| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2018/03070/И |
| Дугаар | 101/ШШ2018/03722 |
| Огноо | 2018-12-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2018/03722
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.Б, А.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006-12-17-ны өдөр төрсөн хүү М.М , 2014-01-29-ний өдөр төрсөн хүү М.М , 2015-10-08-ны өдөр төрсөн хүү М.Ө нарыг эх Г.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар М.М , М.М , М.Ө нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.М-с тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 129.6 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн тоот 56.99 м,кв талбайтай гэрчилгээтэй орон сууц, улсын дугаартай Toyota Prius автомашиныг нэхэмжлэгч Г.Б , М.М , М.М , М.Ө нарын өмчлөлд үлдээж, Сүхбаатар дүүргийн тоот гэр бүлийн хэрэгцээний 191.38 м2 газар, 103.19 м,кв талбайтай хувийн орон сууцыг хариуцагч А.М-д ногдох эд хөрөнгөд тооцож, хадгаламжнаас ногдох хэсэг 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-с төлсөн 169.650 төгрөгийг улсын орлого болгож, эд хөрөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 476.843 төгрөг, хадгаламж 20.000.000 төгрөгөнд ногдох хураамж 257.950 төгрөгийг Г.Б-с тус тус гаргуулж улсын орлого болгож, хариуцагч А.М-с эд хөрөнгийн үнэ 28.018.100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 253.640 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, гэрлэлт цуцлуулж, асрамж, тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 169.644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Г.Б , эцэг А.М нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА