2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/865

 

 

 

 

 

 

 

 

    2025          03          28                                    2025/ШЦТ/865

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Тогтох /томилолтоор/,

шүүгдэгч ***************** тэдгээрийн өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************* нарт холбогдох эрүүгийн ******************* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ******* төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн самт, ************* тоотод оршин суух, урьд:

- Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 3 жил 6 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ****************

 

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр **************төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт, *********тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******************

 

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй. хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ************ тоотод оршин суух, урьд:

- Төв аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзаж байсан, *********************  

 

4. Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *********** төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт, *********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****************

 

5. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ********** төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************

 

6. Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *********** төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, **********суух, урьд ял шийтгэлгүй, *********************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ***************** нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өвөр зайсангийн ам” гэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 10-аас 12-ны өдөр хүртэлх хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр 162.2 кг ховор ургамал болох “Хуш” модны үр буюу самар түүсэн, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Өвөр зайсангийн ам” гэх газраас мориор 162.2 кг ховор ургамал болох “Хуш” модны үр буюу самрыг тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Самарт үзлэг хийсэн тухай:

“...2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн “1 гэж дугаарласан шуудайтай самар нь 52.00 кг, 2 гэж дугаарласан шуудайтай самар 49.60 кг, 3 гэж дугаарласан шуудайтай самар 37.200 кг, 4 гэж дугаарласан шуудайтай самар 23.40 кг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 03-07 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанхуягийн:

“...Богд уулнаас самар, жимс түүх, мод бэлтгэх зөвшөөрөл олгогддоггүй. Богд уул нь 1995 оны УИХ-н тогтоолоор дархан цаазат уул болгож дархалсан байдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Гэрч Р.Хандаагийн:

“...Би Отгонбаатарыг ямар хэрэгт холбогдсон талаар мэдэх зүйл байхгүй. Би самарт явсан талаар мэдэхгүй байж байгаад сүүлд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

Гэрч Э.Ганцэцэгийн:

“...Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Самарт явлаа гэж хэлээд гараад явсан ба 3-4 хоногийн дараа нь баригдчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

Шүүх эмнэлгийн ерөнхий газрын №2921 дугаартай шинжээч Д.Мөнхцэцэгийн:

“...Шинжилгээнд ирсэн нийлэг ууттай зүйл нь Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour -ний самар байна. Сибирь нарс (Xyuj)-Pinus sibirica Du Tour “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Xyuj)-Pinus sibirica Du Tour самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Xyuj)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 18.8% байх тул хуурай байна. Хуш- (Pinus sibirica Du Tour) модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. Стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 176,600 төгрөг байна. 176,600x5x162,2кг=143,222.600. 162.2 кг Хуш модны самрын ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 176,600x5x162,2кг=143,222.600 төгрөг байна. Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 176,600х3х 162,2кг =85,933.560” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн  62-65 дахь тал/, 

 

Шүүгдэгч *****************ын:

“...Миний зүс таних Анхаа, Шагай, Төрөө, Нямдорж, Баатараа нар нь Богд уулын Манзушир хийдээс дээш өгсөөд самарт гарч явсан. Надад хүн хэлэхдээ самарт гарч явна гэж хэлсэн. Тэгээд би араас нь яваад очсон. Тэр өдөр энэ оны 09 дүгээр сарын 8-ны өдөр байсан. Тэгээд бид нар очсон газар самаргүй болчихсон байсан ба бид нар хөнжил гудас, хоол ундаа үүрээд Цэцээ гүний 27 дугаар мод гэж тоотой модны харалдаа очиж хоносон. Тэгээд маргааш нь бороо ороод өнжсөн ба тэрний маргааш нь гээд хоёр өдөр самар түүсэн. Ингээд бид нар самар түүгээд, түүсэн самраа газар дээр нь цайруулаад 4 шуудай самар болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Шүүгдэгч *****************ийн:

“...Бид нар самарт гарахдаа 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Манзушир хийдээс дээш Богд уул руу гарцгаасан. Бид нар эхний өдөр нь отоглох газраа хайж өдөржин явж байгаад орой нар шингэхийн алдад буудаллах газраа очсон. Маргааш нь бороотой байсан учраас самарт гараагүй отгондоо өнжсөн. Тэрний маргааш нь буюу энэ оны 09 дүгээр сарын 10-аас эхэлж самраа түүж эхэлсэн ба бид нар дандаа унасан самар түүж бэлтгэсэн. Ингээд бид нар 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл түүсэн ба бид нар 4 шуудай цайруулсан самартай уулнаасаа бууж байхад цагдаа нартай таарсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Шүүгдэгч *****************н:

“...09 дүгээр сарын 10-аас эхэлж самраа түүж эхэлсэн ба бид нар дандаа унасан самар түүж бэлтгэсэн. Ингээд бид нар 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл түүсэн ба бид нар 4 шуудай цайруулсан самартай уулнаасаа бууж байхад цагдаа нартай таарсан. Тэгээд тэндээ цагдаа нартай хамт байж байгаад Манзушир хийд дээр авчраад самрыг хурааж аваад бид нарыг явуулсан. Бид нар самраа газар ухдаг Сүндүүк гэдэг зүйлийг самрын машинд холбоод цайруулсан. Тус эд зүйл нь хүнийх байсан ба Отгонбаатар тухайн зүйлийг мэдэж байгаа. Бид нар мориор самраа зөөж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Шүүгдэгч *****************ын:

“...09 дүгээр сарын 10-аас эхэлж самраа түүж эхэлсэн ба бид нар дандаа унасан самар түүж бэлтгэсэн. Ингээд бид нар 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл түүсэн...Би Дархан цаазтай газраас самар түүж болохгүй гэдгийн мэднэ. Хүн болгон гараад байна гэхээр нь хэдэн төгрөг хийж хүүхдүүддээ хувцас хунар өгчих санаатай гарсан...” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Шүүгдэгч *****************ын:

“...09 дүгээр сарын 10-аас эхэлж самраа түүж эхэлсэн ба бид нар дандаа унасан самар түүж бэлтгэсэн. Ингээд бид нар 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл түүсэн ба бид нар 4 шуудай цайруулсан самартай уулнаасаа бууж байхад цагдаа нартай таарсан. Тэгээд тэндээ цагдаа нартай хамт байж байгаад Манзушир хийд дээр авчраад самрыг хурааж аваад бид нарыг явуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч .Отгонбаатар, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарыг бүлэглэн “Байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулж, ойн санд учирсан хохирол 85.933.560 төгрөгийг шүүдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2921 дугаартай ойн санд 85.933.560 төгрөгийн хохирол учирсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.           

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:                 

 

Шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нар нь:

бүлэглэн Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өвөр зайсангийн ам” гэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 10-аас 12-ны өдөр хүртэлх хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр 162.2 кг ховор ургамал болох “Хуш” модны үр буюу самар түүсэн,

- мөн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Өвөр зайсангийн ам” гэх газраас мориор 162.2 кг ховор ургамал болох “Хуш” модны үр буюу самрыг тээвэрлэсэн болох нь самарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанхуяг, гэрч Р.Хандаа, Э.Ганцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн ерөнхий газрын №2921 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн ховор ургамал болох 162.2  кг хушны самар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байх *****************************

Иймд шүүгдэгч нарын түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн самар, хушны үр нь 162.2 кг бөгөөд ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөр хэмжээ нь 85.933.560 төгрөг байх тул дээрх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 14.322.260 төгрөгийг гаргуулж Байгаль  орчин, уур амьсгалын санд олгуулахыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.00 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...шүүгдэгч нарын ахуй амьдралын байдал, хувийн байдал, хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг доод хэмжээгээр буюу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 төгрөгөөр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Иймд шүүхээс шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул **********

Шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 162.2 кг хушны үр, идээ, самрыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарыг нарыг тус бүр 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нараас нийт 85.933.560 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 14.322.260 төгрөгийг гаргуулж Байгаль  орчин, уур амьсгалын санд олгуулахыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 162.2 кг хушны үр, идээ, самрыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************, *****************, *****************, *****************, *****************, ***************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ