Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

                                   

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Г.Г

  Шүүгдэгч Ч.Б өмгөөлөгч Д.Х /цахим/, С.Ч

  Шүүгдэгч Н.С өмгөөлөгч Л.Б, Б.Э

  Шүүгдэгч Ч.Б, Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б мөн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С нарт холбогдох эрүүгийн 232.000.144.0149 тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс халх, ...... боловсролтой, ........ мэргэжилтэй, ам бүл ......, ....... хамт амьдардаг, .......... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ......... ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Н.С 

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... төрсөн, ...... настай, эрэгтэй, яс үндэс халх, .......... боловсролтой, ........ мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ......... ажилтай байсан, ам бүл ......., ......... хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй ......... тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,  Ч.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь эрүүгийн ........ дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэргийг шалгаж байсан эрүүгийн мөрдөгч Ч.Б албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ........ дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи худалдан авсны 38.000 төгрөг, ........ авто угаалгын газраар приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөр ...... төгрөг, эхнэрийн тээврийн хэрэгслийн угаалгын төлбөр 50.000 төгрөг, ....... дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авсны 80.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө ....... дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авсны 34.000 төгрөг,  2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр .............. хаягтай хүнсний дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авсны ...... төгрөг, мөн ....... тоотод байрлах гэрт нь байсан өмдийг худалдан авч Н.Ч ......тоот данс руу 80.000 төгрөгийг шилжүүлэх замаар хахууль өгсөн,

Шүүгдэгч Ч.Б нь нийтийн албан тушаалтан буюу ....... Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа ..........дугаартай хэргийг шалгах албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ........ дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи авч 38.000 төгрөг, ....... авто угаалгын газраар приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөрт 30.000 төгрөг, өөрийн эхнэрийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөр 50.000 төгрөг, Булагт дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авч 80.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө ........ дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авч 34.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ........ гэх хаягтай хүнсний дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авч 92.000 төгрөг, мөн ...... сумын ....... баг 8 дугаар гудамжны 17 тоотод байрлах өөрийн гэрт нь байсан өмдийг Н.С худалдаж, Н.Ч-ын Хаан банкны .......... тоот данс руу 80.000 төгрөгийн төлбөрийг хэргийн оролцогч Н.Санжпүрэвээр хийлгэн, хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 2021 онд хууль сахиулах байгууллагад ажиллах хугацаандаа төрийн хуулийг сахин биелүүлж ажилласан. Анх төгссөн жилээ Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дорноговь аймагт томилогдож ирсэн. Миний бие ...... аймгийн хүн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дорноговь аймагт анх удаа ирсэн. Энэ сайхан нутагт гараагаа эхэлж ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа Монгол улсын төрийн хуулийг захиж биелүүлж, хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа шалгагдаж байсан хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байсан. Үүнтэй холбогдуулаад зарим нэгэн дарамт шахалтууд гэж байсан өнөөдрийн нөхцөл байдал ингэж хүндэрсэн нөхцөл байдал үүснэ гэж ёстой төсөөлж байсангүй. Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад ........ прокурорын байгууллагад ёстой итгэдэггүй. Яагаад гэвэл ......... прокурорын газар нь тухайн хэрэг маргааныг шалгахдаа Эрүүгийн хуулийн үндсэн зарчмыг би удаа дараа хэлж байгаа  Эрүүгийн хуулийн үндсэн зарчимд мөрдөгч, прокурор нь тухайн хэргийг шийдэхдээ нотлох баримтыг яллах болон цагаатгах нотлох баримтыг бүрэн дүүрэн хангаж, шүүхийг үнэн зөв шийдвэр гаргахад нөлөөлж байх ёстой байдаг. Бүх прокурорыг тэгж хэлээгүй юм шүү ажлаа хийгээд явж байгаа мундаг прокурорууд зөндөө байгаа. Энэ дээр ........ прокурорын газар гэхээрээ дотроосоо ялзарсан газар байдаг юм уу. Жижигхэн сум гэхээрээ ийм газар байдаг юм уу. Би мөрдөн шалтгах ажиллагааны явцад удаа дараа хэлж байсан. Би эрүүгийн мөрдөгч хүн Эрүүгийн хэрэг эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Жишээлбэл эрүүгийн цагдаагийн алба хаагч Монгол улсад нууц далд аргаар үйлдэгдсэн урьд өмнө цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд урьд өмнө бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчингийн онц ноцтой гэмт хэрэг 6 сарын өмнө үйлдсэн  хэргийг би илрүүлсэн. Илрүүлсэн хэргээ холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж эхэлсэн. Үүний дагуу тухайн хэргийн холбогдогч надад өс санах болсон. Тухайн хэргийг шалгах явцад удаа дараа хүсэлтүүд ирж байсан. Би дамжуулж хэлж байсан. Миний дүү болохгүй бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Асуудал ийм дээрээ тулах юм бол би нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар анхааруулж байсан. Би хүн чанар гаргаад тухайн үед нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, зүгээр сануулсан. Намайг өвчтэй байхад тухайн гомдол маань гарч байсан. Он сарыг нь сайн санахгүй байна. Угаалгын газар гэж ярьж байна 2 жилийн өмнө болсон. Би өөрийнхөө машиныг угаалгасан. Прокурор яагаад С гэдэг хүний дансны хуулга байсаар байтал С гэдэг хүнээс нь гэрчийн мэдүүлэг аваагүй юм бэ. Тухайн үед авах боломжтой байсан С гэдэг хүн улсын хилээр 11 сарын сүүлээр гарсан байсан. Тухайн өргөдөл гомдол 2024 оны 08 дугаар сард гарсан байсан. С гэдэг хүнээс Монгол улсад байхад нь мэдүүлэг авах боломжтой байсан Австрали улс руу гарлаа гэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад консулын газраар дамжуулан мэдүүлэг авах боломжтой байсан. Намайг гүтгэж байгаа энэ ажиллагааг прокурорын шатанд тогтоох боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй. Гэрч С мэдүүлэг авахдаа гэрч С гэдэг хүний дансанд төлүүлчихсэн. Приус 30-тай очсон гэж яриад байгаа юм. Гэтэл би угаалын газарт приус 30-тай очоогүй. Н.С гэдэг хүний машин байсан тэр нь яагаад приус 30 болсон бэ? тэр нь логикийн алдаа байна. Прокурор үүнийг харах ёстой хэт нэг талыг барьсан. Б гэдэг хүний хувийн байдлыг тогтоосон байна. Цагдаагийн ерөнхий газрын сахилгын арга хэмжээ авсан баримтыг хэрэгт оруулсан. Н.С-ийн өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх сангийн лавлагаа хэрэгт байдаг тэрийг гаргаж өгөөгүй атал миний цагаатгагдсан хэргийн материал мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан. Тэр нь хэрэг нь цагаатгагдсан. Сүүлд холбогдсон хэрэг нь 11 настай нялх охиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хүчирхийлсэн энэ асуудлыг би тэвчээгүй юм. Би тухайн асуудлыг үнэн шударгаар шийдвэрлэх гэсэн юм. Логикийн асуудал байгаа дэлгүүрийн тооцоог төлүүлсэн гээд прокурор үнэлж байгаа. Би тэрийг гайхаад байна дэлгүүр дээр очоод С гэдэг хүн очоод тооцоо хийсэн. Тухайн үед дэлгүүрийнх нь худалдагч нь намайг байхгүй гэдгийг хэлсэн. Тухайн хүний л дансаар хийх гэж байгаа. Ямар нэгэн байдлаар би юм аваад би дэлгүүрийнхээ тооцоог төлүүлсэн асуудал биш юм. Би сонирхож үзэж байгаа юм. 0,5 сэнгүр нэртэй пиво 5 ширхгийг авсан энэ нь 38.000 төгрөг болсон гэж байгаа юм. Одоо 2025 он болсон асуудал нь 2023 онд болсон. Тухайн үед дэлгүүрийн бараан дээр үнэлгээ яагаад хийж болоогүй юм бэ. Нэг пиво 8000 төгрөг болоод байна. Би пабд суугаад пиво авхуулсан юм уу. Энэ асуудлыг хөндөх ёстой. Тухайн дэлгүүрт үнэхээр тэр пиво 8000 төгрөгөөр зарагдаж байсан юм уу. Дэлгүүрийн дансанд мөнгө орсон талаар магадгүй байхыг үгүйсгэхгүй. Энэ хүн хаанаас ямар захаас Улаанбаатараас байна уу, Замын-Үүдээс байна уу, Эрээнээс байна уу өөрийнхөө данс руу мөнгө авах нь энэ хүний өөрийнх нь асуудал юм. Мэдүүлэг дээр алдаанууд зөндөө гардаг. Гэрч С унтлагын хувцастай нь гэрээс нь чирч гаргаад С-тэй нэг өрөөнд оруулаад мэдүүлэг авсан. Мэдүүлгийн цаг хугацаа нь асар их зөрүүтэй. Тэгсэн хэр нь нэг өрөөнд оруулж мэдүүлэг авсан. Мэдүүлгийн протоколын тэмдэглэлээр 105 өрөөнд мэдүүлэг авсан байсан. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад мөрдөгч өөрийнхөө мэдүүлэг авч байх ёстой цаг хугацаанд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгээд явсан. Энэ мэтчилэн Б гэдэг хүнийг харлуулах зохиол найруулсан зүйл болсон. Би нотлох баримт гаргаж өгсөн. Энэ нотлох баримтыг нөгөө талын өмгөөлөгч үнэлэхгүй гэж ярьж байна. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн зүйл байгаа юм. Үүнийг үнэлэх эсэх нь шүүгчийн асуудал байгаа юм. Өмнөх хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Б маань удаа дараа хүсэлтүүд тавьж байсан. Дандаа хүсэлтийг хангаж байгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурорт буцаахдаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх ажиллагааг өмнө нь өмгөөлөгч маань хийгээд өгөөч гэж гуйж байсан. Заавал  яллана гэж чичирсээр байгаад шүүхээр орж ирээд хэргийг буцаасан. Х өмгөөлөгч хэргийг буцаасан юм чинь нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах гэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт тийм ажиллагаа хийлгэх талаар дурдаагүй гээд хүсэлтийг хүлээж аваагүй. Гэтэл нь тэр нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан байсан. Ингэж хүнийг ялладаг асуудал таны ......сумын прокурорын газарт байна. Үүнийг халахыг хүсэж байна. Миний яс хавталзаж байна. Гэмгүй хүнийг гүтгэж байгаа юм уу гэсэн хардлага төрж байна. Танай прокурорын газрын учир дутагдлаас болж олон олон хууль сахиулагч нь хохирогч байгаа. Яагаад Н.С гэдэг хүн Ч.Б гэдэг хүнд гомдол гаргах болсон бэ гэдгийг харах ёстой байсан. Энэ хүн өөрөө гомдол гаргаж байж ял авна. Яагаад өөрийгөө ял авах хэмжээнд хүргэж гомдол гаргаж байгаа юм бэ. Учир нь Б гэдэг хүнд өс санасан байгаа. Хүсэлтийг нь  биелүүлэхээс татгалзсан учраас өс санасан байсан. Надад нөлөөлөх гэхээр нь миний дүү болохгүй шүү ингээд байвал нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө шүү гэдэг талаар хэлсэн. Тухайн үед угаалгын газарт таараад төлбөр тооцоо хийлгэсэн ийм л асуудал гарсан. Ийм зүйл болсон. Энэ асуудлуудыг судалж нотлох баримтуудыг бүрэн дүүрэн хийх ёстой байсан. С гэрчийн мэдүүлэг авах ёстой байсан. Энэ асуудлыг прокурорын шатанд тогтоож өгөх ёстой байсан заавал шүүх дээр ирэх шаардлага байгаагүй. Хууль зөрчиж эхнэрийг минь загнаж зандарч мэдүүлэг авдаг. Таны дансны гүйлгээний нууц үгийг нөхөр чинь мэдэх үү гэхэд мэдэхгүй байх аа гэхээр нөхөр чинь байж яахаар мэдэхгүй  юм гэхээр нь мэддэг ч байж магадгүй гэхээр чи яагаад бөөрөнхийлөөд байгаа юм гэдэг. Ингэж мэдүүлэг авснаа өмгөөлж хамгаалдаг. Та нар хуульч хүн биз дээ хуулийн дагуу явах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болоод хууль бусаар гэрч нараас мэдүүлэг авсан байна гээд буцаахад нөгөө л нэг асуудлаа давтаж дахин мэдүүлэг авсан. Үнэхээр тийм байсан бол хумсаа нуусан муур шиг сүүд авсан бичлэгээ гаргаж өгөхгүй байгаа юм бэ. Эрхэм прокурор таныг гэж хэлээгүй үнэн юмыг үнэн зөвөөр хэлж байна. Таныг орж гараад байсан гэж  манай эхнэр хэлсэн. Прокурорыг гараад явахаар намайг загнаж зандраад байхаар нь би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэсэн. Орж ирсэн цагаас нь цонх хаа, нээ гээд байсан. Манай эхнэрийг барлагаа хийлгэх гэж дуудсан юм уу хаашаа юм. Шүүгчид тэр талаарх баримтыг харуулмаар байна. Гэрч С бас айлгасан. Өмнө нь өгсөн мэдүүлэг хэрэгт байгаа шүү гэж айлгасан. Энэ бичлэгийг гаргаад ир та нар өөрсдөө асуудалд орох ёстой” гэв.

 

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Б гэдэг хүн гоё ярьж байна. Хуулийн өмнө худлаа хэлсэн хүн ямар хариуцлага хүлээлгэдэг бол тэрийг хүлээлгэмээр байна. Би Б танихгүй манай эхнэр Н 2023 онд доошоо их хэмжээний цус алдаад яаралтай  хагалгааны заалттай болохоор Улаанбаатар хот руу явах гэж байхад Б гэдэг хүн над руу залгаад дуудсан. Дуудахдаа худлаа хэлж дуудсан. Чи над дээр ирээд мэдүүлэг өгөө чамд дээр гомдол ирсэн байна гэхээр нь ямар учиртай гомдол ирсэн юм манай эхнэр яаралтай хагалгааны заалттай  учир Улаанбаатар хот руу гараад явж байна гээд тэгсэн чинь үгүй ээ чи зүгээр ирээд хальт танилцчихаад л явчих гэхээр нь би ямар учиртай гомдол гаргасан юм бол гэж асуухад чи ингээд хүнээс их хэмжээний мөнгө зээлсэн байна. Тэр хүн нь миний мөнгийг өгөхгүй байна гээд гомдол гаргасан байна. Чи гялс хүрээд ир гэхээр нь би эхнэртэй цагдаагаас дуудаад намайг хүнээс мөнгө зээлсэн гээд байна. Гялс орж танилцчихаад гараад ирье гэж хэлсэн. Цагдаагийн гадаа ирэхэд Б миний өмнө  зогссон. Тэгээд би эхнэрээ үлдээчхээд дээшээ 3 давхар руу орсон. Тэгсэн надад огт юу ч хэлэхгүй  намайг шууд дарамталж эхлээд л ийшээ суу пизда минь чам шиг пиздаануудыг би мэднэ шүү, дотроо юу нууж явдгийг гээд дарамтлаад эхэлсэн. Тэгэхээр нь би та одоо юу яриад байгаа юм бэ гэсэн чинь чи хэргээ хүлээсэн ч болно хүлээхгүй байсан ч болно  чи угаасаа ял авдгаараа авна пизда минь гээд байсан. Тэгэхээр би ойлгохгүй байна гээд байж байхад чи бага насны хүүхэд хүчирхийлсэн байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ гадаа манай эхнэр яаралтай хагалгааны заалттай доошоо цус алдаад байгаа гэсэн чинь пиздаа минь эхнэрийг чинь замын унаанд өгч явуулна за юу тэгээд би чамайг 48 цаг баривчилна надад тэр эрх нь байна гээд утсаа гаргаж ирээд нэг хүн рүү яриад байгаа юм уу үгүй юм уу. Доод ажилтан руугаа залгаад өнөөдөр хэн гарч байгаа вэ? доошоо нэг хүн хийх гэсэн юм гэж ярьсан. Би Б-с гуйсан. Манай эхнэр хотод яралтай хагалгаанд орох гэж байгаа хотод таньж мэдэх хүн байхгүй. Хотыг ч мэдэхгүй учир би өөрөө хот авч яваад хагалгаанд нь оруулж өгчхөөд би өөрөө баривчлагдаад ч болов наад мэдүүлгийг чинь өгье гэсэн чинь тийм зүйл байхгүй гээд байсан. Манай эхнэр энэ хүний өрөөг хайгаад олоод гараад ирсэн байсан. Учир нь би машинаа унтраагаад түлхүүрээ аваад ороод ирсэн байсан. Манай хүний хөлс нь гоожоод хаалгыг нь тогшоод ороод ирсэн. Чи яасан бэ удахгүй гэсэн биз дээ би өвдөөд байна шүү дээ гээд надаас машины түлхүүр шүүрээд гараад явсан. Би наад хэргийг чинь хүлээе гэж хэлсэн. Тухайн үед өөрийнхөө хувийн утсан дээр гарын үсэг зурж байхад бичлэг хийсэн. Би 2 удаа гарын үсэг зурсан. 2 өөр зүйл дээр бичлэг хийсэн. Тэр бичлэгээ гаргаж өгөх байх. Би гараад явахдаа баярлалаа гэж хэлэхэд чи надад баярлах шаардлага байхгүй  гэсэн. Тэгээд би тэр өдрөө эхнэрээ авч яваад хотын эх нялхас гэдэг эмнэлэгт яаралтай тусламж дээр очоод яаралтай хагалгааны заалттай гээд хагалгаанд оруулсан. Би  ...... суманд 6 сарын 29-нд яваад 7 сарын 5-ны өдөр ирсэн. Монголын төмөр замд ажиллаж байсан. Өөрийнхөө оронд өөр хүнийг гаргачихаад ложистикт ажилтай байсан. Тэгээд 7 сарын 7-ны  өдөр баяр наадмын үеэр яг ....... сумын наадам эхэлж байсан өдөр би ажлаа хийгээд байж байсан чинь 4 цагийн үед над руу энэ хүн өөрийнхөө дугаараас зөндөө залгасан.  Тухайн үед хот руу чингэлгээ яаралтай баярын өдрөөс өмнө ачуулах гээд аймар оочиртой байсан. Би ганцаараа ажиллаж байсан. Над руу залгаад л байсан. Би эхний 3,4 дуудлагыг авахгүй тасалсан. Тэгсэн 6 цагийн үед миний ажил нэг гайгүй болсон. Над руу залгаад байхаар авсан чинь байна уу, юу байна  гэхээр нь тайван байна даа ажлаа хийгээд л байж байна гэсэн чинь би чамайг ажилтай байна уу ажилгүй байна уу гэж асуусан юм уу гэхээр үгүй тэгж асуугаагүй л дээ гэсэн чи тэгвэл энэ задгай жимбий  гэдэг газар мэднэ биз дээ тэр дээр хүрээд ир гэхээр нь  ах би ингээд ажилтай байна шүү дээ орой 7-гоос тарна гэсэн чинь би чамайг хэдээс тарахыг чинь асуугаагүй биз дээ чи хурдан хүрээд ир хөөе гээд байсан. Тэгээд би утсаа тасалчхаад тухайн үедээ ажилтай байсан болохоор нь би тэр төмөр замын гарамд вагон голоороо байдаг учраас  тэрийгээ далимдуулаад би энэ хүнд худлаа хэлээд байсан. Тэгээд ах вагон ороод ирчихсэн байна би яг машинтайгаа гарам дээр зогсож байна. Энэ гарам нээгдэнгүүд нь нь яг очлоо гэсэн. Тэгээд над руу залгаад л байсан залгаад л байсан би утсаа авахгүй байж байж байгаад 7 хальт өнгөрөөд байж байхад залгаад байхаар нь би одоо очлоо гээд хэлсэн. ...... гэдэг газарт ....... сумын эрүүгийн тасгийнхан бүгд тэнд согтуу бүгд ажлынхаа хувцастай дарга нь ч байсан, энэ хүн сая хэлж байна л даа прокурор болон өөрийнх нь өмгөөлөгч асуугаад их гоё ярьж байна л даа худлаа хэлээд. Манай ажлын хүн нь цол авсан гэж байна. Тэр хүн цол авсан  тэр хүнийгээ муулж байсан. Энэ хачин пизда цол авсан. Тэр задгай жимбий гэдэг газрынх нь эзнийх нь хүүхэд цагдаад шинээр орсон жоохон хүүхэд байсан. Энэ жоохон бацаан манайд орж байгаа гээд байсан атал миний машин дотор орж ирээд муулаад байсан. Намайг жоохон хол зогсож байгаарай гэсэн. Тэгээд 5,10 минутын дараа ирээд за яасан эхнэрээ хагалгаанд оруулж өгчихөөд ирсэн үү тэгсэн чинь тэгээд амжилттай юу гээд тэгсэн чинь амжилттай гэсэн чинь чи ч бас эхнэртээ хайртай пизда байна лээ шүү гээд 2,3 цохисон тэгчхээд сууж байсан. Тэгсэн хэрнээ албаны хүмүүсээ муулаад байсан. Тэгээд замын эсрэг талд байдаг ...... дэлгүүр рүү ороод намайг хэдэн пиво авчих гэсэн бас хүүхдэд идчихээр чихэр бас авчаарай гэсэн. Миний санаж байгаагаар чихэр, хөөсөн чихэр, 6 пиво аваад, нэг тамхи авсан. Дээшээ саяхан шоронгоос суллагдсан гээд нэг айлд очсон. Гудмыг нь сайн мэдэхгүй байна заагаад өгч болно. Задгай хашаатай гэр байсан. Өөрөө надад хэлж байсан дээшээ гэр байр руу айлд очно оо саяхан шоронгоос гарч ирсэн пизда байгаа юм. Тэгээд гэрийн үүдэнд хашаан дээр нь очоод зогсож байсан чинь 2-уулаа оръё гэхээр нь үгүй ээ би наад танихгүй айл руу чинь ороод яах юм гээд тэгсэн чинь үгүй ээ энэ пизда над руу томрох юм бол чи зодчих би арыг нь даана гэхээр нь  би яахлаараа танихгүй хүн зодож байдаг юмгэсэн.  Тэгсэн аз таарч нөгөө айл нь цоожтой байсан. Манай эхнэр айрагтай ирж байгаа 2-уулаа машин угаалгана гээд бүүр хойшоо Онцгой байдлын хажууд байдаг машин угаалгын газар очсон. С гэдэг хүн одоо орж ирээд юу гэж худлаа хэлэх талаар мэдэхгүй байна. Миний дүү чи яагаад архи дарс уугаад яваад байгаа юм бэ. Чи юу болсон юм бэ гэж хэлсэн. С гэдэг хүнтэй гар бариад байсан. Над руу заагаад энэ манай хуурай дүү байгаа юм гээд машины угаалгын мөнгийг төлнө тийм ээ гэхээр нь тийм ээ гэсэн. Ханан дээр байдаг данс руу 30.000 төгрөг хийсэн. Арын өрөө рүү ороод баяр наадам болох гэж байна манай хуурай дүү хувийн зүгээс 50.000 төгрөг өгнө гэнэ тийм ээ хөөе гэхээр нь тийм гэсэн. Тэгсэн өөрийнхөө хувийн данс руу 50.000 төгрөг шилжүүлээд гараад явсан. Тэнд нэлээн удсан. Тэрний өмнөх өдөр Булагт гээд дэлгүүрээс хүүхдэдээ цагаан өнгийн робот миний санаж байгаагаар авсан. Маргааш нь надаар авхуулах гэж байсан бууг харж харж байгаад робот авсан. Тэр робот нь 25.000 төгрөгийн үнэтэй байсан байх. Маргааш нь ..... дэлгүүр нь 9 болж байхад тэр дэлгүүр нь хаалттай байсан чинь писда чи ямар нэгэн аргаар наадхаа нээлгээдэх би хүүхдэдээ буу авч өгнө гээд хэлсэн байгаа гэхээр нь би хамгийн эхэнд байсан утасны дугаар руу залгахад эгч нь гадуур явж байна. Наана чинь худалдагч охины дугаар байгаа тэр дугаар руу залга гэж хэлэхээр нь би залгаахад манайх хаасан тул бэлэн мөнгөөр үйлчилнэ шүү гэж хэлсэн. Би машин дотор орж ирээд бэлэн мөнгөөр үйлчилнэ гэж байна шүү дээ гэсэн чинь чамд мөнгө байхгүй юм уу гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн. Энэ хүн миний дансанд байгаа мөнгийг мэдээд байсан. Би чамайг дансандаа хэдэн төгрөгтэй байгаа талаар мэдэж байгаа шүү гэхээр нь эрчмийн АТМ орох гээд буух гээд байж байхад бэлэн 300.000 төгрөг аваадах гэхээр нь би чиний дансанд хэдэн төгрөг байгаа талаар мэдэж байгаа шүү гэж хэлсэн. Тэр өдөр манай Монголын төмөр замын цалин орчихсон байсан 1.100.000 төгрөг орчихсон урьдчилгаа мөнгө орсон байсан. Би худалдаа хөгжлийнхөө картаас бэлэн 300.000 төгрөг авсан. Энэ хүн нэлээн согтчихсон байсан. Тэгээд АТМ-ээс 300.000 төгрөг авчхаад гараад ирсэн чинь энэ хүн миний машины цаана вагоны ачаанд орсон гээд нэг Сэлэнгэ аймгийн 2 хүүхэд жоохон хүүхэд гартаа нэг гоймон нэг ундаа барьчихсан 2 хүүхдийг номхон зогсоосон хөөе энэ миний хариуцдаг газар нутаг шүү хөөе гөлөгнүүд ээ би ална шүү. Та нар шиг муу өөр аймгийн пизданууд хулгай хийдэг байхгүй юу гэхээр нь би салгаад нөгөө дэлгүүрийн хүн чинь яриад байна 2 уулаа явъя гээд салгаад аваад явсан. Тэгээд дэлгүүрийн хүн дээр очоод бэлэн 300.000 төгрөг авсан байснаасаа 80.000  төгрөгөөр том буу аваад машиныхаа ард тавьсан байсан. Үлдсэн мөнгийг би кармайлсан байсан. Тухайн үедээ согтуу байсан болохоор мартсан байсан байх. Тухайн үед энэ хүн эхнэрээсээ тусдаа амьдарч байсан. Хаягийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд гэрийнх нь гадаа миний дагз дээрээс дараад зогсож байхад танай хүн ирж байна машин ирж байна гэсэн чинь чи буугаад хашааны хаалга нээгээдэх гэсэн. Би буугаад хаалгаа нээгээд зогсож байсан. 7,8 шар савтай айраг байсан. Энэ хүн тэр айргийг зөөж чадахгүй найгаж унаад хэл ам нь ээдрээд байсан. Тэгсэн эхнэр нь архи уусан талаар мэдсэн. Чи муу пизда минь гэж ирээд 2 алгадаад ажил дээрээ архины асуудалтай байгаа биз дээ чи хувцастайгаа архи уугаад явж болж байгаа юм уу. Би чамаас сална за юу ээж гэж орилоод тэгсэн чинь ээж нь хүүхэд нь юм бол уу жоохон хүүхэд ингээд хөтлөөд яачхав ийчхэв ээ гээд тэгсэн чинь ээж энэ пиздааг хардаа би энэнээс сална дахиад архи уучихсан явж байна. Би ганцаараа айргыг нь зөөж өгчихөд амбаарын хаалгыг нь хаачихаад хашааных нь гадаа тамхи асаагаад зогсож байхад эхнэртэйгээ хэрэлдэж гарч ирснээ чи ямар хар энергитай пизда вэ гээд цээж рүү нэг удаа цохисон. Тэгээд гэрийнх нь үүднээс хөдлөөд буцаад нөгөө задгай жимбий гэдэг газар руу хүрээд ир гэхээр нь очсон.  Энэ хүн яс юман дээрээ пялдагаддаг л юм байна лээ л дээ тэр хүмүүстэй. Том биетэй нэг өөрийнх нь үеийн залуу цол авсан гээд ахлах дэслэгч авсан гээд тэгээд задгай жимбийгийн миний үеийн үү өөрийнх нь үеийн залуу байсан миний үеийн үү надаас 2,3 дүү дээр нь 2 залуу зогссон. Энэ хүн цагдаа пудволктой байсан тэрийгээ тайлаад. Энэ хүмүүс юм асуувал Б-н хуурай дүү байгаа юм гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би машин дотор сууж байхад энэ хүн гарч ирснээ наад хэдийгээ дагаад яв гэсэн. Бага сургуулийг хажууд байдаг цагдаагийн байранд амьдардаг юм байна лээ. Нөгөө 2 залуу нь буулгаж өгчихөөд яваад өгсөн чинь араас нь  буугаад миний найз би чамд ёстой баяр хүргэхгүй бол наадхыг чинь ёстой тэмдэглэхгүй бол болохгүй яах юм миний найз юу уух юм гэсэн  чинь үгүй ээ үгүй юм хумаар яах гээд байгаа юм бэ хар шөнө болчихсон байхад чинь надад энэ хагас виски байна 2 уулаа энийг манайд орж байгаад ууя гэсэн. Над дээр буцаж ирээд байж байгаараа 20,30 минут болно гэхээр нь манай эхнэрийн бие өвдөөд байна залгаад байна гэсэн чинь залгахаар утсаа авна шүү гэсэн. Тэгээд би гэртээ ирээд л шууд тэр өдөр эхнэртээ хэлээд би наадхыг чинь эмчилж чадахгүй юм чинь Ховдод очоод ээж аав дээрээ очоод эмчлүүлж бай тэгээд намар хот ороод эмчлүүлъе гэж хэлсэн. Би тэр өдөр гэртээ ирээд хувцас хунарыг нь янзалж, бэлдээд шууд тэр өдрөө Ховд аймаг руу гараад явчихсан. Өглөө би хотод очоод утсаа асаахад шөнө 1 цаг 30 минутад буулгасан газраа хурдан ирж ав гээд мессеж бичээд үлдээсэн байсан. Би тэгээд ямар ч холбоогүй явж байгаад Ховд аймагт хүргэж өгчхөөд гэртээ 2 хоночхоод Замын-Үүд суманд ирсэн. 7 сарын 26-ны өдөр 5 цагийн үед над руу залгаад байсан. Яг тэр үед нь би гэртээ найзуудтайгаа хоол унд идээд хөзөр тоглоод байж байхад над руу залгаад байсан. Тэгээд би тухайн үед ямар ядаргаатай писда вэ гэж хэлээд утсаа авсан чинь чи гялс гэрт хүрээд ир машин хэрэг болоод байна гэхээр нь би машингүй байна нэг дүү маань унаад явсан ирээгүй байна гэж хэлсэн.  Залгаад байхаар нь яваад очсон чинь эхнэрийнх нь ах нь гээд хүн байсан. Би тэр хүнийг өмнө нь харж байсан урагшаа гарч байсан. Би хилийн цэрэгт боомт дээр ажиллаж байсан болохоор би сайн мэдэж байна. Өлгийтэй хүүхэдтэй эхнэр нь гарч ирсэн. Гарч ирээд эд нарыг хүргэж өгье гэхээр нь хүргэж өгчхөөд явж байхад 2 уулаа ийшээ нэг айл руу очно гэж хэлсэн. Ч өмгөөлөгч өмнө нь орсон хурлууд дээр их гоёор хэлж байгаа юм. Б гэдэг хүн насаараа хулгай хийсэн. Насаараа ийм шорон оронгоор явчихсан цахим гавтай байсан тийм хүн байгаа. Тэр хүн дээр 2-уулаас очоодохъё гээд нэг айлд очих  замаараа Ц гэдэг дэлгүүрээс 5,6 пиво аваад очсон. Энэ хүн тэр хүнтэй ял наймаалцаж байсан хамгийн аймаар нь би тухайн үед нэг бичлэг хийчихдэг юм уу гэж бодож байсан.  Миний утсыг авчхаад байдаг юм. Машинд орж ирээд суусан чинь алив санаатай пизда минь утсаа өг гээд байсан. Энэ хүн тэр хүнтэй дүү нь ажил дээрээ жоохон архи дарсны асуудалтай байгаа  дүүд нь хэрэг хэрэгтэй байна. Та ганц залуугаа явуулах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэр хүн нь бүүр нэлээн согтчихсон байсан. Х дэлгүүр гээд тэр дэлгүүрээс 75 гр-ын архи авхуулаад тэрийгээ уусан. Тэндээсээ 1,2  татсан. Тэр хүн бид 2-ыг очиход согтуу байсан. Тэр хүн 2 татаад  бүүр согтчихсон тэгсэн чинь нөгөөх нь хэл ам нь орооцолдоод чи маргааш хүрээд ир гэсэн чинь энэ хүн тэгж хэлж байсан. Б ах маргааш цайны цагаас өмнө хүрээд ирье  та өглөө босоод энийг битгий уугаарай, дүүгээ ирснийхээ ард уугаарай гээд тэр айлаас гараад энэ хүний гэрт нь очсон. Бүүр шөнийн 2,3 цаг болж байсан. Манай гэр рүү оръе гээд байхаар нь хамт орсон чинь хувцсаа угаачихсан байсан. Хатаагч дэр 2 талдаа кармантай өөрийнх нь хэлээд байгаагаар бол энэ тактикийн өмд гээд өмдийг ав эхнэрт мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Би тийм өмд өмсөж байгаагүй. Мөнгийг нь эхнэр рүү  80.000 төгрөг шилжүүлэх яаралтай хэрэг болоод байна, чи мөнгийг нь эхнэр рүү хийгээдэх гэсэн. Тэр өмдийг гаргаж ирвэл вок нь үнэртсэн өмд байгаа. Тэгээд би явлаа ах гэсэн чинь чи гэртээ ганцаараа байгаа бил үү 2-уулаа танайд очиж хоноё гээд манай гэрт ирээд том өрөөнд хоносон. Энэ хүн их гоёор ярьж байгаа юм л даа. Би эхнэрээс нь өмдний талаарх асуултыг асуумаар байна. Тэр өдөр эхнэр нь Замын-Үүд суманд байгаагүй, бүүр орой ирсэн байх. Яагаад би сайн санаад байгаа вэ гэвэл хүн манайд хонохдоо бөгжөө манай жижиг ширээний ширээн дээр үлдээгээд явсан байсан. Өглөө 8 цаг ложистик дээр ажилтай байсан. Ажлаа хийгээд орой 7 цагт би гэртээ харих гээд байж байсан чинь байн байн залгаад хөөе ахын дүү жижиг ширээн дээр чинь би хуримынхаа бөгжийг орхисон байна. Яаралтай манай гэрт аваад ир гэж хэлсэн. Үгүй ээ ахаа би дөнгөж сая ажлаасаа тараад хөлс, баастайгаа хутгалдаад байж байна ядаж усанд орчихоод яваад очъё гэсэн чинь үгүй ээ манай эхнэр алах гээд байна гэхээр нь би дотроо пизда гэж бодож байсан. Одоо тэр бөгжөө зүүсэн байна уу үгүй байна уу тэр бөгж нь нарийхан монет байна уу, алт юм уу гэмээр бөгж байсан. Би гэрт нь очиход эхнэр нь байгаагүй. Эхнэр нь одоо орж ирээд юу гэж мэдүүлэх талаар мэдэхгүй байна. Б хэлснээр мэдүүлж байгаа байхдаа. Эхнэр нь мэдүүлэг өгөхдөө 27-ны өдөр гэртээ ирсэн гэж байсан. 27-ны өдөр гэртээ байгаагүй , би эднийд 7,8 өнгөрч байхад очсон.  Намайг Ч.Б гүтгэсэн харлуулсан гэж байна. Би энэ хүний талаар худлаа ярьсан ганц ч зүйл байхгүй. Би болсон бүх зүйлийг ярьсан. Ч өмгөөлөгч Б 2-оос нэг л зүйл гуйя хууль, шүүхийн өмнө худлаа хэлэхээ болино уу. Хуулийн мэдлэгтэй болохоор хэл ам яриа хөгжчихсөн байж болох байх. Шударга цагдаа байгаа ч ээ гэж хэлмээр байна. Миний найз дунд 2,3 цагдаа байдаг, ийм хүн дарамталдаг, заналхийлдэг, дарангуйлагч цагдаа байхгүй. Шүүхийн өмнө нь худлаа хэлээд гүтгээд байх юм шударга баймаар байна, хариуцлагаа хүлээмээр байна” гэв.

 

Гэрч С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Машин угаалгын газар нэлээн ачаалалтай байхад энэ 2 хүн орж ирсэн. Энэ 2 орж ирээд юу ярьсан талаар мэдэхгүй байна. Энэ хүн орж ирээд эгчээ та дансаа өгчих гэхээр нь би дансаа өгсөн. Би бодохдоо машин угаалгын мөнгөө хийх гэж байгаа юм  бол уу гэж бодсон. Намайг дансаа өгөөч гэхэд Б ирээгүй энэ залуу ганцаараа ирсэн” гэв.

 

Гэрч Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би онлайн дэлгүүр ажиллуулж бараа зардаг байсан. Тухайн үед энэ хүн өмд авсан гэсэн ч мэдээгүй, би зарсан гэдгээ ч мэдээгүй дараа нь цагдаагийн байгууллагад өмдний талаар мэдсэн” гэв.

 

 Гэрч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөх орой нь өвдөж байгаагүйгээр маш их өвдөлттэй байсан. Шөнийн 2 цаг хүртэл яаралтай хүлээн авах гээд байсан. Эмч нар ирж үзээд өглөө 8 цагт хүрээд ир бусад эмч нарыг ирэхээр үзүүлнэ гэж хэлсэн. 7 цагт бүүр аймар их өвдөөд байсан болохоор би хүлээн авах дээр  8 цаг хүртэл өвчин намдаах дусал тариа хийлгэсэн. 8 цагт эмч нар ирсэн. Би тухайн нөхцөлд өөрийнхөөрөө алхаж чадахгүй байсан. Намайг хүлээн авахын лифтээр тэргэнцэртэй гаргаж байсан. 8-12 цаг хүртэл үзлэг явагдсан. Эмч нар хоорондоо ярилцаад яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Би эмчээсээ ямар заалттайгаар хагалгаанд орох талаар асуухад 3 төрлийн онош байна. Нэг нь болохоор өндгөвчний хагарал байх магадлалтай, нөгөө нь болохоор савны гадуурх жирэмслэлт болоод 20 хоногийн турш гадуур цус алдалттай явсан байна гэж хэлсэн. Аль ч тохиолдол байсан хагалгаанд орно амь насанд аюултай учраас гэж хэлсэн. Манай нөхөр хагалгаанд орох бүх зүйлийг бэлдээд ирсэн байсан. Эмч маань задалж үзэж байж оношийг чинь мэднэ гэсэн учраас би энд хагалгаанд орохоос татгалзсан.  Тэгсэн эмч маань чи яаралтай цаг алдахгүйгээр орой биш маргааш биш яг одоо цаг алдахгүйгээр хагалгаанд ор бид нар эндээс 13А явуулаад өгнө гэж хэлсэн. Эмч маань цаг алдаж болохгүй амь насанд аюултай, яаралтай хагалгаанд орох ёстой гэсэн санамжийг өгөөд гарын үсэг зуруулаад эмнэлгээс гаргасан. Эмнэлгээс гараад бид 2 ойр зуурын зүйлээ аваад шууд хот руу хөдөлсөн цаг алдаж болохгүй гэсэн болохоор. Гараад постын тэнд явж байхад манай нөхрийн утас дугараад яаралтай цагдаагийн газар орох хэрэгттэй байна гэж хэлээд цагдаагийн газар руу явсан. Цагдаагийн гадаа ирэхэд Б гэдэг хүн цагдаагийн машины зогсоол дээр машинаа байрлуулчхаад гарч ирсэн. Урд талын суудал дээр намайг харсан тэгээд мэндлээд хамт орсон. Манай нөхөр ядаж байхад машинаа унтраагаад бүр цонхоо хаагаад орсон байсан. Тухайн үед би цус алдалтай байсан. Би нөхөр рүүгээ 17 удаа залгасан хүлээгээд л байсан хүлээгээд л байсан. Цагдаагийн гадаа 2 цаг гаран зогсоод ямар сонин юм бэ бүхэл бүтэн хүнд заалттай хүний амь насыг даагаад явж байгаа хүн яагаад  таг чиг алга болсон юм бэ гээд би тэсэлгүй цагдаагийн газар руу орсон. Би цагдаагийн газар руу ороод учир байдлаа хэлэхэд 2 давхар руу гараад үз гэж хэлсэн. 2 давхар руу гараад хамгийн булангийн шилэн хаалгыг тогшиход Б манай нөхөр 2 яг гарч ирэх гэж байгаа юм шиг зогсож байсан. Би яагаад таг чиг алга болсон бэ гээд уурлаад машины түлхүүрээ булааж аваад гэртээ харьсан. Гэртээ хариад нээх удахгүй 5,10 минутын дараа ирээд за одоо 2-уулаа замдаа гаръя гээд замдаа гарсан. Тэгээд би замдаа юу болсон талаар асуухад эмчийн бичигтэй байхад яагаад ингээд удаад байсан юм бэ. Чамайг хүлээж байх хугацаанд би үхсэн бол миний амь насыг хэн хариуцах байсан бэ гэж би нөхөр рүүгээ уурлаж байсан. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудал юм шиг байна. Нэг бол чи энд гарын үсгээ зурчхаад нэг бол эхнэрийг чинь замын унаанд суулгаад явуулна гэж хэлсэн. Яагаад гэвэл би чамайг 48 цаг хорих эрх нь байгаа наад асуудал чинь хамаагүй гэсэн учраас гарын үсгээ зурчхаад гараад ирэхээс өөр сонголт байгаагүй гэж хэлсэн. Тухайн үед юун гарын гарын үсэг вэ гэж уурласан. Маш хүнд заалттай хагалгаанд орох гээд явж байсан. Тэгээд маргааш нь хагалгаанд орсон” гэв.

 

Гэрч С.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний ажилладаг Т авто угаалгын газрын захирлыг С гэдэг, тухайн хүний эзэмшлийн ..... тоот дугаарын дансаар машин угаалгасан хүмүүсийн төлбөрийг хийлгүүлдэг байсан. Одоо С нь Австрали улсад ажиллаж амьдарч байгаа. Т авто угаалгын ..... тоот данс нь машин угаалгын газарт бичээстэй байгаа, машинаа угаалгасан хүмүүс угаалгын төлбөрийг төлүүлдэг. Би машинаа угаалгасан хүмүүст ....... тоот дансыг өгдөг. Төлбөрийг машин угаасан хүмүүс хариуцан ажилладаг. Машин угаалгасан цаасан бүртгэл байдаггүй. Камераар шүүж угаасан машины бүртгэлийг, дансны гүйлгээтэй тулгадаг. Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Т авто угаалгын газрын манаач, сахиулаар л ажиллаж байсан. 2023 оны 07 дугар сарын 07-ны өдөр “s” гэх гүйлгээний утгатай 30,000 төгрөг орсон нь машинаа угаалгасан хүн төлбөрөө төлсөн гэж бодож байна. Надад өгч байгаа хувь хүний мөнгийг ........ тоот дугаарын дансанд хийдэггүй. Жижиг оврын машины төлбөр нь 30,000 төгрөг, машины хэмжээнээс хамаарч үйлчилгээний төлбөр янз бүр байдаг. Хамгийн бага үнийн дүн нь 30,000 төгрөг буюу жижиг оврын машины угаалгын төлбөр 30,000 төгрөг байсан. Манай угаалгын газарт урьдчилан машин угаалгын төлбөрөө төлөөд дараа нь машинаа угаалгах тохиолдол байдаг. Намайг 2023 оны 07 дугаар сарын 07-ны орой Т авто угаалгын газарт 21 цагийн үед ажил дээрээ байхад Батзаан үл таних эрэгтэй хүнтэй орж ирсэн. Б приус маркийн машины төлбөр гээд 30,000 төгрөгийг “s” гэх гүйлгээний утгатай үл таних эрэгтэй хүнээр төлүүлсэн. Т авто угаалгын газрын хүлээлгийн өрөө буюу машинаа угаалгаж байгаа хүмүүс машин угааж дуусахыг хүлээдэг өрөөнд Б, үл таних эрэгтэй хүнтэй орж ирээд миний дансны дугаарыг асуусан би дансны дугаараа өөрийн Хаан банкны ...... тоот дугаарын дансыг хэлж өгсөн. Хоёр хоногийн дараа би дансаа шалгатал "......" гэх гүйлгээний утгатай 50,000 төгрөг орсон байсан. Надад яагаад мөнгө өгч байгааг нь би мэдэхгүй, 2 хоногийн дараа дансаа үзэхэд 50,000 төгрөг "......" гэх гүйлгээний утгатай шилжиж орсон байсан. Би хүнээс авлага авах ёсгүй байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 238/

 

Гэрч Н.Ч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оноос 2023 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд ....... гэх нэртэй фейсбүүк хаягаар онлайнаар бэлэн хувцас зарж борлуулдаг байсан. Би Хаан банкны ...... тоот дансаараа онлайн дэлгүүрээр хувцас зарж борлуулсан төлбөрөө авдаг байсан. Миний эзэмшлийн Хаан банкны ........ тоот данс руу 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны ........ тоот данснаас ".......” гэх гүйлгээний утгатай 80,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь онлайнаар хувцас зарсан мөнгө байх гэж бодож байна. Би Бүгд Найрамдах Хятад Ард улсын онлайн дэлгүүрүүд болох “TAOBAO”, “FINDUODUO” гэх онлайн дэлгүүрээс том хүний болон хүүхдийн бүх төрлийн бэлэн хувцас худалдан авч “.....” гэх нэртэй фэйсбүүк хаягаар онлайн дэлгүүрээрээ дамжуулан хувцсыг худалддаг байсан. Хувцаснуудад нь хүүхдийн том хүний өмд, цамц, куртик гутал зэрэг бүх л төрлийн хувцсыг зарж борлуулдаг байсан. Онлайн дэлгүүрээр хээрийн өмд зарж борлуулж байсан. Би бараа бүрийг тэдэнд зарсан гэж тэмдэглэдэггүй. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ямар хувцас зарж талаараа санахгүй байна..” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 235/,

 

            Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Булагт бичиг хэрэг, хүүхдийн тоглоомын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад 2023 оны 09 сард ажлаасаа гараад одоо ...... хүүхдийн хувцасны дэлгүүрт худалдагчаар ажилладаг. Тухайн үед ..... бичиг хэрэг, хүүхдийн тоглоомын дэлгүүрт худалдагчаар ажилладаг байсан. ...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүрээ 21 цагаас хаагаад гэртээ очоод байж байтал над руу 21 цаг 30 минутын орчимд үл таних дугаараас нэрээ хэлээгүй эрэгтэй хүн залгаад танайхаас буу авах гэсэн юм хүүхдэд бэлэглэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би цааргалаад би гэртээ амарч байна миний дугаарыг хаанаас авсан талаар асуухад танай дэлгүүрийн хаяг дээрх дугаараас асуусан гэж хэлсэн. ...Захирлын таньдаг хүн нь юм байлгүй гэж бодоод тухайн үед надруу залгасан эрэгтэй хүн манайх орой болсон касс хаасан учраас тооцоо бэлэн мөнгөөр авна шүү гэж хэлээд дэлгүүр дээрээ очтол хүн амьтан байхгүй байхаар нь машиндаа сууж байтал нэг эрэгтэй хүн гараад ирэхээр нь дэлгүүрээ нээгээд хүүхдийн тоглоомон буу авна гэхээр нь түүнийг нь гаргаж өгөөд тооцоог бэлнээр аваад дэлгүүрээ хаагаад явсан. Би дэлгүүр орж ирээд буу авсан хүнийг танихгүй. Өмнө нь харж байгаагүй хүн байсан. Дунд зэргийн нуруутай, дунд биетэй залуу санагдаж байна. ...80,000 орчим төгрөг байсан санагдаж байна. Тухайн мөнгийг нь би маргааш нь дэлгүүрийн кассад тушаасан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/,

 

            Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... ...... хүнсний дэлгүүрийн захирлаар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний эзэмшлийн Хаан банкны ...... тоот данс руу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны ........ дугаарын данснаас 38.000 төгрөг S гэх, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны ....... дугаарын данснаас 34.000 төгрөг S гэх гүйлгээний утгатайгаар шилжиж орсон. Би ....... хүнсний дэлгүүрт өөрөө худалдагчаар ажилладаг бөгөөд манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн төлбөрийг би өөрийн данс руугаа авдаг. Манай дэлгүүрт маш олон хүн орж ирдэг тул хэн хэзээ орж ирээд ямар зүйл худалдан авсан талаар мэдэхгүй. Миний данс руу шилжиж орсон гүйлгээ нь манай ....... дэлгүүрээс худалдан авалт хийсэн төлбөр байгаа, …хүнсний 8 нэр төрлийн бараа худалдан борлуулдаг. Би Б, С гэх хүмүүсийг танихгүй” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 44-45/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 50-58/

 

            Шүүгдэгч Н.С ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 129-133/

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 239/

           Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 34/

            Н.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 100/,

 

            Н.Ч ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 131-132/,

            С.О ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 133-138/,

            С.С ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 196/,

 

            Б.С ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 199/,

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны .... сарын .-н....ы өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 140/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.С нь эрүүгийн ..... дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэргийг шалгаж байсан эрүүгийн мөрдөгч Ч.Б албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи худалдан авсны 38.000 төгрөг, .... авто угаалгын газраар приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөр 30.000 төгрөг, эхнэрийн тээврийн хэрэгслийн угаалгын төлбөр 50.000 төгрөг, ......дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авсны 80.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө .....дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авсны 34.000 төгрөг,  2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүнс, барааны дэлгүүр гэх хаягтай хүнсний дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авсны 92.000 төгрөг, мөн ......... тоотод байрлах гэрт нь байсан өмдийг худалдан авч Н.Ч хаан банкны ....... тоот данс руу 80.000 төгрөгийг шилжүүлэх замаар хахууль өгсөн,

Шүүгдэгч Ч.Б нь нийтийн албан тушаалтан буюу Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа ........ дугаартай хэргийг шалгах албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ........ дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи авч 38.000 төгрөг, ...... авто угаалгын газраар приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөрт 30.000 төгрөг, өөрийн эхнэрийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөр 50.000 төгрөг, ....... дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авч 80.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө ........ дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авч 34.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүнс, барааны дэлгүүр гэх хаягтай хүнсний дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авч 92.000 төгрөг, мөн ......... тоотод байрлах өөрийн гэрт нь байсан өмдийг Н.С худалдаж, Н.Ч Хаан банкны .......тоот данс руу 80.000 төгрөгийн төлбөрийг хэргийн оролцогч Н.С хийлгэн, хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.С үйлдсэн гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Энэ гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар 1 дэх хэсэгт “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон бол” гэж заасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.С нь өөртөө болон бусдад ямар давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ч.Б албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ямар үйлдэл хийлгэх, хийхгүй байхыг амлаж, эдийн болон эдийн бус ямар эд зүйл, мөнгө амласан нь тогтоогддоггүй. Шүүгдэгч Ч.Б дуудсан цагт нь байгаа газар нь очиж түүний дарамт шахалтын дор ав гэсэн архи пиво болон эд зүйлийг нь авч өгч, очих газар нь машинаараа хүргэж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байсан нь нотлогддог. 

Шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн зүйлийн талаар харилцан тохиролцож, өөртөө давуу байдал бий болгох, давуу байдал бий болгосны төлөө албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ямар үйлдэл хийлгэх, хийхгүй байх зэрэг хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжтэй зүйл яригдсан үйл баримт нотлогддоггүй. Зөвхөн шүүгдэгч Ч.Б албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт нь шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагчаа дарамтлан өөртөө эдийн болон эдийн бус давуу байдал бий болгосон шинж нотлогддог.

Шүүгдэгч Ч.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Энэ гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэж заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч Н.С 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ....... дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи авч 38.000 төгрөг, ...... авто угаалгын газраар приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөрт 30.000 төгрөг, өөрийн эхнэрийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөр 50.000 төгрөг, ...... дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авч 80.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө ....... дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авч 34.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүнс, барааны дэлгүүр гэх хаягтай хүнсний дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авч 92.000 төгрөг, мөн Замын Үүд сумын Борхойн баг 8 дугаар гудамжны 17 тоотод байрлах өөрийн гэрт нь байсан өмдийг Н.С худалдаж, Н.Ч Хаан банкны ...... тоот данс руу 80.000 төгрөгийн төлбөрийг хэргийн оролцогч Н.С хийлгүүлж 404,000 төгрөгийн хахууль авсны хариуд өөрт нь шалгагдаж байсан шүүгдэгч Н.С ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэгтэйгээ холбогдуулан  ямар үйлдэл хийсэн нь нотлогдоогүй.

Шүүгдэгч Ч.Б энэ үйлдэл нь бусдаас хахууль авсан гэмт хэргийн шинжийг бус албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт нь шалгагдаж байсан сэжигтэн, яллагдагчаас эд зүйл шаардан авах, машин унаагаар үйлчлүүлэх зэрэг өөртөө эдийн болон эдийн бус давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

Энэ хуульд заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэдгийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж ойлгохоор хуульчилсан байна.

 

 Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Ч.Б эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ч.Б нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт нь шалгагдаж байсан шүүгдэгч Н.С 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ....... дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи авч 38.000 төгрөг, ..... авто угаалгын газраар өөрийн эхнэрийн тээврийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөрт 30.000 төгрөг, тус угаалгын газарт ажилтан С баяр наадмын гэх 50.000 төгрөг, Булагт дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авч 80.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө ...... дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авч 34.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүнс, барааны дэлгүүр гэх хаягтай хүнсний дэлгүүрээс сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авч 92.000 төгрөг, мөн ....... тоотод байрлах өөрийн гэрт нь байсан өмдийг Н.С худалдаж, Н.Ч Хаан банкны ......... тоот данс руу 80.000 төгрөгийн төлбөрийг хэргийн оролцогч Н.С хийлгүүлж 404,000 төгрөгийн давуу байдлыг өөртөө бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Н.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,  гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүрээ 21 цагаас хаагаад гэртээ очоод байж байтал над руу 21 цаг 30 минутын орчимд үл таних дугаараас нэрээ хэлээгүй эрэгтэй хүн залгаад танайхаас буу авах гэсэн юм хүүхдэд бэлэглэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би цааргалаад би гэртээ амарч байна миний дугаарыг хаанаас авсан талаар асуухад танай дэлгүүрийн хаяг дээрх дугаараас асуусан гэж хэлсэн. ...Захирлын таньдаг хүн нь юм байлгүй гэж бодоод тухайн үед надруу залгасан эрэгтэй хүн манайх орой болсон касс хаасан учраас тооцоо бэлэн мөнгөөр авна шүү гэж хэлээд дэлгүүр дээрээ очтол хүн амьтан байхгүй байхаар нь машиндаа сууж байтал нэг эрэгтэй хүн гараад ирэхээр нь дэлгүүрээ нээгээд хүүхдийн тоглоомон буу авна гэхээр нь түүнийг нь гаргаж өгөөд тооцоог бэлнээр аваад дэлгүүрээ хаагаад явсан. Би дэлгүүр орж ирээд буу авсан хүнийг танихгүй. Өмнө нь харж байгаагүй хүн байсан. Дунд зэргийн нуруутай, дунд биетэй залуу санагдаж байна. ...80.000 орчим төгрөг байсан санагдаж байна. Тухайн мөнгийг нь би маргааш нь дэлгүүрийн кассад тушаасан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/, гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......... хүнсний дэлгүүрийн захирлаар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний эзэмшлийн Хаан банкны ....... тоот данс руу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны ......... дугаарын данснаас 38.000 төгрөг S гэх, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны ........ дугаарын данснаас 34.000 төгрөг S гэх гүйлгээний утгатайгаар шилжиж орсон. Би Цээндэр хүнсний дэлгүүрт өөрөө худалдагчаар ажилладаг бөгөөд манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн төлбөрийг би өөрийн данс руугаа авдаг. Манай дэлгүүрт маш олон хүн орж ирдэг тул хэн хэзээ орж ирээд ямар зүйл худалдан авсан талаар мэдэхгүй. Миний данс руу шилжиж орсон гүйлгээ нь манай ............ дэлгүүрээс худалдан авалт хийсэн төлбөр байгаа, …хүнсний 8 нэр төрлийн бараа худалдан борлуулдаг. Би Б, С гэх хүмүүсийг танихгүй” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 44-45/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 50-58/, шүүгдэгч Н.С ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 129-133/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 239/ Н.Ч ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 131-132/, С.О ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 133-138/, С.С ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 196/, Б.С ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 199/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С өмгөөлөгч Л.Б, Б.Э нарын шүүх хуралдаанд гаргасан “Эрүүгийн хуулийг бүхэлдээ буруу хэрэглэсэн. Нэг нь өөртөө давуу байдал бий болгох зорилго ч байхгүй нөгөө нь давуу байдал бий болгосон зүйл ч байхгүй. Энэ нь өөрөө заналхийлэх гэмт хэрэг эсхүл биш гэж үзвэл залилах гэмт хэрэг юм. Албаны чиг үүргээ нөлөөгүй ашигласан. Ийм нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар харагдаж байна. Энэ хэрэг нь эрүүгийн хуулийг бүхэлдээ буруу хэргэсэн зүйл байгаа учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд буцааж  өгнө үү” гэж,

Шүүгдэгч Ч.Б өмгөөлөгч Ч, Х нарын шүүх хуралдаанд гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн шинж манай үйлчлүүлэгч Б байхгүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл болон 16.2 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоох, нотолбол зохиох гэдэг бүрэн гүйцэд тогтоох ийм үйл ажиллагаа огт хийгдээгүй байна. Энэ ажиллагаа хийгдээгүйгээс гэм буруугийн асуудалд хавтаст хэрэгт манай үйлчлүүлэгчтэй холбогдох хэрэг дээр маш их хэмжээний эргэлзээ тээнэгэлзээ үүсэж байна. Нэгэнт цагаан дээр хараар хуульчлаад өгсөн байгаа учраас  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хэрвээ эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгч ялтан гэм буруутай эсэх нь түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилласны ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч шүүгдэгчид ялтанд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн ийм хуулийн зохицуулалт байгаа. Бид нар цагаан дээр хараар бичсэн энэ хуулийн заалт зохицуулалтыг баримталж хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй” гэж шүүгдэгч Ч.Б, Н.С нарын хахууль авсан, өгсөн гэх гэмт хэргийн талаар гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэрч С.С, Н.Ч  нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй гэх боловч гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй тул мэдүүлгүүдийг үнэлэх боломжтой.

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2025 оны 02 сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.С Монгол Улсын хилээр нэвтэрсэн мэдээлэл, гэрч С.С 2025 оны 02 сарын 20-ны өдөр “гэрчээс авсан тэмдэглэл” зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй баримтууд тул үнэлэх боломжгүй байна. 

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 404,000 төгрөгийг шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан тул шүүгдэгч Ч.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

            Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүхээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Б эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг сайн дураараа төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заажээ

 

 Шүүгдэгчид ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг, хохирлоо төлсөн, нийгмийн аюулын шинж чанар арилсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Б нь эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй тул түүнд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нь ..... тоотод оршин байнга оршин сууна гэсэн учир түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох  ....... сумын хилийн цэсээр тогтоож, 2 жил, 6 сарын хугацаанд ....... сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.С хураан авсан саарал өнгийн 1 ширхгийг өмдийг устгаж, СИДИ бичлэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалах, шүүгдэгч Ч.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт ..... хоног цагдан хоригдсон бөгөөд өөр хэрэгт хорих ял эдэлж байгаа учир цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

 3. Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох ...... сумын хилийн цэсээр тогтоож, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд ......... сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батзаан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Санжпүрэвийн цагдан хоригдсон 351 /гурван зуун тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 404,000 /дөрвөн зуун дөрвөн мянган/ төгрөгийг төлж, улсын орлого болгосныг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ...... 1 ширхгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 1 ширхэг СИДИ  дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.

10. Шүүгдэгч Ч.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Б авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, ялтан Н.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

       12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц