Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******25 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 08 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Чойбалсан хороолол ******* тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,
-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241-р зүйлд зааснаар 1 жил, ерөнхий ангийн 14-р зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 131-р зүйлийн 2-т зааснаар 8 сар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, 
-Дорнод аймгийн шүүхийн *******01 оны 12-р сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 
-Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* /РД: ЖЭ65081*******5/.
Шүүгдэгч ******* овогт ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******24 оны 11 дүгээр сарын 19-ний орой ******* цагийн орчимд Дорнод аймаг Хэрлэн сум 2-р баг Чойбалсан ******* тоотод иргэн үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг зүүн гуянд нь хутгаар хатгаж "зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт “бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* цагийн орчимд Дорнод аймаг Хэрлэн сум 2-р баг Чойбалсан ******* тоотод иргэн үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг зүүн гуянд нь хутгаар хатгаж "зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, 
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч "...Болсон асуудлын талаар гэвэл , гэх ах бид 3 уугаад сууж байхад гэх өвгөн нь надад хандаж “чи аятайхан байгаарай над шиг наслахгүй шүү" гээд агсрах гээд байсан. Би бодохдоо түүнийг уусан архиндаа халаад л ингэж байгаа байх гэж бодсон. Миний хувьд архи уусан байсан учраас яаж дуугүй байхав ам хэлээр маргалдаж эхэлсэн. Тухайн үед миний санаж байгаагаар ******* цаг өнгөрч байсан юм. Энэ үед ах надтай ам хэлээр зөрж яриад байсан явдлаас болоод түүний хувьд миний зүүн гуя орчимд хутгаар 2 удаа хатгасан. Би тухайн үйлдлийнх нь хариуд ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй. Харин хэсэг сууж байхад миний зүүн гуя орчимд халуун дүүгэх шиг өвдөөд байсан. Гэвч миний гэх ахыг настай хүн учраас түүний хариуд ямар нэгэн үйлдэл хийж чадалгүй уураа барьж суусан. ...Надад энэ хэрэгт ахаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Учир нь миний эмчилгээний зардалд зарцуулсан мөнгө төгрөг байхгүй. ...Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Үүнтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-******* тал/,
Иргэний нэхэмжлэгч : “...хохирогч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд ... /ЖЖ91072817/-н эмчилгээний зардалд 106,190 төгрөг тус тус зарцуулсан байна. Иймд ...хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс нарын биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Гэрч Г.ийн: "...Би *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсан хорооллын ******* тоот буюу өвгөн гэх хочтой ахын гэрт нь өвгөн ах, бид 3 архи уугаад сууж байсан. ...Ингээд биднийг архи ууж байхад орой ******* цагийн орчим болж байсан бөгөөд тухайн үед хамт ууж байсан гэгч нь уусан архиндаа халсан ч юм уу яасан юм зүгээр байж байгаагаасаа зан араншин өөр болж өндөр дуугаар зандрах маягтай ярьж эхэлсэн. Түүний хувьд яриан дундаа хараалын үг хэлэх зэргээр чанга чанга яриад байсан учир үүнд нь гэрийн эзэн ах дургүйцэж гэртээ байсан нэг хутга гаргаж ирээд ын зүүн хөлийн гуя орчимд нь хутгалах шиг болсон. Тухайн үед ойр орчимд ах, , бид 3 байсан. Өөр хэн нэгэн ахын гэрт байгаагүй. ын хувьд бол өвгөнд хутгалуулаад ямар нэгэн байдлаар түүний амь насанд халтай нөхцөл байдал ажиглагдаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
Гэрч : “...Тухайн үед ерөнхий жижүүрээс Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсан хорооллын ******* тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага ирсэн шиг санаж байна. ...Ингээд тухайн айл руу ороход өвгөн, , , Наранаатар гэх хүмүүс байсан бөгөөд тэдний , гэх 2 иргэн нэг нь гуян дээрээ, нэг нь далан дээрээ хутгалуулсан гэмээр байдалтай байж байсан. ... гэгчийг дагуулж гаран түүнээс юу болсон талаар асуухад тэрээр гэгчийн гуя орчимд өвгөн хутгалсан гэх утга бүхий зүйл ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 тал/, 
Гэрч : “...Тухайн орой ******* цаг 30 минут өнгөрч байхад тус цагдаагийн газрын 7058102 тусгай дугаарын утсанд Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоотод хэрүүл маргаан болоод байна, хутгаар манай хүүг бэртээсэн, би уг газарт байхгүй байна, манай хүү над руу ингэж ярилаа гэх дуудлага гэх иргэнээс өгсөн юм. ...мэдээллийг шивж оруулах гээд хэрхэн гэмтсэн талаар асуухад нь бусдад хутгалуулсан, нь бусдад түлхүүлж уг гэмтлийг авсан хэмээн тухайн тоотод байсан хүмүүс мэдүүлж байна гэж мэдээлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 тал/,


    Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангын *******24 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 тоот дүгнэлтэд: “... биед зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтлүүд нь тус бүртээ болон бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  
  
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.

Иймээс прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 
Мөн шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 106,190 төгрөгийг *******25 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкны 1009000*******080 тоот дансанд төлж барагдуулсан болно. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ........ дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ....... дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ