| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0049/э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
2025 03 18 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овгийн *******ын *******т холбогдох 2526000000036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын удирдлага мэргэжилтэй, хувиараа тавилга хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын ******* /РД: ЙМ85031910/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг ******* тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, зүүн тохойд шарх, зүүн мөр, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Яллах дүгнэлт дээр ямар шалтгааны улмаас маргаан үүссэн гэдэг талаар байхгүй байна. Манай хүн мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй өгсөн гэсэн. Би юу болсон талаар сайн санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай төрсөн эгч *******ийн төрсөн өдөр болоод шөнө 01 цаг болж байхад бага хүү Амгаланзаяатай хамт гэртээ ирээд хүүхэд халуураад байхаар нь дуудлага өгсөн чинь эмнэлэг 6 настай юм бол аваад ирэх үү гэхээр нь би нөхөн ******* луу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь эгч ******* рүү залгаж *******ыг доошоо буулгачих, хүүхэд халуураад байна гэсэн. ...шөнө 04 цагийн үед ******* эгч над руу залгаад хаалгаа тайл ******* нэлээд согтуу байна гэсэн. ...Би хүүхэд халуураад байна унт гэхэд ******* хэзээ унтах нь чамд хамаагүй гээд байсан. ...******* босож ирээд надтай барилцаад бид хоёр барилцаж байгаад жижиг өрөөнөөс гараад ариун цэврийн өрөөнд орсон чинь ******* хаалга эвдэх гээд байхаар нь хаалга онгойлгоход гарт баригдсан юмнуудаа шидээд байсан, бид хоёр дахиад барилцаж аваад намайг ариун цэврийн өрөөний плита мөргүүлэх гээд байсан. Би том өрөө лүү зугтаасан, ******* хүүхдийн таавчик барьж ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод үсдээд байсан. Би том өрөөний текний араар ороход араас ирээд миний хавирга руу нэг удаа өшиглөсөн, мөн босож ирээд миний хоолойг багалзуурдаад байсан. Тэгээд би байрнаас гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би хүүхэд халуураад байна, унтаж амаръя гэсэн боловч миний үгэнд орохгүй агсраад байсан. Над руу дайрч агсраад цохиж аваад байхаар нь би *******ыг хавирч унагаасан, мөн хоолойг багалзуурдаад тавихгүй байхаар нь өөрийгөө хамгаалах гэж эрхий хурууг нь хазсан. Миний зүүн хавирга руу нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 05 цагийн орчим бид нарыг унтаж байхад Тунгаа эгч нь байна гэхээр хаалга тайлж өгсөн. Яасан талаар асуухад хүргэн ах чинь агсам тавьсан гэж хэлсэн. ******* эгчийн цамц урагдсан байхаар нь асуусан чинь ******* миний хоолойг цамцаар боосон гэж хэлсэн. ******* эгчийн хүзүү хэсэг нь улайсан байсан. ******* эгч надад хэлэхдээ миний хавирга руу өвдөөд байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Манай дүү ******* 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манайд орж ирж уйлаад зодоон хийгээд алуулах гэж байна, хавирга өвдөж байна гэж хэлсэн. *******ийн хоолой улайсан байсан зүүн гарын булчингийн ар хэсэг нь хөхөрсөн харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шинжээчийн 96 дугаартай “...Ч.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт /хх 26-27 дугаар хуудас/,
Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх 69-р хуудас/,
Хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт /хх 74 дүгээр хуудас/,
Шинжээчийн №60 дугаартай “...А.*******ийн биед зүүн тохойд шарх, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.*******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч Ч.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Ч.*******т холбогдох шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.*******ыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох А.*******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Ингэж учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нөхцөл байдлын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг маань хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан байх юм бол дээрх зүйл заалтаар зүйлчилдэг. Ч.*******ын тухайд А.*******тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийн харилцаатай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх нөхцөл байдлын тухайд хэрэгт авагдсан баримтаар Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээ орж ирнэ, орж ирэхдээ эхнэр нь хүүхэд халуураад байна гэсэн шалтгаанаар нөхрийгөө унтаж амар гэдэг байдлаар шаардлага тавихад эсэргүүцэж, эхнэрийнхээ биед халддаг. Ингэж халдахдаа зөвхөн нэг удаагийн үйлдлээр халдаагүй байдаг. Эхнэрийнх нь биед учирсан гэмтлийн зэргийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурддаг. Энэ нь бусад гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүгүй байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг үнэлж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хохирол болон хохирогчийн мэдүүлэгтэй өөр хоорондоо зөрүүгүй байдаг. Өөрөөр хэлбэл А.*******ийн биед шүүгдэгч Ч.******* нь хэд хэдэн удаагийн үйлдлээр халддаг. Энэ үйлдэл нь тухайн цаг хугацаанд үргэлжилж байдаг. Энэ үйлдэл нь эхлээд цохидог улмаар өшиглөдөг, үсэддэг. Нойлын өрөөнөөс гарч ирж байгаа улмаар том өрөөнд орж ирж байгаа байдал. Энэ нөхцөл байдалд хэрэв хохирогч гэрээсээ зугтаж гараагүй бол цаашид үргэлжлээд магадгүй Эрүүгийн хуульд заасан хөнгөн хохирлоос илүү хохирол хор уршиг учирч болох байсан нөхцөл байдал байж байгаа учраас Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг маань зөвхөн эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдлыг үздэггүй. Өөрөөр хэлбэл бие болоод сэтгэл санаанд дарамт учруулсан нөхцөл байдлыг мөн авч үздэг. Ийм учраас шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй санахгүй гэж байгаа боловч энэ үйлдэл нь хохирогчийн эсрэг идэвхтэй үйлдэл гаргаж байгаа үйлдэл нь байнгын шинжгүй боловч тухайн үйлдэлдээ хандаж байгаа дотоод ухамсар үргэлжлүүлж буй байдал хугацаа болон дээр нь хохирогчийн хувьд бие махбоддоо хохирол амссанаас гадна сэтгэл зүйд учирч байгаа үр дагавар зэргийг хүчирхийллийн шинжтэй байна гэж үзсэн. Энэ нь хэрэгт авагдсан мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Ийм учраас дээрх зүйл заалтаар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шүүгдэгчид танилцуулсан. Улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. У.*******ын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байсан. Хохирогчийн тухайд 2022 оны 2 дугаар сард мөн адил гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодуулж байсан талаар мэдүүлдэг. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид дээрх гэр бүлийн хүчирхийллийг 3 ба түүнээс дээш удаа үйлсэн байхыг шаарддаг. Энэ үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 6 сарын дотор байхыг шаарддаг. Хэдийгээр У.******* 2022 онд эхнэрийнхээ биед гар хүрч байсан буюу эхнэрийнхээ биед халдаж байсан нөхцөл байдал байгаа боловч Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрийн шинжийг хангаагүй учраас зөвхөн 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнө үйлдэж байгаа үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Ийм учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гэж мэдэгдсэн. Мөн гомдол саналгүй гэж мэдэгдсэн учраас хохирогчид төлөх хохирол төлбөргүй дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ч.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг ******* тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн тохойд шарх, зүүн мөр, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч А.*******, шүүгдэгч Ч.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.*******, шүүгдэгч Ч.******* нарын мэдүүлэг, 00955905 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 69/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* овгийн *******ын ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай төрсөн эгч *******ийн төрсөн өдөр болоод шөнө 01 цаг болж байхад бага хүү Амгаланзаяатай хамт гэртээ ирээд хүүхэд халуураад байхаар нь дуудлага өгсөн чинь эмнэлэг 6 настай юм бол аваад ирэх үү гэхээр нь би нөхөн ******* луу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь эгч ******* рүү залгаж *******ыг доошоо буулгачих, хүүхэд халуураад байна гэсэн. ...шөнө 04 цагийн үед ******* эгч над руу залгаад хаалгаа тайл ******* нэлээд согтуу байна гэсэн. ...Би хүүхэд халуураад байна унт гэхэд ******* хэзээ унтах нь чамд хамаагүй гээд байсан. ...******* босож ирээд надтай барилцаад бид хоёр барилцаж байгаад жижиг өрөөнөөс гараад ариун цэврийн өрөөнд орсон чинь ******* хаалга эвдэх гээд байхаар нь хаалга онгойлгоход гарт баригдсан юмнуудаа шидээд байсан, бид хоёр дахиад барилцаж аваад намайг ариун цэврийн өрөөний плита мөргүүлэх гээд байсан. Би том өрөө лүү зугтаасан, ******* хүүхдийн тавчик барьж ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод үсдээд байсан. Би том өрөөний текний араар ороход араас ирээд миний хавирга руу нэг удаа өшиглөсөн, мөн босож ирээд миний хоолойг багалзуурдаад байсан. Тэгээд би байрнаас гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, Хохирогч А.*******ийн дахин өгсөн: “...Би хүүхэд халуураад байна, унтаж амаръя гэсэн боловч миний үгэнд орохгүй агсраад байсан. Над руу дайрч агсраад цохиж аваад байхаар нь би *******ыг хавирч унагаасан, мөн хоолойг багалзуурдаад тавихгүй байхаар нь өөрийгөө хамгаалах гэж эрхий хурууг нь хазсан. Миний зүүн хавирга руу нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, Гэрч Ж.*******гийн “...2024 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 05 цагийн орчим бид нарыг унтаж байхад Тунгаа эгч нь байна гэхээр хаалга тайлж өгсөн. Яасан талаар асуухад хүргэн ах чинь агсам тавьсан гэж хэлсэн. ******* эгчийн цамц урагдсан байхаар нь асуусан чинь ******* миний хоолойг цамцаар боосон гэж хэлсэн. ******* эгчийн хүзүү хэсэг нь улайсан байсан. ******* эгч надад хэлэхдээ миний хавирга руу өвдөөд байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, Гэрч А.*******ийн “...Манай дүү ******* 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манайд орж ирж уйлаад зодоон хийгээд алуулах гэж байна, хавирга өвдөж байна гэж хэлсэн. *******ийн хоолой улайсан байсан зүүн гарын булчингийн ар хэсэг нь хөхөрсөн харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, Шинжээчийн 96 дугаартай “...Ч.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт /хх 26-27 дугаар хуудас/, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх 69-р хуудас/, Хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт /хх 74 дүгээр хуудас/, Шинжээчийн №60 дугаартай “...А.*******ийн биед зүүн тохойд шарх, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ч.*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч А.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч А.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт /хх 74 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн гэмт хэрийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.*******ын хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухайн үйлдсэн гэм хэргийн нийгмийн хор аюулын шинж хохирогчид учирч байгаа эрсдэл хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзаж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид 2025 оны 01 дүгээр сарны 21 өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Мөнгөн дүнгээр торгуулъя” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ч.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч А.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхийг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч А.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА