Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/01626

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/01626

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Ө холбогдох

243,100 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э СӨХ-ийн захирал Ш.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД-ийн 5 хороо, 15 хороолол, .... тоотын эзэмшигч иргэн Т.Ө нь СӨХ-ийн төлбөрөө 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарыг төлөөгүй тул шүүхэд хандаж байна. Иргэн Ө  нарын СӨХ-ийн төлбөр сарын 14300төг* 17 сар=243100 төгрөгийг гаргуулж,Э СӨХ-ийн Голомт банкны ******* тоот дансанд хийлгэж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна.

Э СӨХ-ийн удирдах зөвлөлөөс үнэ тарифыг 2012 оны 07-р сарын 24-ний өдөр тогтоосон. Үүнд:

1. Цэвэрлэгээ материал 5000 төгрөг/өрх/

2. Дежур 3000 төгрөг /өрх/

3. Засвар үйлчилгээ хуримтлал 100 төгрөг/метр квадрат/

4. Хогны төлбөр 2000 төгрөг /өрх/

5.Лифьт 700 төгрөг /ам бүл/

Иймд Иргэний хуулийн 148.2.3, 149.1.2-т зааснаар СӨХ-ийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй бол сууц өмчлөгчөөс төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй бөгөөд ,уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасаны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу танай шүүхэд нэхэмжпэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Т.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Ө нь тус байранд оршин суудаггүй. Миний эцэг эх 03 дугаар сарын 26-нд СӨХ-ийн төлбөр 171,000 төгрөг төлсөн. 72,100 төгрөг нь илүү нэхэмжлэгдсэн засвар үйлчилгээ, лифт ашигладаггүй. Э СӨХ-ийн нэхэмжилсэн 243,100 төгрөгнөөс 228,800 төгрөг буюу 16 сарын төлбөр төлөв. Учир нь 525,000 төгрөгийг 2018 оны 02 сарын 14-нд төлсөн. 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 36 сар, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны дуустал 16 сарын төлбөр болох 228,000 төгрөг төлсөн учир 2018 оны 05 дугаар сарын 23-аас төлбөрийг төлөх болно гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э СӨХ хариуцагч Т.Ө холбогдуулан шагналын 243,100 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс 228,800 төгрөгийг төлж үлдэх 14,300 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаагаар тооцон орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 243,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 228,800 төгрөгийн шаардлагыг төлж биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзаж, үлдэх 14,300 төгрөгийн шаардлагыг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлээс 228,800 төгрөгийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны дуустал 16 сарын төлбөрт тооцон төлсөн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмнө нь хариуцагчаас СӨХ-ны төлбөр нэхэмжлэхэд Улсын дээд шүүх 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх төлбөрт 525,000 төгрөгийг гаргуулсан, одоо 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуустал 17 сарын СӨХ-ны төлбөрөөс хариуцагчийн төлөөгүй нэг сарын төлбөр 14,300 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

Зохигч Баянзүрх дүүргийн 5 хороо, ...... байрны Э СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний нэг сарын төлбөр 14,300 төгрөг болохыг маргаагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд 2016-2018.3 сар гэсэн 243,100 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэхийг шүүхэд нотлох баримт гаргаснаас өөр баримт гаргаагүй, тэрээр “Улсын дээд шүүх өмнөх СӨХ-ны төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл” тооцож 525,000 төгрөг гаргуулсан гэснээс үзэхэд хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэх ба хариуцагч СӨХ-ны төлбөрт 228,800 төгтөг төлснийг тооцоход 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 16 сарын төлбөр төлөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаас 14,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.         Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Өс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний нэг сарын төлбөр 14,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7973 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ