Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Өлзийбаатар /томилолтоор/
Хохирогч /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг ******* ******* гэх газарт оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний 1******* тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 01 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* овогт ******* нь хохирогч 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр "Хөлсөөр ажиллуулах /мал маллуулах/ гэрээ"-ээр итгэмжлэн хариуцуулсан малыг Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд маллаж байх хугацаандаа 35 тооны үхэр, 8 тооны адууг завшиж, нийт 46,050,000 /дөчин зургаан сая тавин мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт цахимаар гаргасан тайлбартаа: “...2023 оны 07 дугаар сарын 06-ны өгсөн: 2022 оны 10 дугаар сарын эхээр зунжаа /зуслан/-аас өвөлжөө рүүгээ нүүж байх үед нь өөрсдөө ирж малаа тоолж үзэхэд 10 гаруй тооны үхэр дутсан. Тэгэхээр нь яагаад үхэр дутуу байгаа юм гэж аас асуухад хажуу айлын үхрүүдтэй нийлчихсэн, зарим нь араас ирж байгаа байх, зармыг нь ойр хавиас олсон гэж хэлсэн. Ингээд бид нарыг Улаанбаатар хотод очсоны дараа утсаар залгаад дутуу үхрүүдээ олоод авчихсан одоо бүгд бүрэн болсон гэж хэлж байсан. Ингээд 2022 оны жилийн эцэст мал тоолуулахад адуу 135 толгой, үхэр 407 толгой, нийт 542 толгой малыг тоолуулсан байсан. Энэ үед бид нар мал дутаагүй гэж үзэж байгаа. Түүнээс хойш 2022 оны 11 сард, 12 сард, 2023 оны 01 дүгээр сард, 03 дугаар сарын 21-ний өдрүүдэд би нөхөртэйгөө Улаанбаатар хотоос ирж малаа өөрсдөө тоолох гэхэд ямар нэгэн шалтаг хэлээд өөрөө гэртээ огт байдаггүй, маллаж байгаа малаа тоолуулдаггүй байсан. тай утсаар холбогдох гэхэд тэр бүр утсаа авдаггүй, ганц нэг удаа холбогдоход мал хорогдсон гэж огт хэлдэггүй, мал бүрэн байгаа л гэж хэлдэг байсан. Ингээд манай малыг маллаж чадахгүй, мал үхэж байгааг ч мэдэхгүй байсан тул өөр малчин хайсаар байгаад 2023 оны 05 дугаар сарын 17-нд малаа хүлээж авах үед 16 тооны үнээ, 16 тооны эр үхэр, 3 бяруу нийт 35 тооны үхэр, 2 морь, 6 бүдүүн гүү, нийт 8 тооны адуу тус тус дутсан тул 7 хоногийн дотор малыг чинь бүрдүүлж өгнө хэлээд өөрөө гарын үсэг зурсан... би аас 5000,000 төгрөгийг хүлээн авсан одоо үлдэгдэл 41 050 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 48-49, 51 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны хавар 02 дугаар сард ын мал харж байсан газарт очиж 1,300,000 төгрөгөөр мухар улаан зүсмийн тугалтай гунж авсан. Тухайн үед хүргэн нь байсан. тэр 2 миний худалдаж авсан тугалтай үнээг Портер машин дээр ачиж өгсөн. Би ******* “иймээ тиймээ юм байхгүй биз дээ, өөрийн эзэмшлийн үхрийг зарж байгаа биз дээ” гэсэн чинь “асуудал байхгүй, би өөрийн эзэмшлийн мал аа танд зарж байгаа” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 59-60 тал/ 
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би гэх хүнийг танихгүй манай хуурай дүү Одко 2022 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд над руу утсаар холбогдоод танай баруун турд талын айл мал зарна гэж байна. Би жилдээ бяруу тугал ер нь хүнээс худалдаж авдаг тэгээд би 2022 оны 10 дугаар сард бяруу тугал хоёроо авах гээд очиж уулзсан. Тэгсэн миний мал байхгүй байна баруун тийш Сэргэлэн сум руу гүйчээд байна гээд намайг хоосон буцаасан тэгээд би 4 дахь удаагаа очоод бяруу тугал 800,000 төгрөгөөр аас худалдаж авсан” гэжээ. /хх-ийн 62-63/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ... мухар улаан зүсмийн охин тугалтай мухар улаан үнээ содон тэмдэг нь 2 гуяны ард цагаан толботой тугал нь адилхан зүстэй. Нийт 1,500,000 төгрөгөөр зарж байсан. “Дүү нь энэ айлд ирэхдээ 2 тугалтай үнээ 60 гаруй тооны хоньтой ирж байсан ямар нэгэн асуудал байхгүй мөнгөний хэрэг гараад зарж байна” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 65-66 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бойн дээр үл таних хүн “бойнд орсон адууны мах авах уу” гээд тухайн адуу 169 кг татаж байсан. Би 6000 төгрөгөөр бодож 1,014,000 төгрөгөнд тухайн адууны махыг авахаар болсон. Би 06 дугаар сарын 27-нд адууны махыг аваад 06 дугаар сарын 27-ны өдрөө мөнгийг нь шилжүүлээгүй шалтгаан нь гарал үүслийн илгээ байхгүй гээд ч юм у эсвэл надад мөнгө байхгүй байсан болоод ч тэр үү тухайн мах авсан өдрөө шилжүүлээгүй байсан энэ талаар сайн санахгүй байна” гэжээ. /хх-ийн 68-69 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... “ыг туслах малчнаар ажиллаж байх хугацаанд 35 үхэр 10-аад тооны адуу дутсан, мөн зуднаар 30-аад тооны үхэр 15 адууны сэг зэмийг ын ажиллаж байх хугацаанд өөрөөр нь заалгаж сэг зэмийг үзэж тоолж им, тамга зэргийг нэг бүрчлэн шалгасан дандаа манай им тамгатай малууд байсан. Тэгээд тухайн зуднаар үхэж үрэгдүүлсэн малыг ын тооцооноос хассан харин огт сураггүй байгаа өөрөө дутаасан малыг ******* өөрт нь тооцуулж аар гарын үсэг зуруулж авч байсан...” гэжээ. /хх-ийн 71-72 тал/   
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ гэдэг айлынд мал маллаж байхад ахын эзэмшлийн олон тооны адуу, үхэр байгаагүй нийт адуу, үхэр адуу нийлсэн 10 хүрэхгүй бод мал байсан. Сэргэлэн суманд ахын эзэмшлийн мал үлдээгүй нийт 10 хүрэхгүй адуу, үхрийг нь тууж аваачиж байсан...” гэжээ. /хх-ийн 74-75 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед аас 3 бяруу авна гэж 3 бярууны мөнгийг 3 удаа хувааж дансанд шилжүүлж байсан, тухайн үед хэдэн төгрөгөөр бодож яг хэдэн төгрөг шилжүүлж байснаа сайн санахгүй байна, ямар ч байсан 3 бяруу аас авна гэж шилжүүлж байсангаа санаж байна. Нэмээд хэлэхэд 2024 оны хавар надад ээжийн бие муудлаа яаралтай мөнгөний хэрэг гараад байна, унагатай гүү өгье гээд бид 2 уулзаад үл таних  нэг хүнрүү залгаад утсаар ярьж гүү маань байгаа биздээ гээд яриад байсан, тэгэхээр нь би баттай юм байна гээд нэг сая гаран төгрөгийг данс руу нь шилжүүлж байсан, би аас авах ёстой 3 бяруу болон унагатай гүүг одоо болтол аваагүй байгаа ... Би 2023 оны 11 дүгээр сарын дундуур тай холбогдож “авах ёстой 3 бяруугаа авъя” гэхэд надад хандаж “мал харж байсан хүнийхээ малыг шуурганд уруудуулаад дутаагаад өрөнд орсон. Тэр хүнийхээ малыг харахаа больсон. Өөрийн гэсэн малгүй болсон. Тэгж байгаад хөгшин нь өрийг цайруулна  гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 84-85 тал/
     
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 28 тал
- “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 96-99 тал/
- Иргэн , ******* нар нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Хөлсөөр ажиллуулах /мал маллуулах/ гэрээ” байгуулж, ...299 үхэр, 117 адуу... хүлээлгэн өгсөн гэрээний хуулбар /хх-ийн 198 тал/
- *******ын 5413042516 тоот дансанд үзлэг хийсэн “...мал, мах худалдаалсан байж болох 59 гүйлгээг...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 32-37, 122-191 тал/  
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 110 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь хохирогч 2022 оны 05 дугаар сарын 02- ны өдөр "Хөлсөөр ажиллуулах /мал маллуулах/ гэрээ"-ээр итгэмжлэн хариуцуулсан малыг Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд маллаж байх хугацаандаа 35 тооны үхэр, 8 тооны адууг завшиж, нийт 46,050,000 /дөчин зургаан сая тавин мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , , , , , , , , , ,, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, *******ын дансны хуулга, хөлсөөр ажиллуулах гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж  46,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг. 
Өөрөөр хэлбэл, “Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 
Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 46,050,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч шүүгдэгчээс 5000,000 төгрөгийг хүлээн авсан үлдэгдэл 41,050,0000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж  мэдүүлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 41,050,000 /дөчин нэгэн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “” гэх газарт оршин суух /РД:/-т олгох нь зүйтэй гэж үзлээ. 


Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь хохирогчид 5,000,000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 46,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 41,050,000 /дөчин нэгэн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “” гэх газарт оршин суух /РД:/-т олгохоор тогтоосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь хохирогчид 5,000,000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ