| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0034/э |
| Дугаар | 2025/ШЦТ/58 |
| Огноо | 2025-03-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/58
2025 0******* 14 2025/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жамбиймолом
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Хохирогч Д.*******,
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 242600*******6*******0004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2002 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн, эмэгтэй, ******* настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл *******, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 10-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******гийн ******* / *******/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 10-11 тоотод байх *******гийн гэрийн гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Д.*******ыг заамдаж, түлхэх үйлдлийн улмаас түүний биед зүүн шуу ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би уг нь санаатай түлхээгүй юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найранд орж, бага зэрэг архи уусан. Тэгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 10-11 тоотод байх *******гийн гэрт очсон. Тухайн үед манай нөхөр Оюунчулуун, охин , Жавхлантөгс, , дүү *******, түүний эхнэр Батцэцэг, *******, түүний эхнэр Нямсүрэн, *******, түүний нөхөр *******,, нар байсан. Манай охин , *******той хүзүүгээрээ тэврэлдсэн юм яриад сууж байсан. Гэтэл *******ын эхнэр Нмясүрэн орж ирээд, нөхрөө хардаад, чи наанаа сайхан байн уу гэсэн. Манай охин ах дүүс хүмүүс юм ярьж болдоггүй юмуу гэж маргалдаад эхэлсэн. Тэгээд удалгүй тэд нар маргалдаад гарсан. Би ганцаараа гэрт үлдсэн. Удалгүй эгчийг нүдээд байна гэхээр нь би гэрээс гартал г ******* газарт унагасан өшиглөөд байсан. Би та нар юу болж байна гэж хэлсэн чинь ******* над дээр ирээд намайг заамдаж байгаад хэд хэдэн удаа тугтарч байгаад түлхсэн. Би тэр эрчиндээ газар унасан. Тэгтэл миний зүүн гар хөдөлгөөнгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл гар хугарсан байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-1******* хуудас),
Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Найр дуусаад бид нар аав Отгончулуун, ээж *******, дүү нарын хамт *******гийнд очсон. ******* уурлаад бүгдийг нь ална гээд, намайг үстэж гэрээс гаргатал ээж салгах гэтэл ээж *******ыг түлхээд газар унагаасан. Ээжийг эмнэлэгт үзүүлтэл гар нь хугарсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),
Гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед *******, түүний нөхөр Оюунчулуун, охин , *******, манай эхнэр Нямсүрэн, түүний дүү *******, нөхөр болох ******* нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 10-11 тоотод ирсэн. Манай эхнэр уйлсан чинь ******* өмөөрөөд тай маргалдаад гэрээс гарсан. Тэр хоёрын араас гэрт байсан хүмүүс гарч, ******* эгч , ******* хоёрын дундуур орж, салгах гэтэл ******* та хол бай гээд түлхэх шиг болсон. Тэгтэл ******* эгч хашааны гадна талын замын ховилруу унасан, тэгээд гар хугарчихлаа гээд босоод ирсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-******* хуудас),
Насанд хүрээгүй гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл ******* эгч гаднаас орж ирээд, та нар манайхыг бага дээрэлх гээд хэлээд гарсан. Тэгээд гэрт байсан хүмүүс хашааны гадаа гарсан. Гадаа хашааны хаалганы хажууд зогсож байхад ******* эгч намайг гэнэт алгадсан. Би гайхах айх зэрэгцээд юу ч ойлгоогүй. Удалгүй ******* эгч гэртээ орсон. Би ээж Д.******* дээр очиход зүүн гараа бариад өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-61 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №74******* дугаартай “...1 .Д.*******ын биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
*******. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.2.1-д зааснаар хохирлын хүндэвтар зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26-27 хуудас)
Хэрэгт шүүгдэгч О.*******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг авагдсан байна.
2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 10-11 тоотод байх *******гийн гэрийн гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Д.*******ыг заамдаж, түлхэх үйлдлийн улмаас түүний биед зүүн шуу ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.*******, гэрч О., О.*******, насанд хүрээгүй гэрч О. нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 74******* дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байгааг дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэгх эрхтэй болохыг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс 1,827,599 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч О.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 10-11 тоотод байх *******гийн гэрийн гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Д.*******ыг заамдаж, түлхэх үйлдлийн улмаас түүний биед зүүн шуу ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Насанд хүрээгүй хохирогч С.ын “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найранд орж, бага зэрэг архи уусан. Тэгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 10-11 тоотод байх *******гийн гэрт очсон. Тухайн үед манай нөхөр Оюунчулуун, охин , Жавхлантөгс, , дүү *******, түүний эхнэр Батцэцэг, *******, түүний эхнэр Нямсүрэн, *******, түүний нөхөр *******,, нар байсан. Манай охин , *******той хүзүүгээрээ тэврэлдсэн юм яриад сууж байсан. Гэтэл *******ын эхнэр Нмясүрэн орж ирээд, нөхрөө хардаад, чи наанаа сайхан байн уу гэсэн. Манай охин ах дүүс хүмүүс юм ярьж болдоггүй юмуу гэж маргалдаад эхэлсэн. Тэгээд удалгүй тэд нар маргалдаад гарсан. Би ганцаараа гэрт үлдсэн. Удалгүй эгчийг нүдээд байна гэхээр нь би гэрээс гартал г ******* газарт унагасан өшиглөөд байсан. Би та нар юу болж байна гэж хэлсэн чинь ******* над дээр ирээд намайг заамдаж байгаад хэд хэдэн удаа тугтарч байгаад түлхсэн. Би тэр эрчиндээ газар унасан. Тэгтэл миний зүүн гар хөдөлгөөнгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл гар хугарсан байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-1******* хуудас),
Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Найр дуусаад бид нар аав Отгончулуун, ээж *******, дүү нарын хамт *******гийнд очсон. ******* уурлаад бүгдийг нь ална гээд, намайг үстэж гэрээс гаргатал ээж салгах гэтэл ээж *******ыг түлхээд газар унагаасан. Ээжийг эмнэлэгт үзүүлтэл гар нь хугарсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),
Гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед *******, түүний нөхөр Оюунчулуун, охин , *******, манай эхнэр Нямсүрэн, түүний дүү *******, нөхөр болох ******* нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 10-11 тоотод ирсэн. Манай эхнэр уйлсан чинь ******* өмөөрөөд тай маргалдаад гэрээс гарсан. Тэр хоёрын араас гэрт байсан хүмүүс гарч, ******* эгч , ******* хоёрын дундуур орж, салгах гэтэл ******* та хол бай гээд түлхэх шиг болсон. Тэгтэл ******* эгч хашааны гадна талын замын ховилруу унасан, тэгээд гар хугарчихлаа гээд босоод ирсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-******* хуудас),
Насанд хүрээгүй гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл ******* эгч гаднаас орж ирээд, та нар манайхыг бага дээрэлх гээд хэлээд гарсан. Тэгээд гэрт байсан хүмүүс хашааны гадаа гарсан. Гадаа хашааны хаалганы хажууд зогсож байхад ******* эгч намайг гэнэт алгадсан. Би гайхах айх зэрэгцээд юу ч ойлгоогүй. Удалгүй ******* эгч гэртээ орсон. Би ээж Д.******* дээр очиход зүүн гараа бариад өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-61 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №74******* дугаартай “...1 .Д.*******ын биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
*******. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.2.1-д зааснаар хохирлын хүндэвтар зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26-27 хуудас)
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 10-11 тоотод байх *******гийн гэрийн гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Д.*******ыг заамдаж, түлхэх үйлдлийн улмаас түүний биед зүүн шуу ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч Д.*******ын эрүүл мэндэд болгоомжгүйгээр гэмтэл учруулсан” гэх утгатай мэдүүлэг өгсөн боловч шүүгдэгч О.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн идэвхитэй үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.*******ын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч О.*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
*******. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хүсэлтээр нотлогдож байх ба хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол гаргуулна, гомдолтой гэсэн мэдүүлэгт өгсөн.
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим бүртгэлийн программаас гарсан (хх-ийн 95 хуудас) баримтаар хохирогч Д.******* нь 1,827,599 төгрөгийн тусламж, үйлчилгээг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас авсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч О.*******гээс 1,827,599 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******д учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гэм хорын хохирол гаргуулах боломжгүй, хохирогч Д.******* гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч О.*******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч О.*******нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Шүүгдэгч О.*******д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4, *******6.6, *******6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.*******, 2.4, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, *******6.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, *******6.10 дугаар зүйлийн 1, *******6.1*******, *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоног хорих ялаар тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг, хохирогч Д.*******ыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс 1,827,599 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА