Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2020/00066

 

          

 

 

 

 

               

                                                 

      2020 оны 01 сарын 28 өдөр

         Дугаар 156/ШШ2020/00066

                Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       156/2020/00017/И

 

          Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

          Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .. дүгээр багт байрлах, Хэнтий аймгийн Х....,  газар /РД:/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .. дугаар баг, ......... тоот хаягт оршин суух Д О /РД:/-т холбогдох,  

3 640 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөлд хамрагдан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар хүүгүй, барьцаагүйгээр 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн төлбөр 3 640 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.  Уг гэрээг Б ХХК-тай байгуулсан, О нь энэ компанийн захирал. Манай бүртгэл дээр ч энэ зээл Б ХХК-иар явж байгаа гэв.

 

          Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

          Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Д.О холбогдуулан зээл 3 640 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 “Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд  гаргасан тайлбар зэргээр Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь Б ХХК-тай эргэн төлөлттэй 10 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулсан байх ба Д.О нь Батжин-Ойл ХХК-ийн захирлын хувьд гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан тул Д.О нь Б ХХК-ийн хүлээх аливаа үүргийг хариуцахгүй болно.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.О болон нэхэмжлэгч байгууллагын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 “Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний дагуу үүргийн харилцаа үүсээгүй байх учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Харин нэхэмжлэгч байгууллага нь гэрээний нөгөө тал болох Батжин-Ойл ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргах асуудал нээлттэй болно.

            Хариуцагчид хуульд заасан журмаар товыг мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.О холбогдуулан гаргасан Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын   3 640 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ