2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай ргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407003080022 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ажилтай, , , , Баянгол рэг, , , од оршин суух,

Баянгол ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Баянгол ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 966 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 03 цагийн үед оос Налайх ргийн ны нутаг дэвсгэрт байрлах гэх газарт улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж, хүргүүлэн буусан иргэн Л.ийн “Айфоне-11” маркийн 1 ширхэг гар утсыг г мартсаныг мэдсээр байж авч завшин Л.т 725,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэлэг:

 

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэлэхдээ: “Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч М.******* нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 03 цагийн үед оос Налайх ргийн ны нутаг дэвсгэрт байрлах гэх газарт улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж, хүргүүлэн буусан иргэн Л.ийн “Айфоне-11” маркийн 1 ширхэг гар утсыг г мартсаныг мэдсээр байж авч завшин Л.т 725,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Л.ийн Налайх ргийн цагдаагийн хэлтэс гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

  • Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажлын газрын найз гэх хүний төрсөн өдөр болж , хорооллын эцэс орчимд байгууллагын ажилчдаараа тэмдэглэсэн. Тэгээд үйл ажиллагаа дуусаж байгаа газраасаа шууд такси бариад би , , нарын хамт 03 цаг 20 минутын орчимд хөдөлсөн. Тэгээд замдаа дээр буугаад бид 3 цааш Налайх орохоор явсан. 04 цагийн орчимд Налайх ргийн , Их аманд байрлах ий өөрийнх нь эзэмшлийн зуслангийн гадаа бид 2 буусан. Тэгээд буугаад халаасаа ухтал миний гар утас байхгүй байхаар нь таксинд үлдээсэн гэдгээ мэдээд тухайн таксины араас дуудсан боловч шууд чигээрээ яваад өгсөн. Дараа нь 07 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд “” төв дотор явж байгаа байршил асахаар нь тухайн жолооч руу залгатал утсаа авахгүй байхаар нь “Би таныг байршлаар чинь харж байна. Та миний утсыг өгчих” гэж мессеж бичээд үлдээсэн. Удалгүй над руу нөгөө таксины жолооч залгаж “Өнөөдөр өгч чадахгүй, одоо надаа алга маргааш аваачаад өгье” гэж хэлээд салгасан. Маргааш нь би өглөөнөөс хойш баахан залгасан боловч огт гар утсаа авахгүй байж байснаа 10 цагийн орчимд над руу залгаад “Одоо Налайх руу явж байна, очоод хэлье” гэж хэлээд тасалсан. Тэгээд би удаан хүлээсэн боловч залгахгүй байхаар нь 14 цагийн орчимд залгатал таксины жолооч “Би Налайх орж амжихааргүй болчихлоо, бүр орой хүргэж өгье” гэхээр нь “би шууд өөрөө очоод авчихъя” гэтэл “ирээд залгаарай” гэж хэлээд тасалсан. Би ын төв рүү ороод залгатал жолоочийн гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан. ...Би од хорооллын баарнаас гараад таксинд суугаад явах үедээ гартаа гар утсаа атгаад сууж байсан. Тэгээд замдаа унтаад Налайх ргийн , ы гадаа буулгах үед сэрсэн. Тэгээд гартаа байсан утсаа тухайн машины сандал дээр тавьсан байх. Тухайн газрын ойр орчмоор хяналтын камер огт байхгүй. Намайг таксинд суух үед гар утастай байсан гэдгийг цуг явсан , , нар гэрчилнэ. Би өөрийн гээсэн гэх гар утсаа 2023 оны 10 дугаар сард Налайх ргийн гар утас зардаг газраас 1,250,000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

 

  • Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн НД-24-319 дугаартай “...шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ нийт 725,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-42 дахь тал),

 

  • Хохирогч Л.ээс гар утсаа буцаан авах талаар утсаа г мартсан гэх таксины жолоочтой харилцсан мессеж чаттай гэх гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

  • Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би урьд нь “” ХХК-д савлагаа ашиглалтын мастераар ажилладаг байж байхдаа 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай ажлын газрын залуугийн төрсөн өдөр болоод хэдэн хүмүүсийн хамт од хорооллын эцэст бааранд орсон. Ингээд шөнө 02 цаг өнгөрч байхад тэндээс тараад би хамт ажилладаг , , бид дөрөв такси бариад Налайх явсан ба замдаа ы гадаа г буулгаад , бид гурав нөгөө таксигаараа Налайх руу шууд явсан юм. Налайхад шөнө дунд 04 цагийн үед ирээд би гэрийнхээ гадаа буюу 95 дугаар байрны гадаа буугаад гэртээ орсон ба , хоёр цаашаа явсан. Маргааш нь над уруу яриад гар утсаа таксийнд орхисон байна гэж хэлж байсан...” гэх мэлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

  • Гэрч Т.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би урьд нь “” ХХК-д ажилладаг байхдаа 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын ажилтны төрсөн өдөр болоод найзуудаараа хотод хорооллын эцэст бааранд орсон. Тэнд хоол унд идэж, пиво ууцгааж байгаад шөнийн 02 цагт тарсан ба Налайх явах , , ийн найз бид хэд замын урдаас такси бариад явсан. Замдаа дээрээс Налайхын машинд суух гэтэл такси байгаагүй учир таксиныхаа жолоочтой тохиролцоод шууд Налайх хүргэхээр явсан. Замдаа д г буулгаад , бид гурав таксигаараа Налайх явсан. Явахдаа жолоочийн хажууд суугаад бид хоёр арын суудалд нь сууж байсан. Таксины жолооч нь миний үеийн бор залуу байсан шиг санагдаж байна. Машиных нь дугаарыг хараагүй саарал өнгийн приус-20 маркын тээврийн хэрэгсэл байсан. Налайхад ирээд эхлээд гэрт нь буулгаад бид хоёр Их аманд байх манай байшинд хүргүүлээд буусан ба дөнгөж таксинаас буугаад би таксийнд утсаа орхичихлоо гэсэн, тэгээд миний утсаар өөрийнхөө дугаар уруу залгахад эхлээд дуудаж байснаа сүүлдээ холбогдох боломжгүй болчихсон. Мөнгө шилжүүлсэн таксины жолоочийн дансыг үзэхэд *******ын ******* гэдэг хүний данс байсан. Тэгээд дугаарыг нь олоод ярьсан гэсэн гэхдээ утсаа олж аваагүй гэж байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

  • Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Баянгол ргийн , зүүн Ард Аюушийн 1-од төрсөн , 4 настай төрсөн хүү , төрсөн нарын хамт түрээсийн хашаанд өөрийн 5 ханатай эсгий гэрт амьдарч байна. Ээж маань ажилгүй гэртээ байдаг, би ийн нэр дээр байдаг хувийн жижиг машинаараа таксийнд явдаг. Хүү маань цэцэрлэгт, маань 7 дугаар ангид сурдаг. Манайх ******* аймгаас од шилжиж ирээд 3 жил болж байна. Манай ийн нэр дээр улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркын тээврийн хэрэгсэл байдаг, ийн нэр дээр л байдаг болохоос биш миний машин байгаа юм. Би хүүхдээ гэртээ харж, завсар зайгаар нь таксийнд явж аж амьдралаа авч явдаг юм. 2024 оны 07 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна, би таксигаараа шөнө явж байгаад хорооллын парадоксын зам дээрээс офицер хүргүүлэх согтуу 2 эмэгтэй, 2 эрэгтэй 03 цагийн үед суусан. Ингээд би хүргэж өгөх замд нэг эмэгтэй нь гэртээ буусан ба гуравтай нь хамт офицер ортол Налайх явах машин байгаагүй учраас намайг шууд Налайх хүргээд өгчих мөнгийг нь өгье гэсэн. Би зөвшөөрөөд Налайх рэг яваад Налайхын төвд миний хажууд сууж нэг залуу нь гэртээ буугаад ард сууж явсан эмэгтэй, эрэгтэй хоёр буудал хайж явсан боловч бүгд хүнтэй байна гэсэн. Ингээд залуу нь зуслангийн байшинд хүргүүлье гээд явсан ингээд нэг хашааны үүдэнд хүргүүлээд тэр хоёр тооцоогоо дансаар хийчхээд би шууд хөдлөөд хот уруу явсан. Ингээд маргааш өдөр нь хашаандаа машинаа цэвэрлэж байгаад арын суудлын шалавчин доороос цагаан өнгийн корпустай энгийн “Айфоне-11” маркийн цэнэггүй болчихсон утас гарч ирсэн, хэн хаясныг нь би огт мэдээгүй таксийнд суусан хүн хаясан байна гэж бодсон. Тэгээд фейсбүүк дээрээс гар утасны сэлбэг авна гэсэн зарын дагуу холбогдоод Мөнгөн завъяагийн тэнд нэг танихгүй 30 орчим насны залуутай уулзаад “Айфоне-11” маркийн утсаа сэлбэгэнд 70,000 төгрөгт өгсөн. Гэтэл нэг танихгүй дугаараас нэг эмэгтэй залгаад ярьсан ба Налайхад хүргүүлсэн эмэгтэй байсан ба машинд чинь утсаа орхисон байна утсаа авъя гэхээр нь би утас чинь байгаа өөрөө ажилтай байна маргааш хүргэж өгье гэж хэлсэн. Ингээд утас зарсан хүнээ хайсан боловч олж чадаагүй юм. Тэгээд нөгөө эмэгтэйгийн утсыг олж чадаагүй учраас би дахиж холбогдож яриагүй хаячихсан юм. Ийм л зүйл болсон” гэх мэлэг (хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас) зэрэг болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэдэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

 

            Шүүгдэгч М.******* нь гээгдэл эд хөрөнгө болох “Айфоне-11” загварын гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилд авч, өөрийн өмч мэтээр бусдад худалдан захиран зарцуулж завшсан байна. Шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Л.т 300,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш 725,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл, хохирогч Л.т учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

 

            Иймд шүүгдэгч М.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.т 725,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд прокурорын хяналтын шатанд буюу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч М.******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

            Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 725,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй гэх), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ