Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

 

202*******           03              10                                             202*******/ШЦТ/*******1

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

    Улсын яллагч Ц.******* ,

    Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******ад  холбогдох 2426000790032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 200******* оны 04 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн, эрэгтэй,******* настай, регистрийн дугаар *******, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл *******, ээж, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг  Шивээ-Овоо гэх газарт оршин суух,

 

 Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн *******гийн *******

 

  Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч П.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” супермаркетын зүүн талд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, насанд хүрээгүй *******гийн биед цохих, өшиглөх үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Энэ хэрэг 1 жилийн өмнөх хэрэг. Хохирогч ******* бид нар бол саахалт байдаг, бие биенээ сайн мэдэх хүмүүс юм. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогчид *******00,000 төгрөгийн хохирол төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

  1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),

 

  Насанд хүрээгүй гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдрийн 00 цагийн орчимд ганцаараа гэрлүүгээ явж байтал ******* надруу залгаад, намайг Онцгой байдлын газрын урд талын цагаан өнгөтэй байранд хүрээд ир гэж хэлсэн. Би ярьсанаас нь хойш 10-20 минутын дараа тухайн байранд очтол *******, 2 барны үүдэнд зогсож байсан. Тухайн үед ******* чи Жамъянсүрэн гэх хүүхдийг дуудаад өг, манай дүү байгаа юм гээд байхаар нь Жамъянсүрэн рүү залгаад, Хүлэг дэлгүүр дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Мөн би Жамъянсүрэнд намайг хүмүүс зодох гээд байна гэж хэлсэн. ... Жамъянсүрэн надруу залгаад би ирчихсэн байна, чи хаана байна гэж асуусан. Тэгээд Хүлэг дэлгүүрийн зүүн талын гражнуудын хойд талд *******, хоёр намайг үлдээчихээд Жамъянсүрэн рүү явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн *******3 хуудас),

 

Насанд хүрээгүй гэрч О.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Жамъянсүрэнг танина. Манай найз Даваадоржийн хадам дүү гэдгээр нь танина. Бие биенээ таньдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч гэсэн тэр хоёр нэг сумын хүүхдүүд. ******* Жамъянсүрэнгээс тамхи байна уу гэж асуусан. Тэгсэн Жамъянсүрэн байхгүй гэсэн чинь ******* Жамъянсүрэнг цохиод авсан. Тэрнээс болж л маргалдсан байх. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” хүнсний дэлгүүрийн зүүн урд талд 40-*******0 метрийн орчимд л тийм асуудал болсон. ******* Жамъянсүрэнг цохиод цохиж унагаахад би салгах гээд очиход ******* намайг түлхсэн, тэгээд би мөсөн дээр халтираад унасан. Намайг түлхэж байх хооронд Жамъянсүрэн босоод зугтаасан. Тэгсэн ******* Жамъянсүрэнгийн араас гүйгээд явсан. Би ганцаараа үлдээд, араас нь явах гэтэл Жамъянсүрэнгийн гар утас газар унасан байсан. Тэгээд би тэр гар утсыг Жамъянсүрэнд өгөх гэж араас нь гүйгээд гүйцээгүй. Тэгэхээр нь *******ад өгсөн. Миний хажууд нь байх хугацаанд юу ч аваагүй, би харж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7*******-77 хуудас),

 

Дүрс бичлэгт үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл (хх-ийн *******6 хуудас),

 

Шинжээч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн өрөөнд өөрийн биеэр ирсэн. *******гийн биед дээрээс нь доош чиглэлтэй нүцгэн биений үзлэг хийсэн. Үзлэгээр тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд эрүүнд баруун 13 дугаар шүдний хугарал гэмтлүүд тогтоогдсон. Дээрх шүдний хугарал нь хугарлын гадаргуу мөлгөр, орчмын зөөлөн эдэд цус хуралт, няцрал, гэмтэл байгаагүй тул гэмтлийг хуучин гэмтэл гэж үзсэн. Дээрх шүдний хугарал гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн ************** хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №122 дугаартай “...1. *******гийн биед тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт, дээд эрүүнд баруун 13-р шүдний хугарал гэмтлүүд  тогтоогдлоо.

 

  2. Дээрх гэмтэл нь мохоо  хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

  3. Тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээд эрүүнд баруун 13-р шүдний хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй, хуучин гэмтэл байна.

 

 4. Тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд эрүүнд баруун 13-р шүдний хугарал гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна.

 

 *******. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 1*******-16 хуудас)

 

            Хэрэгт шүүгдэгч П.*******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг авагдсан байна.

 

                        2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч П.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” супермаркетын зүүн талд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, насанд хүрээгүй *******гийн биед цохих, өшиглөх үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч *******, насанд хүрээгүй гэрч *******, О. нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 122 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй. гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч П.*******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч П.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” супермаркетын зүүн талд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, насанд хүрээгүй *******гийн биед цохих, өшиглөх үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

              Насанд хүрээгүй хохирогч *******гийн “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),

 

    Насанд хүрээгүй гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдрийн 00 цагийн орчимд ганцаараа гэрлүүгээ явж байтал ******* надруу залгаад, намайг Онцгой байдлын газрын урд талын цагаан өнгөтэй байранд хүрээд ир гэж хэлсэн. Би ярьсанаас нь хойш 10-20 минутын дараа тухайн байранд очтол *******, 2 барны үүдэнд зогсож байсан. Тухайн үед ******* чи Жамъянсүрэн гэх хүүхдийг дуудаад өг, манай дүү байгаа юм гээд байхаар нь Жамъянсүрэн рүү залгаад, Хүлэг дэлгүүр дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Мөн би Жамъянсүрэнд намайг хүмүүс зодох гээд байна гэж хэлсэн. ... Жамъянсүрэн надруу залгаад би ирчихсэн байна, чи хаана байна гэж асуусан. Тэгээд Хүлэг дэлгүүрийн зүүн талын гражнуудын хойд талд *******, хоёр намайг үлдээчихээд Жамъянсүрэн рүү явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн *******3 хуудас),

 

Насанд хүрээгүй гэрч О.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Жамъянсүрэнг танина. Манай найз Даваадоржийн хадам дүү гэдгээр нь танина. Бие биенээ таньдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч гэсэн тэр хоёр нэг сумын хүүхдүүд. ******* Жамъянсүрэнгээс тамхи байна уу гэж асуусан. Тэгсэн Жамъянсүрэн байхгүй гэсэн чинь ******* Жамъянсүрэнг цохиод авсан. Тэрнээс болж л маргалдсан байх. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” хүнсний дэлгүүрийн зүүн урд талд 40-*******0 метрийн орчимд л тийм асуудал болсон. ******* Жамъянсүрэнг цохиод цохиж унагаахад би салгах гээд очиход ******* намайг түлхсэн, тэгээд би мөсөн дээр халтираад унасан. Намайг түлхэж байх хооронд Жамъянсүрэн босоод зугтаасан. Тэгсэн ******* Жамъянсүрэнгийн араас гүйгээд явсан. Би ганцаараа үлдээд, араас нь явах гэтэл Жамъянсүрэнгийн гар утас газар унасан байсан. Тэгээд би тэр гар утсыг Жамъянсүрэнд өгөх гэж араас нь гүйгээд гүйцээгүй. Тэгэхээр нь *******ад өгсөн. Миний хажууд нь байх хугацаанд юу ч аваагүй, би харж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7*******-77 хуудас),

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №122 дугаартай “...1. *******гийн биед тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт, дээд эрүүнд баруун 13-р шүдний хугарал гэмтлүүд  тогтоогдлоо.

 

  2. Дээрх гэмтэл нь мохоо  хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

  3. Тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээд эрүүнд баруун 13-р шүдний хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй, хуучин гэмтэл байна.

 

 4. Тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд эрүүнд баруун 13-р шүдний хугарал гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна.

 

 *******. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 1*******-16 хуудас)

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч П.*******ын үйлдсэн насанд хүрээгүй хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

         

            Шүүгдэгч П.*******ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус заасан ба 2024 оны 01 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт 202******* оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, П.*******ыг яллагдагчаар татсан тогтоол гарсан болохыг дурдах нь зүйтэй.

 

         3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Насанд хүрээгүй хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, хүсэлт  зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч П.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. 

 

          4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Ц.******* шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч П.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

           

            Шүүгдэгч П.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

            Шүүх шүүгдэгч П.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 6*******0 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6*******0,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ад шүүхээс оногдуулсан торгох  ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй  бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

 

            Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, ******* дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг 6*******0 нэгж буюу 6*******0,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ад шүүхээс оногдуулсан торгох  ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй  бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

            *******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 1 ширхэг CD-г устгасугай.

 

 

          6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА