| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0053/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/57 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.Б*******, түүний өмгөөлөгч Г.Пүрэвдулам нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******т холбогдох эрүүгийн 515000000034 дугаартай, 304/05/0053/Э индекстэй хэргийг 05 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Б*******ийн Б*******, Булган аймгийн ******* суманд 1994 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 1, Булган аймгийн Булган сум 3 дугаар баг ******* ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-д ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: РД:.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Б******* нь 05 оны 01 дүгээр сарын 6-ны орой 3 цагийн орчим Булган аймгийн Булган сумын дугаар багийн хэсгийн -16 тоот хашаанд байх иргэн Б.Б*******гын эзэмшлийн он амбаарын хаалганы цоожийг эвдэж онгойлгон хууль бусаар нэвтэрч литрийн савлагаатай ширхэг хөлдөөсөн сүү буюу 4 литр сүү, үхрийн цул мах 10.015 кг, үхрийн ястай мах 3.340 кг, хонины мах 1.770 кг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь 05 оны 01 дүгээр сарын 6-ны орой 3 цагийн үед Булган аймгийн Булган сумын дугаар багийн хэсгийн -16 тоот хашаанд байрлах иргэн Б.Б*******гын эзэмшлийн он амбаар буюу тусгайлан хамгаалсан агуулахын хаалганы цоожийг эвдэж онгойлгон, хууль бусаар нэвтэрч 4 литр хөлдөөсөн сүү, 10.015 килограмм үхрийн цул мах, 3.340 килограмм үхрийн ястай мах, 1.770 килограмм хонины мах зэрэг нийт 500,153 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1..Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан:
- Хохирогч Б.Б*******гын: “...Манай байшин Булган аймгийн Булган сумын дугаар баг -16 тоотод байдаг юм. Тэгээд өнөөдөр буюу 05 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 13 цагийн үед хашаандаа очиход манай байшингийн наана байх амбаарын цоожийг эвдээд дотроос нь цагаан шуудайнд хийсэн үхрийн 10 гаран кг мах болон хонины эвдчихсэн байсан 1 хаа нь байхгүй бусад хэсэг нь бүгд байсан, ширхэг ундааны савтай цагаан торонд хийсэн байсан сүү зэрэг эд зүйлс байхгүй болчихсон хулгай аваад явчихсан байсан. Их содон мөр байсан, тэгээд цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд тэгээд тэр мөрийг дагаад манай гэрээс чанх зүүн тийшээ яваад манай нөгөө талд байх хороо луу яваад тэнд 1 залууг шалгаад аваад явсан. Тэгээд удаагүй махаа хүлээж аваарай гэж хэлээд би цагдаа ороод өөрийн алдагдсан махыг хүлээж авсан. 1ш сүү байхгүй бусад зүйл нь бол байна.
...Би алдсан бүх эд зүйлээ буцаагаад авчихсан тул одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн тухайн хүн дутуу өгсөн байсан нэг савтай сүүгээ манай гэрт авч ирж өгөөд надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 40-41 дэх тал/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 3-5, 6-10 дахь тал/,
-Цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-1, 13-16 дахь тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 0-1, -3 дахь тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
-Б.Б*******ын өмсөж байсан гуталд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6, 7-9 дэх тал/,
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 05 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 9 дугаартай:
1.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
.Сэжигтэн Б*******э овогтой Б*******ын өмсөж байсан богино түрүүтэй, дотор талдаа цахилгаантай, арзгар ултай хар өнгийн гутлын улны мөрийг бэхжүүлэн авав.
3.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь сэжигтэн Б.Б*******ын өмсөж байсан баруун хөлийн гутлын улны мөртэй тохирч байна гэх дүгнэлт, дүгнэлтийн хавсралт /хавтаст хэргийн 53-55, 56-63 дахь тал/,
-“Арвижих-эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 05 оны 0 сарын 07-ны өдрийн №5/55 дугаартай: “...3.340 кг үхрийн ястай мах 66,800 төгрөг, 10.015 кг үхрийн цул мах 15,633 төгрөг, 1.770 кг хонины мах 04,30 төгрөг, 4 литр сүү 13,400 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /хавтаст хэргийн 79-86 дахь тал/,
-Яллагдагч Б.Б*******ын: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн эд зүйлсийг бүгдийг нь буцаагаад өгсөн. Харин нэг савтай сүүг нь хэрэглэчихсэн тул би буцаагаад төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн лэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан лэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг лэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Г.Пүрэвдуламын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Бидний зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар огт маргах зүйлгүй. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн мэдүүлж ирсэн ба хохирогчийн амбаар савнаас хулгайлан авсан эд зүйлсээ буцааж өгөөд ямар ч хохиролгүй болгосон байгаа. Тийм учраас шүүгдэгч Б.Б*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү.Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох лэлтэй байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б*******ын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, хууль бус болох нь илэрхий атал түүнийг хүсэж үйлдэн бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга, халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд дээрх гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Хохирогч Б.Б*******гын Булган аймгийн Булган сумын дугаар баг -16 тоот хашаанд байрлах “он амбаар” нь цоожтой, тэрээр мах, сүү болон бусад эд хөрөнгөө хадгалдаг болох нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул “тусгайлан хамгаалсан агуулах” гэж үзэхээр байна.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Арвижих-эстимейт’ ХХК-ийн шинжээчийн 05 оны 0 сарын 07-ны өдрийн №5/55 дугаартай дүгнэлтээр Б.Б*******ын нууцаар, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, хууль бусаар авсан эд хөрөнгийн үнэлгээ 500,153 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн лэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 500,153 төгрөгөөр тогтоосон болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэгт хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт “...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэм хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн ,3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй...” болохыг тодруулжээ.
Шүүгдэгч Б.Б******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь нотлогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж дүгнэн хүндрүүлэн зүйлчлэх лэлтэй бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцлоо.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б*******гад 500,153 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б******* нь хулгайлан авсан эд хөрөнгийг буцаан өгсөн, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
.1. Талуудын санал, дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.Б******* нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн ба мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэг саад огт учруулаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Шүүгдэгч Б.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дах заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
.. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний төрсний гэрчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 104-106 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 107-108 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 110, 114 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 111, 115 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 11, 116 дахь тал/, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 117 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дахь тал/ зэрэг нотлох баримтад лэн шүүгдэгч Б.Б*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцсон бөгөөд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
.3.Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “santiao” гэх бичиг бүхий 1 ширхэг хугарч, эвдэрсэн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .4 дэх хэсгийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Б*******ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
.Шүүгдэгч Б.Б*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******т оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “santiao” гэх бичиг бүхий 1 ширхэг хугарч, эвдэрсэн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, холбогдох баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус даалгасугай.
5.Шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ