Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2020/00045

 

 

 

 

 

 

 

 

      2020 оны 01 сарын 20 өдөр

    Дугаар 156/ШШ2020/00045

      Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00004/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо,........... тоотод байрлах, Т....... ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын ... дугаар багт оршин суух, Ж овогт Ц О /РД:/,

Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын .. дугаар багт оршин суух, Х овогт Ш Ц /РД:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 12 761 434.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,

хариуцагч Ц.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О, Ш.Ц нар нь Төрийн банкны Хэнтий Баянхутаг тооцооны төвөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 44 тоот зээлийн гэрээ байгуулан 14 500 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 50 сарын хугацаатай, нэмэлтээр 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 800 000 төгрөгийг 50 сарын хугацаатай сарын 1.7 хувийн хүүтэйгээр 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дуусах нөхцөлтэйгээр зээл авсан. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу хийгдээгүй гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, зээлдэгчтэй уулзаж, утсаар удаа дараа холбогдож байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Төлбөр төлөх хуваарийг зөвшөөрөхгүй.

 Үндсэн зээл 11 469 258.93 төгрөг, хүү 1 273 392.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 785.97 төгрөг, нотариатын хөлс 2 970 төгрөг, нийт 12 761 434.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар нь шүүхэд нэгдмэл байдлаар гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөр 12 761 434.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр 3 300 000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл 9 461 434.33 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх нийт 23 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 394 300 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 392 534.33 төгрөгийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Хариуцагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй. Харин өмнө өгсөн тайлбартаа дурдсан хугацаанд төлж барагдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Төрийн банк ХХК нь Ц.О, Ш.Ц нарт холбогдуулан үндсэн зээл 11 469 258.93 төгрөг, хүү 1 273 392.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 785.97 төгрөг, нотариатын хөлс 2 970 төгрөг, нийт 12 761 434.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

            Ц.О, Ш.Ц нар нь Төрийн банк ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 250600068894 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр 14 990 000 төгрөгийн зээлийг төлөх үүргийг хүлээсэн байна.

            Гэрээнд зааснаар цалин, 5 ханатай гэр, зуны байшин, 4 тал банзан хашаа зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.

 

Хариуцагч Ц.О, Ш.Ц нар нь 2019 оны 06 дугаар сараас гэрээгээр тохиролцсон хуваарь, хэмжээний дагуу төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан дансны хуулга, мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлагдсан байна гэж үзэв.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй бөгөөд харин төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөх санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй. Төлбөр төлөх хуваарийг тохиролцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зөвхөн хэргийн оролцогчдийн эдлэх эрх бөгөөд шүүхэд төлбөр төлөх хуваарь тогтоох эрх хэмжээ байхгүй.

 

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 11 469 258.93 төгрөг, хүү 1 273 392.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 785.97 төгрөг, нотариатын хөлс 2 970 төгрөг, нийт 12 761 434.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Ш.Ц шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн шалтгааны талаар баримт ирүүлээгүй учир түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О, Ш.Ц нараас 12 761 434.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 219 133 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 219 133 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ