Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 03

 

                  

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр                    2021/ДШМ/03                                        Хэрлэн сум                                  

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0003/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Ж.Баянжаргал,  

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-ийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2039000000242 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

2020 оны 10 дугаар  сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар  баг Баянмөнхийн 7-р гудамжны 30 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эх Д.Г-ийн нүүрэн тус газар гараараа цохиж унагаан нуруу хэсэгт өшиглөж зодсоны улмаас Д.Г-ийн зүүн нүдний ухархайн  доод ханын хугарал, зүүн хацрын нум ясны хугарал, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн  няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Эдавж заалдах гомдолдоо: Миний бие эх Г-ийг зодсон гэмт буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байна.

Хохирогч Г нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд миний биеийн эрүүл мэндийн байдал муу хүнд ажил хийж чадахгүй тул анхан шатны шүүхээс надад оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж хоногийг хасч өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Элбэгдорж нь 2020 оны 10 дугаар  сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-р гудамжны 30 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эх Гийн нүүрэн тус газар гараараа цохиж унагаан нуруу хэсэгт өшиглөж зодсоны улмаас Гийн зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хацрын нум ясны хугарал, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогддог. Элбэгдорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, дүгнэсэн, ухаарсан зүйл ажиглагддаггүй. Анхан шатны шүүхээс Элбэгдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Г.Э-ийндавж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Э2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-р гудамжны 30 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эх Д.Г-ийн нүүрэн тус газар гараараа цохиж унагаан нуруу хэсэгт өшиглөж зодсоны улмаас Д.Г-ийнзүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хацрын нум ясны хугарал, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Элбэгдорж намайг “мөнгө олж ир” гээд хоёр гараараа миний нүүрэнд хэд хэдэн удаа цохисон. Мөн хөлөөрөө баруун талын бөөр рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13х/,

Гэрч Ч.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Элбэгдорж эх Гтэйгээ мөнгөний талаар ярьж байгаад уурлаж Г-ийг нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохиод газар унахаар нь ар нуруу, бөөр хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 15х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 629 дугаартай

“...Ц.Гийн  биед зүүн нүдний  ухархайн  доод ханын хугарал, зүүн  хацрын  нум  ясны  хугарал, хоёр  нүдний зовхинд зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, духанд цус  хуралт,  зүүн чихний дэлбэн, хамарт  зөөлөн эдийн  няцрал  гэмтэл тогтоогдлоо...

...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 24х/

Г.Э-ийнмөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ээж Гтэй мөнгөнөөс болж маргалдаж гараараа нүүрэнд 3 удаа цохиод газарт унахаар нь нуруу хэсэгт нэг удаа өшиглөсөн. ...би  өөрийн ээж Г-ийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 31-32х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.  

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-ийгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь Г.Э-ийнүйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон байна.

            Г.Энь биеийн эрүүл мэндийн байдлын хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлэхэд нөлөөлөхөөр нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн “ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-ийндавж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Я.АЛТАННАВЧ

                                ШҮҮГЧИД                                           С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                               Б.ДЭНСМАА