| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/31 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, шүүгч Ц.А , шүүгч Э.Б нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч Г.Г
Иргэдийн төлөөлөгч Т.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э , Т.Б
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ы Б-д холбогдох эрүүгийн ................ тоот хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,....... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .....настай, халх, э.эгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт, Улаанбаатар хот С дүүрэг ....-р хороо ....... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 1409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Б-ы Б /РД:........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 1.Цахим хэрэгсэл ашиглан Дарханы зарын фейсбүүк группэд "З " гэх хаягаас "үхрийн борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон 3.Ц-ыг би ачааг чинь унаанд тавьсан, мөнгөө одоо хий гэж хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны ......... дугаарын дансаар 450,000 төгрөгийг,
2. Цахим хэрэгсэл ашиглан Дарханы зарын фейсбүүк группэд "З " гэх хаягаас "үхрийн борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ө.У-ийг би ачааг чинь унаанд тавьсан, мөнгөө одоо хий гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны ........ дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
3. "З " нартэй фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Н.Ш-аас борцны захиалга авч, ......, ....... утасны дугаартай жолоочид өгсөн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны .......... дугаарын дансаар 45,000 төгрөгийг,
4. "З " нэртэй фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон М.М-аас борцны захиалга авч, ........, ...... утасны дугаартай машины жолоочид өгсөн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны ........ дугаарын дансаар 35,000 төгрөгийг,
5. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулан, П.Т-ээс борцны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны ......... дугаарын дансаар 135,000 төгрөгийг,
6. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Улаанбаатар хот С дүүргийн .... дугаар хороо хилчин ..... тоотод байсан Ү.А-оос борцны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны ........ дугаарын дансаар 67,500 төгрөгийг,
7. "С " нэртэй фейсбүүк цахим хуудсанд "гутал захиалгаар хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон А.А -ээс нэхмэл гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны ........ дугаарын дансаар 30,000 төгрөгийг,
8. "Э " гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "эсгий гуталны зураг байршуулж, захиалсан хүн нь аваагүй учир зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Г.Н-ээс захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны ........... дугаарын дансаар 95,000 төгрөгийг,
9. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал захиалгаар хийж өгнө" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Г аймгийн С суманд байсан Б.О-аас гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Хаан банкны ......... дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
10. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон У хот Ч дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байсан Н.О-аас гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны ......... дугаарын дансаар 50,000 төгрөгийг
11. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон У хот Б дүүргийн ..... дүгээр хороо ....... тоотод оршин сууж байсан Б.С-ээс гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны ........... дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
12. "Э " гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "биеийн тамирын хослол, даашинз зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Т.А-ээс биеийн тамирын хослол, даашинзны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны ....... дугаарын дансаар 145,000 төгрөгийг,
13. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал захиалгаар хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Улаанбаатар хот Б дүүргийн .. дугаар хороо ........ тоотод байрлах гэртээ байсан Э.Б-оос гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Хаан банкны ......... дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
14. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.Б-аас гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Хаан банкны ........ дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
15. фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.Х-аас захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны ........... дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
16. "Нарантуул" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Э.Э-д майхан задлаад хийж байгаа бичлэг болон Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу явдаг автобусны зургийг даран, жолоочийнх нь утасны дугаарыг явуулан, тухайн утасны дугаараар 2 майхан хүлээгээд авсан гэж яриулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны ......... дугаарын дансаар 400,000 төгрөгийг,
17. "Н " гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "Бүх бараа бөөний үнээр" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Д.А-т Ховд Жаргалант сум гээд автобус мөн үү гээд тээшинд юм хийж байгаа хүний зураг явуулаад захиалсан майханыг ...... гэсэн автобусанд тавьчихлаа гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны ......дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
18. "Н " гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "хямд бараа бууж байна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон С.А-д захиалсан майханыг Ховд аймгийн автобусанд тавилаа гээд автобусны зураг явуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны ........ дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
19. Цахим хэрэгсэл ашиглан "Н " гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ц.М-д Орхон аймаг руу явдаг ....... дугаарын автобусны зураг явуулаад майханыг чинь гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны ......... дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
20. Цахим хэрэгсэл ашиглан, Н гэх фейсбүүк цахим хуудсанд "6-7 хүний майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Б дүүргийн... дугаар хороо ......... тоотод оршин сууж байсан Б.Б-ээс майханы захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны ............. дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
21. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "дээл зарна" гэсэн хуурамч зар байршуулан, С аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт оршин сууж байсан Н.О-ээс дээл зарах захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны ....... дугаарын дансаар 150,000 төгрөгийг,
22. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "хувцас оёно" гэсэн хуурамч зар байршуулан, Б айгийн Х сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан Б.О-аас хувцас оёох захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны ......... дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
23. "Н " нэртэй фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.Э-аас майханы захиалга авч, ........ утасны дугаартай машины жолоочид өгсөн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны ......дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
24. "Э " гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ш.Д-ээс захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны ........ дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
25. "З " нэртэй фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал хямд зарна" гэсэн хурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Т.С-аас эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд хуурамч зар оруулж, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны ......... дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
26. "Э " гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.А-ээс захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны ........... дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
27. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулан, У хот С дүүргийн ..... дугаар ...... тоотод байсан Б.С-оос майханы захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны ......... дугаарын дансаар 155,000 төгрөгийг,
28. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, У хот, Б дүүргийн нутаг дэвсгэрт байсан Т.С-аас гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны ........ дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
29. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ч.Б-аас гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны ...........дугаарын дансаар 125,000 төгрөгийг,
30. "Э " нэртэй фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал захиалгаар хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Х.П-ээс эсгий гутлын захиалга авч, Орхон аймгийн автобусанд тавьсан гэж фэйсбүүк чатаар автобусны зураг явуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны ........ дугаарын дансаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 125,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 125,000 төгрөг, нийт 250,000 төгрөгийг,
31. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Н.Б-ээс эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны ........ дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
32. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Улаанбаатар хотод оршин сууж байсан Ц.Б-аас эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны ......дугаарын дансаар 50.000 төгрөгийг,
33. Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Х дүүргийн ......дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан Б.Х-аас эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Хаан банкны ....... дугаарын дансаар 35,000 төгрөгийг,
34. "С " нэртэй фейсбүүк цахим хуудсанд "гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.С-аас сүлжмэл гутлын захиалга авч, хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны .........дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
35. цахим хэрэгсэл ашиглан, "С " нэртэй фейсбүүк цахим хуудсанд "гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ч.Ж-аас сүлжмэл гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны ........ дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
36. "С " нэртэй фейсбүүк цахим хуудсанд "цагаан өнгийн сүлжмэл гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон С.Э-аас гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны ........ дугаарын дансаар 30,000 төгрөгийг,
37. "С " гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "нэхмэл гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ч.Б-д гутал, хантааз байгаа мэтээр захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны ...... дугаарын дансаар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 25,000 төгрөг, нийт 75,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан аргыг байнга үйлдэж, түүнээс олсон 4,272,500 төгрөгийг амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сард мөнгө хэрэг болоод Дарханы зарын грүүпд Б.З гэх фейсбүүк хаягнаас “борц зарна” 1 кг нь 45,000 төгрөг гэж зар .....гэсэн дугаар тавьсан. Тэгээд удалгүй хүмүүс чат бичээд, зарим нь залгаж байсан. Тэгээд ..... гэсэн дугаар холбогдож 450,000 төгрөгөнд борц авахаар болж миний ..... хаан банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд удалгүй ..... гэсэн дугаартай хүн 100,000 төгрөг, ...... гэсэн дугаартай хүн 67,500 төгрөг, .....дугаартай хүн 135,000 төгрөг, ..... дугаартай хүн 45,000 төгрөгийг тус тус борц авахаар миний ........... тоот хаан банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд хэсэг байж байгаад 2023 оны 05 дугаар сарын дундуур Б.З гэх фейсбүүк хаягийн нэрийг солиод Н болгож өөрчлөөд “Бөөний бараа” гэх фейсбүүк грүүпэд “гутал зарна” гэх зарыг фейсбүүкээс гуталны зураг татаж аваад пост хийсэн. Тухайн зарын дагуу .... дугаарын утаснаас 35,000 төгрөг, ..... дугаарын утастай хүн 35,000 төгрөг, утасны дугаарын нь мэдэхгүй ..... дугаарын данстай хүн 45,000 төгрөгийг өөрийн ..... тоот хаан банкны дансанд авсан. Мөн “гутал зарна” гэсэн зарын дагуу өөрийн ..... тоот дансанд ... дугаарын гар утастай хүнээс 100,000 төгрөг, .. дугаарын гар утастай хүнээс 50,000 төгрөг,.... дугаарын утастай хүнээс 60,000 төгрөг,..... дугаарын утастай хүнээс 100,000 төгрөг, ..... дугаарын утастай хүнээс 125,000 төгрөг, дахин 125,000 төгрөг нийт 250,000 төгрөг, ..... дугаарын утастай хүнээс 50,000 төгрөг, ....... дугаарын утастай хүнээс 30,000 төгрөг, ...... дугаарын утастай хүнээс 50,000 төгрөг, ......дугаарын утастай хүнээс 50,000 төгрөг, ..... дугаарын утастай хүнээс 35,000 төгрөг, ....... дугаарын утастай хүнээс 60,000 төгрөг, ....дугаарын утастай хүнээс 50,000 төгрөг, нэмээд 25,000 төгрөг нийт 75,000 төгрөг, ..... дугаарын утастай хүнээс 30,000 төгрөг авсан. Мөн “гутал зарна” гэсэн зарын дагуу өөрийн ..... тоот хаан банкны дансаар .... дугаарын утастай хүнээс 50,000 төгрөг, .......... дугаарын утастай хүнээс 95,000 төгрөг, ...... дугаарын утастай хүнээс 70,000 төгрөг, ........ дугаарын утастай хүнээс 60,000 төгрөг, дахин 60,000 төгрөг, ..... данстай хүнээс 20,000 төгрөг, .....дугаарын утастай хүнээс 100,000 төгрөг, ..... дугаарын утастай хүнээс 60 000 төгрөг, ....... дугаарын утастай хүнээс 75,000 төгрөгийг тус тус авсан. Мөн өөрийн ...... тоот хаан банкны дансанд .........тоот данснаас 50,000 төгрөгийг тус тус авсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын сүүлд Н гэх фейсбүүк хаягнаас “Бөөний бараа” гэх грүүпэд “майхан зарна” гэсэн зар тавьж тухайн зарын дагуу өөрийн ....... тоот хаан банкны дансанд ....... дугаарын утастай хүнээс 200,000 төгрөг, ....... дугаарын утастай хүнээс 50,000 төгрөг, ...... тоот данстай хүнээс 150,000 төгрөг, ........ дугаарын утастай хүнээс 200,000 төгрөг, мөн “майхан зарна” гэсэн постоор өөрийн ... тоот дансанд .... дугаарын утастай хүнээс 200,000 төгрөг, .....дугаарын утастай хүнээс 200,000 төгрөг, ........ дугаарын утастай хүнээс 400,000 төгрөг, ....... дугаарын утастай хүнээс 200,000 төгрөгийг тус тус авсан. Би тухайн мөнгийг нь авсан хүмүүст ямар нэгэн бараа өгөөгүй. Надад нэг ширхэг хайрцаг борц байсан. Мөн нэг ширхэг майхан байсан. Хүмүүс фейсбүүкээр видео калл хийж борц болон, майханыг асуухад би байсан борц болон майхнаа харуулдаг байсан. Би тухайн 1 хайрцаг борцоо идчихсэн. Харин 1 ширхэг майханыг нь хэрэглээд урагдаад хаячихсан. Харин надад гутал байгаагүй. Надад мөнгөний хэрэг гараад нэг удаа худлаа пост оруулаад мөнгө олж болоод байсан учир би дараа нь мөнгөний хэрэг гарах болгонд тухайн постийг оруулж мөнгө авсаар байгаад ийм байдалд хүрсэн. Би идэж уух гэх мэт хэрэглээндээ зарцуулаад дууссан. Би У хотын С дүүргийн З хороололд байсан. Би тухайн хаяг дээр байхдаа тухайн постуудыг оруулсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Одоогоор надад хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би тухайн хүмүүсийн бүх хохиролыг хэлсэн хугацаанд нь бүрэн барагдуулна. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хэзээ ч хийхгүй гэжээ. /3-р хх-ийн 246-247/
-2025 оны 02 сарын 14-ны өдөр өгсөн мэдүүлэгт: Тухайн ....... тоот данс нь миний эзэмшлийн данс байгаа юмаа. Би тухайн дансыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би өөрөө С дүүргийн Х банкны салбарт очиж Сансар салбарт тухайн дансыг нээлгэж байсан. Тухайн тоот хаан банкны данснууд нь миний өөрийн эзэмшлийн данс байна. Би Хаан банкны ......, ......, ....... тоот дансаар хүмүүсээс авсан мөнгөө Х- ........... тоот данс руу хийж авсан. Зүгээр .....тоот данс руу шилжүүлээд л авчихсан ямар нэгэн шалтгаан байхгүй. Ерөнхийдөө 2023 оны үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан байрны түрээс өгсөн. Тухайн данс нь манай эмээгийн эзэмшлийн данс байгаа юмаа. Би эмээгээс бас мөнгө зээлсэн байсан тул зээлсэн мөнгө бага багаар өгч байсан юмаа. Бараа зараад олсон мөнгө. Мөн Б-ийн цалин гэж эмээ боддог байсан. Цэвэршүүлэх үйлдвэрт арматур зангиддаг ажил хийдэг байсан. Би Б-тай хамт байр түрээсэлдэг байсан. Б байрны түрээс хааяа өгдөг байсан. Тэр болгон нь хүрдэггүй байсан. Мөн идэж уух юм гээд авдаг байсан учраас хүрдэггүй байсан. Би гудамжинд байгаа хүний утсаар ганц яриулчихаач гээд Мобикомын дугаараас ярьсан. Хоолой сольдог үйлчилгээ бол ашиглаагүй юмаа. Би гудамжинд байдаг янз янзын хүнээр олон бараа тавьсан гэж хэд хэдэн удаа яриулж байсан. Намайг ямар учиртай мөнгө олж байгаа талаар өөр хүн мэддэггүй байсан. Би байр түрээслээд Б-тай хамт амьдардаг байсан. Тэгэхдээ ихэвчлэн ганцаараа байдаг байсан. Б хуучин эхнэр лүүгээ явдаг мөн архи уучихаараа намайг хаяад явчихдаг байсан. Би тийм үйлчилгээ байдаг талаар угаасаа мэддэг байсан юмаа. Намайг 2023 онд цагдан хоригдож үеэр эргэж очно гэж утсаар хэлж байсан. Тэрнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй. Мөн эмээ намайг нийлвэл харилцаагаа тасална гэсэн учраас би дахиж тэр хүнтэй холбоо бариагүй. Би з хороололд 2023 оны 03 сараас 2023 оны 07 дугаар сар хүртэл байр түрээсэлсэн. Тухайн байрны түрээс нь 1 сарын 650,000 төгрөг гэдэг. Барьцаа өгөөд би тэрнээс цааш мөнгөө сар сард нь өгөөд явдаг байсан. Б бид хоёр ярилцаад Б”ийн ажил руу дөхөх гээд з хороололд байр түрээслэхээр болоод эмээгээс мөнгө зээлсэн. Ихэвчлэн З хорооллын сансар худалдааны төв тодор байдаг АТМ-ээс би өөрөө авдаг байсан. Пос машиныг бол дэлгүүр болон бусад үйлчилгээний байгууллага ороод л худалдан авалт хийх үедээ уншуулдаг. Би энийг хариулмааргүй байна. Тухайн гүйлгээг би өөр лүүгээ хийсэн гэжээ.Ц /8-р хх-ийн 133-134/
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Ч.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 30-ны өдөр фейсбүүк ээжүүдийн групп 0-6 настай эцэг эхчүүдийн групп дээр С ээж гэсэн хаягтай хүн гэрээр хүүхдээ харангаа гутал нэхэж зардаг захиалга авна гэсэн зарын дагуу нэг гуталны захиалга өгөөд 5169981880 гэсэн дугаартай Б гэх эзэмшигчийн данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа гутал гарна гэж хэлсэн. Би 7 хоногийн дараа буцаагаад С ээж гэсэн хаяг руу чат бичтэл хийж амжаагүй байна маргааш орой хүргээд өгье гэж бичсэн тэрнээс хойш өнөөдрийг хүртэл хариу байхгүй байна. 60,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /1-р хх-ийн 20-21/
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын эхээр улсын баяр наадам болох гээд хүүхдүүддээ хувцас оёулах гээд өөрийн эзэмшлийн “O ” гэсэн хаягнаас фейсбүүк орж байгаад хувцас оёно гэсэн зар хараад чат бичээд хувцасны урьдчилгаа болох 50,000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн данснаас шилжүүлсэн юм. яг аль данснаасаа шилжүүлснээ бол санахгүй байна. надад Хаан банкны ......., Төрийн банкны .........гэсэн дансны аль нэгнээс л шилжүүлсэн. Нэг эмэгтэй хүний данс байх шиг байсан гэжээ. /1-р хх-ийн 46-47/
-2024 оны 02 сарын 13-нд өгсөн мэдүүлэгтээ: Би Б аймгийн Х сум 5-р багийн нутаг дэвсгэрт буюу гэртээ байхдаа шилжүүлсэн. Миний хохирлын мөнгө бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /5-р хх-ийн 225/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Майхан сонирхогчдын группэд Н гэх фейсбүүк хаягаас 6-7 хүний майхан зарна 200,000 төгрөгөөр гэсэн зарын дагуу фейсбүүк чатаар холбогдоход орон нутгийн унаанд тавьж өгнө гэхээр нь авахаар боллоо гээд та унаанд тавиад өгчих гээд хэлсэн. Тэгээд удаагүй тавьчихлаа гээд энэ дансанд майхны төлбөрөө хий гээд Хаан банкны ...... дугаартай Б.Б гэх нэртэй дансанд 2023 оны 07 сарын 01-ний өдөр 200,000 төгрөг шилжүүлж, утга дээр нь ......... гэсэн дугаарыг бичиж гүйдгээ хийсэн. Тэгээд нөгөө хүнтэй холбогдох гээд залгахад утас нь холбогдохгүй болсон гэжээ. /1-р хх-ийн 52-53/
-2024 оны 02 сарын 14-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн мөнгийн Б дүүргийн ...-р хороо ...... тоот буюу гэртээ байхдаа шилжүүлсэн. Миний хохирлын мөнгийг барагдуулсан одоо нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /5-р хх-ийн 248/
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 05-ны өдөр дээл зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож дээлний мөнгө болох 150,000 төгрөгийг .... тот Хаан банкны Б гэх дансанд өөрийн ......тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд одоо болтол надад дээл өгсөн зүйл байхгүй. Миний мөнгийг буцааж шилжүүлээгүй байгаа. Тухайн хүнтэй холбогдох гэхээр миний фейсбүүкийг блок хийсэн байсан гэжээ. /1-р хх-ийн 59/
Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 31-ний өдөр фейсбүүк гүйлгэж байгаад зар дээрээс эсгий гутал зарна гэсэн. Одоо би фейсбүүк хаягийг нь санахгүй байна. Тэгээд тухайн зар тавьсан хүнтэй чатаар холбогдож эсгий гутал авахаар болоод урьдчилгаа болох 35,000 төгрөгийг ....... тоот Хаан банкны Б гэх дансанд өөрийн ....... тоот данснаас хийсэн. Тэгээд 7 хоногийн дараа гутал болж байгаа талаар асуухад удахгүй гарна гэсэн тул мөн дахин хэд хоног хүлээгээд дахин чат бичсэн. Тэгээд намайг фейсбүүкээр блок хийгээд дахин би холбогдож чадаагүй гэжээ. /1-р хх-ийн 63/
-2024 оны 02 сарын 14-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би Х дүүргийн ...-р хороонд гэртээ байж байгаад фейсбүүкээс зар харж эсгий гутал зарна гэх зарын дагуу 35,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд эсгий гутлаа авч чадаагүй. Миний хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /6-р хх-ийн 23/
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 30-ны өдөр эсгий гутал зарна гэх зарын дагуу холбогдож гутал авахаар тохиролцож 50,000 төгрөгийг ....... тоот Хаан банкны Б гэх дансанд өөрийн ....... тоот данснаас хийсэн. Тэгээд тухайн хүнээс гутал болон мөнгөө буцааж авч чадаагүй гэжээ. /1-р хх-ийн 66/
-2024 оны 02 сарын 14-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би эсгий гутал зарна гэх зарын дагуу 2023 оны 07 сард 50,000 төгрөгийг шилжүүлсэн боловч эсгий гутлаа авч чадаагүй бөгөөд мөн мөнгөө авч чадаагүй байсан. Би тухайн үедээ хаана байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан Улаанбаатар хотод байсан. Миний хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /6-р хх-ийн 45/
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 25-ны өдөр эсгий гутал зарна гэх зарын дагуу холбогдож гутал авахаар тохиролцож 50,000 төгрөгийг ... тоот Хаан банкны Б гэх дансанд өөрийн ......тоот данснаас хийсэн. Тэгээд тухайн хүнээс гутал болон мөнгөө буцааж авч чадаагүй гэжээ. /1-р хх-ийн 69/
-2024 оны 02 сарын 14-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 07 сард фейсбүүк зараас эсгий гутал захиалгаар хийнэ гэх зарын дугаар.. эсгий гутал захиалж 50,000 төгрөгийг шилжүүлсэн боловч эсгий гутлаа авч чадаагүй. Би тухайн мөнгийг хаана байхдаа шилжүүлсэн талаар сайн санахгүй байна. Миний хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /6-р хх-ийн 67/
Хохирогч П.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 сарын 28-ны өдөр борц зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 135,000 төгрөгийг ..... тоот Хаан банкны Б гэх дансанд өөрийн ......тоот данснаас borts une ........ гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тэгээд тухайн хүнтэй дахиж холбогдож чадаагүй залилуулсан байсан гэжээ. /1-р хх-ийн 78/
Хохирогч Ү.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 сарын 28-ны өдөр борц зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 50,000 төгрөгийг ....... тоот Хаан банкны Б гэх дансанд өөрийн .......... тоот данснаас borts .......гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тэгээд тухайн хүнтэй дахиж холбогдож чадаагүй залилуулсан байсан гэжээ. /1-р хх-ийн 82/
-2024 оны 03 сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 04 сарын 28-ны өдөр борц авахаар тохиролцож 50,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн мөнгийн С дүүргийн ....-р хороо ......... тоотод буюу гэртээ байхдаа шилжүүлсэн. Би тухайн үедээ 50,000 төгрөг шилжүүлсэн санагдаад байсан тэгээд дансны хуулга хараад 67,500 төгрөг шилжүүлсэн талаар мэдлээ. Миний хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /6-р хх-ийн 89/
Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 17-ны өдөр гутал зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 100,000 төгрөгийг ...... тоот Хаан банкны Б гэх дансанд өөрийн ....... тоот данснаас ..... гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тэгээд тухайн хүнтэй дахиж холбогдож чадаагүй залилуулсан байсан гэжээ. /1-р хх-ийн 85/
-2024 оны 02 сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 07 сарын 17-ны өдөр эсгий гутал авах гээд ........ тоот дансанд 10,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн мөнгийг У хотод Б дүүрэгт хаягийг нь сайн мэдэхгүй байна халдвартын хойд байранд айлд байхдаа захиалсан. Миний хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /6-р хх-ийн 111/
Хохирогч Ө.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 сарын 28-ны өдөр Замын-Үүд суманд гэртээ байж байсан. Тэгээд фейсбүүк хараад сууж байгаад Дарханы зарын групп гэсэн хаяг дээр “З ” гэх фейсбүүк хаягтай хүн үхрийн борц зарна гэсэн хаяг байхаар нь цахим шуудангаар би борц ямар үнэтэй вэ гэж бичсэн. Би Дархан-Уул аймаг Шарын гол суманд байдаг үхрийн сайн борц байгаа гээд борцныхоо зургийг чатаар явуулсан. Та хэрэв их хэмжээгээр авах гэж байгаа бол 1 кг нь 45,000 төгрөгөөр ав гэж бичсэн. Тэгэхээр нь би 100,000 төгрөгт авъя гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа миний ...... дугаарын утас руу ..... гэсэн дугаарын утас залгаад эгчээ би Дарханы драгон дээр ирсэн байна. Таны ачааг Улаанбаатар хотын унаанд тавьж байна гэж хэлсэн. Та мөнгөө хий данс явуулсан. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны ....... тоот данснаас ........ тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш миний утсыг аваагүй. Тэгээд аргаа бараад өөр хүмүүсийн утаснаас залгасан мөн л утсаа аваагүй ээ. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. /1-р хх-ийн 162-163/
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 30-ны өдөр би фейсбүүк цахим орчинд нэхмэл гутал зарна гэсэн зарын дагуу С ээж гэсэн хаягтай үл таних хүнтэй цахимаар харилцаж цагаан өнгийн гутал авахаар болж түүний ........ дугаарын дансанд 2023 оны 08 сарын 01-ны өдөр 50,000 төгрөг шилжүүлсэн. Мөн дахин хантааз худалдан авахаар болж .......дугаарын дансанд 08 сарын 03-ны өдөр 25,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш миний захиалга өгсөн гутал, хантааз ирээгүй. Харилцсан хаяг руу нь чат бичихэд хариу байхгүй таг болсон гэжээ. /1-р хх-ийн 187-188/
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 дугаар сарын 24-ны өдөр өөрийн фейсбүүкээ үзэж байгаад Н гэх цахим хаягнаас майхан зарна гэсэн зарын дагуу чат бичээд хэдэн хүний ямар үнэтэй майхан зарж байгаа талаар бичихэд 4-3 хүний майхан 200,000 төгрөг гэж чат бичихээр нь би 1 майхан захиалсан юм. Ингээд Н гэх хаягнаас драгон төв дээр очоод Орхон аймаг руу явдаг ....... гэсэн автобусны зураг явуулаад майханыг чинь тавьчихлаа шүү мөнгөө шилжүүл гэж чат ирэхээр нь би ....... гэсэн Хаан банкны Б гэсэн данс явуулахаар нь би нэр нь өөр байна шүү дээ гэж чат бичихэд өө зүгээрээ манай дүү байгаа юм гэж хариу чат бичсэн. Тэгэхээр нь би үндсэн 200,000 төгрөгөө шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 06 сарын 15-ны өглөө би О аймгийнхаа тээш хадгалдаг газар очоод өөрийнхөө гар утасны дугаарыг хэлж шүүлгүүлэхэд ямар ч ачаа бараа ирээгүй болохоор нь хот хооронд явдаг тээврийн газар очиж .... гэсэн автобус О аймаг руу явдаг эсэхийг нь шалгуулахад уг автобус Улаанбаатар Эрээний үйлчилгээнд явдаг автобус болж таарсан. Би тухайн үед Н гэсэн фейсбүк хаяг руу чат бичээд чиний явуулсан бараа чинь ирээгүй байна. ...... гэсэн автобус О аймаг руу явдаггүй автобус байна гэж чат бичхэд хариуд нь би драгон дээр очоод автобусанд тавьсан байгаа хяналтын камерийг шүүчихээд эргээд хариу хэлье гэж чат бичээд тэрнээс хойш таг болсон. Дахиж уг хаяг руу холбогдох гэсэн боловч намайг блок хийчихсэн байсан. 2023 оны 06 дугаар сарын 24-ны өдөр майхан захиалсан мөнгө болох 200,000 төгрөгөө Б гэсэн хүний Хаан банкны ......гэсэн тоот данс руу өөрийнхөө ........ гэсэн Хаан банкны данснаасаа мобайлаар шилжүүлсэн байгаа гэжээ. /1-р хх-ийн 218-219/
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 сарын 19-ний өдөр би өөрийн фэйсбүүк хаягаар орж байтал Нарантуул гэсэн хаягтай групп дотор майхан зарна гэсэн зар байхаар нь тухайн зар тавьсан хүний фэйсбүүк хаяг руу чат бичээд майханы талаар мэдээлэл авч мөнгөн дүнгийн асуусан. Тэгтэл урдаас лангуу татан буугдаж байгаа учраас бараагаа хямдхан зарж байна гэж чат бичсэн. Тэгэхээр би 2 майхан авья над руу майханыхаа зургийг явуулаач гээд чат бичсэн удаачгүй над руу майхан задлаад хийж байгаа бичлэг явуулсан. Тэгээд Х аймгийн М сумын 18 цагийн автобусанд тавчихаараа гээд хэлсэн. Удаачгүй нөгөө бараа худалдаж байгаа хүнээс чат ирээд Улаанбаатар хотын драгон дээр ирчихлээ гээд Х аймгийн М сум руу явах автобусны зургийг дарсан, жолоочийнхон утасны дугаарын явуулсан байхаар нь тухайн жолооч руу залгаад танд нэг хүн 2 майхан аваачиж өгсөн үү гэтэл танихгүй жолооч би нөгөө хүнээс 2 майхан хүлээгээд авсан байна гэж хэлэхээр нь би мөнгөө өөрийн Хас банкны ........ дугаарын данснаас нөгөө танихгүй хүний Хаан банкны .......... дугаарын данс руу 400.000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь аймгийнхаа товчоон дээр ирээд бараагаа хүлээж авах гэтэл тийм бараа ирээгүй ачигдаагүй байсан. Тэгэхээр нь тухайн автобусны 2 жолоочид өөрсдийнхөн зургийг үзүүлтэл тэр хоёр жолооч бид хоёрын зургийг авсан байна бид хоёр тийм бараа хүлээж аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр буцаагаад нөгөө бараа зарсан хүнийхээ утас руу нь залгахад тухайн хүн утсаа аваад салгаад утсаа унтраагаад таг болсон. Би өөрийн Хас банкны ........ дугаарын данснаас нөгөө танихгүй хүний Хаан банкны......... дугаарын данс руу 400.000 мянган төгрөг шилжүүлсэн. Надад 400.000 мянган төгрөгний хохирол учирсан гэжээ. /1-р хх-ийн 248-249/
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 сарын 20-ны өглөө фэйсбүүкийн бүх бараа бөөний үнээр гэсэн зарын дагуу Н гэх хаягнаас 6-8 хүний багтаамжтай майхан бөөний үнээр анх авсан үнээр зарна гэсэн зарын дагуу холбогдоод чат бичээд ганц майхан үлдсэн байна гэхээр нь би хөдөө орон нутагт байдаг гэхэд унаанд тавьж өгнө гэсэн. Тэгээд Драгон төвөөс Ховдын автобус 1 цагт гардаг гэхэд унаанд тавиад өгий гээд надруу 99723571 гэсэн дугаар явуулаад миний ..... бичээд автобусанд тавий гээд Х сум гээд автобус мөн үү гээд чат бичихэд тээшинд юм хийж байгаа хүний зураг явуулаад ......... гэсэн автобусанд тавьчихлаа гээд зураг явуулсан. Тэгээд ........ Хаан банкны Б гэх данс явуулсан, утга дээр нь дугаараа бич гээд чатаар явуулсан. Би өөрийн ...... Хаан банкны Д.А гэх данснаас 2023 оны 06 сарын 20-ны 13:01 цагт 200,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. 2023 оны 06 сарын 21-ны 14 цагт Х аймгийн төв орж Д тээш гэх газраас ....... автобус ирсэн үү гээд асуухад автобус ирээд бараагаа тараагаад дууссан таны нэртэй майхан ирээгүй гэсэн. Би автобусны 2 жолооч руу холбогдоход тийм бараа ирээгүй гэж хэлсэн. Нөгөө майханы хүнтэйгээ холбогдох гэсэн боловч ...... дугаар холбогдохгүй, фэйсбүүк хаягаараа орж ирэхгүй 4 хоноод чатад орж ирэхээр нь холбогдоод майхан тавиагүй байна гээд чат бичихэд эгчээ автобусанд тавьсан шүү хот ороод холбогдъё камер шүүгээд өгий гэхэд нь би автобусанд тавиагүй байна цагдаагаар шалгуулна гэхэд за та түр хүлээж бай би камер шүүгээд бичлэгийг нь явуулна гээд намайг блок хийгээд сураггүй болсон гэжээ. /2-р хх-ийн 22-25/
Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 сарын 20-ны өдөр фэйсбүүкээр хямд бараа бууж байна гэсэн зарын дагуу майхан худалдаж авах гээд захиалсан. Би хаягийг нь сайн санахгүй байна. Тус өдрийн 13:09 цагийн үед Х аймгийн автобусанд тавьлаа гээд 1 цагийн автобусны зураг миний чат руу Н гэх хаягнаас явуулсан. Би ..... Хаан банкны Б гэх данс руу өөрийн .... Хаан банкны С.А гэх данснаас 200,000 төгрөг шилжүүлсэн. Би энэ дансны нэр нь өөр байна шүү гэхэд манай дүүгийн данс юмаа урдаас бараа захиалж авдаг гэж хэлсэн. Би 2023 оны 06 сарын 21-нд өөрийн ах А-ийг Х аймгийн тээш рүү явуулж асуулгахад тийм бараа ирээгүй гэсэн. Нөгөө хүн рүүгээ залгаж, чат бичихэд хөдөө яваад ирлээ бараагаа аваагүй юм уу гээд драгоны камер шүүгээд өгий гээд холбоо бариагүй тасарсан. Надад 200,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /2-р хх-ийн 50-52/
Хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие тус аймгийн Цагааннуур тосгоны 2 дугаар хэсэгт нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг. 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр фэйсбүүк цахим орчинд "0-оос 6 насны ээжүүдийн групп" чатанд байршуулсан "Биеийн тамирын хослол, дааншинз зарна” гэх зарын дагуу холбогдож Э гэсэн фэйсбүк хаягтай хүнтэй чатаар холбогдож даашинз, биеийн тамирын хослол авахаар тохиролцож 145,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...... тоот данснаас ...... тоот Хаан банкны Б гэх данс руу шилжүүлж залилуулсан. Надад нийт 145,000 төгрөгний хохирол учирсан гэжээ. /2-р хх-ийн 77-78/
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 16-ны өдөр гэртээ байхдаа өөрийн гар утсаа ашиглаж байхад фэйсбүүк хаягаар орж байхад Э гэх хаягаас эсгий гутал зарна гэх зар байхаар нь тухайн хаягтай хүнтэй харилцаад өөрийн ....... гэх данснаас 60,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Тэгээд би тухайн хаягтай хүнээс захиалсан гутлаа авъя гэхэд миний утсыг блок хийж мөн фэйсбүүкээ блоколсон байсан. 2023 оны 07 сарын 16-ны өдөр ...... гэх данс руу 60,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Надад 60,000 төгрөгийн хохирол учраад байна гэжээ. /2-р хх-ийн 105-106/
Хохирогч Ш.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын сүүл хэсгээр гэртээ байж байхдаа өөрийн гар утсаар фэйсбүүк орж байгаад Э хаягтай фэйсбүүкээс эсгий гутал зарна гэх зарын дагуу би эсгий гутал авахаар болоод ... данснаас ...... гэх данс руу 100,000 төгрөгийг шилжүүлж гүйлгээ хийсэн. Тэгээд тэрнээс хойш огт фэйсбүүкт орж ирэхгүй мөн хариу бичихгүй байсан юм. Надад 100,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /2-р хх-ийн 127-128/
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "Э " гэсэн хаягнаас эсгий гуталны зураг байршуулж захиалсан хүн нь аваагүй учир зарна гэсэн пост оруулахад нь чатаар зурвас бичихэд өөр хүн авчихлаа та захиалгаар хийлгэх боломжтой төлбөрийг 100 хувь хийсэн тохиолдолд баталгаажих болно гэсний дагуу 95,000 төгрөгийг Хаан банкны ..... тоот данс руу өөрийн Хаан банкны....... тоот данснаас ...... гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тэгээд 5 хоногийн дараа түүний өгсөн ..... дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан ба фэйсбүүк чатаар холбогдох гэхэд блок хийсэн байсан учир залилуулсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны 15 цаг 15 минутад өөрийн Хаан банкны .... тоот данснаас Б.Б гэсэн хүний Хаан банкны .... тоот данс руу 95,000 төгрөгийг ........ гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Надад 95,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /2-р хх-ийн 150-151/
Хохирогч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны С дүүрэг ... хороо ... тоотод гэртээ байхдаа фэйсбүүк цахим орчинд байршуулсан Эсгий гутал зарна гэсэн зарын дагуу холбогдож үл таних хүний ...... дугаарын дансанд 60,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр .... дугаарын данс руу ........ гэсэн данснаас шүлжүүлсэн. Би 60,000 төгрөгөө буцааж авмаар байна гэжээ. /2-р хх-ийн 183-184/
Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 07 сарын 31-ны өдөр 21 цагийн үед Т аймгийн З сумын ..-р багийн нутаг дэвсгэр Сэрүүн дэнжийн 04 тоот хаягт байх оршин суух гэртээ байхдаа гар утсаараа фейсбүүк цахим сүлжээнд орж хувцасны зар харж байгаад сүлжмэл гар хийцийн гутал захиалгаар хийж зардаг бололтой "Ү " гэх нэртэй фейсбүүк хаягтай пейж хуудас руу нэвтэрч 50.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний гар хийцийн сүлжмэл гутал захиалахаар захиалга өгсөн чинь өөдөөс хариу чат мессежээр холбогдоод 3 хоногийн дараа таны захиалсан гутал гарна хүргэлтээр хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгдөг та одоо Хаан банкны ......дугаарын Б гэх нэртэй данс руу 50.000 төгрөг шилжүүлнэ үү гэх хариу өгсөн. Тухайн үед би уг данс руу нь өөрийн 5735174512 гэх Хаан банкны Э гэх данснаасаа 50.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш тэр хариу огт өгөөгүй. Одоог хүртэл захиалсан гутал ч ирээгүй, захиалга өгсөн мөнгөө ч олж авч чадаагүй байна. Тухайн үед би гар утасныхаа мобайл банкийг ашиглаад Хаан банкны ....дугаарын Б гэх нэртэй данс руу 50.000 төгрөг өөрийн 5735174512 дугаартай Хаан банкны Э гэх данснаасаа шилжүүлсэн. Яг тэр 2023 оны 07 сарын 31-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ шилжүүлсэн. Гүйлгээний утга нь дээрээ гутал захиалга гэж бичсэн санагдаж байна. Надад яг 50.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /2-р хх-ийн 203-204/
Хохирогч Н.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Х дүүрэг ...-р хороо ... тоот хаягт нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу борц худалдан авахаар фэйсбүүк хаягаар "Борц" зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдож 1 кг үхрийн борц 70,000 төгрөгөөр авахаар тохиролцоод өөрийн Хаан банкны .... тоот данснаас Хаан банкны ....тоот данс руу 70,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний авсан борцыг ....... утасны дугаартай машины жолоочид өгсөн шүү гэж хэлсэн. Тэгээд одоо болтол миний авсан борц ирээгүй байгаа юм. Тэгээд удаагүй Дорноговь аймгийн цагдаагийн газраас ярьсан юм. Надад 70,000 төгрөгний хохирол учраад байна. Мөнгөө олж авмаар байна гэжээ. /2-р хх-ийн 227-228/
-2024 оны 03 сарын 29-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед 70,000 төгрөгийн эд зүйл авах гэж байсан бөгөөд би 70,000 төгрөг шилжүүлсэн гэж бодоод яваад байсан. Тэгээд дансны хуулга хараад шалгатал 45,000 төгрөг шилжүүлсэн байна. Тэгэхээр надад 45,000 төгрөгийн хохирол учирсан байна гэжээ. /7-р хх-ийн 08/
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хот С дүүрэг ....-р хороо ...... тоотод хаягт нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан Уул аймгаас Улаанбаатар хот руу борц худалдан авахаар фэйсбүүк хаягаар "Борц" зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдож 1 кг үхрийн борц 70,000 төгрөгөөр авахаар тохиролцоод өөрийн Хаан банкны 5059421899 тоот данснаас Хаан банкны ....... тоот данс руу 35,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний авсан борцыг ...... утасны дугаартай машины жолоочид өгсөн шүү гэж хэлсэн. Тэгээд одоо болтол миний авсан борц ирээгүй байгаа юм. Би хэд хэдэн удаа чат бичсэн боловч огт хариу өгөөгүй. Миний хохирлыг барагдуул өгнө үү. Би Facebooк хараад сууж байгаад Дарханы зарын групп гэсэн хаяг дээр "З " гэх Facebook хаягтай хүн үхрийн борц зарна гэсэн хаяг байхаар л борц авах зорилгоор анх удаагаа цахим шуудангаар харьцаж байгаад мөнгөө шилжүүлж хууртагдчихлаа. Би гэртээ байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр /үдээс хойш байсан цагийг нь сайн санахгүй байна/ өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот данснаас ........ тоот данс руу гар утасны интернэт банкаар 35.000 төгрөг шилжүүлсэн. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна гэжээ. /3-р хх-ийн 01-02/
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 дугаар сарын 24-ны өдөр өөрийн фейсбүүкээ үзэж байгаад Н гэх цахим хаягнаас майхан зарна гэсэн зар байршуулсан байсан тухайн үед би уг постыг хараад өнгөрсөн. Ингээд 07 сарын 10-ны өдөр гэртээ байж байгаад Н гэсэн фейсбүүк хаяг руу орж майхан байгаа юу гэж чат бичихэд хариуд нь байгаа гэсэн чат явуулсан тэгэхээр нь би майхан угсарч байгаа бичлэг байгаа юу гэж чат бичихэд байгаа гээд над руу майхан угсарч байгаа бичлэг явуулахаар нь уг бичлэгийг үзэж байгаад 6-8 хүний майхан захиалаад орон нутгийн унаанд тавина биз дээ гэж чат бичихэд болно хаашаа хүргүүлэх вэ гэж чат бичихээр нь О аймаг руу гэж чат бичсэн. Тэгтэл тэр өдөртөө миний чат руу ...... гэсэн жижиг тэрэгний зураг явуулаад мөн ..... гэсэн дугаар явуулаад энэ жолоочийн дугаар гэхээр нь тэр дор нь уг утас руу залгаад танд майхан өгсөн үү гэж асуухад уг эрэгтэй хүн өгсөн одоо гарлаа гэж ярихаар нь итгээд майханы мөнгө болох 200,000 төгрөгийг хаан банкны ..... гэсэн Б гэсэн хүний данс гарч ирэхээр нь Н гэсэн фейсбүүк хаяг руу чат бичээд нэр чинь зөрөөд байна гэхэд хариуд нь зөв өө манай эгчийн данс байгаа гэж хариу ирсэн болохоор би мөнгөө шилжүүлсэн. Маргааш нь нөгөө таксины жолооч руугаа дахин дахин залгасан боловч утсаа авахгүй байхаар нь Б гэсэн хаяг руу чат бичээд захиалсан майхан ирэхгүй байна, нөгөө жолооч утсаа авахгүй байна гэж чат бичихэд хариуд нь ямар сонин юм бэ би өөрөө очиж тавьсан ямар ч байсан би өөрөө тэр жолооч руу залгаж үзье гэж хариу ирсэн. Удалгүй Н гэсэн цахим хаягнаас чат ирэаэд нөгөө жолооч чинь утсаа авч байна шөнөжингөө яваад нойрмог хүн утсаа авч байна гэж чат ирэхээр нь би наад хүндээ хурдан майханаа авмаар байна хөдөө явах гээд байна гэж хэлээд өгөөч гэж чат бичээд үүнээс хойш 2 цаг уг жолоочийг хүлээж байгаад гэр бүлээ хөдөө яваад өгсөн. Тэрнээс хойш дахиж Н гэх фейсбүүк хаяг руу чат бичээд чамайг цагдаад өгнө чи залилан хийгээд байгаа юм байна гэж бичсэн. Тэгтэл тэр өдөр над руу хариу бичээд чи дансаа өгчих би чиний мөнгийг чинь хийе гэж чат бичсэн болохоор дансаа явуулсан боловч тэр өдөр мөнгө хийгээгүй. Тэрнээс дахиж уг хүнтэй холбоо бариагүй. 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр майхан захиалсан мөнгө болох 200,000 төгрөгийг Б гэсэн хүний хаан банкны ....... гэсэн тоот данс руу өөрийнхөө ........ гэсэн хаан банкны данснаасаа мобайлаар шилжүүлсэн байгаа. Надад нийт 200,000 төгрөгний хохирол учирсан байгаа. Урд өмнө онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж авдаг байсан учраас уг хүнд итгээд мөнгөө шилжүүлсэн байгаа. Миний авах гэж байсан майханы зургийг бичлэгээр миний чат руу явуулчихсан байсан болохоор өөрийнхөө авах гэж байсан майханыг сонгоод авсан байгаа. Тэрнээс биш яг видо кол хийгээд нүүр царайг нь хараагүй гэжээ. /3-р хх-ийн 25-26/
Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 15-ны орчим эсгий гутал хямд хийнэ гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чатлаж өөртөө эсгий гутал захиалсан. Тэгээд тухайн захиалсан эсгий маань ирээгүй ба залгах үед авахгүй эсвэл холбогдох боломжгүй байсан. Би өөрийн данснаас ...... гэх Хаан банкны данснаасаа ..... гэх данс руу 2023 оны 07 сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Надад 50,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /3-р хх-ийн 49-50/
Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр С /өмнө нь өөр нэртэй байсан, санахгүй байна/ гэх фейсбүүк хаяг байсан. Би тэр хүнээс нэхмэл гутал захиалсан. Өөрөө гутал оёдог гэсэн. Тэгээд надад "Тэнгэр плазагаас материал авна урьдчилгаа 30.000 төгрөг гэж хэлж над руу ...... гэх дансны дугаар ..... гэх утасны дугаартай хамт чатаар явуулсан. Тэгээд би мөнгөө шилжүүлээд дансны хуулгаа чатаар явуулсан. Надад 7-14 хоногийн дараа гарна гэж хэлсэн. Тэгээд хариу огт бичээгүй. 30.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /3-р хх-ийн 73-74/
Хохирогч Х.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн фейсбүүкээ үзэж байгаад Э гэсэн цахим хаягаас эсгийн гутал захиалгаар хийнэ гэсэн зар байршуулсан болохоор өөрөө үзэж байгаад 1 гутал сонгоод үнийг нь асууж чат бичсэн. Тэгтэл захиалгаар эсгий гутал 5-7 хоногт гарна захиалга авна хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө гэж чат бичихээр нь 2 гутал захиалсан. 1 богино түрүүтэй, 1 хагас түрүүтэй 2 гутал захиалсан юм. Тэгээд тэр өдрөө урьдчилгаа мөнгө болох 125,000 төгрөгийг Хаан банкны Б гэсэн хүний данс руу шилжүүлсэн. Ингээд 07 сарын 25-ны өдөр буюу 5 хоногийн дараа 90040133 гэсэн дугаараас залгаж таны захиалсан 2 гутлыг чинь О аймгийн 17 цаг 30 минутын автобусанд тавьчихъя унаанд тавьсныхаа дараа ярья гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй миний фейсбүүк чат руу автобусны зураг явуулаад байна уу эгчээ хүүхдийнхээ утсаар дараад явууллаа хоёулан дээр нь таны дугаар байгаа гэж чат ирсэн. Тэгэхээр нь би ок маргааш гутлаа авчихаад нөгөө хүнтэйгээ нийлүүлж байгаад үлдэгдэл мөнгөө хийе гэж чат бичихэд одоо хийнэ ш дээ эгчээ тэгдэг гэж чат бичихээр нь би ок гэж хариу бичтэл эсвэл би танд хэлсэн ш дээ хотод байгаа хүнээ ирээд авчих гээд аниа гэж чат ирэхээр нь би нөгөө хүн лүүгээ яръя даа тэгвэл гэж чат явуулсан. Хариуд нь хаа холоос хүргээд өгч байхад одоо авна эгчээ та нөгөө хүндээ хэлээд өг гэхээр нь би ок гэж чат явуулсан тэгээд би Б гэсэн хүний Хаан банкны ...... тоот дугаарын данс руу үлдэгдэл 125,000 төгрөгий өөрийнхөө Голомт банкны ...... гэсэн тоот данснаасаа мобайлдаж шилжүүлсэн байгаа. Надтай хамт ажилладаг эмэгтэй миний захиалсан 2 гутлын нэг гутлыг нь ирэхэд нь үзэж байгаад таалагдвал авна гэж ярьсан юм. Тэр эмэгтэй гутал захиалаагүй. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гутал захиалж урьдчилгаа мөнгө болох 125,000 төгрөгийг хамт ажилдаг Б гэдэг эмэгтэйн данснаас Б гэсэн хүний Хаан банкны 5169981880 тоот данс руу мобайлаар шилжүүлсэн байгаа. Надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй учраас хамт ажилладаг хүнээс мөнгө зээлээд 125,000 төгрөг шилжүүлсэн юм. Сүүлд 07 сарын 25-ны өдөр би өөрийнхөө Голомт банкны данснаасаа үлдэгдэл 125,000 төгрөгийг Б гэсэн хүний Хаан банкны ..... тоот дансруу мобайлаар шилжүүлсэн байгаа. Надад нийт 250,000 төгрөгний хохирол учирсан байгаа гэжээ. /3-р хх-ийн 94-95/
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 сарын 01-ний өдөр гэртээ байхдаа С байршуулсан зар байсан. Би Хятад улсад сурдаг охиндоо авч өгөх санаатай фейсбүүк хаягнаас цагаан өнгийн сүлжмэл гутал зарна гэх утгатай зурагийг тухайн хаяг руу чатаар харьцсан. Тэр хүн захиалга 3 хоноод гарна, та хүсвэл гэрт ирээд захиалга өгч болно гэж хэлсэн. Би гэртээ захиалга авч байхыг бодвол үнэн юм байна гэж бодоод чатаар захиалга өгье гээд урьдчилгаа болох 50 хувь, 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн гутлаа аваад үлдсэн 50 хувийг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа чат руу нь авах гутлаа асуутал хариу бичээгүй, хоёр хоног хүлээгээд 5 хоногийн дараа чат бичтэл мөн адил хариу өгөөгүй. Би залилуулснаа мэдээд тухайн үед өгч байсан утасны дугаараар нь фейсбүүк дээр хайтал залилангийн шинжтэй "хүүхдээ түлсэн, бидэнд туслаач, памперсний мөнгө шилжүүлээч" гэх утгатай их пост хийсэн байсан........ гэх Хаан банкны данснаас ..... гэх дугаартай Б эзэмшигчтэй данс уу 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдөр шилжүүлсэн. Надад 30.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /3-р хх-ийн 123-124/
Хохирогч З.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ажлаа хийгээд байж байсан. Тэгээд Facebook хараад сууж байгаад Дарханы зарын групп гэсэн хаяг дээр "З " гэх Facebook хаягтай хүн үхрийн борц зарна гэсэн хаяг байхаар нь Facebook mesenger /цахим шуудан/-аар би борц ямар үнэтэй вэ гэж бичсэн. Би Д аймаг Ш суманд байдаг үхрийн сайн борц байгаа гээд борцныхоо билэг болон зургийг чатаар явуулсан. Та хэрэв их хэмжээгээр авах гэж байгаа бол 1 килограмм нь 45.000 төгрөгөөр ав гэж бичсэн. Тэгэхээр нь өө ашгүй хямдхан юм байна эгч нь 10 килограмм авъя гэж чатаар бичсэн. Тэгтэл нөгөө хүн эгчээ 10 килограмм 200 грамм байна та энэ чигээр нь ав гэхээр нь би за за баярлалаа Улаанбаатарын унаад тавьчих гэж чаатаар бичсэн. Тэгээд би .......миний утасны дараа борцоо унаад тавьчхаад хэлээрэй гэж бичсэн. Тэгсэн нөгөө хүн за за би Драгон дээр очоод унаад тавина гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 20-30 минутын дараа миний ......дугаарын утас руу ..... гэсэн дугаарын утас залгаад /эмэгтэй залуухан хүний хоолой байсан/ миний бодлоор 20 гаран насны хүний хоолойны өнгөтэй байсан. Эгчээ би Дарханы драгон дээр ирсэн байна. Таны ачааг Улаанбаатар хотын унаанд тавьж байна. Гээд утсаа салгаад Facebook mesenger /цахим шуудан /-аар хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ард хайрцагтай борц 10 килограмм 200 грамм ...... гэсэн миний утасны дугаарыг гараар бичээд цаасан хайрцаг дээр наасан байдалтай тухайн тээврийн хэрэгслийн .... улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зургийг хамт дарсан зургийг миний Facebook mesenger /цахим шуудан/-аар явуулсан байсан. Тэгээд эгчээ би таны ачааг ......... гэсэн жолоочийн дугаартай унаанд тавиад Улаанбаатар хот руу явуулчихлаа та мөнгөө хий данс явуулсан. Тэгэхээр нь би өглөө борцоо авчаад мөнгөө хийнэ гэсэн чинь үгүй тийм юм байхгүй ээ эгчээ би ачааг чинь унаанд тавьсан одоо мөнгөө хий бас ачааны мөнгө 10.000 төгрөг гэж байна шүү гэж Facebook mesenger /цахим шуудан/-аар бичсэн. Тэгээд би 30 минутын дараа жолоочийн ......дугаар луу залгаад би Замын-Үүд сумаас Дарханаас борц захиалсан хүн байна аа таны машинд борц тавьсан уу гэсэн чинь өө тавьсан ачааны мөнгийг нь яах юм очоод өгөх юм уу гэж надад эрэгтэй хүн утсаар хэлсэн. Тэгэхээр би өөрийн эзэмшлийн Хаан банкны ...... тоот данснаас .... тоот данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ..... дугаарын утаснаас ... гэсэн дугаар луу залгасан чинь маш хурдан утсаа авснаа өө баярлалаа эгчээ мөнгө орсон наад борц чинь маш сайн борц та дахиад авах бол надтай холбогдоорой гээд утсаа салгасан. Тэгээд би жолооч руу нь залгасан чинь жолооч залуу утсаа авсан тэгээд би та Улаанбаатар хотод хэдэн цагийн үед ирэх вэ гэхэд жолооч 00 цаг өнгөрөөд очно та тосож авах хүний байвал дугаарыг нь цахим шуудангаар явуулчих гэж хэлсэн. Тэгээд би охины ...... гэх дугаарыг цахим шуудангаар явуулчхаад охиндоо жолоочийн утасны дугаар тээрийн хэрэгслийн дугааруудыг өгчхөөд унтсан. Тэгээд маргааш нь жолоочийн ..... гэх дугаар луу залгасан чинь утас нь дуудаад байсан тэгэхдээ утсаа аваагүй. Тэгэхээр нь би борц зарсан хүүхний ...... дугаарын утас руу залгаан мөн утсаа аваагүй. Тэр өдрөөс хойш миний утсыг аваагүй. Тэгээд аргаа бараад өөр хүмүүсийн утаснаас залгасан мөн л утсаа аваагүй ээ тэгээд би аргаа бараад Цагдаагийн байгууллагад хандсан. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би Facebook хараад сууж байгаад Дарханы зарын групп гэсэн хаяг дээр "З " гэх Facebook хаягтай хүн үхрийн борц зарна гэсэн хаяг байхаар л борц авах зорилгоор анх удаагаа цахим шуудангаар харьцаж байгаад мөнгөө шилжүүлж хууртагдчихлаа. Би гэртээ байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 21 цагийн үед өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот данснаас ..... тоот данс руу гар утасны интернэт банкаар 450.000 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. /3-р хх-ийн 156-158/
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 сарын 10-ны өдөр цахим орчинд эсгий гутал зарна гэсэн зарын дагуу холбогдож урьдчилгаа 50,000 төгрөгийг “esgii gutal” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Таны захиалга 7 хоногийн дотор гарна гэж хэлсэн боловч гараагүй. Тэгээд би залилуулсан талаар мэдсэн. Би 50,000 төгрөг байсан мөн эзэн нь олдохгүй байлгүй гэж бодоод цагдаад мэдэгдээгүй. Би гэртээ байхдаа Ч дүүргийн 21-р хороонд байхдаа тухайн мөнгөө шилжүүлсэн. Надад 50,000 төгрөгийн хохирол учирсан. 50,000 төгрөг миний дансанд орсон одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /5-р хх-72-73/
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сарын 20-ны өдөр фейсбүүкээс эсгий гутал зарна гэх зарын дагуу эсгий богино түрийтэй гутал 2 ширхгийг авахаар болж тухайн хүнтэй чатаар холбогдож .......... тоот дансанд өөрийн ..... тоот данснаас 125,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь ..... гэх утасны дугаар бичиж шилжүүлсэн. Тэгээд 7 хоногийн дараа захиалга гарна гар утсаар чинь холбогдоод унаанд тавиад өгье гэж хэлсэн. Тэгээд дараа нь асуухад унаанд тавьсан гэж хэлээд намайг блок хийсэн байсан. Тэгээд би дахиж холбогдож чадаагүй. Надад нийт 125,000 төгрөгийн хохирол учирсан. Би өөрийн хохирол болох 125,000 төгрөгийг авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /5-р хх-ийн 95-96/
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк зараас эсгий гутал захиалгаар хийж өгнө гэж зарын дагуу эмэгтэй хүнтэй утсаар холбогдсон. Одоо дугаарыг нь мэдэхгүй байна. Тухайн хүнтэй ярихад гутал 3 хоногийн дотор гарна гэсэн. Би хөдөө орон нутагт унаанд тавьж өгөх үү гэхэд тэгнэ эхлээд манай урьдчилгаа авдаг гэхээр нь ... тоот дансанд өөрийн.... тоот данснаас 50,000 төгрөгийг .. гэх утасны дугаараа гүйлгээний утга дээр бичээд явуулсан. Тэгээд миний утас болон фейсбүүкийн блок хийсэн байсан. Тэгээд би өөрийгөө залилуулсан гэж бодсон. Би цагдаагийн байгууллагад хандаагүй. Надад нийт 50,000 төгрөгний хохирол учирсан. Би Г аймгийн Ч-т байхдаа шилжүүлсэн. 50,000 төгрөг миний дансанд орсон, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /5-р хх-ийн 121-122/
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эсгий гутал зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож эсгий гутал авахаар тохиролцсон /Би одоо фейсбүүк хаягийг нь санахгүй байна ямар ч байсан нэг хүүхдийн нэр бичээд тэрний ээж гэсэн хаягтай байсан/ Тэгээд намайг урьдчилгаа болох 60,000 төгрөг хийх талаар хэлсэн нэг гутал 60,000 төгрөг гэж байсан тул би 2 гутал захиалж урьдчилгаа 50% 60,000 төгрөгийг .... гэх Б гэх дансанд шилжүүлсэн. Тэгээд гар утасны дугаараа гүйлгээний утга дээр хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд захиалснаас хойш надтай огт холбоо бариагүй мөн тухайн фейсбүүк хаяг руу чат бичих гэтэл намайг блок хийсэн байсан. Би цагдаад мэдэгдээгүй. Тэгээд мартчихсан байсан. Надад нийт 60,000 төгрөгний хохирол учирсан. Би гэртээ буюу Б дүүргийн..-р хороо ..... тоотод байхдаа тухайн мөнгийг шилжүүлсэн. 60,000 төгрөг болох маань миний дансанд орсон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /5-р хх-ийн 146-147/
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүкээс эсгий гутал хийнэ гэсэн зар явж байхаар нь чатаар холбогдоход захиалгаар хийнэ гэж хэлсэн. Би эхэндээ сайн итгэхгүй байсан учраас өөрөө очоод авъя гэж хэлсэн чинь та ирээд яаж хийдэг талаар нь харж болно гээд зурагнууд явуулаад байсан. Тэгэхээр за гайгүй юм байна гэж бодоод итгээд 100,000 төгрөг шилжүүлсэн боловч миний гутал ирээгүй. Надад нийт 100,000 төгрөгний хохирол учирсан. 100,000 төгрөг маань миний дансанд орсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /5-р хх-ийн 171-172/
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ байж байгаад фейсбүүкийн зараас эсгий гутал захиалгаар хийнэ гэсэн зарын дагуу чатаар холбогдоход захиалга авч байгаа 7 хоногийн дотор гарна урьдчилгаа хийдэг гүйлгээний утга дээр гар утсаа бичээрэй холбогдоно гэж хэлсэн. Тэгээд би өөртөө 39 размерын гутал захиалаад 60,000 төгрөг шилжүүлсэн. Би 10 хоног хүлээгээд холбогдохгүй байхаар нь нөгөө чаталсан хаягруугаа чат бичтэл намайг блок хийсэн. Надад 60,000 төгрөгийн хохирол учирсан. 60,000 төгрөг маань миний дансанд орсон тул одоо нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /5-р хх-ийн 194-195/
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр майхан зарна гэсэн зарын дагуу фейсбүүкээр нэг эмэгтэй хүнтэй холбогдсон. Тэгээд өөр хүн авах гээд байгаа юм та авах бол түрүүлээд мөнгө хийчих гээд байсан болохоор нь би 155,000 төгрөг яаралтай хийчихсэн. Тэгээд хүргээд өгнө гээд би хаягаа чатаар хэлсэн. Тэгээд ирэхгүй байсан болохоор залгаад утсаа авахгүй хэд хэдэн удаа дуудуулаад утсаа унтраасан. Тэгээд би фейсбүүкээр залгатал намайг блок хийсэн байсан. Надад 155,000 төгрөгний хохирол учирсан. Би С дүүргийн ...-р хороонд гэртээ байхдаа шилжүүлсэн. Би өөрийн мөнгийг авчихвал гомдол санал байхгүй гэжээ. /6-р хх-ийн 171-172/
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Б гэдэг эмэгтэйг танина. Би тухайн эмэгтэйтэй танилцаад 5,6 жил болж байгаа. Би хувьдаа найз маань гэж боддог. Найзтайгаа холбоогүй байж байгаад 2023 оны 07 дугаар сараас над руу утсаар залгаад түүнээс хойш холбоотой байгаа. Би Б.Б гэх найзынхаа "G ", "A.Б З " гэх хоёр фэйсбүүк хаягтай гэдгийг нь мэднэ. Өөр фэйсбүүк хаягтай эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би Б-г ямар банкны виза карт ашигладгийг нь мэдэхгүй. Надад Б онлайн дэлгүүр ажиллуулдаг гэж ярьж байгаагүй. Би энэ талаар сонсож байгаагүй. Би хамт ажиллаж байсан зүйл байхгүй гэжээ. /3-р хх-ийн 162-163/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б гэх хүнийг танина. Би Б-тай үерхээд 3-4 жил орчим болсон. Одоо харин хэрэгт холбогдосноос нь хойш холбоо бариагүй байгаа. Хүмүүст бараа зарна гээд мөнгө аваад, барааг нь өгөөгүй гэж цагдаад шалгагдаж байгаа. Би тухайн зүйлийг хийж байгаа талаар мэдээгүй. Б эмээгээс мөнгө зээлсэн гээд байрны түрээсийн мөнгө, хоол ундны мөнгө гаргадаг байсан би яг ийм хэрэг хийж мөнгө олсон гэж мэдээгүй. Би яг хэзээнээс эхлэж ийм хэрэг хийсэн талаар нь сайн мэдэхгүй байна. Миний бодлоор 2023 оны 03 юм уу 04 сар гэж бодож байна. Тэр үеэс байрны түрээсийн мөнгө болчхоод бид хоёр мөнгөгүй байх үед эмээгээс мөнгө авсан гэж хэлээд мөнгөтэй байгаад байдаг байна. Би сайн мэдэхгүй байна. Б эсгийн гутал хийдэг, борц, майхан зардаг асуудал байхгүй гэжээ. /6-р хх-ийн 205/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Мобиком салбарын менежер ажил хийдэг. Magic voice гэх үйлчилгээ манай мобикомын үйлчилгээнд байгаа. Тухайн үйлчилгээг өдрөөр болон 1 сараар идэвхжүүлж болдог бөгөөд өөрийн хоолойны өнгө болон орчны чимээг өөрчилж болдог үйлчилгээ байгаа юмаа. Тухайн үйлчилгээг өдрөөр идэвхжүүлэхийн тулд 422 дугаарт on1, capaap идэвхжүүлэхийн тул оп30 гэсэн мессежийн явуулна. Тухайн үйлчилгээг ашиглан эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг ярьж болно. Тухайн үйлчилгээ нь угаасаа тийм зорилготой үйлчилгээ байгаа юм гэжээ. /6-р хх-ийн 207-208/
Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Frank дуудлага гэх үйлчилгээ байдаг. тухайн үйлчилгээг залгах дугаарынхаа урд 442 гэж залгахад тухайн үйлчилгээг авах боломжтой. Тухайн үйлчилгээ нь 4 сонголттой бөгөөд хүүхдийн хоолой, орчны чимээ, цагдаагийн чимээ, диско байрны чимээ гэх сонголтуудтай. Гаднаас ирсэн дуудлагад ашиглах боломжгүй. Зөвхөн өөрөө залгах үедээ ашиглана гэжээ. /8-р хх-ийн 139/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сумын Юнител салбарын эрхлэгчээр ажилладаг. Манай байгууллагад MAAZ гэх үйлчилгээ байгаа. Тухайн үйлчилгээг 444 дугаарт on гэж бичиж идвэхжүүлдэг. Идвэхжүүлсний дараа 444 дугаар бичиж залгах хүний дугаарыг бичиж залгана. Тухайн үйлчилгээг гаднаас ирсэн дуудлаганд ашиглах ямар нэгэн боломжгүй. Зөвхөн өөрөө залгасан үед л болно гэжээ. /8-р хх-ийн 141/
Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Б нь 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод айлын том охин болж мэндэлсэн. 2008 онд С дүүргийн.....-р сургуульд сураад 2016 онд 8-р анги төгсөөд сургуулиасаа гарсан. Б.Б багаасаа миний гар дээр өссөн. Сургуулиасаа гарснаас хойш гэр зуур надад дээр туслах, авто угаалга, цайны газар угаагч зэрэг ажил хийж байгаад 2021 оноос эхэлж онлайн шоп гэх юм ажиллуулж байсан. 2020 оноос эхлээд Б гэх залуутай танилцсан гээд бид нарт Б.Б маань танилцуулаад орж гараад явдаг байсан. Тэгээд танилцаад удаагүй байхад нь би гэр авч өгөөд хашаандаа барьж өгөөд хэсэг байсан. За тэгээд 2021-2022 онд байх Б.Б маань Б гэх хүнтэй тусдаа гарсан. Сүүлд з хороололд байр түрээслэнэ гээд надаас мөнгө зээлээд гарсан. Тэгээд 2023 онд Б.Б-г Замын-Үүд сумаас цагдаа нар ирж барьсан гэх үед л би Б-г хэрэг үйлдсэн талаар мэдсэн. Тусдаа гарахдаа надаас зээлсэн мөнгийг буцааж өгч байсан мөнгө нь байгаа юмаа. Б.Б нь нэг уралхаараа догшин их ширүүн болчихдог. Надтай хэд хэдэн удаа хэрэлдээд гарч явж байсан. Уугна хүн их тусархуу хүн байгаа юмаа. Б нь бол Б.Б-ийн үгээр байдаг яг хамхуул шиг байдаг санагддаг. Б.Б ер нь Б.Б-аа зоддог юм шиг байсан. Б нь хааяа уйлж орч ирээд намайг ингээд байх юм зодоод байх юм гэж байсан. Би харин Б.Б-д чи яасан муухай юм эр хүний тэргүүнд хүрээд гэх зүйл ярьж байсан. Би тэр талаар мэдээгүй. Цагдаа ирээд уулзах үед л мэдсэн. Б.Б нь ямар менге шилжүүлж байсан талаар нь би мэдээгүй. Зүгээр л данс руу хийчихдэг байсан гэжээ. /8-р хх-ийн 143-144/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 01, 157, 182, 211, 239, 2-р хх-ийн 15, 43, 71, 99, 121, 143, 177, 199, 221, 243, 3-р хх-ийн 19, 43, 67, 88, 117, 149, 5-р хх-ийн 69, 92, 118, 143, 167, 191, 215, 239, 6-р хх-ийн 15, 37, 59, 81, 103, 125, 145, 165/
Шүүгдэгч Б.Б-ийн Хаан банкны ... дугаарын дансны 2023 оны 05 сарын 03-ны, ... дугаарын дансны 2023 оны 04 сарын 28-ны, 2023 оны 05 сарын 03-ны, ... дугаарын дансны 2023 оны 05 сарын 03-ны өдрийн, ..... дугаарын дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-14, 164-165, 3-р хх-ийн 206-208, 211-212, 218-219, 221-222, 228-234, 5-р хх-ийн 218, 6-р хх-ийн 84, 106, 128/
2023 оны 09 сарын 21-ны өдрийн 2320000000117 дугаартай, 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 2320000000096 дугаартай, 2023 оны 09 сарын 21-ны өдрийн 2320000000099 дугаартай, 2320000000100 дугаартай, 2320000000101 дугаартай, 2320000000102 дугаартай, 2320000000103 дугаартай, 2320000000104 дугаартай, 2320000000105 дугаартай, 2320000000106 дугаартай, 2320000000107 дугаартай, 2320000000108 дугаартай, 2320000000109 дугаартай, 2320000000110 дугаартай, 2320000000111 дугаартай, 2320000000112 дугаартай, 2320000000113 дугаартай, 2320000000114 дугаартай, 2320000000115 дугаартай, 2320000000116 дугаартай, 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 2320000710093 дугаартай, 2024 оны 03 сарын 19-ны өдрийн 2420000000045 дугаартай, 2420000000046 дугаартай, 2420000000047 дугаартай, 2420000000048 дугаартай, 2420000000049 дугаартай, 2420000000050 дугаартай, 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 2420000000053 дугаартай, 2420000000054 дугаартай, 2420000000055 дугаартай, 2420000000056 дугаартай, 2420000000057 дугаартай, 2420000000058 дугаартай, 2420000000059 дугаартай, 2420000000060 дугаартай, 2420000000061 дугаартай, 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 2420000000065 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар, татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 30-32, 175-176, 208-210, 235-237, 2-р хх-ийн 12-14, 40-42, 68-70, 96-98, 118-120, 140-142, 174-176, 196-198, 218-220, 240-242, 3-р хх-ийн 15-17, 39-41, 63-65, 84-86, 113-115, 137-139, 241-243, 5-р хх-ийн 80-82, 105-107, 130-132, 155-157, 179-181, 203-205, 227-229, 6-р хх-ийн 03-05, 25-27, 47-49, 69-71, 91-93, 113-108, 133-135, 153-155, 175-177/
Шүүгдэгч Б.Б-ийн 5................ тоот данснуудын 2023 оны 09 сарын 03-наас 10 сарын 03-ны өдрийн дансны хуулга /1-р хх-ийн 86-92/
Хохирогч Э.Х-ийн Хаан банкны ..... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 97-99/
Хохирогч Г.Н-ийн Хаан банкны ....... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 100-102/
Хохирогч С.А-ийн Хаан банкны ..... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 103-105/
Хохирогч Т.А-ийн Хаан банкны ....... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 106-108/
Хохирогч Ч.Б-ийн Хаан банкны ........ тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 109-111/
Хохирогч Д.А-ийн Хаан банкны........ тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 112-114/
Хохирогч Ц.М-ын Хаан банкны ..... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 115-117/
Хохирогч Б.С-ын Хаан банкны .... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 118-120/
Хохирогч Э.С-ийн Хаан банкны ..... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 121-123/
Хохирогч З.Ц-ын Хаан банкны ..... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 124-126/
Хохирогч Б.С-ийн Хаан банкны ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 127-128/
Хохирогч Б.Х-ын Хаан банкны..... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 129-131/
Хохирогч Ц.Б-ийн Хаан банкны ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 132-134/
Хохирогч А.А-ийн Хаан банкны ....... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 135-137/
Хохирогч Н.Б-ийн Хаан банкны ....... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 138-140/
Хохирогч Э.Э-ийн Хаан банкны .... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 141-143/
Хохирогч Н.О-ийн Хаан банкны ....... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-146/
Хохирогч Б.Б-ийн Хаан банкны ........ тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 147-149/
Хохирогч Ч.Ж-ийн Хаан банкны ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 150-152/
Хохирогч Ч.Б-оос “С ” гэх нэртэй иргэнтэй харилцсан мессэж чатын хуулга /1-р хх-ийн 195-202/
Хохирогч Ц.М-аас “Н ” гэсэн фейсбүүк хаягаар харьцсан чатын хуулга /1-р хх-ийн 226-229/
Хохирогч Д.А-ийн Хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 32-33/
Хохирогч С.А-ийн Хаан банкны дансны хуулга, фейсбүүкийн чат /2-р хх-ийн 59-62/
Хохирогч Т.А-ийн Хаан банкны ...... дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 85-90/
Хохирогч Г.Н-ийн “Э ” гэсэн фейсбүүк хаягаар харьцсан чатын хуулга, гүйлгээ хийсэн баримт /2-р хх-ийн 161-171/
Хохирогч Х.П-ээс “Э ” гэсэн фейсбүүк хаягаар харьцсан чатын хуулга, гүйлгээ хийсэн баримт /3-р хх-ийн 96-100/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 11/
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 12, 2023 оны 09 сарын 24-ны өдрийн 13, 2024 оны 03 сарын 29-ны өдрийн 03, 04, 05, 06, 07, 08, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 09, 18 дугаартай тогтоол /4-р хх-ийн 19-22, 5-р хх-ийн 87-91, 113-117, 138-142, 162-166, 186-190, 210-214, 234-238, 6-р хх-ийн 10-14, 32-36, 54-58, 76-80, 98-102, 120-124, 140-144, 160-164, 180-184/
Хохирол төлсөн Хаан банкны шилжүүлэгийн мэдээлэл /4-р хх-ийн 83-108, 5-р хх-ийн 101, 126, 151, 6-р хх-ийн 214-217/
Хохирогч Н.О-ын шүүгдэгчийн .... дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /5-р хх-ийн 74/
Хохирогч Ч.Б-ийн шүүгдэгчийн ..... дугаарын данс руу 125,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /5-р хх-ийн 98/
Хохирогч Б.О-ын шүүгдэгчийн ..... дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /5-р хх-ийн 125/
Хохирогч Б.С-ийн шүүгдэгчийн ...... дугаарын данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /5-р хх-ийн 148/
Хохирогч Д.Б-ийн шүүгдэгчийн ...... дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /5-р хх-ийн 173/
Хохирогч Э.Б-ийн шүүгдэгчид 60,000 төгрөг шилжүүлсэн Хас банкны хуулга /5-р хх-ийн 198-199/
Хохирогч Б.Б-ийн шүүгдэгчийн ....... дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /5-р хх-ийн 246, 6-р хх-ийн 01/
Хохирогч Б.Х-ын шүүгдэгчийн ........ дугаарын данс руу 35,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /6-р хх-ийн 18/
Хохирогч Ц.Б-ийн шүүгдэгчийн ........ дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /6-р хх-ийн 40/
Хохирогч Н.Б-ийн шүүгдэгчийн ........ дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /6-р хх-ийн 62/
Хохирогч Н.О-ийн шүүгдэгчийн ........ дугаарын данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /6-р хх-ийн 148/
Хохирогч Б.С-ийн шүүгдэгчийн ....... дугаарын данс руу 155,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /6-р хх-ийн 168/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын 2024 оны 03 сарын 29-ны өдрийн 08, 09, 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 10 дугаартай тогтоол /6-р хх-ийн 185-198, 7-р хх-ийн 10-17/
Хохирлын тооцоо /6-р хх-ийн 210-213/
Хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /6-р хх-ийн 218-250, 7-р хх-ийн 01-05/
Б.Б-ийн .........дугаартай Худалдаа хөгжлийн банкны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх-ийн 117-120, 121-131/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-г 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 37 хохирогчийг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хохирогч Ч.Ж-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/, хохирогч Б.О-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/, хохирогч Н.О-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 59/, хохирогч Б.Х-ын мэдүүлэг /1-р хх-ийн 63/, хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 66/, хохирогч Н.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 69/, хохирогч П.Т-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 78/, хохирогч Ү.А-ын мэдүүлэг /1-р хх-ийн 82/, хохирогч Т.С-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 85/, хохирогч Ө.У-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 162-163/, хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 187-188/, хохирогч Ц.М-ын мэдүүлэг /1-р хх-ийн 218-219/, хохирогч Э.Э-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 248-249/, хохирогч Д.А-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 22-25/, хохирогч С.А-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 50-52/, хохирогч Т.А-ын мэдүүлэг /2-р хх-ийн 77-78/, хохирогч Д.А мэдүүлэг /2-р хх-ийн 105-106/, хохирогч Ш.Д-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 127-128/, хохирогч Г.Н-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 150-151/, хохирогч Э.Х-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 183-184/, хохирогч Э.С-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 203-204/, хохирогч Н.Ш-ын мэдүүлэг /2-р хх-ийн 227-228/, хохирогч М.М-ын мэдүүлэг /3-р хх-ийн 01-02/, хохирогч Э.Э-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 25-26/, хохирогч Т.С-ын мэдүүлэг /3-р хх-ийн 49-50/, хохирогч А.А-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 73-74/, хохирогч Х.П-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 94-95/, хохирогч С.Э-ын мэдүүлэг /3-р хх-ийн 123-124/, хохирогч З.Ц-ын мэдүүлэг /3-р хх-ийн 156-158/, хохирогч Н.О-ын мэдүүлэг /5-р хх-72-73/, хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 95-96/, хохирогч Б.О-ын мэдүүлэг /5-р хх-ийн 121-122/, хохирогч Б.С-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 146-147/, хохирогч Д.Б-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 171-172/, хохирогч Э.Б-ын мэдүүлэг /5-р хх-ийн 194-195/, хохирогч Б.С-ийн мэдүүлэг /6-р хх-ийн 171-172/, гэрч Д.С-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 162-163/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /6-р хх-ийн 205/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /6-р хх-ийн 207-208/, гэрч О.А-ийн мэдүүлэг /8-р хх-ийн 139/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /8-р хх-ийн 141/, гэрч Л.Н-ийн мэдүүлэг /8-р хх-ийн 143-144/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ийн Хаан банкны ....... дугаарын дансны 2023 оны 05 сарын 03-ны, ........ дугаарын дансны 2023 оны 04 сарын 28-ны, 2023 оны 05 сарын 03-ны, ......... дугаарын дансны 2023 оны 05 сарын 03-ны өдрийн, ............ дугаарын дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-14, 164-165, 3-р хх-ийн 206-208, 211-212, 218-219, 221-222, 228-234, 5-р хх-ийн 218, 6-р хх-ийн 84, 106, 128/, шүүгдэгч Б.Б-ийн ......... тоот данснуудын 2023 оны 09 сарын 03-аас 10 сарын 03-ны өдрийн дансны хуулга /1-р хх-ийн 86-92/, хохирогч нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 97-99, 100-152, 2-р хх-ийн 32-33, 59, 85-90, 3-р хх-ийн 100, 5-р хх-ийн 74, 98, 125, 148, 173, 198-199, 246, 6-р хх-ийн 01, 18, 40, 62, 148, 168/, хохирогч нарын шүүгдэгчтэй харилцаж байсан мессэж чатын хуулга /1-р хх-ийн 195-202, 226-229, 2-р хх-ийн 60-62, 161-171, 3-р хх-ийн 96-99/, хохирлын тооцоо /6-р хх-ийн 210-213/, шүүгдэгч Б.Б-ийн ........ дугаартай Худалдаа хөгжлийн банкны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх-ийн 117-120, 121-131/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-г 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 37 хохирогчид 39 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж нийт 4,272,500 төгрөгийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой, хэвшмэл байдалд ашигласан байхыг ойлгоно. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар, хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл болохыг анхаарах нь зүйтэй.
Гэмт хэрэг гарсан байдлын тухайд шүүгдэгч Б.Б нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрт учирсан санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авах гэмт хэргийн сэдэлт төрж, амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрийг бий болгосон, тухайн гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ хуурамч цахим хаяг нээж, ашиглан “фейсбүүк” олон нийтийн сүлжээнд “борц, эсгий гутал, сүлжмэл гутал хийнэ, биеийн тамирын хувцас, даашинз, майхан зарна” гэх утга агуулга бүхий хуурамч зар байршуулж, бусдын хийж, зарж байгаа эд зүйлийг өөрөө хийж, зарж байгаа мэтээр ойлгуулж, хөдөө орон нутгийн чиглэлийн автобус, тээврийн хэрэгсэлд захиалсан барааг өгч байгаа мэтээр гэрэл зураг авч хохирогч нарт үзүүлж, өөрийн нэр дээрх Хаан банкны ........ тоот дансаар төлбөрийг хүлээж авсан нь дансны хуулгаар хөтөлбөргүй нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Б нь шүүгдэгчийн үйлдлийг гэм буруутай гэхдээ хөнгөрүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэргийн нөхцөл байдалтай тохирсон байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирогч нарт учруулсан нийт хохирол болох 4,272,500 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирол барагдуулсан баримт болон хохирогч нарын өгсөн нэмэлт тайлбаруудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохиролд 125,000 төгрөгийг хохирогч Х.П-д илүү төлсөн тул шүүх анхаарна уу гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.П-д хохиролын мөнгийг илүү шилжүүлсэн үйл баримтаа нотлох баримтын хүрээнд нотлож иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарт хохирлын бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг хуулинд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2023 оны 11 сарын 08-ны өдрөөс эхлэн 2024 оны 07 сарын 29-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 264 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ы Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-ы Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 264 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь илүү төлсөн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан Монгол улсын хилээр гарахын хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц
ШҮҮГЧИД Ц.А
Э.Б