Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 126/ШШ2022/0030

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бд холбогдуулан гаргасан Холбогдогч П.Нд шийтгэл оногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0001557 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн П.Н нь зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэсэн гэх 2238000170 дугаартай зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч П.Нд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулж, хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Материалд цугларсан холбогдогч П.Нгийн ... 2 загас өгсөн үнэн, Зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг, тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан ажилтан, цагдаагийн дэслэгч Ц.Бийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 23-04-020/10 дугаартай улсын байцаагчийн эд зүйл хураан авах тухай акт зэрэг нотлох баримтуудаар холбогдогч П.Н нь зохих зөвшөөрөлгүй 2 ширхэг загас агнаж, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0001557 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч П.Нд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ... гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг барьсан ... гэх зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ... амьтныг барьсан, 1.3-т ... амьтныг агнасан гэх 2 өөр үйлдлийг тус тусд нь зөрчлийн шинж болгон хуульчилсан бөгөөд холбогдогчийн үйлдсэн зөрчил нь мөн зүйл, хэсгийн 1.3-т заасан ... гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан гэх зөрчлийн шинжтэй байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсанд шийтгэлийн хэмжээг бичээгүй, албадлагын арга хэмжээг бичих хэсэгт торгуулийг бүрэн барагдуулах гэж албадлагын арга хэмжээний төрлийг буруу бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн холбогдогч П.Нд шийтгэл оногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0001557 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бүрэн барагдуулах ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 52 000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулах ... гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр прокурорын 41 дугаартай дүгнэлт бичиж тус аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн дүгнэлттэй таницлаа.

Уг прокурорын дүгнэлтэнд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б миний би, Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн П.Нд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудсанд шийтгэлийн хэмжээг бичээгүй, албадлагын арга хэмжээг бичих хэсэгт торгуулийг бүрэн барагдуулах гэж албадлагын арга хэмжээний төрлийг буруу бичсэн нь мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд холбогдогч П.Нд шийтгэл оногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0001557 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бүрэн барагдуулах ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 52 000 төгрөгийн хохирол нөхөн төлбөр гаргуулах ... гэж өөрчлүүлэхээр прокурорын бичсэн дүгнэлтийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь иргэн П.Нд зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг загас агнаж, тээвэрлэсэн гэх 2238000170 дугаартай зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч П.Нд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн үйлдсэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0001557 дугаар шийтгэлийн хуудсаны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бүрэн барагдуулах ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 52 000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулах ... гэж өөрчлүүлэх тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

Шүүх зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0001557 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн П.Нд шийтгэл оногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0001557 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ