Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨ

 

                   Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ***** овогт *****ын **********д холбогдох 2226002680271 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар баг, “Сүүж” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***** овогт *****ын ********** /РД:************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********* нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутагт оторлоод тус аймгийн ********** сумын “**********” гэх газар руу буцахдаа иргэн ********** им, тэмдэг бүхий 4 тооны хургатай хонь буюу нийт 8 тооны бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар малдаа нийлүүлэн өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, захиран зарцуулах боломж бүрдүүлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, иргэн ********** нийт 800,000 мянган төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “Манайх 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дайргын голын Ноёны урд талаас    баруун тийшээ өглөө эрт нүүсэн. Би ганцаараа малаа өдөр засмал дагуулаад тууж явсан. Би Донидыг мэднэ. Тэдний урдуур 4 цагийн үед гарсан. Нүүж явахад зам дээр хонь, мал байгаагүй, би мал тасдаж авч яваагүй. Тэгээд малаа тууж яваад үдээс хойш, орой яаралгүй явж байтал мотоциклтой ...Хорлоо гэдэг хүн давхиад ирсэн. Би тэр хүнийг сайн мэдэхгүй. Тэр хүн ирээд манай малаас мал шүүе гэж хэлээгүй. Тэгээд цаашаа тууж яваад даваа давах гэж байхад хонины зах дээр 4 хургатай хонь явсан. Тэгээд хамт туугаад 5-6 км газар яваад гэрийнхээ гадна очсон. Би гэртээ хариад маргааш өглөө нь хот руу яваад өгсөн. Би 4 хургатай хонийг **********гийнд хүний хургатай хонь дагаад ирлээ, би ирж байгаад эзнийг нь олж өгнө гэж хэлээд хот руу явсан. Тэгээд би хот руу хурим руу яваад, хурим дээр байж байхад ********** над руу залгаад танай хот руу хонь ирсэн үү? гэж асуухаар нь 4 хургатай хонь ирсэн байна лээ гэхэд “чи туугаад явчихсан юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй, манай хонь 700, 800 гаран хонь байсан учраас мэдэлгүй явж байгаад захад нь байсныг нь орой мэдсэн. Халуун өдөр байсан учраас хороод хоцорсон юм байлгүй дээ, чи наагуураа шүүгээд олохгүй бол би очиж байгаад шүүгээд өгье  гэж хэлсэн. Тэгээд хотоос ирж хоноод маргааш өглөө нь саахалт **********хаас сурсан чинь манай хонинд ирчихсэн байна лээ гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаяртай элбэж хашаад ********** руу залгахад банди нь утсыг нь авахаар нь аавдаа хонийг чинь олчихлоо, ирж аваарай гэж хэлээрэй гэж хэлээд би буцаад явсан” гэв.

 

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр ********** сумын 2 дугаар багийн нутаг Арвайн талын “Үйзэн” гэх газарт нутаглаж байхдаа өөрийн малаас 4 тооны хургатай хонь, нийт 8 толгой тэмдэг байхгүй, хоёр чих нь цуулбар имтэй хонио хулгайд алдсан юм. Тухайн өдөр малаа саахалт айлын Тойвын Хорлоо гэх хүнд захиж үлдээгээд “Туяа” багийн нутагт байдаг гэртээ ирж унага тамгалаад буцаж очиход байхгүй болсон байсан. Тэгээд ойр хавиараа 2 өдөр хайгаад олоогүй юм. 4-5 хоногийн дараа аймгийн төв ороод буцаад харих гэж яваад аймгийн баруун талын гуанзан дээр Бэхбатын Бүддорж гэх хүнтэй таараад сурсан чинь “танай алдсан 4 хургатай 8 тооны хонь ********** сумын “Сүүж” гэх газарт байдаг *****ын **********ийн хонинд байна лээ” гэж сураг хэлсэн. Тэгээд би *********тэй өөрийн 88269493 дугаарын утаснаас залгаад ярьсан чинь “манай хонинд байхгүй, би өөрийнхөө малыг тууж ирсэн” гэж загнаад байсан, тэгэхээр нь би “цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулна” гэсэн чинь “би өөрөө хотод явна, би танай хонийг авсан нь үнэн, гэхдээ одоо байхгүй, өөр газар байгаа би очоод олоод өгнө” гэж хэлсэн. Тэр үед нь би **********ийн хониор орж үзэхэд байхгүй байсан. Ойр хавийн айлуудаар нь сураад хониор нь орж шүүхэд байхгүй байсан. Тэр үед **********ийн саахалт айлуудаар сурахад сураг гараагүй, ********** гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй залуугийн 10 орчим настай хүүхэд “танай хонь энэ хавьд байсан” гэх сураг хэлсэн. ********** хэд хоногийн дараа манай утас руу залгаад “танай хонь ********** хонинд байгаа очоод авчих цагдаад битгий хэлээрэй” гэж байсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт ********** гэрт очиход малын хашаанд нь барьж хашчихаад явсан гэж байсан. Би өөрийнхөө хонийг бүрэн олж авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

 

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна нэг бороотой өдөр хонио хураасан чинь 4 хургатай, нийт 8 тооны хонь манай хонинд нийлсэн байсан юм. Им тэмдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд хаанаас ирсэн, хэний хонь болохыг  ойр хавийн айлуудаас сураад байсан чинь “********** гэх бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй айлын хонинд байсан хонь” гэх сураг гарсан. Тэгээд ********* нэг өглөө эрт, босоогүй байхад ирчихээд “манай 4 хургатай 8 тооны хонь танай хонинд байна гэнэ гээд ирлээ” гэж хэлж байсан. Тэгээд малын хашаанд ялгаж хашиж үлдээгээд яваад өгсөн юм. Тэгтэл тэр өдөр нь ********** сумын иргэн ********** гэх залуу эхнэртэйгээ машинтай ирээд “хэд хоногийн өмнө хониноосоо хулгайд алдсан хонь байгаа юм. Гэтэл танай хашаанд хашаатай байна гэх сураг гараад ирлээ” гээд ачаад явсан. Сүүлд сураг сонсоод байхад ********** отроос буцах замдаа **********ын малнаас хулгайлж авч ирээд ********** гэх айлын хонинд нийлүүлсэн гэх талаар хашаанд хонь ялгаж байхдаа надад хэлсэн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

             Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь  сайн санахгүй байна. Өвөрхангай аймгийн Баруун гуанз гэх газар шатахуун аваад зогсож байсан чинь ********** сумын ********** гэх залуутай таарсан чинь “8 тооны хонь хулгайд алдчихсан” гээд надаас сурсан юм. Би тухайн хонины талаар *********ийн саахалт зусаж байсан ********** гэх 89512526 утастай залуугаас сонсож байсан зүйлээ хэлсэн юм. ********** надад хэлэхдээ ********* ахынх отроор яваад ирэхдээ малдаа өөр айлын имтэй, ижил буруу хургатай хонь авч ирсэн. Тэр хонь нь тасарч яваад Улаанбаатар хотоос намайг “харж байгаарай” гэж утсаар ярьсан, тэр хонь сэжигтэй буруу гарын хонь шиг байна лээ” гэж надад гэж ярьж байсныг **********д хэлсэн, гэтэл тэр хонь нь мөн байсан гэж сүүлд сонссон гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2023 оны 06 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн ********** сумын “**********” гэх газар буусан байхад ********* гэх айл 2023 оны 08 дугаар сарын дундуур отроор явж байгаад нүүж ирээд саахалт буусан.  Орой нь гэрээ барьчихаад “маргааш хот явах ажилтай байна, танай хүүхдээр хоёр хоног хонио хариулуулмаар байна” гээд манай 16 настай хүү Д.Ган-Очир хонийг нь харж байсан юм. Тэгтэл гэртээ ирээд “хэдэн хонь тасраад байна, яах уу гээд ********* ахаас асуусан чинь яахав, яахав сайн харж байгаарай” гэж хэлсэн гэсэн. Тэгтэл **********ын **********ын хонь байсан гэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* нь манай нөхөр байгаа юм. 1998 онд гэр бүл болж байсан. Манайх 2023 оны 08 дугаар сард Ноён хайрханы өвөрт зусаж байгаад ********** сумын Цохиот гэх газар руу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нүүсэн. Нүүхдээ манай нөхөр ********** малаа тууж явсан. Би гэрээ ачаад Цохиот гэх газар руу түрүүлж очсон.  Би 3 дугаар ангийн хүүхэдтэйгээ хамт явсан. Улаанбаатар хот руу явахдаа малаа Дэлэгдуламынд захиж үлдээсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,

 

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.********** нь саахалт айлын хүн байгаа юм. **********ийг зүс танина. 2023 оны 8 дугаар сард **********ынхтай саахалт зусаж байсан. Би тэр хонь алга болсон өдөр нь нэг удаа дурандахад гэрийн урд талд бэлчиж байхаар нь тогтуун бэлчиж байна гээд түүнээс хойш хараагүй. Хонь дутуу байна гэж маргааш нь ********** гэрт орж ирсэн. Хонь алга болсон гэх өдөр “Сүүж” гэх газарт нутагладаг ********** мал туусан явсан. Би очиж уулзаад өөрийн малаас алдсан малаа шүүгээд үзье гэхэд ********** манайд хүний мал байхгүй гээд хонио туугаад явсан. Тэгээд би **********ийн малаас малаа шүүж чадаагүй. ********** ганцаараа тууж явсан. ********** малын им нь хоёр чих цуулбар имтэй байдаг гэсэн мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********** ахынх 2023 оны 08 дугаар сарын эхээр Баянголоос ********** гэх газарт манайхтай саахалт буусан. Би 2 хоног малыг нь хариулсан. Намайг хонин дээр нь явж байхад 4 хургатай хонь тасарсан явж байхаар нь ********** ахын охиноос асуухад манай хонь биш гэж хэлсэн. Б.********** гэх хүн ирээд малаа сураад яваад байхаар нь 4 хургатай хонь тасраад явсан гэж хэлсэн. ********** ах хотоос ирээд манай гэрт орж ирэхдээ тухайн хонийг **********хаас олоод өгчихлөө гэж байсан. Тухайн хонинууд нь цэнхэр будагтай, буруу чих нь цуулбар имтэй байсан... ********** ахын охин нь гэртээ байсан, малаа хариулсан зүйл байхгүй. ********** ахын мал нь хулгар цуулбар имтэй гэсэн мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

Эд хөрөнгийн үнэлгээчин ********** 2024 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн "...хонь нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, бүгд үнэлгээ 600,000 төгрөг,  хурга нэг бүрийн үнэ 50,000 төгрөг, бүгд үнэлгээ 200,000 төгрөг, нийт үнэлгээ 800,000 төгрөг...” гэх 44 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

 

Хохирогч ********** малын А дансны хуулбар /хх-ийн 128-132 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *********ийн хувийн байдлыг тогтоосон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч *********ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ********* нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутаг “Арвайн талын үйзэн” гэх газарт оторлоод тус аймгийн ********** сумын “**********” гэх газар руу буцахдаа иргэн ********** им тэмдэг бүхий 4 тооны хургатай хонь буюу нийт 8 тооны бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар малдаа нийлүүлэн өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, захиран зарцуулах боломж бүрдүүлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, иргэн ********** нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч ********** мэдүүлэг, гэрч ********** мэдүүлэг, гэрч ********** мэдүүлэг, гэрч Т.Дэлэгдуламын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин ********** 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт, гэрч ********** мэдүүлэг, гэрч ********** мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ********** мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Прокуророос шүүгдэгч **********ийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн нутаг “Арвайн талын үйзэн” гэх газарт оторлоод тус аймгийн ********** сумын “**********” гэх газар руу буцахдаа иргэн ********** им тэмдэг бүхий 4 тооны хургатай хонь буюу нийт 8 тооны бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар малдаа нийлүүлэн өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Өмнө нь энэ хэрэгт өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэгт зарлуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэдэг үндэслэлээр хүсэлт гаргаж анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурорт хэргийг буцааж шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго зэргийг тал бүрээс нь нарийн шалгаж тогтоогоогүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байж болохуйц нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэт хийгээгүй байна, нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байна гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Ингээд прокурорын эсэргүүцлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг хийгээгүй учир шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэсэн агуулгаар магадлал гарсан. Ингээд дахин мөрдөн шалгах ажиллагаа явагдаад нэмэлтээр нэр бүхий 3 гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн. Тухайн гэрчүүдээс гэрч Долгорсүрэнгийн мэдүүлэгт тухайн өдөр нүүсэн. Маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явсан. Явахдаа Дэлэгдуламынд малаа үлдээж явсан талаар мэдүүлсэн. Тухайн малыг харж үлдсэн гэх гэрч Хорлоогоос мэдүүлэг авахад тухайн өдөр 1 удаа малыг нь харсан. Малыг нь харахад тогтуун бэлчиж байсан талаар мэдүүлдэг. Харин гэрч ********** тэр малыг шүүж үзье гэхэд шүүлгэхгүй байсан гэдэг байдлаар мэдүүлсэн. Шүүгдэгч энэ тухайд зүгээр ирж уулзчихаад явсан гэж мэдүүлдэг. Тухайн үед мал нь яг хажууд нь байсан. Хэрэв шүүе гэсэн бол ********** малынх нь дундуур ороод шүүгээд үзэх боломжтой байсан гэж харагдаж байгаа. Мөн гэрч Ган-Очирын мэдүүлэгт 2 хоног малыг нь харсан. Малыг нь харж байхад 4 хургатай хонь тасраад байсан гэж мэдүүлдэг. Тухайн хонийг асуухад манай хонь биш гэж хэлсэн, мөн ********** гэдэг хүн мал сураад ирсэн гэж мэдүүлдэг. Хэрэгт нэмэлтээр ийм ажиллагаанууд хийгдсэн байдаг. Өөр **********ын малын А дансны хуулга авсан ажиллагаа хийгдсэн. Ингээд хэргийн зүйлчлэл хэвээрээ анхан шатны шүүхэд дахин шилжсэн. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой гэрчүүдийн мэдүүлгийг дурдахад гэрч ********** мэдүүлэгт 2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна. 4 хургатай хонь манай хонинд нийлсэн байсан гэж мэдүүлдэг. Хаанаас ирсэн хонь вэ гэхэд ********** гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй айлд байсан хонь гэж хэлдэг. Ахиад 2-3 айлд тухайн хонинууд нь яваад байгаа. Үүн дээр тухайн айлууд, гэрчүүд цагдаагийн байгууллага, захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогддог. Прокуророос шүүгдэгчийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мал хулгайлах гэмт хэрэг, бусдын алдуул малыг завших гэмт хэргүүдийн гол онцлох ялгаа нь тухайн мал нь ямархуу байдлаар тухайн этгээдэд шилжсэн байдлаар ялгагддаг. Тухайн өдөр мал тууж явсан. Тэр даваа давж явахад эзэн нь тодорхойгүй хонь байсан гэж шүүгдэгч мэдүүлсэн. Ингээд маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явсан. Буцаж ирэхэд нь 8 тооны хонь байхгүй байдаг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч ********* нь ********** 4 хургатай хонийг нь тасдаад ч юм уу, эсхүл явганаар туугаад, эсхүл тэдний хоньтой нийлүүлээд албаар өөрийнхөө хонийг ялгаад авч явсан гэдэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл тухайн 4 тооны хургатай хонь нь шүүгдэгч *********ийн идэвхтэй үйлдлийн улмаас шүүгдэгчийн хоньтой нийлсэн гэдэг үйл баримтыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Зун цаг байсан учраас халуунд хонь тасрах, хорох, усан дээр үлдэх юм уу шүүгдэгчийн оролцоогүйгээр бусад хүчин зүйлийн улмаас шүүгдэгчийн хоньтой нийлсэн байхыг үгүйсгэхгүй. Харин шүүгдэгч нь тухайн хонийг өөрийнхөө хоньтой нийлснийг мэдмэгцээ цагдаагийн байгууллага, тухайн шатны захиргааны байгууллагад мэдэгдээгүй үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Хэдийгээр захиран зарцуулаагүй ч гэсэн тухайн үед мэдэгдсэн бол энэ асуудал яригдахгүй байсан байна гэж харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Өмнөх шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байгаа. Хэрэг прокурорт буцаад хийгдэж орж ирсэн ажиллагаа нь 3 гэрчийн мэдүүлэг байгаа. Нэмэгдэж хийсэн ажиллагаа дээр яг гэмт хэргийн сэдэл, зорилго буюу тухайн хохирогчийн хониноос шүүгдэгчийн идэвхтэй үйлдлийн улмаас 4 тооны хургатай хонь нь ********** гэдэг хүний хонинд нийлсэн гэдэг талаар үйл баримтыг тогтоосон баримт авагдаагүй байдаг. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасан учраас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхээс үнэлж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын алдуул малыг завшсан гэдэг зүйлчлэлээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Шүүгдэгч *********д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч ***** овогт *****ын **********ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж Өвөрхангай аймгийн Прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

 

Хулгайн гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог.

 

Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулдаг болно.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч ********** ижлээсээ тасарсан 8 тооны хонь  *********ийн хонин сүрэгт нийлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг хонины талаар ********* нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.

 

Шүүгдэгч ********* нь дээрх хонинуудыг өөрийн хонинд нийлсэнийг мэдсэний маргааш нь  Улаанбаатар хот руу хуриманд явсан талаар мэдүүлдэг, энэ нь насанд хүрээгүй гэрч Д.Ган-Очир, гэрч Ё.Долгорсүрэн нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд тэрээр Б.**********ыг утсаар хонио асууж ярихад нь “хотод яваа тухайгаа, очоод олоод өгөх” тухайгаа хэлж, хотоос ирсэн даруйдаа хонийг нь ********** хонинд байхад нь хашаанд нь хашиж Б.********** руу утсаар ярьж хонио ирж авахыг хэлсэн болох нь гэрч Мөнхбаяр, хохирогч Б.**********, насанд хүрээгүй гэрч Д.Ган-Очир нарын  мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Шүүгдэгч ********* нь хохирогч ********** өмчлөлийн 8 тооны хонийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогч ********** 8 тооны хонийг хулгайлсан үйлдэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2-т заасныг баримталж Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ***** овогт *****ын ********** нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

            Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********** “...Манайх 2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр ********** сумын 2 дугаар багийн нутаг Арвайн талын “Үйзэн” гэх газарт нутаглаж байхдаа өөрийн малаас 4 тооны хургатай хонь, нийт 8 толгой тэмдэг байхгүй, хоёр чих нь цуулбар имтэй хонио хулгайд алдсан юм. Тухайн өдөр малаа саахалт айлын Тойвын Хорлоо гэх хүнд захиж үлдээгээд “Туяа” багийн нутагт байдаг гэртээ ирж унага тамгалаад буцаж очиход байхгүй болсон байсан. Тэгээд ойр хавиараа 2 өдөр хайгаад олоогүй юм. 4-5 хоногийн дараа аймгийн төв ороод буцаад харих гэж яваад аймгийн баруун талын гуанзан дээр Бэхбатын Бүддорж гэх хүнтэй таараад сурсан чинь “танай алдсан 4 хургатай 8 тооны хонь ********** сумын “Сүүж” гэх газарт байдаг *****ын **********ийн хонинд байна лээ” гэж сураг хэлсэн. Тэгээд би *********тэй өөрийн 88269493 дугаарын утаснаас залгаад ярьсан чинь “манай хонинд байхгүй, би өөрийнхөө малыг тууж ирсэн” гэж загнаад байсан, тэгэхээр нь би “цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулна” гэсэн чинь “би өөрөө хотод явна, би танай хонийг авсан нь үнэн гэхдээ одоо байхгүй, өөр газар байгаа би очоод олоод өгнө” гэж хэлсэн. ...********** хэд хоногийн дараа манай утас руу залгаад “танай хонь ********** хонинд байгаа очоод авчих цагдаад битгий хэлээрэй” гэж байсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт ********** гэрт очиход малын хашаанд нь барьж хашчихаад явсан гэж байсан. Би өөрийнхөө хонийг бүрэн олж авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,         гэрч ********** “...2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна нэг бороотой өдөр хонио хураасан чинь 4 хургатай нийт 8 тооны хонь манай хонинд нийлсэн байсан юм. Им тэмдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд хаанаас ирсэн хэний хонь болохыг ойр хавийн айлуудаас сураад байсан чинь “********** гэх бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй айлын хонинд байсан хонь” гэх сураг гарсан. Тэгээд ********* нэг өглөө эрт, босоогүй байхад ирчхээд “манай 4 хургатай 8 тооны хонь танай хонинд байна гэнэ гээд ирлээ” гэж хэлж байсан, тэгээд малын хашаанд ялгаж хашаж үлдээгээд яваад өгсөн юм. Тэгтэл тэр өдөр нь ********** сумын иргэн ********** гэх залуу эхнэртэйгээ машинтай ирээд “хэд хоногийн өмнө хониноосоо хулгайд алдсан хонь байгаа юм, гэтэл танай хашаанд хашаатай байна гэх сураг гараад ирлээ” гээд ачаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч **********“...Би 2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, Өвөрхангай аймгийн Баруун гуанз гэх газар шатахуун аваад зогсож байсан чинь ********** сумын ********** гэх залуутай таарсан чинь “8 тооны хонь хулгайд алдчихсан” гээд надаас сурсан юм. Би тухайн хонины талаар *********ийн саахалт зусаж байсан ********** гэх 89512526 утастай залуугаас сонсож байсан зүйлээ хэлсэн юм. ********** надад хэдэхдээ ********* ахынх отроор яваад ирэхдээ малдаа өөр айлын имтэй, ижил буруу хургатай хонь авч ирсэн. Тэр хонь нь тасарч яваад Улаанбаатар хотоос намайг “харж байгаарай” гэж утсаар ярьсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч **********ын “...Манайх 2023 оны 06 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн ********** сумын “**********” гэх газар буусан байхад ********* гэх айл 2023 оны 08 дугаар сарын дундуур отроор явж байгаад нүүж ирээд саахалт буусан. Орой нь гэрээ барьчихаад “маргааш хот явах ажилтай байна, танай хүүхдээр хоёр хоног хонио хариулуулмаар байна” гээд манай 16 настай хүү Д.Ган-Очир хонийг нь харж байсан юм. Тэгтэл гэртээ ирээд “хэдэн хонь тасраад байна, яах уу гээд ********* ахаас асуусан чинь яахав яахав сайн харж байгаарай” гэж хэлсэн гэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч ********** “...********** нь манай нөхөр байгаа юм. ...Манайх 2023 оны 08 дугаар сард Ноён хайрханы өвөрт зусаж байгаад ********** сумын Цохиот гэх газар руу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нүүсэн.  ...Манай нөхөр ********** малаа тууж явсан. Би гэрээ ачаад Цохиот гэх газар руу түрүүлж очсон.  ...Улаанбаатар хот руу явахдаа малаа Дэлэгдуламынд захиж үлдээсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/, гэрч ********** “...Б.********** нь саахалт айлын хүн байгаа юм, **********ийг бол зүс танина. 2023 оны 8 дугаар сард **********ынхтай саахалт зусаж байсан... би тэр хонь алга болсон өдөр нь нэг удаа дурандахад гэрийн урд талд бэлчиж байхаар нь тогтуун бэлчиж байна гээд түүнээс хойш хараагүй. Хонь дутуу байна гэж маргааш нь ********** гэрт орж ирсэн. Хонь алга болсон гэх өдөр Сүүж гэх газарт нутагладаг ********** мал туусан явсан. Би очиж уулзаад өөрийн малаас алдсан малаа шүүгээд үзье гэхэд ********** манайд хүний мал байхгүй гээд хонио туугаад явсан. Тэгээд би **********ийн малаас малаа шүүж чадаагүй. ********** ганцаараа тууж явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч ********** “...********** ахынх 2023 оны 08 дугаар сарын эхээр Баянголоос ********** гэх газарт манайхтай саахалт буусан. Би 2 хоног малыг нь хариулсан. Намайг хонин дээр нь явж байхад 4 хургатай хонь тасарсан явж байхаар нь ********** ахын охиноос асуухад манай хонь биш гэж хэлсэн. Б.********** гэх хүн ирээд малаа сураад яваад байхаар нь 4 хургатай хонь тасраад явсан гэж хэлсэн. ********** ах хотоос ирээд манай гэрт орж ирэхдээ тухайн хонийг **********хаас олоод өгчихлөө гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээчин ********** 2024 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн "... хонь нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, бүгд үнэлгээ 600,000 төгрөг,  хурга нэг бүрийн үнэ 50,000 төгрөг, бүгд үнэлгээ 200,000 төгрөг, нийт үнэлгээ 800,000 төгрөг...” гэх 44 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-25 дугаар хуудас/, ********** малын А дансны хуулбар /хх-ийн 128-132 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Энэ хэргийн улмаас хохирогч ********** 800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд болох нь Хөрөнгийн үнэлгээчин ********** 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн "...хонь нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, бүгд үнэлгээ 600,000 төгрөг, хурга нэг бүрийн үнэ 50,000 төгрөг, бүгд үнэлгээ 200,000 төгрөг, нийт үнэлгээ 800,000 төгрөг...” гэх 44 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-25 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 

Хохирогч Б.********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэсэн болох нь хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...найман хонио  буцааж авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцийн хор уршиг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч *********ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэж байна. Шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй талаар хүсэлтээ гаргасан. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгчид бусдын алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь өөрийнхөө малд нийлсэн бусдын малыг зохих байгууллага буюу захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх төлбөрийн тухайд тухайн 4 тооны хургатай хонийг хохирогчид өөрийн санаачилгаар олж өгсөн байдаг. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

  Шүүгдэгч ***** овогт *****ын **********ийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн  гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *********ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван  зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *********д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 2,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***** овогт *****ын **********д  Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ***** овогт *****ын **********ийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогт *****ын **********ийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МАНДАХБАЯР

           

 

 

 

 

           

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч ********** 8 тооны хонь  *********ийн хонин сүрэгт нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг хонины талаар ********* нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.

 

Шүүгдэгч ********* нь дээрх хонинуудыг өөрийн хонинд нийлсэнийг мэдсэний маргааш нь  Улаанбаатар хот руу хуриманд явсан талаар мэдүүлдэг, энэ нь насанд хүрээгүй гэрч Д.Ган-Очир, гэрч Ё.Долгорсүрэн нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд тэрээр Б.**********ыг утсаар хонио асууж ярихад нь “хотод яваа тухайгаа, очоод олоод өгөх” тухайгаа хэлж, хотоос ирсэн даруйдаа хонийг нь ********** хонинд байхад нь хашаанд нь хашиж Б.********** руу утсаар ярьж хонио ирж авахыг хэлсэн болох нь гэрч Мөнхбаяр, хохирогч Б.**********, насанд хүрээгүй гэрч Д.Ган-Очир нарын  мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Шүүгдэгч ********* нь хохирогч ********** өмчлөлийн 8 тооны хонийг өөртөө  олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнх нь малд нийлсэн байсныг тухайн үед нь эзнийг нь хайж олох үйлдэл хийгээгүй боловч  тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж, эзэн нь тодорхойгүй 4 тооны хургатай хонийг эзэнд нь өөрийн хонинд байгаа талаар мэдэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

Мөн *********ийгг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн боловч ********* нь тухайн хонийг хулгайлсан үйлдэл тогтоогдохгүй байна. 

 

 

 

 

тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй үхрийг /1,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн/ өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсныг /махалж борлуулсан/хоёр шатны шүүх бусдын малыг хулгайлах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, прокурор А.Золзаяа нарын гаргасан санал, дүгнэлтийг хангах боломжгүй гэж үзэв.

 

 

Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж /үндсэн гэмт хэрэг/ олсон хөрөнгө, мөнгө, орлогыг авсан, эзэмшсэн, ашигласан, шинж чанарыг нь өөрчилсөн, нуун далдалсан үйлдлийг хамааруулсан. Шүүгдэгч О.Т-, Б.Э- нар нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгийг авсан, эзэмшсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Б.Ө-ын олсон эд хөрөнгийн эрх олгосон төлбөрийн цахим хэрэгсэл /төлбөрийн карт/-ээс худалдан авалт хийхэд зориуд санаатай нэгдэж өөрсдийн хэрэгцээнд зориулан худалдан авалт хийсэн нь гэмт хэргийн хамтран оролцооны бүлэглэн үйлдсэн шинжийг хангаж байна.  

 

Шүүгдэгч ********* нь хохирогч ********** өмчлөлийн 8 тооны хонийг өөртөө  олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнх нь малд нийлсэн байсныг тухайн үед нь эзнийг нь хайж олох үйлдэл хийгээгүй

 

 гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.