| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2024/0147/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2024/0147/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Хохирогчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Батсүрэнгээр хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2439000000014 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь Хэнтий аймгийн ******* сум 1 дүгээр баг ******* 3 дугаар гудамжинд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим хохирогч *******тай маргалдаж, улмаар түүний цээж рүү цохиж, газар унагааж түүний эрүүл мэндэд “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогч нь “миний нүүр рүү цохиогүй, цээж рүү цохисон, унаад босож ирэхэд толгой хагарсан байсан. Өөр зүйл сайн санахгүй байна. Толгойн зулай хэсэгт босоо байрлалтай хагарсан байсныг оёдол тавиулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.
Шүүгдэгч нь “намайг шилтэй архиар цохихоор нь архийг нь булааж авах гэж ноцолдож байгаад би өөрөө түрүүлж халтирч унасан, миний дээрээс хохирогч давхралдаж унасан, босоод ирэхэд нь толгойноос нь цус гарсан байсан. Би ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй, унагаах үйлдэл хийгээгүй” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 117-122 хуу)
Хохирогч *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 120-122 хуу)
Гэрч мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 123-125 хуу)
1. Хохирогч *******ын өгсөн: ...2023 оны 12 дугаар сарын 14-ний орой сумаас Хэнтий аймгийн төвд 22 цагийн үед гэрийн хаягийг сайн мэдэхгүй байна. сумаас ирсэн гэх найзындаа очиж хоносон. Ингээд найзынхаа гэрээс 14 цагийн үед гараад буцаад очоод байж байтал нутгийн үл таних 2-н дүү , нар нь нэг шил 0.75 литр хараа нэртэй архитай ирсэн. Тэгээд найзындаа архиа тал хүртэл нь уучхаад хагас шил архиа найзынхаа гэрээс аваад нутгийн 2 дүүгийн хамт аваад гарсан. Тухайн үед найз маань гэртээ үлдсэн. Гэнэт хаанаас гарч ирснийг бол сайн мэдэхгүй байна. Тэгээд нэртэй дэлгүүрийн хойд талд байх яг хаана гэдгээ мэдэхгүй байна дүү нарын араас явж байсан хагас шил архиа оос аваад уух гэтэл архи булааж аваад буцаад од өгсөн юм байна лээ. бид хоёр муудалцсан зүйл байхгүй ээ. Гэнэт яагаад тэгснийг нь бол сайн мэдэхгүй байна. намайг нэг цохих шиг болсон. Тэгээд газар унахдаа замын боржур мөргөсөн юм шиг байна. Толгойноос цус гараад ойрхон байсан дэлгүүр рүү цусаа гоожуулж очиход дэлгүүрт ороод өөрийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энэ болсон явдал гудамжинд болсон зүйл яг эгнээг нь сайн санахгүй байна. Би толгойдоо 2 ширхэг оёдол тавиулсан... Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэх найзтайгаа гэрт нь 3 шил архи уучихсан байсан. Тэгэхдээ болсон үйл явдлыг санаж байгаа..., , гэх нутгийн үл таних залуучууд байсан...цээжинд цохисон тэгээд унахдаа би замын боржур мөргөсөн газар унасны дараа зүүн бөөр хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...10 гаран жилийн өмнө Хэнтий аймгийн суманд миний толгой руу чулуугаар цохиод толгойг маань хагалж байсан. Тэр цагаас эхэлж мэддэг болсон. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй ээ...гэх мэдүүлэг (хх-ийн 9-11 хуу)
2. Хохирогч *******ын дахин өгсөн: ... хоёр урд явж байсан ард нь ганцаараа байх шиг байсан. Тэгээд ард нэг нь явж байсан...ынд байхад 2 шил архитай ирсэн. Тэгээд уучхаад байж байтал бид хоёр маргалдсан. Маргалдаад ынхаас гарсан юм шиг байна лээ зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгээд гудамжны мухарт тэй таараад миний толгойн тус газар нэг удаа цохиод би газар унахдаа боржур мөргөөд унаад толгой хагарсан. Тэгээд толгойноос цус гарахаар нь дэлгүүр рүү очсон...Хэл амаар доромжилж муудацгаасан зодолдож цохисон асуудал байхгүй ээ...гэх мэдүүлэг (хх-ийн 13-14 хуу)
3. Гэрч өгсөн: ...2023 оны 12 дугаар сарын 15-ны 19 цагийн үед ах миний дугаар руу залгаж яаралтай ир гээд тасалсан. Би тухайн үед хүүхдүүдтэйгээ 2 улаахнаа байсан болохоор очиж чадаагүй. Удалгүй буцаагаад залгасан чинь ах надад ах нь хүнд толгойгоо шилээр цохиулчихлаа гээд тухайн үед эмч нь үзэж байсан болохоор ёолж байгаад тасалсан тэрнээс өөр юу болсон талаар мэдэхгүй байна...******* нь миний ээж төрсөн дүү нь байгаа юм. Хэнтий аймгийн сумын 6 дугаар баг Буянбулаг гэх газар амьдардаг. Ганц бие эхнэрээсээ 2011 онд салсан. нь өмнө нь нэг удаа ял шийтгэл эдэлж байсан. Архины хамааралтай гэж ойлгож болно...гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 хуу)
4. Гэрч Б.ын өгсөн: ...Би 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн төвд сумаас ирсэн. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын 2 дугаар баг яг хэдийн хэдэн тоот гэдгийг мэдэхгүй байна. дүүгийндээ хараа нэртэй 0.75 литрийн архитай очоод тэр архиа уучхаад ******* сууринд байдаг гэх найзындаа очтол , нар байсан. бид хоёр очихдоо Хараа нэртэй 0.75 литрийн архи авч очоод тэр архиа тал хүртэл нь уусан уучихаад ах бид нар тал шил архиа ынхаас аваад гарсан. Ингээд Золжигүүр дэлгүүрийн зүүн хойд талд яг хэддүгээр эгнээ гэдгийг мэдэхгүй байна ******* сумын 1 дүгээр багт бид нар гудамжинд явж байтал гэнэт яг хаанаас гарч ирсэнг нь мэдэхгүй байна эргээд хартал , ах хоёр муудалцаад эхэлсэн яг юунаас болж муудсан гэдгийн нь мэдэхгүй байна. Би их хэмжээний согтолттой байсан учраас юу болоод байгааг мэдээгүй...Би сайн хараагүй ээ. Би тэр хэдийн урд нь явж байсан эргээд хартал , нар газар уначихсан зодолдоод байж байсан. хэдэн удаа хашаа цохисныг нь сайн хараагүй. Тэгээд цаашаагаа дэлгүүр рүү гүйгээд яваад орчихсон тэгэхээр нь бид нар яваад өгсөн. Өөр зүйл мэдэхгүй байна...Архины шилээр цохисон гэж бодохгүй байна тал шил архи авч гараад өвөртлөөд явж байсан. Тэгээд ах нэг балгая гэж аваад ахаас нь аваад буцаад од өгсөн. Тэр архиа бид хоёр авч яваад уугаад дуусгаад харъя гэж бодоод явж байтал цагдаа нартай таараад цагдаагийн байгууллага дээр ирсэн. Намайг харахад гудамжинд замын хажууд байдаг явган хүний явдаг зам дээр зодолдоод байсан боржур мөргөсөн байж магадгүй байх гэж бодож байна. Ойр хавьд шил байхгүй байсан хоорондоо ноцолдож унахдаа юм мөргөсөн байх гэж бодож байна...Нэлээн согтолттой байсан. Тэгэхдээ , хоёрыг зодолдсоныг бол санаж байгаа...энэ хоёрыг 6, 7 жилийн өмнөөс мэддэг болсон энэ хоёр нь хоёулаа сумын хүмүүс байгаа юм... гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 хуу)
5. Гэрч өгсөн: ...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ээжийн гэр болох ******* сумын 2 дугаар баг тоотод байж байтал ах 16 цагийн үед ирсэн байх цаг сайн хараагүй мэдэхгүй байна. ах 0.75 литрийн Хараа нэртэй архи авчирсан. Тэгээд тэр архиа уучхаад ******* сууринд яг хэдийн хэд гэдгийг мэдэхгүй байна ахынд очтол ах, нар нь байсан. Бид нар дахин нэг 0,75 литрийн Хараа нэртэй архи авч очоод тэр архиа тал хүртэл нь уучхаад тал шилтэй архиа аваад найзынхаас гарсан. Ингээд урд . нар нь явж байсан би гудамжинд бие засчхаад эргээд хартал нь хаанаас гарч ирсэнг нь мэдэхгүй байна тэр хэд алхаж явж байснаа ах над дээр ирээд архинаас нэг балгая гэхээр нь архи өгсөн удалгүй тал шил архийг байсан байхаа надад авчирч өгсөн шиг санаж байна. Нэг мэдсэн ах, нар нь зодолдоод газар унацгаагаад байсан. Тэгээд ах цаашаа дэлгүүр рүү яваад өгсөн. ч гэнэт алга болчихсон Би тай хамт тал шил архиа уучхаад харих санаатай зам дээр такси барих гээд зогсож байтал цагдаа нар ирсэн...Яг хаашаа хэдэн удаа юугаар цохисныг бол хараагүй ээ. Дээр доор оо ороод л ноцолдоод газар унаад байсан. Тэр хоёр муудалцсан зүйл байхгүй гэнэт гарч ирээд л газар унацгаагаад байсан...Үгүй ээ. Архины шилээр цохисон гэж бодохгүй байна. Унахдаа замын боржур мөргөөд унасан байх. Ойр хавьд шил байхгүй. Нөгөө тал шил архи нь надад явж байсан...болсон үйл явдлыг санаж байгаа. 3 шил архи л уусан...Би сумын , нар нь сумынх юм аа. Нутаг залгаа учир малд явж байгаад л мэддэг таньдаг болсон. 2000 оны эхнээс эхэлж мэддэг болсон...Зодоон болдог орой бол , , ах бид нар л байсан...******* сумын 1 дүгээр баг Золжигүүр дэлгүүрийн зүүн талд гудамжны үзүүрт болсон зүйл юм...гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 хуу)
6. Гэрч өгсөн: ...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би ******* сумын 1 дүгээр баг ******* 2-14 тоотод байдаг ахынд 18 цагийн үед очсон. ахынд хоол идчихээд ахтай бид хоёр ******* сууринд яг хэдийн хэдэд байдаг гэдгийг мэдэхгүй байна ээжийнх рүү нь цуг явах гээд 19 цаг өнгөрөөгөөд 20 цагийн үед гэрээс нь гарсан. ахынхаас гараад гудамж тойроод явж байтал ах манай танил байна мэнд мэднэ ээ гээд араас нь явж байсан. нь дахиад нэг залуутай хамт явж байсан. Тэгээд Золжигүүр дэлгүүрийн зүүн талаас зам гарах гэтэл ахын хойноос гэнэт нэг хүн ирээд архины шилээр зүүн мөрөнд нь цохисон. Тэгээд эргэж хараад архийг нь булааж авахдаа ах газар унасан. Тэгээд нөгөө танихгүй хүн дээрээс нь унасан. Нөгөө танихгүй ах унаад босоод ирэхдээ толгой хэсгээс нь цус гарсан байдалтай босоод ирсэн. Би тэр танихгүй ахыг та хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлтэл тэр танихгүй ах ингээд толгой хагалчихдаг юм байна гэхээр нь би та өөрөө боржур мөргөчихлөө ш дээ гэтэл цаашаа дэлгүүр рүү яваад өгсөн...гэх мэдүүлэг (хх-ийн 35-36 хуу)
7. Гэрч С.ын өгсөн: ...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед 2 найз болох , гэх 2 найзтайгаа уулзсан. 2 найзынхаа яг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид нар Булагт айлд 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи уучхаад ******* сумын 1 дүгээр багт байрлах яг тоотыг нь сайн мэдэхгүй байна гэх танилынх руугаа очтол , нар нь сууж байсан. Тэгээд 0.75 литрийн Хараа нэртэй архи задлаад ууж сууж байтал ах над руу дайраад олон юм яриад байхаар нь би гэх найзтайгаа түрүүлээд гараад явчихсан. Араас архиа аваад гарсан. Би тай урд нь явж байсан. Намайг араас нэг хүн дуудах шиг болохоор нь эргээд хараад очтол зам гараад явж байсан харин дүүтэйгээ зогсож байсан. Тэгээд яасан гэтэл намайг шилтэй архиараа цохичихлоо гээд нь архийг нь өөрөө авчихсан т өгч байсан. Тэрнээс хойш ахтай би таараагүй яг юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ий 38-39 хуу)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт:
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт (хх-ийн 51-52 хуу)
*******ийн яллагдагчаар өгсөн: ...би хүлээн зөвшөөрөхгүй ээ... Би Хэнтий аймгийн ******* 1 дүгээр баг хийдийн 2-14 тоотод эхнэр хүүхдийн хамтаар оршин суудаг. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад орой 19-20 цагийн хооронд байх яг хэдэн цагт гэдгээ мэдэхгүй байна танил дүү гийн хамтаар гэрээсээ гараад булан эргээд явж байтал араас гэнэт нэг хүн хашгирч ирээд намайг архиараа зүүн мөр рүү цохисон. Эргээд хартал нутгийн залуу нь байхаар нь би шилтэй архийг нь булааж аваад цуг явж байсан од өгсөн. Харин архийг авах гэтэл 2 лаа газар халтирч унасан. Хоорондоо маргалдаж муудсан болон зодоон болсон асуудал байхгүй ээ. Би тэр хүний биед гар хүрээгүй. Тэгээд урагшаа дэлгүүр рүү явсан би танил дүүгийн хамтаар ээжийнхээ гэр рүү явсан. Өөр зүйл болоогүй ээ... сум, нэг нутгийн хүмүүс гэж аль эртнээс мэддэг болсон... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 3 жил болж байна...Өшиглөөгүй ээ. Би нэг ч гар хүрээгүй ээ... бол яг миний хажууд байсан. Намайг унаад архийг нь аваад босоод иртэл хажууд тэр хоёр зогсож байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 60-62 хуу)
******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ий 65 хуу)
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ий 73 хуу)
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-ий 80-81, 126-127 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн ******* сум 1 дүгээр баг ******* 3 дугаар гудамжинд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим хохирогч *******тай “өөрийг нь шилтэй архиар цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнээс архийг нь булааж авах зорилгоор ноцолдож байгаад өөрөө түрүүлж халтиран давхралдаж унасны улмаас хохирогч *******ын хуйханд шарх бүхий гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Гэвч энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь хохирогчийг зодож, цохиж гэмтээгээгүй хамт халтирч унасан гэж мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд шүүгдэгч нь учирсан хохирол учруулсан болох нь батлагдахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах тухай дүгнэлт гаргасан.
Хохирогч, шүүгдэгч нар нь ноцолдож байгаад унах үедээ шүүгдэгч нь түрүүлж унаж, хохирогч нь түүний дээрээс давхралдаж унасан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ талаар гэрч С.... ахын хойноос гэнэт нэг хүн ирээд архины шилээр зүүн мөрөнд нь цохисон. Тэгээд эргэж хараад архийг нь булааж авахдаа ах газар унасан. Тэгээд нөгөө танихгүй хүн дээрээс нь унасан. Нөгөө танихгүй ах унаад босоод ирэхдээ толгой хэсгээс нь цус гарсан байдалтай босоод ирсэн... гэж мэдүүлжээ.
Мөн тухайн үед байсан гэх Б., О. нар нь хохирогч, шүүгдэгч нарыг газарт уначихсан зодолдож байсан гэж мэдүүлэг өгдөг боловч, хэн нь хэнийгээ хэрхэн юугаар цохисныг хараагүй гэж мэдүүлдэг.
Эдгээрээс үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг ******* санаатайгаар учруулсан гэж үзэх үндэслэлгүй харин болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шинжээчийн дүгнэлт болон эмнэлгийн яаралтай тусламжийн хуудаснаас үзэхэд хохирогчийн хуйханд тогтоогдсон шархны хэлбэр хэмжээ, байрлал тодорхойгүй байх бөгөөд шүүх хуралдааны үед хохирогчоос тодруулахад толгойн зулай хэсэгт шарх үүссэн гэж тайлбарласан болно.
Иймд *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймгийн Прокурорын газраас ******* овгийн ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******ийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
3. Шүүгдэгч ******* нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОДХҮҮ