| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
2025 01 17 2025/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: А.Алтангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жамбиймолом
Хохирогч: ..................
Шүүгдэгч: .................., түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..................аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. холбогдох 2426004080306 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дугаар сарын 07-ны өдөр ..................аймгийн ..................суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт ..................аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутаг Эхэн бүрд гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, .................. /РД: ................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч .................. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ..................аймгийн ......... сумын 1 дүгээр баг ..................гэх газарт хохирогч .................. зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч .................. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч .................. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Тухайн өдөр ..................аймаг орчоод буцаж байсан. Тэгээд санамсаргүй байдлаар зодуулсан, гомдолтой байна. Хавтаст хэрэгтэй танилцсан хүүхэдтэй уулзуулаагүй гээд зодсон гэсэн. Тэр хүүхэд надтай ямар ч хамаагүй. Хадам ээжтэй байдаг хүүхэд. Зүгээр байж байгаад хүнд зодуулаад гэмтэл авна гэдэг ямар сайхан байх вэ, зүүн нүдэндээ сүрхий гэмтэл авсан, нүдний хараа тодорхой хэмжээгээр муудсан, аймагт 4-н удаа үзүүлэхэд хот явж эмчилгээ хийлгэ гэсэн. Хөдөө байдаг болохоор цаг зав гарахгүй байсаар байгаад үзүүлж чадаагүй. Зүүн нүдэндээ их гэмтэл авсан хараа тодорхой хэмжээгээр муудсан. Одоо болон сүүлд гарах зардлаа гаргуулж авмаар байна. Машинд байгаа эмнэлэгт 4-н удаа үзүүлсэн гэрт 14 хоногийн дэглэм барьсан. Би Эмнэлэгт хэвтээгүй. Би өөрийнхөө дураар эм авч өөрөө өөрийгөө эмчилсэн. Эмчид үзүүлээд бичиж өгсөн эм тариа болгоныг авч уусан. Боломжгүй болоод эмнэлэгт хэвтэж чадаагүй. Ардаа бүл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Энэ 2 сая төгрөгийг өгчих юм бол гомдолгүй. Нэхэмжлэлд өгсөн 2 сая төгрөгийг өгчих юм бол цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй гэв.
Хохирогч ..................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манайх гэр бүлээрээ аймагт ойр зуурын ажил амжуулаад 15 цагийн үед буцаад ..................гэх газарт явж байсан чинь ................ нь миний машины урдуур ороод ирэхээр нь би машинаа зогсоосон чинь мотоциклоос бууж ирээд намайг миний зүүн талын нүд рүү юу ч хэлээгүй цохисон. Тэгээд би бүсээ тайлаад машинаасаа буугаад бариад авсан чинь миний баруун нүд рүү дахиад мөргөсөн. Тэгээд над руу намайг ална энэ тэр гээд дайраад байсан. Бид 2 бараг 2 цаг ноцолдсон. Тэгээд аймгийн цагдаа руу залгаад дуудлага өгсөн цагдаа 18 цагийн үед ирсэн. Би цагдаад өгөөд гэр рүүгээ явсан ер нь ийм л юм болсон. ...... гэж дууддаг юм. Ер нь бол бид хоёр нэг айлын базууд байсан юм. Юунаас болж зодсон талаар би мэдэхгүй байна. Шууд ирээд л юу ч хэлээгүй намайг зодсон. Чамайг ална гээд байсан. Урьд нь ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийж гар зөрүүлж үзээгүй. Тухайн үед .................. юм уусан байсан. Би гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 6 хуудас/,
Гэрч ............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр болох .................. хамт ..................аймаг ороод ойр зуурын ажил эмхлүүлээд буцаад хөдөө гэр лүүгээ явж байсан чинь засмал зам дээр манай машины урд нэг мотоциклтой хүн яваад л байсан. Тэгээд баруун гуанз өнгөрөөд нөгөө мотоцикл замын хажуу тал руу гараад зогссон. Бид хэд засмал замаар явж байгаад гэр лүүгээ салдаг замаар салаад ..................гэх газар явж байсан чинь гэнэт мотоциклтой хүн урдуур ороод зогсохоор нь бид хэд машинаа зогсоогоод байж байсан чинь ..................мотоциклоос бууж ирээд мэндийн зөрөөгүй шууд манай нөхрийн нүд рүү цохисон. Тэгээд манай нөхөр суудлын бүсээ тайлаад машинаас буусан чинь манай нөхрийг ..................дахиад барьж аваад нөгөө нүд рүү нь мөргөсөн. Тэгээд ноцолдоод дийлдэхгүй байхаар нь аймгийн төв рүү хадам аавд хэлээд цагдаад хэлээд өгөөч гэж хэлсэн. Манай аав цагдаад хэлсэн гэж над руу залгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд ..................аваад явсан би нөхөр хүүхэдтэйгээ гэр рүүгээ явсан. Би ..................гэдэг хүнийг танина миний төрсөн дүүгийн нөхөр байсан. Тэр хоёр салсан юм. Манайхан ..................гэдэг хүнийг ..................гэж дууддаг байсан. Харин жинхэнэ нэр нь бол ..................юм байна гэх мэдүүлэг. /хх-ийн 9 хуудас/,
.................. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 685 дугаартай дүгнэлтдээ:... ..................ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана болон этмойд хөндий, гайморийн хөндийн цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар ясны мурийлт, баруун зүүн дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон. /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,
Шүүгдэгч ..................ийн хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 23 хуудас/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого /хх-ийн 25-27 хуудас/, ..................аймгийн ........ сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай тодорхойлолт /хх-ийн 21 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 22 хуудас/, цагдаагийн ерөнхий газрын иргэний мэдээллийн хайлт /хх-ийн 29-31 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуудас/,
2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 34 хуудас/,
2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2426004080306 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 36-37 хуудас/,
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтдээ:... Шүүгдэгч .................. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ..................аймгийн ........... сумын 1 дүгээр баг ..................гэх газарт иргэн ......... таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана болон этмойд хөндий, гайморийн хөндийн цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар ясны мурийлт, баруун зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ..................ийн мэдүүлэг, гэрч ............. мэдүүлэг, ..................аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 685 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ..................ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тэрээр эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Иймд шүүгдэгч ..................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн.
Хохирогч .................. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Дахин шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулна гэв.
Шүүгдэгч .................. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүний биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:... Шүүгдэгч .................. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эмнэлгээс учирсан гэм хорын хохирол 2 сая төгрөг хохирогч нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт баримт авагдаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй гэсэн учир хохирол төлбөр байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч .................. холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч .................. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ..................аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг ..................гэх газарт хохирогч ..................ийг зодож зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана болон этмойд хөндий, гайморийн хөндийн цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар ясны мурийлт, баруун зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч .................. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ..................аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг ..................гэх газарт хохирогч .................. зодож зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана болон этмойд хөндий, гайморийн хөндийн цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар ясны мурийлт, баруун зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч .................. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Тухайн өдөр ..................аймаг орчоод буцаж байсан. Тэгээд санамсаргүй байдлаар зодуулсан, гомдолтой байна. Хавтаст хэрэгтэй танилцсан хүүхэдтэй уулзуулаагүй гээд зодсон гэсэн. Тэр хүүхэд надтай ямар ч хамаагүй. Хадам ээжтэй байдаг хүүхэд. Зүгээр байж байгаад хүнд зодуулаад гэмтэл авна гэдэг ямар сайхан байх вэ, зүүн нүдэндээ сүрхий гэмтэл авсан, нүдний хараа тодорхой хэмжээгээр муудсан, аймагт 4-н удаа үзүүлэхэд хот явж эмчилгээ хийлгэ гэсэн. Хөдөө байдаг болохоор цаг зав гарахгүй байсаар байгаад үзүүлж чадаагүй. Зүүн нүдэндээ их гэмтэл авсан хараа тодорхой хэмжээгээр муудсан. Одоо болон сүүлд гарах зардлаа гаргуулж авмаар байна. Машинд байгаа эмнэлэгт 4-н удаа үзүүлсэн гэрт 14 хоногийн дэглэм барьсан. Би Эмнэлэгт хэвтээгүй. Би өөрийнхөө дураар эм авч өөрөө өөрийгөө эмчилсэн. Эмчид үзүүлээд бичиж өгсөн эм тариа болгоныг авч уусан. Боломжгүй болоод эмнэлэгт хэвтэж чадаагүй. Ардаа бүл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Нэхэмжлэлд өгсөн 2 сая төгрөгийг өгчих юм бол цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй. Энэ 2 сая төгрөгийг өгчих юм бол гомдолгүй. Дахин шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулна гэв. Хохирогч ..................ийн манайх гэр бүлээрээ аймагт ойр зуурын ажил амжуулаад 15 цагийн үед буцаад ..................гэх газарт явж байсан чинь ..................нь миний машины урдуур ороод ирэхээр нь би машинаа зогсоосон чинь мотоциклоос бууж ирээд миний зүүн талын нүд рүү юу ч хэлээгүй цохисон. Тэгээд би бүсээ тайлаад машинаасаа буугаад бариад авсан чинь миний баруун нүд рүү дахиад мөргөсөн. Тэгээд над руу намайг ална энэ тэр гээд дайраад байсан бид 2 бараг 2 цаг ноцолдсон. ..................гэж дууддаг юм, ер бол бид хоёр нэг айлын базууд байсан юм. Юунаас болж зодсон талаар би мэдэхгүй байна. Шууд ирээд л юу ч хэлээгүй намайг зодсон. Чамайг ална гээд байсан. Ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийж, гар зөрүүлж үзээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 6 хуудас/, гэрч ................. тухайн өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр болох .................. хамт ..................аймаг ороод ойр зуурын ажил эмхлүүлээд буцаад хөдөө гэр лүүгээ явж байсан чинь засмал зам дээр манай машины урд нэг мотоциклтой хүн яваад л байсан юм. Тэгээд баруун гуанз өнгөрөөд нөгөө мотоцикл замын хажуу тал руу гараад зогссон юм. Бид хэд засмал замаар явж байгаад гэр лүүгээ салдаг замаар салаад ..................гэх газар явж байсан чинь гэнэт мотоциклтой хүн урдуур ороод зогсохоор нь бид хэд машинаа зогсоогоод байж байсан чинь ..................мотоциклоос бууж ирээд мэндийн зөрөөгүй шууд манай нөхрийн нүд рүү цохисон. Тэгээд манай нөхөр суудлын бүсээ тайлаад машинаас буусан чинь манай нөхрийг ..................дахиад барьж аваад нөгөө нүд рүү нь мөргөсөн. Тэгээд ноцолдоод дийлдэхгүй байхаар нь аймгийн төв рүү хадам аавд хэлээд цагдаад хэлээд өгөөч гэж хэлсэн манай аав цагдаад хэлсэн гэж над руу залгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд ..................аваад явсан. Би ..................гэдэг хүнийг танина миний төрсөн дүүгийн нөхөр байсан юм. Тэр хоёр салсан. Манайхан ..................гэдэг хүнийг ..................гэж дууддаг байсан. Харин жинхэнэ нэр нь бол ..................юм байна гэх мэдүүлэг, /хх-ийн 9 хуудас/, .................. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 685 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15 хуудас/, хохирогч ..................ийн гомдолтой, хохиролд эмчилгээний төлбөр болон бензиний зардалд 2000000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч ..................ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч .................. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, .................. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны 685 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ..................ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ..................ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ..................аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг ..................гэх газарт хохирогч .................. зодож зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана болон этмойд хөндий, гайморийн хөндийн цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар ясны мурийлт, баруун зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ............овогт ................................хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч .................. би зүүн нүдэндээ их гэмтэл авсан. Хараа тодорхой хэмжээгээр муудсан шинжилгээ өгнө гэсэн. .................. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 685 дугаартай дүгнэлтээр уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэргийн хохирол болох нь тогтоогдсон.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ..................ийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ..................ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана болон этмойд хөндий, гайморийн хөндийн цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар ясны мурийлт, баруун зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд учирсан.
Хохирогч .................. нь гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, хохиролд эмчилгээний төлбөр болон бензиний зардалд 2000000 төгрөг, мөн цаашид гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан.
Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч .................. нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 2000000 төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч ..................ээс нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болно.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:... Шүүгдэгч ..................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулаж уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирогч гомдолтой гэсэн хэдийч хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсруулаагүй шүүхээс түүний хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр шийдлээ. Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй тухай хүсэлтээ бичгээр гаргаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:... Шүүгдэгч .................. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөр байхгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч .................. нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа ухамсарлаж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн.
Шүүгдэгч .................. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ..................ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .................. ..................найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ..................ийн өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .................. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ..................т мэдэгдэж,
Хохирогч .................. нь гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч .................. нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 2000000 төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч ..................ээс нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг,
Мөн шүүгдэгч .................. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ..................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....................................хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .................. найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .................. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ..................т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч .................. нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч .................. нь гомдолтой, нэхэмжлэх хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч .................. нь гэмт хэргийн улмаас учирсан 2000000 төгрөгийн хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлаа шүүгдэгч ..................ээс нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .................. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч .................. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ