Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                    

улсын яллагч Х.Ууганбат,

өмгөөлөгч Д.Зулаа, Г.Эрдэнэбат,

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430004300012 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

1. Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* сумын 2 дугаар багт газарт оршин суух,

урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай,

*******.

 

2. Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт , гэх газар оршин суух,

Урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай,

*******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч *******,******* нар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг "Баганат" гэх газарт согтууруулах ундаа хэрэглэх үедээ хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэн  маргалдан, улмаар харилцан зодолдож ******* нь *******гийн эрүүл мэндэд “ хамар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн дээд, дотор хажуу хананд хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, арьсан доорх хийжилт гэмтэл” бүхий,

нь *******ийн  эрүүл мэндэд “ хамрын хянга ясанд хугарал, цээжинд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ******* сумын 2 дугаар багт амьдарч, мал маллаж байгаа. тэй хэрэг болсноос хойш холбогдож уучлалт гуйсан. Эвлэрсэн гэж ойлгож болно. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Бид эртний танилууд. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Санал хүсэлт байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид хоёр эвлэрсэн, нэхэмжилж байгаа зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй, буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...гэв.

 

Эрүүгийн 2430004300012  дугаартай хэргээс:   

 

- Яллагдагч, хохирогч*******гийн: Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн хуурай ах хамт адуу хурааж байгаад ойролцоо байх нутгийн танил ахын гэр рүү очсон юм. ах, ах бид гурав хоол, цай идэх зууртаа 3 шил архи хувааж уусан. Хоорондоо юм яриад сууж байхад ах надад хандаж "чи Ганааг ална гээд томроод байсан биздээ одоо алаач" гэж хэлснээс болоод ах, бид хоёр хоорондоо ам зөрөлдөж муудалцсан. Би эхлээд ахын хамар руу гараараа цохиод, хоорондоо зууралдаад хойд талд байсан модон орон дээр унаад гэрээс нь гадагш гарсан. Тэгээд миний хоолойг боож газар унагаагаад эхлээд миний хамар руу гараараа нэг удаа цохиод, зүүн нүд рүү дахиад гараараа цохиод байсан. ахад цохиулснаас болоод миний хамраас их хэмжээгээр цус гараад байсан болохоор бид хоёр салаад би тухайн айлаас явсан. ******* ахад зодуулснаас болж миний хоёр талын нүдэнд цус хурсан. Мөн би эмнэлэгт үзүүлэхэд миний хамар 2 хугарч, зүүн нүдний ухархайн яс хугаралтай байна гэж эмч хэлсэн.. гэх мэдүүлэг ( хэргийн 13-14, 74-75 дугаар хуудас),

 

- Яллагдагч, хохирогч *******ийн: Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 07 цаг орчмын үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг "Буурлын улаан хошуу" гэдэг газарт гэртээ унтаж байхад манай найз ээ, гэх залуу хоёр манай гэрт ирсэн. Манай эхнэр тухайн хүмүүст хоол, цай хийж өгсөн. Бид гурав хоорондоо юм ярих зууртаа 2 шил архи хувааж ууцгаасан. гэх залуу нь надтай юм яриад сууж байх зууртаа “намайг адуу мал хөөсөн” гэх яриа хөндөж яриад байсан. Тухайн асуудал болсны урьд өдөр нь манай гадаа адуу ирэхээр нь би хөөсөн юм. Тэгэхэд нэг танихгүй залуу намайг ална гэж над руу ирээд бид хоёр хоорондоо ам зөрөлдсөн юм. Тухайн залуу нь гэх залуугийн адуучин нь юм шиг байсан. Тэгээд уг асуудлаас болоод надтай ам зөрөлдөж байхдаа ээгийн нүүр рүү нь гараараа цохисон. Бид хандаж “яаж байнаа чи” гэхэд миний хамар руу гараараа 1 удаа цохисон. Миний хамраас цус гараад эхэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад манай гэрийн хойморт байх модон орон дээр заамдалцаад унах үедээ би******* нь манай модон орны толгойг мөргөх шиг болсон. Бид хоёр зууралдсан хэвээрээ гэрээс гадагш гарсан.******* миний өмсөж байсан цамцны захаар хоолой боогоод байсан болохоор гарыг тавиулах гээд цохиж түлхэж байснаа санаж байна. Бид хоёр хоорондоо нэлээд зууралдаж байгаад салцгаасан.*******д зодуулснаас болж миний хамрын хянга яс хугарсан...гэх мэдүүлэг (хэргийн 18-20, 86-87 дугаар хуудас),

 

- Гэрч гийн: Манай нутагт саяхан нүүж ирсэн******* гэх залуу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 06 цаг өнгөрч байхад манай нөхрийн найз ээ гэх хүнтэй хамт ирсэн. Би тухайн хүмүүст хоол, цай хийж өгсөн. Манай нөхөр ******* нь олон жил уулзаагүй найз ээгээ ирлээ гэж баярлаад 2 шил архи гаргаж өгөөд тэр гурав хувааж уусан. Хоорондоо ярилцаж сууж байгаад******* нь гэнэт ээгийн шанаа руу нь гараараа цохиж байгаа харагдсан. Тухайн ээ нь болж байгаа асуудлыг мэдэхээргүй нэлээд согтолттой байсан. Тэгэхээр нь манай нөхөр ******* нь ээг өмөөрөөд*******д хандаж “Чи ахыгаа яагаад зодож байгаа юм” гэж хэлэхэд******* нь “муу амь нэгтэй пизданууд” гэж хэлээд *******ийн хамар руу гараараа 1 удаа шууд цохиод авсан. *******,******* нар нь хоорондоо зууралдаад гэрийн хойд талын орон дээгүүр дамжаад зүүн талд байсан модон орон дээр зууралдаад унасан. д******* нь манай нөхөр *******ийг доороо оруулаад дээр нь гарах үед ******* нь*******гийн өмсөж байсан цамцных нь захаас угзраад татах үед******* нь манай гэрийн зүүн талын модон орны урд талын толгойг нь хүчтэй мөргөсөн. *******,******* хоёрын хамраас нь цус гараад гэрээс гадагш гарсан. Гадаа гараад дахиж хоорондоо зууралдаад******* нь *******ийг хавирч газарт унагаагаад зүүн хавирга руу нь өшиглөөд толгой руу нь гараараа цохиод “би чамайг хүнээр алуулна, би том ар талтай” гэж дарамтлаад байсан. Хоорондоо заамдалцаад зогсож байснаа******* нь ахаа болъё гэж хэлээд хоорондоо салцгааж байсан. Би гэрээс ус авч ирж өгөөд*******, нөхөр ******* нарын цусыг угаалгасан. Тэгээд******* машинаа жолоодоод манай гэрээс явсан.*******г явснаас хойш 1 цаг орчмын дараа эхнэр нь болох нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүн манай гэрт ээг авъя гэж ирсэн. Тухайн эмэгтэй хүн нь намайг гэрээс дагуулж гараад болсон асуудлын талаар асуухаар нь би болсон асуудлыг үнэн бодитоор нь хэлсэн.Манай нөхөр ******* нь*******тэй зууралдах үедээ өмсөж байсан цамцных нь захаар угзрах үед******* манай гэрийн зүүн талын модон орны толгой мөргөж байсан. Тэгээд хамраас нь цус гарсан...”гэх мэдүүлэг ( хэргийн 23-25 дугаар хуудас),

 

- Гэрч Ч.батын: Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэдэг газарт *******ийн гэрт найзындаа өглөө адуунд явж байгаад манай дүүтэй хамт очсон. бол манай хуурай дүү. Манай найз болох ******* чамайг ирсэн юм чинь гээд хоол хийгээд 1 шил 9.75 литр Export архи гаргаж ирээд, ******* бид гурав хувааж уусан. Удалгүй би тасраад унасан тухайн үед юу болсон талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг (хэргийн 30-31 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай “*******ийн биед хамрын хянга ясанд хугарал, цээжинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамраана...” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас (хэргийн 51-54 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаартай “ 1.гийн биед хамар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн дээд, дотор хажуу хананд хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, арьсан доорх хийжилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамраана.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас (хэргийн 36-39 дүгээр хуудас),

 

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх, эрхийн лавлагаа ( хэргийн 90-94 дүгээр хуудас),

 

- *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 99 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст 102-107 дугаар хуудас),

 

-*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх, эрхийн лавлагаа (хэргийн 112-117 дугаар хуудас),

 

-*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 122-р хуудас),

 

- Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( хэргийн 126-133 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.   

 

Гэм буруугийн талаар:

 

            1. Шүүгдэгч *******,******* нар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг " Буурлын улаан хошуу " гэх газарт нутаглах *******ийн гэрт согтууруулах ундаа хэрэглэх явцдаа “урьд өдрийн адуу туусан ” гэм асуудлаас хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, улмаар харилцан зодолдож ******* нь*******гийн эрүүл мэндэд “ хамар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн дээд, дотор хажуу хананд хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, арьсан доорх хийжилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол,

           ******* нь *******ийн  эрүүл мэндэд нь “хамрын хянга ясанд хугарал, цээжинд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

            шүүгдэгч гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд яллагдагч, хохирогчоор өгсөн “ 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуурай ах ийн хамт адуу хурааж байгаад ойролцоо байх нутгийн танил ахынд очсон. Бид гурав хоол, цай идэх зууртаа 3 шил архи хувааж уусан. Хоорондоо юм яриад сууж байхад ах надад "чи Ганааг ална гээд томроод байсан биедээ одоо алаач" гэж хэлснээс болоод ах, бид хоёр хоорондоо муудалцаж, би эхлээд ахын хамар руу гараараа цохиод, хоорондоо зууралдаад хойд талд байсан модон орон дээр унаад гэрээс нь гадагш гарсан. миний хоолойг боож газар унагаагаад миний хамар руу гараараа нэг удаа цохиод, зүүн нүд рүү дахиад гараараа цохиод байсан. ахад цохиулснаас болоод миний хамраас их хэмжээгээр цус гараад байсан болохоор бид хоёр салаад би тухайн айлаас явсан. ******* ахад зодуулснаас болж миний хоёр талын нүдэнд цус хурсан. Мөн би эмнэлэгт үзүүлэхэд миний хамар 2 хугарч, зүүн нүдний ухархайн яс хугаралтай байна гэж эмч хэлсэн ” гэх,

           

            шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд яллагдагч, хохирогчоор өгсөн “ 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 07 цаг орчмын үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг "Буурлын улаан хошуу" гэдэг газарт гэртээ унтаж байхад манай найз ээ, гэх залуу хоёр манай гэрт ирсэн. Бид гурав юм ярих зууртаа 2 шил архи хувааж ууцгаасан. гэх залуу нь “ намайг адуу мал хөөсөн” гэх яриа хөндөж яриад байсан. Урьд өдөр нь манай гадаа адуу ирэхээр нь би хөөсөн юм. Тэгэхэд нэг танихгүй залуу намайг ална гэж над руу ирээд бид хоёр хоорондоо ам зөрөлдсөн юм. Тухайн залуу ньгийн адуучин нь юм шиг байсан. Уг асуудлаас болоод надтай ам зөрөлдөж байхдаа ээгийн нүүр рүү нь гараараа цохисон. Мөн миний хамар руу гараараа 1 удаа цохисон. Миний хамраас цус гарсан. Бид хоёр хоорондоо зууралдаад унах үед******* нь манай хойд модон орны толгойг мөргөх шиг болсон. Бид хоёр зууралдсан хэвээрээ гэрээс гараад******* миний өмсөж байсан цамцны захаар хоолой боогоод байсан болохоор гарыг тавиулах гээд цохиж түлхэж байснаа санаж байна. Бид хоёр хоорондоо нэлээд зууралдаж байгаад салцгаасан.*******д зодуулснаас болж миний хамрын хянга яс хугарсан ” гэх,          

           

            гэрч гийн “2024 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 06 цаг өнгөрч байхад манай нөхрийн найз ээ,******* гэх хүнтэй хамт ирсэн. Манай нөхөр ******* олон жил уулзаагүй найз ээгээ ирлээ гэж баярлаад 2 шил архи гаргаж тэр гурав хувааж уусан. Хоорондоо ярилцаж сууж байгаад******* нь гэнэт ээгийн шанаа руу нь гараараа цохиж байгаа харагдсан. ээ нь болж байгаа асуудлыг мэдэхээргүй нэлээд согтолттой байсан. Манай нөхөр ээг өмөөрөөд “Чи ахыгаа яагаад зодож байгаа юм” гэж хэлэхэд******* нь “муу амь нэгтэй пизданууд” гэж хэлээд *******ийн хамар руу гараараа 1 удаа шууд цохиод авсан. *******,******* нар нь хоорондоо зууралдаад зүүн талын модон орон дээр зууралдаад унах үед******* орны урд талын толгойг нь хүчтэй мөргөсөн. Тэр  хоёрын хамраас нь цус гараад гэрээс гадагш гарсан. Гадаа дахиж зууралдаад******* нь *******ийг хавирч газарт унагаагаад зүүн хавирга руу нь өшиглөөд толгой руу нь гараараа цохиод байсан. Тэгээд хоорондоо салцгааж, би гэрээс ус авч ирж өгөөд*******, нөхөр ******* нарын цусыг угаалгасан ” гэх,

 

            гэрч Ч.батын “Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэдэг газарт *******ийн гэрт хуурай дүүтэй хамт очсон. Манай найз ******* чамайг ирсэн юм чинь гээд хоол хийгээд 1 шил 9.75 литр Export архи гаргаж ирээд, ******* бид гурав хувааж уусан удалгүй би тасраад унасан. Тухайн үед юу болсон талаар би мэдэхгүй байна ” гэх мэдүүлгүүд,

           

            шинжээчийн 06 дугаартай “ *******ийн биед хамрын хянга ясанд хугарал, цээжинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамраана” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас,

            шинжээчийн 05 дугаартай “*******гийн биед хамар яс, хоншоор яс, баруун нүдний ухархайн дээд, дотор хажуу хананд хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, арьсан доорх хийжилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамраана...” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Прокуророос шүүгдэгч *******,******* нарын харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан уг үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Зулаа, Г.Эрдэнэбат нарын зүгээс хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.        

 

4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч , ******* нарт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 05, 06 дугаартай дээрх дүгнэлтээр тэдгээрийн биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч  *******,******* нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

5. Хэргийн баримтаар, тухайн өдөр шүүгдэгч *******,******* нар согтууруулах ундаа хамт уух үедээ хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос тэдгээрийн энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх  дүгнэлээ.

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд *******,******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тэдгээрийн хоорондоо харилцан зодолдсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

7. Шүүх шүүгдэгч *******,******* нарыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгч нарын хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг гараар цохих, өшиглөх, заамдах, боох зэргээр зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

Тодруулбал, тухайн гэмт хэрэг гарахад тэдгээрийн хэт согтуурсан нөхцөл байдал нөлөөлсөн байгааг дурдъя.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******,******* нарын харилцан зодооны улмаас тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд тэдгээрээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн баримт гаргаагүй байна.

 

2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх  хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын 6 байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч *******,******* нар дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас *******ийн эмчилгээнд 35,396 төгрөг,*******гийн эмчилгээнд 78,578 төгрөгийг тус тус зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.14-ний өдрийн 23/08 дугаартай “гийн аймгийн нэгдсэн эмнэлгээс авсан тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 78,578 төгрөгийн зардал гарсан” гэх албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу зардлын түүх, 2025.01.14-ний өдрийн 23/07 дугаартай “*******ийн аймгийн нэгдсэн эмнэлгээс авсан тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөгийн зардал гарсан” гэх албан бичиг, ЭМДЕГ-цахим системийн баримт буюу зардлын түүх зэргээр нотлогдох тул хуульд заасны дагуу шүүгдэгч *******ээс 78,578 төгрөг, шүүгдэгч*******гээс 35,396 төгрөгийг тус тус гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст (100900020080 тоот данс) олгохоор тогтоов.

 

3. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсалтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтийг  баталжээ.  

 

Дээрх “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг “хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон бөгөөд ж *******,******* нар харилцан тохиролцож, сэтгэцэд учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулахгүйгээр тогтоолоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******,******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******д нарт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэх, 

шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Д.Зулаагаас“ Шүүгдэгч******* нь анхнаасаа тухайн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын санд гарсан төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгч нь Төв аймагт мал маллаж амьдардаг тул торгуулийн ял оногдуулж өгнө үү, торгуулийн ял нь 450,000 нэгжээс эхэлдэг тул түүнд оногдуулах торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэх,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.ЭрдэнэбатаасШүүгдэгч ******* нь мал маллаж амьдардаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх, оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч *******,******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй, бие биедээ гомдолгүй,эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж (цаашид "нэгж" гэх)-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******,******* нарын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******,******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй,  шүүхийн шатанд тэдгээрт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******,******* нарыг 600 ( зургаан зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга )төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч *******,******* нар шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******,******* нар тэдгээрт оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******,******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.   

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гээс 35,396 төгрөг, *******ээс 78,578 төгрөгийг тус тус гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН