Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/193

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.А-, Д.Б- нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах “......” ХХК-ийн оффис, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кюкүшю” цамхгийн 6 давхарт байрлах “......” ХХК-ийн оффис, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Мандах кафе, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Дулаан байр” хотхоны 1 давхарт байрлах “Ворк энд эдүкэйшн” ХХК-ийн байранд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 283 хохирогчийн 248-ийг нь Америкийн Нэгдсэн Улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран ажиллах гэрээ, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 35-ыг нь “орлоготой оюутан 2020 хөтөлбөрт хамруулж, ажилд зуучилна, англи хэлний болон жолооны курс хамруулна, Америкийн Нэгдсэн Улсын Ворк энд трейвэл хөтөлбөрт бэлтгэнэ, 2020 оны хичээлийн жилийн төлбөрийн 20 хувиар шагнана, урьдчилгаа төлбөргүй 100 хувь лизингээр ухаалаг утас, нөүтбүүк авах эрх олгоно, батлан даалтаар лизинг өгнө, гэнэтийн ослын даатгалд хамруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 191.782.885 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрхэн яаж хууртаж, хохирсон талаараа дэлгэрэнгүй мэдүүлсэн хохирогч К.Бэрэкбол /1хх10/, А.Т- /1хх27/, Ж.Д- /1хх42/, И.Буянбадрах /1хх52-54/, Б.Ирмүүн /1хх73/, О.Мөнгөн-Эрдэнэ /1хх82/, О.Гансүх /1хх 95-74/, С.Болортуяа /1хх113/, Б.Оргил /1хх120/, Э.Ган-Эрдэнэ /1хх126/, Ө.Хоролмаа /1хх143/, Г.Чулуунцэцэг /1хх159/, О.Сүнжиддарь /1хх149/, Б.Наранхүү /1хх154/, Б.Мөнхбат /1хх165/, Н.Баттөгс /1хх170/, Ө.Шинэхүү /1хх173/, Д.Нэргүйбаатар /1хх176/, Б.Өнөрболд /1хх178/, А.Дөлгөөн /1хх190/, Э.Энхзаяа /1хх94/, Г.Г- /1хх201/, Ш.Отгонтуяа /1хх205-207/, У.Уламбадрах /1хх214/, М.Билэгт /1хх218/, Б.Эрдэнэбилэг /1хх228/, Б.Мөнхбаатар /1хх236/, Б.Мөнхбаяр /1хх247/, Б.Баянбилэг /2хх19-23/, С.Тогтохбаяр /2хх31/, П.Амарзаяа /2хх39/, Д.Пүрэвням /2хх51/, Б.Мөнхбат /2хх60/, Б.Оюутболор /2хх67/, С.Өлзиймаа /2хх79/, Б.Мэндбаяр /2хх88/, П.Лхагвасүрэн /3хх11/, Б.Аззаяа /3хх29/, А.Бат-Амгалан /3хх40/, Г.Үүрийнцолмон /3хх58/, Н.Үнэнбат /3хх73/, Г.Аюурсэд /3хх95/, Ё.Отгонбаяр /3хх107/, Б.Отгонбаатар /3хх127/, А.Түмэнжаргал /3хх141/, Д.Гантулга /3хх156/, Д.Самбуупүрэв /3хх169/, Д.Пүрэв-Эрдэнэ /3хх179/, Ё.Түвшинтөгс /3хх200/, Б.Баасанхүү /3хх219/, Т.Зэв /3хх238/, Д.Булганхангай /4хх9/, Э.Билгүүтэй /4хх24/, О.Жамбалцэрэн /4хх40/, Д.Эрдэнэбилэг /4хх57/, О.Сугир /4хх77/, Г.Дүгэрсүрэн /4хх94/, Г.Цогбаяр /4хх110/, Х.Даваасүрэн /4хх124/, Д.Эрдэнэ-Оюун /4хх144/, Т.Тогтохжаргал /4хх162/, Б.Эрдэнэтуяа /4хх182/, Г.Жанчин /4хх197/, Б.Чинбат /4хх213/, Н.Есөнтамир /4хх232/, Ч.Отгонжаргал /4хх249/, Т.Баасанжав /5хх14/, Б.Эрдэнэжаргал /5хх29/, Д.Хүдэр /5хх44/, Ц.Үүрдтүвшин /5хх64-66/, Ч.Алтансүх /5хх84/, Б.Оюунбилэг /5хх97/, Г.Энхжаргал /5хх114/, А.Энэбиш /5хх128/, Д.Буянжаргал /5хх146/, Н.Эрдэнэсувд /5хх164/, Д.Чулуунхүү /5хх178/, Б.Азбаяр /5хх195/, О.Баттулга /5хх210/, Н.Энхтүвшин /5хх227/, О.Ундраа /5хх241/, Ч.Түвшинбаяр /6хх7/, Г.Жанчив /6хх22/, Э.Батчулуун /6хх39-41/, М.Ган-Эрдэнэ /6хх55/, Ж.Сэргэлэнбаатар /6хх74/, Ж.Бямбаа /6хх92/, Э.Төрмөнх /6хх106/, Б.Баянтулга /6хх129/, М.Шинэ-Од /6хх145/, Д.Цэцэгдэлгэр /6хх161/, О.Баатаржав /6хх180-182/, Б.Батболд /6хх195-197/, Б.Жигжидсүрэн /6хх230/, Д.Наранбаатар /6хх250/, Ц.Алтанжин /7хх17/, Д.Дашдондов /7хх34/, Ц.Нямдаваа /7хх51/, Ч.Энхзориг /7хх69/, Т.Төгөлдөр /7хх86/, Д.Оюун-Эрдэнэ /7хх104/, Э.Энх-Амгалан /7хх123/, Б.Баасанжав /7хх135/, М.Жамъяангарьд /7хх146/, Г.Ганзориг /7хх159/, Б.Баттулга /7хх175/, Л.Даваасүрэн /7хх187/, Б.Баярцэнгэл /7хх200/, Т.Нямаа /7хх213/, М.Хосбагана /7хх225/, Б.Доржсэмбэ /7хх237/, П.Түмэнцэцэг /8хх1/, О.Бямбаа /8хх16/, С.Ариунжаргал /8хх29-31/, Г.Лхагвасүрэн /8хх48/, М.Дэнзэнноров /8хх66/, Х.Батзориг /8хх81/, Г.Бямбадорж /8хх96/, Ц.Ундармаа /8хх116/, Б.Дэлгэрцэцэг /8хх131/, Г.Уянга /8хх145-147/, Н.Энхтайван /8хх164/, Ш.Отгонхүү /8хх180/, Б.Сансармаа /8хх196/, Б.Гарамбазар /8хх211/, А.Бадамханд /8хх226/, Х.Ганзул /8хх244/, Ш.Доржсүрэн /9хх14/, Ш.Цогтжаргалан /9хх49-51/, Ө.Амаржаргал /9хх65/, П.Отгонбаяр /9хх82/, Ч.Зоригт /9хх96-98/, М.Мөнхболд /9хх112-114/, М.Ган-Очир /9хх129/, Г.Батням /9хх144/, Д.Ган-Эрдэнэ / 9хх161/, Г.Идэрмөрөн /9хх177/, Б.Буян-Оргил /9хх192/, Ж.Нямдорж /9хх209/, М.Дөлгөөн /9хх224/, Т.Мөнх-Оргил /10хх3/, Б.Баярмандах /10хх119-121/, А.Эрдэнэцэцэг /10хх137-139/, Д.Нямгэрэл /10хх157/, Г.Түмэнжаргал /10хх171-173/, Т.Мөнхтөмөр /10хх189/, Ц.Отгонбаатар /10хх208/, Б.Тэгшдэлгэр /10хх220/, Ц.Сансарбаяр /10хх239/, Ц.Баярмагнай /11хх4/, А.Билүүн /11хх20/, Б.Гурван-Эрдэнэ /11хх47/, Б.Гантулга /11хх67-69/, Б.Энхмаа /11хх83-85/, А.Дөл /11хх100-102/, Н.Амарсайхан /11хх116/, А.Мөнхбаяр /11хх134-136/, З.Баянзул /11хх152-154/, Б.Энхтүвшин /11хх169/, Б.Эрхэмсайхан /11хх185/, Э.Алтангэрэл /11хх200/, М.Чингэс /11хх218-220/, Н.Отгонбаяр /11хх238-240/, Б.Солонго /12хх8/, Д.Буянжаргал /12хх26/, А.Шихихутаг /12хх43/, М.Мөнхбаяр /12хх65/, К.Турат /12хх83-85/, Ц.Нямдорж /12хх125/, Б.Батнасан /12хх141/, А.Амгалантуяа /12хх160/, А.Гэрэлмаа /12хх175/, Б.Түвшинжаргал /12хх190/, Г.Энх-Оргил /12хх205/, Б.Ариунболд /12хх220/, Ц.Оюунтунгалаг /12хх235/, А.Жамъянсүрэн /12хх248/, Ц.Жамбалсүрэн /13хх18/, Б.Даваасүрэн /13хх32/, Ц.Эрдэнэжаргал /13хх48-50/, Т.Отгонсүрэн /13хх63/, Ц.Батаа /3хх78/, Л.Одбаяр /13хх99-101/, Ч.Үүрийнцолмон /13хх118/, Б.Батдаваа /13хх132/, С.Цогтбаяр /13хх146/, Ц.Чулуунцэцэг /13хх161/, Т.Мөнхрагчаа /13хх176/, Н.Баярцэцэг /13хх192/, М.Туяа /13хх206/, Б.Батбаатар /13хх219/, Б.Баярмагнай /13хх235/, М.Айжан /13хх249, 14хх1/, Т.Энхболд /14хх40/, Б.Батчимэг /14хх57/, О.Цэндмаа /14хх73/, Г.Мөнхрагчаа /14хх90/, Г.Октябрь /14хх106/, Б.Пүрэвдорж /14хх121/, Б.Уянга /14хх137-139/, Б.Анхцэцэг /14хх155, Г.Алтантуяа /14хх173/, М.Гантулга /14хх190-192/, А.Батмөнх /14хх210/, М.Сүхбаатар /14хх227-229/, Б.Баатарсүрэн /14хх245-247/, А.Батжаргал /15хх12-15/, М.Дэлэгжаргал /15хх29/, Л.Үржинсайхан /15хх43/, Ж.Баасанжав /15хх61/, Н.Мөнхтайж /15хх74/, М.Оюун /15хх88/, Ю.Булган /15хх103/, М.Пүрэвсүрэн /15хх119/, Л.Даваасүрэн /15хх149/, Н.Дөлгөөн /15хх157/, Д.Цэцэглхам /15хх171/, Д.Чулуундорж /15хх185/, О.Доржнамжил /15хх198/, Д.Цэрэндаш /15хх212/, Э.Эрдэнэболор /15хх225/, П.Мөнхбаясгалан /15хх238/, Ө.Сайнбуян /16хх3/, Н.Мягмарсүрэн /16хх17/, Д.Ренчиндорж /16хх33/, Б.Баттөр /16хх56/, Л.Эрдэнэбилэг /16хх73/, С.Буянт /16хх92/, С.Буянт /16хх111/, С.Цэцэгмаа /16хх130/, Б.Эрдэнэбат /16хх142/, А.Ганбаатар /16хх159/, З.Гантулга /16хх175/, Ц.Очирхүү /16хх193/, Г.Пүрэвдаваа /16хх212/, Г.Доржсамбуу /16хх226/, Ц.Билэгсайхан /16хх241/, б.Будсүрэн /17хх5/, Н.Дэлгэрмөрөн /17хх20/, Д.Цэвэлмаа /17хх33/, Ж.Гэрэлт-Од /17хх46/, М.Амартүвшин /17хх58/, Б.Чойжоо /17хх76/, Э.Нандин-Эрдэнэ /17хх90/, насанд хүрээгүй хохирогч О.Бархас /17хх109/, Э.Шүрэнцэцэг /17хх126/, насанд хүрээгүй хохирогч С.Амгаланбаатар /17хх142/, Г.Дөлгөөн /17хх160-162/, О.Буянжаргал /17хх178-180/, Б.Анар /17хх194-196/, З.Гантөмөр /17хх212/, Ю.Ганзориг /17хх228/, Б.Санчир /18хх58/, Л.Бүддорж /18хх73/, Х.Мөнхзаяа /18хх85/, Ж.Наранжаргал /18хх99/, М.Цэвэлмаа /18хх115/, Н.Нандинболор /18хх131/, Г.Энххүслэн /18хх147/, Л.Бадамсүрэн /18хх162/, Ж.Жавхлан /18хх175/, Б.Дарьжав /18хх190/, Б.Ундрал /18хх206/, Б.Батсүрэн /18хх221/, Б.Сувданцэцэг /18хх237/, Д.Хүлэгч /19хх1/, Н.Сувдмаа /19хх14-17/, Ц.Аюуш /19хх29/, А.Мядагмаа /19хх46/, Г.Лхамсүрэн /19хх58/, Д.Мөнх-Оргил /19хх70-72/, М.Мөнх-Эрдэнэ /19хх84/, У.Содномпэлжээ /19хх102/, насанд хүрээгүй хохирогч С.Мишээл /19хх119/, С.Пагмажав /19хх131/, С.Наранхүү /9хх142/, У.Эрдэнэхүү /19хх156/, Э.Хуланчимэг /19хх165/, Г.Ган-Эрдэнэ /19хх180/, О.Дөлгөөн /19хх193/, Г.Золжаргал /19хх205/, Г.Баттулга /22хх224/ нарын мэдүүлэг болон хохирогч нарын мэдүүлгийг давхар нотолж мэдүүлсэн гэрч Б.Сарангэрэл /1хх34/, З.Чимэддолгор /3хх181/, Б.Отгонтөгс /2хх99/, Т.Тогтохжаргал /3хх12/, Н.Мэндбаяр /19хх238/, Г.Бямбасүрэн /19хх240/, Г.Балжинням /19хх242/, Б.Лхагвацогт /19хх244-246/, Ч.Эрдэнэсүрэн /19хх235-237/, С.Бадамгэрэл /7хх191/, Т.Мягмарсүрэн /10хх6/, О.Ичинноров /19хх212/, У.Маралмаа /19хх216/, Б.Төгсжаргал /19хх214/, Э.Урансайхан /19хх231/, Х.Ганзул /19хх218/, Ц.Номин-Эрдэнэ /19хх220-223/, Н.Мягмарсүрэн /19хх224/, Б.Юмчинсүрэн /19хх226-228/, Л.Анхбаяр /19хх234/, М.Мөнхтуяа /19хх246-248/, Р.Оюун-Эрдэнэ /19хх249/ нарын мэдүүлэг, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны албан бичиг /17 хх 248-250, 18 хх 1-12/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 9/1729 дугаар албан бичиг /20хх19/, “......” ХХК-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /20хх43-48, 53-65/, “......” ХХК-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /20хх67-74, 75-80, 81-97/, С.А-, Д.Б- нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /20хх98-201, 103-115, 116-125 176-178/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /21хх117, 118-131, 22хх132-145/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.А-, Д.Б- нарын дээрх үргэлжилсэн нийт 191.782.885 төгрөгийн буюу их хэмжээний хохирол бусдад учруулсан үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, Д.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.А-д 7 жил, шүүгдэгч Д.Б-т 5 жил хорих ял тус тус шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг хэрэгт авагдсан баримтуудад түшиглэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч С.А- “...283 хохирогчийн 165.221.475 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон ч С.Болортуяад 186.050, 165 ам.доллар, С.Өлзиймаад 350.000 төгрөг, Д.Хүдэрт 504.000 төгрөг, Д.Доржсэмбэд 630.000 төгрөгийг тус тус дансанд нь хийсэн. Хохирлын тооцоо зөрүүтэй байхад шийдвэр гаргасанд гомдолтой” гэж,

шүүгдэгч Д.Б- “...нөхрийнхөө ажилд нь тусалж байсан болохоос залилангийн гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй, бүх үйл ажиллагааг нөхөр С.А- удирдаж байсан, мөрдөн байцаалт зөвхөн яллах талыг баримталж хохирлын тооцоог нарийн гаргаагүй, их хэмжээний мөнгө аваад хил гарсан Ганхуяг, Цэрэндулам болон гэмт хэрэгт холбогдох шалтгаан болсон Энхболдыг шалгаагүйд гомдолтой” гэж,

шүүгдэгч С.А-н өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, О.Оюунчимэг нар “...менежер Цэрэндулам, Ганхуяг нар Алтансоёмбын өмнөөс зарим хохирогч нарын хохирлыг авсан, хохирлыг зөв тогтоогоогүй, зарим хохирогч нар зөвхөн сургалтанд сууж, жолооны курст суралцаж төгссөн ба гомдолгүй гэснийг анхаарах, хэргийг мөрдөн байцаалтад буцааж хэргийн зүйлчлэлийг зөвтгөх боломжтой, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон асуудал тогтоогоогүй” гэж,

шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч А.Сандагдулам “...нийт 283 хохирогчид 191.792.885 төгрөгийн хохирол учруулсан гэж прокурорын яллах дүгнэлтэд заасан хохирлын тооцоог үнэн зөвийг нь шалгалгүйгээр төлж барагдуулсан 26.561.410 төгрөгийг хасч, 165.221.475 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Б-аас мэдүүлэг авахдаа Үндсэн хууль зөрчсөн, тэрээр нөхрийнхөө ажилд тусалж хаяа нэг ажил дээр очдог байсан болохоос санаатайгаар хүсэл зоригоо нэгтгэн хуурч мэхэлсэн нь тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу тул прокурорт буцааж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Эдгээр гомдлуудад дурдсан үндэслэл тус бүрийг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан шалгахад, мөрдөн шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгч нарын бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 283 хохирогчийг залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хохирогч нарт учирсан нийт хохирол, одоо нөхөн төлүүлвэл зохих хохирлыг үндэслэлтэй зөв тодорхойлж, шийтгэх тогтоолын хавсралтаар олгохоор заасан нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгох, эсхүл өөрчилж болохоор хуульчилсан ба ийм байдал анхан шатны шүүхийн шийдвэрт тогтоогдохгүй байгаа тул давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/930 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, О.Оюунчимэг, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч А.Сандагдулам нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ