| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2017/04610/И |
| Дугаар | 101/ШШ2018/00159 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2018/00159
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.Ч, О.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2008-12-30-ны өдөр хүү Ч.Б , 2011-03-11-ний өдөр охин Ч.Э , 2013-02-28-ны өдөр хүү Ч.П нарыг эх О.А-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар Ч.Б , Ч.Э , Ч.П нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Ч-с тэтгэлгийг тус бүрт нь гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дах хэсэгт зааснаар 50.000.000 төгрөгөнд багтааж 2 өрөө орон сууц худалдан авахад зориулж 50 хувь болох 25.000.000 төгрөгийг хариуцагч Н.Ч нь нэхэмжлэгч О.А-т өгөх, алтан бөгжний үнийг 370.000 төгрөгөөр тооцож 2018-02-25-ны дотор өгөх,
-Н.Ч*******ын өмчлөлд бүртгэлтэй байгаа Сүхбаатар дүүргийн 1 тоотын тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн дугаартай 346 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар өмчлөх эрх, мөн хаягт байрлах гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаартай 30м2 хувийн орон сууц өмчлөх эрхийг 2018-02-28-ны дотор О.А-ийн нэр дээр шилжүүлэхээр 2018-01-10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 63-р зүйлийн 63.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Ч-с тэтгэлэгт ноогдох 68413 төгрөг, 284800 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2017-12-04-ний өдрийн 20590 шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах дугаарын Тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй улсын дугаартай автомашиныг битүүжилсэн захирамж нь давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрүүлэх хүртэл хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх О.А , эцэг Н.Ч нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА