| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/01957/И |
| Дугаар | 101/ШШ2019/01667 |
| Огноо | 2019-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2019/01667
| 2019 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2019/01667 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт О /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Л /регистрийн /-д холбогдох
3,570,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ, хариуцагч Ц.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О миний бие Ц.Л тэй 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түүний өмчлөлийн ХУД, ******* дугаар хороо, ******* *******, ******* байр, ******* тоот, 2 өрөө байрыг 1 жилийн хугацаатай сарын 700,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож тэр өдөртөө түүний өөрийнх нь Хаан банкны ******* тоот дансанд 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн юм.
Би өөрөө уг байрыг Д овогтой Э*******гаас зээлсэн 30 сая төгрөгөнд оруулан түүнийг суулгасан бөгөөд Ц.Л нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө тэднийхийг хөөж гаргасан байсан бөгөөд уг суугаагүй үлдэгдэл 5 сарын мөнгө буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулах шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бүгд 3,570,200 /гурван сая таван зуун далан мянга хоёр зуу/ төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 сарын *******-ны өдөр Л.О*******т ******* байр ******* тоот байрыг түрээсэлсэн. Энэ хүн 3 сарын төлбөрөө өгсөн. 8 сарын 25-ны өдөр түрээсээ сунгах уу гэхэд сунгана гээд миний данс руу 1 жилийн төлбөр болох 8,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ хүнд байраа түрээсэлсэн. Энэ хугацаанд Д.Э******* гэж хүн утасдаад би 30,000,000 төгрөгөө Л.О*******т өгөөд залилуулаа гэсэн. Л.О нь Ц.Л бол миний дүү Солонгост амьдардаг гээд 30,000,000 төгрөг зээлээд хүүнд нь миний байранд оруулаад орхиод явсан байсан. Д.Э******* бид 2 чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Энэ хүн миний итгэлийг эвдсэн давхар түрээсэлж хүнийг залилан мэхэлсэн. Эрүүгийн хэргийн 148 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүссэн. Ц.Л ямар ч дарамт үзүүлээгүй би өөрөө нөхөртэйгээ хэрэлдээд гараад явсан гэдэг би өөрийн дугаар дээр 2000 оноос хойш өнөөг хүртэл байгаа. Миний гэрийн хаяг чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн гомдол дээр байгаа. Энэ хүн итгэл эвдэн хүний байрыг залилан мэхлэх байдлаар хаяж явсан. Л.О намайг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Цагдаа шүүхийг ингэж төөрөгдүүлж байгаад гомдолтой байна. Би эрүүгийн хэрэгт хохирогч байсан. 5 жилийн дараа ийм мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ц.Л д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэг шилжүүлсэн төлбөрөөс 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.О нь 2013 оны 9 дүгээр сард, Ц.Л гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дүгээр байр, ******* тоот 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай хөлслөн суухаар талуудын хооронд орон сууц хөлслөх хэлцэл хийгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд хөлслөгч Л.О нь тухайн орон сууцанд, гэрээний хугацаанд өөрөө амьдран сууж, эзэмшиж ашиглаагүйд хариуцагч Ц.Лг буруутгах үндэслэл тогтоогдохгүйн зэрэгэцээ, тухайн орон сууцыг Л.О*******ээс дамжуулан хөлсөлж суусан Э******* гэгчийг хариуцагч хөөж гаргасан, улмаар орон сууцыг хөлслүүлэх төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч Ц.Л гийн өмчлөлийн орон сууцыг хөлсөлж суухаар тохиролцсон Л.О нь тохиролцсон хугацааны турш орон сууцыг эзэмшиж, ашиглаагүй буюу бусдаас мөнгө зээлж, мөнгө зээлдүүлэгч этгээдийг тухайн орон сууцанд амьдруулсан, мөнгө зээлдүүлсэн этгээд тухайн орон сууцанд амьдарсан, эзэмшиж ашигласнаас үл хамаарч Л.О*******, Ц.Л нарын хооронд байгуулагдсан хэлцлийн дагуу үүсэх үүргийг тухайн гэрээний талууд өөрсдөө хариуцна. Хариуцагч Ц.Л нь тухайн орон сууцыг Л.О*******ээс дамжуулан хөлсөлж суусан гэх этгээдийг хөөж гаргасан буюу, Л.О*******тэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр, бусдыг орон сууцнаасаа хөөж чөлөөлж авсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.
Хариуцагч Ц.Л нь дээр дурдсан Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дүгээр байр, ******* тоот орон сууцандаа амьдардаггүй буюу бусдад хөлслүүлдэг болох нь дээр дурдсанаар тогтоогдож байгаагийн зэрэгцээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 855 дугаар тодорхойлолтод Ц.Л г 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тус хорооны НЗ103/1-64 тоот хаягт бүртгэлтэй, оршин сууж байгааг тодорхойлсон байх тул Ц.Л г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлахад нэхэмжлэгч зардал гаргасанд түүнийг буруутгах боломжгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар, мөнгөө буцаан шаардах эрх нэхэмжлэгч Л.О*******т үүсээгүй тул орон сууц хөлслөх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар хариуцагч Ц.Л г гэрээнээс татгалзсан буюу бусдын өмнө хүлээс үүргээ биелүүлээгүй, улмаар хуульд заасны дагуу зардал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1:1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Ц.Л гээс 3,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.О*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,073 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА