Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/236

 

                                                             Ж.Х, Е.Т, Ж.Х.Ч, В, Л.Ж.С,

Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж,

Б.Ж.Л, Л.Ж.В, Я.Г,

Л.Ч, Л.Я нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал, Ц.Гансүлд,

шүүгдэгч Н.Ж.Х,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

шүүгдэгч Е.Т, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн,

шүүгдэгч Ж.Х.Чы өмгөөлөгч Ц.Гүенбат, Г.Тунгалаг,

шүүгдэгч В, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан,

шүүгдэгч Л.Ж.С, Н.Ж.Х нарын өмгөөлөгч Э.Батбаяр,

шүүгдэгч Ю.Ж, түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, Д.Одонтунгалаг,

шүүгдэгч Ж.Д.Л, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч П.Жий өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

шүүгдэгч Б.Ж.Л, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

шүүгдэгч Л.Ж.В, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

шүүгдэгч Я.Г, Л.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Х.Мягмарчулуун,

шүүгдэгч Л.Я, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтөр,

орчуулагч Ц.Мөнхцэцэг, Ж.Ихбаяр, Г.Ундармаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1833 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Хгийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, шүүгдэгч Е.Тгийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүгдэгч Ж.Х.Ч, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат, Г.Тунгалаг, шүүгдэгч В, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан, шүүгдэгч Л.Ж.С, Н.Ж.Х нарын өмгөөлөгч Э.Батбаяр, шүүгдэгч Ю.Жгийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал, Д.Одонтунгалаг, шүүгдэгч Ж.Д.Л, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч П.Жгийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, шүүгдэгч Б.Ж.Лгийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Ц.Алтанзаяа, шүүгдэгч Л.Ж.В, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, шүүгдэгч Я.Г, Л.Ч нарын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу, Х.Мягмарчулуун, шүүгдэгч Л.Я, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Х, Е.Т, Ж.Х.Ч, В, Л.Ж.С, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж, Б.Ж.Л, Л.Ж.В, Я.Г, Л.Ч, Л.Я нарт холбогдох эрүүгийн 1902008950334 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж.Х, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Гуан Ши мужид төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БНХАУ-ын Гуандун муж, Шинжинь хотын Лун Ган дүүргийн Ян Гуан Тэнжинь хотхоны 3б байрны 1005 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:.............../;

2. Е.Т Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын Фүжин мужид төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үл хөдлөх хөрөнгийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БНХАУ-ын Жансу муж, Нантун хотын Ванда Фафу хороолол, 1-1804 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:................../;

3. Ж.Х.Ч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 2-ны өдөр БНХАУ-ын Хубей мужид төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БНХАУ-ын Хубэй муж, Жин Шань хот, Ян Жи тосгонд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:.........................../;

4. Дондов В Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Алагшаан аймаг, Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн оффис менежерээр ажиллаж байсан, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Консул Товер” хотхоны 79-51 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:............................/;

5. Л.Ж.С Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Юунан мужийн Бао Шанг хотын Шидинг хошуунд  төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БНХАУ-ын Юунан мужийн Бао Шанг хотын Шидинг хошуунд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:................................../;

6. Н.Ж.Х  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Хө Нань муж, Нань Ян хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, даатгалын чиглэлээр ажилладаг, БНХАУ-ын Хө Нань муж, Нань Ян хотын Шө Чи хошуу, Мияодиэ тосгонд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:..................../;

7. Ю.Ж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын Хө Нань муж Луо Яанг хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Шэн Зэнг Кай Юуан Шэнши” хөрөнгө оруулалтын компанид хувьцаа эзэмшигч, БНХАУ-ын Гуанг До муж, Шин Зэн хотын Лонг Хуо дүүрэг, Хао Юүэ, Хуа Юуан хороолол, 4-504 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:........................../;

8. Ж.Д.Л Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Хө Нань муж, Зу Ма Диан хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БНХАУ-ын Хө Нань муж, Зу Ма Диан хотын Ми Яанг хошуу, Гуо Жи тосгонд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:........................../;

9. П.Ж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1976 оны 2 дугаар сарын 2-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужид төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БНХАУ-ын Гуандун муж, Шинжин хот, Лунган дүүрэг, Тиэн Ву Хуа 503 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:............................./;

10. Л.Ж.В Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Хө Нань муж, Хө Би хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БНХАУ-ын Гуандонг муж, Шин Зэн хот Лон Ганг дүүрэг, 4-13 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:............................/;

11. Я.Г Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын Хайнан мужид төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БНХАУ-ын Гуандонг муж, Шин Зэн хот Лон Ганг дүүрэг, 6-15/01 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:................................../;

12. Б.Ж.Л Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Хөнан мужид төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БНХАУ-ын Хөнань муж, Фанчэнь хошуу, Шяо Ши Дань гацаа, Лян Жаун тосгон, Ля Жуан 45 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:............................../;

13. Л.Я Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Шандун муж, Рү Шан хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БНХАУ-ын Гуанду муж, Шинжин хот, Лонган дүүрэг, Ванке хотхон 5-16 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:............................/;

14. Л.Ч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Хунанг муж, Лөү Ди хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес харилцаа мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БНХАУ-ын Шинжин хот, Лон Ганг дүүрэг, Ванг Кө И Донг 2704 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /ГПД:............................../;

Нэг. Шүүгдэгч Е.Т , Ж.Х нарт холбогдох хэргийн тухай:

1. БНХАУ-ын иргэн шүүгдэгч Е.Т , Ж.Х нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнинг паблик компани лимитед” /Star Petroleum Refing Public Company Limited/ компанийн Америкийн Нэгдсэн Улсын “Шеврон Юү Эс Эй Инк” /Chevron U.S.A Inc/ гэх шатахуун үйлдвэрлэгч компанитай харилцаж байсан цахим хаяг буюу мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч мэйлийг Тайландын Вант Улсын “Стар Петролиум рифайнинг паблик компани лимитед” /Star Petroleum Refing Public Company Limited/ компанийн цахим хаягт “Chevron.com” цахим хаягнаас ирэх байсан нэхэмжлэлийн 1 үсгийг сольж “Chveron.com” хаягаас 22,391,815.46 ам.доллар нэхэмжилсэн хуурамч баримтыг хүргүүлэн “Стар Петролиум рифайнинг компани лимитед” /Star Petroleum Refing Public Company Limited/ компанийн хууль ёсны ашиг сонирхолд 22,391,815.46 ам.долларын буюу 59,733,302,593.7 төгрөгийн /тавин есөн тэрбум долоон зуун гучин гурван сая гурван зуун хоёр мянга таван зуун ерөн гурван төгрөг/ хохирол учруулсан,

2. Е.Т , Ж.Х нар нь Монгол Улсын иргэн М.Эрхбаяр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Ху Чанг /Zhang Hong Chang/, В /Wula/, Л.Ж.С /Li Jia Seng/, Н.Ж.Х /Niu Zhi Heng/, Ю.Ж /Yu Zhi/, Ж.Д.Л /Zhao Dong Ling/, П.Ж /Pan Jin/, Л.Ж.В /Liu Jin Wei/, Я.Г /Yan Gui/, Б.Ж.Лг /Bai Jun Liang/, Ли Ян /Li Yang/, Лиу Чианг /Liu Qiang/ нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын Вант Улсын Стар Петролиум Репинг Паблик Компани лимитед /Star Petroleum Refing Public Company Limited/ компанийн цахим мэдээллийн сүлжээнд халдаж, тус компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан болон Бүгд Найрамдах Камбож улсад цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилж, гэмт хэргийн замаар олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Монгол улсад үүсгэн байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын 2005102759 тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Стандарт  Чартерд банк Хонгконг лимитед” /Standard Chartered bank Hong Kong ltd/-ний 000000044719099725 дугаартай “Жиши лимитед” /Zhi Shi limited/-ийн  харилцах данснаас “Ша” /SHA/ гэсэн утгаар 61,35 америк доллар буюу 163,903.8 төгрөг / нэг зуун жаран гурван мянга есөн зуун гурав/, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Юнион Коммершиал банк ПЛС” /Union Commercial bank PLC/-ний 1000551321 дугаартай “Вү Гуопин” /Wu Guoping/-ийн харилцах данснаас “Бизнесийн зориулалтаар” гэсэн утгаар 456,75 ам.доллар буюу 1,219,326.9 төгрөг /нэг сая хоёр зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа /, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хонг конг Энд Шанхай банкинг корпорэшн лимитед” төв оффис /Hong Kong and Shanghai banking corporation ltd/ 718764921833 дугаартай дансны эзэмшигч Ван Ян Пин /Wang Yan Ping/-аас “хувийн хөрөнгө оруулалт” гэсэн утгатайгаар 299,887.18 ам.доллар буюу 799,928,060.5 /долоон зуун ерөн есөн сая есөн зуун хорин найман мянга жар/, “Банк Оф Чайна” /Хонг Конг/ /Bank of China (Hong Kong)/ банкны “Дежуэн Трэйдинг ко лимитед” /Dejung trading co limited/ гэх харилцагчийн 01261120133603 дугаарын харилцах данснаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Лью Тингхуа /LIU TINGHUA/ гэсэн утгаар 349,986.58 америк доллар буюу 933,638,200.2 төгрөг /есөн зуун гучин гурван сая зургаан зуун гучин найман мянга хоёр зуу/, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хуанг Донгхай инвестмент фандс” /Huang Donghai investment funds/ гэсэн утгаар 349,986.59 ам.доллар буюу 933,657,652 төгрөг /есөн зуун гучин гурван сая зургаан тавин долоон мянга зургаан зуун тавин хоёр/ , мөн өдөр 299,986.59 ам.доллар буюу 800,273,986 төгрөг /найман зуун сая хоёр зуун далан гурван мянга есөн зуун наян зургаа/, нийт 1,300,365.04 ам.доллар буюу 3,468,881,129.5 төгрөгийг /гурван тэрбум дөрвөн зуун жаран найман сая найман зуун наян нэг мянга нэг зуун хорин есөн төгрөг/ “хөрөнгө оруулалт” гэх нэрийдлээр хууль ёсны мэтээр халхавчлан шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж Монгол Улсад Лексус-570, Тоёота Ланд крузер-200 загварын автомашин тус бүр 2 ширхэг, Тоёота Альфард загварын автомашин 3 ширхэг, Форт еверест загварын автомашин 1 ширхэг, Тоёота Акуа загварын автомашин 1 ширхэг буюу нийт 9 ширхэг автомашин худалдан авсан, өөрсдийн хууль бус үйл ажиллагаа явуулахаар байрлаж байсан орон сууц, оффис, зочид буудлуудын түрээсийн төлбөрийг төлөх замаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан,

3. Е.Т , Ж.Х нар нь бүлэглэн Монгол Улсын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сараас “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ,“Скайп” Skype зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

энэ гэмт бүлэгтээ Монгол Улсын иргэн М.Эрхбаяр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Ху Чанг /Zhang Hong Chang/, В /Wula/, Л.Ж.С /Li Jia Seng/, Н.Ж.Х /Niu Zhi Heng/, Ю.Ж /Yu Zhi/, Ж.Д.Л /Zhao Dong Ling/, П.Ж /Pan Jin/, Л.Ж.В /Liu Jin Wei/, Я.Г /Yan Gui/, Б.Ж.Лг /Bai Jun Liang/, Ли Ян /Li Yang/, Лиу Чианг /Liu Qiang/ нарыг элсүүлэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн,

4. Ж.Х, Е.Т нар нь П.Ж /Pan Jin/, В /Wula/, Л.Ж.С /Li Jia Seng/, Ж.Х.Ч /ZHANG HONG CHANG/, Ю.Ж /Yu Zhi/, Л.Ж.В /Liu Jin Wei/, Я.Г /Yan Gui/, Б.Ж.Лг /Bai Jun Liang/, Ли Ян /Li Yang/, Лиу Чианг /Liu Qiang/, Н.Ж.Х /Niu Zhi Heng/, Ж.Д.Л /Zhao Dong Ling/, Монгол Улсын иргэн М.Эрхбаяр нартай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 230 хүнийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудалд, 20 хүнийг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Секрет Гарден” зочид буудалд, 84 хүнийг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кентавр” зочид буудалд, 264 хүнийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ориентал” зочид буудалд тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ, “Скайп” Skype зэрэг цахим сүлжэээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан,

Хоёр. Шүүгдэгч П.Ж /Pan Jin/, В /Wula/, Л.Ж.С /Li Jia Seng/, Ж.Х.Ч /ZHANG HONG CHANG/, Ю.Ж /Yu Zhi/, Л.Ж.В /Liu Jin Wei/, Я.Г /Yan Gui/, Б.Ж.Лг /Bai Jun Liang/, Ли Ян /Li Yang/, Лиу Чианг /Liu Qiang/, Н.Ж.Х /Niu Zhi Heng/, Ж.Д.Л /Zhao Dong Ling/ нарт холбогдох хэргийн тухай:

1. Зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн БНХАУ-ын иргэн Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж, Монгол Улсын иргэн М.Эрхбаяр нар нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компанийн цахим мэдээллийн сүлжээнд халдаж, тус компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан, мөн Бүгд Найрамдах Камбож улсад цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилж, гэмт хэргийн замаар олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Монгол улсад үүсгэн байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын 2005102759 тоот дансанд 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “Стандарт Чартерд банк Хонгконг лимитед” /Standard Chartered bank Hong Kong ltd/-ний 000000044719099725 дугаартай “Жиши лимитед” /Zhi Shi limited/-ийн  харилцах данснаас “Ша” /SHA/ гэсэн утгаар 61,35 ам.доллар буюу 163.903,8 төгрөг /нэг зуун жаран гурван мянга есөн зуун гурав/, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Юнион Коммершиал банк ПЛС” /Union Commercial bank PLC/-ний 1000551321 дугаартай “Вү Гуопин” /Wu Guoping/-ийн харилцах данснаас “Бизнесийн зориулалтаар” гэсэн утгаар 456,75 ам.доллар буюу 1.219.326,9 төгрөг /нэг сая хоёр зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Хонг конг Энд Шанхай банкинг корпорэшн лимитед” төв оффис /Hong Kong and Shanghai banking corporation ltd/ 718764921833 дугаартай дансны эзэмшигч Ван Янпин /Wang Yanping/-с “Хувийн хөрөнгө оруулалт” гэсэн утгатайгаар 299.887,18 ам.доллар буюу 799.928.060,5 /Долоон зуун ерөн есөн сая есөн зуун хорин найман мянга жар/, “Банк Оф Чайна” /Хонг Конг/ /Bank of China (Hong Kong)/ банкны “Дежуэн Трэйдинг ко лимитед” /Dejung trading co limited/ гэх харилцагчийн 01261120133603 дугаарын харилцах данснаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Лью Тингхуа /LIU TINGHUA/ гэсэн утгаар 349.986,58 ам.доллар буюу 933.638.200,2 төгрөг /Есөн зуун гучин гурван сая зургаан зуун гучин найман мянга хоёр зуу/, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хуанг Донгхай инвестмент фандс” /Huang Donghai investment funds/ гэсэн утгаар 349.986,59 ам.доллар буюу 933.657.652 төгрөг /Есөн зуун гучин гурван сая зургаан зуун тавин долоон мянга зургаан зуун тавин хоёр/, мөн өдөр 299.986,59 ам.доллар буюу 800.273.986 төгрөг /Найман зуун сая хоёр зуун далан гурван мянга есөн зуун наян зургаа/, нийт 1.300.365,04 ам.доллар буюу 3.468.881.129,5 төгрөгийг /Гурван тэрбум дөрвөн зуун жаран найман сая найман зуун наян нэг мянга нэг зуун хорин есөн төгрөг/ “Хөрөнгө оруулалт” гэх нэрийдлээр хууль ёсны мэтээр халхавчлан шилжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсад Лексус-570, Тоёота Ланд крузер-200 загварын автомашин тус бүр 2 ширхэг, Тоёота Альфард загварын автомашин 3 ширхэг, Форт эверест загварын автомашин 1 ширхэг, Тоёота Акуа загварын автомашин 1 ширхэг буюу нийт 9 ширхэг автомашин худалдан авсан, өөрсдийн хууль бус үйл ажиллагаа явуулахаар байрлаж байсан орон сууц, оффис, зочид буудлуудын түрээсийн төлбөрийг төлөх замаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашиглаж мөнгө угаасан,

2. Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж, Монгол Улсын иргэн М.Эрхбаяр нар нь Ж.Х, Е.Т нарын Монгол Улсын нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сараас “Ви Чат”, “Дун Фан Цай Фү”, “Тунхуа шүнь Цайжин”, “Вэйтуо Жяо И”, “Тунда Шинь Жинрун Жундуань”, “Телеграм”, “Кюү Кюү”, “Скайп” зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай байгуулсан гэмт бүлэгт элссэн,

3. Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Ли Ян, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нар нь Ж.Х, Е.Т нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 230 хүнийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудалд, 20 хүнийг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Секрет Гарден” зочид буудалд, 84 хүнийг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кентавр” зочид буудалд, 264 хүнийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ориентал” зочид буудалд тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат”, “Дун Фан Цай Фү”, “Тунхуа шүнь Цайжин”, “Вэйтуо Жяо И”, “Тунда Шинь Жинрун Жундуань”, “Телеграм”, “Кюү Кюү”, “Скайп” зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Х /Zhong Hua/, Е.Т /Ye Ting/ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар,

Ж.Х.Ч /Zhang Hong Chang/, В /Wula/, Ли Жиa Сэнг /Li Jia Seng/, Н.Ж.Х /Niu Zhi Heng/, Ю.Ж /Yu Zhi/, Ж.Д.Л /Zhao Dong Ling/, П.Ж /Pan Jin/, Л.Ж.В /Liu Jun Wei/, Я.Г /Yan Gui/, Б.Ж.Л /Bai Jun Liang/, Л.Я /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Х, Е.Т, Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт болгон, мөн шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилж,

шүүгдэгч Ж.Х, Е.Т нарыг тус бүр зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан, бусдыг элсүүлсэн гэмт хэрэг, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдсэн, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдсэн, залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдэхийг завдсан гэм буруутайд,

шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж үйлдсэн, залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ж.Х, Е.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Лг, Л.Я, Лиу Чианг, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х, Е.Т нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж буюу оногдуулсан хөнгөн ялуудыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Х, Е.Т нарын нийт эдлэх ялыг тус бүр 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж буюу хөнгөн ялуудыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х, Е.Т, Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарт тус бүр оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В 202 хоног, шүүгдэгч Л.Я 230 хоног, шүүгдэгч Ж.Х.Ч, Ж.Д.Л, Лью Жүн Вэй, Ю.Ж, Н.Ж.Х нар тус бүр 349 хоног, шүүгдэгч Е.Т, Лью Чанг, П.Ж нар тус бүр 357 хоног, шүүгдэгч Ж.Х, Л.Ж.С нар тус бүр 301 хоног, шүүгдэгч Я.Г, Б.Ж.Л нар тус бүр 310 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээч, орчуулагч нарт төлсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох нийт 86.963.944 төгрөгийг шүүгдэгч нараас хураасан бэлэн мөнгөнөөс гаргуулан Тагнуулын Ерөнхий Газарт олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Х, Е.Т нараас тус бүр 889.213.334 төгрөг, нийт 1.778.426.668 төгрөгийг гаргуулан хохирогч Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компанид олгож, иргэний нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК, “Скайтел” ХХК, “Скай медиа” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн /Эрүүгийн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсийн жагсаалт 52 хх-ийн 181-193 дугаар талд, үнэлгээний тайлан 45 хх-ийн 111-185 дугаар талд тус тус авагдсан/ 110 нэр төрлийн эд зүйл, бэлэн мөнгө, гадаад улсын валют, мөнгөн тэмдэгт, Лексус-570 маркийн автомашин 2 ширхэг, Тоёота Ланд крузер-200 маркийн автомашин 2 ширхэг, Тоёото Альфард маркийн автомашин 3 ширхэг, Форд Эверест маркийн автомашин 1 ширхэг, Тоёота Акуа маркийн автомашин 1 ширхэг, нийт 9 ширхэг тээврийн хэрэгслүүдийг албадан борлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож олгуулах, мөн шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Л.Я, Ж.Х, Л.Ж.С, Я.Г, Б.Ж.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, шүүгдэгч Е.Т, Ж.Х.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж, Л.Ж.В, Лю Чианг, В нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Х, Е.Т, Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

.................................................

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Нэг. БНХАУ-ын иргэн Е.Тг, Ж.Х нар нь бусадтай бүлэглэн  2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компанийн АНУ-ын “Шеврон Юү Эс Эй Инк” /Chevron U.S.A Inc/ гэх шатахуун үйлдвэрлэгч компанитай харилцаж байсан цахим хаяг буюу мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч мэйлийг Тайландын Вант Улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” компанийн цахим хаягт “Chevron.com” цахим хаягнаас ирэх байсан нэхэмжлэлийн 1 үсгийг сольж “Chveron.com” хаягаас 22.391.815,46 ам.доллар нэхэмжилсэн хуурамч баримтыг хүргүүлэн “Стар Петролиум рифайнин компани лимитед” компаниас 1.000.000 ам.долларыг буюу 2.667.640.000 төгрөгийг Монгол Улсын “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын 2005102759 тоот дансанд шилжүүлэн авч хохирол учруулсан,

мөн бусадтай бүлэглэн Монгол Улсын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сараас “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ,“Скайп” Skype зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, мөн уг зохион байгуулалттай гэмт бүлэгт БНХАУ-ын иргэн Ж.Х.Ч, В, Л.Ж.С, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж, Л.Ж.В, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч нарыг элсүүлсэн,

мөн бусадтай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” компанийн цахим мэдээллийн сүлжээнд халдаж тус компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан болон Бүгд Найрамдах Камбож улсад цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилж гэмт хэргийн замаар олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Монгол улсад үүсгэн байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын 2005102759 тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Стандарт  Чартерд банк Хонгконг лимитед” /Standard Chartered bank Hong Kong ltd/-ний 000000044719099725 дугаартай “Жиши лимитед” /Zhi Shi limited/-ийн  харилцах данснаас “Ша” /SHA/ гэсэн утгаар 61,35 ам.доллар буюу 163.903,8 төгрөг /Нэг зуун жаран гурван мянга есөн зуун гурав/, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Юнион Коммершиал банк ПЛС” /Union Commercial bank PLC/-ний 1000551321 дугаартай “Вү Гуопин” /Wu Guoping/-ийн харилцах данснаас “Бизнесийн зориулалтаар” гэсэн утгаар 456,75 ам.доллар буюу 1.219.326,9 төгрөг /Нэг сая хоёр зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хонгконг Энд Шанхай банкинг корпорэшн лимитед” төв оффис /Hong Kong and Shanghai banking corporation ltd/ 718764921833 дугаартай дансны эзэмшигч Ван Ян Пин /Wang Yan Ping/-аас “Хувийн хөрөнгө оруулалт” гэсэн утгатайгаар 299.887,18 ам.доллар буюу 799.928.060,5 төгрөг /Долоон зуун ерөн есөн сая есөн зуун хорин найман мянга жар/, “Банк Оф Чайна” Хонгконг /Bank of China (Hong Kong)/ банкны “Дежуэн Трэйдинг ко лимитед” /Dejung trading co limited/ гэх харилцагчийн 01261120133603 дугаарын харилцах данснаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Лью Тингхуа /LIU TINGHUA/ гэсэн утгаар 349.986,58 ам.доллар буюу 933.638.200,2 төгрөг /Есөн зуун гучин гурван сая зургаан зуун гучин найман мянга хоёр зуу/, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хуанг Донгхай инвестмент фандс” /Huang Donghai investment funds/ гэсэн утгаар 349.986,59 ам.доллар буюу 933.657.652 төгрөг /Есөн зуун гучин гурван сая зургаан зуун тавин долоон мянга зургаан зуун тавин хоёр/, мөн өдөр 299.986,59 ам.доллар буюу 800.273.986 төгрөг /Найман зуун сая хоёр зуун далан гурван мянга есөн зуун наян зургаа/, нийт 1.300.365,04 ам.доллар буюу 3.468.881.129,5 төгрөгийг /Гурван тэрбум дөрвөн зуун жаран найман сая найман зуун наян нэгэн мянга нэг зуун хорин есөн төгрөг/ “Хөрөнгө оруулалт” гэх нэрийдлээр хууль ёсны мэтээр халхавчлан шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж Монгол Улсад Лексус LX-570, Тоёота Ланд крузер-200 автомашин тус бүр 2 ширхэг, Тоёота Альфард загварын автомашин 3 ширхэг, Форт еверест загварын автомашин 1 ширхэг, Тоёота Акуа загварын автомашин 1 ширхэг буюу нийт 9 ширхэг автомашин худалдан авсан, өөрсдийн хууль бус үйл ажиллагаа явуулахаар байрлаж байсан орон сууц, оффис, зочид буудлуудын түрээсийн төлбөрийг төлөх замаар гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдсэн,

мөн бусадтай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 230 хүнийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудалд, 20 хүнийг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Секрет Гарден” зочид буудалд, 84 хүнийг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кентавр” зочид буудалд, 264 хүнийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ориентал” зочид буудалд тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ,“Скайп” Skype зэрэг цахим сүлжэээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдэхийг завдсан,

Хоёр. БНХАУ-ын иргэн Ж.Х.Ч, В, Л.Ж.С, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж, Л.Ж.В, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч нар нь бусадтай бүлэглэн Монгол Улсын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сараас “Ви Чат”, “Дун Фан Цай Фү”, “Тунхуа шүнь Цайжин”, “Вэйтуо Жяо И”, “Тунда Шинь Жинрун Жундуань”, “Телеграм”, “Кюү Кюү”, “Скайп” зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн,

мөн бусадтай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компанийн цахим мэдээллийн сүлжээнд халдаж, тус компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан, мөн Бүгд Найрамдах Камбож улсад цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилж гэмт хэргийн замаар олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Монгол улсад үүсгэн байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын 2005102759 тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Стандарт Чартерд банк Хонгконг лимитед” /Standard Chartered bank Hong Kong ltd/-ний 000000044719099725 дугаартай “Жиши лимитед” /Zhi Shi limited/-ийн  харилцах данснаас “Ша” /SHA/ гэсэн утгаар 61,35 ам.доллар буюу 163.903,8 төгрөг /Нэг зуун жаран гурван мянга есөн зуун гурав/, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Юнион Коммершиал банк ПЛС” /Union Commercial bank PLC/-ний 1000551321 дугаартай “Вү Гуопин” /Wu Guoping/-ийн харилцах данснаас “Бизнесийн зориулалтаар” гэсэн утгаар 456,75 ам.доллар буюу 1.219.326,9 төгрөг /Нэг сая хоёр зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хонгконг Энд Шанхай банкинг корпорэшн лимитед” төв оффис /Hong Kong and Shanghai banking corporation ltd/ 718764921833 дугаартай дансны эзэмшигч Ван Ян Пин /Wang Yan Ping/-аас “Хувийн хөрөнгө оруулалт” гэсэн утгатайгаар 299.887,18 ам.доллар буюу 799.928.060,5 /Долоон зуун ерөн есөн сая есөн зуун хорин найман мянга жар/, “Банк Оф Чайна” /Хонгконг/ /Bank of China (Hong Kong)/ банкны “Дежуэн Трэйдинг ко лимитед” /Dejung trading co limited/ гэх харилцагчийн 01261120133603 дугаарын харилцах данснаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Лью Тингхуа /LIU TINGHUA/ гэсэн утгаар 349.986,58 ам.доллар буюу 933.638.200,2 төгрөг /Есөн зуун гучин гурван сая зургаан зуун гучин найман мянга хоёр зуун/, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хуанг Донгхай инвестмент фандс” /Huang Donghai investment funds/ гэсэн утгаар 349.986,59 ам.доллар буюу 933.657.652 төгрөг /Есөн зуун гучин гурван сая зургаан зуун тавин долоон мянга зургаан зуун тавин хоёр/, мөн өдөр 299.986,59 ам.доллар буюу 800.273.986 төгрөг /Найман зуун сая хоёр зуун далан гурван мянга есөн зуун наян зургаа/, нийт 1.300.365,04 ам.доллар буюу 3.468.881.129,5 төгрөгийг /Гурван тэрбум дөрвөн зуун жаран найман сая найман зуун наян нэгэн мянга нэг зуун хорин есөн төгрөг/ “Хөрөнгө оруулалт” гэх нэрийдлээр хууль ёсны мэтээр халхавчлан шилжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсад Лексус-570, Тоёота Ланд крузер-200 загварын автомашин тус бүр 2 ширхэг, Тоёота Альфард загварын автомашин 3 ширхэг, Форт эверест загварын автомашин 1 ширхэг, Тоёота Акуа загварын автомашин 1 ширхэг буюу нийт 9 ширхэг автомашин худалдан авсан, өөрсдийн хууль бус үйл ажиллагаа явуулахаар байрлаж байсан орон сууц, оффис, зочид буудлуудын түрээсийн төлбөрийг төлөх замаар гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашиглаж мөнгө угаасан,

мөн бусадтай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 230 хүнийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудалд, 20 хүнийг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Секрет Гарден” зочид буудалд, 84 хүнийг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кентавр” зочид буудалд, 264 хүнийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ориентал” зочид буудалд тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат”, “Дун Фан Цай Фү”, “Тунхуа шүнь Цайжин”, “Вэйтуо Жяо И”, “Тунда Шинь Жинрун Жундуань”, “Телеграм”, “Кюү Кюү”, “Скайп” зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдэхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компанийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтөрийн “...Анх “Стар петролиум рефинг паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компани нь ...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр харилцаж, и мэйлдээ хуурамч албан бичиг хавсарган нийт 22,391,815,46 ам.долларын төлбөрийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгод бүртгэлтэй “Хонг Конг Зе Ли Трэйдинг Лимитед” компанийн банкинд эзэмшдэг 01282220097533 дугаартай харилцах дансанд шилжүүлж авсан. Үүнээс “Дежунг Трэйдинг лимитед” /Dejung Trading Co., Limited/ гэх компанийн “Банк оф чайна” /Ваnк of China/ дахь 01261120133603 дугаартай данснаас Монгол Улсад үүсгэн байгуулагдсан “Мултидимэншионал Интернэшнл” ХХК-ийн Голомт банкин дахь 2005102759 дугаартай дансанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 350,000 ам.доллар, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 350,000 ам.доллар болон 300,000 ам.долларыг “хөрөнгө оруулалт” гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн байсан. ...” /53хх 8-11/,

гэрч С.Мөнхбатын “...2019 оны 09 дүгээр сарын сүүлээр ...надтай ирж уулзсан хоёр хятад хүний нэг нь Ж.Х гэдэг хүн мөн байна. ...Ж.Х гэдэг хүн нь бид нар “White House” зочид буудлыг чинь үзлээ. Бид нарын хувьд болж байна. Өрөөний үйлчлэгч нар болон бусад үйлчилгээний ажилтан нарыг авмаар байна гэсэн. Би Ж.Хгаас та нар яг ямар зориулалтаар ашиглах гээд байгаа юм бэ? гэхэд екоммерс буюу цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Нэг өрөөнд 2 хүн байрлана. Бүгд 80-100 орчим хятад иргэд байна гэж хэлж байсан. Тэгээд их яарсан шинжтэй байсан. Учир нь, та нарын хэлж байгаа үнэ таалагдах юм бол одоо шийдчихье гээд байсан. Бид нар удахгүй буцна гэж ярьж байсан. Ингээд 3-4 хоногийн дараа тэр хятад хүмүүстэй Бат-Оргилоор дамжуулан сарын 150 сая орчим төгрөгийн үнийн санал тавьсан. Тэгэхэд Ж.Х нь их байна гээд зөвшөөрөөгүй. Ж.Х гэж хүнтэй дахиж уулзаагүй. ...” /12хх 28-30/,

гэрч З.Шүрийн “...Би Ж.Х болон Ж.Х.Чг гэдэг хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж, өөрийн “Сентури-21” компани дээр заруулах захиалга өгсөн БНХАУ-ын ЭСЯ-ны замын урд талд байдаг “Мишээл” нэртэй зочид буудлыг үзүүлж байсан, тухайн хүмүүс нь “58.сот” нэртэй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хятад иргэдийн сайтад тавьсан миний зарын дагуу надруу 80001680 дугаарт холбогдож уулзаж байсан. Би энэ хүмүүсийн нэрсийг одоо л мэдэж байна, надтай уулзаж байхдаа нэрсээ хэлдэггүй байсан. Ж.Х болон Ж.Х.Чг хоёр “Мишээл” зочид буудлыг надтай хамт очиж үзээд энэ зочид буудал жижиг юм, өрөөний тоо бага байна гээд голсон, тэр Ж.Х, Ж.Х.Чг хоёр 50 өрөөтэй, 100 ортой, оффис хийж болохоор том заалтай, байрлаж байгаа хүмүүс нь тэр зааланд орж ажиллах боломжтой, тийм том байр хайж байна, тийм байр байвал 1-3 жилийн хугацаатай түрээсэлж ажиллана гэж байсан. ...Ж.Х.Чг, Ж.Х 2 надад ямар зорилгоор зочид буудал түрээслэх гэж байгаагаа хэлээгүй, харин тэр “Өвөрмонгол” нэртэй зочид буудлын эзэнтэй хятадаар ярьж байхад нь хальт сонсоход онлайн худалдаа явуулна гэж хэлж байсан. ...” /12хх 93-95/,

гэрч Л.Майцэцэгийн “...Би “Мултидимэншионал Интернэшнл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны дансны хуулга М.Эрхбаяр өгсөн. Би нягтлан бодогчоор ажилд орсон ч ямар нэгэн төлбөр тооцоо огт хийгээгүй. ...Компанийн данснаас бэлнээр мөнгө аваад, худалдан авалтаа бэлнээр хийгээд байхаар нь энэ болохгүй, болж өгвөл байгууллагын дансаар шилжүүлж байвал зүгээр гэж Эрхбаярт хэлж байсан. ...Дараа нь Е.Тг гэж хятад хүн нэмэгдсэн. Миний ойлгож байгаагаар мэргэжлийн нягтлан биш мөнгө зарцуулалтад хятад талаас хяналт тавьдаг гэж санагдсан. ...” /12хх 72-75/,

гэрч О.Ганчимэгийн “...Хамгийн түрүүнд ирж тохижуулалт хийгээд байсан хоёр хятад иргэний нэг нь Е.Тг гэж байсан, нөгөө хүний нэрийг нь санахгүй байна. Миний яриад байгаа зочид буудлын тохижуулалт хийгээд байсан Е.Тгийн зураг энэ дунд байна. Е.Тг 2019.10.05-нд нүүгээд явсны дараа надтай Вичатаар Ding Li гэсэн ID хаягтай хүн харилцаж Ориентал зочид буудлын аж ахуйг хариуцаж байсан. Тэр хүн одоо надад харуулж байгаа зурагнуудаас 4113291993083513 дугаартай Н.Ж.Х 1993.06.08 гэж тэмдэглэсэн хүн мөн байна. Энэ хүн Е.Тийг явсны дараа түүний ажлыг үргэлжлүүлэн аж ахуй хариуцаж байсан. ...Вичатаар харилцаж байсан Cheng Wei гэсэн ID хаягтай байсан хүн бол энэ зураг дунд байгаа Ж.Д.Л гэсэн нэртэй хүн мөн байна. Ер нь БНХАУ-ын иргэд ямар нэг төлбөр тооцоо хийхдээ дандаа бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг байсан. Аж ахуйн болон хүнсний бараа материал авахад Ding Li буюу Н.Ж.Х бүх мөнгийг гаргадаг, мөн адил дандаа бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг байсан. ...” /13хх 30/,

гэрч Х.Отгонцоожийн “...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 20-ны хооронд гэж санаж байна. Тэр зочид буудлын В1 давхарт байх гаражийн зориулалттай байранд нь сүлжээний кабелийг татсан, намайг сүлжээний кабель татах ажил хийж байхад тэр газарт ямар нэгэн компьютер байрлуулаагүй байсан, би тэр ажлыг нийт 2.500.000 төгрөгөөр хийсэн, сүлжээний холболтуудыг нь хийгээд кабелийг нь татаад орхисон. Тэр ажлыг Эрхбаяр гэдэг залуу хийлгүүлж байсан. Би тэр газар луу кабель тат гэж Эрхбаярын зааж өгсөн газар луу кабелийг нь татаад компьютерт оруулахад бэлэн болгоод оролтынх нь толгойнуудыг үзүүрт нь залгаад орхисон, нийт 250 ширхэг компьютерын дотоод сүлжээний кабелийг татсан. Эхний удаа очиход тэнд компьютеруудыг ширээнүүд дээр байрлуулчихсан байсан, харин тэр компьютерууд дээр хүмүүс ажиллаагүй байсан, дараагийн удаа очиход тэр заалны талд нь хятад хүмүүс суучихсан, компьютерууд дээр юм хийцгээж байсан, зарим нэгнийх нь дэлгэц руу хальт харахад хятад хэл дээр сайтууд руу орчихсон харагдаж байсан. ...” /11хх 22/,

гэрч Б.Гантигмаагийн “...Эрхбаяр надад БНХАУ-аас хүмүүс ирэх гэж байгаа, чиний гол хийх ажил чинь урилгын бичиг баримт бүрдүүлэх гэж хэлсэн. Мөн надад файлаар Эрхбаяр 279-300 орчим хятад хүмүүсийн гадаад паспортын зураг болон хүмүүсийн цээж зургийг өгөөд файл болгонд нэрийг нь бич гэсэн. Үүний дагуу бүгдийг нь бичсэн. Намайг ажилд орсны маргааш нь Уул гэж өвөрмонгол захирал надтай танилцсан. Тэгээд надад хятад иргэдийн нэрсийн жагсаалт өгөөд эхний ээлжид энэ хүмүүсийн гадаад паспорт, цээж зургийг чамд өгсөн файлаасаа түүж гарга гэсэн. Үүний дагуу би эхний ээлжид 50 орчим хүний гадаад паспортын зураг, цээж зургийг ялгаж гаргасан. Уулаа захирал имэйл хаягыг миний компьютер дээр оруулж өгсөн. Тэр имэйлээр өдөр болгон шахуу хятад иргэдийн гадаад паспортын зураг болон цээж зураг ирдэг байсан. Янз бүрийн имэйл хаягаас ирдэг байсан бөгөөд бүгд хятад имэйлүүд байсан. Тэгээд тэдгээр иргэд дотроос Уулаагийн хэлж өгсөн хүмүүсийн нэр дээр урилга явуулах ажлыг хийсэн. Миний ажил бол Гадаад харилцааны яамны Консулын газрын вэб сайтад нэвтэрч анкет бөглөх, компанийн нэр дээр албан бичиг бичих, төрийн банкинд мөнгө тушаах зэрэг ажлыг хийж байсан. Би ажиллах хугацаандаа “Монгол Мао Шин Фэнг”, “Монгол Чүн Шэн Мао”, “Мултидимэншионал Интернэшнл” зэрэг 3 компанийн нэр дээр албан бичиг бичдэг байсан. Өдөрт нэг компани дээр 1-9 хүний урилга бүрдүүлдэг байсан. Албан бичгийн бланкийг өөрөө зохиогоод хийчихдэг байсан. “Монгол Мао Шин Фэнг”, “Монгол Чүн Шэн Мао" ХХК-ийн тамга тэмдэг Эрхбаярт байдаг байсан. Харин “Мултидимэншионал Интернэшнл” компанийн тамга тэмдэг Лью Тин Хуад байдаг байсан. Би албан бичиг бичээд Эрхбаяр захиралд өгчихдөг юм, удалгүй эргүүлээд зуруулаад, тэмдэг дараад надад өгдөг байсан. 2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэс эхлэн Лью Тин Хуа, Е.Т гэж хоёр хятад хүн ирэх болсон. Надад танилцуулаагүй, угаасаа компанийн гэрчилгээн дээр нэр нь захирал гэдгээрээ байдаг, гадаад паспортын хуулбар нь надад бас байсан. Тэгээд шууд захирал Лью Тинг Хуа байна гээд таньсан. Харин Е.Т гэж хүн нь хятад талын нягтлан бодогч гэж байсан. Эрхбаяр захирал Е.Т гэж энэ хүн хятад талын нягтлан гэдгийг хэлж байсан. Мөн надаас оффист зориулж авсан зүйлүүдийнхээ баримтыг өг гэж нэхэж байсан. Эрхбаяр захирал намайг Буянт-Ухаа дахь гаалийн газарт гар утас авах талаар, гаалийн бүрдүүлэлт хийх талаар албан бичиг бич гэсэн. Өөрөө юу бичихийг хэлж өгдөг байсан. Тэгээд би яг хэлснийх нь дагуу бичдэг байсан. Эдгээр гар утсыг зарж борлуулахгүй, компанийн дотоод хэрэгцээ, ажилчид хэрэглэнэ гэсэн утгатай албан бичиг байдаг байсан. ...” /12хх 85-88/,

гэрч Лиу Ян /Liu Yang/-ийн “...2019 оны 10 дугаар сард Монгол улсын Улаанбаатар хотод очсон. Би Улаанбаатар хотод байх Ориентал нэртэй зочид буудлын зоорийн давхарт залилангийн үйл ажиллагаа явуулж байх үедээ Монголын цагдаа нарт баривчлагдаж, дараа нь Монголын цагдаа нарт Эрээн хотын хилийн боомт дээр хятадын талд шилжүүлж өгсөн. Эрээн хотод 4, 5 хоносны дараагаар Жяансү мужийн Жиен Хү хошууны цагдаагийн газарт ирсэн. ...Ли захирал эхлээд хийх ажлын маань талаар сургалт явуулахаар болж тухайн үед (Мо Chong Huang) Мө Чун Хуан (манай хэсгийн ахлагч) бидэнд тусгайлан сургалт явуулж эхэлсэн. Ли захирал бидэнд тус бүр багадаа 20 вичат хаяг өгч, биднийг эдгээр вичат хаягуудын мэдээллийг улам боловсронгуй харагдуулахаар болгуулсан. Дараагаар нь өөрийнхөө вичат хаягийг группийн админ болгож, вичат групп байгуулан бидэнд явуулсан вичат хаягуудыг тухайн группт нэмж оруулахыг хүсэж, тухайн вичат группийн QR кодыг хэсгийн ахлагчид явуулан хамтад нь нэгтгээд Ли захиралд явуулахыг хүссэн. Бид өөрсдийн вичат хаягуудаар тухайн вичат группүүдэд хувьцааны мэдээлэл явуулдаг. Энэ арга хэлбэрээр дамжуулан “Багш”-ийн мэдээллийг оруулдаг. Бас зарим үед “Ли захирал” бидэнд шууд ямар нэгэн вичат группийг санал болгож биднийг өөрсдөд маань өгсөн хаягуудаар тийшээ нэмж орохыг шаарддаг. Дараа нь биднээр тухайн вичат группт хувьцааны мэдээлэл оруулуулдаг. Тухайн группийн зарим хүмүүс эдгээр хувьцааны мэдээллийг ажиглаж байгаад өөрсдөө бидний вичат хаягийг нэмж найзууд болцгоодог. Компаниас бидний бий болгож сайжруулсан вичат группт “бодит хүний мэт болгосон” вичат хаяг болох “Аналист”, “Туслах”, “Багш” гэх мэт нэртэй хувьцааны арилжаанд оролцдог хувь хүний мэт харагдуулсан гурван хаягийг нэмдэг. Компаниас биднийг өөрсдөд маань өгсөн хаягаар “Багш”-ийг үргэлж магтаж, мэргэжлийн хэмээн товойлгож хувьцаа сонирхдог хүмүүсийг “Багш”-ийн вичат хаягийг нэмэхэд хүргэж “Багш” өөрийг нь нэмсэн хүмүүсийг өөр нэг вичат групп нэмж оруулан тэдэнд хэрхэн “ашигтай хувьцаа” (хоёр дахь өдрөө өсөлт нь дээд цэгтээ хүрч зогсох эсвэл ихээр өсдөг хувьцаа)-г худалдаж авах, тэдгээр хүмүүст “Багш”-ийг итгүүлэх, сайтар ярилцсаны дараагаар “Багшийн хаяг”-аас тэдгээр хувьцаа сонирхогч хүмүүст хувьцааны талаар шууд видео хийдэг бөгөөд эдгээр бичлэгүүдийг нь урьдчилаад бэлдчихсэн байдаг. Эдгээр бичлэгүүдийг хэсэг хэсэг линк линкээр нь группүүдэд явуулах ба эдгээрт хувьцааны арилжааны талаарх мэдээллийг ярьсан байдаг. Энэ байдлаар хувьцаа сонирхогч иргэд аажмаар “Багш”-ийн хаягт итгэх итгэлийг төрүүлдэг. Дараа нь бичлэгийн дундуур блокчэйнтэй холбоотой мэдээллийг ярих бөгөөд блокчэйнийг хувьцаанаас илүү их мөнгө олох боломжтой хэмээн үүний тухай тодорхой бодит агуулгыг нь танилцуулдаг. Хэрвээ тэдгээр хүмүүс итгэхгүй бол тэднийг ВаШи.сот сайтаас шалгаж үзэхийг хүсдэг бөгөөд “Блокчэйн” нь бодит байдал дээр МТ4 платформ юм. Энэ платформ нь олон улсын хувьд хууль ёсны платформ бөгөөд бид өөрсдийн бүтээгдэхүүнийг уг “блокчэйн”-ээр дамжуулан хэрэглэгчдэд санал болгож, залилах үйл ажиллагаа явуулдаг. Дараа нь багш хувьцаанаас илүү их ашиг олохыг хүсэж байвал эдгээр “блокчэйн”-д оролцож болно гэж тэдгээр хүмүүст санал болгодог. Хэрвээ тэд сонирхох юм бол тэд “багшийн хаяг” эсвэл үйлчилгээний QQ хаягийг нэмж, дараагаар нь бид тэдэнд UAC линкийг явуулдаг. Энэ бол сайт руу орох линк бөгөөд тэдгээр хувьцаа сонирхогч иргэдэд сайт дээр данс нээхийг санал болгодог. Өөрсдийн QQ мэйл хаяг болон өөрийн нэрээр данс нээдэг. Данс нээсний дараагаар тэднийг “блокчэйн”-ээ ажиллуулах аппликэйшн татаж авахыг санал болгох ба Камбожид хэрэглэж байсан аппликэйшнийг “Chang rong hui” гэдэг байсан. Дараагаар нь үйлчилгээний хэлтсээс тэдэнд хэрхэн арилжаа хийхийг зааж өгөх ба сонирхсон хэрэглэгч мөнгөө оруулаад болно. Мөнгөө оруулахын гол утга нь өөрийнхөө дансанд мөнгө хийж байна гэсэн үг бөгөөд мөнгөө оруулсны дараагаар бид үйлчилгээний зүгээс дахиж нэг линк өгөн хувийн мэдээллийг нь бүрэн болгож авдаг. Энэ линкээр орж мэдээллээ бүтэн гүйцэд болгосны дараагаар мөнгөө гаргаж болох бөгөөд хэрвээ үйлчлүүлэгч бидний санал болгосон эдгээр аппликэйшнүүдийг (бас Chang rong hui) татаж авсан тохиолдол уг аппликэйшн дээрээс худалдан авалт хийж болно. Гол бүтээгдэхүүнүүд нь “Ethereumт”, “Bit coin”, “Yin nuo coin”, “Ji yuan coin” бөгөөд эхэндээ бид үйлчлүүлэгчдээрээ өөрсдөө худалдаж авахыг хүлээж тэдэнд алийг нь худалдаж авахыг санал болгодоггүй. Дараа нь аажмаар үйлчлүүлэгчдэдээ явуулдаг хувьцааны мэдээллийг бичлэг дотроо багшийн заавраар худалдаж авахыг санал болгодог. Тэднээр “Yin nuo coin”, “Ji yuan coin” худалдан авхуулах эсвэл заруулан, өдөрт хэд хэдэн удаагийн арилжааны гүйлгээ хийлгэдэг. Бодит байдал дээр арилжаа хийхээс өмнө аппликэйшний админ хэдийнээ “Yin nuo coin”, “Ji yuan coin”-ий холбогдох тохиргоог хийчихсэн байдаг учир бүх хэрэглэгчид найдвартай мөнгө олдог учир аажмаар олон хүн ‘Yin nuo coin”, “Ji yuan coin”-ийг худалдаж авах болдог. Эхэндээ бид бүх хэрэглэгчдээ мөнгө олох тохиргоог хийчихсэн байдаг бол дараагаар нь тухайн хэрэглэгчийн маань ашиг тодорхой хэмжээнд хүрэх үед админы зүгээс эсрэг арга хэмжээ авч эхэлдэг. Юу гэхээр жишээлбэл шууд бичлэг явж байх үед бүхий л хэрэглэгчдээ мөнгө олохыг санал болгодог бол бодит байдал дээр энэ удаа зөвхөн зарсан тохиолдолд мөнгө олохоор тохируулчихдаг. Хоёр удаагийн эсрэг арга хэмжээ авсны дараагаар ихэнх хэрэглэгчид маань мөнгөө алдаж, тухайн хэрэглэгчийн мөнгийг залилж авах зорилгодоо ч хүрдэг. “Усан цэрэг” буюу түлхэц өгдөг дүр. Бид өөрсдөд маань өгсөн вичат хаягаар “Багш”-ийг магтаж мэргэжлийн хэмээн товойлгож өгдөг ба хүмүүсийг “Багш”-ийн вичат хаягийг нэмэхэд хүргэдэг. Манай компанийн захирлууд болох Жинбиэн “Long wang”  болон “Li Jia Seng “Ли захирал” гол үйл ажиллагааг хариуцдаг, 7, 8 жижиг хэсгийг харгалздаг байсан. Манай жижиг хэсгийн ахлагч бол Мө Чун Хуан, 5 хүн байсан. Мө Чун Хуанаас гадна би болон Жан Чуан, бас Li Fei (Ли Фэй), хочийг нь Chao “Чао” гэдэг хүн байсан. Камбожид бид энэ залилангийн үйл ажиллагааг энэ жилийн 9 сар хүртэл хийсэн. Ли захирал бидэнд энд хараа хяналт их болсон учир өөр газар очихоор бэлдэж байгаа, биднийг түрүүлээд нутаг буцаж бай гэсэн. Жан Чуан бид хоёр нутагтаа 10 сарын үед буцаж очсон. Ли захирал вичатаар бид хоёртой холбогдоод биднийг Монгол улсад очиж залилангийн үйл ажиллагаа хийх үү гэхэд Жан Чуан бид хоёр зөвшөөрсөн. Тэгээд бид 10 дугаар сарын 10-нд Wu han (Ү Хань)-аас онгоцонд сууж Монголд очсон. Тэнд очсны дараа нэг монгол хүн (өндөр туранхай, нүдний шилтэй эрэгтэй, 2323 гэсэн дугаар өргөчихсөн) онгоцноос тосож аваад биднийг дагуулан Ориентал нэртэй зочид буудалд очсон. Ли захирал ч бас тэнд байсан. ...Дараагаар нь ямар үйл ажиллагаа явуулах талаар тодорхой төлөвлөгөөг Лиү захирал бидэнд өгөөгүй байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  Ү Ханиас Солонгос орж транзит хийгээд Монгол улсад очсон. Камбожид байхад танилцсан “Ли захирал” гэх хүн биднийг очуулсан. “Ли захирал” манай компанийн залилангийн үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн. “Ли захирал”-ийн жинхэнэ нэрийг би сайн мэдэхгүй. Хятадын Юу Наний хүн, 30 орчим настай. Ли захирал бидэнд Камбожийн Жинбиэн хотод цахим залилангийн гэмт хэрэг хийх аюултай болсон тул дараагаар нь Монгол улс руу явж үргэлжлүүлнэ гэж хэлсэн. “Ли захирал” хүн явуулан бидэнд авч өгсөн. Тухайн үед “Ли захирал” надад нэг хаяг өгөөд гадаад паспортоо явуул гэсэн. Дараагаар нь “Ли захирал” хүнээр бидэнд гадаад паспорт, виз даруулж өгсний дараа “Ли захирал” дахин бидэнд визийг маань явуулсан. Бид Монгол улсад очсны дараагаар “Ли захирал” биднийг дагуулан зочид буудлын зоорийн давхарт очиж, дараагаар нь бидэнд тус бүрт маань 14 утас тараасан. Манай компанийн захирлууд болох Long Wang болон Li Zong “Ли захирал” гол үйл ажиллагааг хариуцдаг, өдөр тутмын үйл ажиллагааг  Zhao Da Lian /Жао Да Лиен/  гэж менежер хариуцдаг. Манай жижиг хэсгийн ахлагчаар Lao Chen “Лао Чэнь” бид хоёр байсан. Компаниас тараасан 14 ширхэг утас, бас Шяо Ми утас, мөн нэг утасных нь брэндийг би мэдэхгүй. Моделийг нь ч мэдэхгүй. Бүгдээрээ муу утаснууд, залилангийн үйл ажиллагаа явуулах вечат хаягуудыг компаниас өгсөн. ID-аа сайн санахгүй байна. Менежерийн бидэнд хэлснээр өглөө 6 цагт зоорийн давхарт очиж ажилдаа гарна. Үд дунд 11 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад 13 цаг хүртэл үдийн хоол идэнгээ амрах хугацаа өгнө. Үдээс хойш 13 цагаас зоорийн давхарт очиж ажилдаа ороод үдээс хойш 17 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад оройн хоолоо 19 цаг хүртэл иднэ. Оройн хоолоо идчихээд үргэлжлүүлэн ажилдаа орж, орой 19 цагаас 23 цаг хүртэл ажиллана. Бидний байр болон хоолыг бүгдийг нь нэгдсэн байдлаар олгоно. Хоолоо Ориентал зочид буудлыг гурван давхарт иднэ, бидний амьдрах байрыг 4 давхарт гэсэн. Бидний ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг Дин Ли нэгдсэн байдлаар бидэнд авчирч өгдөг. Энгийн үед биднийг зочид буудлаас холдуулдаггүй, ажлын цагаар зоорийн давхарт байрладаг. Амрах бол өрөөндөө амардаг. Түүнчлэн зочид буудлын үүдэнд хоёр манаач харж байдаг. Зочид буудлын эргэн тойронд төмөр торон хашаатай. Цахилгаанаар онгойдог хаалга ихэвчлэн хаалттай байдаг. Миний цалин сарын 5000 юань. Урьдчилгааг платформ дээрх зардлыг хэрэглэгчийн алдагдлаас хассан дүнгээс 5 хувиар тооцож өгдөг. Камбожид байх үед Ли захирал Монголд очсны дараа бидэнд цугт нь өгнө гэсэн. (Тухайн үед бидний ажлын амжилт 3000 гаруй юань байсан, цалин маань сарын 5000 юань, бас хоёр сарын цалингаа аваагүй байсан). Энэ удаа бид ажиллаад сар ч болоогүй цагдаа нарт баригдчихсан, тиймээс мөнгөө авч чадаагүй. Бүгдийг нь Ли захирал хариуцдаг, тэр биднийг гурван давхарт хоолонд орж байхаар зохицуулж, дөрвөн давхарт байрлуулсан. Би манай компанийн Ли захирал хийдгийг л мэднэ. Дөчөөд хүн бий. Компанийн зоорийн давхарт ийм төрлийн залилангийн үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй хүн бий. 4 давхарт бас ийм төрлийн залилангийн үйл ажиллагаа явуулдаг ажлын өрөө бий. Бас 40 хүнтэй байх. Энэ удаа Монголд бид группүүдээ байгуулаад хэрэглэгчдээ татаж байх анхан шатны үйл ажиллагааныхаа явцад цагдаа нарт баригдсан. Дараагаар нь хийх ажлын талаар Лиү захирал бидэнд тодорхой төлөвлөгөө өгөөгүй байсан. ...” /48хх 1-9/,

гэрч Л.Майцэцэгийн “...Би “Мултидимэншионал Интернэшнл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны дансны хуулга М.Эрхбаяр өгсөн. Би нягтлан бодогчоор ажилд орсон ч ямар нэгэн төлбөр тооцоо огт хийгээгүй. Эрхбаяр өөрөө хийдэг байсан. Надад баримтуудыг Эрхбаяр өгсөн. Хуулгыг харахад эхлээд 100,000 ам.доллар Голомтын дансанд байршуулсан байсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад шаардах хөрөнгийн хэмжээ байсан. Надад мөн Мөнххадагаас болон өөр нэг компаниас 2 автомашин худалдаж авсан баримт өгсөн, нийт 2 ширхэг 570 маркийн автомашин, 2 ширхэг Ландкрузер 200 маркийн автомашин худалдаж авсан баримтууд байсан. Компанийн данснаас бэлнээр мөнгө аваад, худалдан авалтаа бэлнээр хийгээд байхаар нь энэ болохгүй, болж өгвөл байгууллагын дансаар шилжүүлж байвал зүгээр гэж Эрхбаярт хэлж байсан. Е.Тг нь Сентриум оффист суудаг байсан. Дараа нь Е.Тг гэж хятад хүн нэмэгдсэн. Миний ойлгож байгаагаар мэргэжлийн нягтлан биш мөнгө зарцуулалтад хятад талаас хяналт тавьдаг гэж санагдсан. Мөн оффист Уул гэж өвөрмонгол залуу ирдэг байсан. Уул нь компанид юу хийдэг байсан талаар мэдэхгүй байна. Зохион байгуулалтын л юмнууд хийгээд явдаг байсан. Эрхбаяр нь анх надад өөрийгөө танилцуулахдаа би Монгол талыг хариуцсан хүн байгаа юм гэж байсан. Би Е.Тг гэж хятад хүнтэй Гантигмаа гэж хүүхнээр дамжуулан ярилцдаг байсан. ...Голомт банкны “Мултидимэншионал Интернэшнл” ХХК-ийн дансны захиран зарцуулах эрх Лью Тинг Хуад байдаг. ...” /12хх 72-75/,

гэрч Д.Нямдаваагийн “...Дээрх БНХАУ-ын иргэдээс Лью Чиан, Ж.Х, Я.Г нарыг мэдэх юм байна. ...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Л.Ч гэж хүн өөрөө Монгол Улсад ирээд Шангрила зочид буудалд байна гэж дуудсаны дагуу би очиж уулзсан. Тэгэхэд зочид буудалд хоногоор өрөө түрээслэн авсан, ганцаараа байж байсан ба өөрийгөө БНХАУ-руу явчихаад удахгүй буцаж ирнэ, тэр үед түрээсэлж амьдрах том хаус байр бэлдэж байгаарай, мөн автомашины үнийг судалж байгаарай гэж хэлсэн. Л.Ч БНХАУ-руу яваад буцаж 2019 оны 10 дугаар сарын 05-ны үед ирсэн. Тэгэхдээ намайг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн гэсэн. Буцаж ирэхдээ Я.Г, өөр 2 хятад иргэдийн хамт ирсэн. Дараа нь Я.Г, П.Ж нар 3 хүүхний хамт ирсэн. Би эдгээр хүмүүст Шангри-Ла зочид буудлын өрөөнд байхад өөрсдийнх нь хүсэлтээр Шангри-Ла зочид буудлын түрээсийн орон сууцанд байр захиалж өгч оруулсан. Нийт 30-р давхарт 2 байр, 21, 24, 16-р давхруудад тус бүр 1 байр түрээслэхээр ярьж өгсөн. Төлбөр тооцоог нь өөрсдөө хийж байсан. Ингээд байж байгаад нэг өдөр иртэл Б.Ж.Л, Ж.Х гэж хоёр Хятад иргэн тэд нартай нэгдсэн тэнд байж байсан. Тэгээд намайг Л.Ч ахиад нэг өрөө захиалаад өг гэж хэлээд надад мөнгийг нь бэлнээр өгснийг би ресепшн дээр нь очиж байр түрээсэлж өгсөн. Тэр байранд нь Б.Ж.Л орж байсан. Л.Чтай анх уулзаж байхад 50-100 хүний өрөө бүхий зочид буудлыг бүтнээр нь түрээслэнэ гэж ярьж байсан, тэгэхэд нь би ерөнхий байдлаар ямар зорилготой түрээслэх гэж байгаа талаар асуухад өөрийгөө алтны уурхайд хөрөнгө оруулах гэж байгаа гэсэн. Мөн намайг гар утас олноор нь худалдаж авахад ямар үнэ хөлстэй болох вэ гэж надаас асууж байсан, би судлаад өгөх үү гэтэл дахиж тэр талаар надтай юм яриагүй. 50-100 хүний өрөөтэй зочид буудал би хэсэг хайж үзсэн, тэгээд бүхлээр нь түрээслэх зочид буудал олдоогүй. ...” /12хх 112-113/,

гэрч Г.Өлзий-Аюушийн “...Манайх Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд “Кентавр” нэртэй зочид буудал ажиллуулдаг, 2019 оны 10 дугаар сарын дундуур манай зочид буудлыг түрээсэлнэ гээд 2-3 хятад хоёр ч удаа ирсэн, тэд төслийн ажил хийнэ гэж тайлбарлаж байсан, тэр хятадуудтай түрээслэх үнэ ханшаа тохироод түрээслүүлсэн, тэд манай буудалд байрлаж төслийн ажил хийнэ, хүмүүс байрлуулна гэж байсан. Ж.Х гэдэг нүдний шилтэй хүн, мөн Ж.Х.Ч гэдэг энэ 2 хүн манай буудал дээр өөрсдөө ирж түрээслэх талаар ярилцаад түрээслэхээр болж байсан, гэхдээ өөрсдөө манайд байрлаагүй, хааяа ирж байрласан хятадуудтай уулзаж хоол идчихээд явдаг байсан. Лиү Жүн Вэй гэдэг залуу нь манай буудалд байнга байрлаад тэнд байсан хятад хүмүүсийг хариуцдаг байсан. Лиү Жүн Вэй манай 7 дугаар давхарт люкс өрөөнд ганцаараа байрласан, наадах чинь 10 дугаар сарын дундуур ирж байрласан санагдаж байна, Лиү Жүн Вэйг энэ буудалд байрласан хүмүүсийг хариуцах юм байна гэдгийг надад Агдаа хэлж байсан, Лиү Жун Вэй ч мөн өөрөө бусдадаа зааж зааварласан байдалтай, дарга маягаар биеэ авч явдаг байсан. ...Түрээсийн гэрээ хийхэд тэдний Монгол талын захирал нь гээд нэг Монгол залуу, мөн Ж.Х.Ч гэдэг нь ирсэн санагдаж байна. ...” /12хх 136-138/,

гэрч Фан Шин Шен (Fang Xingshen)-ий “...Би 2013 оны 01 дүгээр сард “Зонтон” нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компаниа байгуулсан, энэ компанийг байгуулахад надаас гадна Лин Лей гэдэг БНХАУ-ын иргэн хөрөнгө оруулсан, бид 2-ын эзэмшлийн компани байгаа юм, бид 2 компаниа тавь тавин хувиар тэнцүү эзэмшдэг, манай компани экспорт импорт, барилга, зочид буудлын үйлчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 2014 оны 7 дугаар сараас “Ориентал” зочид буудлын барилгын ажлыг эхлүүлээд 2016 оны 1 дүгээр сард барилгын ажлаа дуусгаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн барилгад зочид буудал, ресторан, сауны үйл ажиллагаа явуулдаг байсан, Ориентал зочид буудлын үйл ажиллагааг би өөрөө хариуцаад гэр бүлтэйгээ энэ буудалдаа байрлаад ажилладаг байсан. 2019 оны 8 дугаар сарын сүүлээр, яг хэзээ гэдгийг санахгүй байна, манай буудал дээр БНХАУ-ын иргэн Лю овогтой хүн, мөн Уулаа гэдэг өвөрмонгол залуу 2 ирээд надтай “зочид буудлаа удаан хугацаагаар түрээслэх үү” гэж асуусан. Би тэр үед “бодож байгаад хариу хэлье” гээд явуулсан, дараа нь 2019 оны 9 дүгээр сарын эхээр намайг Хятадад байхад Лю овогт нь надруу миний Вичат хаягаар холбогдоод “буудлаа түрээслүүлэх чинь юу болж байна, энэ талаар дахиж уулзъя, Улаанбаатарт хүрээд ирэх боломж байна уу” гэхээр нь би 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатарт ирж Лютэй уулзсан, бид уулзахад Лю надад “бид танайхыг түрээсэлж интернэт худалдааны үйлчилгээ, мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэж байсан. Ингээд бид ярьж тохиролцоод Ориентал зочид буудлаа тэдний компанид түрээслэхээр болсон, түрээсийн төлбөр нь нэг сарын 120.000 юань байхаар тохиролцсон, нэг юанийг 370 төгрөгөөр тооцохоор мөн тохирсон, төлбөрийг бүтэн жилээр нь буюу 1.440.000 юань бэлнээр төлсөн. Лю овогт 1.440.000 юань бэлнээр нь манай буудалд авчирч манай эхнэр Шүэ Рунг Рунгд гэрээ байгуулсан өдрөө өгсөн байсан. ...1 жилийн төлбөрт 1.440.000 юань авсан, энэ нь 6 сарын төлбөр болон 6 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа мөнгө ороод 1.440.000 юань болж байгаа юм, энэ мөнгөнөөс түрээсийн зуучлалын компанид 1 түрээсийн төлбөртэй тэнцэх зуучлалын хөлс 120.000 юань төлсөн, ...1, 2 давхарт өөрсдийн эд зүйлээ тэдэнд саад болохооргүй хурааж орхиод хүлээлгэж өгсөн, зочид буудлаа тэдэнд  гэрээ хийхээс 2 хоногийн өмнө хүлээлгэж өгсөн, зочид буудлыг Лю овогт өөрөө хүлээж авсан. Лю овогт надтай уулзаж байхдаа “Мултидименшионал Интернэшнл” компанийн үйл ажиллагааг би өөрөө хариуцаж явуулдаг гэж байсан, өөрсдийгөө цахим худалдаа болон уул уурхайн чиглэлээр ажилладаг гэж байсан. ...” /12хх 38-39/,

гэрч Луо Хуаний “...Миний хувьд “Секрет гарден” зочид буудалд ганцаараа нэг өрөөнд байрлаж байсан. Намайг ирснээс хойш Хятадаас нийт 21 хүн ирж, уг зочид буудалд байрлаж байсан. Монгол Улсад “Алибаба”, “Табоа”-ын зах зээлийг судлах ижил зорилготой ирсэн хүмүүс байгаа юм. Тухайн үед би өрөөндөө гар утсаараа тоглоод сууж байхад цагдаа нар ирээд бид нарыг өрөөнөөс гаргасан. Ван Я Пей нь “Секрет гарден” зочид буудалд байрлаж байна. Би түүнийг яг ямар ажил хийдэг талаар нь мэдэхгүй байна. Бид нарыг ирэхэд л оффисын компьютеруудыг байрлуулчихсан байсан. ...Бид нар “Табоа”-д нэвтрэхийн тулд компьютер шаардлагатай байсан, тэгэхдээ хэрэглээгүй. Гар утасны хувьд “Табоа”-ын дэлгүүрүүдтэй холбогдох зорилгоор байрлуулсан байсан. Тэгэхдээ гар утас болон компьютерыг нэг ч ашиглаагүй. ...” /11хх 171-172/,

гэрч Ж.Хулангийн “...би 10 дугаар сарын 17-ны өдөр 12.49 цагт Cheng Wei захирал руу “ачаа ирсэн байна" гэж бичихэд тэр “чи хүлээгээд авчих” гэж хариу ирүүлэхээр нь би “ачааны төлбөр 30.000 төгрөг гэж байна" гэхэд тэр “ойлголоо чи төлөөд авчих, би чамд удахгүй буцаагаад өгнө" гэж бичиж байсан байна. Ингээд би өмнөөс нь 30.000 төгрөг төлөөд ачааг нь авч байсан. Хайрцагтай л ачаа байсан санагдаж байна, юу байсныг санахгүй байна. Мөн энэ өдөр би каргоны 96648487 дугаар руу залгасан. 60 ширхэг компьютер бол үүнээс хэд хоногийн өмнө ирж байсан санагдаж байна. Энэ нь гэхдээ миний нэр дээр ирж байгаагүй. Намайг гараад ав гэж хэлхээр нь би гарч авч байсан юм. Яг хэзээг нь санахгүй байна. 100 ширхэг ирсэн гэдэг нь үүнээс хойно санагдаж байна. ...Уулаа гэдэг нэртэй хүн нь өмнөх мэдүүлэгт дурдсан, байнга ирдэг байсан өвөрмонгол хүн мөн байна. Zhao Dongling гэдэг хүн нь мөн миний мэдүүлж байсан Cheng Wei гэдэг захирал мөн байна. Энэ хүний жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, WeChat-ын нэр нь Cheng Wei юм. Niu Zhi Heng гэдэг хүн нь бол өмнөх мэдүүлэгт хэлсэн Ding Li гэдэг хүн мөн байна. Энэ хүний WeChat нь Ding Li  гэсэн нэртэй байдаг юм. Li Jia Seng гэдэг хүн нь Ориентал зочид буудалд байдаг байсан. ...” /12хх 49-51/,

гэрч Жин Дин Дин /Jin Ding ding/-ийн “...Монгол дахь компани бидэнд маш олон гар утас, сим карт өгөөд бас бидэнд маш олон эх үүсвэр олгосон. Эдгээр эх үүсвэр бүгд утасны дугаар бөгөөд системээс автоматаар утсаар ярьдаг эсвэл зурвас илгээдэг, тухайн хүнээс миний вечатыг нэмэхийг хүсдэг. Агуулга нь хувьцааны арилжааны тухай, тухайн хүн миний вечатыг нэмсний дараа, амжилттай дагагчидтай болсон байх ба Камбожид явуулсан үйл ажиллагааны дагуу явагддаг. ...Монголд байхад компаниас бид нарт бүгдэд нь маш олон гар утас болон гар утасны сим карт өгсөн. Мөн түүнчлэн Ли захирал бид нарт компьютер дээр суулгасан интернэт утасны дугаарууд болон нууц үгийг нь өгсөн. Тэр компьютерын интернэт утсаар шууд дуудлага хийж, мессеж илгээж болдог. Бид нар Ли захирлын өгсөн нууц үгээр нэвтэрч бүртгүүлсэн. Эдгээр утсаар бид нар утсаар ярих, эсвэл мессеж илгээдэг. Тэгээд бид нартай вичатаар найз болгоно. Гол зорилго бол мөн л хувьцааны талаар ярих, тэгээд хүмүүс бид нартай вичатын найз болсны дараа маш амжилттай хүний дүр эсгэж яг л Камбожид ажиллаж байсан процессоор залилах ажиллагаа хийнэ. ...” /49хх 34-37, 55-59/,

гэрч Зао Хайлиан /Zhao Xiaolian/-ийн “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монголд очсон. Би тэнд очингуутаа нэг хэсгийн ахлагч болсон. Л.Ж.С /Li Jiaseng/ бас захирлаар байсан. Li Jiaseng-ын доор 10 гаруй хэсэгтэй. Бид нар бас л Камбожид залилан хийж байсан үйл явцаараа ажилласан. Эхлээд “нөөц” татна. Тэнд нөөц татах үедээ компьютерт суулгасан дуудлага хийдэг программыг ашиглаж байсан. Хэсгийн гишүүд тэр дуудлага хийдэг программыг ашиглан вичатдаа харилцагч нэмж байсан. Вичатыг нь шалгасан харилцагчдаа “нөөцийн групп”-д татаж оруулна. Бид нар дөнгөж ажлаа эхлээд хагас сар ч хүрээгүй Монголын цагдаа нарт баривчлагдсан. Залилангийн ажиллагаа дөнгөж “нөөц татах” шатандаа явж байхад баривчлагдсан. ...Монголд бид нарыг Л.Ж.С /Li Jia Seng/ захирал, хамгийн том дарга нь Лонг Вонг /Long Wong/ нар удирдаж байсан. ...” /49хх 119-128/ гэх мэдүүлгүүд,

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн Дээд шүүхийн шүүгчийн захирамж, монгол хэл дээрх орчуулгын хамт /53хх 167-175/,

“Банк оф чайна” /Ваnк of China/ дахь 01261120133603 дугаартай данснаас Монгол Улсад үүсгэн байгуулагдсан “Мултидимэншионал Интернэшнл” ХХК-ийн Голомт банкин дахь 2005102759 дугаартай дансанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 350,000 ам.доллар, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 350,000 ам.доллар болон 300,000 ам.доллар шилжүүлсэн банкны лавлагаа, монгол хэл дээрх орчуулга /53хх 63-72/,

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Секрет гарден” зочид буудалд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 33-41/,

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Секрет гарден” зочид буудалд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавсралт, лац хүлээлцсэн тэмдэглэл /1хх 42-47/,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудалд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 68-103, 111-184/,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудлаас эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримт тулгасан тэмдэглэл /1хх 189-250/,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри ла резидэнс” орон сууцны 24 давхрын 24-С тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх 1/,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри ла резидэнс” орон сууцны 21 давхрын Е тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 6-10/,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангирила резидэнс” орон сууцны 30 давхрын 30D тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 20-41/,

шүүгдэгч БНХАУ-ын иргэн Е.Тг-ийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 85-88/,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудалд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 89-90, 92-96/,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 25 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 48-58/,

9 ширхэг автотээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай прокурорын 71 дүгээр тогтоол, тэмдэглэл, холбогдох материалууд /2хх 101-102, 112-116/,

Битүүмжилсэн 9 ширхэг автотээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, автотээврийн хэрэгсэл худалдан авахтай холбоотой гэрээ, албан бичгүүд /5хх 111-227/,

Эрүүгийн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсийн жагсаалт /52хх 181-193/,

“Жи Мобайл” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд “Мөнх Дэвжих буян” ХХК болон “Канкри консалтинг” ХХК-д 8100 дугаар шилжүүлсэн зарлагын баримт /11хх 5-8/,

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кентавер” зочид буудалд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 3-15, 17-234/,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ориентал” зочид буудалд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 235-250, 4хх 1-79, 86-167/,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ориентал” зочид буудалд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 144-158, 168-187, 193-211/,

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газруудын хамтарсан компьютер техникийн шинжээчийн дүгнэлт /6хх-9хх/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Х, Е.Т нарыг тус бүр зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан, бусдыг элсүүлсэн, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдсэн, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдсэн, залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдэхийг завдсан,

шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж үйлдсэн, залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж үйлдэхийг завдсан тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Х, Е.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Х, Е.Т нарын нийт эдлэх ялыг тус бүр 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Лг, Л.Я, Лиу Чианг, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарын нийт эдлэх ялыг тус бүр 9 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Х.Ч, В, Ж.Д.Л, Л.Ж.В, Л.Я болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн дахин шалгуулах талаар давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан...” гэж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгохоор хуульчилжээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг иргэн, аж ахуй нэгж хадгалахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг тул тухайн мөнгийг анхны эх үүсвэрээс салгах зорилгоор хуулийн эсхүл эдийн засгийн харилцааны холбоотой асуудлаар мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээнд хүргэхгүй эсвэл цахим шилжүүлгийн зөвшөөрлийн дээд хязгаарт багтаан бага дүнтэй хэсгүүдэд хуваан санхүүгийн системд валютад хөрвүүлэн хэд хэдэн удаагийн үйлдлээр нэвтрүүлснээр хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж, улмаар хууль ёсны хэсэг орлоготой хольж, эх үүсвэрийг халхавчлах эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгосноор төгсөнө.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд, нэр бүхий шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийн эх үүсвэрээр орж ирсэн гэдгийг мэдсээр байж тус орлогоос нийт 6 удаагийн гүйлгээгээр 1.300.365,04 ам.доллар буюу 3.468.881.129,5 төгрөгийг “Хөрөнгө оруулалт” гэх нэрийдлээр зарлагадаж, Монгол Улсад бүртгэлтэй “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын 2005102759 тоот дансанд шилжүүлсэн үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний дээрх үндсэн шинжүүдийг агуулсан байна.

Шүүгдэгч Ж.Х, Е.Т, Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нар нь Монгол улсын хилээр нэвтэрч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудал, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Секрет Гарден” зочид буудал, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кентавр” зочид буудал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ориентал” зочид буудалд тус тус байрлаж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ, “Скайп” Skype зэрэг цахим сүлжэээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан цахим сүлжээгээр идэвхитэй үйлдэл хийсэн нь “Амар”, “Секрет Гарден”, “Кентавр”, “Ориентал” зочид буудлуудад хийсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.Х, Е.Т, Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нар нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компанийн АНУ-ын “Шеврон Юү Эс Эй Инк” /Chevron U.S.A Inc/ гэх шатахуун үйлдвэрлэгч компанитай харилцаж байсан цахим хаяг буюу мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч мэйлийг Тайландын Вант Улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” компанийн цахим хаягт “Chevron.com” цахим хаягнаас ирэх байсан нэхэмжлэлийн 1 үсгийг сольж “Chveron.com” хаягаас 22.391.815,46 ам.доллар нэхэмжилсэн хуурамч баримтыг хүргүүлэн “Стар Петролиум рифайнин компани лимитед” компаниас 1.000.000 ам.долларыг буюу 2.667.640.000 төгрөгийг Монгол Улсын “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын 2005102759 тоот дансанд шилжүүлэн авсан нь дансны хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтөрийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог.

Мөн дээрх “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын 2005102759 тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Стандарт  Чартерд банк Хонгконг лимитед” /Standard Chartered bank Hong Kong ltd/-ний 000000044719099725 дугаартай “Жиши лимитед” /Zhi Shi limited/-ийн харилцах данснаас “Ша” /SHA/ гэсэн утгаар 61,35 ам.доллар буюу 163.903,8 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Юнион Коммершиал банк ПЛС” /Union Commercial bank PLC/-ний 1000551321 дугаартай “Вү Гуопин” /Wu Guoping/-ийн харилцах данснаас “Бизнесийн зориулалтаар” гэсэн утгаар 456,75 ам.доллар буюу 1.219.326,9 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хонгконг Энд Шанхай банкинг корпорэшн лимитед” төв оффис /Hong Kong and Shanghai banking corporation ltd/ 718764921833 дугаартай дансны эзэмшигч Ван Ян Пин /Wang Yan Ping/-аас “Хувийн хөрөнгө оруулалт” гэсэн утгатайгаар 299.887,18 ам.доллар буюу 799.928.060,5 төгрөг, “Банк Оф Чайна” Хонгконг /Bank of China (Hong Kong)/ банкны “Дежуэн Трэйдинг ко лимитед” /Dejung trading co limited/ гэх харилцагчийн 01261120133603 дугаарын харилцах данснаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Лью Тингхуа /LIU TINGHUA/ гэсэн утгаар 349.986,58 ам.доллар буюу 933.638.200,2 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хуанг Донгхай инвестмент фандс” /Huang Donghai investment funds/ гэсэн утгаар 349.986,59 ам.доллар буюу 933.657.652 төгрөг, мөн өдөр 299.986,59 ам.доллар буюу 800.273.986 төгрөг, нийт 1.300.365,04 ам.доллар буюу 3.468.881.129,5 төгрөгийг “Хөрөнгө оруулалт” гэх нэрийдлээр хууль ёсны мэтээр халхавчлан шилжүүлж авсан бөгөөд энэ хууль бус мөнгөөр Монгол Улсад Лексус LX-570, Тоёота Ланд крузер-200 автомашин тус бүр 2 ширхэг, Тоёота Альфард загварын автомашин 3 ширхэг, Форт еверест загварын автомашин 1 ширхэг, Тоёота Акуа загварын автомашин 1 ширхэг буюу нийт 9 ширхэг автомашин худалдан авсан, үйл ажиллагаа явуулахаар байрлаж байсан орон сууц, оффис, зочид буудлуудын түрээсийн төлбөрийг төлөх замаар ашиглажээ.

Түүнчлэн олон тооны гар утас, компьютер зэргийг Монгол улсад оруулах, сим карт, утасны дугаар зэргийг их хэмжээгээр “Жи Мобайл” ХХК-иас худалдаж авах зэргээр хууль бус үйл ажиллагаандаа ашиглаж байсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг хангалттай нотолжээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичмэл нотлох баримтуудаар дээрхи нэр бүхий 14 шүүгдэгч нар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн олон тооны хятад иргэдийн виз гаргахад идэвхитэй оролцсон, зочид буудлууд урт хугацаагаар түрээслэхээр судалж байсан, олон тооны хятад иргэдийг нэр бүхий 4 зочид буудалд тараан байрлуулсан, зочид буудлыг урт хугацаагаар түрээслэн төлбөрийг бэлнээр төлсөн, зочид буудалд техник, тоног төхөөрөмж байрлуулсан, олон тооны бараа бүтээгдэхүүн, гар утас, компьютер, техник хэрэгслэлийг хилээр оруулж ирсэн, мөн худалдан авсан, иргэний нэхэмжлэгч нартай урт хугацааны гэрээ байгуулан үйлчилгээ авахаар тохиролцсон, өөрсдөө болон бусдаар их хэмжээний мөнгө, валютыг хилээр нэвтрүүлсэн зэргээр дээрх гэмт хэргүүдийг нэгдмэл санаа зорилгоор, зохион байгуулалттай, бүлэглэн, үйлдлээрээ нэгдэн хамтран оролцсон болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймээс залилан мэхлэх болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй талаар гаргасан шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хүлээж авах боломжгүй, хэргийн бүрдэл хангагдсан тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй.

Шүүгдэгч Ж.Х, Е.Т, Ж.Х.Ч, В, Л.Ж.С, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж, Б.Ж.Л, Л.Ж.В, Я.Г, Л.Ч, Л.Я нарт анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж хэрэглэх байсан байх тул тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын зохих хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Хгийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, шүүгдэгч Е.Тгийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүгдэгч Ж.Х.Ч, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат, Г.Тунгалаг, шүүгдэгч В, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан, шүүгдэгч Л.Ж.С, Н.Ж.Х нарын өмгөөлөгч Э.Батбаяр, шүүгдэгч Ю.Жгийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал, Д.Одонтунгалаг, шүүгдэгч Ж.Д.Л, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч П.Жгийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, шүүгдэгч Б.Ж.Лгийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Ц.Алтанзаяа, шүүгдэгч Л.Ж.В, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, шүүгдэгч Я.Г, Л.Ч нарын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу, Х.Мягмарчулуун, шүүгдэгч Л.Я, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1833 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “Шүүгдэгч Ж.Х, Е.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Лг, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х, Е.Т нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж буюу оногдуулсан хөнгөн ялуудыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Х, Е.Т нарын нийт эдлэх ялыг тус бүр 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж буюу оногдуулсан хөнгөн ялуудыг хүндэд нь нэмж нэгтгэн, шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарын нийт эдлэх ялыг тус бүр 9 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

     2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Хгийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, шүүгдэгч Е.Тгийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүгдэгч Ж.Х.Ч, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат, Г.Тунгалаг, шүүгдэгч В, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан, шүүгдэгч Л.Ж.С, Н.Ж.Х нарын өмгөөлөгч Э.Батбаяр, шүүгдэгч Ю.Жгийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал, Д.Одонтунгалаг, шүүгдэгч Ж.Д.Л, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч П.Жгийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, шүүгдэгч Б.Ж.Лгийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Ц.Алтанзаяа, шүүгдэгч Л.Ж.В, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, шүүгдэгч Я.Г, Л.Ч нарын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу, Х.Мягмарчулуун, шүүгдэгч Л.Я, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

               ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

              ЕРӨНХИЙ

   ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ