| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Н.Энхтулга
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 0******* дүгээр сарын *******5-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, Дундговь аймгийн Өлзийт сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух, Хөдөө аж ахуйн яамны хүндэт жуух, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд
Чингэлтэй дүүргийн шүүхийн *******997 оны *******2 дугаар сарын *******0-ны өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******3******* дүгээр зүйлийн *******3*******.2 дахь хэсэгт зааснаар ******* жил хорих ял оногдуулж тэнсэн харгалзсан,
Сум дундын ************** дүгээр шүүхийн 20*******5 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 3 жил *******0 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын *******2-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Мөн шүүхийн 2023 оны 0******* дүгээр сарын *******3-ны өдрийн 0******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******0 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт :/ ЗИ*******7*********************8/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөлөг” дэлгүүрийн орчимд хохирогч эзэмшлийн “Самсунг галакси Ж4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 325.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2024 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн автомашины зогсоол дээр хохирогч эзэмшлийн “Самсунг А35” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад *******.229.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Өмгөөлөгч авахгүй, мөн мэдүүлэг өгөхгүй” гэжээ. /хх-ийн 35,*******03-**************,/
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн *******/
Хохирогч “2024 оны 08 дугаар сарын 02-ны өглөө ************** цагийн үед “Мөнгөлөг” барилгын материалын дэлгүүрт барилгын материал худалдаж авахаар орсон. Тухайн үед би өөрийнхөө *******4-4******* УБЗ улсын дугаартай Toyota chaser маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба машин дотроо утсаа үлдээгээд дэлгүүр орсон байсан. Тэгэхдээ машинаа түгжээгүй орхисон байсан. Тэгээд *******0 минут орчим болоод гараад иртэл машин дотор байсан утас алга болсон байсан. Тэгэхээр нь дэлгүүрийн камерыг үзтэл аймгийн таньдаг хүн болох Маам овогтой нь миний машиныг онгойлгоод гар утас аваад гараад явж байгаа нь харагдсан. Тэгээд гадуур *******ыг хайж яваад олтол миний гар утас байхгүй, Эмгээ гэх хүнд өгчихсөн гэж байсан. Тэгээд би ыг цагдаад аваачиж өгсөн. Эмгээ гэх хүний дугаарыг нь олоод ярьтал “ ах надад утсыг чинь 40.000 төгрөгөөр зарсан. Таны утас надад байна. Утасны чинь хавтсанд таны бичиг баримт байна” гэж ярьсан. Миний гар утас Самсунг Галакси Ж4 маркийн ар тал нь бор шаргал өнгөтэй утас байсан ба хар өнгийн хавтастай утас байсан. Хавтсанд нь иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйл байсан. Алдсан эд зүйлээ авсан, бүрэн бүтэн эвдрэлгүй байсан. Гар утсаа 2 жилийн өмнө 700.000 төгрөгөөр авч байсан. Одоо *******00.000 төгрөгөөр үнэлнэ. Иргэний үнэмлэх *******5.000 төгрөгөөр үнэлнэ. Виза карт *******0.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин утсыг минь хулгайлсанд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/
Гэрч “...Тухайн өдөр би Сайнцагаан сумын төвд захад явж байтал *******той таарсан. Группт орсон, дүү охин надад нэг утас өгсөн юм, цэнэггүй болчихсон. 40.000 төгрөгийн барьцаанд тавьчихъя, хоёулаа хамт архи ууя гэсэн. Тэгэхээр нь би 40.000 төгрөг өгөөд тэр утсыг нь аваад явсан. Би тэр үед ажилтай байсан болохоор *******той хамт архи уугаагүй. Тэгээд тэр өдөр би хүнсний 48 дугаар байранд найзындаа байж байтал нэг эрэгтэй хүн утсаар залгаад “ чамд утас зарсан уу” гэхээр нь “үгүй ээ, барьцаанд тавьсан юм” гэтэл “миний утас байгаа юм, очиж авъя” гэхээр нь би “40.000 төгрөгөө хэнээс авах юм бэ” гэтэл “ах нь 40.000 төгрөгийг нь өгөөд авна” гэсэн. Тэгээд Мандал худалдааны төвийн үүдэнд уулзахаар болсон. Би тэр газар нь яваад очтол зүс таних Чулуунбаатар гэх ах байсан. Тэгээд би тэр утсыг нь өгөөд 40.000 төгрөг авсан. Тэгтэл Чулуунбаатар гуай тэр дороо тухайн утасны кейсийг нь онгойлгож үзтэл өөрийнх нь иргэний үнэмлэх, банкны виза карт зэрэг нь кейсэнд нь байсан. Тэгэхээр тухайн утас Чулуунбаатар ахын утас байсан байна билээ. Би тэрийг нь онгойлгож үзээгүй байсан юм. Гадна талын кейс нь хар өнгөтэй байсан. Кейсийг нь задалж үзээгүй. Samsung гэсэн бичигтэй утас байсан. Маркийг нь мэдэхгүй, оос авахад унтраастай байсан. Би асааж үзээгүй, ажилладаг эсэхийг мэдэхгүй. Манай дүү надад утас өгсөн гэж хэлж байсан. Тухайн утаснаас өөр зүйл надад өгөөгүй. Өмнө нь өөр зүйл зарж байгаагүй. өмнө Мандал хорооллын урд дүүгийнхээ хашаанд гэрт амьдардаг байсан. Одоо хаана амьдардгийг нь би мэдэхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн *******5-**************/
“Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ДГ/******* дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайланд “...Самсунг Галакси Ж4 маркийн гар утас 300.000 төгрөг, иргэний үнэмлэх *******5.000 төгрөг, Хаан банкны виза карт *******0.000 төгрөг, нийт 325.000 төгрөг” гэжээ. /хх-ийн *******9-2*******/
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 37/
Хохирогч : “...Би 2024 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр 09 цаг өнгөрөөгөөд **************-7******* ДУА улсын дугаартай цагаан өнгийн филдер машинтай 4 настай хүү хамт аймгийн нэгдсэн эмнэлгийн гадна зогсоол дээр очоод, хүүгээ машинд утастайгаа үлдээгээд эмнэлэг рүү орсон. Машины урд талын 2 цонх хагас онгорхой, машин цоожлоогүй онгорхой үлдээсэн. Тэгээд 09 цаг 58 минутын үед эмнэлгээс гарч ирээд машинд суугаад хүүхдээс утсаа авах гэсэн чинь, утас байхгүй болохоор нь асуусан чинь хүн аваад явсан гэж хэлсэн. Ямар хүн бэ? гэж 4 настай хүүгээсээ асуусан чинь хар саравчтай малгайтай, манай өвөө шиг хүн машины арын суудал дээр суугаад утас аваад явсан гэсэн. Тэр хүн барьж явсан хүүхдийн хар өнгийн хос гутлыг манай хүүхдэд “энийг чамд бэлэглэж байна” гэж өгөөд “одоо утсаа өг” гэж хэлээд шууд аваад явсан гэсэн. Сайн танихгүй, нэрийг нь сонсож байхад гэдэг Өлзийт сумын хүн гэсэн. Миний алдсан утас “Самсунг А-35” загварын, ардаа 3 цувраа том камертай, усан ягаан өнгийн тод кисттэй. Ягаан өнгийн утас байгаа. Тухайн утсаа шинээр аваад код хийж амжаагүй учир кодгүй шууд асна. Би гар утсаа 2024 оны 08 сарын *******-ний өдөр Улаанбаатар хотын төв Мобикомын салбараас *******.299.000 төгрөгөөр худалдан авсан. 3529235442*******580*******, 354*******7**************42*******5800 гэсэн имей кодтой 2 сим ордог утас байгаа. Гомдолтой байна, алдсан утсаа олж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
Иргэний нэхэмжлэгч “Би 2024 оны 08 дугаар сарын 0*******-ны өглөө 09 цагийн үед Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгчхөөд “Цоглог” дэлгүүрийн хажууд байх “Dooner kebab” нэртэй хоолны газар орж хоол идээд сууж байтал шар өнгийн фудболктой, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн малгайтай настайвтар эрэгтэй хүн орж ирээд “гар утас худалдаж авах уу” гэхээр нь “хэдээр зарах вэ” гэтэл “70.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “надад 70.000 төгрөг алга, 50.000 төгрөг л байна” гэтэл “тэгье” гэж хэлээд би өөрийнхөө симийг хийгээд шалгаж үзтэл хэвийн утас байхаар нь худалдаж авахаар болоод данс руу чинь хийчихье гэтэл “надад данс байхгүй, бэлнээр өгчих, би унаанд суугаад зардал хийгээд явах гэж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би гараад “Цоглог” дэлгүүр дотор байх АТМ-ээс мөнгө аваад тэр хүнд өгсөн. Тухайн үед би өөрийнхөө картыг гэртээ үлдээсэн байсан учраас “Цоглог” дэлгүүрт худалдан авалт хийж байсан нэг настай эмэгтэйг гуйж данс руу нь шилжүүлээд бэлнээр гаргуулж авсан. Тэгээд би тухайн гар утсыг худалдаж авсан. Би тэр хүнийг танихгүй. Дараа нь хүнээс сонсож байхад гэх хулгай хийдэг хүн гэж байсан. Надад хэлэхдээ “миний өөрийн утас байгаа юм, зараад замын зардал хийх гэсэн юм” гэж хэлж байсан. Ягаан өнгийн тунгалаг кейстэй, Самсунг А35 маркийн ард тал нь ягаан өнгөтэй, ар талын доод хэсэгтээ цагаан өнгөөр Samsung гэж бичсэн гар утас байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй шинэ утас байсан. Цоожгүй дотор нь дугаар хадгалсан, өөр ямар нэгэн зураг болон бичлэг байгаагүй. Тухайн утсан дотор байх Gmail-ыг нь харахад Пүрэвийн Отгонцэцэг гэх хүний нэр гарч ирж байсан. Тэр хүнийх байх гэж бодож байна. Фейсбүүк нь бас Пүрэвийн Отгонцэцэг гэх фейсбүүк байсан.Тэгээд би фэйсбүүкийг нь гаргаад өөрийнхөө фэйсбүүкийг оруулсан. Би өгсөн 50.000 төгрөгөө буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/
Гэрч “ Би Dooner kebad-д кассчин ажилтай. Маам овогтой гэх хүнийг танина. Аймгийн төвд архи уугаад яваад байдаг настайвтар эрэгтэй хүн байдаг. Тухайн өдөр ******* нь өглөө 09 цаг өнгөрч байхад шар өнгийн фудболктой, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн малгайтай орж ирсэн. Утас зарна гээд яваад байсан. Тэгээд нэг цагаан цамцтай жирэмсэн эмэгтэйд тухайн гар утсыг зарахаар болоод хамт манай ажлаас гарсан. Эхлээд 70.000 төгрөгөөр зарна гэж ярьж байгаад сүүлдээ 50.000 төгрөгөөр зарахаар болоод гараад явцгаасан. Тэр эмэгтэй симээ хийгээд ярьж үзээд байсан. Ягаан өнгийн кейстэй, утасных нь ар тал нь бас ягаан өнгөтэй Самсунг маркийн гар утас байсан. Шинэвтэр утас харагдаж байсан. Хэний эзэмшлийнх гэдгийг нь би мэдэхгүй. Гэхдээ ын утас биш байх. Манай байгууллага дотроо хяналтын камертай. Гадна талын камер ажиллахгүй байгаа. Дотор талын камер тухайн үед ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-5*******/
Иргэний нэхэмжлэгч Самсунг А35 маркийн гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 57, 59-*******2/
Самсунг А-35 маркийн гар утсыг хохирогч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн *******5/
“Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ДГ*******/******* дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт тайланд “...Самсунг А35 маркийн гар утас шинэ, ******* ширхэг *******.229.000 төгрөг” гэжээ******* /хх-ийн *******8-*******9/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72-74/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-25,75/
Сум дундын ************** дүгээр шүүхийн 20*******5 оны ******* сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-8*******/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын *******2-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-85/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0******* сарын *******3-ны өдрийн 0******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 8*******-93/ болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ц.Чулуунбаатар нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ************** цагийн орчим Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөлөг” барилгын материалын дэлгүүрийн гадна зогсоол дээр байрлуулсан байсан өөрийн “Тоёота чезер” маркийн тээврийн хэрэгсэл дотроосоо “Самсунг галакси Ж4” маркийн гар утсаа хулгайд алдсан,
мөн 2024 оны 08 сарын 0*******-ны өдөр *******0 цагийн орчим Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн автомашины зогсоолд байрлуулсан эзэмшлийн “Тоёота филдер” маркийн тээврийн хэрэгсэлд сууж байсан бага насны н.Мөнх-Очирт “хос гутал чамд өгнө, утсаа өг” гээд гараас нь “Самсунг А35” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Хохирогч 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөлөг” барилгын материалын дэлгүүрийн гадна зогсоол дээр байрлуулсан байсан өөрийн “Тоёота чайзер” маркийн *******44******* УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос алдсан “Самсунг галакси Ж4” маркийн гар утсыг шүүгдэгч ******* хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь хохирогч Ц.Чулуунбаатар, гэрч С.Эмгээ нарын мэдүүлгээр,
мөн 2024 оны 08 сарын 0*******-ны өдөр *******0 цагийн орчим Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн автомашины зогсоолд байрлуулсан “Тоёота филдер” маркийн тээврийн хэрэгсэлд сууж байсан бага насны н.Мөнх-Очирт хос гутал чамд өгнө, утсаа өг гээд гараас нь “Самсунг А35” загварын гар утсыг шүүгдэгч ******* илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан болох нь иргэний нэхэмжлэгч А.Ганхөлөг, гэрч Б.Үүрцайх нарын мэдүүлэг, “Dooner kebab” хоолны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Самсунг А35” маркийн гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогч зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгсэл дотроос “Самсунг Галакси Ж4” маркийн гар утсыг нь эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, нууц далд аргаар авч байгаа шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн шүүгдэгч *******ын “Тоёота филдер” маркийн тээврийн хэрэгсэлд сууж байсан 4 настай н. гараас хохирогч эзэмшлийн “Самсунг А35” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт “бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч 325.000 төгрөгийн, хохирогч *******.229.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч А.Ганхөлөгт 50.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан “Аривжих эстимейт үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдож байна.
Хохирогч “Самсунг галакси Ж4”, хохирогч “Самсунг А35” маркийн гар утаснуудыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн болох нь хохирогч “Эмгээ гэх залуутай уулзаад утсаа авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, хохирогч 2024 оны 08 сарын *******0-ны өдөр “Самсунг А35” маркийн гар утас хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн *******5/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор хохирогч Ц.Чулуунбаатар, П.Отгонцэцэг нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч А.Ганхөлөгт учирсан хохирол 50.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч *******оос 50.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Ганхөлөгт олгохоор шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан баримтуудаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээ, урд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас ******* хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.*******0 дугаар зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* хохирогч Ц.Чулуунбаатар, П.Отгонцэцэг нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди ******* ширхгийг ******* дугаартай *******од холбогдох эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүхээс иргэний нэхэмжлэгч А.Ганхөлөгт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирлоо аваагүй, хуралд оролцоно” гэж шүүхэд мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.************** дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч, ... нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.*******, 3*******.2 дугаар зүйлийн *******, 2, 3, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.*******0, 3*******.*******3, 38.*******, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
*******. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч овогт од Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******/нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар оногдуулсан ******* жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар оногдуулсан ******* жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.*******0 дугаар зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон ******* /зургаа/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.
*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.оос 50.000 /тавин мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Ганхөлөгт олгосугай.
7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Чулуунбаатар, П.Отгонцэцэг нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди ******* ширхгийг ******* дугаартай *******од холбогдох эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******0. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР