Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 321/2025/0034/Э

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                          Н.Амгалан

Шүүгдэгч                               ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Батсүрэнгээр хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* ******* овгийн ******* ******* холбогдох 39000000419 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ******* нь Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг байрны гадна авто машины зогсоолд байршуулсан байсан 74- улсын дугаартай Toyota Prius-41 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг 20 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед хууль бусаар хутгаар хагалж гэмтээн хохирогчид 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь: ”Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ах өмнө нь хамт ажиллаж байхдаа надтай дээрэлхүү ханддаг байсан, тухайн үед тэр нь санаанд ороод машиныхан 4 дугуйг хагалсан нь үнэн, хохирлоо барагдуулсан, 4 дугуй авч өгсөн” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч өгсөн: ...Миний бие Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг -19 тоотод эхнэр, хүүхэд нарын хамтаар оршин суудаг юм. Би Хэнтий аймгийн төвд телевизэд найруулагч ажилтай юм. 20 оны 11 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед манай эхнэр нь ******* сумын 3 дугаар баг байрны гадаа ирж зогсоод тэгээд гэртээ орсон харин би гэртээ амарч байсан юм. 20 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ би гарч ирээд өөрийн цагаан өнгийн Prius-41 маркийн 74- улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаах гэхэд миний машины дөрвөн дугуй хагалсан байсан болохоор би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би 20 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр намайг ажил дээрээ байхад гаднаас манайд ажиллаж байсан гэх залуу орж ирэхээр нь чи дуу шуугүй яв гэж хэлээд энэ нэг юмнаас өөр хүн олдохгүй байна уу гэж санаандгүй хэлсэн чинь надад өс санаад шөнө манай гадаа машинтай ирж миний машины дугуйг үзүүртэй зүйлээр хагалсан гэдгийг орой ******* 1 дүгээр сургууль дээр байхдаа өөрөөс нь мэдсэн юм...Би өөрийн 4 ширхэг дугуйг 1 ширхэг нь 130.000 төгрөг, 4 ширхэг нь 520.000 төгрөгөөр Улаанбаатар хот Да хүрээ захаас худалдаж аваад 1 сар болох гэж байгаа шинээрэй дугуйнууд байгаа юм...надад санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 хуу)

Гэрч Ө.гийн өгсөн: ...20 оны 11 дүгээр сарын 07-ны орой Хан Хэнтий чуулгаас орой 21 цагийн үед гарч ******* сумын 3 дугаар баг байрны гадаа ирж машинаа зогсоолд тавиад гэртээ орж амарсан юм. Манай нөхөр гэртээ хүүхдүүдээ хараад байсан. 20 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө манай нөхөр гэрээсээ 08 цагийн үед гарч машинаа асаах гэж гараад гаднаас утсаар ярьж машины 4 дугуйг хагалсан байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гарч харахад манай цагаан өнгийн Prius-41 маркийн 34- хэү улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнуудыг үзүүртэй зүйлээр хагалсан байсан юм. Манай байрны үүдэнд хяналтын камер байдаг болохоор би хяналтын камерт тээврийн хэрэгсэл урд талаасаа ирээд машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд миний машины 4 дугуйг үзүүртэй зүйлээр хагалж нөгөө машины урд талд суугаад баруун тийш яваад өгч байсан гэдгийг харсан. Харин хяналтын камерт тухайн хүний нүүр царай, тээврийн хэрэгслийн номер огт харагдахгүй байсан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 хуу)

Гэрч өгсөн: ...Би 20 оны 11 дүгээр сарын 08-ны 02 цаг 05 минутын үед Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг 16 давхар байрны зүүн талаас өөрийн найз хамтаар такси барихад цагаан өнгийн Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд суусан юм. Тухайн тээврийн хэрэгсэлд  30-д настай 2 эрэгтэй хүн байсан юм. Манай найз бид хоёр ард талын сандал буюу би жолоочийн ард  талд харин манай найз жолоочийн эсрэг талын хүний ард сууж яваад ******* сумын 3 дугаар баг тоот байрны гадаа ирж би машинаас бууж харин манай найз гэр рүүгээ явахаар тухайн машинд үлдсэн юм. Манай найз 02 цаг 20 минутын үед гэртээ хариад байна гэж над руу чат бичсэн юм...Би тухайн машины улсын дугаарыг мэдэхгүй...Би таксины мөнгө өгөөгүй. Харин манай найз буугаад таксины тооцоогоор бүгдийг нь хийсэн гэсэн юм...би танихгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 хуу)

Гэрч С. өгсөн: ...Би 20 оны 11 дүгээр сарын 08-ны 02 цаг 05 минутын үед Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг 16 давхар байрны зүүн талаас өөрийн найз хамтаар такси барихад цагаан өнгийн Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд суусан юм. Тухайн тээврийн хэрэгсэлд 30-д насны 2 эрэгтэй, 20 гаран насны нэг эмэгтэй хүн байсан юм. Манай найз бид хоёр ард талын сандал буюу жолоочийн ард талд харин би хажуу талд жолоочийн эсрэг хүний ард нөгөө эмэгтэй хүн суусан юм. Тэгээд шууд хойшоо явж ******* сумын 3 дугаар баг тоот байрны гадаа ирж бууж үлдээд нөгөө машин эргээд зүүн тийш хараад зогсоод жолоочийн хажуу талын эрэгтэй хүн буугаад хойшоо яваад машины хажууд очиж байхыг харсан. Тэгээд удалгүй буцаж ирээд машинд суугаад би ******* сумын 3 баг саран хотхоны хажууд очиж буусан харин нөгөө хүмүүс намайг байр руу ороход гадаа зогсож байсан юм. Би тэр хэдийг юу ярьж байгааг огт сонсоогүй гэртээ ирээд найз рүү гэртээ ирсэн гэдгээ утсаар хэлээд амарсан юм...Би тухайн машины улсын дугаарыг мэдэхгүй...Би таксины мөнгөө хаан банкны 5943079993 дугаартай гэх хүний дансанд 6000 мянган төгрөг шилжүүлсэн юм...би танихгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 хуу)

Гэрч А.гийн өгсөн: ... 20 оны 11 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед байх ******* сумын 3 дугаар баг буудлын гадаа найз тай уулзаж бид хоёр миний цагаан өнгийн Prius-30 маркийн 32- улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй цугтаа гадуур явж байгаад найз залгаж хүргэж өгөөч гэхээр нь ******* сумын 3 дугаар баг салоны гадаа очиж ыг аваад шууд зүүн тийш яваад төв замаар хойшоо эргэж эмнэлгийн баруун талын зам дээр хоёр эмэгтэй хүн гар өргөж байхаар нь очиж зогсоод суулгахад нэг эмэгтэй нь язгууртны хажууд бууна гэхээр нь хүргэж өгөхөд нөгөө эмэгтэй машинаас буусан. Харин араас нь буухдаа надаас үзүүртэй юм байвал өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм гэж асуухад зүгээр өгчих юм үзэх гэсэн юм гэхээр нь би машины голын хайрцагт хутга байгаа гэж хэлэхэд аваад машинаас бууж чигээрээ хойшоо яваад машин дунд орсон. Харин би машиныг чиглэлийг өөрчилж зүүн тийш харуулсан юм. Тэгээд удалгүй эргэж ирээд машинд суугаад надад хутга өгөхөөр нь би хутгаа аваад дунд хайрцагт хийгээд шууд тэндээсээ хөдөлж хотхон байрны гадаа очиж үлдсэн нөгөө эмэгтэйг буулгаж таксины мөнгөө би өөрийн хаан банкны дансаар авч цаашаа хөдөлж ыг гэрийн нь гадаа буулгасан юм. харин буудлын гадаа бууж үлдсэн юм...надад тийм тийм юм яриагүй. Надаас үзүүртэй зүйл байна уу гэхээр нь машины голын хайрцагт хутга байгаа гэхэд голын хайрцгаас хутга аваад бууж хойшоо машины голоор ороод явсан би юу хийсэн талаар мэдэхгүй байна... бид хоёр бол хэрэглээгүй. Харин пиво уусан байсан юм...гэх мэдүүлэг (хх-ийн 34-35 хуу)

Насанд хүрээгүй гэрч Д.ын өгсөн: ...Миний бие 20 оны 11 дүгээр сарын 07-ны орой ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг салонд орой хүртэл ажилтай байж байгаад шөнө 23 цагийн үед харих гээд байж байхад манай найз сумаас ирээд тэй цугтаа явж байна гэхээр нь би гэр рүүгээ хүргүүлэх гэсэн юм гэж хэлэхэд манай ажил дээр ирээд би ажлаасаа гарч гийн машины ард талд суугаад тэгээд зүүн тийш яваад эмнэлгийн баруун талд гар өргөж байсан хоёр эмэгтэй хүнийг аваад хойшоо явж ******* сумын 3 дугаар баг үүдэнд нэг эмэгтэйг буулгахад араас нь буугаад хойшоо машин дундуур орохоор нь ыг бие засахаа явж гэж бодсон. Тэгээд хойд талаас гүйгээд ирээд ард талын суудалд суух гэхэд нь би урагшаа суу гэж хэлээд урагшаа нь суулгахад нэг жижиг хутга гаргаж ирээд д өгч байсан юм. Тэгээд бид нар хөдөлж ******* сумын 3 дугаар баг хотхоны гадаа үлдсэн нэг эмэгтэйг буулгаж таксины тооцоогоо аваад би тэгээд шууд гэртээ хүргүүлсэн юм...Тухайн үед пиво уусан байсан. Тэгэхээс бид хоёр пиво огт хэрэглээгүй байсан юм...Би тухайн үед аас хутганы талаар огт асуугаагүй...гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 хуу)

Prius-41 маркийн 74- улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйны үнэлгээг 520.000 (таван зуун хорин мянга) төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ий шинжээчийн 20 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 20/ШД-404 дугаартай  дүгнэлт (хх-ийн  45-47 хуу)

 

*******ын яллагдагчаар өгсөн: ...Намайг ах байнга дээрэнгүй харьцаад дээрэлхээд байдаг юм. Харин 20 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн орчимд явж байсан чинь ахын Приус-41 маркийн машин Хэнтий аймгийн ******* сум 3 дугаар баг байрны гадаа байж байхаар нь уур хүрээд хутгаар 4 дугуйг нь хатгаж хагалсан. Харин маргааш нь гэмшээд би ах дээр очиж таны машины дугуйг би хагалчихсан юм аа уучлаарай гээд очоод уулзаж 4 дугуйг нь худалдан авч өгсөн. Тухайн үед ах цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчихсөн байсан юм байна лээ. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг (хх-ийн 62 хуу)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-9 хуу)

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-14 хуу)

******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69 хуу)

*******ын иргэний үнэмлэхийн  лавлагаа (хх-ийн 65 хуу)

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 79-80 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 20 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг байрны гадна авто машины зогсоолд байршуулсан байсан 74- улсын дугаартай Toyota Prius-41 маркийн автомашины 4 ширхэг дугуйг хутгаар зүсэж хагалан 520.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б., гэрч Ө., С., Б., А., шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш (300.000 мянган төгрөгөөс дээш) хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 520.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б. нь “...надад санал хүсэлт байхгүй..” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 хуу) өгсөн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн модон бариултай 16 см урттай хутга 1 ширхгийг устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн модон бариултай 16 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ