Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар   2025/ШЦТ/66

 

 

 

 

 

 

 

2025          03              18                                                2025/ШЦТ/66

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох 2526000000031 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум 01 дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь хохирогч Ч.*******ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гээгдүүлсэн Huawei Pura 70 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Тэр утас байсан чигээрээ эзэндээ очсон. Би голоос нь завшаагүй. 99450452 дугаар нь манай мобикомд ажилладаг охины нэр дээрх дугаар. Хөгжлийн бэрхшээлтэй дүүдээ авч өгсөн дугаар юмаа” гэв.

  

 Хохирогч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 11 -ны өдөр өөрийн гар утсаа хаясан, харин одоо хүн ашиглаад байгаа юм шиг байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би Huawei Pura 70 маркийн гар утсаа хаясан imie1 код нь 866613072627717  imie2 2:866613072637716 гэсэн байгаа. Содон шинж тэмдэг гэвэл цагаан өнгийн бас гадуур нь цагаан өнгийн кэйс байгаа. Ардаа 3 камертай, 1 камер нь том нөгөө 2 нь арай жижиг камер байгаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын sain computers-ээс 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2.999.900 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

 

Шинжээчийн №12/43 дугаартай “...хөрөнгийн зах зээлийн үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөг” гэх дүгнэлт /хх 22-24-р хуудас /,

 

“Мобиком корпораци” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №4/84 дугаартай “...866613072637716 имэй кодтай гар утсанд 99450452 дугаар ашигласан, эзэмшигч нь ******* ” гэх албан бичиг /хх-ийн 28-р хуудас /,

 

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 29-30-р хуудас/,

 

  Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 33-36-р хуудас /,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн  37-38-р хуудас /,

 

  Хохирогчоос гаргаж өгсөн гар утас худалдан авсан баримтууд /хх-ийн 10-15-р хуудас /,

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч С.*******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ни өдрийн 15 дугаартай  тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч С.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “Шүүгдэгч С.*******д холбогдох шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.*******гийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нөхцөл байдлын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хууль тогтоогчоос хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчид байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс доош хэмжээний хохирол учруулсан бол энэ төрлийн гэмт хэрэгт тооцдог. Өөрөөр хэлбэл таны олсон эд зүйл 300.000 төгрөгөөс дээш байвал гэмт хэрэг гэж тооцдог. Ямар тохиолдолд гэмт хэрэг гэж тооцдоггүй вэ гэвэл тухайн олсон гар утсыг төрийн захиргааны байгууллага эсвэл нутгийн захиргааны байгууллага мөн цагдаагийн байгууллагат гар утас оллоо шүү гэж мэдэгдэх нь иргэний үүрэг байдаг. Хоёрдугаарт Иргэний хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу дээрх байдлаар мэдэгдэхээс гадна энэ төрлийн зарыг холбогдох орон нутгийн цахим мэдээллийн хэрэгсэл гэдэг ч юм уу бусад байдлаар мэдээлэх үүрэгтэй. Ийм үйлдэл хийсэн тохиолдолд гэмт хэргийн шинж хангагдахгүй гэж үзнэ. Хэрэгт авагдсан тохиолдолд С.******* гуайн яллагдагчаар өгсөн мэдүүлэгдээч тодорхой дурдагддаг. Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад ч тодорхой дурдагддаг. Энэ гар утсыг олжээ. Олсон гэдэг маань өөрөө гэмт хэрэг биш. Ингэж олсны дараах үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ гар утсыг хэдийгээр будаас дээрэмдсэн хулгайлсан гэдэг ч юм уу ийм үйлдэл биш гудамжнаас олсон гэж байгаа боловч энэ утсыг ашиглаж эхэлсэн идэвхтэй үйлдэл хийж байгаа цаг хугацаанаас эхлээд гэмт хэргийн шинжийг хангаж байн. ******* овогтой  гэсэн сим картыг гар утсанд хийж ашигласан нөхцөл байдал яригдана. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн утасны болкийг гаргуулах гээд Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот явсан нөхцөл байдал яригддаг. Энэ нөхцөл байдал нь тухайн утсыг ашиглах гээд байгаа идэвхтэй үйлдэл хангагдаж байна. Хэдийгээр гар утсыг олоод буцаагаад эзэнд нь биед байдлаар хүлээлгэж өгсөн боловч энэ гэмт хэргийн шинж маань тухайн утсыг гудамжнаас олоод ашиглаж эхэлж байгаа санаа зорилго бий болж байгаа цаг хугацаанаас эхлээд гэмт хэргийн шинж хангагддаг. Ийм учраас С.*******г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгддэг. С.*******гийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагат тухайн гар утсыг хүлээлгэж өгөөд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гар утсыг тань олуулах ажиллагаагаар хохирогчид содон шинж тэмдгээр нь таньж олуулдаг. Хохирогч тухайн гар утсыг содон шинж тэмдгээр нь таньсан учраас эд зүйлийг хүлээлгэж өгсөн. Ийм учраас хэрэгт авагдсан мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчид байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гомдол саналгүй гэсэн учраас хохирогчид төлөх төлбөргүй саналыг мөн шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.*******гийн өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч С.*******гийн нь хохирогч Ч.*******ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гээгдүүлсэн Huawei Pura 70 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч С.******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                          

Хохирогч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 11 -ны өдөр өөрийн гар утсаа хаясан, харин одоо хүн ашиглаад байгаа юм шиг байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би Huawei Pura 70 маркийн гар утсаа хаясан imie1 код нь 866613072627717  imie2 2:866613072637716 гэсэн байгаа. Содон шинж тэмдэг гэвэл цагаан өнгийн бас гадуур нь цагаан өнгийн кэйс байгаа. Ардаа 3 камертай, 1 камер нь том нөгөө 2 нь арай жижиг камер байгаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын sain computers-ээс 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2.999.900 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, Шинжээчийн №12/43 дугаартай “...хөрөнгийн зах зээлийн үнэ 2,000,000 /хоёр сая/” гэх дүгнэлт /хх 22-24-р хуудас/, Мобиком корпораци ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №4/84 дугаартай “...866613072637716 имэй кодтай гар утсанд 99450452 дугаар ашигласан, эзэмшигч нь ******* ” гэх албан бичиг /хх-ийн 28-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 29-30-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 33-36-р хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн  37-38-р хуудас /, Хохирогчоос гаргаж өгсөн гар утас худалдан авсан баримтууд /хх-ийн 10-15-р хуудас/, Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.*******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.*******т 2,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ч.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар болон Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Ч.******* нь эрүүгийн хэргийн материал  танилцуулсан баримтад “Гар утасны блок гаргуулсан мөнгийг гаргуулмаар байна” гэсэн утгатай зүйл бичсэн байгаа ч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

   

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч С.Цогцолгиймаагийн үйлдсэн хэрийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ингээд шүүгдэгч С.Цогцолгиймаагийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Гэмт хэргийн улмаас нийгэмд учирч байгаа хор аюул хохирол төлбөргүй. Мөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. С.Цогцолгиймаад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хохирогдсон хоноггүй. Хилийн хориг тавигдаагүй. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

  

Шүүгдэгч С.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Дүгнэлт байхгүй. ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Ч.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ҮҮРИЙНТУЯА