Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Жамбиймолом,

    Уëñûí ÿëëàã÷ А.Алтангэрэл,

    Хохирогч ********, түүний өмгөөлөгч М.Дамбийням,

    Ш¿¿ãäýã÷ ********, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

   Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********ын ********од  холбогдох 2526000000038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр төрсөн, эрэгтэй, *** настай, регистрийн дугаар ********, боловсролгүй, мэргэжилгүй, ****, ам бүл ****, ***** амьдрагч, дагавар хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын *** дугаар багийн “****” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******** овгийн ********ын ********.

 

  Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч ******** нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн “********” гэх газарт байх өөрийн гэртээ согтуурсан үедээ хохирогч ********тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн гарын бугуйн ар хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугуйд ил шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2025 оны 1 дүгээр сарын 2-ны шөнө ********тай маргалдаж би ********ын

 

зүүн гарын бугуйнд гэмтэл учруулсан. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна. гэв.

 

 Хохирогч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Надад өгөх мэдүүлэг байхгүй. Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. ******** надад 4,187,000 төгрөг өгсөн. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй.” гэв.

 

  1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

 Хохирогч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний орой би Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн "********" гэх газар байх ******** гэх айлаар орсон. Тэгсэн чинь ******** нь надад 2,4 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво 1 савыг гаргаж ирээд өгсөн. Тэгэхээр нь "би архи, пиво уухгүй 3 жил болж байна, танд задлаад өгье" гээд задлах гэсэн чинь ******** намайг "чи их том болжээ, ална, тална” гээд дайраад байхаар нь задлахаа болиод пивыг нь тавьчхаад гэрийнх нь зүүн талын орон дээр  сууж байсан чинь ******** намайг "босоод ир, ална шүү" гээд над дээр хүрч ирээд "хоёулаа гаръя" гэхээр нь дагаад гэрээс нь гарах гэсэн чинь эргэж хараад миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тэгсэн чинь дээд нэг үүдэн шүд хиймэл байсан, тэр маань уначихсан. Миний хамраас цус гараад байхаар нь цусаа тогтоох гэж байсан чинь ална гээд тогооны савны шургуулга татаж үзсэнээ хойшоо яваад дурангийн гэрнээс эвхмэл хутга авч ирээд дайраад байхаар нь би ч гэсэн амиа хамгаална гээд нэг сандал бариад сууж байхад ойртохгүй байсан.  Тэгснээ гэнэт босож ирээд над руу хутгалах гэхээр нь гараараа хаасан чинь зүүн гарын бугуйн ар хэсэгт хутгалчихсан. Тэгээд миний гараас цус гараад хамт явсан хүмүүсээ дуудаад сумын эмнэлэг дээр ирж 4 ширхэг мэс заслын оёо тавиулсан. 2 хоногийн дараа Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд өнөөдөр эмнэлгээс гарсан. Би ********ыг 2 удаа цохиж, 1 удаа цээж рүү нь өшиглөсөн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ********оос 3,337,000 төгрөгийн эмчилгээний зардал, хохирлын мөнгө болгож дансаар авсан. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчилгээний зардалд 150,000 төгрөгийг ******** төлсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8, 11 хуудас),

 

   Гэрч Т.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би найз залуу ********тай хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт байдаг ******** гэдэг айлд байсан. ...Орой 20 цагийн үед Л.******** гэх хүн ******** гэдэг залуутай хамт ********ын гэрт ирсэн.  ******** ******** гэх залууд пиво өгсөн чинь  “би пиво уухаа больсон” гээд байснаа маргалдаад ******** гэх залуу ********ынхан намайг муулаад байсан гээд байсан. Тэгснээ тэр хоёр барилцаж аваад ********ын эхнэр нь хориод тэр хоёр салаад буцаж хэрэлдэж байгаад гэнэт босоод ********ын гар руу нь ******** хутгаар дүрчихсэн. Тэгээд ********ын гараас нь цус гараад ******** орон дээр суучихсан. ********ыг хамт явсан хүмүүс нь сумын эмнэлэг руу аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 хуудас),

 

  Гэрч П.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт байдаг ******** гэдэг айлд байж байхад ... 20 цагийн үед Л.******** гэдэг хүн ******** гэдэг залуутай хамт ирсэн. ******** нь ******** гэх залууд пиво өгсөн чинь “би пиво уухаа больсон” гээд байснаа хоорондоо маргалдаад 2 талын орон дээр сууж байснаа ******** нь эхлээд босоод ирсэн чинь ******** очиж барьж аваад хоорондоо зодолдоод байхаар нь гэрт байсан хүмүүс бид нар салгасан. Хоёр тийш нь болгосны дараа хоорондоо ******** гэнэт босоод ********ын хажууд очоод гараа хөдөлгөх шиг болсон чинь ******** өөдөөс нь барилцаж авах гэж байснаа гэнэт л хутгалчихлаа гээд ********ын зүүн гарынх нь араас цус гараад ******** өөрөө болиод баруун талын орон дээр очоод суучихсан. Тэгээд ********ыг сумын эмнэлэг рүү хамт явсан хүмүүс нь аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 хуудас),

 

  Гэрч В.********ын мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн үед намайг Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн "******** гэх газар гэртээ байхад Л.******** гэдэг хүн ******** гэх залуутай хамт ирсэн. Манай хамтран амьдрагч ******** нь ********д пиво өгсөн чинь “би пиво уухаа больсон, 3 жил болж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******** “тэгвэл аягалчих” гэсэн чинь “уухгүй юм чинь аягалж яах уу, задлаад өгье” гэсэн. Тэгээд тэрнээсээ болоод маргалдаад гэрийн зүүн талын орон дээр тэр 2 барилцаж аваад хоорондоо зодолдоод гэрт байсан хүмүүс салгасан. Тэгсэн чинь ******** "чи ийм том болсон юм уу, ********ынхныг би чадна" гээд байсан. 2 талын орон дээр суугаад хэрүүл хийж байснаа ******** гэнэт очоод хутгаар далайсан чинь ******** нь гараараа хаагаад гарынх нь ар руу хутганы үзүүр нь ороод цус нөж болоод больцгоосон. ********ын өөрийнх нь хутганы хуйнд нь байсан жижигхэн эвхмэл хутга байсан. Би маргааш өглөө нь хог руу авч очоод шатаагаад хаячихсан. ...******** ********тай маргалдаад хутга барьчхаад хутгална шүү гээд гэрийн унинаас бариад зогсоод байхаар нь “зүгээр бай, хутгаа хая” гэсэн чинь үгэнд орохгүй байхаар нь хүн хутгалчих байх гээд айсандаа хутгыг нь гараас нь салгах зорилгоор хутга руу нь галын төмрөөр цохисон чинь хутга нь эвхэгдээд чигчий хурууг нь зүсчихсэн юм. ******** нь баруун гартаа хутганы үзүүрийг чигчий хуруу чиг рүү харуулаад ирийг нь доош нь байрлалтай атгаад барьчихсан байсан. ********ын чигчий хуруунд үүссэн шарх гэмтэл нь намайг хутга руу нь төмрөөр цохисон чинь үүссэн шарх байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21, 23 хуудас),

 

Насанд хүрээгүй гэрч Б.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой бид нарыг гэрт байж байсан чинь Л.******** ах ******** гэдэг танихгүй залуутай хамт ирсэн. ******** ах ******** гэдэг хүнд пиво өгсөн чинь “би ч уухгүй дээ. Архинаас гараад 3 жил болж байна” гэж хэлсэн. ******** ах “тэгвэл аягалчих” гэсэн чинь “уухгүй юм чинь аягалж яах уу, задлаад өгье” гэсэн. Тэрнээсээ болоод маргалдаад гэрийн зүүн талын орон дээр тэр хоёр барилцаж аваад ******** ах тэр ахыг мөргөсөн чинь  хамраас нь цус гоожоод зөрүүлээд ******** ахыг цохиод хоорондоо зодолдоод байхаар нь гэрт байсан хүмүүс салгасан. ******** “чи хэзээ ийм болсон юм. ********ынхан олон юм ярьдаг гэсэн.  Би та нарыг чадна” гээд байсан.  ******** ах дурангийнхаа хажууд хутганы хуйнд байсан эвхмэл хутгаа авчихаад бариад байж байснаа гэнэт очоод хутгаараа далайсан чинь ******** гараараа хаагаад гарынх нь ар руу хутганы үзүүр нь ороод цус гоожоод ******** ах өөрөө болиод баруун талын орон дээрээ очоод суучихсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 хуудас),

 

   Гэрч Ө.********гийн мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед В.********ын гэрт байж байсан чинь Л.********, ******** нар ирсэн. ******** нь халамцуу гэртээ байснаа ******** гэх залууд пиво өгсөн чинь “уухаа больсон” гэсэн чинь ******** нь “яахаараа уудаггүй юм” гээд маргалдсан. ******** очоод ********ын нүүр рүү нь 1 удаа мөргөсөн чинь ******** барилцаж аваад ноцолдоод байхаар нь боль гээд болиулсан. ********  гэнэт хутга гаргаж ирээд хутгална гээд хутгатай гараараа унинаасаа бариад зогсоод байснаа гэнэт ******** руу дайраад ойртож очоод далайсан чинь ******** цочоод зүүн гараа өргөсөн чинь хутганы үзүүр нь гарынх нь ард зүссэн.  ********ыг ******** нэг гараараа цохиод хөлөөрөө нэг өшиглөсөн. ******** ********ыг хутгална шүү гээд байхад нь хамтран амьдрагч В.******** нь хутгаа хая гээд хутга руу нь галын төмрөөр цохисноос болж хутга нь эвхэгдэж баруун гарын чигчий хуруу нь зүсэгдсэн. ******** эвхмэл хутга доош нь буюу чигчий хуруу руугаа харуулаад баруун гартаа барьсан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 хуудас),

 

 Гэрч Л.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 21 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар баг “********” гэх газар байх В.******** гэх айлд ******** гэх залуутай хамт очиход хамтран амьдрагч ******** халамцуу байх шиг байсан. Тэгээд надтай хамт явсан ********д пиво өгсөн чинь “би пиво уухаа больсон, 3 жил болж байна” гэж хэлсэн чинь ******** “тэгвэл аягалчих” гэсэн. Тэрнээсээ болж маргалдаад хоорондоо барилцаж аваад ********ын хамраас цус гараад гэрт байсан хүмүүс салгасан. ******** дурантайгаа хамт байсан хутганы хуйнаас хутга аваад хутгална гээд хутгаа барьсан зогсож байснаа гэнэт хажууд нь очоод хутга хүрэх шиг болсон чинь ********ын зүүн бугуйн ар хэсгээс цус гарсан. ...********ыг манай дүү ирээд сумын эмнэлэг рүү авч явсан. ...******** халамцуу, ******** эрүүл байсан. ...********ыг ********ыг хутгална гээд хутгаа гартаа атгаад зогсож байхад нь хутгаа хая гээд хамтран амьдрагч В.******** нь галын төмрөөр хутга руу нь цохисон чинь хутга нь эвхэгдээд гарыг нь зүссэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 хуудас),

 

Яллагдагч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найз ********тай Богд сумын төв ороод буцаад гэртээ хариад байж байтал 21 цагийн үед манайд Л.********, В.******** нар хамт ирсэн юм. Тэгээд би ********тай урьдын танил найзууд болохоор гэр ирлээ гэж хүндэтгээд пиво өгсөн чинь өөдөөс ******** би архи пивоноос гараад удаж байна гэхээр нь чи тэгвэл аягалчих гэсэн чинь өөдөөс юм яриад тэгээд бид хоёр маргалдсан. Надад ******** ********ынхныг би бүгдийг нь чадна гээд байхаар нь би уурлаад нүүр лүү 1 удаа мөргөсөн. Тэгсэн чинь ******** намайг зөрүүлээд 2-3 удаа цохиж аваад бид хоёр барилцаж авсан чинь гэрт байсан хүмүүс салгасан. Тэгээд болиод байж байсан чинь дахиад хэрүүл хийгээд байхаар нь хутгална шүү гэсэн чинь чаддаг юм бол хутгал гээд байхаар нь дурангийн гэртэй хамт байсан эвхмэл хутгаа аваад наанаас нь хутгаа далайгаад ойртоод очсон чинь зүүн гараа дээш нь өргөсөн. Тэгээд хутганы үзүүр зүүн гарынх нь бугуйн ар хэсгээс цус гарахаар нь би хутгаа шидчихээд баруун талын орон дээр очоод суусан. ...Намайг ********ыг хутгална гээд хутгаа бариад зогсож байхад намайг хутгаа хая гээд байсан. Тэгэхээр нь би хутгаа хаяхгүй байсан чинь галын төмрөөр хутга руу цохисон чинь хутга эвхэгдээд чигчий хуруу зүссэн юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн  мэдүүлэг (хх-ийн 74-75 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №88, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №92 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хх-ийн 36-37, 45-48 хуудас),

 

 Хохирогч ********ын гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт (хх-ийн 9 хуудас),

 

          Шүүгдэгч ********ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №02 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын бүртгэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87-88, 90-96) зэрэг болно.

 

           2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар талуудаас дараах дүгнэлтийг гаргасан.

 

    Улсын яллагч А.Алтангэрэл “...Шүүгдэгч ******** нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн “********” гэх газарт байх өөрийн гэртээ согтуурсан үедээ хохирогч ********тай маргалдаж улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай уяруулсан гэмт хэргийг үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн байдал нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч ********, гэрч Т.********, П.********, Ө.********, В.********, насанд хүрээгүй гэрч Б.******** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх эмнэлгийн шинжээч эмч М.Одгэрэлийн 88, 92 дугаартай дүгнэлт, яллагдагч ********ын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням “...Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй,  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа “...******** гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч ********д 4,137,000 төгрөг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд  150,000 төгрөг, нийт 4,287,000 төгрөгийг төлсөн талаар шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч ********од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч ********од холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн “********” гэх газарт байх өөрийн гэртээ согтуурсан үедээ хохирогч ********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн гарын бугуйн ар хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугуйн ил шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогч ********ын “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний орой би Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн "********" гэх газар байх ******** гэх айлаар орсон. Тэгсэн чинь ******** нь надад 2.4 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво 1 савыг гаргаж ирээд өгсөн. Тэгэхээр нь "би архи, пиво уухгүй 3 жил болж байна, танд задлаад өгье" гээд задлах гэсэн чинь ******** намайг "чи их том болжээ" ална, тална гээд дайраад байхаар нь задлахаа болиод пивийг нь тавьчхаад гэрийнх нь зүүн талын орон дээр сууж байсан чинь ******** намайг "босоод ир ална шүү" гээд над дээр хүрч ирээд "хоёулаа гаръя" гэхээр нь дагаад гэрээс нь гарах гэсэн чинь эргэж хараад миний хамар руу нэг удаа мөргөсөн чинь дээд нэг үүдэн хиймэл шүд уначихсан. Миний хамраас цус гараад, цусаа тогтоох гэж байсан чинь ална гээд тогооны савны шургуулга татаж үзсэнээ хойшоо яваад дурангийн гэрнээс эвхмэл хутга авч ирээд  дайраад байхаар нь би ч гэсэн амиа хамгаална гээд нэг сандал бариад сууж байхад ойртохгүй байсан. Тэгснээ гэнэт босож ирээд над руу хутгалах гэхээр нь гараараа хаасан чинь зүүн гарын бугуйн ар хэсэгт хутгалчихсан. Тэгээд ... сумын эмнэлэг дээр ирж 4 ширхэг мэс заслын оёо тавиулсан. ...******** намайг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22 цагийн үед хутгалсан. ...******** намайг хутгалахдаа нэлээд согтуу байсан. ...Би ********ыг 2 удаа цохиж, 1 удаа цээж рүү нь өшиглөсөн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. .********оос 3,337,000 төгрөгийн эмчилгээний зардал, хохирлын мөнгө болгож дансаар авсан. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчилгээний зардалд 150,000 төгрөгийг ******** төлсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8, 11 хуудас),

 

          Гэрч Т.********ийн “...Тэгснээ тэр хоёр барилцаж аваад ********ын эхнэр нь хориод тэр хоёр салаад буцаж хэрэлдэж байгаад гэнэт босоод ********ын гар руу нь ******** хутгаар дүрчихсэн. Тэгээд ********ын гараас нь цус гараад ******** орон дээр суучихсан. ********ыг хамт явсан хүмүүс нь сумын эмнэлэг руу аваад явсан. Тухайн үед ******** нэлээд согтуу байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 хуудас),

 

          Гэрч П.********ын “...******** гэнэт босоод ********ын хажууд очоод гараа хөдөлгөх шиг болсон чинь ********  өөдөөс нь барилцаж авах гэж байснаа гэнэт л хутгалчихлаа гэсэн. ********ын зүүн гарынх нь араас цус гараад ******** өөрөө болиод баруун талын орон дээр очоод суучихсан. Тэгээд ********ыг сумын эмнэлэг рүү хамт явсан хүмүүс нь аваад явсан. ********ыг ********ын хамар руу мөргөснийг хараагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 хуудас),

 

          Гэрч В.********ын “...******** гэнэт очоод хутгаар далайсан чинь ********  гараараа хаагаад гарынх нь ар руу хутганы үзүүр ороод цус нөж болоод больцгоосон. ********ын өөрийнх нь хутганы хуйнд жижигхэн эвхмэл хутга байсан. Би маргааш өглөө нь хог руу авч очоод шатаагаад хаячихсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21, 23 хуудас),

 

          Насанд хүрээгүй гэрч Б.********ийн “...******** ах дурангийнхаа хажууд хутганы хуйнд байсан эвхмэл хутгаа авчихаад бариад байж байснаа гэнэт очоод хутгаараа далайсан чинь ******** гараараа хаагаад гарынх нь ар руу хутганы үзүүр ороод цус гоожоод ******** ах өөрөө болиод баруун талын орон дээрээ очоод суучихсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 хуудас),

 

          Гэрч Ө.********гийн “...******** нь гэнэт хутга гаргаж ирээд хутгална гээд хутгатай гараараа унинаасаа бариад зогсоод байхаар нь хамтран амьдрагч В.******** эгч хутгаа хая боль гээд загнаад тэгээд хутгаа тавихгүй болохоор нь хутга руу нь галын төмрөөр цохисон чинь хутга нь эвхэгдээд ********ын чигчий хурууг эсгэсэн. Тэгээд гайгүй болж байснаа гэнэт ******** руу дайраад ойртож очоод далайсан чинь ******** цочоод зүүн гараа өргөсөн чинь хутганы үзүүр гарынх нь ард зүссэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 хуудас),

 

  Гэрч Л.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 21 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар баг “********” гэх газар байх В.******** гэх айлд ******** гэх залуутай хамт очсон. ...******** нь “би пиво уухаа больсон, 3 жил болж байна” гэж хэлсэн чинь ******** “тэгвэл аягалчих” гэсэн. Тэрнээсээ болж маргалдсан. ...******** дурантайгаа хамт байсан хутганы хуйнаас хутга аваад хутгална гээд хутгаа барьсан зогсож байснаа гэнэт хажууд нь очоод хутга хүрэх шиг болсон чинь ********ын зүүн бугуйн ар хэсгээс цус гарсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 хуудас),

 

          Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №92 дугаартай “...1 .********ын биед баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт, зүүн бугуйд ил шарх гэмтлүүд тогтоогдлоо.

 

          2. Баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн бугуйнд ил шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

 

          3. Баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Зүүн ил бугуйнд шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

          4. Зүүн бугуйн ил шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо. Баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо.

 

          5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 45-48),

 

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ********ын үйлдсэн хохирогч ********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

         

            Шүүгдэгч ********од холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

           4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

  Шүүгдэгч ******** нь хохирогч ********д хохиролд 4,137,000 төгрөг төлсөн,  бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ********ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн “4,137,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй” гэсэн тайлбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

           5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх санал дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол дээрх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал дүгнэлт байхгүй.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Хохирол төлбөр төлсөн. Цаашид засарч хүмүүжих боломжтой. Тодорхой оршин суух хаягтай. Өөрийн гэсэн эд хөрөнгө буюу малтай. Хувийн аж ахуй эрхэлдэг. Тодорхой хэмжээний орлоготой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

           

          Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

          Шүүх шүүгдэгч ********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хорлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч ********од эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********од шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

     

          Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********од шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********д 4,137,000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ