Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/47

 

 

                              

 

    2025        04           ...                                          ...

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Э.Н 

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Б холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ... дүгээр сарын ...ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... хийдэг, ам бүл ... хамт, ... хот, ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд ... дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын ...-ний өдрийн . ..дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д-ийн Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн ... сумын ...-р баг, Өргөн гудамж замд согтуурсан үедээ ... улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 02 дугаар сарын 02-ны орой ... сумын ...-р баг, ... гудамжинд байх ах Р-н гэрт байж байгаад 22 цагийн орчим 2 шил сөжү ганцаараа уучхаад унтах гэж байтал хүргэн болох Б нь дэлгүүрийн гадна хөлдөж үхлээ ирээд авчхаач гэхээр нь би жолоодох эрхээ хасуулчихсан байгаа гэтэл цагдаа байхгүй байна гэхээр нь за гээд Р ахын гэрээс гараад 50 орчим метр ... улсын дугаартай сонота маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод цагдаад саатуулагдсан. Тэгээд драгер багажаар шалгуулахад 1,42% гэж гарсан. Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан. Манай хүргэн дэлгүүрээс ирээд авчхаач гэхээр нь л явчихсан юм аа. Би 2 шил сөжү ганцаараа уусан. Айхтар согтсон зүйл байгаагүй. Би ... сумын ...-р баг, ... тоотоос 50 орчим метр газар машин жолоодсон гэжээ. /хх-ийн 50-51/

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Улаанбаатар хотоос машинаа зарах гэж энд ирсэн. Машин авах хүн маань надад 2 шил сөжү өгөхөөр нь уусан юм. Одоо охинтойгоо хамт амьдардаг. Эхнэр салаад явсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 02 дугаар сарын 02-ны 21 цагаас 02 цагийн хооронд замын цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ... сумын ...-р баг, ... гудамжинд тээврийн хэрэгслүүдийг шалгаж байх үед ... улсын дугаартай сонота маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Д.Б гэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Мөн тандагч багажаар шалгахад дохио өгч байсан тул цагдаагийн хэлтэс дээр ирж драгер багажаар шалгахад 1,42%-ийн согтолтын зэрэг гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийг түр саатуулж материалжуулан жижүүрт материалыг өгсөн. Жолооч Д.Б гэх хүн ганцаараа явж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан гэжээ. /хх-ийн 24-25/

Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 03/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 04/

Драгер багжийн үзүүлэлт /хх-ийн 05/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэвэр /хх-ийн 40-42/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 54/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн ... сумын ...-р баг ... гудамж замд согтуурсан буюу 1,42 хувийн согтолттой үедээ ... улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.Ц-н /хх-ийн 24-25/ мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 04/, драгер багжийн үзүүлэлт /хх-ийн 05/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэвэр /хх-ийн 40-42/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль(%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш  промиль(%) илэрснийг ойлгоно. Шүүгдэгчийн согтуурлыг шалгахад 1.42 %-тай байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг хугацаанд дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. Шүүгдэгч Д.Б-ын хувьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, ба эрх нь сэргээгдээгүй байхад дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гаргасан нь  тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин 1,42 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

 Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж торгох ял оногдуулсан болно. Оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд  тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.Б