| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2017/0097/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 175.2., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагч Д.Дэлгэрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:
Эрүүгийн .... дугаартай хэргийн шүүгдэгч:
М.Н
Р.Н
Г.М
Д.С-нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн /бага бус хэмжээний/ буюу 136 кг 600 гр үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,
Шүүгдэгч Д.С нь М.Н, Р.Н, Г.М, нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн /бага бус хэмжээний/ буюу 136 кг 600 гр үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөө М, Н бид 3 тус тусын мах болох үхрийн махыг аваад Монгол улсын хил гарсан. 14-ний өдөр бол хэдэн сүү аваад Нгөөр өгөөд явуулсан. Яагаад өгч явуулсан бэ гэхээр би өөрөө нялх хүүхэдтэй, хүүхэд харах хүн байхгүй болохоор чи машин бариад яваад өг гээд машинаа өгч явуулсан. Маргааш нь өөрийн гэрийнхээ өвлийн идшинд идэх байсан махаа урагшаа авч гарах гээд бэлдсэн байсан. Цагаан сар болох гээд хувийн хэрэгцээний зүйлээ авах гээд улсын хилээр хязгаарласан зүйл гаргасан гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Р.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өглөө урагшаа тус тусдаа өөр өөрсдийн махаа авч гарсан. Өглөө гарахад С цаанаас ирж 2 хилийн дунд уулзсан, махаа машинд хийж байхад хилийн цэргийнхэн ирж бид саатуулагдсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Мий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өглөө Монголын хилээр урагшаа нэвтэрсэн. 2 хилийн голд очоод байж байтал хилийн цэргийнхэн ирж саатуулсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н, М бид 3 урагшаа явсан. Хятадын хил даваад Н чи миний машиныг барьчих урд хоноод өглөө хил нээгдэхээр хилийн голд хүрээд ир гээд М, Н 2 буцаад Монголын хил рүү яваад би цаашаа Мандалд очиж хоноод өглөө хил нээгдэхэд Н, М хоёр хилийн голд хайрцагтай мах авчирсан байсан. Тэгээд мах ачиж байхад хилийн цэргийнхэн ирж саатуулсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.Ний мөрдөн байцаалтанд өгсөн: “...С, Н, Г.М, бид нар ярилцаад С, М бид гурав БНХАУ-руу хамт явж М бид хоёр Хятадын хил дээр үлдээд С БНХАУ-руу миний эзэмшлийн ... улсын дугаартай авто машинтай гарч хоносон. Ст би маргааш хил гараад ороод ирээрэй бид нар Монголын хил гараад хоёр хилийн гол хэсэгт хүлээж байя гэж ярилцан тохиролцсон юм. Би Ст Монголын хил дээр битгий очоорой хилийн голд машинтайгаа зогсож байгаарай гэж хэлсэн юм. ...машинаас өөрийн хайрцагтай мах сүүг гартаа барьж гааль руу орон паспорт дээр зөвшөөрөл даруулаад гарч ирээд хүлээж байтал Н, М хоёр гаалиас хайрцагтай сүү махаа барьчихсан гарч ирсэн. Тэгээд бид гурав уулзаад гаалийн бүсэд шалгуулаад гарч ирсэн эхний машинд нь сууя гэж бодоод хүлээж байтал ... улсын дугаартай авто машин гаалийн бүсэд шалгуулан гарч ирэхээр нь машинд сууж Монголын хилээс 2 км орчим яваад Н, М бид гурав машинаас хайрцагтай мах сүүгээ авч буугаад хоёр хилийн голийн бүсэд Сыг хүлээгээд зогсож байхад С хятадын хилээс гарч ирсэн. Тэгээд миний эзэмшлийн ... улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэж дээд хэсгийг нь тайрсан шатахууны банканд махыг хийж үлдсэн махаа машины арын зааланд ил тавиад гарах гэж байтал хилийн цэргийн алба хаагч ирж саатуулсан. ...Би үхрийн махыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан ханги хилийн боомтоор нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 140-142 дугаар хуудас/,
Шүүгдэгч Р.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Н эгч, С, М бид нар хоорондоо ярьж байгаа хилээр мах гаргахаар тохиролцон би хөдөө явж нэг бярууны мах авчирсан юм. Тухайн үед Н эгч бас үхрийн махтай байсан ба тус махаа гялгар уутанд хийж янзалсан байсан. Би хөдөө яваад 2017 оны 02 сарын 14-ний орой Ханги боомт дээр ирсэн. Намайг ирэхэд Н эгч Мийн хамтаар байсан Сыг урагшаа гарсан. Маргааш бид нарыг гараад очиход С машинтай цаанаас ороод ирнэ хилийн голд махаа машинд нуугаад БНХАУ-руу гарна гэж ярьж байсан. Маргааш нь буюу 2017 оны 02 сарын 15-ны өглөө махаа аваад 2-н хаалтан дээр очиж Н эгч, М бид гурав биеийн гэдэс, нуруу суга, хөл зэрэг газарт махаа хийж скочоор тогтоогоод гадуур хувцас өмсөөд үлдсэн махаа машинд байсан голден милк сүүний хайрцаганд хийсэн. ...М бид хоёрыг гарч ирэхэд Н түрүүлээд гараад ирчихсэн хоёр хайрцаг махаа бариад зогсож байсан. ...Монголын хилээс 2 км орчим яваад машинаас буугаад зогсож байтал С ... улсын дугаартай авто машинтай хятадын хилээр гарч ирсэн тэгээд машинд махаа нууж янзалж байтал хилийн цэргийн алба хаагч нар ирж саатуулсан. Ашиг олох зорилготой гаргасан. ...нийт гаргасан мах нь 136 кг 600 гр мах байсан. ...Би хязгаарласан бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 126-127 дугаар хуудас /,
Шүүгдэгч Г.Мий мөрдөн байцаалтанд өгсөн: “...Н ах үхрийн мах гаргана гээд 2017 оны 02 сарын 14-ний өглөө хөдөө гэрээд яваад бярууны мах орой авч ирсэн. Н эгчийн тусгайлан бэлтгэж савалсан үхрийн мах мөн байсан юм. 2017 оны 02 сарын 14-ний өдөр Н эгч С ах бид гурав Н эгчийн эзэмшлийн ... улсын дугаартай авто машинтай урагшаа гараад Хятадын хил дээр очоод С ахад чи машин барьж урагшаа гараад маргааш хил онгойхоор гараад ирээрэй, бид нар махаа оруулаад хоёр хилийн голын зурваст хүлээж байя, тэгээд махаа машиндаа нуугаад урагшаа гаргая гэж ярьж тохироод Н эгч бид хоёр буцаад Монголд орж ирсэн. С ах Мандалд хонохоор машинтай явсан. Маргааш нь буюу 2017 оны 02 сарын 15-ны өглөө Н эгч, Н ах бид гурав Н ахын авчирсан мах болон Н эгчийн тусгайлан бэлтгэж савалсан махнаас авч яваад хилийн 2-н хаалтан дээр очиж үхрийн махыг бид гурав биеийн гэдэс, нуруу, суга зэрэг газарт ороод тогтоон гадуур нь хувцас өмсөөд үлдсэн махыг нь голден милк сүүний хайрцаганд хийсэн. ...хайцагтай махаа барьж ороод паспортон дээр штамба даруулчаад гарч ирэхэд Н ах Н хоёр гарчихсан хүлээж байсан тэгээдбид гурав машин сууж Монголын хилээс 2 км орчим яваад машинаас махаа авч буугаад хүлээж байтал С ах Хятадын хилээр гарч ирсэн тэгээд хятад Монголын хилийн голын зурвас газарт ... улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн банкинд махаа нууж янзалж хийж байтал хилийн цэргийн хүн ирээд машин саатуулсан. ...Ашиг олох зорилготой гаргасан” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 130-131 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Н чи машин бариад урд гарч хоночихоод маргааш өглөө хил нээхээр гарч ирээд хоёр хилийн голын зурвас газарт зогсож бай Н, М бид гурав махаа аваад Монголын хилээр нэвтрүүлээд гараад ирье тэгээд машиндаа нуугаад БНХАУ-руу гаргаж заръя чи маргааш Хятадын хил гараад хоёр хилийн гол хэсэгт байж байгаарай Монголын хил дээр очих хэрэггүй шүү гэж хэлж байсан. Тэгээд би Нийн эзэмшлийн ... улсын дугаартай фургон маркийн авто машиныг жолоодон БНХАУ-руу гарч Мандалд очиж хоноод өглөө хил нээхээр нь Хятадын хил гараад 09.00 цагийн үед санаж байна хоёр хилийн гол хэсэгт очихоор явж байтал Н, Н, Г.М гурав зам дээр голден милк сүүний 5 ширхэг хайрцаганд хийсэн мах барьчихсан тухайн хайрцагны дээд хэсэгт 1 үе сүү өрж нуусан байдалтай зогсож байсан би машинтай очиж зогсоод махыг Ний машины тусгайлан бэлтгэж дээд хэсгийг нь авсан шатахууны банкинд махыг, хийж нууж байтал Монголын хилийн цэргийн алба хаагч нар ирж саатуулсан. ...Н, Н, М нарын хамт ханги боомт дээр байсан. Махнаас биедээ ороогоод үлдсэн махыг нь голден милк сүүний хайрцаганд хийгээд ил бариад гараад ирлээ гэж хэлж байсан. ...Би үхрийн махыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан Ханги хилийн боомтоор нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 122-124 дугаар хуудас/,
Гэрч Ц.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 02 сарын 15-ны өдөр Ханги хилийн боомтын экспортын чиглэлд томилгоот хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан ба намайг үүрэг гүйцэтгэж байхад Н гэх эмэгтэй мах гаргаж байгаад хилийн голд баригдсан гэж хүмүүс ярьж байхыг сонссон надад хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. ...Р.Н, Г.М гэх хүмүүсийг бол танихгүй Н гэх эмэгтэйг зүс мэднэ ер нь байнга хил дээр явж байдаг юм” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Э.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр заставын дарга Б томилгоот хуваарийн дагуу Ханги хилийн боомтын журамд хяналт тавин ажилласан үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 цаг 40 минутын орчимд цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Э ирээд “хоёр хилийн голд фургон маркийн авто машин зогсоод юм ачиж байна” гэж хэлэхээр нь жолооч ахлагч Шын хамт очиж шалгахад 3 залуу машинд голден милк сүүний хайрцагийг эд зүйлс ачсан байдалтай байсан. ...машиныг нь шалгана гэж хэлээд Ханги боомтын хяналтын талбайд авчирч шалгахад ... улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн шатахууны саванд тусгайлан бэлтгэсэн уутанд савласан мах нуусан мөн голден милк сүүний хайрцагт мах хийж дээд хэсгээр нь 1 үе сүү өрж нуусан байдалтай байсан. Тухайн авто машинаас нийт 6 хайрцаг мах гарч ирсэн. ...мах авч явж байсан гэх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгаж үзэхэд М.Н, Д.С, Р.Н Г.М гэх хүмүүс байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч С.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад заставын орлогч, ахлах дэслэгч Т ирээд хоёр хилийн голд фургон маркийн авто машин юм ачаад байна очиж шалгаад ирье гэж хэлээд би ...Тийн хамтаар явж тухайн авто машиныг очиж шалгахад шатахууны савны дээд хэсгийг нь авч тусгайлан бэлтгэж дотор нь савалсан мах хийсэн байдалтай ... улсын дугаартай авто машин зогсож байсан би машинд орж үзээгүй тухайн машиныг Т саатуулж хилийн хяналтын талбайд авчирч үзлэг хийсэн. ...Машины гадна 3 залуу байсан. ...махыг гаргаж байсан хүмүүс нь М.Н, Д.С, Р.Н, Г.М гэж хүмүүс байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч З.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ...Хилийн 0168-р ангид иржхугацаат цэргийн алба хааж байсан юм. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуваарийн дагуу 10-12 цагийн хооронд застав дээр цагийн манаанд үүрэг гүйцтэгэж ажиллаж байсан хоёр хилийн голд буюу Ханги боомтоос урагшаа БНХАУ-руу явах замд бор ногоон өнгийн фургон маркийн авто машинд хүмүүс юм ачаад байх шиг харагдсан. Тэгээд би заставын орлогч, ахлах дэслэгч Тэд ирж хэлсэн. Т орлогч машинтайгаа явж тухайн машин дээр очоод машиныг эргүүлэн хяналтын талбайд авчирч шалгажбайгаа харагдсан. ...Т дарга тухайн машинд ачсан бараа нь мах байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 16-18, 33-34 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримт устгасан акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/,
2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 6 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 81 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хх-ийн 167-170 дугаар хуудас / зэрэг болно.
Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор хязгаарлалт тогтоосон бараа буюу 956,200 төгрөгийн /бага бус хэмжээний/ 136 кг 600 гр үхрийн махыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч М.Ний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөө М, Н бид 3 тус тусын мах болох үхрийн махыг аваад Монгол улсын хил гарсан. 14-ний өдөр бол хэдэн сүү аваад Нгөөр өгөөд явуулсан. Яагаад өгч явуулсан бэ гэхээр би өөрөө нялх хүүхэдтэй, хүүхэд харах хүн байхгүй болохоор чи машин бариад яваад өг гээд машинаа өгч явуулсан. Маргааш нь өөрийн гэрийнхээ өвлийн идшинд идэх байсан махаа урагшаа авч гарах гээд бэлдсэн байсан. Цагаан сар болох гээд хувийн хэрэгцээний зүйлээ авах гээд улсын хилээр хязгаарласан зүйл гаргасан гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Р.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өглөө урагшаа тус тусдаа өөр өөрсдийн махаа авч гарсан. Өглөө гарахад С цаанаас ирж 2 хилийн дунд уулзсан махаа машинд хийж байхад хилийн цэргийнхэн ирж бид саатуулагдсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Мий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өглөө Монголын хилээр урагшаа нэвтэрсэн. 2 хилийн голд очоод байж байтал хилийн цэргийнхэн ирж саатуулсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч М.Ний мөрдөн байцаалтанд өгсөн: ...машинаас өөрийн хайрцагтай мах сүүг гартаа барьж гааль руу орон паспорт дээр зөвшөөрөл даруулаад гарч ирээд хүлээж байтал Н, М хоёр гаалиас хайрцагтай сүү махаа барьчихсан гарч ирсэн. .... Тэгээд миний эзэмшлийн ... улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэж дээд хэсгийг нь тайрсан шатахууны банканд махыг хийж үлдсэн махаа машины арын зааланд ил тавиад гарах гэж байтал хилийн цэргийн алба хаагч ирж саатуулсан. ...Би үхрийн махыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан ханги хилийн боомтоор нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Р.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 сарын 15-ны өглөө махаа аваад 2-н хаалтан дээр очиж Н эгч, М бид гурав биеийн гэдэс, нуруу суга, хөл зэрэг газарт махаа хийж скочоор тогтоогоод гадуур хувцас өмсөөд үлдсэн махаа машинд байсан голден милк сүүний хайрцаганд хийсэн. ...М бид хоёрыг гарч ирэхэд Н түрүүлээд гараад ирчихсэн хоёр хайрцаг махаа бариад зогсож байсан. ...Монголын хилээс 2 км орчим яваад машинаас буугаад зогсож байтал С ... улсын дугаартай авто машинтай хятадын хилээр гарч ирсэн тэгээд машинд махаа нууж янзалж байтал хилийн цэргийн алба хаагч нар ирж саатуулсан. Ашиг олох зорилготой гаргасан. ...нийт гаргасан мах нь 136 кг 600 гр мах байсан. ...Би хязгаарласан бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Мий мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 02 сарын 15-ны өглөө Н эгч, Н ах бид гурав Н ахын авчирсан мах болон Н эгчийн тусгайлан бэлтгэж савалсан махнаас авч яваад хилийн 2-н хаалтан дээр очиж үхрийн махыг бид гурав биеийн гэдэс, нуруу, суга зэрэг газарт ороод тогтоон гадуур нь хувцас өмсөөд үлдсэн махыг нь голден милк сүүний хайрцаганд хийсэн. ...хайцагтай махаа барьж ороод паспортон дээр штамба даруулчаад гарч ирэхэд Н ах Н хоёр гарчихсан хүлээж байсан тэгээд бид гурав машин сууж Монголын хилээс 2 км орчим яваад машинаас махаа авч буугаад хүлээж байтал С ах Хятадын хилээр гарч ирсэн тэгээд хятад Монголын хилийн голын зурвас газарт ... улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн банкинд махаа нууж янзалж хийж байтал хилийн цэргийн хүн ирээд машин саатуулсан. ...Ашиг олох зорилготой гаргасан гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр заставын дарга Б томилгоот хуваарийн дагуу Ханги хилийн боомтын журамд хяналт тавин ажилласан үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 цаг 40 минутын орчимд цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Э ирээд “хоёр хилийн голд фургон маркийн авто машин зогсоод юм ачиж байна” гэж хэлэхээр нь жолооч ахлагч Шын хамт очиж шалгахад 3 залуу машинд голден милк сүүний хайрцагийг эд зүйлс ачсан байдалтай байсан. ...машиныг нь шалгана гэж хэлээд Ханги боомтын хяналтын талбайд авчирч шалгахад ... улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн шатахууны саванд тусгайлан бэлтгэсэн уутанд савласан мах нуусан мөн голден милк сүүний хайрцагт мах хийж дээд хэсгээр нь 1 үе сүү өрж нуусан байдалтай байсан. Тухайн авто машинаас нийт 6 хайрцаг мах гарч ирсэн. ...мах авч явж байсан гэх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгаж үзэхэд М.Н, Д.С, Р.Н Г.М гэх хүмүүс байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч С.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад заставын орлогч, ахлах дэслэгч Т ирээд хоёр хилийн голд фургон маркийн авто машин юм ачаад байна очиж шалгаад ирье гэж хэлээд би ...Тийн хамтаар явж тухайн авто машиныг очиж шалгахад шатахууны савны дээд хэсгийг нь авч тусгайлан бэлтгэж дотор нь савалсан мах хийсэн байдалтай ... улсын дугаартай авто машин зогсож байсан би машинд орж үзээгүй тухайн машиныг Т саатуулж хилийн хяналтын талбайд авчирч үзлэг хийсэн. ...Машины гадна 3 залуу байсан. ...махыг гаргаж байсан хүмүүс нь М.Н, Д.С, Р.Н, Г.М гэж хүмүүс байсан гэсэн мэдүүлэг, Гэрч З.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би ...Хилийн 0168-р ангид иржхугацаат цэргийн алба хааж байсан юм. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуваарийн дагуу 10-12 цагийн хооронд застав дээр цагийн манаанд үүрэг гүйцтэгэж ажиллаж байсан. Хоёр хилийн голд буюу Ханги боомтоос урагшаа БНХАУ-руу явах замд бор ногоон өнгийн фургон маркийн авто машинд хүмүүс юм ачаад байх шиг харагдсан. Тэгээд би заставын орлогч, ахлах дэслэгч Тэд ирж хэлсэн. Т орлогч машинтайгаа явж тухайн машин дээр очоод машиныг эргүүлэн хяналтын талбайд авчирч шалгажбайгаа харагдсан. ...Т дарга тухайн машинд ачсан бараа нь мах байсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримт устгасан акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 6 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч Д.С нь М.Н, Р.Н, Г.М, нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон бараа болох 956,200 төгрөгийн /бага бус хэмжээний/ буюу 136 кг 600 гр үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж Аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн байдалтай тохироогүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгээр нотлогдохгүй байна. Д.С нь М.Н, Р.Н, Г.М, нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн /бага бус хэмжээний/ буюу 136 кг 600 гр үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон нь тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тухайн зүйлд нэр заасан барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хэлнэ. Хил нэвтрүүлсэн гэдэгт тус улсын хилээр хориглосон ба хязгаарлалт тогтоосон барааг гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл бүхэлдээ хамаардаг. Энэ гэмт хэрэг нь зөвхөн хориглосон буюу хязгаарласан барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдэл байдаг.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, мөхдөн байцаалтын ажиллагаанд өгсөн гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр Д.С нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө Монгол Улсын хилийг хууль ёсоор гарсан болох нь тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Шүүгдэгч ТД.Сыг гэм буруугүйд тооцон цагаатгаж, шүүгдэгч М.Н, Р.Н, ЗГ.М нарыг хориглосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Н, Р.Н, ЗГ.М НАРТ холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дах хэсэг нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дах хэсэг зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өмгөөлөх тал “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү…” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Учир нь:
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд: Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэжээ. Энэ нь Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт хамаарал бүхий байх тул хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн 18.5 дах хэсэгт заасан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Нийн эзэмшлийн 2500 000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай ...маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Нд уг авто машиныг буцаан олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:
Яллах тал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан:”...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг...” хураах нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “... ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:
...1.3-д:хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэжээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл усдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, рхлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэжээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дах хэсгийн заалт нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогоос бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хураах зрхицуулалт бөгөөд шүүгдэгч М.Нийн эзэмшлийн 2500 000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай ...маркийн автомашин нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого биш байна.
Иймд яллах талын :”...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг...” хураах нь зүйтэй гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал болон шүүгдэгч Г.М нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ТД.Сыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул гэм буруугүйд тооцож, цагаатгасугай.
2. Шүүгдэгч М.Н, Р.Н, ЗГ.М нарыг хязгаарласан барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Р.Нд 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Мд 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нарыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Нийн эзэмшлийн 2500 000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай ...маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Нд автомашиныг буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА