| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/00911/И |
| Дугаар | 101/ШШ2018/01300 |
| Огноо | 2018-04-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2018/01300
| 2018 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2018/01300 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Ад холбогдох
Хохирол 14,179,658 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, иргэдийн төлөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З ХХК нь Ж.Атай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах С-235-010902 тоот гэрээг харилцан тохиролцож байгуулсан байдаг бөгөөд байраа 2015 оны 10 дугаар сарын 24-нд хүлээн авч байранд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд амьдарсан байдаг. Гэрээнд заасан хугацаанд урьдчилгаа төлбөрийг төлж дуусгаагүй тул З ХХК нь арга буюу Ж.Атай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах С-235-010902 тоот гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг компанийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Тухайн үл хөдлөх хөрөнгө Ж.Агийн нэр дээр байсан тул компани байрыг бусдад зарж борлуулж, түрээслэж болохгүй байсан. Дээрх нэхэмжлэл бүхий шүүх хурлын шүүхийн шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 10-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд компани 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлэх байсан орлого буюу олох байсан ашиг орлого болох 7,700,000 төгрөгийг Ж.Агаас нэхэмжилж байна. Мөн Ж.А нь орон сууцанд амьдарч байх хугацаандаа шинэ орон сууцанд өөрийн тавилга эд хогшилыг байрлуулаад орхин явсан ба орон сууцны хана элэгдэл хорогдол их гарсан байсан. /фото зургаар баримтжуулав/. Ж.Ад анх хүлээлгэн өгсөн байдлаар нь засуулахад гарсан зардал болох 6,479,658 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь тус орон сууцыг бусдад шинэ гэж зарахад хэцүү байдалтай байсан тул зайлшгүй засаж янзлахаас өөр аргагүй болсон юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл маань Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар манай компанийн өмчлөлд гэм хор учруулсан гэж үзэж олох ёстой байсан орлого, засварын зардлаа тооцсон бөгөөд манай компани маш их хохирсон. Бид одоо хүртэл байрыг өөрсдийн нэр дээр шилжүүлж чадаагүй шийдвэр гүйцэтгэл дээр явж байна. Ж.Агаас их мөнгө нэхэхдээ биш гол нь гарсан зардлыг л авъя гэж нэхэмжилсэн. Тэрнээс биш Ж.Агаас илүү мөнгө нэхэж байгаа зүйл байхгүй.
Иймд Ж.Агаас олох байсан орлого, засварын зардал гэж нийт 14,179,658 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ж.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээтэй холбоотой асуудал өмнө нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаад байраа буцаагаад авъя гэдэг шаардлага тавьсан. Хариуцагч талаас орон сууцны урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөгөө буцааж авъя гэдэг. Шүүхээс 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэр гарсан. Нэхэмжлэгч тал 10,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй байдал нь түрээсийн гэрээтэй холбоотой гэж ярьсан. Түрээсийн гэрээний тавилгатай нь 1,100,000 төгрөг, тавилгагүй нь 900,000 төгрөг ингээд энэ хүний өгсөн төлбөр нь түрээсийн төлбөрт шилжиж байгаа юм гэдэг байдлаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөөгүй. Одоогийн шүүх хуралдаан дээр ярьж байгаа үйл баримт өмнөх шүүхийн шийдвэрээр нотлогдсон юм. Талууд түрээсийн эрх зүйн харилцаанд ороогүй, түрээсийн төлбөрийн талаар харилцан тохиролцоогүй. Түрээсийн төлбөрийн жишиг үнэ гэдгийг нэхэмжлэгч тал өөрсдөө баталсан. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан, нэхэмжлэгч тал давж заалдаж, хяналтын журмаар гомдол гаргасан. Нэхэмжлэгч талын гомдлоос үүдэлтэй хугацаанд түрээсийн төлбөрийг хариуцахгүй, түрээслэх боломжгүй байсан гэдэг зүйл байхгүй. 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр энэ байрыг Ж.А нь хүлээлгэн өгсөн. Энэ нь тавилга хадгалуулах актаар харагдана. Тиймээс түрээсийн төлбөртэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ бол гэрээнээс үүдэлтэй асуудал. Гэм хорын асуудал яригдахгүй. Ж.А гэдэг хүн ямар нэгэн хууль бус үйлдлээр З ХХК-ийг хохироож байгаа зүйл байхгүй. Обой хуулах зардал нь обой наах зардалдаа ордог. Эдгээр нь баригдаж байгаа төсөвч хамрагддаг. Тэрнээс биш м.кв нь тодорхой засварын ажлын хүрээнд яригдахгүй. Мөн тус орон сууцыг зарахад хэцүү байдалтай байсан тул зайлшгүй засаж янзалсан гэдэг дээр нэгэнт гэрээний үүргийн дагуу хариуцагч тал амьдарч, тавилга байрлуулсан тул өрөмдлөгийн нүх, шрупны нүх гарна. Энэ бол бодит хохирол биш байна. Обойны мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тавилга авч байх үед нягтлантай нь ярьж байсан. Манай зүгээс обой солино ойролцоогоор 350,000 орчим төгрөгийн зардал гарна гэж байсан. Тэрийг харилцан тохиролцоод шийдэх боломжтой гэж байсан. Гэтэл энийг өөр байдлаар ашиглаж шинэ болгох гээд байгаа юм шиг боломжгүй зүйл нэхэмжилж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хохирол учруулсан үйлдэл тогтоогдохгүй байна. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан байгаа тул хэрэгжүүлэх боломжтой байсан арга хэрэгсэл. Манай талын буруутай үйлдэл байхгүй. Засвар үйлчилгээний зардалд гэдэгт бодит хохирол тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ؿ ,
:
З ХХК хариуцагч Ж.Ад холбогдуулан олох байсан ашиг орлого болох 7,700,000 төгрөг, засварын зардал болох 6,479,658 төгрөг, нийт 14,179,658 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь өмнө гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчид нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр С-235-010902 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-г байгуулж, Ж.А нь тоот, 88,15 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 207,152,500 төгрөгөөр захиалсан, улмаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн тоот, 80 мкв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Ийнхүү Ж.А нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дээрх орон сууцанд амьдарч, З ХХК-ийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэн өгсөн болох нь Таван-Өндөр ХХК-ийн орон сууцны ашиглалтын зардалтай холбоотой нэхэмжлэх, Ж.Агийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Захиалгаар худалдан авсан орон сууцыг хадгалуулах тухай хүсэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
З ХХК нь Ж.Ад холбогдуулан дээрх гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг З ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, хохиролд 4,143,050 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Ж.Ад олгосон Баянзүрх дүүргийн тоот, 80 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээг З ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,143,050 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00867 тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2017/01139 тоот тогтоол зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Ж.А нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дээрх маргаан бүхий орон сууцанд амьдарсан байхад нэхэмжлэгч нь орон сууцны гэрчилгээ одоог хүртэл манай компанийн нэр дээр шилжээгүй, Ж.Агийн нэр дээр байгаа тул дээрх буюу 101/ШШ2017/00867 тоот шийдвэртэй иргэний хэргийг анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрлэж, Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан ашиг орлого буюу 7 сарын түрээслэх байсан төлбөрт 7,700,000 төгрөг /1 сарын түрээсийн төлбөр 1,100,000 төгрөг/-ийг тооцон шаардаж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ж.А нь орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байхад шүүхээр зохигчдын хооронд гарсан маргааныг шийдвэрлэсэн хугацаанд буюу түүний орон сууцанд амьдраагүй хугацааг хамааруулан энэ хугацаанд олох байсан орлого гэж тодорхойлон нэхэмжилж буй нь үндэслэлгүй.
З ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15/01-02 тоот Түрээсийн орон сууцны үнийг батлах тухай тушаалаар тавилгатай болон тавилгагүй орон сууцыг түрээслүүлэх түрээсийн тарифийг ирүүлсэн байх бөгөөд уг баримтыг үндэслэн 1 сарын түрээсийн төлбөрт 1,100,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй, учир нь зах зээл дээр нэхэмжлэгч нь энэ тушаалд заасан үнэлгээний дагуу бусдад түрээслүүлдэг болох нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг Ж.Агаас хүлээн авсан боловч уг орон сууцыг дахин бусдад худалдан борлуулах, түрээслэхэд засвар хийх шаардлагатай болсон буюу хариуцагчаас анх хүлээн авахад ямар байдалтай байсан тэр хэмжээнд хүргэхийн тулд засварын зардалд 6,479,658 төгрөг зарцуулсан гэж үзэж байна.
Үүний дагуу З ХХК нь Композишн констракшн ХХК-иас ирүүлсэн үнийн саналыг үндэслэн тус компанитай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17/10 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, тус компани нь гэрээнд зааснаар обойг хуулах, хана, тааз бүрэн засвар хийх, обой наах, гал тогооны плита солих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр, гэрээний үнэ нь нийт зардал ороод 6,479,658 төгрөг байхаар, засварыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хийхээр харилцан тохирсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 22 тоот орон сууцыг Ж.А нь З ХХК-д хүлээлгэн өгөхдөө уг орон сууцанд бүтэн засвар хийх шаардлагатай орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Композишн констракшн ХХК-иас зарлагын баримтуудыг ирүүлсэн бөгөөд эдгээр баримтууд нь дээрх гэрээний дагуу хийгдсэн ажилд зарцуулагдах материалыг авсан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хүлээн авагч нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд гэрээнд заасан хугацаанд хамаарахгүй байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд орон сууцыг түрээслэх байсан буюу олох ёстой байсан орлогод 7,700,000 төгрөг, орон сууцанд засвар хийх шаардлага үүссэн тул гуравдагч этгээдээр засвар хийлгэсний зардалд 6,479,658 төгрөгийг тус тус нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид бодит учирсан хохирол, эсхүл олох ёстой байсан орлого гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсонгүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дурьдсан үндэслэл, дээрх үйл баримтаас дүгнэхэд Ж.Агийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас З ХХК-ийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй, мөн гэм хор, хохирлын хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хариуцагч хохирол учруулсан байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
115 115.1, 115.2.3, 116, 118 뿿
:
1. 497 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус З ХХК-ийн хариуцагч Ж.Ад холбогдуулан гаргасан олох байсан ашиг орлого болох 7,700,000 төгрөг, засварын зардал болох 6,479,658 төгрөг, нийт 14,179,658 төгрөг гаргуулах тухай г бүхэлд нь .
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 7 угаар 7.1.1- ийн сөн 228,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
د .
د Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР