Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Өлзийбаатар

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421002570024 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* сумын ******* даргын ******* газарт ******* ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, хороололд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн хашааны гадна 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч *******тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний бие, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би уралдаанд морио уралдуулсан боловч морь маань сайн давхиагүй. Ингээд бид морио ачиж явуулчихаад манай хамаатны дүүгийн морь түрүүлсэн болохоор хамтдаа юм ярьж ууж сууцгаасан. Тэр үед над руу нэг хүн утсаар залгаад “ чи хаана байна. Чамайг ална аа” гэж хэлсэн. Удалгүй cоrolla маркийн шаргал өнгийн автомашинтай хүмүүс ирээд надтай маргаан үүсгэсэн. Би нэг махлаг залуу буюу ыг нь цохисон, тэр намайг цохисон. Бид нар ноцолдсоор байгаад хашааны дотор талд орсон. Тэр үед шүүгдэгч ирээд надтай зууралдаж зодолдсон. Нэг мэдэхэд би ухаан алдаад сэрэх шиг болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* намайг цохиход би ухаан алдсан гэж мэдүүлсэн байсан. Би өөрөө яг хэн цохисныг хараагүй. Толгой руугаа цохиулаад ухаан алдаж унасан...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн төвөөс ******* сум руу уралдаанд оролцохоор морьдтой очсон юм. Уралдаан бол 05 дугаар сарын 10, 11-ний өдөр болсон. Би ******* суманд хамаатныхаа дүү гэрт очсон. Ингээд 05 дугаар сарын 11-ний өдөр уралдаан дуусаад би морьдоо ачаад аймаг руу буцах гэж байтал над руу нэг дугаараас залгасан. Одоо тухайн дугаар нь устчихсан байна. Над руу нэг эрэгтэй хүн залгасан ба "хаана байна" гэхээр нь "би сумаас гараад явж байна. Харьж байна" гэж хэлсэн. Тэгэхэд " та хоёрыг алнаа" гээд утсаа тасалчихсан. Би тухайн үед гадаа хашаан дотор зогсож байсан юм. Ингээд утас тасарсны дараа хашааны гаднаас огт танихгүй 2 залуу машинаас буугаад хашаан дотор орж ирэхээр нь "энд хүн байхгүй, бүгд унтаж амарч байна. Та нар явцгаа" гэхэд надтай шууд барьцалдаад авсан. Тэгээд миний толгойг нэг юмаар цохисон. Би ухаан алдсан. Тухайн хүмүүсийг би цохих ямар ч боломж гараагүй шууд л намайг цохиод авсан. Ингээд намайг сэргэхэд тэр 2 залуу явах гэж байсан. Би тэр 2 залууг явуулахгүй гээд араас нь чаргууцалдаад байж байхад гэр дотроос Магнай гэх манай дүү гарч ирээд намайг салгаж аваад цагдаа дуудсан. Тэр үед ойр хавийн айлуудын хүмүүс хашаандаа гараад ирчихсэн харж байсан. Удалгүй цагдаа ч ирсэн. Ингээд эмнэлэгт очиход миний толгой зулай хэсэгтээ их том ангайж хагарсан байсан. Гараараа бол цохиогүй юмаар л цохисон байх. Ингээд тухайн гэмтэлдээ би 7 оёдол тавиулсан. Эмнэлгийн хүмүүс бол тухайн хүмүүсийг таньж байсан. , гэх нэртэй залуучууд гэж байсан. ...Би бол жоохон уучихсан байсан. Гэхдээ болсон явдлыг санаж байгаа. Мөн тэр 2 залуу ч бас архи уусан байх шиг байсан. ...Тэр 2 залуу хоёулаа биерхүү, нэг нь шар, нөгөө нь бор царайтай байсан. ...Тухайн өдрийн 18 цагийн орчимд ******* сумын төвд гэх төрөл садангийн холбоотой залуугийнд байхад миний ... гэсэн дугаар руу үл таних хүн залгаж "хасагдсан морь мордууллаа, хаана байна, ална шулна" гэх зэргээр ярьсан. Би түүнтэй утсаар ярьж байхдаа гэрийн хашаанаас гарч бие засаж байхад королла маркийн авто машин ирсэн бөгөөд үл таних хоёр залуу тухайн машинаас бууж ирсэн. Тэр 2 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд гэгч нь над руу дайрч заамдаж аваад миний зүүн шанаа орчимд гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн хамт явсан гэх залуу нь миний гарнаас зуураад зогсож байсан. Миний хувьд гэх залууд цохиулсан учир гэх залуу руу зөрүүлэн цохиж зууралдаж эхэлсэн. Үүнээс хойш би гэнэт л нүд харанхуйлж ухаан алдсан. Удалгүй би ухаан сэргэж босоход газар уначихсан байсан бөгөөд гэгчтэй зууралдсан хэвээр байсан. Хажууд гэх залуу байсан. Мөн миний толгойноос цус гоожиж байсан. Намайг сэргээд байж байхад гэр дотроос надтай хамт явж байсан Магнай гэх залуу гарч ирээд намайг татаж тэр хоёроос салгаж авсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Үүнээс хойш дахин маргалдаагүй...” гэжээ. /хх-ийн 10-13/

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 18 цагийн орчимд морин уралдаанд ирсэн найзуудаа сум руу гаргаж өгөхөөр сумын найз ын хамт сумаас зүүн тийш машинтай явж байхад сумын найз болох над руу утсаар залгаад "Миний шүдлэн морийг минь метрт оруулаад хасуулах гэж дахин дахин хэмжүүллээ” гээд хэрүүл хийхээр нь “би тийм зүйл хийгээгүй, чи юу яриад байгаа юм бэ” гэж хариулсан. Тэгээд бид хоёр найзуудаа сум руу гаргаж өгчихөөд шууд гэр рүү явж очиход хашааны үүдэнд танихгүй нэг залуу над руу дайраад “чи миний их насны морийг хасуулах гэж оролддог хэн бэ” гээд томрохоор нь би түлхээд “би чамтай харьцахгүй” гэсэн чинь араас минь элдвийн хараалын үгээр хэлээд хэрүүл хийгээд яваад байхаар нь манай найз дундуур орж ирээд болиулах гэсэн чинь тухайн танихгүй залуу ыг нохой гахай гэх зэргээр элдвээр хэлээд нүүр рүү нь нулимахаар нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь тухайн залуу газар унаад өгсөн. Тэгээд тухайн залуу босоод дахиад л манай найзыг чамайг шоронд оруулна гэх зэргээр элдвээр хэлээд байхаар нь бид хоёр тухайн залууг тоохгүй хашаанаас явах гээд гарч байхад араас хэрүүл хийгээд дагаад явж байгаад ыг тухайн залуу өөрөө татаж мөргөх гэж байхад нүүрээ хамгаалаад өөдөөс нь толгойгоо доош болгоход тухайн залуу ыг мөргөхөд тухайн залуугийн толгойноос цус гараад эхэлсэн. Тэгээд тухайн залуугийн дүү нь гэх залуу хашаанаас гарч ирээд салгаад ахыгаа аваад явсан. ...Над руу дайраад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. ...Намайг цохисон зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-19/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...маргаан болдог өдрийн 18 цагийн орчимд аймгийн төвөөс хамт морио ачиж хөдөлсөн гэх залуугийн хамаатны гэрт нь түүнтэй хамт очсон байсан. Тухайн айлын залуугийн нэрийг нь одоо санахгүй байна. Ямартай ч ы төрөл садангийн хүний морь нь наадамд түрүүлсэн учир бид 2 очиж баярыг нь хуваалцсан. Миний хувьд бол архи уугаагүй, тэр айлд архи уусан. Ингээд хамт байхдаа 00 орох гээд гарсан боловч хэсэг хугацааны дараа хүмүүстэй маргалдаж хэрэлдээд байх шиг байхаар нь би тухайн айлаас ганцаараа гарсан. Намайг гараад хашааны үүд хэсэгт ирэхэд нь үл таних 2 залуутай зууралдаж харагдсан бөгөөд арай туранхай шар залуу нь түүнийг мөргөж байгаа харагдсан учир би шууд очоод л салгасан. Энэ үед ы толгойноос их хэмжээний цус гоожиж эхэлсэн. Ингээд л би цагдаа дуудаж тэднийг салгасан. Миний харснаар бол тухайн мөргөдөг залуу нь л ганцаараа ы биед халдаж байсан харагдсан. Харин нөгөө нэг махлагдуу залуу нь тай хэл амаар маргахаас өөрөөр биед нь халдаж байсан үйлдэл харагдаагүй. Өөрөөр тэд бие биедээ халдаагүй. Мөн намайг гарч ирэхэд тэдний маргааныг тодорхой харсан гэх өөр хэн нэгэн хүн ойр хавьд байгаагүй...” гэжээ. /хх-ийн 28-29/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 18 цагийн орчимд Баян- Уул сумын 5 дугаар багт байрлах гэртээ байж байхад хашааны гадаа хүмүүс орилолдоод байхаар гараад явж очтол гэх залуугийн толгойноос цус гарчихсан, , тэр гурав байхаар нь би “та хэд яаж байгаа юм бэ, нэгийгээ алах нь байна ш дээ” гэсэн чинь “зүгээрээ эгчээ одоо цагдаа дуудаад учраа олно” гэсэн чинь , хоёр машиндаа суугаад яваад өгөхөөр нь нойтон сальфеткаар толгойных нь цусыг арчиж өгсөн...” гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд гэртээ байтал сумын найз утсаар залгаад “манай гэрт хүрээд ирээ, найзууд ирээд байна” гэсэн. Тэгээд тухайн өдрийнхөө 18 цагийн орчимд ******* сумын 5 дугаар багт байрлах гэрт яваад очиход гэрийн хашааны гадаа , хоёр зодолдчихсон, ы толгой хэсгээс цус гарсан байхаар нь “яасан юм бэ” гээд асуусан чинь “энэ хоёр муудалцаад мөргөлдсөн чинь ы толгой хагарчихлаа” гэж тай цуг явж байсан танихгүй хоёр залуугийн нэг нь хэлсэн...” гэжээ. /хх-ийн 26-27/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 275 тоот дүгнэлтэд:

1. *******ы биед тархи доргилт, духны оройн зүүн хэсгийн шарх, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зулгаралт, баруун хөлийн шилбэний цус хуралт болон зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх тархи доргилт нь дангаараа, духны оройн зүүн хэсгийн шарх, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 34-35/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... бид тухайн хашаанд гэгчтэй таарч маргалдаж эхэлсэн. Манай найз нь тай маргалдаж байгаад бие бие рүүгээ салаавч гаргах зэргээр үйлдэл хийж эхлэхээр нь би машинаасаа бууж тэр хоёрыг болиулах гэхэд нь “чи юу юм бэ” гэж хэлээд миний нүүр хэсэгт нулимсан. Энэ үйлдлийнх нь хариуд би ы нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. ...Ингээд бид хоёр явах гээд машиндаа суухад дахин намайг татаж миний нүүр хэсэгт нулимсан учир би гэгчийн толгойн зулай хэсэгт нэг удаа мөргөсөн. Миний мөргөсөн үйлдлийн улмаас ы толгойноос цус гоожиж эхэлсэн. Би тэр үед саравчтай малгайгаа арагш нь харуулж өмссөн байсан учир арын төмөр хэсэг нь намайг мөргөх үед түүний толгой орчимд үйлчилж уг цус гоожих болсон...” гэжээ. /хх-ийн 62-63/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 38-39/

*******ад холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 64-69/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Бодонгууд овогт ******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт байх З. гэрийн гадна  хохирогч *******тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний бие, эрх чөлөөнд нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, духны оройн зүүн хэсгийн шарх, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зулгаралт, баруун хөлийн шилбэний цус хуралт болон зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “... дахин намайг татаж миний нүүр хэсэгт нулимсан учир би гэгчийн толгойн зулай хэсэгт нэг удаа мөргөсөн. Миний мөргөсөн үйлдлийн улмаас ы толгойноос цус гоожиж эхэлсэн. Би тэр үед саравчтай малгайгаа арагш нь харуулж өмссөн байсан учир арын төмөр хэсэг нь намайг мөргөх үед түүний толгой орчимд үйлчилж уг цус гоожих болсон...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажилагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч *******ы “...Би тухайн үед гадаа хашаан дотор зогсож байсан юм. Ингээд утас тасарсны дараа хашааны гаднаас огт танихгүй 2 залуу машинаас буугаад хашаан дотор орж ирэхээр нь "энд хүн байхгүй, бүгд унтаж амарч байна. Та нар явцгаа" гэхэд надтай шууд барьцалдаад авсан. Тэгээд миний толгойг нэг юмаар цохисон. Би ухаан алдсан. Тухайн хүмүүсийг би цохих ямар ч боломж гараагүй шууд л намайг цохиод авсан. Ингээд намайг сэргэхэд тэр 2 залуу явах гэж байсан. Би тэр 2 залууг явуулахгүй гээд араас нь чаргууцалдаад байж байхад гэр дотроос Магнай гэх манай дүү гарч ирээд намайг салгаж аваад цагдаа дуудсан. Тэр үед ойр хавийн айлуудын хүмүүс хашаандаа гараад ирчихсэн харж байсан. Удалгүй цагдаа ч ирсэн. Ингээд эмнэлэгт очиход миний толгой зулай хэсэгтээ их том ангайж хагарсан байсан. Гараараа бол цохиогүй юмаар л цохисон байх. Ингээд тухайн гэмтэлдээ би 7 оёдол тавиулсан. Эмнэлгийн хүмүүс бол тухайн хүмүүсийг таньж байсан. , гэх нэртэй залуучууд гэж байсан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.ын “... гэр рүү явж очиход хашааны үүдэнд танихгүй нэг залуу над руу дайраад “чи миний их насны морийг хасуулах гэж оролддог хэн бэ” гээд томрохоор нь би түлхээд “би чамтай харьцахгүй” гэсэн чинь араас минь элдвийн хараалын үгээр хэлээд хэрүүл хийгээд яваад байхаар нь манай найз дундуур орж ирээд болиулах гэсэн чинь тухайн танихгүй залуу ыг нохой гахай гэх зэргээр элдвээр хэлээд нүүр рүү нь нулимахаар нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь тухайн залуу газар унаад өгсөн. Тэгээд тухайн залуу босоод дахиад л манай найзыг чамайг шоронд оруулна гэх зэргээр элдвээр хэлээд байхаар нь бид хоёр тухайн залууг тоохгүй хашаанаас явах гээд гарч байхад араас хэрүүл хийгээд дагаад явж байгаад ыг тухайн залуу өөрөө татаж мөргөх гэж байхад нүүрээ хамгаалаад өөдөөс нь толгойгоо доош болгоход тухайн залуу ыг мөргөхөд тухайн залуугийн толгойноос цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч гийн “...Намайг гараад хашааны үүд хэсэгт ирэхэд нь үл таних 2 залуутай зууралдаж харагдсан бөгөөд арай туранхай шар залуу нь түүнийг мөргөж байгаа харагдсан учир би шууд очоод л салгасан. Энэ үед ы толгойноос их хэмжээний цус гоожиж эхэлсэн. Ингээд л би цагдаа дуудаж тэднийг салгасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч , нарын мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 275 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 275 тоот “...*******ы биед тархи доргилт, духны оройн зүүн хэсгийн шарх, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зулгаралт, баруун хөлийн шилбэний цус хуралт болон зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх тархи доргилт нь дангаараа, духны оройн зүүн хэсгийн шарх, духны зүүн талын зөөлөн эдийн няцрал нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь шүүгдэгчид гомдолтой гэж мэдүүлж байх боловч хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Мөн хохирогч нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргаагүй байх тул маягтаар тогтоосон зэрэглэлээр нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй байна. Иймд шүүхээс хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА