Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд:   Улсын яллагч С.Энхням,

                                 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч

 

Г.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар / яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Г нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн оройн 20 цагийн орчим Иххэт сумын нутаг дэвсгэрт хохирогч Ц.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найзынхаасаа архи уучихаад гарсан ба гудамжинд хүн явж байхаар нь андуураад “хөөе, хэн бэ” гээд дуудсан. Тэгээд гуайтай маргалдаж байтал манай найз М ирээд биднийг салгасан. Тэгээд буцаж очоод гуайг нэг удаа цохисон. М намайг салгаж аваад явсан. Дансаар болон бэлнээр 4 500 000 төгрөгийг хохиролд өгсөн гэв.

Хохирогч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цаг болж байхад охиныхоо гэрт оччихоод дэлгүүр орж тамхи авчихаад гэрлүүгээ явж байтал нэг залуу “хөөе” гээд дуудсан ба тэр залуу хажуу айлд байсан залуу байхаар нь “чи хажуу айлын залуу байна гэтэл, хөгшин зөнөг чинь юу гээд байгаа юм бэ гэсэн. Тэгтэл М гэх танидаг залуу ирээд тэр согтуу залууг салгасан ба эргээд явж байтал хөөе гээд дуудах шиг болсон чинь хүрч ирээд цохьсон. Тэгээд тэр залууг дахиад цохих гэхээр нь түлхсэн чинь М ирээд “та яагаад манай найзыг түлхээд байгаа юм бэ” гэхээр нь би “наад залуу чинь намайг цохичихлоо” гэж хэлсэн. ... Би 4 500 000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүн алдсан байж болно. Дахиж битгий алдаа хийгээрэй гэж хэлмээр байна гэв.

Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016.12.28-ны өдөр...0.75 литрийн архи хувааж уусан. М хоол хийгээд архинаас уугаагүй. ... 23 цагийн үед гараад шинэ жилээ тэмдэглэж байгаа А дээр очихоор гарч явтал гудамжинд нэг ахтай тааралдаад маргалдаад нүүр лүү нь ... би гараараа цохьсон. ... Эмчилгээний төлбөрт 4 500 000 төгрөг өгсөн. Би хийсэн гэмт үйлдлээ бүрэн ойлгож байна. Хохирогчийн гомдол санал болон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-59, 161 дүгээр хуудас/,

ХохирогчЦ.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...харанхуйд нэг эрэгтэй хүн хөөе гээд дуудахаар нь би яасан бэ гэтэл нэг согтуу залуу ганцаараа хүрч ирээд хөөе гэсэн хүнийг яадаг юм бэ гээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би “хажуу айлын чинь хүн байна” гэхэд зүс таних залуу хүрч ирээд “өө Нацагаа ах байна боль боль” гэхэд согтуу залуу “чи муу хөгшин зөнөг байна” гэхэд нөгөө залуу намайг барьж авсан согтуу залууг салгаад цаашаа явсан. Би эргээд алхаж явтал хөөе гээд дахиж дуудсан ба нөгөө согтуу залуу яах ийхийн зуургүй нүүр рүү юугаар ч юм бүү мэд  гал манартал маш хүчтэй цохисон. Би ухаан балартаад доош суухад нөгөө залуу дахиад өшиглөх гэхэд нь би цааш түлхчихсэн. Тэгтэл нөгөө зүс таних залуу хүрч ирээд та яагаад найзыг түлхээд унагачихваа гэхээр нь наад залуу чинь намайг цохичихлоо гэсэн чинь согтуу залууг аваад явсан. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / хх-14-17, 100-101-р хуудас /,

Гэрч Х.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Г.ГЦ.Н ахтай муудалцаад барилцаад авахаар нь би Г.Гыг салгаад дагуулаад явж байтал Г.Г дахиад эргэж очоодЦ.Н ахыг гараараа нэг удаа цохиод авахаар нь би салгаж аваад явсан. ... Гудамжинд тааралдаад тэр хоёр хэрэлдэж байгаад барилцаж авсан. ...Г айлаас гарч яваад л хөөе хэн гээд дуудтал л   ах хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр барилцаад авсан ба Гыг түлхээд унагатал Г араас нь очоод цохиод авсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 106-107 хуудас/,

Гэрч Д.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 сарын 28-ны өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад орой цагийг нь яг сайн санахгүй байна манай эмнэлэгийн эх баригч бага эмч Э эгчийн нөхөр ах ганцаараа манай эмнэлэг дээр ирсэн ба нүүр лүүгээ цохиулчихлаа гэсэн. Намайг үзэхэд гуай нүүрэндээ цохиулсан байдалтай нэг талын шанаа нь хавдаад улайчихсан хамраас нь цус гарсан юм шиг байсан. Тэгээд би цус тогтоох эмчилгээ хийлгээд их эмчийг дуудаж үзүүлчихээд хүйтэн жин тавиад амар гээд гэр лүү нь явуулсан. Шөнө 02 цагийн үед эхнэр нь аймгаас ирлээ гээд дахиад дуудлага өгөхөөр нь гэрт нь очоод өвчин намдаах цус тогтоох эмчилгээ хийж өгчихөөд явсан ба дахиж дуудлага өгөөгүй. ... гуай эрүүл байсан ... үзэхэд шинэ гэмтэл байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас /,

Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ... дугаартай дүгнэлтэнд: Тархины СТ /2016.12.31/ болон эгц хажуугаас авсан рентген зурагт гавал ясны баруун нүдний ухархайн гадна хананаас ухархайруу чиглэсэн шугаман хугарал байна. Тархинд зөөлөн эдийн болон цус харвалтын шинж үгүй болно. Хамрын хоёр талын хажуу хана зөрүү бүхий хугаралтай байна. Гайморын хөндий бага шингэнтэй гэжээ. / хх-ийн 146 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн .... дугаартай дүгнэлтэнд: 1. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан ..тоот дүгнэлт болон үзлэг хийсэн шинжээчийн .. тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна. 2.Ц.Нийн биед тухайн үед баруун нүдний ухархайн ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун зовхи, хацар, шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Ц.Нийн 2016.12.31-ний өдрийн “Медтравма” эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээ болон 2017.01.12-ны “Люксмед” эмнэлгийн тодосгогчгүй MRI шинжилгээнүүд буруу оношлогдсон байна. 5.Ц.Нийн чамархай ясанд гэмтэл учраагүй байна. 6.Ц.Нийн 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн толгойндоо модоор цохиулж гэмтэл авч байсан нь 2016.12.28-ны өдөр учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэсэн дүгнэлт /хх-ийн 151-152 хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Г.Г нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн оройн 20 цагийн орчим Иххэт сумын нутаг дэвсгэрт хохирогчЦ.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найзынхаасаа архи уучихаад гарсан ба гудамжинд хүн явж байхаар нь андуураад “хөөе, хэн бэ” гээд дуудсан. Тэгээд гуайтай маргалдаж байтал манай найз М ирээд биднийг салгасан. Тэгээд буцаж очоод гуайг нэг удаа цохисон. М намайг салгаж аваад явсан гэсэн мэдүүлэг, ХохирогчЦ.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цаг болж байхад охиныхоо гэрт оччихоод дэлгүүр орж тамхи авчихаад гэрлүүгээ явж байтал нэг залуу “хөөе” гээд дуудсан ба тэр залуу хажуу айлд байсан залуу байхаар нь “чи хажуу айлын залуу байна гэтэл, хөгшин зөнөг чинь юу гээд байгаа юм бэ гэсэн. Тэгтэл М гэх танидаг залуу ирээд тэр согтуу залууг салгасан ба эргээд явж байтал хөөе гээд дуудах шиг болсон чинь хүрч ирээд цохьсон. Тэгээд тэр залууг дахиад цохих гэхээр нь түлхсэн чинь М ирээд “та яагаад манай найзыг түлхээд байгаа юм бэ” гэхээр нь би “наад залуу чинь намайг цохичихлоо” гэж хэлсэн. ... Би 4 500 000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүн алдсан байж болно. Дахиж битгий алдаа хийгээрэй гэж хэлмээр байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016.12.28-ны өдөр...0.75 литрийн архи хувааж уусан. М хоол хийгээд архинаас уугаагүй. ... 23 цагийн үед гараад шинэ жилээ тэмдэглэж байгаа А дээр очихоор гарч явтал гудамжинд нэг ахтай тааралдаад маргалдаад нүүр лүү нь ... би гараараа цохьсон. ... гэсэн мэдүүлэг, ХохирогчЦ.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... нөгөө согтуу залуу яах ийхийн зуургүй нүүр рүү юугаар ч юм бүү мэд  гал манартал маш хүчтэй цохисон. Би ухаан балартаад доош суухад нөгөө залуу дахиад өшиглөх гэхэд нь би цааш түлхчихсэн. Тэгтэл нөгөө зүс таних залуу хүрч ирээд та яагаад найзыг түлхээд унагачихваа гэхээр нь наад залуу чинь намайг цохичихлоо гэсэн чинь согтуу залууг аваад явсан. ...  гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Г.ГЦ.Н ахтай муудалцаад барилцаад авахаар нь би Г.Гыг салгаад дагуулаад явж байтал Г.Г дахиад эргэж очоодЦ.Н ахыг гараараа нэг удаа цохиод авахаар нь би салгаж аваад явсан. ... Гудамжинд тааралдаад тэр хоёр хэрэлдэж байгаад барилцаж авсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 сарын 28-ны өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад орой цагийг нь яг сайн санахгүй байна манай эмнэлэгийн эх баригч бага эмч Э эгчийн нөхөр ах ганцаараа манай эмнэлэг дээр ирсэн ба нүүр лүүгээ цохиулчихлаа гэсэн. Намайг үзэхэд гуай нүүрэндээ цохиулсан байдалтай нэг талын шанаа нь хавдаад улайчихсан хамраас нь цус гарсан юм шиг байсан. ... үзэхэд шинэ гэмтэл байсан ... гэсэн мэдүүлэг, Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ... дугаартай дүгнэлтэнд: Тархины СТ /2016.12.31/ болон эгц хажуугаас авсан рентген зурагт гавал ясны баруун нүдний ухархайн гадна хананаас ухархайруу чиглэсэн шугаман хугарал байна. Тархинд зөөлөн эдийн болон цус харвалтын шинж үгүй болно. Хамрын хоёр талын хажуу хана зөрүү бүхий хугаралтай байна. Гайморын хөндий бага шингэнтэй гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн .... дугаартай дүгнэлтэнд: 1. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан ..тоот дүгнэлт болон үзлэг хийсэн шинжээчийн .. тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна. 2.Ц.Нийн биед тухайн үед баруун нүдний ухархайн ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун зовхи, хацар, шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Дээрхи гэмтлүүд нь тухай хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой шинэ гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Ц.Нийн 2016.12.31-ний өдрийн “Медтравма” эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээ болон 2017.01.12-ны “Люксмед” эмнэлгийн тодосгогчгүй MRI шинжилгээнүүд буруу оношлогдсон байна. 5.Ц.Нийн чамархай ясанд гэмтэл учраагүй байна. 6.Ц.Нийн 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн толгойндоо модоор цохиулж гэмтэл авч байсан нь 2016.12.28-ны өдөр учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Г.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

 

ХохирогчЦ.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирлын мөнгө 4 500 000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Г.Гыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2 Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

           3. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

           4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА