Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2019/01620

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2019/01620

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин байрлах, ЮЭЭЭӨи ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын Б-И /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,980,709 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЮЭЭЭӨи ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх С.Б-Итэй 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ЗГ17/07/03 тоот, 12,900,000 төгрөгийн зээлийн гэрээ барьцааны гэрээний хамт байгуулсан. Тус зээлийн гэрээг сарын 3,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэг нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Үндсэн зээл болох 12,182,554 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,121 төгрөг, үндсэн хүү 2,758,033 төгрөг, нийт 14,980,709 төгрөгийг зээлийн гэрээний 9.2, 10 дугаар зүйл, Барьцааны гэрээний 2.7-д зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б-И шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 4,980,709 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЮЭЭЭӨи ББСБ ХХК нь хариуцагч С.Б-Ид холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 14,980,709 төгрөг, гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 10,000,000 төгрөгийг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргажээ.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

ЮЭЭЭӨи ББСБ ХХК болон иргэн С.Б-И нар 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ЗГ17/07/03 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр БГ17/07/03 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан, зээлдэгч С.Б-И нь зээлийн гэрээний дагуу 12,900,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, зээлийн гэрээний 3.1.5-д зааснаар үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээл хүү төлөх хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс тооцож төлөх нөхцөлтэйгээр зээлж, мөнгийг хүлээн авсан, улсын дугаартай, NHW203011170 арлын дугаартай, улсын дугаартай, NHW200025491 арлын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус бүр 6,000,000 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж, зээлийн барьцаанд барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..,

453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч С.Б-И нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Б-Игээс 14,980,709 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЮЭЭЭӨи ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч С.Б-И нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаан нь хүндэтгэх шалтгаантайг нотлох баримтгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч С.Б-Игээс 14,980,709 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЮЭЭЭӨи ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,854 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-Игээс улсын тэмдэгтийн хураамжид 232,854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЮЭЭЭӨи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА