Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/01891

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр Дугаар 101/ШШ2019/01891 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б -ын нэхэмжлэлт*******

 

Хариуцагч: НШШГГ

 

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга Р.Э баталсан, 180-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Б үйлдсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/00036 шийдвэрт******* гүйцэтгэх баримт бичгийн дагуу 2018 оны 11 сарын 21-ний өдрийн тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга Р.Э баталсан, 180-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Б үйлдсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/00036 шийдвэрт******* гүйцэтгэх баримт бичгийн дагуу 2018 оны 11 сарын 21-ний өдрийн тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гарсан. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасанд, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн нь 2019 оны 1 сарын 29-ний өдрийн 4/113 тоот хариу мэдэгдэх хуудсаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 4/441 тоот албан бичгээр тус тус гомдлыг хүлээн авах боломжгүй гэх тайлбар өгсөн. Монгол улсын Үндсэн хуулийн 1 зүйл Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 14 дүгээр зүйл Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, Хүнийг угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, 16 дугаар зүйл Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхт*******. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно, Халдашгүй чөлөөт******* байх эрхт******* гэж тус тус заасны дагуу Монгол улсад хууль ёсоор оршин суугаа иргэн нь хөдлөх хөрөнгө болох компанийн хувьцаа эзэмших, банкны дансыг банктай байгуулсан гэрээний үндсэн дээр чөлөөт******* эзэмшиж, ашиглах, шударгаар хөрөнгө хуримтлуулж, түүнийхээ үр шимийг хүртэх, хэн нэгнээс хараат бусаар захиран зарцуулах эрхийн суурь зохицуулалттай. Эрх зүйн харилцаанд оролцогчийг Монгол улсын Иргэний хуулийн 7 зүйлд Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна, Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн болон хуулийн этгээд нь тус тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээдэг бие даасан хоёр субьект гэж онолын болон хууль зүйн хувьд тодорхойлно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 зүйлд зааснаар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах лэл нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх лэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж зааснаар тус тус тодорхойлогдоно. Төлбөр авагчийн эрхийг зөрчсөн хүн эсхүл хуулийн этгээд нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр зөрчсөн эрхийг сэргээх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Гэтэл Г.Б нь иргэнийхээ хувьд бусдын эрхийг зөрчиж, уг асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, тогтоол гарч, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хэн нэгэнд төлбөр төлөх үүрэг бүхий этгээд биш атал шийдвэр гүйцэтгэгч Ц.Б нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/00036 шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа К******* ХХК-ийн бусдын өмнө хариуцсан төлбөрийг хувьцаа эзэмшигчид хариуцуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 50 дугаар зүйлд заасан арга хэмжээг авч тогтоол гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Албан үүргийнхээ хувьд шийдвэр гүйцэтгэгчийн буруутай ажиллагааг хянах эрх бүхий албан тушаалтан болох ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн уг хууль бус үйлдлийг хамгаалж, өөрийн албаны үүргээ бүрэн ухамсарлаагүй, хуулийн зүйл заалтыг бүрэн ойлгож, тайлбарлаж, хуулийн дагуу ажиллагаа явуулах чадваргүй болох нь дээрх хийсэн үйлдлээс нь тодорхой харагдаж байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.3 хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй ... гэж зааснаар компани блансад тусгагдсан өөрийн хөрөнгөт******* байх бөгөөд уг хөрөнгөөрөө бусдын өмнө хүлээсэн үүргээ хариуцаж. хас/- хувьцаа эзэмшигч иргэн хүнийхээ хувьд компанийн өмнөөс ямар нэг хариуцлага хүлээхгүй байх хуулийн зохицуулалттай байдаг. Компанийн тухай хуулийн 9.5 Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийн давхар хариуцна гэж заасны компанид оруулсан эд хөрөнгө нь Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах бөгөөд К******* ХХК-ийн хөрөнгө нь бланс болон дүрэмд зааснаар 1,500,000 төгрөг байдаг. Энэ нь хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгийг компанийн хөрөнгөнөөс зааглаж тусад нь хөрөнгө бий болгосон ойлголт юм. Ийм байхад энэхүү асуудлыг нарийвчлан тодруулалгүйгээр хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө компанийн эд хөрөнгөнөөс зааглагдаагүй гэж үзэн өр төлбөрийг хариуцуулсан нь хууль бус ажиллагаа болж байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 9.5 дахь заалтыг нэхэмжлэлийн дагуу шүүх уг хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг компанийн хөрөнгөнөөс зааглагдсан эсэхийг дүгнэж, хувьцаа эзэмшигч компанийн өр төлбөрийг өөрийн хөрөнгөөрөө төлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэх байтал шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, албаны дэд дарга зэрэг албан тушаалтнууд нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, албан тушаалын байдлаа хэтрүүлэн Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуулиудыг зөрчиж, хувь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байна. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 47 зүйл Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно гэж зааснаар хүний гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтоодог, түүнээс бусад байгууллага түүний ажилтан хуулийг өөрийн дураар тайлбарлаж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хүний эрхийг зөрчих эрх зүйн зарчим, зохицуулалт байхгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлана гэсэн зарчмыг зөрчиж, хуулийн 8.1.1 хуульд заасан эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, 8.1.4 хууль тогтоомжид зааснаас бусад лэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, 8.1.5 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусдад хувийн ашиг сонирхлын үүднээс дарамт, шахалт үзүүлэх, 8.1.6 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгох гэсэн хориглосон үйл ажиллагааг явуулж гаргасан 2018 оны 11 сарын 21-ний өдрийн тоот тогтоолыг хүчингүй болгож, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. 36 тоот шийдвэрт******* гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгчийн дансыг битүүмжлэх тогтоол гаргасан. Ахлахад гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн. Энэ нь үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх ёсыг өөрийн байгууллага баримтлана. Иргэн нь хувьцаа эзэмших, данс эзэмших эрхт*******. Эрх зүйн харилцаанд оролцогчийг заасан. Иргэн гэж хувь хүн байгаагаас иргэн хуулийн этгээд нь бие даасан субъект юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах лэл нь хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Төлбөр төлөгч нь шийдвэрийг биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Гэтэл нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед К******* ХХК-ийн төлбөрт******* холбогдуулан хувьцаа эзэмшигчийн дансыг хаасан нь буруу юм. Энэ нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Компанийн тухай хуулийн 9-д зааснаар компани эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг ба хувьцаа эзэмшигч нь түүний хариуцлагыг хүлээхгүй гэсэн. Эд хөрөнгө нь тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр барагдуулдаг. Гэтэл балансад компанийн хөрөнгийг тодорхой заасан байхад эд хөрөнгө зааглагдаагүй гэж данс хаасан нь буруу юм. Эд хөрөнгө зааглагдаагүй гэдгийг шүүх дүгнэх ёстой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь үүнийг өөрөө тодорхойлсон буруу юм. Иймд уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Бусдын эрхийг хэн хамгаалах вэ гэж байна. Дампуурлын хэрэг үүссэн тул хэрэг гүйцэтгэгч эд хөрөнгө байгаа эсэх, компанийн хөрөнгийг хувьдаа авч ашигласан эсэхийг тусдаа шийдэх ёстой гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/шш2018/00036 дугаар захирамжаар К******* ХХК-с 5.424.843 төгрөгийг гаргуулж Н******* ******* ХХК-д олгохоор,

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/шш2017/03219 дугаар захирамжаар К******* ХХК-с 7.154.326 төгрөгийг гаргуулж А******* ХХК-д олгохоор

3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/шш2018/00250 дугаар захирамжаар К******* ХХК-с 1.197.040 төгрөгийг гаргуулж Таван богд интернэшнл ХХК-д олгохоор

4. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/шш2018/03117 дугаар захирамжаар К******* ХХК-с 359.907 төгрөгийг гаргуулж ******* Эй Эф Эй ХХК-д олгохоор

5. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/шш2018/00993 дугаар захирамжаар К******* ХХК-с 4.708.273 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор

6. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/шш2019/00380 дугаар захирамжаар К******* ХХК-с 302.023 төгрөгийг гаргуулж Д.Бд олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаггүй, өмчлөлд нь хөрөнгө тогтоогдоогүй төлбөр гаргуулах өөр хөрөнгөгүй тул хувьцаа эзэмшигч компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаагүй байх тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Бын арилжааны банк дах харилцах дансыг битүүмжлэх тухай тогтоолыг хүргүүлсэн байна.

К******* ХХК-тай холбоотой 6 гүйцэтгэх хуудас байдаг. Компанийн эзэмшилд эд хөрөнгө тогтоогдоогүй. 100 хувийн хувьцаа эзэмшигчт******* уулзахад ххк үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөрийг төлөхөд хүндрэлт*******. Компанийн дүрмийг гаргаж өгсөн бөгөөд энд эд хөрөнгийг зааглаагүй байсан. Улмаар хувийн хөрөнгөөрөө төл гэж шаардлага тавьсан. Иймд Компанийн тухай хуулийн 9.3-д зааснаар хувьцааны эзэмшлээр хариуцна гэсэн. 9.5-р эд хөрөнгө зааглаагүй бол хувийн хөрөнгөөр хариуцна гэсэн. Улмаар хөрөнгө зааглаагүй байсан тул хувьцаа эзэмшигчийн дансыг битүүмжилсэн. Иймд ажиллагаа хуулийн тухай явагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь 2015 оноос үйл ажиллагаа явуулаагүй гэсэн боловч үүнээс хойшхи хугацаанд шүүх дээр эвлэрээд байсан байдаг. Гэтэл одоо компани дампуурах гэж байгаа нь бусдын эрхийг зөрчиж байна. К******* ХХК-ний дүрэмд зааснаар 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Бын хөрөнгө нь компанийн хөрөнгөнөөс зааглагдаагүй байна. Учир нь компанийн хөрөнгийг дүрэмд заагүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь 2018 оны 11 сарын 21-ний өдрийн тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь компанийн эд хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөт******* холилдсон тул компанийн төлөх төлбөрийг 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгөөр барагдуулах зорилгоор дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон гэж маргасан.

 

Шүүх дараах лэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00036 дугаар захирамжаар К******* ХХК-с 5,370,403.50 төгрөг гаргуулж, Н******* ******* ХХК-д олгож, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 00119 дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03117 дугаар захирамжаар К******* ХХК-с 348,794 төгрөг гаргуулж, ******* ******* ******* ******* ХХК-д олгож, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1693 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00250 дугаар захирамжаар К******* ХХК-с 1,180,598.40 төгрөг гаргуулж, Таван богд интернэшнл ХХК-д олгож, улмаар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 00316 дугаар гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03219 дүгээр захирамжаар К******* ХХК-с 7,026,945 төгрөг гаргуулж, А******* ХХК-д олгож, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 00069 дүгээр гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 00993 дугаар захирамжаар К******* ХХК-с 4,663,490 төгрөг гаргуулж, Б ХХК-д олгож, улмаар 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 673 дугаар гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00380 дугаар захирамжаар К******* ХХК-с 297,240 төгрөг гаргуулж, Д.Бд олгож, улмаар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 00277 дугаар гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн байна. /хэргийн 20-54 дүгээр тал/

Эдгээр гүйцэтгэх хуудсыг лэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан талаар зохигч хэн аль нь маргаагүй. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч К******* ХХК-ний хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Г.Б болох нь компанийн дүрмээр тогтоогдож байх бөгөөд өнөөдрийн байдлаар нэг хувьцаа эзэмшигчт******* болсон гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь үгүйсгэж маргаагүй. /хэргийн 29-33 дугаар тал/ Мөн К******* ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 хувьцаа эзэмшигчт******* болсон талаар тэмдэглэгээ хийгдсэн байна. Иймд нэхэмжлэгч Г.Быг К******* ХХК-ний хувьцааны 100 хувийн эзэмшигч гэж үзэх лэлт******* байна.

Дээрх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр дугаар төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гарчээ. /хэргийн 68 дугаар тал/ Тогтоолоор нэхэмжлэгч Г.Бын арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг 5,504,843 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, дээрх мөнгөн дүнгийн хэмжээгээр хасалт хийхийг мэдэгдсэн байна. Улмаар тогтоолыг Хаан, Хас, Голомт, Капитрон, Капитал, Кредит, Ариг, Богд, Төрийн, Улаанбаатар хотын, Худалдаа хөгжлийн, Тээвэр хөгжлийн, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд тус тус хүргүүлжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны лэл болсон дээрх 6 ширхэг гүйцэтгэх хуудаст дурдсанаар төлбөр төлөгч нь К******* ХХК байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т .төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих гэж заасан. Гэвч нэхэмжлэгч Г.Б дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч биш байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж зохицуулсан бөгөөд хариуцагч нь К******* ХХК-ний дүрмэнд эд хөрөнгийг тусгайлан заагаагүй тул хувьцаа эзэмшигчийн хөрөнгөт******* холилдсон гэж маргасан.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж зохицуулсан.

Гэвч тус компанийн дүрмийн 1.4-т хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь энэ дүрмээр хязгаарлагдах гэж, 4.1-д Компани нь зөвхөн өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан. Мөн дүрмийн 8.1-д компани нь 1,500,000 төгрөгний өөрийн хөрөнгөт******* гэж заасан бөгөөд энэ талаар улсын бүртгэлийн гэрчилгээнд мөн тусгасан байна. Эдгээрийг дүгнэвэл хариуцагчийн төлөөлөгчийн компанийн болон хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө зааглагдаагүй, холилдсон гэх тайлбар лэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь компанийн дүрэмд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тусгайлан заагаагүй гэж тайлбарласан боловч хуулийн этгээдийн дүрэмд өөрийн өмчилдөг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ширхэгчлэн дурдах хуулиар ногдуулсан үүрэг байхгүй.

Иймд нэхэмжлэгч Г.Б нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш, түүний 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг К******* ХХК-ний эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх нь зааглагдаагүй гэх лэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлд дурдсан дүгээр тогтоолын Г.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйт*******.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т заасан лэл тогтоогдоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 21-ний өдрийн тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын нэхэмжлэгч Г.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгт******* ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхт******* болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД