Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгч Г.Даваахүү, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Иргэдийн төлөөлөгч М.Ган-Эрдэнэ,

Хохирогч Л.Б-, З.М-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч О.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-т холбогдох эрүүгийн 2438000000432 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Э-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б-д хутга тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоот хашаанаас 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л-ийн улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, А.Л-ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б-ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх ... хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод байх З.М-гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Б.С-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н- ийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч, 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод байх Я.Б-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2438000000432 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

   1. Шүүгдэгч О.Э- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б-д хутга тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу заазуур хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 8-15 тал/,

Хохирогч Л.Б-гийн өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цаг 15 минутын үед гэртээ ирээд ортол хойд өрөөнд юм түжигнээд дугараад байхаар нь би зээ охиноо ирсэн юм байна гэж бодоод нэрээр нь дуудсан чинь нэг ч дуу гаргахгүй байхаар нь гайхаад өрөө рүү яваад ортол үл таних нэг залуу ногоон цүнхтэй юм бариад над руу шууд ирээд “ална шүү” гээд хутга тулгаад тэр харанхуй өрөө рүү ор гэхээр нь би хариуд нь “үгүй үгүй” гэтэл дахиад “ална шүү доошоо суу” гэхээр нь доошоо суусан. Тэгтэл харж болохгүй шүү, мөн хөдөлж болохгүй шүү хэрэв тэгвэл ална шүү гэсэн. ...Тэгээд сууж байтал тэр хүн гал тогоо руу ороод нэлээн юм онгичиж байгаад буцаад нэлээн том заазуур барьж орж ирээд миний хоолой хэсэгт тулгаад “чи муу цагдаа дуудсан уу” гэж 3 удаа асуухаар нь би дуудаагүй гэж хариулсан. Тэгтэл арын өрөө рүү ахиж ороод нэг улаан хайрцагтай юм гаргаж ирээд “энийг онгойлго чи” гэхээр нь “би чадахгүй би энэ гэрийн эзэн биш шүү дээ зүгээр хүүхдийн гудас гаргах гэж л ирсэн гэж 3-4 удаа хэлсэн чинь ахиж арын өрөө рүү авдар онгичоод байсан. Тэгээд буцаж орж ирээд “наанаасаа хөдөлвөл ална шүү” гэж хэлэхээр нь би заа гэж хэлээд байж байтал ахиж гал тогооны өрөө рүү ороод чимээгүй болчихсон. Тэгтэл үүдний хэсгээр машин дугараад эхлэхээр нь би сэмхэн цонхоор хартал манай гудамжаар машин явж байсан. Тэгээд би босоод хартал тэр хүн байхгүй болсон байсан. ...Дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 1 аяга нь бичиглэлтэй, шинэ цагийн мөнгөн аяганууд байсан. 2021 онд худалдан авсан орос хромон гутал, сувдан шигтгээтэй мөнгөн үсний даруулга 1 ширхэг, Самсунг А4 маркийн гар утас 1 ширхэг, 2 мөрөндөө үүрдэг цүнх 1 ширхэг зэрэг зүйл алдагдсан. ...Тэр хүн намайг гэрт ороод ирсэн чинь шууд л ална шүү гэж хэлээд миний хоолойнд нэг гялалзсан юмаар тулгаад авсан. Би тухайн үед юу хоолойнд тулгасан гэдгийг нь мэдэхгүй байна. Сүүлд тэр залуу гал тогоо руу ороод буцаж гарч ирэхдээ гэрт байсан саарал иштэй заазуур авч гарч ирээд дахиад миний хоолойнд тулгаад “цагдаа дуудсан уу” гэж гурван удаа асуусан. Бас хэдэн минутын өмнө хэнтэй ярьсан гэж асуухаар нь гучаад минутын өмнө гэрийн эзэнтэй ярьсан чинь “гэрт ороод гудас гарга” гэхээр нь “би орж ирж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн “утсаа өг” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн чинь яг тэр үед миний утас дуугарсан чинь тэр хүн миний утсыг булаагаад авсан. Үүний дараа тэр хүн гал тогоо руу орж юм түжигнүүлж дуугаргаж байгаад 2 ширхэг мөнгөн аяга авсан байна лээ. Бас тэр хүн сургуулийн хүүхдийн цүнх, хоромон гутал, сувдан шигтгээтэй мөнгөн даруулга зэргийг авсан. Намайг тэр хүн хөдөлвөл ална шүү гэхээр нь би айгаад хөдөлж чадаагүй. Гомдолтой байна. Алдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас 24-26, 28 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б-гийн өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3 цаг болох гэж байхад би хүргэнийхээ машиныг өөрөө унаж ирсэн. Тэр өдөр түлхүүр олдоогүй учраас гэрээ онгорхой орхиод явсан. Би 2 хүүхдээ зөөдөг юм. Намайг гаднаас гэртээ орж ирэх үед юу ч мэдэгдэхгүй байсан. Гар утсаа гал тогооныхоо өрөөнд тавиад гэрээ цэвэрлэх гэтэл хойно юм түчигнээд байхаар нь охиноо 3 удаа дуудтал чимээ гараагүй. Тухайн үед зээ охин маань ирчихсэн байгаа байх гэж бодсон. Гэтэл ногоон урзалктай, бор эрээн малгай зүүсэн хүн байсан. Би маш их гайхсан. Нэг гялалзсан зүйл миний хоолойд тулгасан. Намайг ална шүү суу гэхээр нь би суусан. Надаас цагдаа дуудсан уу, гэж асуухаар нь би дуудаагүй гэж хэлсэн. Танай гэр мөн үү, гэхээр нь би биш гэж хэлсэн. Намайг суулгаж орхиод нөгөө өрөөнд орж юм ухсан. Нэг цоожтой зүйлийн цоожийг тайл гэхээр нь би тайлж мэдэхгүй гэж хэлсэн. Тэрийг сэгсэрч онгойлгож байгаад дотор байгаа эд зүйлийг нь харж байсан. Бурхан болон бурхны доод талын авдрыг онгойлгосон. Тэндээс ээмэг авсан байх. Тэгээд байж байтал энэ гүйгээд явчихсан. Би дотроо ашгүй дээ гэж бодоод байж байтал цагаан иштэй балиус гаргаж ирээд миний хоолойд тулгасан. Нөгөө гараараа юм хайж, ухаад байсан. Надаас цагдаа дуудсан уу, хэнтэй хамгийн сүүлд ярьсан гэж асуусан. 7611 гэсэн Витз машин байсан түлхүүрийг нь аваагүй. Хөргөгч, хөлдөөгч бүх зүйл онгорхой болсон байсан. Заазуур буцаагаад байранд нь тавьсан байсан. Тэндээс 2 ширхэг мөнгөн аяга авсан байсан. Тэгээд л гараад явсан. Би хөдөлгөөнгүй сууж байгаад хажуу айлын машин дуугарч байхаар нь мөлхөж байгаа эсэхийг нь шалгаад байхгүй болохоор нь гарч зугтаад хашааныхаа хаалгаар гарсан. Тэгээд хашааны хаалгаар хартал юу ч мэдэгдэхгүй болохоор нь дэлгүүрт ороод манай гэрт хулгай орсон, надад заазуур тулгасан, би өөрөө утасгүй байна, цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Дэлгүүрийн хүн хүргэнд хэлж өгөөд хүргэн цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Б-гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 16-19 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ү-гийн өгсөн: “...Би тэр өдөр өглөө хичээлдээ яваад өдөр 13 цаг 30 минутад хичээлээ тараад гэртээ ирж хувцасаа солиод буцаад сургууль руугаа явсан юм. ...Манай гэр онгорхой хүнгүй байсан. Би тэр үед гайхаад би өөрөө түлхүүрээ хайгаад олоогүй юм. Тэгээд намайг ирэх үед онгорхой байсан. Манай эгч ойрхон гарсан байх гэж бодоод нэг их юм бодоогүй яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хавтас 36-37 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-924/10935 дугаартай: “Үнэлэгдэж буй дээрх эд зүйлсийн нийт зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 1,490,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх дүгнэлт /1-р хавтас 38-40 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 5 тал/,

Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би ерөөсөө хутга тулгаагүй. Энэ айлд ороод юм авч байхад энэ эмэгтэй хүн ороод ирэхээр нь би хажуугаар нь гараад зугатаасан. ...2 мөнгөн аяга, 1 хромон гутал, ширээн дээр байсан утас, бас нэг цүнх зэргийг авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 47 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч О.Э- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоот хашаанаас 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л-ийн улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Л-ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 72-73 тал/,

Хохирогч А.Л-ийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар хороо “Боса” дэлгүүрийн урд талд 2024 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цаг 40 минутын үед өөрийн улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой явж байтал гудманд зүс харж байсан залуу гар өргөхөөр нь яваад очтол нөгөө зүс харж байсан залуу “намайг Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод хүргээд өгөөч” гэхээр нь араарааа суулгаад хүргэж өгсөн. Тэгээд гэрт орооч гээд байхаар нь орж утсаа хальт цэнэглээд буцаад гарахын зуургүй Н- гэх залуутай миний мотоциклийг унаад гараад явсан. Би араас нь гүйгээд барьж авч чадаагүй. ...БНХАУ-д 2024 оны 04 дүгээр сард үйлдвэрлэгдсэн, 150 мотортой улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоцикль байсан. ...Би царайг нь харвал танина. Зарим хүмүүсээс асуухад А-буюу Т- гээд яриад байсан. Би зөвшөөрөл өгөөгүй. Айлд ороод утсаар яриад гартал миний мотоциклийг унаад явсан байсан. Би 2,880,000 төгрөгөөр үнэлж байна. Энэ онд буюу 4 дүгээр сард худалдаж авсан юм. ...Миний мотоциклийг О.Э- унаж явсан юм. Харин Н- араар нь суусан байсан. Намайг 10 дугаар хороонд явж байтал тэр дэлгүүрийн тэнд дуудсан зүс таних залуу буюу О.Э-ыг тэр айлд хүргэж өгөөд хамт орсон чинь О.Э- миний мотоциклийг барьсан, араар нь Н- суугаад л явж харагдсан. Намайг цагдаад өргөдөл өгчихөөд 1 дүгээр хороо руу гэр рүүгээ явж байтал О.Э- нэг бор дээлтэй нөхөртэй хамт явж байсан. Би дуудсан чинь намайг хараад шууд зугтаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 77, 79 тал/,

Хохирогч А.Л-оор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 63-71 тал/,

Гэрч Ц.Н-ын “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах “Цагаан-Уул” зах дээр найз О.Э- гэх залуутай таараад ганц том пиво хувааж уугаад бид хоёр явган Мөрөн сумын 10 дугаар хороонд манай ахынд очсон. Тэгээд О.Э- надад хальт гараад ирье гэж хэлсэн. Тэгээд удаа ч үгүй 20 минутын дараа шар “Даюун” мотоцикльтой хойно нь нэг танихгүй ах суусан орж ирсэн хамт ирсэн. ...Тухайн үед О.Э- унаж ирээд буцаад нөгөө шар “Даюун”-ыг унаад л гараад явсан... ” гэх мэдүүлэг /1-р хавтас 84 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-024/10043 дугаартай: “...Дээр дурдагдсан шар өнгийн “Даюун” мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар нийт 2,228,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /1-р хавтас 85-88 тал/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 109-110 тал/,

Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Архи ууж байгаад би А.Л-ид мотоциклио өгчих би хөдөө яваад маргааш ороод ирье гэж хэлсэн чинь тэг тэг гэж хэлсэн. Тэгээд би мотоциклийг нь унаж хөдөө явж ирээд буцаагаад мотоциклийг нь өгөх гэсэн чинь А.Л-той таарахгүй байсаар байгаад намайг цагдаад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 99 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч О.Э- нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б-ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 120-121 тал/,

Хохирогч Ж.Б-ийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн хашаан дотроосоо гэр түшүүлээд тавьсан улсын дугаар байхгүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклио алдсан. Тухайн мотоцикль алдагдсан өдөр нь манай дүү Н- төрөх гээд Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтсэн. Тэгээд эхнэр бид хоёр тэндээ өнжөөд оройн 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед мотоцикль гэрийн баруун талд түшүүлээд тавьсан байсан газартаа байж байсан. Тэгээд шөнө дундуур аваад явсан юм шиг байна лээ. Өглөө 08 цагийн үед босоод ажилдаа явах гээд гартал гэрийн баруун талд байсан мотоцикль алга болсон байсан. ...Манай дүү болох Отгонбиндэръяа нь Улаанбаатар хотоос 2023 оны 11 дүгээр сард хувь хүнээс худалдаж авч ирж байсан. Би мотоциклио 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас 129 тал/,

Гэрч Б.С-ын өгсөн: “...Би тухайн мотоциклийг хаанаас авсныг мэдэхгүй байна. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний орой 22:00 цагийн үед намайг Мөрөн сумын Хөх толгойн урд айлын өвөлжөөнд М-, Ц- хоёртой архи уугаад сууж байхад О.Э- тухайн алдагдсан гээд байгаа ногоон өнгийн мотоциклийг ганцаараа унаж ирсэн. Би тухайн мотоцикл хэнийх болохыг асуутал миний мотоцикль байгаа, гаалийн бичиг баримт нь бүгд байгаа гэж хэлж байсан. ...Ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль байсан. Содон шинж тэмдгийг бол сайн мэдэхгүй байна. Тухайн мотоцикль нь түлхүүргүй түлхүүрээ хугалаад хаячихсан гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 133-134 тал/,

Хохирогч Ж.Б-ээр мотоциклийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 122-125 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-924/10736 дугаартай: “...Үнэлэгдэж буй Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 1,200,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /1-р хавтас 137-139 тал/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 149-150 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 118 тал/ шүүгдэгч О.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирогч Л.Б-д заазуур огт тулгаагүй. ...Бусад хэргээ би үнэн зөв хүлээж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч О.Э- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх ... хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 166-169 тал/,

Хохирогч Ж.О-ын өгсөн: “...Эхнэр бид хоёр 2024 оны 04 дүгээр сарын дундуур тухайн Мөрөн сумын Хөх толгойн 10 дугаар багт байрлах ... хүнсний дэлгүүрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө тооллого явуулж дэлгүүрээ хүлээлгэж өгөх гээд шөнийн 01:00 цаг хүртэл цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд манайх дэлгүүрээс хол болохоор тухайн дэлгүүрээ түгжээд эргэн тойрноо шалгаад явсан. Тэгээд маргааш өглөө нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цаг өнгөрч байхад дэлгүүрийн эзэн Х-ах над руу залгаад “дэлгүүрийн цонхоор хулгай орсон байна хүрээд ир” гээд залгахаар нь яваад очтол дэлгүүрийн урд хэсгийг хянадаг хяналтын гадна камерын утсыг таслаад мөн хашаан дотор байдаг мэдрэгчтэй гэрлийн утсыг нь тасдаад гэрлийг нь авсан байсан. Манай дэлгүүрийн арын жижиг цонхны порчикоор нь нэвтэрч ороод архи, хүнсний бүтээгдэхүүн, тамхи, мөнгөний хайрцагт байсан бүхэл 260,000 төгрөг, задгай мянгат, таван зуут, зуутын дэвсгэрт нийлээд 358,000 төгрөг бэлнээр аваад явсан байсан. ...Дотроо таван ширхэг хяналтын камертай гаднахтайгаа зургаан камер байгаа бүгд ажилладаг. Хөдөлгөөн мэдрэгчтэй тухайн эд зүйл алдагдсан шөнийн камерыг шалгахад шөнийн 02:00 цагийн үед гадна камерын урдуур дээгүүрээ савхин куртиктэй савхин куртикны зүүн гар хэсэгтээ кант маягийн хөндлөн оруулагатай, мөн женсин өмдтэй, хар саравчтай малгайтай, хоолойны масктай нүүрээ нуусан түрүүг нь хагас эргүүлсэн бакалин гуталтай хүн дотор хяналтын камерт орсон байсан. Ченж эссе-7 ширхэг, Ногоон эссе-5 ширхэг, гуравтай кастер-5 ширхэг, тавтай кастер-2 ширхэг, 700 граммтай Еден архи-1 ширхэг, 0,5 литрийн Тайга архи-1 ширхэг, Хар Чингис 0,5 литрийн архи-1 ширхэг, 700 граммтай Болор архи-1 ширхэг, лаазтай Сэнгүр пиво-2 ширхэг, том хиам-4 ширхэг, нарийн хиам-2 кг, бүхэл мөнгө 20,000 дэвсгэрт 1 ширхэг, 10.0  00 дэвсгэрт 10 ширхэг, 5000 дэвсгэрт 22 ширхэг, 1000 дэвсгэрт 80 ширхэг, 500 дэвсгэрт 70 ширхэг, 100 дэвсгэрт 130 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 174-176 тал/,

Хохирогч Ж.О-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 163-165 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчин И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-924/10735 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 212,114 /хоёр зуун арван хоёр мянга нэг зуун арван дөрөв/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх дүгнэлт /1-р хавтас 181-183 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 159 тал/,

Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 28-нд ...... дэлгүүр рүү архинд явсан чинь хаасан байхаар нь цонхыг нь нүдсэн чинь онгойхгүй байсан. Тэгэхээр нь хашааг нь даваад орсон чинь дэлгүүрийн хойд талын жижиг цонх онгорхой байхаар нь тэр цонхоор нь ороод 4-5 шил архи, 2-3 ширхэг ундаа, ойр зуурын идэх юм аваад буцаад Заяагийн гэрт очоод авсан архи ундаагаа ууж идсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас 189 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч О.Э- нь үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод байх З.М-гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.М-гийн өгсөн: “...хулгайд алдагдсан юм тухайн үедээ гарч ирдэггүй юм байна. Тухайн үед гарч ирээгүй учраас одоо энд хэлээд хэрэггүй байх. Надад учирсан хохирлыг барагдуулж өгвөл сайн байна” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 91-93 тал/,

Хохирогч З.М-гийн өгсөн: “...Би эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ... тоотод амьдарч байгаад энэ зун үер манай хашаа руу урсаж орсон учраас өөр хашаанд гэрээ барьж амьдарч байгаа юм. Тэгээд өөрийн эзэмшлийн 13 дугаар багийн ... тоотод байх хашаанд байх байшиндаа эд зүйлсээ хураагаад өөр газар амьдарч байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны орой өөрийн хүү Б- ын хамт эзэнгүй хашаагаа эргэж тойрох гээд очтол хашаан дотор 3 залуу, 1 эмэгтэй байсан. Намайг хашаа руу оронгуут нэг залуу нь хашаа даваад зугтаачихсан. Нөгөө хоёр залуу нь газар ширдэг дэвсээд суучихсан пиво тойруулаад уугаад сууж байхаар нь би бухимдаад “манай хашаанд юу хийж байгаа юм” гэхэд нөгөө хоёр залуу “ бид хоёр найзынхаа хашаанд байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа нарыг ирж байх хооронд хашаан доторхоо үзтэл хашаан дотор байсан жижиг байшингийн цоожийг эвдлээд дотор талаас нь ширдэг, хөнжил аваад дэвсчихсэн, мөн жижиг тогоог аваад дотор мах хийчихсэн чанаж идэх гэж байгаа бололтой гал түлэхэд бэлдчихсэн байсан. Тэр хоёр залуугаас “яагаад манай хашаанд орж ирсэн юм, энэ байшинг хэн онгойлгосон” гэж асуухад “хашаа даваад зугтаасан залуу манай хашаа гэж хэлээд дагуулж орж ирсэн. Тэр залууг танихгүй” гэж хэлсэн. Байшин дотор байсан авдрыг онгойлгож дотор талаас нь орчин цагийн 2 ширхэг мөнгөн аяга, мөн Ланд 80 машины цахилгааны утас, пургон машины цахилгааны утас, хужаа мотоциклийн хайлшин обудтай 2 ширхэг дугуй авсан байсан. Мөн байшин доторх эд зүйлсийг онгичиж эмх замбараагүй болгож дотроос нь юм хайсан бололтой болгож орхисон байсан. Орчин цагийн хоёр мөнгөн аяга тус бүрдээ 100,000 төгрөг, Ланд 80 машины цахилгааны утас нь 50-60 орчим метрийн урттай утас байсан, би тэр утсыг 500.000         төгрөг, мөн пургоны утас 50-60 орчим метрийн урттай 500,000 төгрөг, хайлшин обудтай 2 ширхэг дугуй тус бүрдээ 30,000 төгрөг, 8 метрийн урттай бугуйлын сур 280,000 төгрөгөөр үнэлж байна. Хашаа цоожтой байсан. ...Би гомдолтой байна. Би үнэлгээний дүн болох 960,000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн хөлс болох 80,000 төгрөгийг нэмээд 1,040,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хавтас   97, 99 тал/,

Гэрч Т.Б- ийн өгсөн: “...Би өнөөдөр өөрийн хуурай ах М- ийн хамт 13 дугаар хороо ... тоотод байдаг танил эгч А- гийн гэрт байж байгаад орой 20 цагийн үед А-  эгчээс пивоны мөнгө гуйж аваад М-  ахын хамт 13 дугаар хороонд байдаг дэлгүүрээс 1 ширхэг 2,5 литрийн Сэрүүн пиво аваад алхаж явтал нэг залуу тааралдсан, тэр залуу бас халамцуу явж байсан. Тэр залуу өөрийгөө О.Э- гэдэг гэж танилцуулсан. Тэгснээ гурвуулаа танилцаад хамт пивийг чинь ууя гэхээр нь М-  ах бид хоёр эр хүмүүс ялгаа юу байхав бодоод тэр залууг дагаж яваад нэг айлын хашаа руу орсон. Тэр хашаан дотор ороход хашааны баруун урд буланд нэг жижиг модон байшин байсан. Хашаан дотор өөр байшин сав байгаагүй. Хашаан дотор ороход байшингийн зүүн талд ширдэг дэвсчихсэн байсан. Тэгээд бид хоёрыг ширдэг дээр суугаад пиво аягалж бай би хоол хийе гээд жижиг тогоон дотор мах хийчихсэн гадаа гал түлэх гээд байж байтал гаднаас гэнэт нэг настай ах орж ирээд “юу болоод байна” гэнгүүт нөгөө залуу хашааны хойд хэсгээр хашаан дээгүүр даваад зугтаачихсан. Тэгтэл тэр хашаа Э- гэдэг залуугийн хашаа биш гэдгийг нь М-  ах бид хоёр мэдсэн. ...М-  ах бид хоёрыг хашаа руу ороход хашаан дотор байсан жижиг байшин онгорхой байсан. О.Э- гэдэг залуу байшин дотроос хөнжил гаргаж өгөөд чи хөл муутай юм чинь хөнжлийг нуруундаа налаад суучих гээд надад нэг хөнжил өгсөн... ” гэх мэдүүлэг /2-р хавтас 101 тал/,

Гэрч Б.М- ийн өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед манай хуурай дүү болох Т.Б-  бид хоёр Мөрөн сумын 13 дугаар хороонд байдаг Баян цуу гэдэг дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад гарч явахад нэг танихгүй залуу таараад манай эзэнгүй хашаа энд ойрхон байдаг юм, гурвуулаа тийшээ ороод наадахыг чинь ууя гэхээр нь Т.Б-  бид хоёр дагаад нэг хашаа руу ороход хашаандаа хөнжил гудас газарт дэвсээд ор зассан, тогоонд дүүрэн мах хийгээд чанаж иднэ гээд байж байхад гаднаас нэг ах орж ирээд манай хашаанд юу хийж байгаа юм гэсэн. Мөн байшингийн цоож эвдээд юм алга болсон байна гээд байсан. Тэгтэл тэр танихгүй залуу хашаа даваад зугтсан. Өөрийгөө бид хоёрт танилцуулахдаа О.Э- гэж танилцуулсан. ...Т.Б-  бид хоёр анх О.Э- гэж залууг дагаж очиход жижиг байшингийн цоожийг эвдэж ороод дотроос нь юм аваад газарт дэвсээд ор зассан, цахилгааны утас шатаасан байсан. Мөн хоол хийх гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас 103-105 тал/,

Гэрч Ө.А- гийн өгсөн: “...М- , Т.Б-  хоёр надаас авсан мөнгийг аваад дэлгүүр орж пиво авна гээд явсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь би санаа зовоод араас нь явтал М- , Т.Б-  хоёр нэг гудам руу орж яваа харагдсан. Би араас нь очтол нэг айлын хашаан дотор ширдэг дэвсчихсэн сууж байсан. Тэр хоёртой бас нэг залуу байсан. Тэр залууг О.Э- гэдэг залуу байсан. Би тэр залууг урьд өмнө харж байсан. Хочийг нь Т- гэж хочилдог залуу байсан. Намайг хашаанд очоод удаагүй байж байтал хашааны эзэн болох нэг настай ах ороод ирэнгүүт О.Э- хашаа даваад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас 107 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-924/10830 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 960,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /2-р хавтас 110-112 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтас 90 тал/,

Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Мөрөн сумын 13 дугаар хороонд байх эзэнгүй хашаан доторх жижиг модон байшин дотроос хужаа мотоциклийн 2 ширхэг хайлшин обуд, 2 машины монтажны утас, бугуйлын сурыг аваад зах дээр хужаа мотоциклийн 2 ширхэг хайлшин обуд, 2 машины монтажны утсыг зарчихсан юм. Харин бугуйлын сурыг байшингийн эзэн Мягаа ах буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас 116 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

6. Шүүгдэгч О.Э- нь Б.С-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н- ийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч, 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 212-215 тал/,

2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн:  “..2024 оны 08 дугаар сарын 12-ны өглөөний 17 цаг 41 минут 23 секундэд замын хажуу тал руу хар зүсмийн морь унасан саарал малгайтай цамцтай хүн Петровис ШТС-ын хажуугаар гарч байгаа ба засмал зам дээр мотоцикльтой хүн ертөнцийн зүгээр баруун тийш явж байгаа харагдаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 216-217 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн: “...Уг бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 17-ны оройны 17 цаг 51 минут 03 секундийн үед хар морь унасан цагаан саарал малгайтай цамцтай морь унасан хүн болон ертөнцийн зүгээр зүүн талаас нь овоолсон шорооны хажуугаас мотоцикльтой хүнтэй хоёулаа гудам руу орж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 218-219 тал/,

Хохирогч Ч.Н- ийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үертийн ам буюу Хөх толгойн араас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17-18 цагийн хооронд Харганы үйлдвэрийн урд талд аргамжаатай байсан хар зүсмийн жороо морийг мотоцикльтой хүн аваад явсан байсан. Тэгээд тэр орой нь Мөрөнгийн төвөөр хайж үзээд Соёолж төвийн урд талд байдаг Тэс шатахуун түгээгүүрийн газрын камерын бичлэгийг шүүж үзэхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн мотоцикльтой нэг хүн, нөгөө залуу нь миний хар морийг унасан камерын бичлэгт харагдаж байсан. Тэгээд маргааш өглөө нь 05 цагийн үед Мөрөн сумын 10 дугаар хорооны хүүхдийн тоглоомын хажуугаар явж байтал 3-4 эрэгтэй архи уугаад байж байсан. Тэгэхээр нь үзчихээд шууд мориныхоо мөрөөрөө дагаад явтал Мөрөн сумын 13 дугаар хорооны нэг хашаанд орсон байхаар нь цагдаа дагуулаад яваад очтол 2-3 эмэгтэй Э- , С- гэх хоёр залуу өөрийнхөө морийг гээд хар зүсмийн цагаан тамгатай морь нядалчихаад яваад өгсөн гэж хэлсэн. Би тэгэхээр нь нөгөө 10 дугаар хороонд архи уугаад байсан 4 залуу байна гэж бодоод цагдаа нартайгаа тухайн газарт очтол миний морины хазаар, цулбуур хоёрыг өмсөж явсан гуталтайгаа үлдээгээд явсан байсан. Хар зүсмийн таван хошуу цагаан үсгэн тамгатай жороо хар морь байсан. Миний хулгайд алдсан адуу жороо морь. Би хүнээс 5 адуугаар худалдаж авч байсан болохоор 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. Миний морийг унаж явсан хүн нь малгайтай саарал цамцтай, нөгөө хүн хар хувцастай толгойдоо баг өмссөн шар өнгийн Даюун маркийн мотоцикль унасан 2 хүн байсан юм. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хавтас 238 тал/,

Хохирогч Ч.Н- оор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 224-225 тал/,

Гэрч Ө.А- гийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод 2024 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 20 цагийн үед гэртээ байж байтал манайд зүс таних С-, /Э-/ буюу О.Э- нар манайд хар зүсмийн морь С- гэх залуу унасан орж ирсэн. Харин араас нь мотоцикльтой Энхээ буюу О.Э- орж ирээд “танай хашаанд энэ хар зүсмийн морь гаргачих уу” гээд гуйгаад байхаар нь би “наад морь чинь янз бүрийн асуудал байхгүй биз дээ” гэж хэлэхэд “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн юм. Тэгээд “өөрсдөө л мэдэхгүй юу” гэсэн удаа ч үгүй нөгөө тэр хар зүсмийн морийг гаргаад янзалж эхэлсэн. Тэгээд дуусаад тэр О.Э- гэх залуу нь худалдаж авах хүн рүүгээ яваад ирье гээд яваад өгсөн. Тэгээд ойролцоогоор 1 цагийн дараа Приус-30 маркийн машинтай эхнэр нөхөр хоёр ирээд тэр адууны махыг ачаад аваад явсан. Харин С-, Э-  нар буцаж ирж арьс болон толгойг шуудайнд хийгээд мотоцикль дээрээ ачаад явсан. ...Хар зүсмийн дэлтэй, зүүн талын гуя хэсэгт цагаан үсгэн тамгатай яг ямаршуу тамга тэмдэгтэй байсан талаар мэдэхгүй. Тухайн үед Э-  “миний морь, би адуунаасаа авчирсан юм” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хавтас 241 тал/,

Гэрч Ө.А- гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 220-223 тал/,

Гэрч Н.П-ын өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байтал миний ... гэх дугаар руу танихгүй Юнителийн дугаараас залгаад “адууны мах авах уу, би хөдөөнөөс адууны махаа аваад ороод ирлээ” гэж хэлэхээр нь би “одоогоор завгүй байна завтай болохоор очоод авъя” гэж хэлсэн. Тэгээд яг цагийг нь сайн мэдэхгүй байна, оройхон нөгөө залуу залгаад манайд яваад очъё гэж хэлсэн. Удаа ч үгүй нөгөө залуу манайд шар өнгийн Даюун маркийн мотоцикль унасан ганцаараа ирээд цаг орчим эхнэр бид хоёрыг хүлээгээд манайд суусан. Тэгээд бид хоёр ажлаа дуусгаад нөгөө залууг дагаад Мөрөн сумын 13 дугаар хороонд нэг эмэгтэйгийнд очиход адуугаа нядалсан махыг нь бэлдээд гулууз болгоод жижиглэсэн байсан. Би нөгөө залуугаас “арьс толгой хоёроо өгчихөө” гэж асуухад нөгөө залуу “өгөхгүй манай эгч овоо тахилгын юманд ашиглана" гээд өгөөгүй. ...Нөгөө танихгүй залууд мөнгийг нь дансаар хийх гэтэл “надад данс байхгүй бэлнээр аваад өгчих” гээд байхаар нь би орой нь 250,000 төгрөг бэлэн авч өгсөн юм. Маргааш өглөө нь 11 цагийн үед үлдсэн 300,000 төгрөгөө ирж авсан. ...Миний өөрийн адууны мах байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед арьсыг нь гэрийн урд зүгт хашааны баруун талд эвхээд тавьсан байсан. Шөнө орой байсан болохоор харж чадаагүй. Харин толгойг нь харахад халтар, хээр зүсмийн шиг харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 243-244 тал/,

Гэрч Н.П-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 226-233 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-024/10565 дугаартай: “...Дээр дурдагдсан хар зүсмийн нас гүйцсэн эр жороо морьны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар нийт үнэ 5,000,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /2-р хавтас 1-3 тал/,

Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2438000000436 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоол /1-р хавтас 198 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 209 тал/,

Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...С- бид хоёр хоорондоо ярилцаж байгаад хулгай хийхээр болж тохирсон...” гэх мэдүүлэг /2-р хавтас 40 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

7. Шүүгдэгч О.Э- нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод байх Я.Б-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 130-133 тал/,

Хохирогч Б.Т-ын өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа тараад 10 дугаар хороонд байдаг таньдаг найзындаа очиж нэг шил архи уучихаад 20 цагийн үед гэр лүүгээ явах замдаа 13 дугаар багийн ... тоотод байх танил Т- гэх найзындаа ортол тэнд манай найз болон хоёр танихгүй хүн тэр 3 архи уусан сууж байсан. Тэгээд тэр ууж байсан архинаас би уулцаад сууж байтал гаднаас миний таньдаг А-  гэх хүүхэн нэг танихгүй залуутай орж ирээд мэндийн зөрүүгүй над руу хутга бариад л шууд “чамайг ална” гээд эхлээд цээж рүү хутгалахаар нь би айсандаа гараад гүйж байтал араас дахин баруун бөөрний дээд хэсэгт ахиад нэг удаа хутгалсан. Тэр үед гүйгээд айлаас гараад гудамжний үзүүрт гараад “эмнэлэг дуудаарай, би хутгалуулчихлаа” гэж орилсон. ...Би гомдолтой байна. Мөн эмчилгээний зардлаа нөхөн төлүүлж авна...” гэх мэдүүлэг /2-р хавтас 136-137 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “...Б.Т- нь эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 207,521 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 207,521 төгрөгийн зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хавтас 140 тал/,

Гэрч Я.Б-ын өгсөн: “...Би тэр өдөр гэртээ байж байтал орой 22 цагийн үед гаднаас Б.Т- орж орж ирээд байж байтал О.Э-, А-  гэх хүүхний хамт орж ирээд архинаас ууж байснаа тэр хүүхнээ Б.Т-тай хардаад хэрэлдээд сууж байснаа гутлынхаа түрүүнээс хутга гаргаж ирээд шууд Б.Т-ыг ална гэж хэлээд хэд хэдэн удаа хутгалаад авсан. Тэгтэл Б.Т- хашаанаас гараад зугтаасан. ...Ямартай ч О.Э- хамт дагуулж ирсэн хүүхэнтэйгээ Б.Т-ыг хардаад хутгалсан гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /2-р хавтас 144-145 тал/,

Гэрч И.Ц-ы өгсөн: “...Би 2024 оны 09 сарын шөнө 23 цагийн үед манай охин болох Түмэнжаргал утсаар залгаад дүү эмнэлэг дээр хутгалуулсан байдалтай очсон байна, би таныг очоод аваад хоёулаа эмнэлэг орж юу болсон талаар асууя гээд эмнэлэг дээр ирэх үед манай хүү Б.Т- хүлээн авах дээр шархаа цэвэрлүүлээд сууж байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас 147-148 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 464 дугаартай: “...Б.Т-ын биед цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Т-ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /2-р хавтас 151 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтас 128 тал/,

Шүүгдэгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...архи ууж байхад Б.Т- гэдэг нь намайг зайл гээд томроод байхаар нь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн чинь миний баруун талын гуя руу өшиглөөд авахаар нь хоол идэж байсан хутгыг аваад хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас 156 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э-: “...би хохирогч А.Б-д хутга тулгаагүй, хүн ороод ирэхээр нь шууд гараад зугатаасан...” гэж,

Шүүгдэгч О.Э-ын  өмгөөлөгч Н.Бүрэнчимэг: “...Хөвсгөл аймгийн прокурорын газраас О.Э-т холбогдуулж, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Эдгээр гэмт хэргийн зүйчлэлийн тухайд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг. Бусад гэмт хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны эхнээс мэдүүлж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Шүүгдэгч 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 8 дугаар багт байрлах хохирогч Л.Б-гийн гэрт хулгай хийх зорилгоор орсон боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас түүний хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй. Таслан зогсоогдсон баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Шүүгдэгч гаднаас хүн ороод ирэхээр нь тухайн хүнтэй ямар нэгэн юм яриагүй, үйлдэл хийгээгүй, зөрөөд гүйгээд гарсан гэдэг талаар анхнаасаа мэдүүлж ирсэн.  Өмнө дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байгаа. Хохирогч Л.Б-гийн тухайд надад зэвсэг тулгасан удаа дараалан ална гэж заналхийлсэн, сүрдүүлсэн гэдэг зүйлийг ярьдаг боловч хохирогчийн мэдүүлэг тогтвортой биш байдаг. Би энэ хүний царайг харж аваагүй, тухайн үед хараагүй гэдэг. Хэрэв удаа дараалан энэ хүн дээр ирж сүрдүүлсэн асуудал байгаа бол энэ хүний царайг хараагүй байх боломж байхгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэлтэй холбоотой асууж тодруулахад мөрдөгч энэ хүнийг орж байсан гэдгийг мэдэж байсан гэдэг зүйлийг ярьж байна. Хэргийн газарт тухайн мөрдөгч байгаагүй, мөрдөгч энэ хүн мөн байгаа биз дээ гэж заасан учраас би, тийм гэж хэлсэн. Уг таньж олуулах ажиллагаа нь нотлох баримтад үндэслэх боломгүй нөхцөл байдлууд харагдаж байна. Би царайг нь хараагүй учраас хүн хэлмэгдүүлчихгүй байгаа гэж тухайн ажиллагааны явцад учир байдлаа хэлсэн. Хувцсыг нь харах юм бол танина гэж тайлбарласан гэж хэлж байна. Ямар нэгэн байдлаар энэ хүн хохирогчтой удаа дараалан харилцсан бол биеийн ерөнхий өндрөөр нь эсхүл нүүр царайны төрх, содон хоолойгоор ямар шинж тэмдгээр таньж байгаа гэдгээ хохирогч тодорхойлж хэлээгүй байдаг. Иймд хохирогчийн мэдүүлж байгаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч О.Э-ын мэдүүлэг нь заазуурт үзлэг хийсэн тэмдэглэлээр хангалттай тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэг болсноос хойш тухайн заазуурыг гэртээ хэрэглэсэн эсэх талаар асуухад огт хэрэглээгүй гэдэг зүйлийг хохирогч мэдүүлж байна. Хэрэгт ач холбогдолтой ул мөр О.Э-ын хурууны хээ гэх мэт илэрсэн зүйл байхгүй. Тийм учраас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлүүлэх саналтай...” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч,

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 8-15 тал/, хохирогч Л.Б-гийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас 24-26, 28 тал/, хохирогч Л.Б-гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 16-19 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Ү-гийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас 36-37 тал/, хохирогч Л.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн заазуур зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б-д заазуур тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тогтоогдож, шүүгдэгчийн үйлдлийг үгүйсгэх, цагаатгах талын нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч О.Э-ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б-д хутга тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар,

Б.С-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н- ийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч, 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ... тоот хашаанаас 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л-ийн улбар шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, А.Л-ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б-ийн ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх Наран Өндөр хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ... тоотод байх З.М-гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ... тоотод байх Я.Б-ын гэрт 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э-ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б-д заазуур тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан,

Б.С-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н- ийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч, 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ... тоот хашаанаас 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л-ийн улбар шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Л-ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б-ийн ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх ... хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ... тоотод байх З.М-гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ... тоотод байх Я.Б-ын гэрт 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Шүүгдэгч О.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Б-д 1,490,000 төгрөгийн, хохирогч А.Л-ид 2,228,000 төгрөгийн,  хохирогч Ж.О-т 212,114 төгрөгийн, хохирогч З.М-д 960,000 төгрөгийн, хохирогч Б.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Л-, Ж.Б- нар нь мотоциклио буцаан авсан /1-р хх-ийн 109-110, 149-150 тал/ авагдсан байх тул шүүгдэгч О.Э-ыг хохирогч А.Л-, Ж.Б- нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 1.490,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-д, 212,114 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-т, 1.040,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.М-д тус тус олгох, мөрдөн шалгах ажиллагааны үед зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2438000000436 дугаартай прокурорын тогтоол /1-р хавтас 198 тал/ хэрэгт авагдсан байх тул “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-024/10565 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон нас гүйцсэн жороо морины үнэ болох 5,000,000 төгрөгийн тал хувь болох 2,500,000 төгрөгийг шүүгдэгч О.Э-аас гаргуулж хохирогч Ч.Н- ид олгох нь зүйтэй байна. 

Хохирогч Б.Т- нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Э-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

   Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон байна.

              Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Т-ын тусламж үйлчилгээний зардалд гарсан 207,521 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, ЭМДЕГ-ын зардлын түүхийн цахим системийн баримт /2-р хавтас 140-142 тал/ авагдсан, шүүгдэгч О.Э-ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Э-аас 207,521 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Э-ын бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын малыг бүлэглэж хулгайлсан, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлүүд нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Э- нь хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн, прокуророос бусад хулгайн үйлдэлтэй нэгтгэн хамгийн хүндээр нь зүйлчилж ирүүлээгүй байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн…”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тоооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 18 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэснийг баримтлан дээд хэмжээнд нийцүүлэн 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох...” санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 9 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.Э-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдалд тооцов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 1-р хавтас 49-51, 101-104, 147-148 тал, 2-р хавтас 42, 118-119, 158-195 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ын цагдан хоригдсон 146 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2438000000432 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Э- нь хохирогч А.Л-, Ж.Б- нарт төлөх төлбөргүй, хэрэгт хавсаргасан Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустгал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч О.Э-ыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 (арав) жил 03 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-т оногдуулсан 10 (арав) жил 03 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ын цагдан хоригдсон 146 (нэг зуун дөчин зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 1,490,000 (нэг сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д, 510,174 (таван зуун арван мянга нэг зуун далан дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-т, 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Н- ид, 1,040,000 (нэг сая дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч З.М-д тус тус олгож, хохирогч Б.Т- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Э-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Э-аас 207,521 (хоёр зуун долоон мянга таван зуун хорин нэг) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

8. Эрүүгийн 2438000000432 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч О.Э- нь хохирогч А.Л-, Ж.Б- нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустгал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн заазуур 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                         ШҮҮГЧИД                               Г.ДАВААХҮҮ

                                                                                       Б.УУГАНБАЯР