсан, мөнгөө шилжүүлдэг, шилжүүлгийн баримт гүйлгээний утга дээрээ ....ХХК гэсэн утгатай явуулдаг. Үүнээс дүгнэлт хийхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардаж байна. Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хэрвээ СХХК-ийн дутсан гэж үзээд байгаа шилэн кабель нь ....ХХК-ийн өмч гэж үзэж байгааг хэн тогтоосон юм. Ямар заргаар ямар хууль дүрэм зөрчиж эзэмшилд очсон нь хэний буруу юм. Х.Шинийннэгэний буруу юу, ЛХ.Шинийннэгэнийг хуурч байгаад авчихсан юм уу, ЛМ.Нарангэрэлтэй хуйвалдаж авсан юм уу. Үүнийг хууль бусыг нь тогтоож байж өмчлөлийн асуудал яригдана. Х.Шинийннэгэний буруутай үйлдлээс болоод танайд манай кабель очсон учраас наадах чинь манай өмч гэдэг байдлаар хандах ёстой. Үүнтэй холбогдуулан Х.Шинийннэгэнд тайлантай холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ авсан уу, хуулийн байгууллагаар шалгуулсан уу, цаашид гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хуульд заасан хөрөнгө завших үйлдэл байж магадгүй. Ийм нөхцөл байдлыг тогтоож байж Иргэний хуулийн 106 дугаар байдлыг тогтоож, ....ХХК-д хууль бусаар очсон байна гэдгийг тогтоох ёстой. Х.Шинийннэгэн маш урт залхмаар мэдүүлэг өгдөг. Би хардаж байна Х.Шинийннэгэнг хөрөнгө завшсан байдлаар ийм мэдүүлэг өгүүлсэн байж болзошгүй. Батбаярын тайланг онцолмоор байна. 6660 метр шилэн кабелиас 2000 метр кабелийн тайлан бичсэн юм шиг санагдаад байгаа. Дутсан 4000 метр нь тайлангүй байж болзошгүй, шалгалтаар дутсаныг үгүйсгэхгүй, СХХК-ийн шилэн кабелийн оролт, гаралт дээр А LLC гэсэн тэмдэг тавьсан байх ёстой. Эдгээр нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгчийн шилэн кабель мөн, чи наад кабелийнхаа эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй, зарцуулсан тайлангаа гаргаж чадахгүй бол наадах чинь манай кабель мөн гэдэг байдлаар хандаж болохгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Миний гол сонирхож байсан зүйл нь Х.Шинийннэгэний тайлан байна уу, 4095 метрийг яаж тайлагнасан юм гэдгийг 3 хавтаст хэргээс сонирхоод олоогүй. Хавтаст хэрэгт юу байдаг вэ гэхээр кабель худалдаж авсан туслан гүйцэтгэгч компанитайгаа байгуулсан гэрээ, кабель худалдаж авсан бусад бичиг байдаг. Үүний 4095 нь СХХК-ийн өмч гэдэг нотлох баримт байхгүй. “Монкабель системс” ХХК, МТМК ХХК-аас авсан кабелиа эх үүсвэр зарцуулалтаа тайлбарлаж чадаагүй болохоор манай кабель. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр Болорчулуун гэх хүнтэй харьцсан мэйл байдаг. Танай кабелийн дилк нь манай кабелтай таарч байгаа болохоор манайх гэж үзэж байна гэсэн таамаг төдий юм анхнаасаа явуулсан байдаг. Иймээс нэхэмжлэх үндэслэлгүй, 106 дугаар зүйлээс СХХК-ийн өмч гэж тооцох нотлох баримт хангалтай байхгүй байна. Үүнтэй уялдуулан 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагаа гаргасан. 59 дүгээр зүйлд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан нь хууран мэхэлсэн, ямар зорилгоор хууран мэхэлсэн бэ гэдгийг тогтоох ёстой. Эцэст нь дүгнэж хэлэхэд энэ кабель Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хууль бусаар яаж ....ХХК-д очсон гэдгийг тогтоох ёстой. Миний бодлоор би хүнийг гүтгэмээргүй байна, зүгээр хардаж байна. 4095 метр шилэн кабель Х.Шинийннэгэн гэдэг хүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй, би түрүүн асуултдаа асуусан танай компанийн кабелийг Х.Шинийннэгэн гэдэг хүн захиран зарцуулах эрхтэй юу гэхэд байхгүй гэсэн. Үүнийгээ тайландаа тусгасан уу? гэхээр ийм тайлан байхгүй гэж байгаа. Хэрвээ Х.Шинийннэгэнээс ....ХХК худалдаж аваад Лундаажанцан ....ХХК-аас худалдаж авсан, энэ нь ....ХХК-ийн өмч юм. Орлого, мөнгөний зарцуулалт чинь зөрүүтэй байгаа учраас манай компанийн өмч гэж хандаж болохгүй. Ийм учраас 2 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнээс 3, 4 дүгээр шаардлага гарч байгаа тул нэхэмжлэлийн сүүлийн 3 шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. СХХК-ийн өмч гэж тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.” гэв.
Нэхэмжлэгчээс Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх-1-5/, Итгэмжлэл /1хх-6/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-7/, СХХК-ийн 9011344016 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-8/, СХХК-ийн дүрэм /1хх-9-17/, СХХК-ийн Тусгай зөвшөөрөл /1хх-18-30/, ....ХХК-аас/, СХХК-д мэдээлэл хүргүүлсэн тухай тодорхойлолт /1хх-32/, ГХХК-ийн товч танилцуулга / 1хх-33-334/, ....ХХК-ийн товч танилцуулаг, /1хх-35-36/, ....ХХК-ийн эзэмшлийн шилэн кабелийн талаарх мэдээлэл /1хх-37-38/, Дорноговь аймаг дахь Сайншанд сумын шилэн кабелийн хэмжээ, трассын схем /1хх-39/, СХХК-аас ....ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Сэргэлэнбаатарт хүргүүлсэн мэдэгдэл /1хх-40/, ....ХХК-аас СХХК-ийн Хүний нөөц, Хууль эрх зүйн албаны захирал Жд хүсэлт гаргасан баримт /1хх-41/, СХХК-наас ....ХХК-ийн Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс ашиглалт үйлчилгээний гэрээ /1хх-42-48/, СХХК-ийн шинээр сүлжээ оруулах захиалгын болон хайгуулын хариу өгөх хуудас /1хх-49/, хайгуул болон угсралт хийх шол хэмжүүр үзүүлэлтүүд /1хх-50/, шилэн кабелийн холболт хийлгэх хүсэлт /1хх-51/, Шинээр түрээслэх шилэн кабелын ажлыг ашиглалтад хүлээн авсан техникийн акт /1хх-52-55/, Алданги тооцох үзүүлэлт /1хх-56/, Үйлчилгээний захиалгын хуудас /1хх-57/, Шинээр шилэн кабелийн суурилалт хийх /1хх-58/, Түрээслэгчийн төлбөр хийх байгууллага, үйлчилгээний жагсаалт /1хх-59/, холбогдох албан тушаалтны мэдээлэл /1хх-60/, СХХК, ....ХХК нарын Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс ашиглалт үйлчилгээний гэрээ /1хх-61-69/, Шинээр сүлжээ оруулах захиалгын болон хайгуулын хариу өгөх хуудас /1хх-70/, Хайгуул болон угсралт хийх гол хэмжүүр үзүүлэлтүүд /1хх-71/, Шилэн кабелийн холболт хийлгэх хүсэлт /1хх-72/, Шинээр түрээслэх шилэн кабелийн ажлыг ашиглалтад хүлээн авсан техникийн акт /1хх-73/, Шилэн кабелийн гүйцэтгэлийн үзүүлэлт /1хх-74/, Ажил гүйцэтгэх хяналтын хугацаа /зэрэг баримтыг шүүхэд/, Гэмтэл саатал тулгах акт /1хх-77/, Алданги тооцох үзүүлэлт /1хх-78/, үйлчилгээний захиалгын хуудас /1хх-79/, гэрээт ажлын нэгж үнэлгээ /1хх-80-82/, гүйцэтгэгч байгууллагуудад мөрдөх материалын үнэ /1хх-83-88/, шилэн кабел түрээслэх төлбөр /1хх-89/, түрээслэгчийн төлбөр хийх байгууллага, үйлчилгээний жагсаалт /1хх-90/, холбогдох албан тушаалуудын нэр хаяг /1хх-91/, СХХК, ....ХХК нарын Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс ашиглалт үйлчилгээний АҮ-672117 тоот гэрээ /1хх-92-95/, хайгуул болон угсралт хийх гол хэмжүүр үзүүлэлтүүд /1хх-96/, шинээр түрээслэх шилэн кабелийн ажлыг ашиглалтад хүлээн авсан техникийн акт /1хх-97/, гэмтэл саатлын SLA /1хх-98/, алданги тооцох үзүүлэлтүүд /1хх-99/, шинээр шилэн кабелийн суурилуулалт хийх /1хх-100/, СХХК-аас ....ХХК-ийн Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс ашиглалт үйлчилгээний ТЛ-19/408 тоот гэрээ /1хх-102-110/,шинээр сүлжээ оруулах захиалгын болон хайгуулын хариу өгөх хуудас /1хх-111/, хайгуул болон угсралт хийх гол хэмжүүр үзүүлэлтүүд /1хх-112/, шилэн кабелын холболт хийлгэх хүсэлт /1хх-113/, шинээр түрээслэх шилэн кабелийн ажлыг ашиглалтад хүлээн авсан техникийн акт /1хх-114/, шилэн кабелийн гүйцэтгэлийн үзүүлэлт /1хх-115/, ажлын гүйцэтгэх хяналтын хугацаа /1хх-116-117/, гэмтэл саатал тулгах акт /1хх-118/, алданги тооцох үзүүлэлт /1хх-119/, үйлчилгээний захиалгын хуудас /1хх-120/, гэрээт ажлын үнэлгээ /1хх-121-130/, түрээслэгчийн төлбөр хийх байгууллага, үйлчилгээний жагсаалт /1хх-131-132/, 2017 оны 07 дугаар сараас 2020 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд түрээсийн гэрээний дагуу төлсөн төлбөр / 1хх-133-134/, материалын орлогын падан /1хх-135-149/, Дорноговь аймгийн Сайншанд суманд ажилласан тайлан /1хх-150-225/, засвар үйлчилгээний нэгж үнэлгээ /2хх-1-4/, захиалгын хуудас /2хх-5-19/, ажил хүлээж авах акт /2хх-20-22/,шинээр угсарсан радио холболтын ашиглалтад хүлээн авсан техникийн акт /2хх-23-24/, гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй /2хх-25/, шинээр угсарсан UTP холболтын суурилуулалт ашиглалтад хүлээж авах акт / 2хх-26/, гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй /2хх-27/, дотоод сувагчлал, ластмайл хийх байгууламжийг хүлээн авсан техникийн акт /2хх-28-29/,Техникийн аюулгүй байдлыг хангах талаар гүйцэтгэгчид тавигдах шаардлага /2хх-30/, ажил гүйцэтгэх гэрээ /2хх-32-37/, гэрээт ажлын нэгж үнэлгээ /2хх-38-41/, ажил гүйцэтгэх хяналтын хугацаа /2хх-42-47/, гэрээт ажил гүйцэтгэх чанарын стандарт /2хх-48-58/,шинээр суурилуулсан шилэн кабелийн ажлыг ашиглалтад хүлээн авсан техникийн акт /2хх-59-61/,шинээр угсарсан радио холболтын ашиглалтад хүлээн авсан техникийн акт /2хх-62-63/, гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй /2хх-64/,шинээр суурилуулсан UTP холболтын суурилуулалт ашиглалтад хүлээж авах акт /2хх-65/, гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй /2хх-66/, дотоод сувагчлал, ластмайл хийх байгууламжийг хүлээн авсан техникийн акт /2хх-67-68/, техникийн аюулгүй байдлыг хангах талаар гүйцэтгэгчид тавигдах шаардлага /2хх-69-70/, СХХК, “Хориулт” ХХК нарын ажил гүйцэтгэх гэрээ /2хх-71-82/, захиалгын хуудас /2хх-83/, гүйцэтгэгч байгууллагуудад мөрдөх материалын үнэ /2хх-84-86/, гэрээт ажил гүйцэтгэх чанарын стандарт /2хх-87-150/,техникийн нөхцөл /2хх-170-178/, Дорноговь аймгийн мэдээлэл холбооны сүлжээ ТӨХО-д техникийн нөхцөл хүсэх тухай /2хх-173/, ХНХЭЗА-ны хэлтсийн менежер Ч.Эрдэнэсайханы албан томилолтоор ажиллах удирдамж /2хх-115/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жгийн шүүхэд гаргасан хүсэлт /2хх-171/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сын шүүхэд гаргасан хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн эрхийн үнэмлэхийн хуулбар /2хх-172-174/, СХХК-ний гүйцэтгэх захирал Д.Нарантуяагийн Б-01-1 тоот тушаал /2-хх176/, Монкабель систем ХХК-ний ерөнхий захирал Д.Эрдэнэбилэгийн тодорхойлолт /2хх-177/, СХХК-ийн техникийн ашиглалтын албаны дамжуулах сүлжээний менженер Ч.Батбаярын тайлбар /2хх-202-203/, СХХК болон НЬЮ-ОПТИК ХХК нарын ажил гүйцэтгэх гэрээ /2хх-205-210/, гэрээт ажлын нэгж үнэлгээ /2хх-211-243/, СХХК болон “Нопсан” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ /2хх-249/, гэрээт ажлын нэгж үнэлгээ /2хх-249-250/, засвар үйлчилгээний нэгж үнэлгээ /3хх-1/, радио UPT/STP холболт, дотоод сүлжээ, төхөөрөмжийн гэмтэл /3хх-2/, ажил гүйцэтгэх хяналтын хугацаа /3хх-3-4/, захиалгын хуудас /3хх-5/, гүйцэтгэгч байгууллагуудад мөрдөх материалын үнэ /3хх-6-8/, гэрээт ажил гүйцэтгэх чанарын стандарт /3хх-9-19/, шинээр суурилуулсан шилэн кабелийн ажлыг ашиглалтад хүлээн авсан техникийн акт /3хх-20/, гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй /3хх-21-25/,шинээр суурилуулсан UTP холболтын суурилуулалт ашиглалтад хүлээж авах акт /3хх-26/, гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй /3хх-27/, дотоод сувагчлал, ластмайл хийх байгууламжийг хүлээн авсан техникийн акт /3хх-28-29/,техникийн аюулгүй байдлыг хангах талаар гүйцэтгэгчид тавигдах шаардлага /3хх-30-31/, СХХК болон “Эбутоп” ХХК-ний ажил гүйцэтгэх гэрээ /3хх-32-37/, гэрээт ажлын үнэлгээ /3хх38-43/, захиалгын хуудас /3хх-38-47/, гэрээт ажил гүйцэтгэх чанарын стандарт /3хх-48-58/, ажил хүлээж авах акт /3хх-59-68/, техникийн аюулгүй байдлыг хангах талаар гүйцэтгэгчид тавигдах шаардлага /3хх-69-70/, СХХК болон “Хориулт” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ /3хх-71-76/, гэрээт ажлын үнэлгээ /3хх-77-86/, гэрээт ажил гүйцэтгэх чанарын стандарт /3хх-87-97/, ажил хүлээж авах акт /3хх-98-109/, СХХК болон “Промон” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ /3хх-110-115/,гэрээт ажлын үнэлгээ /3хх-116-151/, СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тодруулах тухай хүсэлт /3-р 204-212/ зэрэг нотлох баримт,
Хариуцагчаас мөнгөн шилжүүлгийн баримт нэхэмжлэх /2хх-11-15/, харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 12100318, 12100362 тоот гэрээнүүд /2хх-16-25/, кабелийн худаг, сувагчлал түрээслэх гэрээ /2хх-26-30/, худаг сувагчлалын түрээсийн төлбөрийн сарын тооцоо /2хх-31/, кабелийн, сувагчлал түрээслэх гэрээ /2хх-32-36/, ....ХХК-ийн эзэмшлийн шилэн кабелийн талаарх мэдээлэл /2хх-37/, худаг сувагчлалын түрээсийн төлбөрийн сарын тооцоо /2хх-38/, сувагчлал түрээслэх тухай гэрээ /2хх-39-41/, ....ХХК-аас СХХК-ний хүний нөөц, хууль эрх зүй албаны захирал Жд гаргасан хүсэлт /2хх-42/, ....ХХК-аас СХХК-ний IP сүлжээний албанд шилэн кабелийн гэрээ сунгах тухай /2хх-43/, мэдээлэл холбооны чиглэлээр гүйцэтгэсэн ажлын зарим мэдээлэл /2хх-44-46/, Дорноговь аймгийн Сайншанд сумын шилэн кабелийн хэмжээ, трассын схем /2хх-47-48/, мөнгөн шилжүүлгийн баримт /2хх-49-57/, ГХХК-ийн тусгай зөвшөөрөл /2хх-61/,......ХХК-ийн тусгай зөвшөөрөл /2хх-62-63/, ....ХХК-наас Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /2хх-96-99/ зэрэг нотлох баримт,
Мөн ЭБУТОП ХХК-ний дотоод сувагчлал, ластмайл хийсэн техникийн акт /2хх-116-169/, гэрээ санамж бичгийн төсөлд санал авах хуудас /2хх-2014/ зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Жгийн хүсэлтээр "[email protected]" хаягт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж /2хх-ийн 64-75/, М.Нарангэрэлийг гэрчээр оролцуулсан тэмдэглэл /2хх-100-104/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн Х.Шинийнэгэнийг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх-189-201/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сын шүүхэд гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу техникийн нөхцөл /3хх-170-179/, СХХК-ний гүйцэтгэх захирал Д.Нарантуяагийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хот тохижилтын газарт гаргасан хүсэлт /3хх-180/, Дорноговь аймгийн Хот тохижилтын газарт гаргасан хүсэлт /3хх-181/, Дорноговь аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-д гаргасан хүсэлт /3хх-182,184/,Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Дохиолдол холбооны 3-р ангид гаргасан хүсэлт /3хх-183/, Баруун, зүүн өмнөд бүсийн ЦТС ТӨХК харъяа Дорноговь аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарт гаргасан хүсэлт /3хх-185/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан хүсэлт /3хх-186/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт гаргасан хүсэлт /3хх-187/, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК болон СХХК-ний шилэн кабелийн шөрмөс түрээслэх гэрээ /3хх-188-193/, шөрмөсийн түрээсийн төлбөрийн тооцоо /3хх-194/, Томилолтын тайлан /3хх-195-202/ зэрэг нотлох баримтыг тус тус шүүх бүрдүүлжээ.
Шүүхээс Х.Шинийннэгэн, М.Нарангэрэл нарыг гэрчээр асуусан байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Нэхэмжлэгч ......ХХК нь 1.С ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-үүд/"-ний гэрээ, мөн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээнүүдийн дагуу нийт 11885 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт илүү төлсөн 340 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг С ХХК-аас гаргуулах, 2.СХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээ, СХХК, ГХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелийн 4095 метр шилэн кабель нь СХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох, 3.СХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, СХХК, ГХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээнүүдийн 4095 метр шилэн кабельд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 4.Дээрх хүчин төгөлдөр бус 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 54,034,846 /тавин дөрвөн сая гучин дөрвөн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийг С ХХК-с буцаан гаргуулах, хүчин төгөлдөр бус 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 23,551,304 /хорин гурван сая таван зуун тавин нэгэн мянга гурван зуун дөрөв/төгрөгийг ГХХК-аас буцаан гаргуулах тухай гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмэгдүүлэн 1.С ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-үүд/"-ний гэрээ, мөн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээнүүдийн дагуу нийт 11885 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт илүү төлсөн 340 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг С ХХК-аас гаргуулах, 2.СХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээ, СХХК, ГХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелийн 5063 метр шилэн кабель нь СХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох, 3.СХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, СХХК, ГХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээнүүдийн 5063 метр шилэн кабельд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 4.Дээрх хүчин төгөлдөр бус 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 5063 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 66,807,918.58 /жаран зургаан сая найман зуун долоон мянга есөн зуун арван найм/ төгрөгийг С ХХК-с буцаан гаргуулах, хүчин төгөлдөр бус 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 5063 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 29,118,499 /хорин есөн сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөгийг ГХХК-аас буцаан гаргуулах тухай болгожээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагад дурдсан 6,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч “А корпроаци” ХХК нь С ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-үүд/"-ний гэрээ, мөн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээнүүдийн дагуу нийт 11885 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт илүү төлсөн 340 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг С ХХК-аас гаргуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа талаар хариу тайлбартаа (1хх-243) дурджээ.
Нэхэмжлэлийн хоёдугаар шаардлагын хүрээнд Снь ....ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээний гэрээ”-ний дагуу нийт 7045 метр шилэн кабелийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл түрээсэлж, түрээсийн төлбөрт 90,150,000 төгрөг, ....ХХК нь гэрээний үүргээ ГХХК-д шилжүүлсэний дагуу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээний дагуу нийт 6895 метр шилэн кабелыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл түрээслэж, түрээсийн төлбөрт 35,598,000 төгрөгийг ГХХК-д, Замын-Үүд сум дахь “Дамжуулах сүлжээний шилэн кабелыг түрээс, ашиглалт үйлчилгээний гэрээ”-ний дагуу 99,790,000 төгрөгийг СХХК-д, нийт 225,538,000 төгрөгийг СХХК, “Голден шанд”ХХК-д төлсөн байх ба талууд энэ талаар маргаагүй.
СХХК нь 8 коре агаарын шилэн кабель 1020 метр, 12 коре агаарын шилэн кабель 4000 метрийг “Монкабель системс” ХХК-иас, 12 коре агаарын шилэн кабель 12000 метрийг “Золотой штамп” ХХК-иас тус тус худалдаж авсан нь худалдан авалт хийсэн баримт /1хх-134, 139/, материалын орлогын падаан /1хх-135,140/, Бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх акт /1хх-136,141/, нэхэмжлэх /1хх-137,138/ зэргээр тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч СХХК-ийн ажилтан Ш.Цэнд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд А гурвалсан үйлчилгээний өрхийн хэрэглэгчийн холболт хийж, Ч.Батбаяр, Н.Мөнхбат нар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ний өдрийг хүртэл А гурвалсан үйлчилгээний өрхийн хэрэглэгчийн холболтыг Сайншанд сумын 7 байрны 21 орцны 414 өрхийн сүлжээг оруулж, 126 өрхийн дотоод сувагчлалын ажлыг гүйцэтгэж, Х.Шинийннэгэн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Сайншанд суманд А гурвалсан үйлчилгээний өрхийн хэрэглэгчийн сүлжээ оруулах ажлыг гүйцэтгэж ажилласан нь Албан томилолтын удирдамжууд /1хх-143, 145, 147/, Бэлэн мөнгөний зарлагын баримт /1хх-144, 146, 148/ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Мөн дээрх хугацаанд “А корпроаци” ХХК-иас Сайншанд сумын 2 дугаар баг, 4 дүгээр 58 байр 1, 2, 3, 4-р орцны 58 айлд шилэн кабелын суурилуулалт хийсэн болох нь “Эбутоп” ХХК-ийн Дотоод сувагчлал, ластмайл хийсэн техникийн акт /2хх-116-133/, Сайншанд сумын 1 дүгээр баг, Нарлаг дэнж хотхон 56 дугаар байр, 1,2 орцны 60 айл дотоод сувагчлал хийсэн болох нь “Эбутоп” ХХК-ийн Дотоод сувагчлал, ластмайл хийсэн техникийн акт /2хх-134-151/, Сайншанд сумын 2 дугаар баг, 33 дугаар 13 байр 1, 2, 3, 4-р орцны 58 айлын дотоод сувагчлал хийсэн болох нь “Нью оптик” ХХК-ийн Дотоод сувагчлал, техникийн акт /2хх-152-167/-аар, Х.Шинийннэгэний шүүхэд өгсөн мэдүүлэг, СХХК болон “Нью Оптик” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ /2хх-205-243/, СХХК болон “Эбутоп” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ /2хх-243-3хх-70/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3/1205 тоот, СХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 649/17 тоот, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 651/17 тоот, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 619/17, 618/17, 616/17 тоот, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 617/17 тоот, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 641/17, 640/17 тоот, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 639/17 тоот зэрэг баримтаар Сайншанд суманд 3863 метр шилэн кабель суурилуулсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нарын төлөөлөгч Ж.Лүндээжанцан шүүхэд гаргасан тайлбартаа “МТМК” ХХК-иас 1800 метр, “Монкабель системс” ХХК-иас 2000 метр, “Монкабель системс ХХК”-иас 2225 метр, “Монкабель системс” ХХК-иас 2600 метр, иргэн Х.Шинийннэгэнээс 1200 метр, иргэн М.Нарангэрэлээс 1443 метр сувагчлалын кабель худалдан авч байсан бөгөөд СХХК-д түрээслэж буй шилэн кабель нь СХХК, “Голден шанд”ХХК нарын өмч мөн гэжээ.
Хариуцагч ....ХХК нь 2017 онд “Монкабел” ХХК-иас 12 корын 4825 метр шилэн кабел худалдан авсан болох нь тус байгууллагын нэхэмжлэх /2хх-55, 56/, орлогын мэдүүлэг /2хх-54, 56/, “Монкабель” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 21/184 дугаартай тодорхойлолт /2хх-177/-оор тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Лшүүх хуралдаанд Сайншанд сум дахь шилэн кабел холболтод 24 корын шилэн кабел ашиглаагүй гэх тайлбар гаргасан боловч тус суманд суурилуулсан шилэн кабел хариуцагчийн өмчлөлийнх болохыг нотолж 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 24 корын 1800 метр шилэн кабелийг “МТМК” ХХК-иас, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 24 корын 2000 метр шилэн кабелийг “Монкабель” ХХК-иас тус тус худалдан авсан тухай нэхэмжлэл /2хх-51,53/, орлогын мэдүүлэг /2хх-50, 52/ зэрэг баримтыг ирүүлжээ. Хариуцагчийн тайлбар, нотлох баримт хоорондоо зөрөөтэй, эргэлзээтэй байх тул 24 корын 3800 метр шилэн кабелыг хариуцагч ....ХХК өөрийн хөрөнгөөр худалдан авч Сайншанд суманд суурилуулсан гэж дүгнэх боломжгүй.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Лүндээжанцангийн “Гэрч Х.Шинийннэгнээс 1200 метр шилэн кабель худалдаж авсан” гэх мэдүүлэг болон ....ХХК-ийн эзэмшлийн шилэн кабелийн талаарх мэдээлэл” /2хх-37/, гэрч Х.Шинийннэгэний 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд өгсөн “Ж.Лүндээжанцан ... танайд 1200 метр шилэн кабелийг чинь буцааж олгоно гэсэн боловч өгөөгүй.” гэх мэдүүлэг, баримтаас үзэхэд хариуцагч ....ХХК нь 1200 метр шилэн кабелийг “А корпроаци” ХХК-иас бус Х.Шинийннэгнээс авсан байх ба шилэн кабелын жинхэнэ өмчлөгч нь СХХК байсан гэдгийг мэдээгүй байна. Иймд дээрх тохиролцооны үндсэн дээр 1200 метр шилэн кабелийн өмчлөгч ....ХХК байсан гэж дүгнэлээ.
Гэрч М.Нарангэрэл шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Кабель дутаад байна, кабель аваад өгөөч гэхээр нь би хүнээс авч өгсөн. ... Хэдийг авч байсныг нь санахгүй байна. Яг 1443 гэж санахгүй байна” гэжээ. Гэрчийн мэдүүлэгт сувагчлалын шилэн кабель утсыг ....ХХК-д борлуулж байсан гэх боловч тухайн шилэн кабелийн хэмжээг тодорхойлоогүй, эргэлзээтэй байх тул ....ХХК-ийг М.Нарангэрэлээс 1443 метр шилэн кабелыг худалдан авсан гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” гэж заажээ.
Дээрхээс үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар дахь 6025 метр шилэн кабель нь ....ХХК-ийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байх ба үлдэх 5243 метр шилэн кабель нь тус компанийнх болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч СХХК-ийн нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд 5063 метр шилэн кабелиас баримтаар нотлогдож буй 3863 метр шилэн кабелыг тус компанийн өмч мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Нэхэмжлэгч “А корпороци” ХХК нь ....ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээний гэрээ”, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээг байгуулахдаа түрээслэхээр тохиролцсон шилэн кабелиас 3863 метр нь өөрийн өмч болохыг мэдээгүй ба ....ХХК болон ГХХК нь 3863 метр шилэн кабелыг СХХК-ийн өмч гэдгийг мэдсээр байж өөрийн өмч мэтээр ойлгуулан дээрх гэрээнүүдийг байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.” гэж заасны дагуу “А корпороци” ХХК болон ....ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээний гэрээ”, “А корпороци” ХХК болон ГХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээгээр түрээсэлж буй шилэн кабелийн хэмжээний 3863 метрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж заасан бөгөөд дээр дурдсан гэрээнүүдээс 3863 метрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй байх тул 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээний гэрээ”-ний дагуу түрээсийн төлбөрт төлсөн 34,404,925.3 төгрөгийг ....ХХК-иас, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээний дагуу 15,027,438.7 төгрөгийг ГХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,379,364.16 төгрөг төлбөл зохих боловч 1,386,870 төгрөг төлж, 7,505.84 төгрөг илүү төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар 1,379,364.16 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагад 70,200 төгрөг, 49,432,364 төгрөгийн үнэ бүхий гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагад 405,111.8 төгрөг, 49,432,364 болон 6,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагад 439,111.8 төгрөг, нийт 914,423.6 төгрөгийг хариуцагчаар гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 7,505,84 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага ТОГТООХ нь:
1.Хариуцагч С ХХК-иас 6,800,000 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 3863 метр шилэн кабелыг СХХК-ийн өмч мөн болохыг тогтоож, тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар СХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, СХХК, ГХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний тус бүр 3863 метр шилэн кабельд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ....ХХК-иас 41,204,925.3 төгрөг, хариуцагч ГХХК-иас 15,027,438.7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А корпороци” ХХК-д олгож,
үлдэх 1200 метр шилэн кабелийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний тус бүр 1200 метрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ....ХХК-иас 32,402,993.28 төгрөг гаргуулах, ГХХК-иас 14,091,060.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар 1,379,364.16 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 914,423.6 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 7,505,84 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА