| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23/ |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23/
2025 01 17 2025/ШЦТ/23/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
..................аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч У.Гантуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жамбиймолом
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Адъяатогтох
Шүүгдэгч ..................нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..................аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................т холбогдох 2426000000316 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ..................аймгийн ..................суманд төрсөн, ........ астай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Өмнөговь аймагт Мак-ХХК оператор ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................аймгийн ..................сумын ........дугаар баг ........ оршин суух хаягтай, урьд ..................аймгийн сум дундын 2-р шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч ..................таван зуун дөчин мянган төгрөгөөр торгох ял, ..................аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны 2024/ШЦТ/02/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, .................. /РД: ................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ..................нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ..................аймгийн ..................сумын 04 дүгээр багийн ..................тоотод хохирогч ..................зодож баруун нүдний доод зовхи, хамарт шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ..................шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ..................мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 10 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим манай арын гудамжинд байх ..................ахын гэрт орсон. Намайг гэрт нь ороход .................. ах байгаагүй, эхнэр хүүхдүүд нь байсан. Би .................. ахын эхнэрээс нь ахын гар яаж байна гээд чанга яриад сууж байхад гаднаас .................. ахын хүргэн ..................гаднаас орж ирээд шууд миний нүүр, толгой руу цохихоор нь би гэрээс нь гараад зугтсан. Тэгээд ирээд цагдаад дуудлага өгсөн. Би бага зэрэг архи уусан байсан. Миний баруун нүд, толгой руу гараараа цохисон баруун нүд хавдаж хөхөрсөн. Баруун нүдний доод хэсэгт оёдол тавьсан. Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр анх зодуулсан үедээ ..................аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн яаралтай тусламж дээр очиж баруун нүдний доод хэсэгт 5 оёдол тавиулсан өөр эмчилгээ хийгдээгүй. Эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй. ..................нь эм тарианы мөнгө өгч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9, 11 хуудас/,
Гэрч /дүү/ ..................мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар дугаар 22-ны орой 19 цагийн орчим ..................аймгийн ..................сумын 4 дүгээр багийн ..................тоотод аав ..................ын гэрт байж байхад манай урд талын гудамжинд байдаг ..................гэх хүн согтуу орж ирсэн. ..................гэрт орж ирээд манай аав ..................ыг асуугаад, бага насны 4 сартай хүүхэд унтаж байхад чанга яриад байсан. Би та зүг явна уу гэж асуухад манай аавыг сураад байсан. Тэгээд явахгүй байхаар нь манай эгч ..................гэрээс гар гэж хэлэхэд ..................манай эгч ..................руу пиздаа гэж орилоод агсам тавих шинжтэй байхаар нь би нөхөр ..................руу утсаар яриад согтуу хүн гэрт агсам тавиад гарахгүй байна хүүхдүүд айгаад байна хурдан ир гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр гаднаас орж ирээд гэрт байсан ..................цохисон. Бид нар......... боль гэж хорьсон. ..................гэрээс гараад явсан. Манай нөхөр гаднаас орж ирэхдээ архи согтууруулах ундны зүйл хэрэглэсэн байсан. ..................гэх хүн манай гэрийн баруун талын орон дээр байхад ..................гаднаас орж ирээд ..... нүүрэн тус газар нь гараасаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,
Гэрч /эгч/ ..................мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим ..................аймгийн ..................сумын 4 дүгээр багийн ..................тоотод гэртээ байж байсан ..................манай гэрт орж ирээд надаа градусын хөрөө зарсан юм тэгээд надаас бага багаар мөнгө авч байгаа. Тэгээд тэр өдөр архи авах мөнгөгүй болоод мөнгө нэхэх гэж орж ирсэн байх гэж бодож байна орж ирэхдээ их согтуу орж ирсэн хүүхдүүд хичээлээ хийж байхад тав тухыг эвдэж уцаарлангуй, гуч дөчин минут удаан суусан. Би тэр үед гэрээс гар гэж хэлээд байж байсан. Манай хүргэн гаднаас орж ирээд үг дүүгүй шууд нүүр хэсэгт цохисон тэгээд ээж ..................манай дүү Г...................бид 3 шууд боль гээд барьж аваад зогсоосон. Тэгээд ..................гэрээс гараад явсан хоёр цагийн дараа цагдаа нар орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Гэрч ..................мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 22 ажилдаа явж чадахгүй чөлөө авсан байсан манай нөхөр Ц................... цахилгаан харуулд гараа гэмтээсэн. Тэгээд долоо хоног эмнэлэгт хэвтсэн би хоол цай зөөж, хүүхдүүдээ хараад гэртээ байж байсан. Харанхуй болсон байсан хэдэн цаг гэдгийг санахгүй байна. Би хоол цайгаа хийгээд сууж байсан ..................манай гэрт манай нөхөр Ц...................ыг сураад гэр тойроод хүрд эргүүлээд яваад байсан. Манай бага охин ..................бага хүүхэд .......... уйлаад байсан. Тэгээд манай бага охин нөхөр ..................утсаар дуудсан чи гэртээ ирэхгүй юм уу хүүхэд уйлаад байна гээд байсан. Тэгсэн хүргэн цаана чинь хэн дуугараад байна гэсэн тэр үед би мах татаад сууж байсан. Хүргэн ..................орж ирж байх шиг байсан. Ард хүмүүс ноцолдоод эхэлсэн тэгээд харсан чинь ..................цохисон байсан. Би болон манай том охин, бага охин бид 3 ..................болиулсан. Тэгсэн ............. хамраас цус гарсан байсан. ..................гэрээс гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
.................. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 759 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ... ............. биед баруун нүдний доод зовхи, хамарт шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал. Дээрх гэмтлүүд нь мохоо хучин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон. /хх-ийн 20-21 дугаар хуудас/
2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,
Шүүгдэгч ..................хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 54 хуудас/, ..................аймгийн ..................сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 708 дугаартай тодорхойлолт /хх-ийн 50 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 53 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-61 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 хуудас/,
Шүүгдэгч ..................нь хохирогч ..................хохиролд 300000 төгрөгийг төлсөн, хохирогч Д...................гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт ирүүлсэн.
2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 25 хуудас/,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2426000000316 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 27-28 хуудас/
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч ..................нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ..................аймгийн ..................сумын 04 дүгээр багийн ..................тоотод хохирогч ..................биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж, санаатайгаар түүний биед халдаж, баруун нүдний доод зовхи, хамарт шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ..................мэдүүлэг, гэрч /дүү/ ..................мэдүүлэг, гэрч /эгч/ ..................мэдүүлэг, гэрч ..................мэдүүлэг, .................. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч. М.Одгэрэлийн 2024оны 10 дугаар сарын 28-ны өдөр 759 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ..................эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тэрээр эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй мөн гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн. Иймд шүүгдэгч ..................Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн.
Шүүгдэгч ..................нь:... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүний биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ..................холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ..................нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ..................аймгийн ..................сумын 04 дүгээр багийн ..................тоотод хохирогч ..................зодож баруун нүдний доод зовхи, хамарт шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ..................нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ..................аймгийн ..................сумын 04 дүгээр багийн ..................тоотод хохирогч ..................зодож баруун нүдний доод зовхи, хамарт шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ..................2024 оны 10 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим манай арын гудамжинд байх .................. ахын гэрт орсон. Намайг гэрт нь ороход .................. ах байгаагүй, эхнэр хүүхдүүд нь байсан. Би .................. ахын эхнэрээс нь ахын гар яаж байна гээд чанга яриад сууж байхад гаднаас .................. ахын хүргэн ..................орж ирээд шууд миний нүүр, толгой руу цохихоор нь би гэрээс нь гараад зугтсан. Миний баруун нүд, толгой руу гараараа цохисон баруун нүд хавдаж хөхөрсөн. Баруун нүдний доод хэсэгт 5 оёдол тавиулсан өөр эмчилгээ хийгдээгүй. Эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй. ..................нь эм тарианы мөнгө өгч байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 9, 11 хуудас/, Гэрч /дүү/ ..................би 2024 оны 10 дугаар дугаар 22-ны орой 19 цагийн орчимд ..................аймгийн ..................сумын 4 дүгээр багийн ..................тоотод аав ..................ын гэрт байж байхад манай урд талын гудамжинд байдаг ..................гэх хүн согтуу орж ирсэн. ..................гэрт орж ирээд манай аав ..................ыг асуугаад, бага насны 4 сартай хүүхэд унтаж байхад чанга яриад байсан. Би та зүг явна уу гэж асуухад манай аавыг сураад байсан. Тэгээд явахгүй байхаар нь манай эгч ..................гэрээс гар гэж хэлэхэд ..................манай эгч ..................руу пиздаа гэж орилоод агсам тавих шинжтэй байхаар нь би нөхөр ..................руу утсаар яриад согтуу хүн гэрт агсам тавиад гарахгүй байна хүүхдүүд айгаад байна хурдан ир гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр гаднаас орж ирээд гэрт байсан ..................цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/, Гэрч /эгч/ ..................би 2024 оны 10 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим ..................аймгийн ..................сумын 4 дүгээр багийн ..................тоотод гэртээ байж байсан. ..................манай гэрт их согтуу орж ирсэн хүүхдүүд хичээлээ хийж байхад тав тухыг эвдэж уцаарлангуй, гуч дөчин минут удаан суусан. Би тэр үед гэрээс гар гэж хэлээд байж байсан. Манай хүргэн гаднаас орж ирээд үг дүүгүй шууд нүүр хэсэгт цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/, Гэрч ..................би 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа явж чадахгүй чөлөө авсан байсан. Манай нөхөр Ц................... цахилгаан харуулд гараа гэмтээсэн. Тэгээд долоо хоног эмнэлэгт хэвтсэн би хоол цай зөөж, хүүхдүүдээ хараад гэртээ байж байсан. Харанхуй болсон байсан хэдэн цаг гэдгийг санахгүй байна би хоол цайгаа хийгээд сууж байсан ..................манай гэрт манай нөхөр ..................сураад гэр тойроод хүрд эргүүлээд яваад байсан. Манай бага охин ..................бага хүүхэд Ананд уйлаад байсан. Тэгээд манай бага охин нөхөр ..................утсаар дуудсан чи гэртээ ирэхгүй юм уу хүүхэд уйлаад байна гээд байсан. Тэгсэн хүргэн цаана чинь хэн дуугараад байна гэсэн тэр үед би мах татаад сууж байсан. Хүргэн ..................орж ирж байх шиг байсан. Ард хүмүүс ноцолдоод эхэлсэн. Тэгээд харсан чинь ..................цохисон. ............. хамраас цус гарсан байсан тэгээд ..................гэрээс гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, .................. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 759 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/, хохирогч ..................хохиролд 300000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тайлбар, шүүгдэгч ..................мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ..................нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, .................. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 759 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ..................мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ..................нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ..................аймгийн ..................сумын 04 дүгээр багийн ..................тоотод хохирогч ..................зодож баруун нүдний доод зовхи, хамарт шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ирүүлсэн ..................ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ..................дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ..................биед баруун нүдний доод зовхи, хамарт шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан.
Хохирогч Д...................хохиролд 300000 төгрөг авсан өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч ..................бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ..................Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, түүний хувийн байдал хохирогчид 300000 төгрөгийн хохирол төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ..................нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа ухамсарлаж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн.
Шүүгдэгч ..................Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ..................гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..................ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ..................өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..................нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ..................мэдэгдэж,
Шүүгдэгч ..................нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ..................хохиролд 300000 төгрөгийг төлсөн, хохирогч Д...................гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч ..................нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..................авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ..................авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..................ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..................ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..................нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ..................мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ..................нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ..................хохиролд 300000 төгрөгийг төлсөн, хохирогч Д...................гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч ..................нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..................авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..................аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ..................авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ